Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 65

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Прокуророос шүүгдэгч Сүрэн овогт Энхтөрийн Энхбумба, насанд хүрээгүй шүүгдэгч Ачит овгийн Сонинхүүгийн Мөнх-Эрдэнэ нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Бэсүд овгийн Болдоогийн Баярбатыг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

- Насанд хүрээгүй хүнийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулж гэмт хэрэг үйлдсэн,

 

Шүүгдэгч Сүрэн овогт Энхтөрийн Энхбумбыг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

- Бусадтай бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Ачит овгийн Сонинхүүгийн Мөнх-Эрдэнийг  бусадтай бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

          - Бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр булаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн,

 

Шүүгдэгч Дарьганга овгийн Энхтөрийн Дүүрэнбаярыг бусадтай бүлэглэн давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан,

 

Шүүгдэгч Боржигон овгийн Баттулгын Мөнгөнтулгыг бүлэглэж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Б.Баярбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч Э.Энхбумбыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь  хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус,

 

Насанд хүрээгүй шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь  хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус,

 

Шүүгдэгч Э.Дүүрэнбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,

 

Шүүгдэгч Б.Мөнгөнтулгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар оногдуулсан баривчлах ялыг нэмж нэгтгэн, шүүгдэгч Б.Баярбатын биечлэн эдлэх хорих ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жил 3 сарын хугацаагаар,

 

а/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 4 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялын зарим болох  6 сарыг нэмж нэгтгэн шүүгдэгч Э.Энхбумбын биечлэн эдлэх хорих ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 жил 6 сарын хугацаагаар,

 

б/ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 1 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь  хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялын зарим болох 5 сарыг нэмж нэгтгэн насанд хүрээгүй шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийн биечлэн эдлэх хорих ялыг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 3 жил 6 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баярбат, Э.Энхбумба, Э.Дүүрэнбаяр, Б.Мөнгөнтулга нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.8 дах хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг насанд хүрээгүйчүүдийн жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Б.Баярбатын урьдчилан цагдан хоригдсон 89 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тоолсугай.

 

7. Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг CD-ий бүхий камерын бичлэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

8 Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 99-08 УНЦ улсын дугаартай “Соната-6” маркийн автомашины үнэ 2.800.000 төгрөгийг шүүгдэгч Б.Баярбат, Э.Энхбумба, Э.Дүүрэнбаяр, насанд хүрээгүй шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэ нараас хувь тэнцүүлэн гаргуулж, улсын орлогод оруулсугай.

 

10. Мөрдөн байцаагчийн 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт энэ тогтоолоор оногдуулсан хорих ялыг тэнсэж, шүүгдэгч Б.Баярбат, Э.Энхбумба нарыг 3 жил 3 сарын хугацаагаар, насанд хүрээгүй шүүгдэгч С.Мөнх-Эрдэнийг 2 жилийн хугацаагаар, шүүгдэгч Э.Дүүрэнбаярыг 2 жил 5 сарын хугацаагаар, шүүгдэгч Б.Мөнгөнтулгийг 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг цагдаагийн байгууллагад даалгасугай.

 

12. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

13. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түтгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Баярбат, Э.Энхбумба, Э.Дүүрэнбаяр, Б.Мөнгөнтулга, насанд хүрээгүй шүүгдэгч С.Мөнх-Эрдэнэ нарт урьд авсан бусдын батлан даалтад авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       И.ГАНБАТ

 

                                  ШҮҮГЧИД                                     Т.АЛТАНТУЯА    

 

                                                                 Г.МӨНХЗУЛ