| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2023/0191/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/233 |
| Огноо | 2023-12-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Нэргүй |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/233
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ө аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,
Улсын яллагч Ц.Нэргүй,
Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч М.Дамбийням нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Ө аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Гийн Дд холбогдох 2326003050209 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ө аймгийн Б суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, регистрийн дугаар ...., дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, малчин, ам бүл ...... хамт, Ө аймгийн Б сумын 2 дугаар багийн “Эргэн дэнж” гэх газарт оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, Б овгийн Гийн Д.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Д нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ө аймгийн А сумын 13 дугаар багт байрлах “Наадмын талбай”-н ард хохирогч Ч.Бтай маргалдаж улмаар цээжин тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөн унагаж, баруун нүд тус газар 2 удаа чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний торлогийн ховхрол, нүдний шилэнцэр биеийн цус харвалт, доод зовхины шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр буюу Ө аймгийн наадмын 2 дахь өдөр үдээс хойш морины хүүхдүүд тоглуулах гээд наадмын талбай руу гарсан. Тэгээд морины хүүхдүүдийг өөр хүн дээр дартс тоглуулж байгаад буцаж явж байхад морины хүүхдүүд та өөрөө дартс шидээч гэж хэлсэн. Тэгээд явж байтал Б гэдэг хүний дартс дээр таарсан. Би 2000 төгрөгөөр 5 ширхэг сум аваад шидсэн. Эхний 3 сум нь оносон. Тэгээд 4 дэх сумаа шидэхэд шаар нь хийсэж унасан. Тэгээд би “наад шаар чинь хийсээд уначихлаа, би 4 дэх сумаа дахиж шиднэ шүү” гэж хэлсэн. Тэгээд би 5 дахь сумаа шидээд оноход 4 дэх сумыг ахиж шидүүлээгүй. Тэгэхээр нь би “та 5 дахь сумаа эхлээд шидчих гэж хэлсэн биз дээ. Яагаад надад 4 сумыг өгөхгүй байгаа юм” гэхэд “чи оноогүй, шаар хийсэж унах чинь миний буруу биш” гэж хэлсэн. Тэгэхээр нь би шаараа сайн хийхгүй яасан юм бэ? Би зөндөө хүүхэд тоглуулах гэж явж байна. Энэ цэвэр луйвар байна, би энэ хүүхдүүдээ тоглуулахаа болилоо гээд аваад явсан. Тэгэхэд хажууд зогсож байсан 2 залуу тэр Б гэж хүнд “шаар хийсэж унах чинь буруу шүү дээ, наад залуудаа сумыг нь өгч шидүүл, эсхүл мөнгийг нь өг” гэж байсан. Тэгээд би луйвар юм байна гээд эхнэр, хүүхэдтэйгээ буцаад явсан. Би нялх хүүхэдтэйгээ явж байсан учраас хүнтэй хэл ам хийгээд яах вэ гэж бодсон. Тэгтэл тэр ах манай эхнэрийн дүү рүү өөрөө араас дайраад хүрээд ирсэн. Тэгэхээр нь би ямар сонин хүн бэ, цаашаа зайл гэж хэлсэн. Тэгэхэд миний элэг рүү өшиглөөд, дагз руу цохисон. Тэгэхээр нь би энгэр, заамнаас нь бариад зогсож байхад дахиж миний элэг рүү өшиглөсөн. Тэгээд банди нь миний гарыг араас тэврээд авсан. Тэгээд би тэр хүүхдийг “болиоч, тавиач чацга минь” гэж хэлээд тавиулсан. Тэгэхэд миний нүүр рүү өшиглөөд, мөнгөн гинжийг тасдаж авсан. Миний нүүр рүү өшиглөсөн учраас миний нүүрэн дээр гутлын өсгийний сорвитой болсон байсан. Тэгээд эхнэр боль гэхээр нь би тэр ахад гар хүрээгүй больсон. Тэгээд ахиж над руу дайраад байхаар нь “зайл, та надад лай болно” гэж хэлэхэд намайг шууд цохисон. Тэгэхээр нь би бултаад нэг удаа л цохисон. Ахиж цохиогүй. Тэр хүн нүдээ бариад (баруун талын нүд хэсгээ дарж үзүүлэв) хоцорсон. Тэгээд банди нь ирээд машины номер харсан. Тэгэхэд би тэгж хүн аймаар цус нөжтэй болоогүй байсан болохоор шууд яваад өгсөн. Миний энэ дээр хавдсан (баруун нүд хэсгийг заав), энд сорви тогтсон (баруун мөр хэсгийг заав). Тухайн үед өөр энд тэнд сорви их болсон байсан. Би хөдөө явсан байсан. Тэгээд цагдаагаас зөрчил дээр 100,000 төгрөгөөр торгуул гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөрөө явж байгаад зодуулж, мөнгөн гинжээ алдчихаад өөрөө буруутан болно гэж юу байсан юм. Тэр хүн рүү би эхэлж дайраагүй, маргалдаад салсны дараа тэр хүн өөрөө насанд хүрээгүй хүүхэд зодох гэж дайрсан. Тэгээд намайг зодсон учир би өөрөө гомдолтой байна гэж хэлсэн. Тэгээд тэр Б гэдэг хүн шинжээч дээр хөнгөн гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гаргуулсан байсан. Тэгээд хялбараар шийдүүлье гээд хохирогчид баримтгүйгээр мөнгө өгсөн. Над руу байнга утасдаад мөнгө нэхээд байсан. Манай хадам ээжийн таньдаг хүмүүс нь “наад хүмүүсээсээ хурдан сал, авгай нь бөө хүн байдаг, буруу хүнтэй орооцолдсон байна” гэхээр нь би заа гээд хэлсэн 1,500,000 төгрөгийг нь өгсөн. Тэгээд тэр ах өөрөө хэргээ хурдан шийдүүлээрэй гээд гомдол саналгүй гээд өөрөө гарын үсгээ зураад өгсөн. Тэгээд одоо мөнгө нь дууссан юм уу, ахиад баримтгүйгээр мөнгө нэхээд байгаа. Би нэг орой эхнэртэйгээ цуг гэрт нь очоод “ахаа уучлаарай, та өөрөө юу болсон гэдгийг мэдэж байгаа биз дээ” гэхэд эхнэр нь надаас 20,000,000 төгрөг авна гээд дайраад байдаг. Би мөрдөгчид эхнэр, эхнэрийн дүү, дүүгийн ангийн хүүхэд зэргээс яагаад мэдүүлэг авахгүй байгаа юм бэ? гэж асуухад гэрчийн мэдүүлэг аваагүй. Би чулуугаар 2 удаа цохисон гэдэг мэдүүлгийг би анхнаасаа хүлээн зөвшөөрөөгүй. Сүүлд хэргээ хялбараар хурдан шийдүүлье, хурдан салъя гэж бодсон учраас энэ мэдүүлгийг хүлээн зөвшөөрсөн. Би гэмтлийнх нь зургийг харахад нүдэн доор нь шалбарсан байсан. Миний цохисон гэх газар шалбараагүй байсан. Тэр зураг хэрэг болсноос хойш 30-40 минутын дараа дарсан зураг байсан. Би тэндээс яваад Богд дээр ирээд морины хүүхдүүдийг тоглуулсан. Намайг Богд дээр морины хүүхдүүд тоглуулж яваа үед зураг дарсан байсан. Тэр хүнийг би 1 удаа цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Тэр хүн оёдол тавиулсан гэхээр нь би хөмсөг гэж бодсон. Тэгтэл доод талдаа байсан. Би энэ хэргээс хурдан салъя гэсэн бодолтой байсан учраас хүн амьтнаас мөнгө, төгрөг зээлж өгсөн. Би одоо болтол өрөө дарж чадаагүй байгаа. Би хөдөө мал малладаг, өнчин өрөөсөн, айлын мал малладаг. Энэ хэргээс хурдхан салж ажил төрөл олж хийгээд эхнэр хүүхдээ тэжээе гэсэн бодолтой байсан. Миний урт хугацаагаар хөөцөлдсөн ажил маань 11 сард ирээрэй гэсэн хариу өгсөн. Энэ хэргээс болоод би 11 сард ажилдаа явж чадаагүй. Би одоогоороо ажил төрөл олж хийж чадахгүй байгаа учраас өр ширнээсээ гарч чадаагүй байна. Гэм буруугаа хүлээж байна” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн орой 19 цагийн үед Ө аймгийн А сумын 13-р багт байрлах Наадмын талбайн төв цэнгэлдэхийн голын хаалганы ард дардас шидүүлж байсан. Тэгтэл намхан бор царайтай залуу ирээд шаар хэд бэ гэхэд нь 2000 төгрөгөөр 5 суманд 5 шаар хагалбал нэг ч алдахгүй бол 20000 төгрөг өгнө гэхэд шаар шидээд эхний 3 сумаараа шаар оноод 4 дэх сумаа алдсан. Тухайн үед шаар нь салхинд хийссэн. Тэр залуу шаараа янзлахад яадаг юм бэ гэхээр нь ахиад шидчих гэж нэг сум өгсөн. Тэр залуу 4 шаар хагалж, нэг сум алдсан. Тэгээд тэр залуу “луйвар хийж байна, энэ шааран дээр битгий цохиорой” гээд дагуулж явсан хүүхдүүдээ аваад явсан. Тэгэхээр нь би “хэн ч шидээд авдаг нь авдаг, авдаггүй нь авдаггүй юм” гэхэд над дээр хүрч ирсэн. Би өөдөөс нь очиход намайг заамдаж аваад миний цээж хэсэг рүү өшиглөөд унагасан. Би фудболкоос нь зуураад унасан. Тэгтэл миний баруун талын нүд харанхуйлаад тэр үед юу болсон талаар мэдээгүй ухаан алдсан. Тэгээд сэрэхэд нүдний доод талаас цус гоожоод тонгойгоод толгой эргээд байж байтал том хүү Б тэр хүний араас гүйгээд очиход ...... гэсэн “Приус”-т эхнэр нь дуудаад суулгаад аваад яваад өгсөн гэсэн. Тухайн үед хажуугаар наймаа хийж байсан хүмүүс байсан. Манай хүү Б, манай хүүгийн найз, тэр зоддог залуу, хамт явсан хүүхдүүд нь байсан. ...Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. ...Миний баруун нүдний доод хэсэгт 2 оёдол тавиулсан. Толгой өвдөөд баруун нүд хөхөрсөн. Өөр гэмтэлгүй байна. Намайг том чулуугаар цохисон гэж хэлсэн. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6 хуудас),
Хохирогч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн "... Миний баруун талын нүдний доод хэсэг рүү чулуугаар нэг удаа цохисон. Би тухайн үед ухаан алдаад газар унасан байсан. Тэгсэн чинь манай 13 настай хүү тухайн хүний араас очоод суусан машиных нь дугаарыг харсан байсан. Тэр хүнийг ...... гэсэн улсын дугаартай “Приус-10” маркийн автомашинд суугаад явсан гэж хэлсэн. ...Миний баруун талын нүдний торлог хуулагдчихсан, хараа муудсан байгаа. ...Би эм тариа дусаагуур зэргийг авсан. Тэрний мөнгө 300000 орчим төгрөг болсон. Шинжээч эмчид 2 удаа үзүүлсний төлбөр 16000 төгрөг болсон. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. Надад одоогоор баримт байхгүй. Цаашид эмчилгээ хийлгэвэл зардлын баримт гарах байх. Намайг зодсон залуу эмчилгээний төлбөрт юу ч өгөөгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Улаанбаатар хот явж нүдний хагалгаанд ороорой гэж нүдний эмч хэлж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 43-44 хуудас),
Насанд хүрээгүй гэрч У.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2023 оны 07 дугаар сарын 11-ний орой 18 цаг өнгөрч байхад наадмын талбайн хойд талын хаалган дээр ээж Улаан “айраг авч ирнэ” гээд явсан байхад би тэнд үлдээд хүүхдийн тоглоом зарж байсан. Миний хажууд манай аав дардас шидүүлж, шаар хагалуулж байхад манай ангийн хүүхэд Бг нэг ах “чацга минь” гэхээр нь очиход Б “энэ ах 5 шаар хагалсан мөнгө авъя гээд танай аавыг хараагаад байна” гэсэн. Би тэгээд тоглоомоо орхиод аав дээр очиход тэр ахын ард шаар хагалах гээд хүүхдүүд оочирлосон байсан чинь нэг ах “луйварчид битгий хагал” гэсэн. Тэгтэл аав “чи юу гээд байгаа юм бэ” гэхэд нөгөө ах “пизда минь мөнгө авъя” гэхэд манай аав Быг заамдаж аваад хөлөөрөө өшиглөхөд аав газар унаад босож ирээд “шаар хагалуулсан мөнгөө авъя” гэхэд нөгөө ах аавыг заамдаад “өгөхгүй” гээд газраас чулуу аваад баруун гар хэсэг рүү нь цохихоор нь би араас нь очиж тэвэрч аваад “битгий” гэхэд нөгөө ах “би чамайг ална шүү” гээд намайг биеэ сэгсэрч унагаагаад аавыг чулуугаар баруун шанаа хэсэг рүү нь цохисон. Аав нөгөө ахыг заамдаад авсан байсан болохоор цохиход унахдаа фудболкоос барьсан байсан тул унахдаа урсан. Тэгээд аавыг унасан байхад фудболк урлаа гээд барьж байсан чулуугаараа цохисон газраа дахиад цохисон. Тэгтэл эхнэр нь ирээд “болио явъя” гээд аваад явсан. Би араас нь дагаад явахад цагаан саарал өнгийн “Приус-10” загварын машинд суугаад яваад өгсөн. Би буцаад ирэхэд аав газар хэвтээд байсан. Б босгоход “юу болсон юм бэ” гэж асуухад аав “санахгүй байна” гэж хэлсэн. Баруун нүдний доод хэсгээс цус гараад байсан. Манай хажууд бараа зарж байсан эгч 00-ийн цаас өгөөд арчихад тухайн хэсгийг нь цохиж яраад хаясан байсан. ...Саарал подволктой, тухайн подволкны цээж хэсэг дээрээ соёмботой, гадуур хэсгээрээ бөөрөнхий хүрээтэй, хөх жинсэн өмдтэй, доод хэсгээрээ түрүүгүй хар гуталтай, дээд хэсгээрээ цагаан байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 хуудас),
Насанд хүрээгүй гэрч П.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед дүү С, Оын хамт наадмын талбай дээр очоод тэрүүгээр явж байсан чинь ангийнхаа Б гэдэг хүүхэдтэй тааралдсан. Аавтайгаа шаар хагалуулж байсан. Тэгээд тэнд хамт байж байсан чинь нэг ах эхнэр, хүүхдийн хамт ирээд шаар хагалах болоод дардас шидээд эхний дөрвийг нь оноод сүүлийн 5 дахиа оноогүй. Тэгснээ тэр хүн 5 дахь шаарыг оносон гээд дайраад байсан. Тэгтэл Б ах “чи оноогүй байж зүгээр явчих” гэсэн чинь тэр хүн “луйварчин” энэ тэр гэж орилоод Б ахыг заамдаж аваад газар унагаагаад дээрээс нь гараараа цохиод гуталтай хөлөөрөө нүүр хэсэг рүү нь тийрээд байсан. Тэгсэн тэр хүний эхнэр нь ирээд “явъя” гээд дагуулаад явсан. Тэгэхээр нь Б бид хоёр тэр хүний араас нь дагаж яваад суусан машиных нь дугаарыг харсан. Тэгсэн тэр хүн бид хоёрыг “юу хараад байгаа юм, ална шүү” гээд байсан. Тухайн асуудал болох үед тэр танихгүй ах болон Б ах бид хэд байсан. Сүүлд тэр хүн чулуу шидэж байхад Б ирсэн. ..Бын нүүр хэсэг рүү чулуугаар цохисныг хараагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46 хуудас),
Иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... ЙЕ76042214 бичиг баримттай Ч.Б нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн яаралтай тусламжийн 161000, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн амбулаторийн үзлэг оношилгоо шинжилгээний 57000, 2023 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Амбулаторийн шүдний тусламж үйлчилгээнд 18000, 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн амбулаторийн хяналтын үзлэг 11000 төгрөг, нийт эрүүл мэндийн даатгалын сангаас 277000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан байна. Дээрх зардлыг буруутай этгээдээс нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 51 хуудас),
Ө аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 469 дугаартай “... 1.Үзүүлэгч Ч.Бын биед баруун нүдний торлогийн ховхрол, нүдний шилэнцэр биеийн цус харвалт, доод зовхины шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 27-29 хуудас),
Шүүгдэгч Г.Дын хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 74-77, 79 хуудас) зэрэг болно.
1. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч Г.Д нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Ө аймгийн А сумын 13 дугаар багт байрлах “Наадмын талбай”-н ард хохирогч Ч.Бтай маргалдаж улмаар цээжин тус газар нь хөлөөрөө 1 удаа өшиглөн унагаж, баруун нүд тус газар 2 удаа чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний торлогийн ховхрол, нүдний шилэнцэр биеийн цус харвалт, доод зовхины шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хохирогч Ч.Б, насанд хүрээгүй гэрч У.Б, П.Б, иргэний нэхэмжлэгч Г.Гэрэлмаа нарын мэдүүлэг, Ө аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 469 дугаартай дүгнэлт, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан.Тэрээр эмчилгээний зардалтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, мөн гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, 1500000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан гэсэн. Мөн шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 277000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж байна. Иймд шүүгдэгч Г.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Дын өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдож байна. Шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн буюу хохирогчийг нэг удаа цохисон гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Хохирол төлбөрийн тухайд хохирогч Ч.Бад баримтгүйгээр 1500000 төгрөгийн хохирлыг төлсөн, иргэний нэхэмжлэгчид 277000 төгрөгийн хохирлыг төлсөн. Хохирогч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нийт 3 удаа сэтгэцэд учирсан хор уршиг, хохирлоо гаргуулахгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлтийг өгсөн байдаг. Тийм учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд
прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 19 цагийн орчимд Ө аймгийн А сумын 13 дугаар багт байх Наадмын талбайн хашаан дотор хохирогч Ч.Бтай “шаар хагалсан мөнгө өгсөнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, хохирогч Ч.Бын цээж хэсэгт 1 удаа өшиглөн унагаж, баруун нүд орчимд 2 удаа цохисны улмаас түүний эрүүл мэндэд нь баруун нүдний торлогийн ховхрол, нүдний шилэнцэр биеийн цус харвалт, доод зовхины шарх гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Г.Д нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар буюу
Хохирогч Ч.Б-н “... 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн орой 19 цагийн үед Ө аймгийн А сумын 13-р багт байрлах Наадмын талбайн төв цэнгэлдэхийн голын хаалганы ард дардас шидүүлж байсан. Тэгтэл намхан бор царайтай залуу ирээд “шаар хэд бэ” гэхэд нь “2000 төгрөгөөр 5 суманд 5 шаар хагалбал нэг ч алдахгүй бол 20000 төгрөг өгнө” гэхэд шаар шидээд эхний 3 сумаараа шаар оноод 4 дэх сумаа алдсан. Тухайн үед шаар нь салхинд хийссэн. Тэр залуу шаараа янзлахад яадаг юм бэ гэхээр нь ахиад шидчих гэж нэг сум өгсөн. Тэр залуу 4 шаар хагалж, нэг сум алдсан. Тэгээд тэр залуу “луйвар хийж байна, энэ шааран дээр битгий цохиорой” гээд дагуулж явсан хүүхдүүдээ аваад явсан. Тэгэхээр нь би “хэн ч шидээд авдаг нь авдаг, авдаггүй нь авдаггүй юм” гэхэд над дээр хүрч ирсэн. Би өөдөөс нь очиход намайг заамдаж аваад миний цээж хэсэг рүү өшиглөөд унагасан. Би фудболкоос нь зуураад унасан. Тэгтэл миний баруун талын нүд харанхуйлаад тэр үед юу болсон талаар мэдээгүй ухаан алдсан. Тэгээд сэрэхэд нүдний доод талаас цус гоожоод тонгойгоод толгой эргээд байсан. Миний баруун нүдний доод хэсэгт 2 оёдол тавиулсан. Толгой өвдөөд баруун нүд хөхөрсөн. Өөр гэмтэлгүй байна. Намайг том чулуугаар цохисон гэж хэлсэн. Миний баруун талын нүдний торлог хуулагдчихсан, хараа муудсан байгаа. ...Би эм тариа дусаагуур зэргийг авсан. Тэрний мөнгө 300000 орчим төгрөг болсон. Шинжээч эмчид 2 удаа үзүүлсний төлбөр 16000 төгрөг болсон. Би эмнэлэгт хэвтэж эмчлүүлээгүй. ...Надад одоогоор баримт байхгүй. Цаашид эмчилгээ хийлгэвэл зардлын баримт гарах байх. ...Намайг зодсон залуу эмчилгээний төлбөрт юу ч өгөөгүй. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 6, 43-44 хуудас),
Насанд хүрээгүй гэрч У.Б-н "... 2023 оны 07 дугаар сарын 11-ний орой 18 цаг өнгөрч байхад наадмын талбайн хойд талын хаалган дээр би хүүхдийн тоглоом зарж байсан. Миний хажууд манай аав дардас шидүүлж, шаар хагалуулж байхад манай ангийн хүүхэд Бг нэг ах “чацга минь” гэхээр нь очиход Б “энэ ах 5 шаар хагалсан мөнгө авъя гээд танай аавыг хараагаад байна” гэсэн. Би тэгээд тоглоомоо орхиод аав дээр очиход ... нэг ах “луйварчид битгий хагал” гэсэн. Тэгтэл аав “чи юу гээд байгаа юм бэ” гэхэд нөгөө ах “пизда минь мөнгө авъя” гэхэд манай аав Быг заамдаж аваад хөлөөрөө өшиглөхөд аав газар унаад босож ирээд “шаар хагалуулсан мөнгөө авъя” гэхэд нөгөө ах аавыг заамдаад “өгөхгүй” гээд газраас чулуу аваад баруун гар хэсэг рүү нь цохихоор нь би араас нь очиж тэвэрч аваад “битгий” гэхэд нөгөө ах “би чамайг ална шүү” гээд намайг биеэ сэгсэрч унагаагаад аавыг чулуугаар баруун шанаа хэсэг рүү нь цохисон. Аав нөгөө ахыг заамдаад авсан байсан болохоор цохиход нь унахдаа фудболкоос барьсан байсан тул унахдаа урсан. Тэгээд аавыг унасан байхад фудболк урлаа гээд барьж байсан чулуугаараа цохисон газраа дахиад цохисон. Тэгтэл эхнэр нь ирээд болио явъя гээд аваад явсан. Би араас нь дагаад явахад цагаан саарал өнгийн “Приус-10” загварын машинд суугаад яваад өгсөн. Би буцаад ирэхэд аав газар хэвтээд байсан. Б босгоход “юу болсон юм бэ” гэж асуухад аав “санахгүй байна” гэж хэлсэн. Баруун нүдний доод хэсгээс цус гараад байсан. Манай хажууд бараа зарж байсан эгч 00-ийн цаас өгөөд арчихад тухайн хэсгийг нь цохиж яраад хаясан байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8-9 хуудас),
Насанд хүрээгүй гэрч П.Б-н “...2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед дүү С-Оын хамт наадмын талбай дээр очоод тэрүүгээр явж байсан чинь ангийнхаа Б гэдэг хүүхэдтэй тааралдсан. Аавтайгаа шаар хагалуулж байсан. Тэгээд тэнд хамт байж байсан чинь нэг ах эхнэр, хүүхдийн хамт ирээд шаар хагалах болоод дардас шидээд эхний дөрвийг нь оноод сүүлийн 5 дахиа оноогүй. Тэгснээ тэр хүн 5 дахь шаарыг оносон гээд дайраад байсан. Тэгтэл Б ах “чи оноогүй байж зүгээр явчих” гэсэн чинь тэр хүн “луйварчин” энэ тэр гэж орилоод Б ахыг заамдаж аваад газар унагаагаад дээрээс нь гараараа цохиод гуталтай хөлөөрөө нүүр хэсэг рүү нь тийрээд байсан. Тэгсэн тэр хүний эхнэр нь ирээд “явъя” гээд дагуулаад явсан. Тэгэхээр нь Б бид хоёр тэр хүний араас нь дагаж яваад суусан машиных нь дугаарыг харсан. Тэгсэн тэр хүн бид хоёрыг “юу хараад байгаа юм, ална шүү” гээд байсан. Тухайн асуудал болох үед тэр танихгүй ах болон Б ах бид хэд байсан. Бын нүүр хэсэг рүү чулуугаар цохисныг хараагүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 46 хуудас),
Ө аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 469 дугаартай “... 1.Үзүүлэгч Ч.Бын биед баруун нүдний торлогийн ховхрол, нүдний шилэнцэр биеийн цус харвалт, доод зовхины шарх гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 27-29 хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж үзлээ.
Дээрх мэдүүлгүүдийг өгсөн гэрч нарт хууль сануулж, худал мэдүүлэг өгвөл эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлага хүлээх тухай эрх үүргийг нь танилцуулж мэдүүлэг авсан, мөн тухайн хэрэгт хувийн сонирхолгүй, ажил, мэргэжлийн мэдлэг, туршлага бүхий шинжээч нар тусгай мэдлэгийн хүрээндээ дүгнэлт гаргасан тул үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Хэргийн үйл баримтаар тогтоогдож буй дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч Г.Д нь хохирогч Ч.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн байна.
Шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж дүгнэв.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Д нь хохирогч Ч.Бад хохиролд 1500000 төгрөг өгсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч Ч.Бын Ө аймгийн прокурорын газарт болон Цагдаагийн газарт 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан “Хохиролд 1500000 төгрөг авсан. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн хохирол учирсан зүйл байхгүй тул сэтгэцийн шинжээчийн дүгнэлт гаргуулахгүй. Өмнө нь гаргуулахгүй гэж хүсэлт өгсөн. Энэ хэргийг хурдан шийдвэрлүүлж дуусгамаар байна. Иймд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн хүсэлтүүдээр (хх-ийн 137-138 хуудас) тогтоогдож байна.
Хохирогч Ч.Бад шүүх хурлын товыг утсаар мэдэгдэхэд “Эмнэлэгт нүдээ үзүүлчихээд нэхэмжлэлээ бичээд аваачиж өгнө. Хот руу явж Сондра эмнэлэгт хагалгаа хийлгэх ёстой. Энэ хүнээс хамгийн багадаа эмчилгээний зардалд 5000000 төгрөг авчихвал эхний ээлжид хот ороод эмнэлэгт үзүүлж хагалгаа хийлгэнэ” гэсэн тайлбарыг хэлсэн боловч холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй байх тул түүний эмчилгээний зардалд 5000000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж байна.
Шүүгдэгч Г.Д нь Эрүүл мэндийн даатгалын санд 277000 төгрөгийг төлсөн болох нь Хаан банкны 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
3. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Ц.Нэргүй шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Г.Д нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь бүрэн нотлогдон тогтоогдсон. Мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал, түүний хувийн байдал болох 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, малчин, ам бүл-3, эхнэр, бага насны хүүхдийн хамт амьдардаг нөхцөл байдал, хохирогчид 1500000 төгрөгийн хохирол төлсөн, эрүүл мэндийн даатгалын санд 277000 төгрөгийг төлсөн, гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Г.Дын өмгөөлөгч М.Дамбийням шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид баримтгүйгээр эмчилгээний зардалд 1,500,000 төгрөгийг, эрүүл мэндийн даатгалын санд 277,000 төгрөгийг тус тус төлсөн. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдож байна. Үүнд нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн, тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийн шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг шүүгдэгчид мэдэгдэж,
Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Бад 1500000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 277000 төгрөгийг тус тус төлсөн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Б нь гомдолтой, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овгийн Гийн Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Г.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ч.Бад 1500000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 277000 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ч.Б нь гомдолтой, сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
5.Хохирогч Ч.Бын нэхэмжилсэн 5000000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Дд авсан хувийн баталгаа гаргах
таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ