Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 77

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч Номоо овгийн Самданбазарын Мягмарсүрэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн  91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2. Шүүгдэгч Номоо овгийн Самданбазарын Мягмарсүрэнг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мягмарсүрэнд 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан 52.5-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Мягмарсүрэнгийн урьдчилан цагдан хоригдсон 113 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тоолсугай.

 

          6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 0.75 литрийн Ерөөл архины шил 1 ширхэг, 0.5 литрийн Хараа архины шил 1 ширхэг, 2 хэсэг 00-цаас, саарал өнгийн алчуур 1 ширхэг, хүрэм, цамц, фудволк тус бүр 1 ширхэг, өмд 2 ширхэг, гутал 1 хос, хөх өнгийн цамц, хар эрээн өнгийн тирко, хөх өнгийн дотоож тус бүр 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

                                                                                             

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Мягмарсүрэнгийн эдлэх ялыг 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                                                                             

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        И.ГАНБАТ

 

                                     ШҮҮГЧИД                                          Б.БАТАА

 

                                                                                                   Л.БААТАР