| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0193/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/197 |
| Огноо | 2023-11-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Г.Ган-Эрдэнэ,
Уëñûí ÿëëàã÷ Ц.Нэргүй,
Ø¿¿ãäýã÷ М, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð
Ө аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овгийн Бгийн Мод холБох 2326003240226 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө аймгийн Б суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, регистрийн дугаар ..........., боловсролгүй, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт, Ө аймгийн Б сумын 6 дугаар багийн “Шар булаг” гэх газарт оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, Г овгийн Бгийн М.
ХолБсон хэргийн талаар:
Шүүгдэгч М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холБжээ.
ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М нь 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Ө аймгийн Б сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Л.Хын нүүр хэсэгт нь гараараа цохисны улмаас эрүүл мэндэд нь 1.1 шүдний бүрэн булгарал, 1.2 дугаар шүдний хагас булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харъяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал (хх-ийн 3, 23 хуудас),
Хохирогч Л.Хын “... 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цагийн орчимд Ө аймгийн Б сумын 7 дугаар багийн сумын төвийн хойд хороололд би Гтэй маргалдахад Г гэр лүүгээ яваад өгсөн. Тэгэхээр нь би очиж уулзъя гэж бодоод гэрийнх нь гадаа очоод дуудахад М гудамжны үзүүрээс ирээд мэндийн зөрүүгүй заамдаад авсан. Тэгэхээр нь би мотоциклоосоо бууя гэж гуйхад буулгаагүй. Тэгээд миний ам хэсэг рүү цохиод авсан, тэгээд миний шүд унасан. Тэгээд барилцаж авахад М гарч ирээд бид хоёрыг салгасан. Миний үүдэн шүд унасан, бас хажуу талын шүд нь суларсан байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31 хуудас/,
Гэрч М.М-ийн “... Би 2023 оны 09 дүгээр сарын 21-ний орой 19 цагийн орчим гэртээ буюу Б сумын 7 дугаар багт байхад манай хашааны гадаа хүмүүс зодолдоод байх шиг байсан. Тэгээд би гэрээсээ гараад хартал зүс таних Л.Х ах Мтой зодолдож байсан. Тухайн үед Л.Х ах М 2 барилцаж авсан байдалтай байсан. Л.Х ах Мын хамар хэсэгт 1 удаа хөлөөрөө жийсэн. Тэгээд би тэр хоёрыг салгасан. Тухайн үед Л.Х ахын амнаас цус гарсан, Л.Х ах миний шүдийг цохисон гээд орилоод байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5 хуудас/,
2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн “Яаралтай тусламж, үйлчилгээний” хуудас,
2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 462 дугаартай шинжээч эмч Э.Хүрэлсүхийн “ ...1. Үзүүлэгч Л.Хын биед 1.1 шүдний бүрэн булгарал, 1.2 дугаар шүдний хагас булгарал гэмтлүүд тогтоогдлоо.
2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт /хх-ийн 15-16 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч М нь өөрт холБох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч М нь хохирогч Л.Хт хохиролд 40000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Л.Хын “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г овгийн Бгийн Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч М нь Ө аймгийн Б сумын 6 дугаар багт оршин суудаг болох нь Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн “Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа” зэргээр тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мыг хоёр сарын хугацаагаар өөрийн оршин суух Ө аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Мод мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г овгийн Бгийн Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овгийн Бгийн Мыг хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Мыг хоёр сарын хугацаагаар өөрийн оршин суух Ө аймгийн Б сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч Мод мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч Мод оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Шүүгдэгч М нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Л.Х нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Мод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ