Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/123

 

 

 

 

 

 

 

  ...         ...         ...                                   ..../.../...

                                   

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Х

Улсын яллагч  Д.З

Шүүгдэгч Х.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дугаар  танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Х-ийн Э-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дугаар сарын.. .-ны өдөр .... төрсөн, .... настай, ..., яс үндэс .,... .... боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .... амьдардаг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ....-р баг, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Сүхбаатар аймаг дахь сум дундын 19 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн .... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан У овогт Х-ийн Э /РД:..../

                                                                                                                   

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х-ийн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ... дугаар баг, .. тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Г-г  хөлөөрөө өшиглөж, толгой, нүүр, гар, нуруун тус газарт нь сандлаар болон гараараа цохиж түүний биед баруун хацар, баруун нүдний доод зовхиор цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун эрүүний доод хэсэгт цус хуралт, оочны хэсэгт 1 зулгаралт, баруун гарын ар хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун гарын ар, алга хэсгээр цус хуралт, баруун далан дээр, цээжний зүүн ар талд, баруун өгзгөнд цус хуралт гэмт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Х-ийн Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын... дугаар баг ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Г-г хөлөөрөө өшиглөж, толгой, нүүр, гар, нуруун тус газарт нь сандлаар болон гараараа цохиж түүний биед баруун хацар, баруун нүдний доод зовхиор цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун эрүүний доод хэсэгт цус хуралт, оочны хэсэгт зулгаралт, баруун гарын ар хэсгээр зөөлөн эдийн няцрал, баруун гарын ар, алга хэсгээр цус хуралт, баруун далан дээр, цээжний зүүн ар талд, баруун өгзгөнд цус хуралт бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хохирогч Ц.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 19-20/, иргэний нэхэмжлэгч Д.Д-ын мэдүүлэг /хх-ийн 24/, Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн .... дугаартай дүгнэлт /хх-ийн 28-29/ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлгийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ... дугаартай яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 30/ шүүгдэгч Х.Э-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-41/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хохирогч Ц.Г нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдаж, Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувьд шүүгдэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 90,000 төгрөгийг төлж барагдуулсан тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/  төгрөгийн  ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Х.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У овогт Х-ийн Э /РД:.../-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х-ийн Э-г 1,000 /нэг мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгийн торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Э нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Х.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

6. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.Ц