| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2019/0075/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/799 |
| Огноо | 2023-12-11 |
| Зүйл хэсэг | 10.1-1, |
| Улсын яллагч | Г.Ууганбаатар, |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 2023/ШЦТ/799
2023 12 11 2023/ШЦТ/799
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байранд,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүгч Н.Баярмаа, Б.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг, улсын яллагч Г.Ууганбаатар, иргэдийн төлөөлөгч С.Лхасүрэн, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч П.Дэлгэр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э, түүний өмгөөлөгч Р.Атарцэцэг, иргэний хариуцагч Д.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Бд холбогдох эрүүгийн “201218000278” дугаартай, 186/2019/0075/Э индекстэй хэргийг 2023 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, хххх тоотод оршин суудаг гэх,
-урьд Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдөр ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, Б.Б,
Холбогдсон хэргийн талаар;
Шүүгдэгч Б.Б нь Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны барилга дээр ажиллаж байхдаа 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө уг барилгын талбайгаас тус албаны хянагч ажилтай, ахлах ахлагч П. Б ын түр чөлөөгөөр гарч, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ...... ийн нутаг дэвсгэрт байрлах “С ”дэлгүүрийн урд амь хохирогч Т ийг нүүрэн тус газар нь цохиж гавал тархины ил гэмтэл, гавлын орой, зүүн зулай, чамархай, дагз, ясны цөмөрсөн хугарлууд, зүүн урд хонхорын шугаман хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал, аалзавчны цус харвалт, бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: мэдүүлэг өгөхгүй гэв.
1.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хэрэг 11 жил гаруй шийдэгдээгүй явж байна. Өмнө нь 6, 7 жил хүн амины хэрэг биш төмөр замын осол гэж үзэж байсан учраас шийдэгдэх боломжгүй байсан. Би 20 настай хүүгээ гэнэт алдчихаад энэ хэргийн араас уйгагүй явсан. Гал тэрэгний осол болчихсон юм бол хүлээн зөвшөөрч зогсъё гэж бодсон. Гэтэл Б болон өөр бусад хамт байсан хүмүүсийн оролцоотойгоор миний хүүхдийн амь нас байхгүй болсон. Энэ хүн миний хүүтэй чацуу. Хүчингийн хэрэг үйлдчихээд шоронд сууж байхад миний хүү эх орноо хамгаалаад торгон хил дээр явж байсан. Адилхан залуучууд уусан архиныхаа хөнөөлөөс болоод нэгнийхээ амийг хөнөөчихөөд 11 жил буруугаа хүлээчих чадваргүй явж байна. Ээж хүний хувьд хүн л юм бол гэм буруугаа хүлээгээд ялаа үүрээсэй гэж хүсдэг. Хэргээс зугтаах гэж, бултах гэж өчнөөн юм зохиож 11 жил явлаа. Хуулийн байгууллагыг би ажлаа хангалтгүй хийсэн гэж хэлэхгүй ээ. Ээдрээ төвөг байсан болохоор энэ хэрэг өнөөдрийг хүрсэн. Өнөөдөр зөв голдирол дээрээ явж байгаа гэж ойлгож байгаа. Энэ хэргийг үнэн зөв шийдвэрлэж, хэрэгтэн нь ялаа аваасай гэж хүсэж байна гэв.
1.3. Иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрыг төлөөлж иргэний хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Өмнөх шүүх хуралдаан дээр тайлбараа тодорхой хэлж байсан байдаг. Тэрийгээ дэмжиж байгаа. Товчхон базаад хэлэхэд гэм буруугийн хохирол түүний хор уршгийг гэм буруутай этгээд хариуцах ёстой байдаг. Б гэдэг хянагч маань тухайн үед Б.Бд чөлөө өгч явуулсан асуудал нь өөрийнх нь эрх хэмжээний асуудал биш байсан. Өөрөөр хэлбэл уг асуудлыг ангийн дарга шийдвэрлэдэг. Одоог хүртэл тийм журамтай. Хувийн харилцаа тогтоогоод албаны эрх мэдлээ хэтрүүлсэн үйлдэл байгаад байдаг. Гэтэл эрүүгийн хэрэг дээр хянагчийг хэрэг гарснаас хойш 3 жил 8 сарын дараа сэжигтэн, яллагдагчаар татаад хайнга хандсан гэдэг үндэслэлээр ял сонсгоод 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд оруулаад хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Албан тушаалаа хэтрүүлэн ашигласан зүйл анги бол тухайн Өршөөлийн хуульд хамрагдахгүй байсан байдаг. Хайнга хандсан үйлдэлдээ өршөөлд орохдоо гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд бусдад хохирол учруулсан байдаг бол түүнийг бүрэн төлөхөөс илэрхийлээд Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэрлээд явчихсан байдал харагддаг. Хэрэг дээр шалгах ажлын хүрээнд ярихад бол ганцхан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг иргэний хариуцагчаар татаад явчихсан байдаг. Гэтэл нөгөө Б гэдэг хүн маань өөрөө гэм буруутай бол гэм буруугаа хүлээн зөвшөөрөөд учирсан хохирол байдаг бол тэрийгээ төлөхөө батлаад бичгээр нотлох баримтаа гаргаж өгөөд ялаас хэлтрүүлчихсэн хэр нь тухайн хэрэг дээр иргэний хариуцагчаар татагдсан ямар ч ажиллагаа хийгдээгүй. Хөрөнгө хамгаалах дансыг шалгах гэх мэт ажиллагаанууд эрүүгийн хэрэг дээр хийгддэг. Энэ ажиллагаанууд огт хийгдээгүй. Өөрөөр хэлбэл тэр хүнд давуу байдал олгочихсон юм шиг байдал бас харагддаг юм байна лээ. Гэм буруутай хүн тогтоогдлоо гэж үзэхэд тухайн гэмт хэргийг үйлдсэн хүний асуудал яригдана. Дээрээс нь тэр Б гэдэг хүний асуудал яригдах ёстой. Би Б гэдэг хүнийг өмөөрч байгаа юм биш. Мэдээж хэрэг хянагч нь албан тушаалын байдлаа хэтрүүлээд явсан асуудал байгаа харагддаг. 3 юм уу, 4 хүн нийлээд гэмт хэрэг үйлдсэн байлаа гэж бодоход түүний хохирлыг хувааж төлөх ёстой гэдэг байдал байх ёстой гэдэг байр суурьтай байгаа гэв.
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э:..талийгаач 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг болж байхад өвөө Сүхбаатарыгаа хот руу явдаг галт тэргэнд суулгаж өгөхөөр хоёулхнаа гарч явсан. Тэгээд байж байгаад 22 цаг 30 минутын үед би хүүгээ гэртээ ирэхгүй байхаар нь дүү У рүү залгаж асуухад манайхаар орж ирээгүй, ирвэл танд хэлнэ гэж хэлэхээр нь би унтаж амарсан. 8 цаг болж байхад сэрээд хүүгээ асуухаар Б , У нарынхаар очиход гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь би ангийнх нь хүүхэд болох Г руу залгаж Т ийн ээж байна гээд хүүгээ асуухад юу ч ярилгүй гар утсаа салгачихсан. Г руу чамтай хамт хүү маань явж байсан байна, та нар хаана байна гэхэд ямар ч хариу ирүүлээгүй. Тэгэхээр нь аав руугаа ярьж Т хамт явчихсан юм уу гэртээ ирж хоносонгүй гэхэд өчигдөр орой өөрийнхөө үеийн махлаг залуутай инээлдээд Шаамарын вокзал дээр үлдсэн. С гэдэг хүүхэдтэй манай хүү таарамжгүй харьцаатай, манай хүүг дээрэлхдэг асуудал байсан. Тиймээс энэ байдлаасаа болоод С манай хүүг захиалж алуулсан байх гэж үзэж байна. Хамт байсан гэх банди нартай нь уулзахаар ямар нэгэн юм нуугаад байгаа нь мэдрэгдээд байна. Ба ын аав М надтай уулзаад “Манай хүү Ба тэр орой унтах гэж байсан. Гэтэл утас нь дуугараад л гараад явсан. Өглөө ирэхдээ их хачин царайтай орж ирсэн. Нэг хүүхэд нь болохоо байсан юм даг уу даа Б.Бын хувьд ч гэсэн манай хүүтэй урьд өмнө таарамжгүй дээрэнгүй харьцаатай байсан. С той уулзахад янз бүрээр яриад байгаа. Б.Быг гаргаж ирж архи бэлтгэж өгөөд хүүгийн маань замыг тосоод байж байсан гэж бодож байна. Д өө гэж банди болохоор би танай хүүхдийг алаагүй шүү С о мэднэ гэж байгаа. Тиймээс С о Б.Быг хорихоос гаргаж ирээд алуулсан гэж бодож байна, оршуулгын зардлыг тооцож гаргасан. 5.285.100 төгрөгийн зардал гарсан байгаа. Манайх хэрэг болсон газраас ертөнцийн зүгээр урагшаа байдаг. Тэгэхээр миний хүү хэрэг болсон газраас хойшоо гүйгээд төмөр зам руу явах ямар нэгэн шалтгаан байхгүй. Хүү маань анх цохилт аваад бие хамгаалах чадваргүй, сааталд орчихсон байсан байх гэж бодож байна. С огийн хэлж байгаагаар Б.Быг салгахад хүү маань ямар ч хөД гүй хэвтэж байсан гэдэг. Оршуулгын ажил болж байхад Э ээс би хамгийн сүүлд миний хүү юу гэж дуугарсан бэ гэхэд уучлаарай гэж 2 удаа хэлсэн гэдэг. Үүнээс бодоход хүүг маань нас барахад Э хажууд нь байж байгаад хамгийн сүүлд уурчлаарай гэх үгийг сонссон байна гэж үзэж байна гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 22-28, 2 дугаар хавтаст хэргийн 164-167, 240, 243-245, 4 дүгээр хавтаст хэргийн 144, 6 дугаар хавтаст хэргийн 220-222, 8 дугаар хавтаст хэргийн 165 дугаар талд/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ш.Ш ын:..Т , Э 2 пиво ууж дуусаад шөнийн 00 цаг 30 минутын үед гэрлүүгээ харилаа гэж хэлээд явсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.С огийн:..2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 17 цагийн орчим 95-аар эхэлсэн мобикомын дугаараас Б.Б байна орой 21 цагийн үед унаа олж чадах уу гэхээр нь би яах гэж байна гэсэн орой харуулаасаа чөлөө аваад очих гэсэн юм бас намайг аргалаад унаа олчих арга байна уу гэсэн. Тэгээд орой 22 цагийн үед Б.Б нөгөө дугаараасаа залгаад бүтчихлээ хүрч ирээд харуулд Б.Бтой уулзъя гэж хэл гэсэн. Д өөгийн 99804272 утаснаас миний утас руу дуудлага ирэхээр нь автал Б.Б би шаамарт байна одоо очоод цонхыг чинь нүднэ тэгэхээр гараад ирээрэй гэсэн. Цонхыг хүн нүдэхээр нь гартал Б.Б, Д өө, Г , Б нар манай гадаа зогсож байсан Манай гэрийн замын хажууд 0,75 граммын архи задлаад Г , Д өө, Б.Б нар тэр архийг талд нь ортол уугаад байтал зам дагуу манай гэрийн зүг 2 хүн явж байсан. Б.Б энэ 2 дээр очиж намайг таних нь уу үзнэ гээд байхаар нь би явуулахгүй яах гээд байгаа юм гэсэн чинь надаас зугтаад тэр хоёр хүний ардаас гүйгээд явсан. Тэгэхээр нь би Г г араас нь очиж ав наадах чинь аягүй бол зодоон цохион болно шүү гээд явуулсан. Б.Б тэр хоёр хүн дээр очоод намайг таних уу гээд орилж хашхирч байгаа сонсогдсон. Тэгсэн чинь Д өө бас араас нь очсон тэгээд удаагүй нөгөө хэд орилж хашхиралдаад хоорондоо зодоон цохион болоод явчих шиг болохоор нь Б бид хоёр яваад очсон чинь Г гийн дээр Ээгий гээд залуу гараад суучихсан Т ийн дээр Б.Б гараад суучихсан байдалтай байхаар нь Б бид хоёр салгасан. Б.Быг Т ийн дээр гараад сууж байхад нь Б.Быг суг с өргөж татаж Т өөс холдуулсан. Тэгсэн чинь Т дээшээ харсан байдалтай хөдлөхгүй хэвтээд байсан. Тухайн үед анзаараагүй цаашаа явж Г , Ээгий хоёрыг салгаад буцаж Т ийн байсан газар ирэхэд Т доошоо харсан байдалтай хэвтэж байсан тэгэхээр нь Б.Боос наад хүүхэд чинь зүгээр үү гэсэн чинь Б.Б Т ийг хэвтэж байхад татаж өөрлүүгээ харуулж байгаад нэг удаа нүүрлүү нь алгадсан тэгсэн Т нь шууд босоод хар зам руу чиглэлтэй гүйж явснаа даялаад төмөр замын тор даваад явчихсан. Тэгээд удаагүй төмөр замын чулуунууд хүн явахаар дуугардаг шиг дуу гарсан тэгээд цаашаа ямар нэг чимээ сонсоогүй, талийгаачтай зодолдсон Б.Бын асуудал бол удаагүй. 2-3 минут л болсон байх. Анх эхлээд л талийгаачийг зугтаад явах хооронд л энэ хугацаа болсон байх. Харин нөгөө хэдийн хоорондох асуудал бол удсан. Тэд нар бол хоорондоо хэрэлдээд зууралдаад бие биеэ цохиод салгахад буцаж зууралдах зэргээр удсан. Багцаагаар 10-15 минут болсон байх. Босоод явахдаа гуйваад согтуу хүн шиг гүйгээд явсан. Ухаан алдсан үгүйг нь мэдэхгүй. Хөдлөхгүй хэвтээд байхаар нь Б.Б очоод 1 удаа зөөлөн алгадсан чинь л гэнэт босоод гүйчихсэн ш дээ анх Б.Быг салгахад талийгаач дээшээ харсан байдалтай байсан. Би Б.Быг талийгаачаас салгаж зам дээр суулгачхаад нөгөө хэд рүү очсон. Намайг Б.Быг салгахад талийгаач хэвтээд үлдсэн. Б.Быг зам дээр суулгачихаад нөгөө хэд рүү очихдоо талийгаачийг дахиж хараагүй. Харин тэд нарыг салгачхаад буцаад Б.Б дээр ирэхэд хэвтэж байсан газраасаа хажуухан талд нь доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Би Б.Быг үлдээгээд нөгөө хэд рүү очиж салгахад Ба ирсэн байсан. Би Б.Быг газарт суулгачхаад нөгөө хэд рүү очихдоо талийгаачийг дахин анзаарч хараагүй. Б.Б очоод татаад алгадахад босоод гүйгээд явчихсан, сайн санахгүй байна. Талийгаачийг босоод гүйгээд явж байхад билүү дээ хэн нэг нь “хэн гүйгээд явчхав аа гэж байсан, тэр газарт л зодоон болсон. Өөр газарт зодоон болсныг мэдэхгүй байна. Гол зодолдож, бужигнаж байсан хүмүүс нь бол Г , Д Э нар ш дээ Б.Б талийгаач хоёрын хооронд бол зууралдаж зодолдож ноцолдсон үргэлжилсэн асуудал бол болоогүй. Талийгаач дээр очоод Б.Быг дээр нь гараад суучихсан байхад нь л би салгасан. Талийгаач удалгүй гүйгээд явчихсан болохоор түүнийг нас барчихна гэж бодоогүй. Тэр үед талийгаачийн биенээс цус гарахаар юм болоогүй, цус гарсан байдал ч ажиглагдаагүй. Т ийг миний харснаар цохиж зодоод байсан хүн байгаагүй ийм зүйл болоогүй, ганцхан Б.Б л дээр нь гараад суучихсан байсан нь үнэн. Харин Э ийн тухайд Г , Д өө хоёр хоёулаа зодолдсон. Түүний хамар амнаас цус гарсан, хувцас урагдсан байсан. Миний нүдэн дээр энэ зодоон болж багагүй хугацаанд болсон учир би Э ийг илүү гэмтэж нас барах байсан бол тэгж болох нөхцөл байсан гэж бодсон гэх мэдүүлэг. /1дүгээр хавтаст хэргийн 48-49, 50, 51-52, 53, 59, 60-61 дүгээр тал/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч С.Д ий:...Шаамарт очоод шууд С огийн гадаа буусан. Тэгээд тэдний гадаа 0.75 граммын нэг шил архи уугаад сууж байтал замаар хоёр хүн бид нарын зүг гэхдээ замаар явж байтал Б.Б уулзаадахъя намайг таних нь уу гээд босоод явсан араас нь удаагүй Ганбаа босоод явсан. Б.Б урдаас ирж байсан буюу Т ийг гараараа нэг удаа нүүрлүү нь цохисон. Цаад талд нь Г , Ээгий хоёр зууралдаад, С огийн гадаа хашааных нь үзүүрт зодоон болсон. Намайг харахад Б.Б Т ийг нүүрлүү нэг удаа гараараа цохиж байсан. Бид гурав зодолдож байгаад салаад ирсэн чинь Т байхгүй болчихсон байсан. Намайг харахад л хоорондоо зууралдаад газар унасан байсан. Яг хэн нь хэнийгээ хэдэн удаа хаана нь цохисныг бол тодорхой хараагүй. Харанхуй байсан болохоор тодорхой сайн харагдаагүй. Тэгээд ч хашааны булангийн цаана байсан. Тэр хоёрын хувьд бол зууралдаж, ноцолдоогүй Б.Б л талийгаачийг 1 цохиод тэгээд л зүгээр зогсож байхаар нь хажуугаар нь гараад явсан. Учир нь Г , Ээгий 2 бол ноцолдоод газарт уначихсан байсан учраас тэр хоёрыг л салгах гээд шууд хажуугаар нь гарсан юм. Хажуугаар нь шууд гараад явсан болохоор би талийгаачийг тэр үед таниагүй. Харин энэ асуудал дууссаны дараа Ээгийгээс Т байсныг нь мэдсэн. 02 цаг 30 минутаас 03 цаг 00 минутын хооронд л болсон байх. Дараа нь бид нар С огийн гадаа үлдсэн архиа ууж юм ярьж нэлээд суусан. Ямар ч байсан Б.Б талийгаачийн нүүрлүү нь гараараа цохих шиг болсон. Би ч тэр үед нь Г , Ээгий хоёрыг салгах гээд хажуугаар нь гарч яваад тэд нартай зууралдаад Б.Б, талийгаач хоёрыг анзаараагүй намайг хажуугаар нь гарах үед бол тэр хоёр хоёулаа босоод зогссон байдалтай байсан, би өөрөө анзаараагүй С огоос сүүлд нь сонсоход машин зам хөндлөн гараад төмөр зам руу л явсан гэсэн гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 62-63, 64, 65 дугаар тал/,
2.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Г ийн:...Шаамарт очиж С огийн гадаа буусан С огийнд ороход тэр 1 шил 750 граммын Ерөөл архи гаргаж ирсэн. Тэрийг тэдний гадаа ууцгаасан. Уугаад сууж байхад машин зам дээр хоёр банди явж байна таних нь уу үгүй юу үзээдэхье гээд Б.Б босоод явсан. Би тэр хоёрыг анх хараагүй. Б.Б нөгөө хоёр банди дээр очоод нэгийг нь цохиод авах шиг болсон. Яг хаана нь цохисныг нь би сайн хараагүй Тэгэхэд түүний араас Ба очоод салгасан. Энэ үед Д өө ирснээ чи яадаг болчихсон юм гээд Ээгийг цохиод авсан. Тэгээд тэр хоёр зууралдаад бие биенийгээ хэд хэдэн удаа нүүр хавьдаа цохилцсон. Тэгээд С о боль гээд салгасан. Ингээд С о Ээгийг тайвшруулаад архи уух юм уу гэсэн чинь ууя л даа гэсэн чинь Д өө, С о бид нар сууж байсан газраа нөгөө архинаас хийж өгсөн. Энэ үед Б.Б, Ба нар бид нараас түрүүлж ирээд архинаас уугаад Б.Б согтоод газар уначихсан байсан. Би нэг их согтоогүй байсан. болж байсан асуудлыг мэдэж байсан. Гэхдээ тэр үед бид нар хоорондоо зууралдаад газар унаад бужигнаад байсан болохоор болсон асуудлыг тэр бүр тодорхой санахгүй байна. Намайг харахад Б.Б талийгаачийг 1 цохиод авах шиг болсон. Тэгтэл цаанаас нь Ээгий миний найзыг яагаад байгаа юм бэ гэхээр нь би Ээгийтэй муудалцсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 66, 67, 68 дугаар тал/,
2.7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч М.Ба ын:...зодоон болж байгаа бололтой чанга чанга дуугараад хүмүүс ноцолдох шиг болсон. Энэ үед харанхуй байсан болохоор юм тодорхой харагдахгүй байсан. Би С о дээр очтол эд нарыг салгая гэж хэлээд бас гүйгээд явсан. Би Г ийг орхиод С о, Б.Б 2 дээр очтол цаашаа нэг хүн хурдтай гүйгээд явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би хэн явчхав аа гэсэн чинь нөгөө банди чинь гүйгээд явчихлаа гэж байсан. Тэгтэл хашааны булангийн цаана дахиад пижигнээд явчихсан тэгэхээр нь С о бид хоёр очиход анх зодолдож байсан газраасаа баруун тийшээ 5-6 м газар оччихсон Г , Ээгий хоёр заамдалцаад нэгийгээ хашаанд шахаад зууралдаад зогсож байсан. Би Д тэй хамт Б.Б дээр очсон Б.Б нөгөө сууж байсан газраа л сууж байсан. Тэгэхээр нь түүнийг аваад архи ууж байсан газраа очсон. Тэгээд нөгөө архиа Ээгий, Г , Д өө хувааж уусан. Хашааны хажууд нэг сугарчихсан банз байсан. Тэр банзны хажууд, урд талд сууж байсан С огийн “Талийгаач доошоо хараад хэвтэж байсан” гэж хэлсэн газрын зургийг заав. Тодорхой сайн мэдэхгүй байна. Шөнө 2 цагийн үед байх. Тэр үед цаг хараагүй. Тэр газарт л зодоон болсон ш дээ. Өөр газарт зодоон болоогүй. Би Т ийг хэн хэн юугаар цохиж зодсоныг хараагүй, учир нь би хамгийн сүүлд зодоон болж байгаа газарт очсон намайг найз нарынхаа араас очиход Б.Б замын хажууд сууж байсан ба хажууд нь С о зогсоод байж байсан. Г болохоор Э тэй зууралдсан байдалтай байж байсан. Д болохоор тэр хоёрыг салгах гээд хажууд нь байж байсан. Талийгаач болохоор Б.Бын сууж байсан газрын ойролцоо замын хажууд хашаа налаад түшсэн суусан байдалтай харагдсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 69-70, 71, 72, 73, 74-75 дугаар тал/,
2.8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч П.Э ын:...04 цаг 20 минутын үе Г , Д өө 2 манай гэрийн гадаа ирээд цонх тогшоод Б.Быг хүргэж өгөхгүй бол болохгүй гээд Шаамар сумаас 4 цаг 50 минутын үед гараад 5 цаг 30 минутын үед Сэлэнгэ орсон. Цаг хараагүй багцаагаар хэлж байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дугаар тал/,
2.9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.О ын:...гүүрнээс холгүйхэн хүн хэвтэж байсан О 06 цаг 36 минутад цагдаад дуудлага өгсөн. 5 цаг 10 минутад вагон өнгөрсөн. Вагон өнгөрч байхад хүн дайрчихлаа гэх чимээ сонсогдоогүй. Вагоны замын ойр орчим ямар нэг хүн харагдаагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/,
2.10. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Д ийн:..05 цаг 10 минутын үед хүн нас барсан газрын хажуугаар гарсан. Хүн байгаагүй, замаа хянаад явсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар тал/,
2.11. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.О ын:...ямар ч байсан би өөрөө нас барсан байсан хүний яг хажууд явж очсон нь үнэн. Бид нарыг ингэж бужигнаж байх хооронд буюу аймгаас цагдаагийнхан ирэхээс өмнө орон нутгийн галт тэрэг энэ хэсгээр хот тал руугаа явж өнгөрсөн гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас хэргийн 174 дүгээр тал/,
2.12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №63 дугаар “...1.Т.Т ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины гэмтэл, тархины хатуу хальсны урагдал, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал, суурь яс, зүүн чамархай, дагзанд хугарал , толгойн орой, дагз, чихэнд шарх, хуйханд цус хуралт, зовхи, шуу, сарвуунд зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь талийгаачийг шууд үхэлд хүргэх боломжтой. 4. Дээрх гэмтлийг авснаас хойш талийгаач амьд байх боломжгүй. 5. Тухайн гэмтэл авснаас хойш бие даан босох үйлдэл хийх боломжгүй. 6. Талийгаач нь гавал тархины гэмтлийн, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал суурь яс, чамархай, дагз ясны хугарал зэрэг хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 7. Талийгаач нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 158-163 дугаар тал/,
2.13. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2013 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 966 тоот шинжээчийн “...1.Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн акт №63 үндэслэлтэй байна. 2.Талийгаач Т.Т д толгойн ил гэмтэл гавлын орой зүүн зулай дагзны цөмөрсөн хугарал, зүүн урд хонхорын шугаман хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал, аалзавчийн цус харвалт, хуйханд шарх, баруун чихний дэлбэн, 2 шуу, сарвуунд шарх зулгаралт тогтоогдлоо. 3. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлээр буюу унаж ойчиж мөргөх зэрэг үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Дээрхи гавал тархины гэмтэлтэй хүн түргэн хугацаанд нас барах ба зорилгот хөД хийж чадахгүй. 5. Гавал тархины гэмтэл нь шууд үхэлд хүргэжээ гэх дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 213-215 дугаар тал/,
2.14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 715 дугаар “...1.Урьд гарсан шүүх эмнэлгийн 63, 966 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байна. 2.Дээр дурдсан гэмтлийг авсан тохиолдолд хэвтээ болон босоо байрлалд цус дагаж урсаж болно. Тухайн гэмтэл авсан газраа цус тогтож шингэж болно. 3.Дээрх гэмтлийг аваад ухамсарт хөД хийх боломжгүй. Дурдсан зайд явах боломжгүй. 4.Т ийн цусанд 2.6% этилийн спирт илэрсэн нь хүчтэй зэргийн согтолтод хамаарна. 5.Хэрэгт мэдүүлсэн цохилт, алгадалтын үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй байна. 6.Хохирогч Т д учирсан гэмтлийн байдлаас үзэхэд дээрх гэмтлүүдийг цогцос олдсон гэх газарт авсан байх боломжтой байна. Галт тэрэгний аль нэг хэсэгт шүргэгдэх, мөргөгдөх зэрэг үед үүсэх боломжтой гэмтэл байна гэх дүгнэлт. /5 дугаар хавтаст хэргийн 162-165 дугаар тал/,
2.15. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 7724 дугаар “...1.Хохирогчийн гэх хүрэм, футболк, жинсэн өмд дээр цус илэрсэн. Энэ нь В/III/ бүлгийн харьяалалтай хүний цус байна. Бусад хувцсан дээр цус илрээгүй. 2.Сэжигтний гэх хувцас нь дээрээс цус илрээгүй. 3.Хохирогч Т.Т ийн гэх хатаасан цус нь В/III/ бүлгийн цус байна. 4. Сэжигтэн Б.Бын гэх хатаасан цус нь A/II/ бүлгийн цус байна гэх дүгнэлт. /1 дүгээр хавтас хэргийн 198 дугаар тал/,
2.16. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2014 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн 7096 дугаартай дүгнэлт: “...1.Шинжилгээнд ирүүлсэн хохирогч Т.Т ийн өмсөж явсан гэх зүүн пүүз дээр цус илрээгүй, баруун пүүз дээр цус илэрсэн. Уг цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй. 2.Шинжилгээнд ирүүлсэн пүүзний улны урд ирмэгт илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо эрэгтэй хүний цус байна гэх дүгнэлт. /5 дугаар хавтаст хэргийн 167 дугаар тал/,
2.17. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хяналтын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2/003/179 дугаар “...Цогцосны унасан байдал нь галт тэргэнд дайрагдсан гэх үндэслэлгүй байна. Дээрх хурдтай галт тэргэнд дайрагдсан тохиолдолд цогцос төмөр замын хажууд тийм байдалтай үлдэх боломжгүй гэх дүгнэлт. /2 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр тал/,
2.18. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Ц.Ганболдын:...талийгаач нь тэр гэмтлийг аваад ямар ч хөД хийхгүйгээр тэр дороо нас барахгүй гэж давтан шинжилгээ хийсэн манай комисс үзэж байна. Учир нь гавал тархины гэмтэл нь ил гэмтэл байсан, мөн тархины эдэд амьдрах боломжгүй шууд үхэлд хүргэхээр бяцралт /их хэмжээний/ байгаагүй. Тийм болохоор богино хугацаанд ухамсаргүй, зорилгот бус үйлдэл хийх жишээ нь мөлхөх, явах, хөл гараа хөдөлгөх үйлдэл хийх боломжтой. Алхах мөлхөх үйлдлийг 10-20 метр, 3-5 минутад санамсаргүй, зорилгот үйлдэл хийх боломжтой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед өвдөлт, шок-ийг бууруулдаг. Гэмтэл аваад уначихсан хэвтээ байрлалд байхад бол хохирогчийн пүүз цусаар бохирлогдох боломжгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас 171-173, 5 дугаар хавтаст хэргийн 145 дугаар талд/,
2.19. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч Б.Бадрахын:...Логик утгаар нь авч үзвэл гэмтэл галт тэрэгний үйлчлэлээр учирсан байх боломжтой ч би өөрийн шинжээчийн зүгээс бол дээрх гэмтлийг галт тэрэгний үйлчлэлээр учирсан байх боломжгүй гэж үзэж байна гэх мэдүүлэг. /5 дугаар хавтаст хэргийн 155-156 дугаар тал/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Улсын яллагч хавтас хэргээс: яллах дүгнэлтийн хавсралтад дурьдсан нотлох баримтуудыг шинжлэн судална гэв.
3.2. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хавтас хэргээс: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрх ашгийг хамгаалах байр суурьтай оролцож, хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 1 дүгээр тал, 13 дугаар тал, 15 дугаар тал, 17 дугаар тал, 30 дугаар тал, 33 дугаар тал, 43-51 дүгээр тал, 61-64 дүгээр тал, 70-74 дүгээр тал, 81 дүгээр тал, 66-67 дугаар тал, 87 дугаар тал, 96 дугаар тал, 151 дүгээр тал, 167 дугаар тал, 191 дүгээр тал, 181 дүгээр тал, 2 дугаар хавтаст хэргийн 14 дүгээр тал, 117 дугаар тал, 71-78 дугаар тал, 61 дүгээр тал, 159 дүгээр тал, 4 дүгээр хавтаст хэргийн 148 дугаар тал, 5 дугаар хавтаст хэргийн 145 дугаар тал, 167 дугаар тал, 8 дугаар хавтаст хэргийн 167-168 дугаар тал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
3.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтас хэргээс: хавтаст хэргээс 1 дүгээр хавтаст хэргийн 158-159 дүгээр тал, 213-215 дугаар тал, 5 дугаар хавтаст хэргийн 164-165 дугаар тал, 9 дүгээр хавтаст хэргийн 88-92 дугаар тал зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалъя гэв.
3.4. Шүүгдэгч, хохирогч нар хавтас хэргээс тусгайлан судлуулах зүйлгүй гэв.
Гэм буруугийн талаар:
Мөрдөгч хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч, болон түүний өмгөөлөгчийн зүгээс хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлт, дүгнэлтүүдийг шүүх бүрэлдэхүүн гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй байна гэж үзсэн.
Учир нь: шүүгдэгч Б.Б нь Сэлэнгэ аймгийн Сум дундын 1 дүгээр шүүхийн 2012 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн ..... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны барилга дээр ажиллаж байх хугацаандаа 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 30-нд шилжих шөнө уг барилгын талбайгаас тус албаны хянагч ажилтай, ахлах ахлагч П.Б ын түр чөлөө гэгчээр гарч, улмаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, ...... ийн нутаг дэвсгэрт байрлах “С ” дэлгүүрийн урд амь хохирогч Т ийг нүүрэн тус газар нь цохиж гавал тархины ил гэмтэл, гавлын орой, зүүн зулай, чамархай, дагз, ясны цөмөрсөн хугарлууд, зүүн урд хонхорын шугаман хугарал, хатуу хальсны урагдал, тархины няцрал, аалзавчны цус харвалт, бүхий хүнд гэмтэл учруулж хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эгийн:..талийгаач 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг болж байхад өвөө Сүхбаатарыгаа хотруу явдаг галт тэргэнд суулгаж өгөхөөр хоёулхнаа гарч явсан. Тэгээд байж байгаад 22 цаг 30 минутын үед би хүүгээ гэртээ ирэхгүй байхаар нь дүү У рүү залгаж асуухад манайхаар орж ирээгүй, ирвэл танд хэлнэ гэж хэлэхээр нь би унтаж амарсан...8 цаг болж байхад сэрээд хүүгээ асуухаар Б , У нарынхаар очиход гэр нь цоожтой байсан. Тэгэхээр нь би ангийнх нь хүүхэд болох Г руу залгаж Т ийн ээж байна гээд хүүгээ асуухад юу ч ярилгүй гар утсаа салгачихсан. Г руу чамтай хамт хүү маань явж байсан байна, та нар хаана байна гэхэд ямар ч хариу ирүүлээгүй. Тэгэхээр нь аав руугаа ярьж Т хамт явчихсан юм уу гэртээ ирж хоносонгүй гэхэд өчигдөр орой өөрийнхөө үеийн махлаг залуутай инээлдээд Шаамарын вокзал дээр үлдсэн. С гэдэг хүүхэдтэй манай хүү таарамжгүй харьцаатай, манай хүүг дээрэлхдэг асуудал байсан. Тиймээс энэ байдлаасаа болоод С манай хүүг захиалж алуулсан байх гэж үзэж байна. Хамт байсан гэх банди нартай нь уулзахаар ямар нэгэн юм нуугаад байгаа нь мэдрэгдээд байна. Ба ын аав М надтай уулзаад “Манай хүү Ба тэр орой унтах гэж байсан. Гэтэл утас нь дуугараад л гараад явсан. Өглөө ирэхдээ их хачин царайтай орж ирсэн. Нэг хүүхэд нь болохоо байсан юм даг уу даа Б.Бын хувьд ч гэсэн манай хүүтэй урьд өмнө таарамжгүй дээрэнгүй харьцаатай байсан. С той уулзахад янз бүрээр яриад байгаа. Б ыг гаргаж ирж архи бэлтгэж өгөөд хүүгийн маань замыг тосоод байж байсан гэж бодож байна. Д өө гэж банди болохоор би танай хүүхдийг алаагүй шүү С о мэднэ гэж байгаа. Тиймээс С о Б ыг хорихоос гаргаж ирээд алуулсан гэж бодож байна. Оршуулгын зардлыг тооцож гаргасан. 5.285.100 төгрөгийн зардал гарсан байгаа. Манайх хэрэг болсон газраас ертөнцийн зүгээр урагшаа байдаг. Тэгэхээр миний хүү хэрэг болсон газраас хойшоо гүйгээд төмөр зам руу явах ямар нэгэн шалтгаан байхгүй. Хүү маань анх цохилт аваад бие хамгаалах чадваргүй, сааталд орчихсон байсан байх гэж бодож байна. С огийн хэлж байгаагаар Б ыг салгахад хүү маань ямар ч хөД гүй хэвтэж байсан гэдэг. Оршуулгын ажил болж байхад Э ээс би “Хамгийн сүүлд миний хүү юу гэж дуугарсан бэ” гэхэд “Уучлаарай” гэж 2 удаа хэлсэн гэдэг. Үүнээс бодоход хүүг маань нас барахад Э хажууд нь байж байгаад хамгийн сүүлд уурчлаарай гэх үгийг сонссон байна гэж үзэж байна гэх мэдүүлэг. /1-р хавтаст хэргийн 22-28, 2 дугаар хавтаст хэргийн 164-167, 240, 243-245, 4 дүгээр хавтаст хэргийн 144, 6 дугаар хавтаст хэргийн 220-222, 8 дугаар хавтаст хэргийн 165 дугаар талд/,
- гэрч Ш.Ш ын:.. Т , Э 2 пиво ууж дуусаад шөнийн 00 цаг 30 минутын үед гэрлүүгээ харилаа гэж хэлээд явсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дугаар тал/,
- гэрч Б.С огийн:..тэгсэн чинь Д өө бас араас нь очсон тэгээд удаагүй нөгөө хэд орилж хашхиралдаад хоорондоо зодоон цохион болоод явчих шиг болохоор нь Б бид хоёр яваад очсон чинь Г гийн дээр Ээгий гээд залуу гараад суучихсан Т ийн дээр Б гараад суучихсан байдалтай байхаар нь Б бид хоёр салгасан. Б ыг Т ийн дээр гараад сууж байхад нь Б ыг суг с өргөж татаж Т өөс холдуулсан. Тэгсэн чинь Т дээшээ харсан байдалтай хөдлөхгүй хэвтээд байсан.... /1дүгээр хавтаст хэргийн 48-49, 50, 51-52, 53, 59, 60-61 дүгээр тал/,
- гэрч С.Д ий:...Шаамарт очоод шууд С огийн гадаа буусан. Тэгээд тэдний гадаа 0.75 граммын нэг шил архи уугаад сууж байтал замаар хоёр хүн бид нарын зүг гэхдээ замаар явж байтал Б.Б уулзаадахъя намайг таних нь уу гээд босоод явсан араас нь удаагүй Ганбаа босоод явсан. Б.Б урдаас ирж байсан буюу Т ийг гараараа нэг удаа нүүр лүү нь цохисон. Цаад талд нь Г , Ээгий хоёр зууралдаад, С огийн гадаа хашааных нь үзүүрт зодоон болсон. Намайг харахад Б.Б Т ийг нүүрлүү нэг удаа гараараа цохиж байсан... бид гурав зодолдож байгаад салаад ирсэн чинь Т байхгүй болчихсон байсан” ...намайг харахад л хоорондоо зууралдаад газар унасан байсан. Яг хэн нь хэнийгээ хэдэн удаа хаана нь цохисныг бол тодорхой хараагүй. Харанхуй байсан болохоор тодорхой сайн харагдаагүй….ямар ч байсан Б.Б талийгаачийн нүүрлүү нь гараараа цохих шиг болсон. Би ч тэр үед нь Г , Ээгий хоёрыг салгах гээд хажуугаар нь гарч яваад тэд нартай зууралдаад Б , талийгаач хоёрыг анзаараагүй…гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 62-63, 64, 65 дугаар тал/,
-гэрч Г ийн:...Шаамарт очиж С огийн гадаа буусан С огийнд ороход тэр 1 шил 750 граммын Ерөөл архи гаргаж ирсэн. Тэрийг тэдний гадаа ууцгаасан. Уугаад сууж байхад “машин зам дээр хоёр банди явж байна таних нь уу үгүй юу үзээдэхье” гээд Б.Б босоод явсан. Би тэр хоёрыг анх хараагүй. Тэгээд Б.Б нөгөө хоёр банди дээр очоод нэгийг нь цохиод авах шиг болсон. Яг хаана нь цохисныг нь би сайн хараагүй Тэгэхэд түүний араас Ба очоод салгасан. Энэ үед Д өө ирснээ чи яадаг болчихсон юм гээд Ээгийг цохиод авсан. Тэгээд тэр хоёр зууралдаад бие биенийгээ хэд хэдэн удаа нүүр хавьдаа цохилцсон. Тэгээд С о боль гээд салгасан. Ингээд С о Ээгийг тайвшруулаад архи уух юм уу гэсэн чинь ууя л даа гэсэн чинь Д өө, С о бид нар сууж байсан газраа нөгөө архинаас хийж өгсөн. Энэ үед Б.Б, Ба нар бид нараас түрүүлж ирээд архинаас уугаад Б.Б согтоод газар уначихсан байсан. Би нэг их согтоогүй байсан. Болж байсан асуудлыг мэдэж байсан. Гэхдээ тэр үед бид нар хоорондоо зууралдаад газар унаад бужигнаад байсан болохоор болсон асуудлыг тэр бүр тодорхой санахгүй байна. Намайг харахад Б.Б талийгаачийг 1 цохиод авах шиг болсон. Тэгтэл цаанаас нь Ээгий миний найзыг яагаад байгаа юм бэ гэхээр нь би Ээгийтэй муудалцсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 66, 67, 68 дугаар тал/,
- гэрч М.Ба ын:...зодоон болж байгаа бололтой чанга чанга дуугараад хүмүүс ноцолдох шиг болсон. Энэ үед харанхуй байсан болохоор юм тодорхой харагдахгүй байсан. Би С о дээр очтол эд нарыг салгая гэж хэлээд бас гүйгээд явсан. Би Г ийг орхиод С о, Б.Б 2 дээр очтол цаашаа нэг хүн хурдтай гүйгээд явж байгаа харагдсан. Тэгэхээр нь би хэн явчхав аа гэсэн чинь нөгөө банди чинь гүйгээд явчихлаа гэж байсан. Тэгтэл хашааны булангийн цаана дахиад пижигнээд явчихсан тэгэхээр нь С о бид хоёр очиход анх зодолдож байсан газраасаа баруун тийшээ 5-6 м газар оччихсон Г , Ээгий хоёр заамдалцаад нэгийгээ хашаанд шахаад зууралдаад зогсож байсан. Би Д тэй хамт Б.Б дээр очсон Б нөгөө сууж байсан газраа л сууж байсан. Тэгэхээр нь түүнийг аваад архи ууж байсан газраа очсон. Тэгээд нөгөө архиа Ээгий, Г , Д өө хувааж уусан. Хашааны хажууд нэг сугарчихсан банз байсан байсан. Тэр банзны хажууд, урд талд сууж байсан С огийн “Талийгаач доошоо хараад хэвтэж байсан” гэж хэлсэн газрын зургийг заав. Тодорхой сайн мэдэхгүй байна. Шөнө 2 цагийн үед байх. Тэр үед цаг хараагүй. Тэр газарт л зодоон болсон ш дээ. Өөр газарт зодоон болоогүй. Би Т ийг хэн хэн юугаар цохиж зодсоныг хараагүй, учир нь би хамгийн сүүлд зодоон болж байгаа газарт очсон намайг найз нарынхаа араас очиход Б.Б замын хажууд сууж байсан ба хажууд нь С о зогсоод байж байсан. Г болохоор Э тэй зууралдсан байдалтай байж байсан. Д болохоор тэр хоёрыг салгах гээд хажууд нь байж байсан. Талийгаач болохоор Б.Бын сууж байсан газрын ойролцоо замын хажууд хашаа налаад түшсэн суусан байдалтай харагдсан гэх мэдүүлэг. /1 дүгээр хавтаст хэргийн 69-70, 71, 72, 73, 74-75 дугаар тал/,
- гэрч П.Э ын:...04 цаг 20 минутын үе Г , Д өө 2 манай гэрийн гадаа ирээд цонх тогшоод ...Б ыг хүргэж өгөхгүй бол болохгүй гээд Шаамар сумаас 4 цаг 50 минутын үед гараад 5 цаг 30 минутын үед Сэлэнгэ орсон. Цаг хараагүй багцаагаар хэлж байна...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 76-77 дугаар тал/,
- гэрч О.О ын:...гүүрнээс холгүйхэн хүн хэвтэж байсан О 06 цаг 36 минутад цагдаад дуудлага өгсөн. 5 цаг 10 минутад вагон өнгөрсөн. Вагон өнгөрч байхад хүн дайрчихлаа гэх чимээ сонсогдоогүй. Вагоны замын ойр орчим ямар нэг хүн харагдаагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 80-81 дүгээр тал/,
- гэрч Б.Д ийн:..05 цаг 10 минутын үед хүн нас барсан газрын хажуугаар гарсан. Хүн байгаагүй, замаа хянаад явсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 94-95 дугаар тал/,
- гэрч Ц.О ын:...ямар ч байсан би өөрөө нас барсан байсан хүний яг хажууд явж очсон нь үнэн. Бид нарыг ингэж бужигнаж байх хооронд буюу аймгаас цагдаагийнхан ирэхээс өмнө орон нутгийн галт тэрэг энэ хэсгээр хот тал руугаа явж өнгөрсөн гэх мэдүүлэг. /2 дугаар хавтас хэргийн 174 дүгээр тал/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2012 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн №63 дугаар “...1.Г.Т ийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр гавал тархины гэмтэл, тархины хатуу хальсны урагдал, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал, суурь яс, зүүн чамархай, дагзанд хугарал , толгойн орой, дагз, чихэнд шарх, хуйханд цус хуралт, зовхи, шуу, сарвуунд зулгаралт, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь талийгаачийг шууд үхэлд хүргэх боломжтой. 4. Дээрх гэмтлийг авснаас хойш талийгаач амьд байх боломжгүй. 5. Тухайн гэмтэл авснаас хойш бие даан босох үйлдэл хийх боломжгүй. 6. Талийгаач нь гавал тархины гэмтлийн, тархины 2 тал бөмбөлөгийн няцрал суурь яс, чамархай, дагз ясны хугарал зэрэг хүнд гэмтлийн улмаас нас баржээ. 7. Талийгаач нь тухайн үед хөнгөн зэргийн согтолттой байжээ гэх дүгнэлт. /1 дүгээр хавтаст хэргийн 158-163 дугаар тал/,
- Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын хяналтын байцаагчийн 2013 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2/003/179 дугаартай дүгнэлтэд:
“...Цогцосны унасан байдал нь галт тэргэнд дайрагдсан гэх үндэслэлгүй байна. Дээрх хурдтай галт тэргэнд дайрагдсан тохиолдолд цогцос төмөр замын хажууд тийм байдалтай үлдэх боломжгүй гэх дүгнэлт. /2 дугаар хавтаст хэргийн 159 дүгээр тал/,
- шинжээч Ц.Ганболдын:.талийгаач нь тэр гэмтлийг аваад ямар ч хөД хийгүйгээр тэр дороо нас барахгүй гэж давтан шинжилгээ хийсэн манай комисс үзэж байна. Учир нь гавал тархины гэмтэл нь ил гэмтэл байсан, мөн тархины эдэд амьдрах боломжгүй шууд үхэлд хүргэхээр бяцралт /их хэмжээний/ байгаагүй. Тийм болохоор богино хугацаанд ухамсаргүй, зорилгот бус үйлдэл хийх жишээ нь мөлхөх, явах, хөл гараа хөдөлгөх үйлдэл хийх боломжтой. Алхах мөлхөх үйлдлийг 10-20 метр, 3-5 минутад санамсаргүй, зорилгот үйлдэл хийх боломжтой. Согтууруулах ундаа хэрэглэсэн үед өвдөлт, шок-ийг бууруулдаг. Гэмтэл аваад уначихсан хэвтээ байрлалд байхад бол хохирогчийн пүүз цусаар бохирлогдох боломжгүй гэх мэдүүлэг. /3 дугаар хавтас 171-173, 5 дугаар хавтаст хэргийн 145 дугаар талд/,
- шинжээч Б.Бадрахын:...Логик утгаар нь авч үзвэл гэмтэл галт тэрэгний үйлчлэлээр учирсан байх боломжтой ч би өөрийн шинжээчийн зүгээс бол дээрх гэмтлийг галт тэрэгний үйлчлэлээр учирсан байх боломжгүй гэж үзэж байна гэх мэдүүлэг. /5 дугаар хавтаст хэргийн 155-156 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдэж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийн амь насыг нь хохироосныг гэрч, шинжээч нарын хэн аль нь зөрүүгүй мэдүүлсэн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд зэрэг үйл баримтуудыг агуулж байх ба шүүх бүрэлдэхүүн энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой нотлох баримтуудыг өөрсдийн дотоод итгэлээр үнэлж үнэн зөв гэж үзсэн болно.
Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ гудамжинд зүгээр явж байсан амь хохирогчийг өдөж хоргоон маргалдаж улмаар түүнийг толгой, нүүр хэсэгрүү нь цохиж гэмтэл учруулж амь насыг нь хохироосон гэм буруугийн санаатай үйлдэл байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн болох нь гэрч, шинжээч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байх тул Б.Бын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хүнийг алах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч Б.Бын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2012 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс 2012 оны 8 дугаар сарын 30-нд шилжих шөнө үйлдэгдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ...” гэж хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.Быг “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирол гэм хорын талаар:
Шүүгдэгчийн буруутай үйдлийн улмаас Т.Т ийн амь нас хохирч, хохирогчийн оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлс төлбөрт түүний хууль ёсны төлөөлөгч С.Эгаас баримтаар 36.250.000 төгрөг нэхэмжилсэнийг шүүгдэгч Б.Б төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч Б.Боос 36.250.000 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг.
Хуулиар тогтоосон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг чанд баримтлан хэрэгжүүлэхдээ, үүнд хамаарах нийтлэг зарчим нэг бүрийн шаардлага, шалгуур үзүүлэлтүүдийн цогц нэгдлийг илэрхийлж чадахуйц дүгнэлт хийсний үндсэн дээр оногдуулж буй ял нь шударга ёсны зарчмын агуулга, Эрүүгийн хуулийн зорилгод нийцэх ёстой.
Иймд шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэж ял оногдуулахдаа хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь хянан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Шүүгдэгчийн цагдан хоригдсон 1343 /нэг мянга гурван зуун дөчин гурав/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бын цагдан хоригдсон 1343 /нэг мянга гурван зуун дөчин гурав / хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж эдлэх ялыг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Боос 36.250.000 / гучин зургаан сая хоёр зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Эд олгосугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
9.Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БА
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
Б.ОТГОНЦЭЦЭГ