Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар  2023/ШЦТ/127

 

 

 

 

 

 

 

    2023         12         19                                    ...

                                   

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ц даргалж,

 

Нарийн бичгийн дарга М.Э

Улсын яллагч  Д.З

Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч М.У, Г.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овогт М-ийн У, Х овогт Г-ийн С нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр  хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... .... өдөр ... төрсөн, яс үндэс ..., ... настай, эмэгтэй, .... боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ....  хамт амьдардаг, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Е овгийн М-ийн У /РД:..../

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ны өдөр .... төрсөн, яс үндэс ..., ... наст..ай, ., . ..боловсролтой,... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл .... хамт амьдардаг, ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овгийн Г-ийн С /РД:.../

           

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М-ийн У нь шүүгдэгч Г.С-тэй бүлэглэж 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улсын хилээр гаргахыг хориглосон түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох 656 хуудастай Жадамба судар, 167 хуудастай Банзрагч судар  нийт 823 хуудастай судрыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Шүүгдэгч Г-ийн С нь шүүгдэгч М.У-тай бүлэглэж 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улсын хилээр гаргахыг хориглосон түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох 656 хуудастай Жадамба судар, 167 хуудастай Банзрагч судар  нийт 823 хуудастай судрыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М-ийн У нь шүүгдэгч Г.С-тэй бүлэглэж 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улсын хилээр гаргахыг хориглосон түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох 656 хуудастай Жадамба судар, 167 хуудастай Банзрагч судар  нийт 823 хуудастай судрыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, шүүгдэгч Г-ийн С нь шүүгдэгч М.У-тай бүлэглэж 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Улсын хилээр гаргахыг хориглосон түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйл болох 656 хуудастай Жадамба судар, 167 хуудастай Банзрагч судар  нийт 823 хуудастай судрыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06/, эд зүйлийг түр хураан авсан тэмдэглэл /хх-ийн 14/, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.У-ын мэдүүлэг /хх-ийн 28/, эд мөрийн баримтаар 2023 оны 11 сарын  09-ний өдөр тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 105/, гэрч Э.Э-ийн мэдүүлэг /хх-ийн 41/, Соёлын өвийн үндэсний төвийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 48-49/, шүүгдэгч М.У-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 62-63/, шүүгдэгч Г.С-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 72-73/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Хохирлын хувьд:

 

Иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У, Г.С нарт 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.  

 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 656 хуудастай Жадамба судар, 167 хуудастай Банзрагч судар нийт 823 хуудастай 2 ширхэг судрыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгон Дорноговь аймгийн Музейд шилжүүлэхээр шийдвэрлэв.     

 

Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

 Шүүгдэгч М.У-д 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, шүүгдэгч Г.С-д 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Е овгийн М-ийн У /РД:.../, Х овгийн Г-ийн С /РД:.../ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М-ийн У, Г-ийн С нарыг тус бүр 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С, М.У нарт оногдуулсан 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 656 хуудастай Жадамба судар, 167 хуудастай Банзрагч судар нийт 823 хуудастай 2 ширхэг судрыг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгож Дорноговь аймгийн Музейд шилжүүлсүгэй.     

 

5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх хохирол төлбөргүй, иргэний бичиг баримт нь шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.Ц