| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0222/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/226 |
| Огноо | 2023-12-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мөнхтайван |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/226
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч М.Мөнхтайван,
Шүүгдэгч Б.Р нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Ө аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овгийн Бын Род холБох 2326000000254 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ө аймгийн Б суманд төрсөн, ... настай, эрэгтэй, регистрийн дугаар ......, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл ................. хамт Ө аймгийн Б сумын 6 дугаар багийн “Замын дугуй” гэх газар оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Х овгийн Бын Р.
ХолБсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холБжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Р нь Ө аймгийн Б сумын 7 дугаар багийн Арц-2 хорооллын гудамжинд 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед хохирогч Д.Бтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан нүүрэн тус газарт нь толгойгоороо 2 удаа мөргөсний улмаас эрүүл мэндэд нь зүүн дээд 2.1-р шүдний булгарал, уруулын салстын шарх, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хх-ийн 5 хуудас),
Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 18 цагийн үед Т гэдэг найзтай 2 шил архи хувааж уучихаад Б гэдэг хүний дэлгүүрийн гадаа очоод гадна талд нь тамхи татаад зогсож байсан чинь цагаан өнгийн суудлын машин ирээд миний ойролцоо зогсоод Р гэдэг залуу намайг цонхоо онгойлгоод дуудсан юм. Тэгэхээр нь очоод мэнд ус мэдээд юм ярьж байгаад намайг эргээд дэлгүүр лүү алхсан чинь араас дахиад дуудсан. Тэгэхээр нь эргээд очтол Р гэдэг залуу машинаасаа бууж ирээд намайг заамдаж барьж аваад миний нүүр лүү 2 удаа толгойгоороо мөргөсөн. Тэгээд ухаан балартаад доошоо болоод нүүр амнаас цус гараад байсан. Тэгтэл Рын машинд хамт сууж явсан өндөр, нам 2 хүн бас бууж ирээд намайг тойроод намхан залуу нь миний гуя руу өшиглөөд байх шиг байсан. Өөр сайн мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь Т дэлгүүрээс гарч ирээд “чи юу болов оо, чамайг хэн зодчихов” гэхээр нь Р гэдэг залуу намайг зодчихлоо гэж хэлээд эмнэлэг орж үзүүлсэн чинь эмч миний дээд үүдэн нэг шүд унасан байна гэсэн. Р гэдэг залууд мөргүүлснээс болж үүссэн гэмтлүүд байгаа юм. Нөгөө 2 залуу нь бол миний нүүрэнд цохиогүй. Жижигхэн биетэй залуу намайг араас өшиглөөд байсан санагдаж байна. Өндөр залуу нь бол надад гар хүрээгүй байхаа. Намхан залуу нь Д гэдэг хүний хүүхэд П гэсэн. Нөгөө өндөр залуу нь Лгийн Э гэдэг залуу гэсэн. Би тэр 2-ыг одоо харвал танина. Би хэнд нь ч гар хүрээгүй. Намайг цохих завдалгүй Р нь нүүр лүү 2 удаа мөргөсөн. Миний толгой их өвдөж зовиуртай байгаа. Зүүн талын шанаа хэсэг хавдсан. Зүүн нүд хөхөрч хавдсан. Дээд үүдэн шүднээс 1 шүд унасан. Би эрүүл мэндээрээ хохирсон учир гомдолтой байна. Мөн шинжилгээ болон эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-11 хуудас),
Хохирогч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би 578 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, санал хүсэлт байхгүй. Шинжээчийн дүгнэлттэй санал нийлж байна. Дахин шинжээч томилуулахгүй. Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй, надад сэтгэл санааны ямар нэгэн хохирол учраагүй. Би эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлээгүй. Эрүүл мэндийн даатгалын сангаас ямар нэгэн хөнгөлөлт эдлээгүй. Би өөрийнхөө мөнгөөр ямар нэгэн хөнгөлөлтгүй эм авч уусан. Би Роос 3000000 төгрөг нэхэмжилнэ. Яагаад гэвэл ясандаа суулгаж шүд хийлгэхэд 2500000 төгрөг байдаг гэсэн. Эм, эмчилгээ болон зардалд 500000 төгрөг нэхэмжилнэ. Би энэ хэрэгтэй холбоотой бүх зардлаа өөрөө гаргаад явж байна. Надад Р одоогоор ямар ч мөнгө, төгрөг өгөөгүй” гэсэн мэдүүлэг (хх-ийн 14 хуудас),
Гэрч Ц.Ты мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Б гэдэг хүний дэлгүүрт орчихоод гараад ирсэн чинь надтай хамт явж байсан Д.Б нь дэлгүүрийнх урд Р гэдэг залууд зодуулчихлаа гээд нүүрнээс нь нэлээн цус гоожсон байсан. Намайг дэлгүүрээс гараад Д.Б дээр очиход тэр зодсон гээд байгаа Р гэдэг залуу нь машиндаа суугаад явсан. Р гэдэг залуу Д гэдэг бас нэг намхан залуутай 3-уул машинд суугаад яваад өгсөн. Би Д.Бтэй хамт дэлгүүрийн гадаа очоод Д.Б дэлгүүрийн гадаа үлдээд намайг дэлгүүр лүү ороод гарсан чинь Д.Б зодуулсан байсан. Яг зодоон болж байх үед би хажууд нь харж байгаагүй. Д.Б надтай архи хувааж уусан, халамцуу байсан. Р гэдэг залуу бас согтуу байх шиг байсан. Зүүн нүд хөхөрч хавдсан, уруул нь хавдсан байсан. Д.Б миний 1 шүд уначихлаа гээд байсан” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 хуудас),
Гэрч Д.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 17 цаг өнгөрч байхад Б.Рын машинд би Этай хамт суугаад Бын дэлгүүрийн урдуур гарч яваад жоохон өнгөрч яваад зогссон чинь Д.Б гэдэг хүн ирээд Ртой юм ярьж байгаад Р машинаасаа буугаад Д.Бийг заамдаж барьж аваад нүүр лүү нь 2 удаа мөргөсөн чинь Д.Бийн хамраас цус гараад байсан. Тэгэхээр нь би Этай хамт буугаад тэр хоёрыг салгаад Р бид 3 машиндаа суугаад явсан. Д.Б цусаа гоожуулаад гудамжинд суугаад үлдсэн. Би Д.Бийг цохиж зодоогүй. Би Д.Бийг өшиглөөгүй, араас нь татаад салгасан юм. Л.Э Д.Бийг цохиж зодоогүй. Бид 2 машинаас буугаад Д.Б, Б.Р хоёрыг салгасан. Д.Б бид нарт гар хүрээгүй. Р нь шууд Д.Бийг барьж аваад нүүрэнд нь 2 удаа мөргөсөн. Д.Б нь намхан нуруутай, хар хувцастай 1 ах хүүтэй хамт явж байсан. Д.Б нь согтуу байсан. Р нь Э бид хоёртой хамт 2.4 литрийн пиво 2 савыг хувааж уусан, халамцуу байсан. Бид 3 гурвуулаа халамцуу байсан. Тэгэхдээ бүх болсон асуудлыг бүгдийг сайн санаж байгаа” гэсэн мэдүүлэг (хх-ийн 19 хуудас),
Яллагдагч Б.Рын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “....2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн орчимд Ө аймгийн Б сумын 7 дугаар багт Бын хүнсний дэлгүүрийн үүдэнд Б, М 2 явж байхаар нь Мтай уулзах гээд очсон чинь Б согтуу байсан. Би Мтай уулчихаад явах гэхэд явуулахгүй машинаас бариад машин доогуур орчих гээд байхаар нь би машинаас буухад 2 гарнаас бариад авахаар нь нүүр хэсэг рүү нь 2 удаа мөргөөд салаад яваад өгсөн. П, Э, М, Б бид нар байсан. Би 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1 сая төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 37-38 хуудас),
Ө аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч М.Одгэрэлийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн №578 дугаартай “...1. Д.Бийн биед зүүн дээд 2.1-р шүдний булгарал, уруулын салстын шарх, зүүн нүдний салстад цус харвалт, дээд, доод зовхинд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
3. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
4. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэсэн дүгнэлт (хх-ийн 22-24 хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч Б.Р нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.
Шүүгдэгч Б.Рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч Б.Р нь өөрт холБох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.Р нь хохирогч Д.Бэд хохиролд 1000000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжилсэн зүйлгүй гэсэн болох нь хэрэгт авагдсан хохирогчийн “яллагдагч Б.Роос 1000000 төгрөг бэлнээр хүлээж авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн хохирогчид 1000000 төгрөг төлсөн” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х овгийн Бын Рыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Род шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Б.Р нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Бэд 1000000 төгрөгийг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Род авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Род авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Бын Рыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х овгийн Бын Рыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Род шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Р нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Бэд 1000000 төгрөг төлсөн, хохирогч Д.Б нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Род авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Род авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ