Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/03

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

          Ø¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Х.Билгүүн,

          Уëñûí ÿëëàã÷ Ц.Нэргүй,

          Ø¿¿ãäýã÷ Ч.С нарыг îðîëöóóëàí òóñ ø¿¿õèéí шүүх хуралдааны òàíõèìä нээлттэй õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð

 

          Ө аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овгийн Чын С холбогдох 2326000000280 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Монгол Улсын иргэн, Ө аймгийн З суманд 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, регистрийн дугаар ..., бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-........ нарын хамт Ө аймгийн З сумын 4 дүгээр баг “Ягаан толгой” гэх газарт оршин суух, урд ял шийтгэлгүй, Б овгийн Чын С.

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

          Шүүгдэгч Ч.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ íü:

          1.  Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

          Шүүгдэгч Ч.С нь 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 21-нд  шилжих шөнө Ө аймгийн А сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Наадмын талбай”-н урд талд хохирогч М.Мийн уруул хэсэгт  мөргөж, эрүүл мэндэд нь “баруун дээд үүдэн 11 дүгээр шүдний хугарал, дээд эрүүний буйлны цус хуралт, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн хэргийг гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 3 хуудас),

          Хохирогч М.Мийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "...2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 23 цаг 30 минутын үед Ө аймгийн А сумын ТИС-ийн заалнаас хүргэн ах С, төрсөн дүү Б, Т нарын хамтаар гарч яваад “Алтан шар зам” буудал дээр дүүгийнхээ гадна очоод хүргэн ахынхаа хамт бид 2 “Сэрүүн” нэртэй 2.5 литрийн пиво хувааж ууж дуусаад явах гээд тамхи татаж байтал нэг цагаан машинтай, эрээн хувцастай залуу цонхоороо “дагаад хүрээд ир” гэхээр нь таньдаг юм байхдаа гэж бодоод араас нь Наадмын талбайн баруун талд  очоод зогсоход машины хойд тал руу өшиглөсөн. Хөдөлж яваад машиныхаа арыг хартал зураас гарсан байсан. Тэгэхээр нь буцаж очоод “яаж байгаа юм бэ” гэхэд С ирээд шууд миний уруул хэсэг рүү 1 удаа мөргөсөн. Мөргөхөд нь 1 шүд унаад, 1 шүд хөдөлсөн. Тэгээд цагдаа дуудах гэтэл С “өглөө шүдийг чинь янзлаад өгье, цагдаагаар яах юм бэ” гэхээр нь цагдаа дуудаагүй. Тухайн машин дотор байсан С, нөгөө хоёр хүн нь бас согтуу байсан. Нэлээн согтуу байсан. Манай төрсөн дүү Б, Т, С, С, Сгийн хамт явж байсан 2 залуу байсан. Буугаад очтол шууд мөргөсөн. Хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Машинд ямар нэгэн гэмтэл учраагүй. Бага зэрэг зурагдсан байсан арчсан чинь арилчихсан.  Хоёр шүдээ янзлуулаад авчихвал надад гомдол санал байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 10-11 хуудас),

           Гэрч П.Тгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 11 дүгээр сарын 20-ны орой 22 цаг өнгөрч байхад С, Т бид гурав уулзаад А сумын цэцэрлэгт хүрээлэнгийн хойд талд 0,5 литрийн “Heineken” нэртэй пиво хүн бүр 4 ширхгийг уугаад сууж байхад хажуугаар нэг машин ширүүн өнгөрч яваад зогсохоор нь очтол хөдлөөд явах гэхэд нь машиных нь хойд гупер хэсэг рүү нь өшиглөсөн. Тэгээд яваад өгсөн. 20-30 минутын дараа эргэж ирэхээр нь С машинаас бууж яваад нэг залуугийн ам хэсэг рүү нь мөргөсөн чинь нөгөө залуу нь мөргөчихлөө гээд доошоо болоод суухаар нь бид нар салгаад хоорондоо ярилцаж байгаад яваад өгсөн. Мөргүүлсэн хүн нь Сгийн биед халдаагүй. Тухайн хүмүүс архи уучихсан байсан. Маргалдсан зүйл байхгүй. Би тухайн хүмүүсийг танихгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 13 хуудас),

           Гэрч У.Тын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Саарал өнгийн “Sai” загварын машинтай, эрээн хувцастай залуу “дагаад хүрээд ир дээ” гэхээр нь таньдаг юм байхдаа гэж бодоод бид нар дагаад явсан. Дагаж явж байгаад Наадмын талбайн баруун урд талд нөгөө хүмүүс зогссон. Тэгэхээр нь бид нар хажууд нь очиж зогсоход С, бас нэг том биетэй ах гарч ирээд машины хойд тал руу өшиглөхөөр нь бид нар яваад өгсөн. Тэгээд нисэхийн хойд талын засварын урд очоод машинаа хартал машины хойд талын гупер жаахан халцарсан байхаар нь бид нар буцаж очоод “машин яаж байгаа юм бэ” гэхэд С гэдэг хүн М ахыг нэг удаа мөргөхөөр нь бид нар салгаад хэсэг байж байгаад С “маргааш өглөө яриад тохиролцъё” гээд дугаараа өгөөд яваад өгсөн. М нь тухайн хүмүүсийн биед халдаагүй. Мийн үүдэн шүд хугарсан. Нэг шүд нь хөдөлсөн. Тэр хүмүүс согтуугаар жолоо бариад явж байсан.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 15 хуудас),

           Гэрч А.Тийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн өдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 20-ны орой 20 цагийн орчимд Ө аймгийн А сумын Цэцэрлэгт хүрээлэнгийн ард машиндаа пиво уугаад сууж байхад 23 цагийн орчимд манай машины ард нэг машин тулж ирээд зогссон. Зогсохоор нь С, Т гараад очсон. Тэгтэл нөгөө машин нь хөдөлж яваад, буцаад ирсэн. Тэгээд сууж байхад удалгүй ахиад хүрээд ирсэн. Ирж зогсоод машинаас 3-4 хүн бууж ирээд хаалга татаад байхаар нь С бууж очоод М гэх залууг мөргөчих шиг болсон. Тэгэхээр нь би буугаад салгахад эв зүйгээ олоод салсан. М Сгийн биед халдаагүй. Тэр хүмүүс юм уучихсан явж байсан. Машин өшиглөснөөс болоод тийм зүйл болсон байх. Тухайн үед Т, С бид нар байсан. Өөр маргалдсан хүн байхгүй.” гэсэн мэдүүлэг (хх-ийн 17 хуудас),

          Ө аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч М.Одгэрэлийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №631 дугаартай “1. М.Мийн биед баруун дээд үүдэн 11-р шүдний хугарал, дээд эрүүний буйлны цус хуралт, баруун шуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

           2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

           3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

           4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хх-ийн 20-22 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

           Нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Ч.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

           Шүүгдэгч Ч.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

          Шүүгдэгч Ч.С нь хохирогч М.Мт хохиролд 450000 төгрөгийг төлсөн, хохирогч М.М нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болох нь хохирогч М.Мийн шүүхэд ирүүлсэн “...Би хөдөө уурхайд ажил дээрээ ирсэн байна. Тийм учраас очих боломжгүй байна. Ч.Сгаас 450000 төгрөг авч шүдээ янзлуулсан. Одоо гомдол санал байхгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй.” гэсэн тайлбараар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

           3. Эрүүгийн хариуцлагын талаар:

           Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулах тухай  санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

          Иймд шүүгдэгч Б овгийн Чын Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч Ч.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Мт хохиролд 450000 төгрөг төлсөн, хохирогч М.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

                        1. Шүүгдэгч Б овгийн Чын Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Сд шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ч.С нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч М.Мт хохиролд 450000 төгрөг төлсөн, хохирогч М.М нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8  дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ