Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/04

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

          Улсын яллагч Ц.Нэргүй,

          Шүүгдэгч, хохирогч Л.П, түүний өмгөөлөгч Г.Адъяатогтох,

          Шүүгдэгч, хохирогч С.Э, Б.З,

          Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Ө аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г овгийн Бын З, Х овгийн Эын Б, Г овгийн Лийн П,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овгийн Сын Э нарт холБох 2326002500202 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Ө аймгийн Б суманд ......оны .. дүгээр сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, регистрийн дугаар ........, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ............. хамт Ө аймгийн Б сумын 6 дугаар багийн “Хустын ам” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овгийн Бын З,

          Монгол улсын иргэн, Ө аймгийн А суманд ... оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, регистрийн дугаар ..........., бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ........... хамт Ө аймгийн А сумын 1 дүгээр багийн 51 дүгээр гудамжны 2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Х овгийн Эын Б,

          Монгол улсын иргэн, Ө аймгийн Б суманд 1... оны .. дугаар сарын ..-ний өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, регистрийн дугаар ..........., бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ........... хамт Ө аймгийн Б сумын 6 дугаар багийн “Хустын ам” гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, Г овгийн Лийн П,

          Монгол улсын иргэн, Ө аймгийн Б суманд .. оны .. дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, регистрийн дугаар ............., бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ......... хамт Ө аймгийн Б сумын 3 дугаар багийн “Цагаан хороот” гэх газар оршин суух, урьд Ө аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 130 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.2-т зааснаар 400 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Ш овгийн Сын Э.

          ХолБсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Л.П, Б.З, Э.Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

          Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холБжээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед Ө аймгийн Б сумын 7 дугаар баг Наадмын талбайд хохирогч С.Эыг  шүүгдэгч Л.П нь хавирч унагаж, баруун хацар хэсэгт нь 1 удаа гараараа цохиж,  шүүгдэгч С.З нь нүүрэнд нь 1 удаа, мөр хэсэгт нь 1 удаа гараараа цохиж, шүүгдэгч Э.Б нь  газар унасан байхад нь баруун шанаа хэсэгт нь 1 удаа өшиглөж тус тус зодсоны улмаас хохирогч С.Эын  эрүүл мэндэд “баруун хацар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн даланд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Э нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 15 цагийн үед Ө аймгийн Б сумын 7 дугаар баг Наадмын талбайд хохирогч Б.Зийн ар нуруу, нугас хэсэгт 3-4 удаа гараараа цохиж, 1 удаа өшиглөж, газар түлхэж унагаасны улмаас эрүүл мэндэд нь биед тархи доргилт бүхий хөнгөн хохирол, хохирогч  Л.Пийн хамар руу нь толгойгоороо 1 удаа мөргөж, баруун хацар руу нь гараараа 1 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт,  дээд уруулд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2 хуудас),

            Хохирогч С.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2023 оны 07 дугаар сарын 10-ны өглөө 09 цагийн үед баяр наадам үзэхээр Б сумын төвд ирсэн. Б сумын төвд байдаг гэртээ найз О.Мтэй 2 литр савтай 3 пиво хувааж уусан. Тэгээд М бид хоёр Баяр наадмын талбай дээр очоод наадмын талбайн урд хаалгаар орох гэж явсан чинь зүс таних Пүрэвдаш гэдэг хүн миний баруун хөл рүү өшиглөөд унагаасан. Тэгээд би босож ирээд яаж байгаа юм бэ гэсэн чинь чи намайг мөрлөө биз дээ гэж хэлээд баруун шанаа хэсэгт гараараа 1 удаа цохисон. Би зөрүүлээд нүүр тус газар нь гараараа нэг удаа цохисон. Би эхлээд Л.Птой зодолдсон. Тэгсэн чинь З хажуугаас орж ирээд намайг цохиж аваад, тэгээд бас зодолдсон. Өшиглүүлж унаснаа мэдэхгүй байна. Маргааш нь хүмүүс намайг Б гэх залууд өшиглүүлээд газар ухаангүй хэвтээд байсан гэж ярьсан. Миний санаж байгаа бол П, З нартай харилцан зодолдож байснаа санаад байгаа юм. Л.П, З нарын биед учирсан гэмтэл нь надтай зодолдсоноос үүссэн байхаа. Тийм болохоор хүлээн зөвшөөрч байгаа. Л.П, Б.З нарын шинжээчийн дүгнэлттэй санал нийлнэ. Эхлээд Л.П, Б.З нартай харилцан зодолдсон.  Дараа нь Б гэх залууд нүүрэн тус газраа өшиглүүлж газар унасан гэсэн. Ямар ч байсан би энэ гурван хүнд зодуулснаас болж гэмтэл авсан. Өөрийнхөө гэмтлийн зэрэгтээ санал нийлж байгаа. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хэргээ хурдан хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 19-21, 24 хуудас),

          Хохирогч Б.Зийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 15 цагийн үед сумын баяр наадам болоод талбай дотор морь цоллуулах гээд байж байтал хүмүүс наадмын талбайн урд хэсэгт хүмүүс зодолдоод байна гэхээр нь би асар дээрээс харсан чинь манай хойд аав Л.П 1 хүнтэй зодолдоод байхаар нь хүрч очоод салгасан. Хойд аав Л.Пийг М салгаж авч яваад, би зодолдож байсан С.Э гэх залууг салгаад урагш нь явуулсан чинь С.Э бид нар дээр буцаж ирээд зодох гээд дайрахаар нь би “боль” гээд түлхсэн.  Намайг барьж аваад ар нуруу, нугас хэсэг рүү 3-4 удаа гараараа цохихоор нь арагш түлхсэн чинь давхраараа газар унаад, С.Э миний хөлөөс татаад бид хоёр зууралдаад ноцолдоод байж байтал манай ээж ирээд бид хоёрыг салгасан. Би ээжтэй хамт машин руугаа явж байсан чинь С.Э араас ирээд нуруу луу өшиглөхөөр нь би зөрүүлээд С.Эын нүүр хавьд нь 1 удаа, мөр хэсэгт нь 1 удаа гараараа цохисон чинь ээж намайг салгаж авсан. Тэрнээс хойш юу болсныг би мэдээгүй. Л.Пийн хамар дээр жаахан халцарсан байсан. С.Эын баруун талын хацар нүдний зовхи хэсэгтээ зулгарсан, бага зэрэг хавдартай улайсан харагдаж байсан. Э нь надаас цааш явахдаа замдаа байсан мотоциклыг өшиглөж байгаа харагдсан. Тэгсэн чинь мотоциклийн эзэн бололтой 1 залуу “яаж байгаа юм” гээд Эыг пад хийтэл өшиглөж байгаа харагдсан. Тэгсэн чинь Э газар шууд унаад босож ирэхгүй байсан. С.Этай 3-4 хоногийн дараа тааралдсан чинь баруун нүдний доод зовхи нь хөхөрсөн харагдаж байсан. Өөр ил харагдах гэмтэл ажиглагдаагүй. Би Эын нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. Дараа нь тэр өшиглөсөн гэх залуу хаана өшиглөснийг нь зайтай байсан урчаас сайн хараагүй. С.Эад цохиулж зодуулснаас болж миний биед гэмтэл учраагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 29-30 хуудас)

            Хохирогч Л.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 17 цагийн үед намайг баяр үзээд Наадмын талбайн урд хаалга орчимд зогсож байтал Э гэх залуу урдаас согтуурсан байдалтай ирээд намайг мөрлөхөөр нь би хавирч С.Эыг газар унагасан чинь С.Э босож ирээд миний хамар хэсэг рүү толгойгоороо 1 удаа мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлж барьж аваад бид хоёр харилцан зодолдоод байж байтал С.Этай хамт явсан М гэх залуу намайг “боль” гээд салгаад, С.Эыг манай эхнэр Сугарсүрэн салгасан. Манай эхнэр рүү Э дайраад, үснээс нь татахаар нь С.Эыг барьж аваад баруун хацар хэсэгт нь гараараа цохисон чинь С.Эын баруун хацар нь зулгарч бага зэрэг хавдсан байсан. Тэгээд бид хоёрыг хүмүүс дахиад салгасан чинь манай дагавар хүү З ирээд Этай барилцаад авсан байхад нь манай эхнэр салгаж байгаа харагдсан. Тэгээд зодолдохоо болиод С.Э нь газар сууж байснаа Гт босож ирээд хүний мотоцикл өшиглөсөн.  Мотоциклын эзэн Б гэх залуу өшиглөсөн чинь Э дээшээ хараад газар унаад босож ирэхгүй хэвтээд л байсан. Ах Б нь ирчихсэн зайлцгаа гээд байж байтал удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. С.Э нь надтай анх уулзахдаа нүүрэндээ ямар нэгэн гэмтэлгүй байсан. С.Эын баруун хацар хэсэгт зулгарч хавдсан гэмтлийг би үүсгэсэн. Би гараараа 2 удаа цохисонд тийм зүйл болчихсон. Яг хаана өшиглүүлснийг нүдээрээ хараагүй. Эыг газар хэвтэж байхад нь очиж харахад баруун шанаанаас нь цус гарсан байсан. Би шинжээч эмчийн дүгнэлттэй санал нийлнэ. С.Этай зодолдсоноос болж миний биед гэмтэл үүссэн. Би тэр үед өөр хүнтэй зодолдоогүй. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. С.Э нь согтуу байсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 35-36 хуудас),

          Гэрч О.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Э бид хоёрыг наадмын талбай руу орох санаатай урд хаалга руу түрүүлээд алхаж явсан чинь миний ард пэд, пад гээд явчихаар нь эргээд харсан чинь П Эыг хөлөөрөө хавсраад унагаасан. Би “юу болсон бэ” гэсэн чинь П уурлаж, “энэ Э намайг эхлээд мөрлөсөн” гэж хэлсэн. Тэгээд С.Э босож ирээд Пийг цохиж аваад тэр хоёр харилцан зодолдож, биеийнхээ нүүр, толгой хэсэг рүү цохилцоод байхаар нь би салгасан. П Э хоёрыг зодолдож байсан чинь З гүйж ирээд Эын толгой руу гараараа цохиж унагаад, дээр нь гараад нүүр лүү нь 2-3 удаа цохиж байгаа харагдсан. ...тэнд байсан салгах гэсэн хүн бүрийг ална гэж өшиглөж, гараараа шааж байгаад тэнд байсан нэг мотоциклийг өшиглөсөн чинь мотоциклийн эзэн Хосоо гэх залуу уурлаж Эыг нэг удаа гараараа нүүр орчим газар нь цохиж унагаасан. Тэр үед хамт явж байсан нэг залуу гүйж ирээд Эын цээж юм уу эсвэл толгой орчим газар нь өшиглөж байгаа харагдсан. С.Э нь надтай анх уулзахдаа нүүрэндээ гэмтэлгүй байсан. Л.П, З нартай зодолдож байхад харсан чинь Эын нүүр таг хавдчихсан байсан. Э.Быг өшиглөсний дараа баруун шанаа, нүд хэсэг нь нэмээд бүр их хавдсан. Өөр мэдэгдэх гэмтэл харагдаагүй.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 55-57 хуудас),

           Гэрч Э.Хын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2023 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг өнгөрч байсан байхаа. Тухайн үедээ цаг хараагүй. Намайг Б гэх ахтайгаа наадам үзээд мотоциклийнхоо хажууд зогсож байсан чинь Э гэдэг согтуурсан байдалтай ирээд мотоцикл өшиглөөд унагаасан юм.  Тэгэхээр нь би үсэрч очоод С.Э ахыг цохих гэсэн чинь оноогүй. Бид хоёр зууралдаад газар унаад би түрүүлээд босоод мотоциклоо босгосон. Тэр хооронд надтай хамт явсан Б ах С.Эыг өшиглөсөн гэсэн. Яг хаана өшиглөснийг нь би хараагүй. Тэнд байсан хүмүүс ярихдаа цээж, нүүр хавьд нь өшиглөсөн гэж яриад байсан. С.Эын өшиглөсөн мотоцикл Э.Б ахын мотоцикл байсан. Тухайн мотоциклд эвдрэл гараагүй. Данхраадаасаа унасан. С.Э нь П, З нартай хэрэлдэж зодолдсон байсан. С.Э дух, баруун шанаа, нүүр хэсгээрээ зулгарсан хавдсан байдалтай ирсэн. С.Э нь Э.Б ахад өшиглүүлээд унасных нь дараа газар хэвтэж байхад нүүр нь нэмж хавдсан гэж хүмүүс яриад байсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 61 хуудас),

          Гэрч Ө.Дын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай сумын баяр наадам 2023 оны 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болсон юм. Би 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр багцаагаар 15 цаг 30 минутын орчим наадмын талбайн урд хуушуур зараад зогсож байсан чинь наадмын талбайн урд хаалганы орчим хүмүүс бужигнаад байхаар нь яваад очсон чинь С.Э, Б.З хоёр хоорондоо зодолдож байсан. Тэнд 200-300 хүн тойроод зогсчихсон байсан. Тухайн үед С.Эыг хүмүүс салгах гэсэн чинь согтуурхаж замдаа тааралдсан хүн бүр лүү шааж авах гээд бариад дийлдэхгүй байсан тул хүмүүс ойртож чадахгүй байсан. Тэгээд Э З хоёрыг салгасан чинь Э П руу дайраад ахиад зодолдсон. ...Э нэг мотоциклийг өшиглөсөн чинь тэр мотоциклийн хажууд зогсож байсан Х гэх залуу гүйж ирээд Эыг шаах гэсэн чинь онолгүй Эын дээр дараад газар хагас унасан. Э хойшоо хагас унаад гараараа газар тулаад буцаад босох үед Б гэх залуу Эын нүүр, эсвэл цээж орчим газар нэг удаа өшиглөж унагаасан. ...П, З, Э нар хоорондоо их зодолдсон. Хэн нь хэнийг хэдэн удаа хаана цохиж байгаа талаар тоолох боломжгүй хоорондоо зодолдоод байсан. Ямар ч л байсан Б.З, С.Э, Л.П нар хоорондоо зодолдож байхад С.Эын шанаа буюу нүүр хэсэг зулгарсан, улайсан, хавдсан байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 69-71 хуудас),

          Гэрч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Ө аймгийн Б сумын Эрүүл мэндийн төвд их эмчээр ажилладаг. С.Э нь 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр 17 цаг 00 минутын орчим бусдад зодуулсан байдалтай нүүр хэсэг нь хөхөрч хавдсан байдалтай ирсэн. Тухайн үед би С.Эыг үзэж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх гэсэн чинь С.Э согтуурхаж та нар үзээд юу мэддэг юм, юу чаддаг юм гэж хэлээд эмнэлэг дотор төмөр ор, сандал зэргийг гараараа цохисон, мөн хаалга гараараа нэг удаа цохиод гараад явсан. Их согтуу байх шиг байсан.Маргааш нь С.Эыг үзэхэд баруун талын нүд хөхөрч хавдсан байсан. Би аймаг явж эмнэлэг үзүүлэх талаар зөвлөсөн” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 79-80 хуудас),

         Гэрч Ц.Пийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай Ө аймгийн Б сумын наадам 2023 оны 07 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд болсон юм. Би 2023 оны 07 дугаар сарын 11-ний өдөр “Наадмын талбай” дээр багцаагаар 15 цаг 30 минутын орчим хуушуур зараад явж байсан чинь “Наадмын талбай”-н урд хаалганы орчим хүмүүс бужигнаад байхаар нь яваад очсон чинь С.Э, Л.П нар хоорондоо зодолдож байсан. Тэгээд С.Э, Л.П нарыг зодолдож байхад хажуугаас Б.З гүйж ирээд С.Эын нүүр рүү гараараа цохиж байгаа харагдсан. Тэгээд л С.Э, Б.З нар хоорондоо зодолдсон. С.Э, Л.П, Б.З нар хоорондоо зодолдож байхад С.Эын шанаа хэсэг жаахан зулгарчихсан, улайсан байдалтай байгаа харагдсан.” гэсэн мэдүүлэг (1хх-ийн 87-88 хуудас),

            Ө аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч М.Одгэрэлийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №357 дугаартай “1. С.Эын биед баруун хацар ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний салстад цус харвалт, баруун, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн дал, баруун шилбэнд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

            4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (1хх-ийн 104-106 хуудас),

            Ө аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч  М.Одгэрэлийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №352 дугаартай “1.Л.Пийн биед тархи доргилт, дээд уруулд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

            3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            5. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (1хх-ийн 113-114 хуудас),

            Ө аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч  М.Одгэрэлийн 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн №354 дугаартай “1.Б.Зийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

            3. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            4. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

            5.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            6. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (1хх-ийн 130-131 хуудас) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

           Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

          Шүүгдэгч С.З, Л.П, Э.Б нарын хохирогч С.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч С.Эын үргэлжилсэн үйлдлээр 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн заасан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

          Иймд шүүгдэгч С.З, Л.П, Э.Б нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч С.Эыг үргэлжилсэн үйлдлээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцлоо.

          Шүүгдэгч Л.П, Б.З, Э.Б, С.Э нар нь өөрт холБох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

           2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

            Хохирогч Л.П, Б.З, С.Э нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч нарын мэдүүлэг, сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Л.П, Б.З, Э.Б, С.Э нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

           3. Эрүүгийн хариуцлагын талаар:

          Прокурорын санал болгож, шүүгдэгч Л.П, Б.З, Э.Б нарын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял,

Шүүгдэгч С.Эын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр  торгох ял тус тус оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

           Иймд шүүгдэгч Г овгийн Бын З, Х овгийн Эын Б, Г овгийн Лийн П нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар,

Шүүгдэгч Ш овгийн Сын Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр тус тус торгох ялаар шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П, Б.З, Э.Б, С.Э нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч Л.П, Б.З, Э.Б, С.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.П, Б.З, Э.Б, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,

Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.П, Б.З, Э.Б, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

           

                        1. Шүүгдэгч Г овгийн Бын З, Х овгийн Эын Б, Г овгийн Лийн П нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

            Шүүгдэгч Ш овгийн Сын Эыг үргэлжилсэн үйлдлээр, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

                        2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г овгийн Бын З, Х овгийн Эын Б, Г овгийн Лийн П нарыг тус бүр дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш овгийн Сын Эыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

                        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.П, Б.З, Э.Б, С.Э нарт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

                        4. Шүүгдэгч Л.П, Б.З, Э.Б, С.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.П, Б.З, С.Э нар нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хураагдсан бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.П, Б.З, Э.Б, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг  дурдсугай.

           

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.П, Б.З, Э.Б, С.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦЭЦЭГЭЭ