Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/201

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч А.Ш, түүний өмгөөлөгч П.Дониддолгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

ªâºðõàíãàé àéìãèéí Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Б овгийн Аын Шт холбогдох 2326000000205 äóãààðòàé эрүүгийн õýðãèéã хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ө аймгийн У суманд 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, регистрийн дугаар ........, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ......... хамт Ө аймгийн У сумын 5 дугаар багийн “Бадрал” гэх газар оршин суух бүртгэлтэй боловч одоо Ө аймгийн У сумын 3 дугаар баг Онги хорооллын 4 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Аын Ш.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Ш нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ө аймгийн У сумын 8 дугаар багт байрлах цагдаагийн газрын кабон байрны хашаанаас хохирогч О.Иийн өмчлөлийн “Д” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2600000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Ө аймгийн У сумын 3 дугаар багийн Шивээ овоо 29 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух хохирогч Т.Цгийн хашаанаас түүний эзэмшлийн “М” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3400000 төгрөгийн хохирол учруулсан,

 

2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Ө аймгийн А сумын 9 дүгээр багийн 33 дугаар гудамжны 4 тоотод оршин суух хохирогч М.Мын хашаанаас түүний эзэмшлийн “Д” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2300000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.Ш шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээж байна” гэв.  

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

     1. Эрүүгийн 2326000000205 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

            Хохирогч Т.Цгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө манай хашаанд байсан “М” маркийн улаан өнгийн мотоцикл хулгайд алдагдсан байсан. Би мотоциклоо 2023 оны 03 дугаар сард Ө аймгийн А сумаас Л гэх хүнээс 3.400.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би мөнгөө бэлнээр өгч байсан. Мотоциклийн содон шинж тэмдэг нь мотоциклийн нэг талын дөрөө нь нарийхан хаймартай, зүүн талын толь 2 ширхэг “V” хэлбэрийн цууралттай, урд талын шаврын хаалтын өрөөсөн боолт хаягдсан, хойд талын шаврын хаалт баруун тал дугуй хэсэг рүүгээ ор гарсан, шинэ мотоцикл, ачаа нь гялгар, суудлын бүрээс нь савхин хар, хойд талын дохио нь эргэсэн байдалтай байгаа. Өөр содон шинж байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн11-12 хуудас),

 

Гэрч Ц.Шийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ш гэх хүнийг танина. Ө аймгийн У сумын Цэцэн гэх газарт айл, аймаг байсан. Би Ш гэх хүнтэй одоогоос 3 хоногийн өмнө уулзсан. 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буюу хагас сайн өдөр 17 цагийн үед Ш гэх хүн манай гэрт халамцуу ирсэн. Тухайн үед шинэ улаан өнгийн “М” маркийн мотоциклтой ирсэн. Тэгээд надад “миний мотоцикл байгаа юм, шинээр авсан юм, түлхүүрийг нь аймагт үлдээсэн, зарна” гэсэн. Би тухайн үед “За тэгвэл наймаа хийе” гэж хэлээд өөрийнхөө хуучин “М” маркийн мотоциклийг өгөөд дээрээс нь 1 унагатай гүү өгөхөөр тохирсон. Тэгээд Ш миний хуучин мотоциклийг сольж унаад явсан. Тэр цагаас хойш Ш энэ хавиар ирээгүй. Тухайн үед мотоцикл шинэ байсан бөгөөд намайг худалдаж авах үед бензингүй байсан бөгөөд кондукторын утаснууд салсан, түлхүүргүй, банк нь шууд онгойж байсан. Түлхүүргүй шууд асдаг зүүн талын толь хагархай, араа талын дөрөө нарийн хаймартай, ар талын нэг дохио ард хэсэгт хагархай байсан. Би өөрийн мотоцикл гээд байхаар нь итгээд худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-17 хуудас),

 

Гэрч Ц.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хагас сайн өдөр байсан. Би дүү Штой хамт байж байхад гаднаас 17 цагийн үед Ш гэх залуу орж ирсэн. Тухайн үед халамцуу байсан. Тэгээд манай дүү Шид улаан өнгийн “М” маркийн мотоцикл зарсан. Өөрийнхөө мотоцикл гээд байсан. Би өөр зүйл мэдээгүй. Тухайн үед Ш улаан эмжээртэй цэнхэр торгон дээлтэй, ганцаараа явж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-21 хуудас),

 

Шүүгдэгч А.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...тэр шөнө гэхээр 09 сарын 01-нээс 02-нд шилжих шөнө байсан байхаа, У сумын баруун хорооллоос нэг танихгүй айлын хашааны том хаалга нь онгорхой нэг айл байсан. Тэр айлын хашаанд хоёр гэр байсан, гадаа нь нэг мотоцикл байсан. Тэр мотоциклийг түрж хашаанаас гаргаж ирээд 3 утсыг нь салгаж унаад З сум чиглэлд гол уруудаад З сумын төв ороод сумын төвийн баруун талд байх нэг танихгүй айлд хоноод, өглөө нь босоод зүүн гол өгсөж яваад Асагт гэх газар очих үед орой бүрэнхий болж байсан. Ш гэх айлд очоод Шт унаж явсан мотоциклоо хуучин мотоцикл дээр нэг унагатай гүү авна гэж хэлээд унаж явсан мотоциклоо үлдээгээд хуучин мотоциклийг унаад “Даян” гэх газар М гэх айлд очиж хоносон. Өглөө нь гараад сумын төв ороод сумаас цааш Нарийн гэх газар руу явах гэж байгаад сумын цагдаа нарт баригдсан. ...Тухайн мотоцикл нь улаан хүрэн өнгийн мотоцикл байсан. Тухайн мотоцикл одоо эзэндээ байгаа. Цагдаа намайг баригдах үед тухайн мотоциклийг Шээс аваад ирсэн байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 48-49 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн, “М” маркийн улсын дугааргүй мотоциклийг хохирогч Т.Цгоор таниулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 31-35 хуудас).

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн “...БНХАУ-д 2021 онд үйлдвэрлэгдсэн М маркийн мотоциклийн үнэлгээ 3400000 төгрөг.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 23-27 хуудас),

 

  1. Эрүүгийн   2326000000210    дугаартай    хэргээс   шинжлэн   судалсан  нотлох

баримтууд:

 

           Хохирогч М.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2023 оны 09 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн үед өөрийн эзэмшлийн Д загварын мотоциклоо А 9-33-4 тоотод байх өөрийн хашаандаа гэрийн баруун талд данхраадаад тавьсан юм. Тэгээд маргааш өглөө буюу 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 08 цагийн үед хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гартал мотоцикл алга болсон байсан. 2023 оны 03 дугаар сард 2900000 төгрөгөөр шинээр авч байсан юм. Улаан өнгийн 150 мотортой, зөв талын толь нь байхгүй, өндөр давхар карлонтой. Цэнхэр өнгийн суудлын бүрээстэй, улсын дугааргүй мотоцикл байгаа. Тухайн шөнө манай гэрийнхэн 09 цаг 30 минутын үед унтсан. Ш гэх шардуу царайтай У сумын манайхаар орж гардаг хүн байгаа, тэрийг сэжиглэж байна. ... Би эхнэр, хүүхдүүдийн хамт байсан. Мотоциклын түлхүүр гэрт байсан. Би рулийн нугасаа түгжээгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 61 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 56-57 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж  хураан авсан “... А овогтой Ш (...............(-с улаан өнгийн, зүүн талдаа өрөөсөн тольтой, цэнхэр оруулгатай улаан өнгийн суудлын бүрээстэй, 150 мотортой, рамын №L7GPCKLY1N1133003, хөдөлгүүрийн № DY162FMJ-2 гэсэн дугаартай, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг үзлэг хийж хураан авав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 63-64 хуудас),

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол (хх-ийн 62 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хохирогч М.Маар таньж олуулах ажиллагаа явуулсан "...А.Шоос хураан авсан мотоцикл миний мотоцикл мөн байна. Тухайн мотоциклийн гаднах шинж тэмдэг болон арал, моторын дугаараар таньж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 65-67 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “хохирогч М.Мд  улаан өнгийн, зүүн талдаа өрөөсөн тольтой, цэнхэр оруулгатай, улаан өнгийн суудлын бүрээстэй, 150 мотортой, рамын L7GPCKLY1N1133003, хөдөлгүүрийн DY162FMJ-2 дугаартай улсын дугааргүй тээврийн хэрэгслийг” хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 68-69 хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээчин Б.Оюундарийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №9/32 дугаартай “...Хохирогч М.Мын 2023 онд үйлдвэрлэгдсэн Д DY150  загварын мотоциклыг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 2300000 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 73-76 хуудас),

 

Шүүгдэгч А.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө 02 цагийн үед Ө аймгийн А сумын 9 дүгээр багт явган алхаж явсан чинь нэг айлын хашаанд гэрийнх нь үүдэнд мотоцикл байсан. Тухайн хашааны том хаалга нь жаахан завсартай байсан. Тэр хаалгыг татсан чинь онгойсон. Тэгээд хашаа руу ороод тухайн мотоциклийг түрж хашаанаас гаргаж ирээд тухайн мотоциклийн гурван утсыг нь салгаж асаагаад унаад явсан. Тэгээд би тухайн мотоциклоо унаж яваад Тарагт сумын хойно Г гэх айлд гурав хоноод 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр У сум ороод сумын цагдаа нарт баригдаж мотоциклоо хураалгасан. ...Тухайн мотоцикл нь улаан өнгөтэй, Д маркийн мотоцикл байсан. Тухайн мотоцикл одоо эзэндээ байгаа.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 90 хуудас),

 

3. Эрүүгийн 2326002960214 дугаартай хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:

 

Хохирогч О.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2023 оны 08 дугаар сарын 16-ны шөнө цагийн үед цагдаагийн кабон байран дээр ирж хоноод өглөөний 9 цагт ажил руу явах гэтэл өөрийн эзэмшлийн ............. улсын дугаартай “Д” маркийн мотоцикл хулгайд алдагдсан байсан. Би улаан өнгийн ............. улсын дугаартай “Д” загварын мотоциклыг 2022 оны 04 дүгээр сард У суманд байрлах “Найман нуур” дэлгүүрээс 2650000 төгрөгөөр худалдан авч байсан. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хяналтын үзлэгт орсон мотоцикл байгаа. Тухайн мотоцикл нь банк дээрээ зураастай, консны торос тасарсан, өвдөгний хамгаалалт нь моторын суурин дээрээ ханзарсан, зөв болон буруу талын хацар нь эдэлгээний халцархайтай, суудлын бүрээсгүй, суудал нь урд талаараа эдэлгээний нугалаас үүссэн, шинэвтэр “Д” байсан. “Д” загварын мотоциклын арлын дугаар нь 7GRCKLY6B1186407, моторын дугаар нь гэрчилгээ дээрээ байхгүй байдаг юм байна лээ.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 106-107 хуудас),

 

Гэрч А.Пын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“...Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны өглөө манай хадам эгч Д.Б нь 08 цагийн үед үнээ саагаад өг гэж дуудаад би 08 цагт Б эгч дээр ирээд үнээгээ саах гээд гэрээсээ гартал цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд илүү гэрт нь унтаж байсан нэг хүнийг бариад явсан. Би ямар учиртай хүн болохыг Б эгчээс асуутал “урьд шөнө согтуу хүн ороод ирэхээр нь илүү гэрт хоно” гээд гаргасан гэж надад хэлж байсан.  ...Б эгчийн гэрийн үүдэнд улаан өнгийн “Д” гэх мотоцикл байсан. Тухайн хоносон гэх хүнийх гэж Баярмаа эгч ярьсан. Цагдаа нар тэр  мотоциклийг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 114-115 хуудас),

 

Гэрч Г.Үын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би Шыг танина. Миний нөхөр Бгийн баз ах нь юм. Ш ах У сумын төвд амьдардаг, ам бүл ............. хамт амьдардаг, архи хэрэглэх дуртай. Хамгийн сүүлд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед улаан өнгийн мотоцикл унаад согтуу ирсэн. Тэгэхээр нь би юм хэлээгүй, удалгүй өөрөө гараад явчихсан. ...А.Шт мотоцикл байдаггүй, унаж явсан тод улаан өнгийн мотоциклийг урьд өмнө нь харж байгаагүй. Ямар учиртай мотоцикл болохыг би асуугаагүй. Шинэвтэр мотоцикл байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 117-118 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн эд зүйлд үзлэг хийж хураан авсан “А овогтой Ш (.............)-с улаан өнгийн “Д” загварын №7GRCKLY6B1186407 арлын дугаартай консны торос тасарсан, улсын дугааргүй, суудлын бүрээсгүй, банк дээрээ “Д” гэсэн цагаан бичигтэй, хар үйлдвэрийн савхин суудалтай, суудал нь эдэлгээний элэгдэлтэй,, баруун талын улаан өнгийн хацар хэсэгтээ эдэлгээний халцархайтай, мөн зүүн хацар хэсэгтээ эдэлгээний халцархайтай мотоциклыг хураан авав” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 109-112 хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №80 дугаартай хохирогч О.Иийн мотоциклд үнэлгээ тогтоосон "...2021 онд үйлдвэрлэгдсэн “Д” загварын мотоциклийг үнэлгээ 2600000 төгрөг” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 119-123 хуудас),

 

            ............. улсын дугаартай “Д” загварын мотоциклийн №03750713 дугаартай техникийн тодорхойлолт (хх-ийн 103 хуудас),

 

Шүүгдэгч А.Шын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 08 дугаар сарын эхээр И гэх ахаас мотоциклийг нь гуйж унаж байсан.  Тэгээд тухайн мотоциклоо согтуу унаж явж байгаад 2023 оны 08 дугаар сарын 12-ны өдөр цагдаад баригдсан. Тэр өдрөөс хойш 4 хоногийн дараа У сумын цагдаагийн кабон байранд очсон чинь ямар нэгэн хүн байхгүй, хашааны хаалга нь онгорхой байсан. Би хураалгасан мотоцикл дээр очсон чинь түлхүүр нь суудал банк хоёрын завсарт хийсэн байхаар нь түрж хашаанаас гадаа нь гаргаж ирээд асаагаад унаад явсан. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  Ө аймгийн У сумын 7 дугаар багийн нутаг “Баарай бор хамар” гэх газар нэг танихгүй айлд ирж хоносон. Тэр айлд байж байсан чинь цагдаа нар ирээд баригдаад мотоциклоо хураалгасан. ...Тухайн мотоцикл нь улаан өнгөтэй, Д гэх нэртэй, ............. улсын дугаартай мотоцикл байсан. Тухайн мотоцикл одоо эзэндээ байгаа. Цагдаа намайг баригдах үед тухайн мотоциклийг И ахад хүлээлгэн өгсөн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 141 хуудас),

 

           Шүүгдэгч А.Шын хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 36, 92, 93, 94, 95 хуудас) зэрэг болно.

 

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

 Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч А.Ш нь үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө Ө аймгийн У сумын 3 дугаар баг Шивээ овоо 29 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух хохирогч Т.Цгийн хашаанд байсан “М” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3400000 төгрөгийг хохирол учруулсан, мөн 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Ө аймгийн А сумын 9 дүгээр багийн 33 дугаар гудамжны 04 тоотод оршин суух хохирогч М.Мын хашаанд байсан “Д” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2300000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ө аймгийн У сумын 8 дугаар багт байрлах цагдаагийн газрын кабон байрны хашаанаас хохирогч О.Иийн өмчлөл эзэмшлийн “Д” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2600000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч А.Шыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогч Т.Ц, М.М, О.И нарт учруулсан хохирлоо биет байдлаар буцаан өгсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир түүнийг бусдад төлөх төлбөргүй байна.” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Ш нь үргэлжилсэн үйлдлээр хохирогч Т.Ц, М.М, О.И нарын эд зүйлийг хулгайлан авсан үйл баримт тогтоогдож байна. Энэ үйлдлүүд нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь өөрөө гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа учраас гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогч Т.Ц, М.М, О.И нарт учруулсан хохирлоо биет байдлаар буцаан өгсөн учир бусдад төлөх төлбөргүй байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч А.Шт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

           Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрчид хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч, үнэлгээчинд тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

           Шүүгдэгч А.Ш 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Ө аймгийн У сумын 8 дугаар багт байрлах цагдаагийн газрын кабон байрны хашаанаас хохирогч О.Иийн эзэмшлийн “Д” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2600000 төгрөгийн хохирол учруулсан,        

 

           2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 02-нд шилжих шөнө Ө аймгийн У сумын 3 дугаар баг Шивээ овоо 29 дүгээр гудамжны 15 тоотод оршин суух хохирогч Т.Цгийн хашаанаас түүний эзэмшлийн “М” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 3400000 төгрөгийг хохирол учруулсан,

 

2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2023 оны 09 дүгээр сарын 25-нд шилжих шөнө Ө аймгийн А сумын 9 дүгээр багийн 33 дугаар гудамжны 04 тоотод оршин суух хохирогч М.Мын хашаанаас түүний эзэмшлийн “Д” маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2300000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

          Шүүгдэгч А.Ш нь бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

          Хохирогч Т.Цгийн "... 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 02-нд шилжих шөнө манай хашаанд байсан “М” маркийн улаан өнгийн мотоцикл хулгайд алдагдсан байсан. Би мотоциклоо 2023 оны 03 дугаар сард Ө аймгийн А сумаас Л гэх хүнээс 3400000 төгрөгөөр худалдаж авч байсан. Би мөнгөө бэлнээр өгч байсан. Мотоциклийн содон шинж тэмдэг нь мотоциклийн нэг талын дөрөө нь нарийхан хаймартай, зүүн талын толь 2 ширхэг “V” хэлбэрийн цууралттай, урд талын шаврын хаалтын өрөөсөн боолт хаягдсан, хойд талын шаврын хаалт баруун тал дугуй хэсэг рүүгээ ор гарсан, шинэ мотоцикл, ачаа нь гялгар, суудлын бүрээс нь савхин хар, хойд талын дохио нь эргэсэн байдалтай байгаа. өөр содон шинж байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн11-12 хуудас),

 

Хохирогч М.Мын "... 2023 оны 09 дүгээр сарын 24-ний орой 21 цагийн үед өөрийн эзэмшлийн Д загварын мотоциклоо А 9-33-4 тоотод байх өөрийн хашаандаа гэрийн баруун талд данхраадаад тавьсан юм. Тэгээд маргааш өглөө буюу 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө 08 цагийн үед хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгөх гээд гартал мотоцикл алга болсон байсан. 2023 оны 03 дугаар сард 2900000 төгрөгөөр шинээр авч байсан юм. Улаан өнгийн 150 мотортой, зөв талын толь нь байхгүй, өндөр давхар карлонтой. Цэнхэр өнгийн суудлын бүрээстэй, улсын дугааргүй мотоцикл байгаа. Тухайн шөнө манай гэрийнхэн 09 цаг 30 минутын үед унтсан. Ш гэх шардуу царайтай У сумын манайхаар орж гардаг хүн байгаа, тэрийг сэжиглэж байна. ...Мотоциклийн түлхүүр гэрт байсан. Би рулийн нугасаа түгжээгүй байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 61 хуудас),

 

Хохирогч О.Иийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн"... 2023 оны 08 дугаар сарын 16-ны шөнө цагийн үед цагдаагийн кабон байран дээр ирж хоноод өглөөний 9 цагт ажил руу явах гэтэл өөрийн эзэмшлийн ............. улсын дугаартай “Д” маркийн мотоцикл хулгайд алдагдсан байсан. Би улаан өнгийн ............. улсын дугаартай “Д” загварын мотоциклыг 2022 оны 04 дүгээр сард У суманд байрлах “Найман нуур” дэлгүүрээс 2650000 төгрөгөөр худалдан авч байсан. 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр тээврийн хяналтын үзлэгт орсон мотоцикл байгаа. Тухайн мотоцикл нь банк дээрээ зураастай, консны торос тасарсан, өвдөгний хамгаалалт нь моторын суурин дээрээ ханзарсан, зөв болон буруу талын хац эдэлгээний халцархайтай, суудлын бүрээсгүй, суудал нь урд талаараа эдэлгээний нугалаас үүссэн, шинэвтэр “Д” байсан. “Д” загварын мотоциклын арлын дугаар нь 7GRCKLY6B1186407, моторын дугаар нь гэрчилгээ дээрээ ба байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 106-107 хуудас(,

 

Гэрч Ц.Шийн “...Би Ш гэх хүнтэй одоогоос 3 хоногийн өмнө уулзсан. 2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр буюу хагас сайн өдөр 17 цагийн үед Ш гэх хүн манай гэрт халамцуу ирсэн. Тухайн үед шинэ улаан өнгийн “М” маркийн мотоциклтой ирсэн. Тэгээд надад “миний мотоцикл байгаа юм, шинээр авсан юм, түлхүүрийг нь аймагт үлдээсэн, зарна” гэсэн. Би тухайн үед “За тэгвэл наймаа хийе” гэж хэлээд өөрийнхөө хуучин “М” маркийн мотоциклийг өгөөд дээрээс нь 1 унагатай гүү өгөхөөр тохирсон. Тэгээд Ш миний хуучин мотоциклийг сольж унаад явсан. Тэр цагаас хойш Ш энэ хавиар ирээгүй. Тухайн үед мотоцикл шинэ байсан бөгөөд намайг худалдаж авах үед бензингүй байсан бөгөөд кондукторын утаснууд салсан, түлхүүргүй, банк нь шууд онгойж байсан. Түлхүүргүй шууд асдаг зүүн талын толь хагархай, араа талын дөрөө нарийн хаймартай, ар талын нэг дохио ард хэсэгт хагархай байсан. Би өөрийн мотоцикл гээд байхаар нь итгээд худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14-17 хуудас),

 

Гэрч Ц.Пын “...2023 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хагас сайн өдөр байсан. Би дүү Штой хамт байж байхад гаднаас 17 цагийн үед Ш гэх залуу орж ирсэн. Тухайн үед халамцуу байсан. Тэгээд манай дүү Шид улаан өнгийн “М” маркийн мотоцикл зарсан. Өөрийнхөө мотоцикл гээд байсан. Би өөр зүйл мэдээгүй. Тухайн үед Ш улаан эмжээртэй цэнхэр торгон дээлтэй явж байсан, ганцаараа явж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19-21 хуудас),

 

Гэрч А.Пын “...Би 2023 оны 08 дугаар сарын 17-ны өглөө манай хадам эгч Д.Б нь 08 цагийн үед үнээ саагаад өг гэж дуудаад би 08 цагт Б эгч дээр ирээд үнээгээ саах гээд гэрээсээ гартал цагдаа нар хүрээд ирсэн. Тэгээд илүү гэрт нь унтаж байсан нэг хүнийг бариад явсан. Би ямар учиртай хүн болохыг Б эгчээс асуутал “урьд шөнө согтуу хүн ороод ирэхээр нь илүү гэрт хоно” гээд гаргасан гэж надад хэлж байсан.  ...Б эгчийн гэрийн үүдэнд улаан өнгийн “Д” гэх мотоцикл байсан. Тухайн хоносон гэх хүнийх гэж Баярмаа эгч ярьсан. Цагдаа нар тэр  мотоциклийг аваад явсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 114-115 хуудас),

 

Гэрч Г.Үын "... Хамгийн сүүлд 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 22 цагийн үед улаан өнгийн мотоцикл унаад согтуу ирсэн. Тэгэхээр нь би юм хэлээгүй, удалгүй өөрөө гараад явчихсан. ...А.Шт мотоцикл байдаггүй, унаж явсан тод улаан өнгийн мотоциклийг урд өмнө нь харж байгаагүй. Ямар учиртай мотоцикл болохыг би асуугаагүй. Шинэвтэр мотоцикл байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 117-118 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл  (хх-ийн 56-57 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн “А овогтой Ш (..........)-с улаан өнгийн “Д” загварын №7GRCKLY6B1186407 арлын дугаартай консны торос тасарсан, улсын дугааргүй, суудлын бүрээсгүй, банк дээрээ “Д” гэсэн цагаан бичигтэй, хар үйлдвэрийн савхин суудалтай, суудал нь эдэлгээний элэгдэлтэй мотоциклыг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 109-112 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “...А овогтой Ш (..........)-с улаан өнгийн зүүн талдаа өрөөсөн тольтой, цэнхэр оруулгатай улаан өнгийн суудлын бүрээстэй, 150 мотортой, рамын №L7GPCKLY1N1133003, хөдөлгүүрийн № DY162FMJ-2 гэсэн дугаартай, улсын дугаартай тээврийн хэрэгслийг” үзлэг хийж хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 63-64 хуудас),

 

Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцуулах мөрдөгчийн санал, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, (хх-ийн 62, 80 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн хохирогч М.Маар таньж олуулах ажиллагаа явуулсан "...А.Шоос хураан авсан мотоцикл миний мотоцикл мөн байна. Тухайн мотоциклийн гаднах шинж тэмдэг болон арал, моторын дугаараар таньж байна.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 65-69 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн, “М” маркийн улсын дугааргүй мотоциклийг хохирогч Т.Цгоор таниулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 31-35 хуудас).

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн “хохирогч М.Мд улаан өнгийн, зүүн талдаа өрөөсөн тольтой, цэнхэр оруулгатай, улаан өнгийн суудлын бүрээстэй, 150 мотортой, рамын L7GPCKLY1N1133003, хөдөлгүүрийн DY162FMJ-2 дугаартай улсын дугааргүй тээврийн хэрэгслийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 68-69 хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээчин Б.Оюундарийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №9(32 дугаартай “... 2023 онд үйлдвэрлэгдсэн “Д DY150” маркийн мотоциклыг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 2300000 төгрөг гэж дүгнэж байна.” гэсэн үнэлгээний тайлан (хх-ийн 73-76 хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн үнэлгээний “...БНХАУ-д 2021 онд үйлдвэрлэгдсэн, 150 сс мотортой М маркийн мотоциклийн үнэлгээ 3400000 төгрөг.” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 23-27 хуудас),

 

Хөрөнгийн үнэлгээчин З.Дагвасүрэнгийн 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн №80 дугаартай "... 2021 онд үйлдвэрлэгдсэн “Д” маркийн мотоциклийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 2600000 төгрөг гэж дүгнэж байна” гэсэн хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 119-123 хуудас) болон шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  

 

          Шүүгдэгч А.Ш нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг,  таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, эд зүйл хураан авсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

          Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгоно. 

           Шүүгдэгч А.Ш нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг шалтгаант холбоотой байна.

        Ө аймгийн прокуророос шүүгдэгч А.Шт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  зүйлчилж ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн  тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилжээ.

            Шүүгдэгч А.Шын өөр өөр цаг хугацаа, орон зайд тус тусдаа үйлдсэн 5 удаагийн үйлдлийг нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан үргэлжилсэн нэг гэмт хэрэг гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан ял сонсгон, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна.

 

           Ө аймгийн прокуророос шүүгдэгч А.Шт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгох нь зүйтэй байна.

 

            Иймд шүүгдэгч А.Шыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

            2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

             Хохирогч Т.Ц, О.И, М.М нар нь хулгайд алдсан мотоциклоо буцаан авсан болох нь хохирогч Т.Цгийн “А.Шоос улсын дугааргүй “М” маркийн мотоциклоо буцааж авсан. Ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй”, хохирогч М.Мын  “А.Шоос мотоциклоо буцаан авсан тул надад гомдол, хохирол, хор уршиг нэхэмжлэх зүйл байхгүй.”, хохирогч О.Иийн “...би ............. улсын дугаартай “Д” маркийн мотоциклоо А.Шоос буцааж авсан тул ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн хүсэлтүүд /хх-ийн 50, 81, 129 хуудас/, мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч А.Шыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

  

            3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон тул шүүгдэгчийн хувийн байдал болох 37 настай, хөдөлмөрийн насных, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, мөн хохирогч нарт төлөх хохирол төлбөр байхгүй, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, хохирол хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Тухайн зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгчийн оршин суугаа газар болох Ө аймгийн У сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох саналтай байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл, бичгийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна. гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгч А.Шын өмгөөлөгч П.Дониддолгор шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч А.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэх нь зүйтэй байна. Мөн түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 340 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

            Шүүгдэгч А.Ш нь 3 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн, мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хулгайлагдсан мотоциклиудыг олж, хохирогч нарт хүлээлгэн өгсөн нөхцөл байдал тогтоогдож байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэж үзэх боломжгүй юм. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч П.Дониддолгорын гаргасан “А.Ш нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.          

 

           Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан.

 

         Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих ял шийтгэхээр заасан.

 

         Шүүхээс шүүгдэгч А.Шт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

            Шүүгдэгч А.Ш нь Ө аймгийн У сумын 5 дугаар багийн “Бадрал” гэх газар оршин суух хаягтай бөгөөд одоо Ө аймгийн У сумын .. дугаар баг Онги хорооллын ... тоотод түр оршин суудаг болох нь Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа”, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч А.Шыг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Ө аймгийн У сумын нутаг дэвсгэрээс долоон сарын хугацаанд явахыг хориглож,

 

Шүүгдэгч А.Шт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 

Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч А.Шт мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Ө аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж         ,

 

Шүүгдэгч А.Ш нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Ц, М.М, О.И нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Ө аймгийн Прокуророос шүүгдэгч А.Шт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгосугай.

2. Шүүгдэгч Б овгийн Аын Шыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Аын Шыг долоон сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Шыг  7 сарын хугацаагаар өөрийн оршин суух Ө аймгийн У сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч А.Шт мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч А.Шт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч А.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Т.Ц, М.М, О.И нарт учруулсан хохирлоо биет байдлаар буцаан өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Ц, М.М, О.И нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, баримтаар хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Шт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ