Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/229

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Нэргүй,

Шүүгдэгч Т.М, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Ө аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Тийн Мд холбогдох 2309000002033 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ө аймгийн С суманд 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, ... настай, регистрийн дугаар ......, эмэгтэй, дээд боловсролтой, орос хэлний багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-........ хамт Ө аймгийн У сумын Онги 8 дугаар багийн 3 дугаар гудамжны 20 тоотод оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,  Б овгийн Тийн М.

Үйлдсэн хэргийн талаар:

 

Шүүгдэгч Т.М нь Улсын Багшийн их сургуулийг орос хэлний багш мэргэжлээр 2003 онд суралцаж төгсөөгүй атлаа орос хэлний багш мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон D200305229 дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан ажилд орж Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын сургууль, Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 1, 2 дугаар сургуулиудад сургалтын менежер, орос хэлний багшаар 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл, мөн 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл ажиллах хугацаандаа ашигласан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                           

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүгдэгч Т.М шүүхийн хэлэлцүүлэгт “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг зөв. Ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

          Шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын баталсан тушаал болон удирдамжийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх байгууллагуудын удирдах ажилтан, багш нарын боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн. Энэхүү шалгалтын явцад Тийн Мын боловсролын баримт бичиг зөрчилтэй гарсан. Ингээд тухайн боловсролын баримт бичгийг шалгаж эцсийн шийдвэрийг гаргуулахаар Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн. Энэхүү хүмүүсийг хууль бус баримт бичиг диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа гэж үзсэн. Хохирлын хэмжээг Боловсрол шинжлэх ухааны яамнаас нэхэмжлээгүй. Учир нь тухайн багш нараар хичээл заалгасан хүүхдүүд, тухайн багш нарыг ажилд авч ажиллуулсан сургуулийн нэр хүндийн асуудал гэх мэт маш олон үр дагаврууд ар араасаа гарах тул хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байгаа. ...Итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон учраас Боловсрол шинжлэх ухааны яамны зүгээс албан бичиг, хийж өгөх боломжгүй байна. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 105 хуудас),

           Гэрч Ч.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...Би Боловсрол шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажилладаг. Боловсрол шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сард батлагдсан тушаалаар ажлын хэсэг болон хяналт, шинжилгээ,  үнэлгээ хийх удирдамж хавсралтаар батлагдсан. Ажлын хэсгийн шалгах цар хүрээ нь сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах алба хаагчдын боловсролын бичиг баримт дипломд хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдэхээр батлагдсан. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын дипломд хяналт шинжилгээ үнэлгээ хийж ажиллахын тулд үндэсний төв архивын газраас мэдээлэл гаргуулсан, мөн нийслэл болон орон нутагт ажиллаж байгаа багш, удирдах алба хаагчдын боловсролын бичиг баримтыг PDF файл болгож авсан. Их дээд сургуулийн төгсөгчдийн судалгаа, захирлын тушаал холбогдох баримтыг авсан. Яамны харьяа мэдээлэл технологийн төвд бүртгэлтэй дээд боловсролын /Hemis/ удирдлагын мэдээллийн системээс дипломын дугаар, боловсролын салбарын цахим системээс /Еsis/ ажиллаж байгаа багш нарын судалгаа, дээд боловсролын газраас дипломын дугаарын олголт, багш бэлтгэдэг сургуулийн хөтөлбөр, тусгай зөвшөөрөл зэрэг баримтыг гаргуулж авч ажиллахад хоёр сар гаруй ажил хийгдсэн. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. ...Манай байгууллагад ЕSIS, НЕМIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ЕSIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ЕSIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. ...Нэг. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Эдгээр 4-5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн юм. Хоёр. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон /өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүртгэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон гэсэн зөрчлүүд байсан юм. ...Дээрх зөрчлүүдийн аль нэг гарсан бөгөөд түүнийг нь бид нарын шалгалтдаа ашигласан 4-5 баримт бичиг тулгаж зөрчилтэй гарч байгаа хуурамч байж болзошгүй зөрчилтэй дипломуудын нэрс гаргаж явуулсан юм.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 40, 56-57 хуудас),

            Гэрч Я.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол соёлын хэлтэст боловсролын хяналтын улсын байцаагчаар 2010 оноос одоог хүртэл ажиллаж байна.  Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж, дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ...Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол улсын их сургууль, Монгол улсын Боловсролын их сургуулийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ЕSIS программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу PDF файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 42-44 хуудас),

 

     Гэрч Л.Бн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Боловсролын сайдын А87 дугаартай тушаалаар өмчийн хэлбэрийг үл харгалзан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш нарын боловсролын бичиг баримтыг шалгасан. Тус шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эхлүүлж 09 дүгээр сарын 05-ны өдөр дууссан санаж байна. Боловсролын бичиг баримтын зөрчлийг миний бие илрүүлдэггүй. Харин нөгөө 3 мэргэжилтэн зөрчлийг илрүүлж зөрчилтэй, зөрчилгүй гэж ангилсан. Шалгалтын явцад миний бие Еsis программд бүртгэлтэй болон 21 аймаг, 9 дүүргээс ирүүлсэн боловсролын бичиг баримтын хуулбарыг тулгах, мөн ирүүлээгүй боловсролын бичиг баримтын тоог гаргасан. 60 орчим мянган боловсролын бичиг баримт байсан байх. Өөрөөр хэлбэл Еsis программд бүртгэлтэй хэрнээ боловсролын бичиг баримтаа явуулаагүй, мөн боловсролын бичиг баримт явуулсан мөртлөө Еsis программд байхгүй байсан зөрчлүүдийг тулгаж 9 дүүрэг,  21 аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт албан бичиг хүргүүлсэн. Тус программ дээр багш нарын регистрийн дугаарыг оруулахаар бүх мэдээлэл нь харагддаг мэдээллийн сан гэж ойлгож байна. Еsis системд зөвхөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багш нарын мэдээлэл, Нemis буюу дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь бүх төгсөгчдийн мэдээллийн систем юм. Гэхдээ тус системд 2001 оноос хойших төгсөгчдийн мэдээлэл ерөнхийдөө гарна. ДБ мэдээ гэдэг нь дээд боловсролын төгсөлтийн нэрсийн жагсаалтыг хэлж  байгаа юм. Магадгүй  Esis,  Hemis системд бүртгэлгүй тохиолдолд ДБ-д бүртгэлтэй байгаа нэрсийн жагсаалттай тулгаж үзэж болно гэсэн үг юм. Системээс олдоогүй гэх зөрчлийг Архивын ерөнхий газрын ДБ мэдээнээс тодруулж шалгалтын ажиллагааг явуулсан. Бид нарт РDF файлаар ирсэн материалд үндэслэсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 47-48 хуудас),

 

          Гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын боловсролын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байна.  Тухайн үед БШУЯамны сайд Л.Эгийн тушаалын дагуу 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт Н, Д, Б, С нарын хамт ажилласан юм. ...Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. ...Зөрчлөө ерөнхийдөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа. Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. ...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 58-59 хуудас),

 

           Гэрч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн статистикийн мэдээ хариуцсан шинжээчээр ажиллаж байна. ...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3,10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй,  тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Неmis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг нотлох боломжгүй, зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 51-52 хуудас)

 

         Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай ХШҮДАГ-22-05-16 дугаартай хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга, түүний хавсралт (1хх-ийн 7-31 хуудас),

 

         Монгол улсын Боловсролын их сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/1837 дугаартай “Тус байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсан Т овогтой М (..............) нь МУБИС-ыг 2003 онд төгссөн тухай мэдээлэл олдоогүй болно. Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга Д.Цэдэвсүрэн” гэсэн албан бичиг (1хх-ийн 98 хуудас),

 

          Улсын Багшийн их сургуулийн ректорын 2003 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 185 дугаартай тушаал, тушаалын хавсралтын хуулбар (1хх-ийн 100 хуудас),

 

         Ө аймгийн У сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дугаартай “Багш ажилд авах тухай” тушаал (1хх-ийн 106 хуудас),

 

        Ө аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай “Багш, ажилчдыг ажилд томилох тухай” тушаал, тушаалын хавсралт (1хх-ийн 107-109 хуудас),

 

        Ө аймгийн У сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/72 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал (1хх-ийн 110 хуудас),

 

          Ө аймгийн У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/54 дугаартай “Т.Мыг ажилд авах тухай” тушаал (1хх-ийн 111 хуудас),

 

          Ө аймгийн У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/64 дугаартай “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаал (1хх-ийн 112 хуудас),

 

          Ө аймгийн У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/60 дугаартай “Т.Мыг ажилд авах тухай” тушаал (хх-ийн 113 хуудас),

 

         Ө аймгийн У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/109 дугаартай “Т.Мыг ажилд авах тухай” тушаал (хх-ийн 114 хуудас),

 

         Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Эд мөрийн баримтаар тооцох тухай” тогтоол (1хх-ийн 80 хуудас),

 

         Албан тушаалын тодорхойлолтын маягт (1хх-ийн 115-116 хуудас),

 

         Ө аймгийн У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ (1хх-ийн 117-118 хуудас),

      

         Ө аймгийн У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаартай “Т.Мын хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох тухай” тушаалын хуулбар (1хх-ийн 126 хуудас),

 

          Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2202005352205 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол (1хх-ийн 66 хуудас),

 

          Ө аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 59 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол (2хх-ийн 67 хуудас),

 

          Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2023 оны 10 дугаарын 27-ны өдрийн 78 дугаартай “Тийн М нь тус сургуульд 2009-2019 оныг хүртэл орос хэлний багшаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан нь үнэн боловч тэр үед байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь одоо манай байгууллагад байхгүй болно” гэсэн албан бичиг (1хх-ийн 119 хуудас),

 

          Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2023 оны 10 дугаарын 27-ны өдрийн 77 дугаартай “Тийн М нь тус сургуульд 2009-2019 оныг хүртэл орос хэлний багшаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолттой байсан нь үнэн боловч тухайн үед хийж байсан ажлын байрны тодорхойлолт  нь одоо манай байгууллагад байхгүй болно” гэсэн албан бичиг (1хх-ийн 120 хуудас),

 

          Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2023 оны 10 дугаарын 27-ны өдрийн 47 дугаартай “Т овогтой М нь тус сургуульд 2015-2016 онуудад тус сургуульд орос хэлний багшаар ажиллаж байхдаа хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан нь үнэн боловч одоо тэр үед байгуулсан хөдөлмөрийн гэрээ нь  байхгүй болно” гэсэн албан бичиг (1хх-ийн 121 хуудас),         

 

           Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн 2023 оны 10 дугаарын 27-ны өдрийн 46 дугаартай “Т овогтой М нь тус сургуульд 2015-2016 онуудад орос хэлний багшаар ажиллаж байхдаа ажлын байрны тодорхойлолттой ажилласан нь үнэн боловч одоо тэр үеийн ажлын байрны тодорхойлолт  нь байхгүй болно” гэсэн албан бичиг (1хх-ийн 122 хуудас),

 

          Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн 2023 оны 10 дугаарын 25-ны өдрийн 74 дугаартай “Тийн М нь тус сургуульд 2009-2023 оныг хүртэл орос хэлний багшаар ажиллаж байна. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр тухайн багшийн диплом нь хуурамч болохыг мэдэгдсэн бөгөөд мэргэжлийн багшийн дутагдалтайн улмаас өнөөдрийг хүртэл багшаар ажиллуулсаар ирсэн нь үнэн болно.” гэсэн албан бичиг (1хх-ийн 123 хуудас),

 

           Шүүгдэгч Т.Мын хувийн байдлыг тодорхойлсон Ө аймгийн У сумын 8 дугаар багийн Засаг даргын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06/135 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгийн жагсаалтын лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1хх-ийн 92, 127-140 хуудас) зэрэг болно.

 

             1.Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Т.Мд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэж заасныг удирдлага болгон шүүх хуралдаанд яллах, өмгөөлөх талын шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

 

            Шүүгдэгч Т.Мд орос хэлний багш мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон Улсын Багшийн их сургуулийн D200305229 дугаартай бакалаврын зэргийн диплом хуурамч болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Улсын Багшийн их сургуулийн D200305229 дугаартай бакалаврын дипломд “Т овогтой М нь 1999 оноос 2003 онд орос хэлний багш мэргэжлээр төгссөн тул төгсөлтийн шалгалтын ерөнхий комиссын 2003 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг үндэслэн Боловсролын бакалавр зэрэг олгов.” гэжээ.

 

            Улсын Багшийн их сургуулийн ректорын 2003 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 185 дугаартай “Төгсөгчдөд бакалаврын болон дипломын зэрэг олгох тухай” тушаалаар “Төгсөлтийн шалгалтын ерөнхий комиссын 2003 оны 06 дугаар сарын 11-ний хурлын шийдвэрийг үндэслэн  2002-2003 оны хичээлийн жилд төгсөлтийн шалгалтад орсон орос англи хэлний багш мэргэжлээр төгсөж байгаа 14 төгсөгчид бакалаврын зэрэг” олгосон байх бөгөөд харин тус сургууль нь 2003 онд орос хэлний багш мэргэжлээр оюутан төгсгөөгүй байна.

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Улсын Багшийн их сургуулийн D200305229 дугаартай бакалаврын дипломд “...төгсөлтийн шалгалтын ерөнхий комиссын 2003 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн шийдвэрийг үндэслэн” гэж бичсэн байгаа боловч Улсын Багшийн их сургуулийн ректор С.Тогмид нь 2003 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 185 дугаартай тушаалаар төгсөгчдөд бакалаврын зэрэг олгохдоо Төгсөлтийн шалгалтын ерөнхий комиссын 2003 оны 06 дугаар сарын 11-ний хурлын шийдвэрийг үндэслэжээ.

 

           Монгол улсын Боловсролын их сургуулийн сургалт, цахим шилжилтийн хэлтсийн даргын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/1837 дугаартай “Тус байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсан Т овогтой М (..............) нь МУБИС-ыг 2003 онд төгссөн тухай мэдээлэл олдоогүй болно.” гэсэн албан бичиг (1хх-ийн 98 хуудас),

 

           Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, түүний хавсралт болох 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын боловсролын баримт бичгийн зөрчлийн жагсаалтын 508 дугаарт “төрөл: ЕБС, аймаг: Ө, байгууллагын нэр: У сумын 1-р сургууль, регистрийн дугаар: ............, овог нэр: Тийн М, сургуулийн нэр: МУБИС, мэргэжлийн төрөл: гадаад хэл, мэргэжил: орос хэлний багш, боловсролын түвшин: бакалавр, он: 2003, дипломын дугаар: 200305229, дипломын төрөл: D, зөрчлийн тайлбар: УБИС-ийн урлал техникийн багш О П 200305229, БД Дн А 2003-316 дугаар давхардсан, зөрчлийн код 1.1” гэсэн жагсаалт (1хх-ийн 7-31 хуудас) зэргээр тогтоогдож байна.

 

 Шүүгдэгч Т.М нь Улсын Багшийн их сургуулийг орос хэлний багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийн орос хэлний багш мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон D200305229 дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын сургуульд 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр орос хэлний багшаар ажилд орж, тус сургуульд 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл орос хэлний багшаар,

 

Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл орос хэлний багшаар,

 

Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл дунд ангийн сургалтын менежерээр,

 

Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл орос хэлний багшаар тус тус ажилласан үйл баримт тогтоогдож байна.

 

           Дээд боловсролын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д “Дээд боловсрол эзэмшүүлэх дипломын сургалт 90 багц цагаас доошгүй байх бөгөөд өмнөх түвшний сургалтын багц цагийг оролцуулан бакалаврын сургалт 120-оос, магистрын сургалт 150-аас, докторын сургалт 210 багц цагаас тус тус доошгүй байна” гэж заасан.

          Боловсролын диплом гэдгийг тухайн үед мөрдөгдөж байсан  Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт тухайн иргэний эзэмшсэн боловсролын агуулгын түвшин, мэргэжлийг гэрчилсэн албан ёсны  баталгаа гэж заасан байдаг.

          Мөн  Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 351 дугаартай “Албан тушаалын үлгэрчилсэн тодорхойлолт батлах тухай” тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт”-д багшийн ажлын байранд “багш мэргэжилтэй, бакалавраас доошгүй зэрэгтэй, багшлах эрхтэй байх” гэсэн ерөнхий болон тусгай шаардлага тавигджээ.

          Шүүгдэгч Т.М нь дээрх хуульд заасан шаардлагыг хангаж, их дээд сургуульд суралцаж, багц цагийн сургалтад хамрагдаж дээд боловсрол эзэмшиж, зохих журмын дагуу диплом аваагүй атлаа орос хэлний багш мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон D200305229 дугаартай дипломыг хуурамч болохыг мэдсээр байж Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын сургуульд 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр орос хэлний багшаар ажилд орохдоо тус сургуулийн орос хэлний багш мэргэжлээр “Боловсролын бакалавр” зэрэг олгосон D200305229 дугаартай дипломыг ашиглаж, тус сургуульд 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл орос хэлний багшаар,

 

Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл орос хэлний багшаар,

 

Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл дунд ангийн сургалтын менежерээр,

 

            Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл орос хэлний багшаар тус тус ажиллах хугацаанд ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар буюу

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дийн “...Боловсрол шинжлэх ухааны яамны сайдын баталсан тушаал болон удирдамжийн хүрээнд Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа нийт ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх байгууллагуудын удирдах ажилтан, багш нарын боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ үнэлгээ хийсэн. Энэхүү шалгалтын явцад Тийн Мын боловсролын баримт бичиг зөрчилтэй гарсан. Ингээд тухайн боловсролын баримт бичгийг шалгаж эцсийн шийдвэрийг гаргуулахаар Цагдаагийн ерөнхий газарт шилжүүлсэн. Энэхүү хүмүүсийг хууль бус баримт бичиг диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа гэж үзсэн. Хохирлын хэмжээг Боловсрол шинжлэх ухааны яамнаас нэхэмжлээгүй. Учир нь тухайн багш нараар хичээл заалгасан хүүхдүүд, тухайн багш нарыг ажилд авч ажиллуулсан сургуулийн нэр хүндийн асуудал гэх мэт маш олон үр дагаврууд ар араасаа гарах тул хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 105 хуудас),

           Гэрч Ч.Эгийн "...Би Боловсрол шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажилладаг. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сард батлагдсан тушаалаар ажлын хэсэг болон хяналт, шинжилгээ,  үнэлгээ хийх удирдамж хавсралтаар батлагдсан. Ажлын хэсгийн шалгах цар хүрээ нь сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах алба хаагчдын боловсролын бичиг баримт дипломд хяналт шинжилгээ, үнэлгээ хийгдэхээр батлагдсан. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш нарын дипломд хяналт шинжилгээ үнэлгээ хийж ажиллахын тулд үндэсний төв архивын газраас мэдээлэл гаргуулсан, мөн нийслэл болон орон нутагт ажиллаж байгаа багш, удирдах алба хаагчдын боловсролын бичиг баримтыг PDF файл болгож авсан. Их дээд сургуулийн төгсөгчдийн судалгаа захирлын тушаал холбогдох баримтыг авсан. Яамны харьяа мэдээлэл технологийн төвд бүртгэлтэй дээд боловсролын /Hemis/ удирдлагын мэдээллийн системээс дипломын дугаар, боловсролын салбарын цахим системээс /Еsis/ ажиллаж байгаа багш нарын судалгаа, дээд боловсролын газраас дипломын дугаарын олголт, багш бэлтгэдэг сургуулийн хөтөлбөр, тусгай зөвшөөрөл зэрэг баримтыг гаргуулж авч ажиллахад хоёр сар гаруйн ажил хийгдсэн. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. ...Манай байгууллагад ЕSIS, НЕМIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕМIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг боловсролын ерөнхий газар баталгаажуулдаг байсан. Харин ЕSIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ЕSIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан. Гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм. Тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. ...Нэг. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар, мэргэжлийн индекс буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг олон зөрчлүүдийг ойлгож байгаа юм. Хоёр. Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан, бүртгэлгүй дипломын дугар ашигласан, их дээд сургуулийн нэр зөрүүтэй, төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон /өөр сургуулийн дипломын дугаар/, архивын бүртгэлд өгөөгүй, дугаар давхардуулан олгосон гэсэн зөрчлүүд байсан юм. ...Дээрх зөрчлүүдийн аль нэг гарсан бөгөөд түүнийг нь бид нарын шалгалтдаа ашигласан 4-5 баримт бичиг тулгаж зөрчилтэй гарч байгаа хуурамч байж болзошгүй зөрчилтэй дипломуудын нэрс гаргасан явуулсан юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 40, 56-57 хуудас),

            Гэрч Я.Нийн “...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол соёлын хэлтэст боловсролын хяналтын улсын байцаагчаар 2010 оноос одоог хүртэл ажиллаж байна.  Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдөр удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу Боловсрол шинжлэх ухааны яамны сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтны хяналт шалгалт хийх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн шалгалтыг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлж, дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан. ...Хуурамчаар авч ашигласан дипломын дийлэнх нь Монгол улсын их сургууль, Монгол улсын Боловсролын их сургуулийн диплом байсан. Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажлын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа. Мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ЕSIS программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу PDF файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 44-45 хуудас),

 

     Гэрч Л.Бн “...Боловсролын сайдын А87 дугаартай тушаалаар өмчийн хэлбэрийг үл харгалзан Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш нарын боловсролын бичиг баримтыг шалгасан. Тус шалгалтыг 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдөр эхлүүлж 09 дүгээр сарын 05-ны өдөр дууссан санаж байна. Боловсролын бичиг баримтын зөрчлийг миний бие илрүүлдэггүй. Харин нөгөө 3 мэргэжилтэн зөрчлийг илрүүлж зөрчилтэй, зөрчилгүй гэж ангилсан. Шалгалтын явцад миний бие Еsis программд бүртгэлтэй болон 21 аймаг, 9 дүүргээс ирүүлсэн боловсролын бичиг баримтын хуулбарыг тулгах, мөн ирүүлээгүй боловсролын бичиг баримтын тоог гаргасан. 60 орчим мянган боловсролын бичиг баримт байсан байх. Өөрөөр хэлбэл Еsis программд бүртгэлтэй хэрнээ боловсролын бичиг баримтаа явуулаагүй, мөн боловсролын бичиг баримт явуулсан мөртлөө Еsis программд байхгүй байсан зөрчлүүдийг тулгаж 9 дүүрэг, 21 аймгийн Боловсрол шинжлэх ухааны газарт албан бичиг хүргүүлсэн. Еsis системд зөвхөн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багш нарын мэдээлэл, Нemis буюу дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь бүх төгсөгчдийн мэдээллийн систем юм. Гэхдээ тус системд 2001 оноос хойших төгсөгчдийн мэдээлэл ерөнхийдөө гарна. ДБ мэдээ гэдэг нь дээд боловсролын төгсөлтийн нэрсийн жагсаалтыг хэлж  байгаа юм. Магадгүй Esis, Hemis системд бүртгэлгүй тохиолдолд ДБ-д бүртгэлтэй байгаа нэрсийн жагсаалттай тулгаж үзэж болно гэсэн үг юм. Системээс олдоогүй гэх зөрчлийг архивын ерөнхий газрын ДБ мэдээнээс тодруулж шалгалтын ажиллагааг явуулсан. Төгссөн сургуулиас нь аваагүй. Системд харьяа дүүргийн сургуулийн сургалтын менежер оруулдаг. Миний хувьд бол эх хувиар нь шалгасан зүйл бол байхгүй. Бид нарт РDF файлаар ирсэн материалд үндэслэсэн.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 47-48 хуудас),

 

           Гэрч Д.Агийн “...Боловсрол, шинжлэх ухааны яамны Цахим бодлого статистикийн хэлтэст сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн статистикийн мэдээ хариуцсан шинжээчээр ажиллаж байна. ...Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/265 дугаар тушаалаар батлагдсан боловсролын салбарын мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журмын 2.2.9, 3.2, 3.3, 3.4, 3,10.1-ээс 3.10.3 хүртэлх заалтуудын дагуу тухайн сургууль мэдээллийн санг баяжуулж мэдээлэлд хяналт тавьж үнэн зөв бодит байдлыг бүрэн хариуцах зохицуулалттай байдаг. Тийм болохоор программ дээр байгаа иргэний үнэн зөв байгаа эсэхийг систем нотлохгүй,  тухайн сургуулийн захирлын тушаал, сургуулиас ирүүлсэн төгсөгчдийн статистик мэдээ болон бусад баримтад үндэслэн /Неmis/ программ дээр оруулдаг. Программ дээр буруу шивсэн байвал хариуцлагыг тухайн их, дээд сургууль хариуцахаар сайдын тушаал, статистикийн тухай хуулиар зохицуулж өгсөн байдаг. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем нь төгсөгчдийн дипломын үнэн зөвийг нотлох боломжгүй, зөрчилтэй эсэхийг тухайн сургууль нотолно.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 51-52 хуудас)

 

          Гэрч А.Тийн “...Би Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагчаар ажиллаж байна.  Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн.  Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. Зөрчлөө ерөнхийдөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа.  Ангилсан кодыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. ...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 кодтой зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 58-59 хуудас),

         

          Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай ХШҮДАГ-22-05-16 дугаартай танилцуулга, түүний хавсралт болох 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын боловсролын баримт бичгийн зөрчлийн жагсаалтын 508 дугаарт “Ө, У сумын 1-р сургууль, регистрийн дугаар: .............., Тийн М, МУБИС, гадаад хэл, орос хэлний багш, бакалавр, төгссөн он 2003, дипломын дугаар 200305229, зөрчлийн тайлбар: УБИС-ийн урлал техникийн багш О Пү 200305229, БД Д А 2003-316 дугаар давхардсан, зөрчлийн код 1.1” гэсэн жагсаалт (1хх-ийн 7-31 хуудас),

 

          Монгол улсын Боловсролын их сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/1837 дугаартай “Тус байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсан Т овогтой М (..............) нь МУБИС-ыг 2003 онд төгссөн тухай мэдээлэл олдоогүй болно. Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга Д.Цэдэвсүрэн” гэсэн албан бичиг (1хх-ийн 98 хуудас),

 

          Улсын багшийн их сургуулийн ректорын 2003 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 185 дугаартай тушаал, тушаалын хавсралт (1хх-ийн 100 хуудас) 

 

          Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дугаартай “МУБИС-ийг орос хэлний багш мэргэжлээр төгссөн Тийн Мыг 2009 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн түр авч ажиллуулсугай” гэсэн тушаал (1хх-ийн 106 хуудас),

 

           Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дугаартай “Ө аймгийн У суманд 640 хүүхдийн суудалтай хичээлийн шинэ байр ашиглалтад орсонтой холбогдуулан ... тус сургуулийн багш, ажиллагсдыг хавсралтаар томилсугай” гэсэн тушаал, багш, ажиллагсдын албан тушаал, цалингийн шатлал гэсэн хүснэгтийн 16-д Т.М орос хэлний багш” гэсэн Б/01 тоот тушаалын хавсралт (1хх-ийн 107-109 хуудас),

 

Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/72 дугаартай “Тус сургуулийн орос хэлний багш Т овогтой М нь өөр ажилд шилжин ажиллах шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан тул хөдөлмөрийн гэрээг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дуусгавар болгосугай” гэсэн тушаал (1хх-ийн 110 хуудас),

 

Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Б/54 дугаартай “...2003 онд МУБИС-ийг орос хэлний багш мэргэжлээр төгссөн Тийн Мыг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дунд ангийн сургалтын менежерээр түр авч ажиллуулсугай” гэсэн тушаал (1хх-ийн 111 хуудас),

 

Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/64 дугаартай “Дунд ангийн сургалтын менежер Тийн М нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсон тул Т.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн дуусгавар болгосугай” гэсэн тушаал (1хх-ийн 112 хуудас),

 

Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн Б/60 дугаартай “Улсын багшийн их сургуулийг орос хэлний багшаар 1999 онд төгссөн Тийн Мыг 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн орос хэлний багшаар түр авч ажиллуулсугай” гэсэн тушаал (1хх-ийн 113 хуудас),

 

           Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Б/109 дугаартай “...Тийн Мыг 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн орос хэлний багшаар авч ажиллуулсугай” гэсэн тушаал (1хх-ийн 114 хуудас),

 

Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 76 дугаартай “Орос хэлний багш Тийн М нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх болсон тул Т.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн дуусгавар болгосугай” гэсэн тушаал (1хх-ийн 126 хуудас),

 

Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (1хх-ийн 132-135 хуудас),

 

Шүүгдэгч Т.Мын 000157712 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр (1хх-ийн 136-140 хуудас),

 

Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын сургууль болон Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 1, 2 сургуулийн 2009-2023 оны цалингийн задаргаа (1хх-ийн 141-249, 2хх-ийн 1-61 хуудас),

 

           Мөрдөгчийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн “Улсын Багшийн их сургуулийн орос хэлний багш мэргэжлийн D200305229 дугаартай бакалаврын дипломыг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол (1хх-ийн 80 хуудас),

 

          Албан тушаалын тодорхойлолт, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Ө аймгийн У сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын орос хэлний багш Т.Мтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ (1хх-ийн 115-118 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

           Мөрдөн байцаалтын шатанд Боловсрол, шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын тайланг үндэслэн нэр бүхий багш нарт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, тэдэнд холбогдох хэргийг нэгтгэн шалгаж, улмаар 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2309000002033 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” прокурорын тогтоолоор Т.Мд холбогдох хэргийг тусгаарлаж, үндсэн хэргээс түүнд хамааралтай, ач холбогдол бүхий зарим нотлох баримтуудыг зохих журмын дагуу хуулбарлан авч, “хуулбар үнэн” гэсэн дардас дарж бэхжүүлэн, энэ хавтаст хэрэгт хавсаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй,  мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж заасан.

 

Шүүгдэгч Т.Мын дээд боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэл нь 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл буюу яллагдагчаар татах хүртэл үргэлжилсэн удааширсан үйлдэлтэй гэмт хэрэг байна.

 

Удааширсан гэмт хэрэг нь гэмт этгээд тодорхой нэг үйлдэл (эс үйлдэхүй)-ээр хийснээр эхлээд тодорхой цаг хугацаанд завсарлагагүй, тасралтгүйгээр үргэлжилдэг бөгөөд гэмт хэргээс өөрөө татгалзсан, эсхүл түүнийг эрх бүхий албан тушаалтан, байгууллагаас таслан зогсоохоор дуусгавар болдог онцлогтой юм.

 

Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Ө аймгийн У сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 29 дугаартай тушаалаар тус сургуульд орос хэлний багшаар томилогдсон өдрөөс эхэлж цагдаагийн байгууллагаас хуурамч баримт бичиг ашигласан гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан өдрийг хүртэл үргэлжилжээ.

 

Иймд шүүгдэгч Т.Мын үйлдсэн гэмт хэргийн төгссөн цаг хугацааг түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан өдрийг гэмт хэрэг төгссөн цаг хугацаагаар тооцлоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа нь 1 жил байгаа хэдий ч Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Т.Мд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсанаар гэмт хэрэг таслан зогсоогдсон тул уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй байна.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн байна.

  

 Ө аймгийн Прокуророос шүүгдэгч Т.Мд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч Т.Мыг боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 Улсын яллагч Ц.Нэргүйн шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан  “Шүүгдэгч Т.М нь Монгол Улсын Багшийн Их сургуулийг 2003 онд орос хэлний багш мэргэжлээр суралцаж төгсөөгүй хэрнээ D200305229 дугаартай “боловсролын бакалавр" зэргийн хуурамч дипломыг бусдаар гаргуулан авч, уг бичиг баримт хуурамч болохыг мэдсээр байж Ө аймгийн У сумын Ерөнхий боловсролын сургуульд 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэл орос хэлний багшаар ажиллахдаа ашигласан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилсан. Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан удааширсан үйлдэлтэй, хуурамч бичиг баримт ашиглах гэмт хэрэг мөн байна гэж дүгнэсэн. Иймд шүүгдэгч Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай. Хэргийн хүрээнд хохирол, хор уршгийн талаар мөрдөгчийн зүгээс хүснэгтээр тооцож гаргасан учир хохирол, төлбөрийг шийдвэрлэх бүрэн боломжтой байна.” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын шүүгдэгчийн гэм буруугийн талаар  гаргасан “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдож байна гэж үзэж байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Шүүгдэгч Т.М нь багш мэргэжлээр суралцаагүй боловч тухайн сургуульд орос хэлний багшаар томилогдон ажиллах хугацаандаа ямар нэгэн байдлаар хүүхдүүдийн эрх ашигт бодитой хохирол учруулсан зүйл тогтоогдоогүй. Мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлж хүсэлт гаргасан. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэж байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухайд прокуророос 159,000,000 төгрөгөөр тогтоосон. Т.М нь өнгөрсөн хугацаанд багшаар ажиллахдаа тодорхой хэмжээний цалин хөлсийг сургуулиас авч байсан. Үүнээсээ нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар зэргийг төлж байсан. Эдгээр нь шүүгдэгчийн олсон ашиг, орлого гэж үзэх үндэслэлгүй учир үүнийг хохирлоос хасаж, хохирлыг шийдвэрлэхдээ тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг харгалзаж үзнэ үү” гэсэн дүгнэлтийг тус тус үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

 

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийнямын гаргасан “Энэ хэрэгт Т.Мыг 2023 оны 05 дугаар сард эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан. Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татагдсанаар тухайн гэмт хэрэг таслан зогсоогдсон гэж үзэх боловч хавтаст хэргийн 123 дугаар талд авагдсан Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын тодорхойлолтод 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдөр яамнаас Т.Мыг диплом хуурамч гэдгийг мэдэгдсэн. Сургуульд өөр орос хэлний багш байхгүй, багшийн дутагдалтай учраас үргэлжлүүлж өнөөдрийг хүртэл ажиллуулсан гэсэн тодорхойлолт гарсан. Иймд гэмт хэрэг төгссөн цаг хугацааг 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөр тооцож өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

 

          Шүүгдэгч Т.М нь шүүх хуралдаанд “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн” гэж,  мөрдөн шалгах ажиллагаанд “...Би дипломыг хуурамч гэдгийг мэдээгүй байсан. Би сонсгосон ялыг зөвшөөрөхгүй байна. Би 1999 онд Улсын багшийн их сургуульд элсэн ороод 2003 онд төгссөн. Би ямар нэгэн хуурамч диплом аваагүй. Би ажилд орохдоо дээд боловсролтой байсан.” гэж тус тус мэдүүлсэн бөгөөд түүний мэдүүлэг нь Боловсрол, шинжлэх ухааны яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2022 оны ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ хийсэн тухай ХШҮДАГ-22-05-16 дугаартай хяналт шалгалт хийсэн тухай танилцуулга, түүний хавсралт,  Монгол улсын Боловсролын их сургуулийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 3/1837 дугаартай “Тус байгууллагаас ирүүлсэн албан бичигт дурдсан Т овогтой М (..............) нь МУБИС-ыг 2003 онд төгссөн тухай мэдээлэл олдоогүй болно. Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга Д.Цэдэвсүрэн” гэсэн албан бичиг, Улсын багшийн их сургуулийн ректорын 2003 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 185 дугаартай “Төгсөгчдөд бакалаврын болон дипломын зэрэг олгох тухай” тушаал, тушаалын хавсралт зэргээр няцаагдаж байна.

 

 2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:  

      

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”, 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно” гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар “Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”,  510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”,  514 дүгээр зүйлийн 514.1-д “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж тус тус хуульчилсан.

 

            Шүүгдэгчийн хууль бус үйлдэл, учирсан хохирол, үйлдэл ба хохирлын шалтгаант холбоо, шүүгдэгчийн гэм буруу тогтоогдсон байх нь гэм хорын хариуцлага хүлээлгэх үндэслэл болно.

 

           Шүүгдэгч Т.М нь Улсын Багшийн их сургуульд зохих журмаар суралцаж төгсөөгүй атлаа тус сургуулийн орос хэлний багш мэргэжил олгосон боловсролын бакалаврын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж ашиглаж төрийн албанд томилогдсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан байна гэж дүгнэлээ.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Д нь мөрдөн шалгах ажиллагаанд “Хохирлын хэмжээг Боловсрол шинжлэх ухааны яамнаас нэхэмжлээгүй. Учир нь тухайн багш нараар хичээл заалгасан хүүхдүүд, тухайн багш нарыг ажилд авч ажиллуулсан сургуулийн нэр хүндийн асуудал гэх мэт маш олон үр дагаврууд ар араасаа гарах тул хохирлын хэмжээг тогтоох боломжгүй байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн хэдий ч шүүгдэгч Т.М нь өөрийн хууль бус үйлдлийн улмаас өөртөө хууль бус давуу байдал бий болгож, эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан байх тул түүнийг улсад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

 

         Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2202005352205 дугаартай прокурорын тогтоолоор Т.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсан бөгөөд ажил олгогч нь Т.Мыг хуурамч диплом ашиглан ажиллаж байгааг мэдсэн атлаа таслан зогсоохгүй, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохгүйгээр үргэлжлүүлж, түүнд цалин авах боломж бүрдүүлсэн байх тул шүүгдэгч Т.Мд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан буюу ял сонсгосон 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрөөс хойших хугацааны цалин хөлсийг шүүгдэгчээс гаргуулах боломжгүй гэж шүүх үзлээ.   

 

 Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ө аймгийн нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, шүүгдэгч Т.Мын 000157712 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын сургууль болон Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 1, 2 сургуулийн 2009-2023 оны цалингийн задаргаа зэрэг баримтуудыг үндэслэн тооцоход Т.Мын цалин 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сар дуустал хугацаанд нийт 122,615,702 төгрөг болж байна.

 

           Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар нийгмийн даатгалын шимтгэлд даатгуулагчаас 2009-2017 онд 10 хувиар, 2018 онд 11 хувиар, 2019-2020 онд 11.5 хувиар, 2021 оны 1-6 сард 12.5 хувиар, 2021 оны 07 сараас 2023 оны 05 сар хүртэл 11.5 хувиар тооцож төлж байсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, цалингийн задаргаа гэсэн баримтуудаар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Т.М нь ажиллах хугацаандаа нийгмийн даатгалын шимтгэлд 13,403,731 төгрөг, хувь хүний орлогын албан татварт 10,921,128 төгрөг, нийт 24,324,859 төгрөгийг төлсөн байх тул уг татварыг хохирлоос нь хасаж тооцох нь зүйтэй байна. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл болон хувь хүний орлогын албан татвар нь ажил олгогчийн зүгээс шууд суутган төсөвт төвлөрүүлдэг учраас шүүгдэгчид ашиг, орлого болж очоогүй тул түүнийг хохиролд тооцож, дахин нөхөн төлүүлэх үндэслэлгүй байна.

 

           Иймд 122,615,702 төгрөгийн цалингаас 24,324,859 төгрөгийг хасаж, шүүгдэгч Т.Мын 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүртэл, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 04 дүгээр сар хүртэл авсан цалингийн хэмжээг 98,290,843 төгрөгөөр тооцлоо.

 

           Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар “Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна: 14.1.2-т “боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал” гэж заажээ.

 

Үүнээс үзэхэд Ерөнхий боловсролын сургуулийн багшийн ажил нь төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарна.

 

             Шүүгдэгч Т.Мын хувьд ажил олгогчтой байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын сургууль, Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургууль, Ө аймгийн У сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд орос хэлний багш, сургалтын менежерээр бодитой ажиллаж, хийж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнг үнэлүүлж, хөдөлмөрийн гэрээний дагуу авсан цалин хөлсийг гэмт хэрэг үйлдэх замаар олсон орлого гэж хамааруулан үзэх боломжгүй байна. 

 

 Монгол улсын Засгийн газрын 2007 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 350 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор 2008 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн нэг цагт 642 төгрөг 85 мөнгө буюу сард 108,000 төгрөгөөр,

 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2011 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн хурлын 01 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2011 оны 4 дүгээр сарын 5-ны өдрөөс эхлэн нэг цагт 835 төгрөг 71 мөнгө буюу сард 140,400 төгрөг байхаар,

 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 оны 9 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн  нэг цагт 1142 төгрөг 85 мөнгө байхаар,

 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн  нэг цагт 1428 төгрөг 60 мөнгө буюу сард 240,000 төгрөг байхаар,

 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2018 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2019 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  нэг цагт 1904 төгрөг 76 мөнгө буюу сард 320,000 төгрөг, 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нэг цагт 2500 төгрөг буюу сард 420,000 төгрөг байхаар,

 

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай “Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоох тухай” тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн  нэг цагт 3273 төгрөг 80 мөнгө буюу сард 550,000 төгрөг байхаар тус тус шинэчлэн тогтоожээ.

 

            Шүүгдэгч Т.Мын цалинг 2009 оны 09 дүгээр сараас 2011 оны 03 дугаар сар хүртэлх 19 сар х 108,000=2,052,000 төгрөгөөр, 2011 оны 04 дүгээр сараас 2013 оны 08 сар хүртэлх 25 сар х 140,400=3,510,000 төгрөгөөр, 2013 оны 09 сараас 2016 оны 12 сар хүртэлх 35 сар х 192,000=6,720,000 төгрөгөөр, 2017 оны 01 сараас 2018 оны 12 сар хүртэлх 14 сар х 240,000=3,360,000 төгрөгөөр, 2019 оны 01 сараас 2019 оны 12 сар хүртэлх 12 сар х 320000=3,840,000 төгрөгөөр, 2020 оны 01 сараас 2022 оны 12 дугаар сар хүртэлх 36 сар х 420000=15,120,000 төгрөгөөр, 2023 оны 01 сараас 05 сар хүртэл 4 сар х 550,000=2,200,000 төгрөгөөр тус тус тооцож, нийт 36,802,000 төгрөгөөр тогтоогдож байна.

 

Иймд шүүгдэгч Т.Мын 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл, 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд ерөнхий боловсролын сургуульд багш, сургалтын менежерээр ажилласны төлөө түүнд олгогдож байсан цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож 36,802,000 төгрөгийг түүний гар дээр авсан цалин болох 98,290,843 төгрөгөөс хасан тооцож, үүний зөрүү болох 61,488,843 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол гэж үзэж шийдвэрлэлээ.

 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Т.Маас 61,488,843 төгрөгийг гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

 

            3.Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч Т.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн цаашид хохирол төлбөр төлөх байдал, ажил хөдөлмөр эрхлэхгүй байгаа нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг тооцож шүүгдэгчээс нийт 61,488,843 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол Улсын багшийн их сургуулийн диплом 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргуулах саналтай байна. Шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, шүүгдэгч нь бага насны хүүхдүүд, нөхрийн хамт амьдардаг. Одоогоор ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Иймд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас үүссэн хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү “ гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулахаар хуульчилжээ.

 

          Шүүхээс шүүгдэгч Т.Мд ял оногдуулахдаа шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, шүүгдэгчид ажил хөдөлмөр эрхэлж, учруулсан хохирлоо нөхөн төлөх боломж олгож түүнд хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.                       

 

           Шүүгдэгч Т.Мд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял шийтгэж, 

 

          Шүүгдэгч торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэж шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Улсын Багшийн их сургуулийн D200305229 дугаартай бакалаврын диплом, дипломын хавсралтыг хэргийн хадгалах дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдах нь зүйтэй.

 

           Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

 

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5,  36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7,  36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

                                                              ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овгийн Тийн Мыг боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б овгийн Тийн Мыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Мд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-д заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар шүүгдэгч Т.Маас 61,488,843  төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Улсын Багшийн их сургуулийн D200305229 дугаартай бакалаврын диплом, дипломын хавсралтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг я

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Д.ЦЭЦЭГЭЭ