Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2020/03023

 

                        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 07 дугаар хороо,  0 тоот, С сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 07 дугаар хороо, 0 тоот, оршин суух, РД:, Д овогт П Эд холбогдох,

Байрны *******ь албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг 2020 оны 06  дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагч П.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн П.Э нь 2017 оны 9 дүгээр сард тус СӨХ-ны харъяа *****д нэг жилийн хугацаатай байрлах аман гэрээ хийж, үнэ төлбөргүй сууж засварын ажилд туслахаар тохиролцсон. Анх тохиролцсон хугацаа дуусч 2 жил өнгөрсөн, энэ хугацаанд байрны болон цахилгааны төлбөр нэг ч төлөөгүй амьдарсан. Сард байрны төлбөр 200.000 төгрөг гэж үзвэл 6.600.000 төгрөг, цахилгааны төлбөр задгайгаар нэг разетка 320 квт гэж бодоход 1.492.656 төгрөг, нийт 3 жилийн тооцоогоор 8.092.656 төгрөгийн тооцоо гарахаар байна. 2017 онд ирэхдээ охин, 2 зээгийн хамт ам бүл 4 байсан,  одоо ам бүл нэмэгдэж 6 болсон. П.Э 0-6 насны хүүхдүүдийг агаар чийггүй орчинд амьдруулж хүүхдүүдийн эрүүл мэнд, эрх зөрчигдөж байна. П.Эг дүү нар нь авах гэж ирсэн боловч та нартай явахгүй гэдэг. Удаа дараа гаргах талаар шаардаж мэдэгдэх хуудас өгч, БЗД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн а/д Дт ямарч зөрчил гаргаж болзошгүй байгааг мэдэгдэж албан ёсоор өргөдөл бичиж өгсөн боловч арга хэмжээ авч хариу ирээлээгүй байна. С сууц өмчлөгчидийн холбооны өмчлөлийн ******ыг П.Эгийн өмчлөлөөс чөлөөлж өгнө үү гэв .

Хариуцагч П.Э шүүхэд болон хуралдаанд гаргасан тайлбартаа 2017-05-28-нд Сүлд ******* СӨХ-ны дарга С.Б намайг байр орон сууцаар чинь хангана гээд авчирсан. Би эднийд гуйж ирээгүй, ойр зуурын эвдэрсэн хаалга бас хогийн сав бүх орцын гэрэл болон хаалга цонхууд янзлахаар тохирсон юм. Энэ СӨХ-д ирснээр туслах ажилтнаар ажиллаж байх хугацаанд 2020-07-07-ны өдөр хүртэл цалин авч байгаагүй. Одоо хийсэн хөлсөө авмаар байна. Миний ах П.Э нь СӨХ *******-д жижүүрийн ажил хийж байгаад 2018-01-10-ны өдөр бие нь муудаж элэгний өвчнөөр 2018-01-12-ны өдөр нас барсан. Тэгээд ажил явдал нь дуусаагүй байхад миний ахын эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг надад хэлээгүй авч явсан. Ийм учраас ******* СӨХ-д Б, О нарт маш их гомдолтой байна. Миний гомдлыг барагдуулж өгөхийг хүсэж байна. Байрны *******ийг чөлөөлж өгөхөд татгалзах зүйл байхгүй, гэхдээ ах П.Эы эд зүйлийг гаргуулж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С сууц өмчлөгчдийн холбоо хариуцагч П.Эд холбогдуулан ****ыг П.Эгийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч П.Э *******-р байрны *-р орцны *******ийг чөлөөлөхийг зөвшөөрч байна, гэхдээ ах П.Э эд зүйлийг С сууц өмчлөгчдийн холбооний захирал С.Б, О нараас гаргуулах, цалин хөлс гаргуулна гэж маргасан.

С сууц өмчлөгчдийн холбоог 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэж, ******* тоот гэрчилгээ олгожээ. Тус сууц өмчлөгчдийн холбоо нь Баянзүрх дүүрэг 00 дугаар хороонд байрлах 29, 58, *******, 116-р байрны сууц өмчлөгчдийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, орон сууцны ашиглалтын хэвийн байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг болох нь Баянзүрх дүүргийн Засаг даргаас олгосон 2014-01-15-ны өдрийн 62-р гэрчилгээгээр нотлогдож байна. /хх-ийн 3 тал/

Орон сууц холбооны нийтийн зориулалттай байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1.-д “орон сууцны байшингийн гадна хана, даацын хана, багана, доод хонгил, дээвэр, дээврийн хонгил, цахилгаан болон явган шат, шатны хонгил, сууцны бус зориулалттай техникийн болон нэгдүгээр давхрын үйлчилгээний өрөө, сууц хоорондын талбай, түүний тагт, сууцны доторх дундын өмчлөлийн зүйл, тоног төхөөрөмж, орцын цонх, хаалга, довжоо, саравч, хог зайлуулах хоолой, орон сууцны байшингийн халаалт болон халуун, хүйтэн усны шугам сүлжээний удирдах зангилааны анхны хаалт, цахилгааны оролтын самбар, холбооны шугамын давхрын холболтын хайрцаг хүртэлх, шалны +0.00 тэмдэгтээс дээших бохир усны шугам сүлжээнүүд, тухайн орон сууцны дээрх болон доорх нийтийн зориулалттай усан сан, машины зогсоол, тэдгээртэй адилтгах байгууламж зэрэг эд хөрөнгө” гэж заажээ.

Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар С сууц өмчлөгчдийн холбоо нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй юм.

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, 106.2-т “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч нь бусдын хууль эзэмшлээс үл хөдлөх эд хөрөнгөө шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ” гэж зааснаар хариуцагч П.Э нь маргаан бүхий орон сууц *******ийг хууль ёсоор эзэмшиж байгаа болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдөр орон сууцны *******ийг чөлөөлөх мэдэгдлийг хариуцагчид өгсөн, мөн 2019 оны 10-р сарын 15-ны өдөр уулзалт хийж тэмдэглэл үйлдэж байсан байна. 

Иймд Баянзүрх дүүрэг, * үгээр орцны *******ийг хариуцагч П.Э /түүний гэр бүлийн гишүүд/-гийн хууль бус эзэмшлээс гаргуулж, нэхэмжлэгч С сууц өмчлөгчдийн холбоонд олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Харин хариуцагч П.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ах П.Эы эд зүйлийг гаргуулах, цалин гаргуулна гэсэн тайлбарыг гаргасан хэдий ч нэхэмжлэл гаргаагүй, нотлох баримтыг бүрдүүлэн шүүхэд хандах эрх нь нээлттэй байгаа болно.    

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, *******.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг, ****ийг хариуцагч П.Э /түүний гэр бүлийн гишүүдийн/-гийн хууль бус эзэмшлээс гаргуулж нэхэмжлэгч С сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П.Эгаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С сууц өмчлөгчдийн холбоонд олгосугай.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ                          Т.БОЛОРМАА