Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/228

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

          Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Х.Билгүүн,

          Уëñûí ÿëëàã÷ М.Мөнхтайван,

          Ø¿¿ãäýã÷ Б.Б нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

 

          Ө аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Бын Бт холбогдох 2326003380259 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Монгол Улсын иргэн, Ө аймгийн У суманд 19.. оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, .. настай, эмэгтэй, регистрийн дугаар ......, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 256 дугаар ангид электрон АТС-ын техникч ажилтай, ам бүл .......... хамт Ө аймгийн А сумын .. дүгээр баг .. дүгээр гудамжны ..тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Б овгийн Бын Б.

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

          1.  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Б.Б нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Ө аймгийн Арвайхээр сумын 11 дүгээр багийн 39 дугаар гудамжны 7 тоотод байх гэртээ хохирогч Г.Нтой маргалдан улмаар түүнийг зодож биед тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн хэргийг гэмт хэргийн шинжтэй үндэслэлээр харъяаллын дагуу шилжүүлэх тухай эрх бүхий албан тушаалтны санал (хх-ийн 81 хуудас),

          Хохирогч Г.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н, О, Ө, Б бид 5 Бийн гэрт 01 цагийн үед очсон. Би тухайн айлын гадаа очсон такситай буцаад явах гэтэл “айлын үүднээс буцах” гээд гэж хэлэхээр нь нөгөө таксиныхаа хүнд “10 минутын дараа ирээд аваач” гэж хэлээд дугаарыг аваад гэрт нь орсон. Гэрт нь ороод бөөндөө сууцгаагаад 2.5 литрийн хэмжээтэй “Сэнгүр” нэртэй пиво уусан. Тухайн очсон гэр нь хамт ажилладаг Дийн гэр байсан юм. Тэгэхээр нь би “манай найз Д хаачив” гэхэд Б “би сая үүднээс явуулчихлаа. Дийн дүү нь манай нөхөр байгаа юм. Бид нар энд хамт амьдардаг юм” гэж хэлсэн. Тэгээд дургүй хүргэсэн үг хэллэг хэлээд байхаар нь “явъя” гээд босох гэтэл Б нүдний шил авч хугалаад, үснээс зулгаагаад, арагш дагзаар савуулсан. Н, Ө, О, Бийн нөхөр Б нар салгах гээд дийлээгүй. Сүүлд нь нөхөр нь ноцолдож байгаад салгахаар нь босож ирээд Б руу уурласан. Н буйдан дээр намайг дараад хэвтсэн чинь Б хөл рүү өшиглөөд байх үед нөхөр Б нь салгаад цааш аваад явсан.Тэгээд нөхөр Б нь бид нарыг гэрээс түлхээд гаргах үед намайг унагаагаад өшиглөөд бид нарыг гаргаад гэрийнхээ хаалгыг түгжсэн. Тэгээд бид нар гэрийнх нь хаалга, цонхыг нь нүдээд гэр дотроос нь юмнуудаа авах гэж нэлээн зогссон. Намайг О “чи ийм байдалтай болчихоод цонхыг нь хагалчих” гэхээр нь би 2 удаа өшиглөөд хагарахгүй байхаар нь дахиад 1 удаа цонхны хаалтаас нь барьж байгаад цонх руу нь өшиглөсөн чинь цонх нь хагарсан. Тэгээд хаалгаа онгойлгохоор нь гэрт нь буцаж ороод эд зүйлээ аваад би цагдаа руу залгах гэсэн чинь утас унтарсан. Бийн нөхөр Бын утсаар залгаж байх үед цагдаа нар ирсэн. Би гомдолтой байна. Эмчилгээний зардал, хэвтэн эмчлүүлсэн өрөөний төлбөр болон хараа тогтоолгох үзлэгийн төлбөр нүдний шил, монетон бөгжний төлбөр мөнгийг гаргуулан авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 89-90 хуудас),

           Гэрч Э.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н, Н, Ө, Б бид нар үлдээд Арвайхээр сумын 11 дүгээр баг 39-07 тоотод буюу Бийн гэрт очсон. Тухайн айлд Бийн нөхөр Б унтаж байсан. Тэгээд бид нар ширээ тойрч суугаад 2.5 литрийн пиво 2 ширхгийг аваад уух гээд сууж байтал Н "Би өмнө нь энэ гэрт ирээд үсээ угааж байсан. Үсээ угааж байсан ванн тэр байна" гэж хэлтэл Б гэнэт босож ирээд Нын үснээс татаад ор луу унагаасан. Тэгэхээр нь бид нар салгах гэсэн боловч салгаж чадаагүй. Тэр дунд Б Нын зүүж байсан нүдний шилийг мушгиж эвдэлсэн. Тэгтэл Б “манай гэрээс гар” гээд түлхсэн. Н газар унахаар нь бид нар босгоод гэрээс нь гарсан чинь Бийн нөхөр Б хаалгаа цоожилсон. Н “Миний харах ертөнцийг эвдэлдэг хэн бэ чи” гэж хэлээд гэрийн хаалгыг нь нүдсэн. Тэгээд онгойлгож өгөхгүй байхаар нь Н тухайн байшингийн цонхыг өшиглөж хагалсан. Тэгээд Б “яагаад цонх хагалчихав аа” гээд нөхөр Бын хамт гараад ирсэн. Тэгэхээр нь Н эгч Ө, Н “бид нар явъя” гээд хашаанаас гараад явж байтал араас Б гарч ирээд “одоо бүгдээрээ эвлэрье, миний буруу, машинаар дөхүүлээд өгье” гэж хэлэхээр нь хашаа руу нь буцаж орох үед Н эгч “миний цүнх, утас хаана байна” гээд гэр лүү нь Н эгч ганцаараа ороод хайсан. Ө, Б нар нь хашааны гадаа хайсан. Хашаан дотор Н бид 2 Н эгчийн цүнхийг хайсан. Удалгүй хашааны гаднаас Б, Ө нар нь Н эгчийг цүнхийг олоод хашаан дотор орж ирсэн. Н эгч маргааш хоёулаа жижүүртэй явъя таксигаа дуудчих гэхээр нь би такси дуудаад удалгүй такси ирээд таксиндаа суугаад явах гэж байхад цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 16-17 хуудас),

           Гэрч Б.Өын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Н, Н, О, Б бид нар үлдээд Арвайхээр сумын 11 дүгээр баг 39-07 тоотод буюу Бийн гэрт очсон тухайн айлд Бийн нөхөр Б унтаж байсан. Тэгээд бид нар ширээ тойрч суугаад 2.5 литрийн пиво 2 ширхгийг аваад уух гээд сууж байтал Н "Би өмнө нь энэ гэрт ирээд үсээ угааж байсан. Үсээ угааж байсан ванн тэр байна" гэж хэлтэл Б гэнэт босож ирээд Нын үснээс татаад ор руу унагаасан. Тэгэхээр нь бид нар салгах гэсэн боловч салгаж чадаагүй. Тэр дунд Б Нын зүүж байсан нүдний шилийг мушгиж эвдэлсэн. Тэгтэл Б “манай гэрээс гар” гээд түлхсэн. Тэгтэл Н газар унахаар нь бид нар босгоод гэрээс нь гарсан. Тэгээд Н нүдний шилгүй бол муу хардаг тул бид нар нүдний шилийг нь авах гээд гэрийн хаалгыг нь нүдсэн. Тэгээд онгойлгож өгөхгүй байхаар нь Н тухайн байшингийн цонхыг өшиглөж хагалсан. Тэгээд бид нар хашаанаас гараад явж байтал Б араас ирээд "Би машинаараа хүргээд өгье" гэхээр нь бид нар хамт буцаад хашаанд нь орсон. Удалгүй цагдаа нар ирсэн. Би бөгж зүүсэн талаар анзаараагүй. Сүүлд нь Н бөгж байхгүй болсон байна гээд байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 18-19 хуудас),

           Гэрч Ч.Нгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Бийн гэрт очиход нөхөр нь том өрөөндөө унтаж байсан. Бид нар буйдангийн хажууд тойрч суугаад пиво задлаад хүн бүр 1 аягыг уусан. Пиво ууж байхад Н “би энэ гэрт ирж байсан. Үүдэнд байгаа цэнхэр ваннд үсээ угааж байсан. Энэ Дийн гэр байна” гэхэд нь Б “энэ Дийн гэр биш. Манай хадмууд хүүхдүүддээ авч өгсөн. Бид нар хамт амьдардаг” талаар хэлсэн. Түүнээс болж маргалдаад үсдэлцээд зууралдаад салахгүй байсан. Бийн нөхөр нь босож ирээд салгаад “одоо та нар боль, явцгаа” гээд байсан. Н Бтэй маргалдсан уураа Бийн нөхөр Бад гаргаад байсан. Бийн нөхөр Б “та нар одоо гэрээс яв” гээд бид нарыг түлхээд бид нар гэрээс нь гарсан. Байшингаас гараад “миний нүдний шилийг хагалчихлаа” гээд Н уурлаад байшингийн цонхыг хагалсан. Хашаанаас нь гараад гудманд нь явж байхад Б араас ирээд “нөхөртөө хэлээд хүргүүлье” гээд уучлалт гуйгаад буцаад хашаа руу орсон чинь удалгүй цагдаа үүдэнд ирсэн. Ныг тухайн өдөр бөгж зүүсэн талаар хараагүй. Ажил дээр 2-3 хоногийн өмнө бөгжтэй байхыг харсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 97-98 хуудас),

           Гэрч Г.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 09 дүгээр 09-ний А сумын .. дүгээр баг 39 гудамжны 07 тоотод байх өөрийн гэртээ гэрийнхээ том өрөөнд буйдан дээр унтаж байсан. 23 цаг өнгөрч байхад манай эхнэр залгаад “би ажлын хүмүүстэй очих” талаараа хэлсэн. Тэгээд манай гэрт 01 цагийн үед хүмүүс дуугараад гэрт орж ирээд юм яриад байсан. Би тухайн үед босож хараагүй. Удалгүй миний дээрээс юм дараад ойчих шиг болсон. Тэгээд сэрээд хартал манай эхнэр Б Н гэх хүнтэй зууралдаад хоёр биеийнхээ толгойтой үснээс зулгаасан байдалтай байхаар нь салгасан чинь Н над руу дайраад алгадах гэхээр нь би тонгойсон чинь нуруу руу 1 удаа өшиглөсөн. Тэгээд буйдангаасаа босоод эхнэр Бийг унтлагын өрөө рүү оруулаад эхнэрийн ажлын газрын 4 эмэгтэйг “битгий хэрүүл хийгээд бай, унтаж амраахгүй, гэрээс гарцгаа” гэж хэлсэн. Хамт явсан 3 эмэгтэй нь “явъя” гээд үүдэнд зогсож байхад Н эхнэр Бийг хайгаад байсан. Удалгүй манай эхнэр Б унтлагын өрөөнөөс гарч ирээд том өрөө рүү ороод ирсэн. Дахиад эхнэр Б, Н нар маргалдаад үснээсээ зулгаагаад ноцолдоод байхаар нь салгаад эхнэр Бийг унтлагын өрөө рүү оруулчихаад гарч ирсэн чинь манай унтлагын өрөө рүү Н орох гээд байхаар нь гэрээс явах талаар хэлэхэд явахгүй гэхээр нь би Ныг өргөөд байшингийн таамбар руу гаргаад коридорын хаалгаа хаагаад татаад байж байсан. Манай хаалгыг 2, 3 удаа өшиглөх шиг болсон. Манай байшингийн цонхыг хагалчихаар нь гарч ирээд “яаж байгаа юм бэ” гэсэн чинь “яадаг юм” гээд байсан. Тэгээд манай эхнэр Б цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 20-21 хуудас),

           Гэрч Л.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай охин Г.Н нь уг бөгжийг зүүн гарын чигчий хуруундаа зүүдэг. Би охиндоо уг бөгжийг Ө аймгийн Арвайхээр сумын Түшиг худалдааны төвөөс 860000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. Ажлын газрын хүн нь зодсон асуудал ярьсан. Би сайн мэдэхгүй байна. Тэр зодсон хүн маргааш үдээс хойш хашааны гадна машин сигналдахаар нь манай 6 дугаар ангийн жаахан охин гартал оо шиг савтай жижиг шархны тос өгсөн байсан. Өөр хохирол төлбөр, эм тарианы мөнгө өгсөн зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 100 хуудас),

          Ө аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №520 дугаартай “1. Үзүүлэгч Г.Нын биед тархи доргилт, баруун мөрний зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо.

          2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

          3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

          4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт )хх-ийн 33-34 хуудас),

           Ө аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч Э.Хүрэлсүхийн 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн №534 дугаартай “Үзүүлэгч Б.Бийн биед гэмтэл тогтоогдоогүй болно.” гэсэн дүгнэлт (хх-ийн 44-45 хуудас),

           Ө аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №8996 дугаартай өвчний түүх, 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №5986 дугаартай яаралтай тусламжийн хуудас (хх-ийн 51-75 хуудас),

           Хөрөнгийн үнэлгээчин Д.Оюундарийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №10/28 дугаартай “...1 ширхэг эмэгтэй хүний, хуванцар рамтай, харааны хамелеон шилийг үнэлбэл зах зээлийн үнэ цэнэ 160000 төгрөг.” гэсэн тайлан (хх-ийн 103-105 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

           Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

           Шүүгдэгч Б.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгч Б.Б нь хохирогч Г.Нод хохиролд 694000 төгрөгийг төлсөн, хохирогч Г.Н нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн болох нь хохирогч Г.Нын шүүхэд ирүүлсэн “...Миний бие Бээс нүдний шилний 16000  төгрөг, монетон бөгжний 224000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн өрөөний төлбөр 70000 төгрөг, хараа тогтоолгосны 40000 төгрөг, эмчилгээ хийлгэсэн 280000 төгрөг, нийт 694000 төгрөгийг авсан. Сэтгэцэд учирсан хохирол хор уршиг байхгүй. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй.” гэсэн хүсэлтээр,  

           Эрүүл мэндийн даатгалын санд 1669000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн журналын 29845233 гэх дугаартай Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд Б.Бийн “Хаан” банкны 5540649373 тоот данснаас 1669000 төгрөгийг “ЙЗ97012425 Г.Н” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн шилжүүлгийн мэдээллээр (хх-ийн 173 хуудас) тус тус тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           3. Эрүүгийн хариуцлагын талаар:

           Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай  санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Иймд шүүгдэгч Б овгийн Бын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Нод хохиролд 694000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1669000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Г.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

                        1. Шүүгдэгч Б овгийн Бын Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.Нод хохиролд 694000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1669000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч Г.Н нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8  дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ