Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/234

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Хохирогч Д.Г (цахимаар),

Шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

ªâºðõàíãàé àéìãèéí Ïðîêóðîðоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж èð¿¿ëñýí Ө овгийн Пийн От холбогдох 2326002110227 äóãààðòàé эрүүгийн õýðãèéã хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ө аймгийн Б суманд 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, 51 настай, регистрийн дугаар .............., эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Ө аймгийн Г сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багш ажилтай, ам бүл ..., ................ хамт Ө аймгийн Г сумын 4 дүгээр баг Бургасын 2 дугаар гудамжны .. тоотод оршин суух, урд Ө аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ДШМ/21 дугаартай магадлалаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгож өөрчилсөн, Ө овгийн Пийн О.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч П.О нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ө аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” худалдааны төв дотроос гээгдэл эд зүйл болох хохирогч Д.Ггийн эзэмшлийн Хаан банкны картыг авч, түний ............. тоот дугаарын данснаас өөрийн ............. тоот дугаарын данс руу 2300000 төгрөгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.О шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “...Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.  

 

Хохирогч Д.Г шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би “Арвин” худалдааны төв рүү ороод ойр зуурын юм аваад гарсан. “Арвин” худалдааны төвөөс 10400 төгрөгийн юм аваад картаараа тооцоо хийсэн. Тэгээд сумын унаанд суугаад гэртээ харьсан. Маргааш нь “Хаан” банк руу ороод мөнгө тушаах гэсэн чинь миний дансанд 30000 төгрөг л үлдсэн байсан. Тэгээд би банкны ажилтнаас нь асуухад “Г сумын О гэдэг хүний данс руу орсон байна” гэсэн. Тэгээд би сумын цагдаатай холбогдож хэлтэл “Ө аймгийн төвд хийсэн гүйлгээ учраас аймгийн цагдаатай холбогд” гэж хэлсэн. Би тухайн үед банкны ажилтнаас “гүйлгээг нь хааж болохгүй юм уу?” гэж асуухад “болохгүй” гэж хэлсэн. Би тухайн өдөр 17 цагийн үед сумын унаанд суусан. Намайг унаанд сууснаас хойш 30 минутын дараа гүйлгээ хийсэн байсан. ...2,300,000 төгрөгөө нэхэмжилж байна.” гэв.

 

           Шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч Д.Ггийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Х сумаас аймгийн төвд ирээд хүнс барааны захын “Арвин” худалдааны төв рүү орж хүнс авчихаад картаараа тооцоогоо хийсэн. Тэгээд маргааш өглөө буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өглөө сум руу орж утсаа цэнэглэчихээд Хаан банк орж данснаасаа мөнгө авах гэтэл миний дансанд мөнгө байхгүй байна гэсэн. Тэгээд банкны ажилчнаар шалгуултал 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2,300,000 төгрөг ............. тоот дугаарын данс руу шилжүүлсэн байсан гэж хэлсэн. Картны нууц кодыг манай хүү Сосорбурам мэднэ. Өөр хүн мэдэхгүй. Тухайн үед би хүүтэйгээ уулзалдаагүй. Би хамгийн сүүлд Арвин худалдааны төвөөс 10,400 төгрөгийн гүйлгээ хийсэн. Миний :............ дугаартай утсанд мэдээлэл ирдэг. Тухайн үед миний гар утасны цэнэг дууссан байсан. Гомдолтой байна. Мөнгөө олж авмаар байна” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 хуудас),

 

Гэрч Д.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би О гэдэг хүнийг мэднэ. Би энэ хүнтэй багын найзууд, 10 жилийн нэг анги, байнгын холбоотой байдаг. Энэ хүн Ө аймгийн Г суманд бага ангийн багш ажилтай. Миний ............ тоот дугаарын дансанд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 53 минутад ............. тоот данснаас 500,000 төгрөг орсон. Уг гүйлгээг над руу иргэн О гэдэг хүн шилжүүлсэн. Ямар учиртай шилжүүлсэн бэ гэхээр би өмнө нь мөнгө зээлээд тэр мөнгөө буцаан авч байгаа хэлбэр юм. Би От 2023 оны 01 дүгээр сард мөнгө зээлсэн. Тэгээд энэ оны 05 дугаар сард буцаан өгсөн. Би мөнгө зээлэхдээ өөрийнхөө Хаан банкны данснаас явуулсан. ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 53 хуудас),

 

Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...П.О гэх хүн миний төрсөн ээж байгаа юм. Би ............ дугаарын дансыг 2022 онд нээж одоог хүртэл ашиглаж байна. Миний хаан банкны ............ тоот дугаарын дансанд ээж П.Оийн ............. тоот данснаас тухайн үед 150,000 төгрөг шилжиж орж ирсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57 хуудас),

 

           Хаан банкны Ө зээлийн багц хариуцсан менежерийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5540/225 дугаартай “П овогтой О нь Хаан банкинд ............. тоот данстай, Ө аймаг, г сум 4-р баг Аргуйт тоот. Утас ............... байна. ............. тоот дансны 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 31-нийг хүртэлх хуулгыг хүргүүлж байна.” гэсэн албан бичиг (хх-ийн 14 хуудас),

 

Шүүгдэгч П.Оийн Хаан банканд эзэмшдэг ............. тоот депозит дансны дэлгэрэнгүй “№ 20, гүйлгээний огноо: 05/30/2023, салбар код: 5540, журнал № 30950687, харьцсан данс: ............., цаг: 17:23, хуулгын агуулга: TRF=005044929372-*********XX2104-ATM1044>Uvurkhan 1, орлого 2,300,000, үлдэгдэл 2,323,058.41” гэсэн хуулга  (хх-ийн 15 хуудас),

 

Хаан банкны Ө зээлийн багц хариуцсан менежерийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5540/227 дугаартай TRF=005044929372-XX2104-ATM1044-н 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 23 минутын дүрс бичлэг, АТМ байршил хүргүүлэв. “Ө 3.3. UVH Baku HUT H3 7500, 5540, 16044, ATM1044, Ө аймаг А сум 5-р баг Төв бараан зах Баку худалдааны төв” гэсэн албан бичиг  (хх-ийн 18 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн “Дүрс бичлэгт үзлэг хийж, түр хураан авсан” тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 19-21хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Арвин худалдаа”-ны төвийн хяналтын камерын “2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 09 минут 20 секундээс 17 цаг 13 минут 32 секунд хүртэлх” бичлэгийг хураан авсан тэмдэглэл (хх-ийн 61 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хаан банкны бэлэн мөнгөний машины камерын бичлэг бүхий DVD 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-ийн 24 хуудас),

 

           Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 01/1628 дугаартай албан бичиг (хх-ийн 99 хуудас),

 

          Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол,

 

          Ө аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн тодорхойлолт,

 

           Шүүгдэгч П.Оийн хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, газар эзэмших эрхийн гэрчилгээний лавлагаа, Ө аймгийн Г сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 95 дугаартай тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 30, 80-82, 99 хуудас) зэрэг болно.

 

           1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч П.О нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Ө аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” худалдааны төвийн орчмоос хохирогч Д.Ггийн эзэмшлийн Хаан банкны картыг олж авч, улмаар түний ............... тоот дугаарын данснаас өөрийн ............. тоот дугаарын данс руу 2,300,000 төгрөгийг нууцаар хууль бусаар хүч хэрэглэхгүйгээр авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Д.Г,  гэрч Д.Н,  Г.Э нарын мэдүүлэг, П.Оийн ............... тоот дансны дэлгэрэнгүй хуулга, Хаан банкны 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн №5540/227 дугаартай АТМ-ны байршил хүргүүлсэн албан бичиг, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн камерын бичлэг үзлэг хийсэн тэмдэглэл, “Арвин” худалдааны төвөөс хураан авсан камерын бичлэг, Г.Эын ............, Д.Нгийн ............, П.Оийн ............... тоот дугаарын данснуудын дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгч П.О нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дээрх гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал нь түүний бусдын эзэмшил, өмчлөлийн эд хөрөнгө гэдгийг мэдэж, ухамсарласан хэрнээ бусдын зөвшөөрөлгүйгээр тухайн картнаас 2,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг мөн байна гэж дүгнэж байгаа учраас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Гд 2,300,000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгчийн зүгээс хохирол төлбөр төлөөгүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,

 

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон эрүүгийн хэрэг үүсгүүлж, яллагдагчаар татагдсан. Үйлдэл холбогдлын хувьд хавтаст хэрэгт авагдсан баримтууд болон өнөөдрийн шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь тогтоогдож байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч данснаас гүйлгээ хийсэн үйлдэл нь хулгайн гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэж байгаа учраас хэргийн зүйлчлэлийн хувьд тусгайлсан саналгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Энэ хэргийн улмаас хохирогчид 2300000 төгрөгийн хохирол учирсан. Шүүгдэгч нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа учраас бусдын хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Иймд бусдын хохирлыг төлнө гэсэн байр суурьтай байгаа учраас завсарлага аваад хохирлоо төлөх боломжтой. Хэрэг бүртгэлийн хэргийг 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нээсэн байсан. Үүнтэй танилцахад эргэлзээтэй зүйл харагдаж байна уу гэхээр өнөөдөр шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан тогтоол үйлдэж, хэргийг зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдал дордсон зүйл байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйлчлэлээр зүйлчлэхээр байсан гэсэн эргэлзээтэй зүйлийг харахад хохирогч тухайн картыг гээгдэл эд хөрөнгө гэж бүртгүүлээгүй байсан. Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх биш Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нь зөв гэж үзэж байгаа учраас дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч П.От холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

           Ө аймгийн Прокуророос шүүгдэгч П.Оийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай тохироогүй байна гэж шүүх үзлээ.

 

           Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгосон санаатай үйлдлийг, 

 

          Эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигчийн хайхрамж, болгоомжгүй байдлаас түүний хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар хаягдаж орхигдсон, тухайн үедээ эд хөрөнгийн эзэн нь хэн болох нь  мэдэгдэхгүй байгаа эд зүйлсийг гээгдэл эд хөрөнгө гэх бөгөөд гээгдэл эд хөрөнгийг завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигчийн гээгдэл эд хөрөнгийг олж авсан этгээд уг эд хөрөнгийг өөрийн өмч мэтээр захиран зарцуулж ашигласан санаатай үйлдлийг тус тус ойлгоно.

 

           Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ө аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлахад тус бичлэгт “Хүнсний дэлгүүрийн орох хаалганы зүүн гар талд гоо сайхны барааны ногоон өнгөтэй лангуу байх бөгөөд тус лангууны зүүн булан хэсэгт бараан өнгийн дөрвөлжин зүйл байна. Бичлэгийн 17 цаг 10 минут 50 секундэд хаалгаар хар хөх өнгийн цувтай, тайрмал үстэй эмэгтэй, ягаан өнгийн цамцтай бага насны эмэгтэй хүүхдийн хамт орж ирээд  ногоон өнгийн лангуун дээр хүүхдийн цүнхээ тавиад зогсож байна. 17 цаг 11 минут 13 секундэд лангуун дээр байсан дөрвөлжин хэлбэртэй бараан өнгийн зүйлийг авч харж байгаад цувныхаа карманд хийснээ буцааж гаргаж ирж дахин харж байгаад улаан өнгийн гэртэй гар утасны завсар хийгээд 17 цаг 13 минут 32 секундэд дэлгүүрээс гарч байгаа” талаар,

 

           Мөн хэрэгт хураагдаж ирсэн Ө аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баку” худалдааны төвд байх Хаан банкны АТМ-ын хяналтын камерын бичлэгийг шинжлэн судлахад “...тус бичлэг нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн бичлэг байх бөгөөд тус бичлэгийн 17 цаг 22 минут 15 секундэд хаалгаар хар хөх өнгийн цувтай, тайрмал үстэй эмэгтэй хүн орж ирээд үүдний дэргэд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинд карт хийж уншуулж дэлгэцэн дээр байгаа зүйлийг хуруугаараа оролдож хэсэг байсны дараа 17 цаг 24 минут 10 секундэд ногоон өнгийн карт аваад гарч байгаа” талаар тус тус бичигдсэн байна. 

 

Хохирогч Д.Г нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 16 цаг 29 минутад  “Арвин” худалдааны төвөөр үйлчлүүлж 10400 төгрөгийн эд зүйл худалдан авч картын гүйлгээ хийсэн,  

 

            Шүүгдэгч П.О нь 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 10 минутаас 17 цаг 15 минутын хооронд “Арвин” худалдааны төвд  хүүхдийн хамт орж, тус төвийн лангуун дээр байсан картыг авсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Ө аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг, хэрэгт хураагдаж ирсэн Ө аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баку” худалдааны төвд байх Хаан банкны АТМ-ын хяналтын камерын бичлэг, хохирогч Д.Ггийн Хаан банкны ............. тоот дансны хуулга, түүний шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

 

           Иймд шүүгдэгч П.О нь  2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 10 минутаас 17 цаг 14 минутын хооронд Ө аймгийн А сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Арвин” худалдааны төвийн хүнсний дэлгүүрт ордог хаалганы дэргэдэх гоо сайхны барааны ногоон өнгийн лангуун дээр байсан гээгдэл эд зүйл болох Д.Ггийн эзэмшлийн Хаан банкны картыг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж авч, 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 23 минутад Ө аймгийн А сумын 5 дугаар багийн Төв барааны захад үйл ажиллагаа явуулдаг “Баку” худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинд /АТМ/ тус картыг уншуулан 2300000 төгрөгийг өөрийн Хаан банканд эзэмшдэг ............. тоот дансанд шилжүүлэн авч завшсан үйл баримт тогтоогдож байна гэж дүгнэлээ.   

 

Хэргийн нөхцөл байдлыг шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж үзэхэд шүүгдэгч П.Оийн дээрх үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн шинжийг хангахгүй, харин гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд Ө аймгийн Прокуророос шүүгдэгч П.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.О нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Ггийн шүүх хуралдаанд өгсөн “...2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр би Арвин худалдааны төв рүү ороод ойр зуурын юм аваад гарсан. Арвин худалдааны төвөөс 10400 төгрөгийн юм аваад картаараа тооцоо хийсэн. Тэгээд сумын унаанд суугаад гэртээ харьсан. Маргааш нь Хаан банк руу ороод мөнгө тушаах гэсэн чинь миний дансанд 30000 төгрөг л үлдсэн байсан. Тэгээд би банкны ажилтнаас нь асуухад Г сумын О гэдэг хүний данс руу орсон байна гэсэн. Би тухайн үед банкны ажилтнаас гүйлгээг нь хааж болохгүй юм уу гэж асуухад болохгүй гэж хэлсэн. Би тухайн өдөр 17 цагийн үед сумын унаанд суусан. Намайг унаанд сууснаас хойш 30 минутын дараа гүйлгээ хийсэн байсан.” гэсэн мэдүүлэг,

 

           Хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Ггийн “...Би 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Х сумаас аймгийн төвд ирээд хүнс барааны захын “Арвин” худалдааны төв рүү орж хүнс авчихаад картаараа тооцоогоо хийсэн. Тэгээд маргааш өглөө буюу 2023 оны 05 дугаар сарын 31-ний өглөө сум руу орж утсаа цэнэглэчихээд Хаан банк орж данснаасаа мөнгө авах гэтэл миний дансанд мөнгө байхгүй байна гэсэн. Тэгээд банкны ажилчнаар шалгуултал 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 2300000 төгрөг ............. тоот дугаарын данс руу шилжүүлсэн байна гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10 хуудас)

 

Гэрч Д.Нгийн “...Миний ............ тоот дугаарын дансанд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 18 цаг 53 минутад ............. тоот данснаас 500,000 төгрөг орсон. Уг гүйлгээг иргэн О гэдэг хүн над руу шилжүүлсэн. Ямар учиртай шилжүүлсэн бэ гэхээр би өмнө мөнгө зээлээд тэр мөнгөө буцаан авч байгаа хэлбэр юм. Би От 2023 оны 01 дүгээр сард мөнгө зээлсэн. Тэгээд энэ оны 05 дугаар сард буцаан өгсөн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 52 хуудас),

 

Гэрч Г.Эын  “...Миний Хаан банкны ............ тоот дугаарын дансанд ээж П.Оийн ............. тоот данснаас тухайн үед 150,000 төгрөг шилжиж орж ирсэн” гэсэн мэдүүлэг (хх-ийн 57 хуудас),

 

Хохирогч Д.Ггийн Хаан банканд эзэмшдэг ............. тоот данснаас 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 23 минутад ............. тоот данс руу 2,300,000 төгрөгийн зарлага гарсан талаарх дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 5 хуудас),

 

Шүүгдэгч П.Оийн Хаан банканд эзэмшдэг ............. тоот дансанд 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 23 минутад ............. тоот данснаас 2,300,000 төгрөгийн орлого орсон талаарх дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 15 хуудас),

 

Шүүгдэгч П.Оийн Хаан банкны карт уншуулж гүйлгээ хийсэн “TRF=005044929372-*********XX2104-ATM1044>Uvurkhan 1” гэсэн бэлэн мөнгөний машины байршлын талаарх Хаан банкны Ө аймаг дахь салбарын 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 5540/227 дугаартай “Ө 3.3. UVH Baku HUT H3 7500, 5540, 16044, ATM1044, Ө аймаг А сум 5-р баг Төв бараан зах Баку худалдааны төв” гэсэн албан бичиг  (хх-ийн 18 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн  “Баку” худалдааны төвд байх Хаан банкны АТМ-ын хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, хураан авсан “Уг камерын бичлэгийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 22 минут 15 секундээс 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 24 минут 14 секундын бичлэг байх бөгөөд 17 цаг 22 минут 15 секундэд уг Баку худалдааны төвийн хойд хаалгаар хар цэнхэр өнгийн цувтай, тайрмал үстэй, 40-50 насны орчим эмэгтэй хүн орж байх бөгөөд уг худалдааны төвийн үүдний хэсэгт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаар үйлчлүүлж байгаа бичлэг байх бөгөөд 17 цаг 24 минут 10 секундэд ногоон өнгийн чиптэй Хаан банкны виза карт аваад гарч байгаа бичлэг байв” гэсэн тэмдэглэл, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 19-21 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “Хаан банкны бэлэн мөнгөний машины камерын бичлэг бүхий DVD 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (хх-ийн 24 хуудас),

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн “Арвин” худалдааны төвийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийж, хураан авсан “Тус дүрс бичлэгт үзлэг хийхэд 8 дугаартай камерт бичигдсэн байх бөгөөд уг камерын бичлэгийн 2023 оны 05 дугаар сарын 30-ны  өдрийн 17 цаг 09 минут 20 секундээс 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 цаг 18 минут 50 секундын бичлэг байх бөгөөд 17 цаг 10 минут 50 секундэд уг худалдааны төвийн хойд хаалгаар хар цэнхэр өнгийн цувтай тайрмал үстэй 40-50 орчим насны эмэгтэй, цэнхэр өнгөтэй хүүхдийн цүнх үүрсэн, ягаан өнгийн цамцтай эмэгтэй хүүхэд дагуулсан эмэгтэй хүн орж ирж байх бөгөөд уг худалдааны төвийн үүдний хэсэгт ногоон өнгийн лангууны хажууд очиж зогсон үйлчилгээ авалгүйгээр 17 цаг 13 минут 32 секундэд тухайн хаалгаар гарч байгаа бичлэг байв” гэсэн тэмдэглэл (хх-ийн 61 хуудас),

 

           Хаан     банкны 2023  оны 10            дугаар сарын 12-ны өдрийн №5540/385 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Г.Эын ............, Д.Нгийн ............, П.Оийн ............... тоот дугаарын данснуудын дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 46-49 хуудас)  зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.  

 

            Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрчид хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй,  ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч, үнэлгээчинд тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

         

           Шүүгдэгч П.О нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Г, гэрч Д.Н, Г.Э нарын мэдүүлэг, “Арвин” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг, “Баку” худалдааны төвд байрлах Хаан банкны АМТ-ын хяналтын камерын бичлэг зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

           Шүүгдэгч П.О нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж,  түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, шүүгдэгчийн үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг шалтгаант холбоотой байна.

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгоно гэж,  5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь нэг мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.

           Шүүгдэгч П.Оийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогчид бага хэмжээнээс дээш буюу 2300000 төгрөгийн хохирол учирсан байна.

           Иймд шүүгдэгч П.Оийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

           Улсын яллагч Ц.Нэргүй, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа нарын гаргасан шүүгдэгч П.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтүүдийг үндэслэлгүй байна гэж үзлээ.

           2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд  гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх явдал юм.

 

          Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч П.Оээс 2,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Гд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлбөр төлөхөөр шүүгдэгч П.О, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нар нь ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасныг шүүх хангаж, шүүх хуралдааныг ажлын тав хоногийн хугацаагаар завсарлуулсан.  

            Шүүгдэгч П.О нь шүүх хуралдаан завсарласан хугацаанд буюу 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хохирогч Д.Ггийн Хаан банкны ............. тоот дансанд хохирлын 2300000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.

            3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан ял хөнгөрүүлэх болох хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж үзэж байна. Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн болох нь бүрэн нотлогдон тогтоогдсон. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, түүний хувийн байдал болох 51 настай, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, багш ажилтай, ам бүл-6, аав, хүүхдүүдийн хамт амьдардаг, хохирогчид хохиролд 2,300,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол хор уршгийн чанар зэргийг тал бүрээс нь харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч нь өмнө нь 7 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэгт холбогдож, тухайн үйлдэлдээ зорчих эрхийг хязгаарлах ял авсан байдаг. Шүүгдэгч нь тухайн залилах гэмт хэргийн хохирлыг одоо болтол гаргаж өгөөгүй нөхцөл байдал байгаа. Төрийн алба тасралтгүй явагдах ёстой. Энэ гэмт хэргийн хэр хэмжээ, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан үзэж шүүгдэгч нь торгуулийн ял төлөх боломжгүй гэж үзсэн. Магадгүй энэ хүн 2,300,000 төгрөгийг яаж олсон гэдэг нь эргэлзээтэй байгаа. Энэ нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийх нь зүйтэй байх. Энэ хүнд нэг эрүүгийн хэргээс дараагийн гэмт хэрэг үйлдэх шалтгаан нөхцөл болоод байна гэж дүгнэсэн. Учир нь шүүгдэгч нь энэ хэргийн улмаас олсон мөнгийг өмнөх хэргийн хохирогчид шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдсон. Энэ нөхцөл байдлыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. гэсэн дүгнэлтийг,

 

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан санкц нь торгох, зорчих эрх хязгаарлах, нийтэд тустай ажил хийлгэх ялуудаас сонгож оногдуулах төрөлтэй. Шүүгдэгч нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой оршин суух хаягтай, орлоготой, албан тушаал эрхэлдэг нь тогтоогдож байгаа. Өнөөдрийн байдлаар хохирогчид 2,300,000 төгрөгийн хохирол учирснаас бүрэн бүрэн төлж барагдуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирол төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна гэж үзэж байна. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь сургуулийн бага ангийн багш ажилтай, сард 1,270,000 төгрөгийн орлоготой учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөс хэтрүүлэхгүйгээр торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг шүүхэд гаргаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан торгуулийн ялыг ялтны цалин хөлс болон бусад орлого зэргийг харгалзан үзэж хэсэгчлэх төлөх боломж байгаа. Иймд үүнийг шүүх эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх байх. Яагаад өмгөөлөгчийн зүгээс зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь сонгох санкцтай. Гэтэл шүүгдэгчийн эрх зүйн байдал болон хувийн байдлыг нь харгалзаж үзвэл өдрийн 8 цагийн ажилтай, бага ангийн багшийн ажил эрхэлдэг учир зорчих эрхийг хязгаарлах ял тухайн газарт цаг зүүж ял эдэлдэг учир биелэгдэх боломжгүй ял гэж үзэж байна. Учир нь 30-40 хүүхэд хариуцаж, бага ангийн багш ажилтай учраас тодорхой сургалтад явахаар тухайн газраас гарах зэрэг шаардлага гардаг. Нөгөө талаас нийтэд тустай ажил хийлгэх ял нь өдрийн 4 цагаас хэтрүүлэхгүйгээр гүйцэтгэдэг. Энэ ялыг орон нутагт биелүүлэх боломжгүй. Ө аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хяналтад энэ ялыг биелүүлдэг учраас тохирох ял нь торгуулийн ял байгаа учраас энэ саналыг гаргасан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү. Улсын яллагчаас өмнө нь зорчих эрхийг хязгаарлах ял авч байсан, өмнөх хохирлоо төлж барагдуулаагүй гэсэн байр суурьтай байна. Гэхдээ шүүгдэгч нь өмнөх ялаа эдэлж дууссан. Хохирлыг шийдвэр гүйцэтгэлээс тодорхой хэмжээний хугацааг өгсөн байгаа. Төрийн алба тасралтгүй явагдах ёстой гэсэн шаардлага нь торгуулийн ял оногдуулж байж биелэгдэх боломжтой. Энэ хүн өнөөдөр зорчих эрхийг хязгаарлах ял авлаа гэхэд цаана нь 40-50 хүүхдийн эрх зөрчигдөж, суралцах эрх нь давхар зөрчигдөж төрийн алба тасарна. Иймд тодорхой орлоготой, албан тушаалтай учир торгуулийн ялыг биелүүлэх боломжтой гэж үзэж энэ саналыг гаргасан. Ажил төрлөө хийгээд явбал энэ хүн цалингаа авна, цалин авч байгаа учраас торгуулийн ялыг төлнө. Иймд торгуулийн ял нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлнэ гэж үзсэн учир энэ саналыг гаргасан.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан.

 

          Шүүгдэгч П.О нь 6 удаагийн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдэж,  Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШЦТ/72 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн бөгөөд Ө аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ДШМ/21 дугаартай магадлалаар шүүгдэгч П.От оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгож өөрчилж шийдвэрлэсэн.

 

          Шүүгдэгч П.О нь 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж дууссан болох нь Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын           2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 23/06 дугаартай “Ө аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 2023/ДШМ/21 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлсэн Ө овгийн Пийн О (..............)-д холбогдох 1/23150129 дугаартай эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ялтанд шагналын 20 хоног олгосныг хасаж 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөр дуусгавар болсонд тооцсугай” гэсэн Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоолоор тогтоогдож байна.

 

          Шүүхээс шүүгдэгч П.От эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.  

 

           Шүүгдэгч П.О нь Ө аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар ажилладаг,  ам бүл ..., ............... хамт амьдардаг, цалингаас өөр орлогогүй болох нь Ө аймгийн Г сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн албан бичиг, Ө аймгийн Г сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 95 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан бөгөөд шүүгдэгчийн дээрх хувийн байдлыг харгалзан түүнд хуульд заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах шаардлагагүй байна гэж дүгнэлээ.

          Иймд шүүгдэгч П.Оийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар  шийтгэж, хоёр сарын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа Ө аймгийн Г сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож шийдвэрлэлээ.

 

          Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч П.От мэдэгдэж, түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Ө аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Гд 2300000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Д.Г гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

 

         Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Баку” худалдааны төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машины хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхэг, хэрэгт хураагдаж ирсэн “Арвин” худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж,

 

         Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.3, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.6,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Эрүүгийн хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  34.14  дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Ө аймгийн Прокуророос шүүгдэгч Ө овгийн Пийн От холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

          2. Шүүгдэгч Ө овгийн Пийн От гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө овгийн Пийн Оийг хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Оийг хоёр сарын хугацаагаар өөрийн оршин суух Ө аймгийн Г сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

 

          5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч П.От мэдэгдсүгэй.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1-д зааснаар шүүгдэгч П.От оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Ө аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Шүүгдэгч П.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Гд 2,300,000 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.  

           

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд өрийн баримтаар хураагдаж ирсэн Хаан банкны бэлэн мөнгөний машины камерын бичлэг бүхий DVD1 ширхэг, хэрэгт хураагдаж ирсэн “Арвин худалдааны төвийн хяналтын камерын бичлэг бүхий СД 1 ширхгийг тус тус хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

            9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

           

            11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ