| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2023/0121/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/121 |
| Огноо | 2023-12-14 |
| Зүйл хэсэг | 18.5.1., |
| Улсын яллагч | Г.Г |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/121
2023 12 14 ...
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Э
Улсын яллагч Г.Г
Шүүгдэгч У.Ц, А.С, Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь cум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт У-ийн Ц, Г овогт Ав-ийн С, Б овогт Х-ийн Г нарт холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ний өдөр .... төрсөн, ... настай, ..., яс үндэс ..., .... боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл... . хамт ..... тоотод оршин суух, урьд нь Дорноговь аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн 2006 оны 03 сарын ....-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 175 дугаар зүйлийн 175.2-д зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 сарын ....-ний өдрийн ....дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1, 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Б овогт Х-ийн Г /РД: .../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын.. .-ны өдөр .... төрсөн, .... настай, ...., яс үндэс ...., ...., .... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл .... хамт .... тоотод оршин суух, урьд нь Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн шүүхийн 2008 оны 06 сарын ...-ний өдрийн... . дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэн, 1 жил 3 сарын хугацаагаар хянан харгалзсан, Б овогт У-ийн Ц /РД: ..../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..... төрсөн, .... настай, ...., яс үндэс .,... дээд боловсролтой, .... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл... . хамт .... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэлгүй, Г овогт А-ийн С /РД: .../
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Х.Г, У.Ц, А.С нар нь бүлэглэн Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байрлах Цагаанхаалга өртөөнөөс БНХАУ-ын нутаг дэвсгэрт байрлах Эрээн өртөө рүү явж байсан 2804 дугаартай галт тэрэг Улаанбаатар хот Толгойт өртөөнд ирэх үед 550053 дугаартай ачааны вагоны доод хэсэгт байрлах хөндий орон зайд нуун байршуулж, 2023 оны 09 дүгээр сарын ....-ний өдөр 424,871,683.93 төгрөгийн үнэ бүхий 2327,3 грамм алтыг, үргэлжилсэн үйлдлээр Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байрлах Цагаанхаалга өртөөнөөс БНХАУ-ын нутаг дэвсгэрт байрлах Эрээн өртөө рүү явж байсан 2804 дугаартай галт тэргийг Улаанбаатар хотод байрлах Толгойт өртөөнд ирэх үед 555318 дугаартай ачааны вагоны доод хэсэгт байрлах хөндий орон зайд нуун байршуулж 2023 оны 09 дүгээр сарын ....-ны өдөр 328,790,336.89 төгрөгийн үнэ бүхий 1775.2 грамм алт буюу эрдэнэс, хүрэл толь гэх нэршилтэй ногоон өнгөтэй, дугуй хэлбэртэй металл эд зүйлийг Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын Өртөө 2 гаалийн хяналтын бүсээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Г, У.Ц, А.С нар нь бүлэглэн нь 2023 оны 09 дүгээр сарын....-ний өдөр 424,871,683.93 төгрөгийн үнэ бүхий 2327,3 грамм алтыг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байрлах Цагаанхаалга өртөөнөөс БНХАУ-ын нутаг дэвсгэрт байрлах Эрээн өртөө рүү явж байсан 2804 дугаартай галт тэрэг Улаанбаатар хот Толгойт өртөөнд ирэх үед 550053 дугаартай ачааны вагоны доод хэсэгт байрлах хөндий орон зайд нуун байршуулсан,
үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 09 дүгээр сарын ....ны өдөр 328,790,336.89 төгрөгийн үнэ бүхий 1775.2 грамм алт буюу эрдэнэс, хүрэл толь гэх нэршилтэй ногоон өнгөтэй, дугуй хэлбэртэй металл эд зүйлийг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгонд байрлах Цагаанхаалга өртөөнөөс БНХАУ-ын нутаг дэвсгэрт байрлах Эрээн өртөө рүү явж байсан 2804 дугаартай галт тэргийг Улаанбаатар хотод байрлах Толгойт өртөөнд ирэх үед 555318 дугаартай ачааны вагоны доод хэсэгт байрлах хөндий орон зайд нуун байршуулж Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын Өртөө 2 гаалийн хяналтын бүсээр Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 01/, эрх бүхий албан тушаалтны үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 08-09/, галт тэргэнд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 28-34, 38-49/, шүүгдэгч нарын утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 53-105/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 147-163, 191-199/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 164-167/, сорьцын шинжилгээ өгөх ажиллагааны тэмдэглэл /1-р хх-ийн 168-190/, иргэний нэхэмжлэгч Н.А-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 238-240/, гэрч П.С /2-р хх-ийн 23-25/, гэрч С.Б /2-р хх-ийн 28-30/, гэрч Л.С /2-р хх-ийн 32-34/, гэрч Д.Ж /2-р хх-ийн 36-38/, гэрч А.Д /2-р хх-ийн 48-51/, гэрч М.Б /2-р хх-ийн 89-90, 93-94/, гэрч А.Т /2-р хх-ийн 96-101/ нарын мэдүүлэг, Шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн ... дугаартай дүгнэлт /2-р хх-ийн 134-138/, үнэт металын сорьц тогтоох итгэмжлэгдсэн лабораторийн сорилын дүн /2-р хх-ийн 143/, 2023 оны 09 сарын 26-ны өдрийн .... дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 146-147/, 223 оны 09 сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2-р хх-ийн 153-154/, Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны 2023 оны 09 сарын 20-ны өдрийн.... дугаартай албан тоот, 550053, 555318 дугаартай вагоны аяласан түүх /2-р хх-ийн 205-213/, Монгол банкны 2023 оны 10 сарын 19-ний өдрийн .... дугаартай албан тоот, алтны тооцоо /2-р хх-ийн 215-217/, шүүгдэгч Х.Г, У.Ц, А.С нарын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /5-р хх-ийн 91-109/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г, У.Ц, А.С нарт 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Түүнчлэн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирлын хувьд:
Иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн: 1.Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 322, 323, 324, 325 гэж дугаарласан 424,871,683.93 төгрөгийн үнэ бүхий 2327,3 грамм алт, 328,790,336.89 төгрөгийн үнэ бүхий 1775.2 грамм алтыг улсын орлого болгох,
2. 9559, 3050 гэх бичиглэл бүхий хар өнгийн байршил тогтоогч 2 ширхэг, дугааргүй байршил тогтоогч 2 ширхэг, хураагдсан алтан гулдмайг боосон скочтой хар өнгийн гялгар уут, түүний дотор байршуулсан байсан соронз зэргийг устгахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж,
3. Шүүгдэгч У.Ц-ийн эзэмшлийн “Redmi note 10 pro” маркийн, шүүгдэгч Х.Г-ийн эзэмшлийн “I phone 12 pro” маркийн, шүүгдэгч А.С-ын эзэмшлийн “I phone SE” маркийн, мөн “I phone XS max” маркийн гар утас зэргийг шүүгдэгч нарт буцаан олгох,
4. Хаан банкны дансны хуулгатай 1 ширхэг, гар утаснаас сэргээсэн файлтай 1 ширхэг, Х apartment хотхоны камерын бичлэгтэй 1 ширхэг, үзлэгийг бэхжүүлсэн камерын бичлэгтэй 1 ширхэг, Өртөө 2 гаалийн хяналтын бүсэд үзлэг хийх ажиллагааг бэхжүүлсэн бичлэгтэй 1 ширхэг, нийт 5 ширхэг сиди зэргийг хэрэгт хадгалаж,
5. Түүх соёлын хөдлөх дургалт зүйлд хамаарахгүй дугуй хэлбэртэй ногоон өнгөтэй металл эд зүйл 1 ширхэгийг шүүгдэгч У.Ц-д буцаан олгохоор тус тус шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт У-ийн Ц, Г овогт А-ийн С, Б овогт Х-ийн Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрдэнэсийг Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У-ийн Ц, А-ийн С, Х-ийн Г нарыг тус бүр 5,400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Г, У.Ц, А.С нарт оногдуулсан 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ялыг 8 сарын хугацаанд сар бүр 675,000 төгрөгөөр төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол банкны Эрдэнэсийн санд хадгалагдаж байгаа 322, 323, 324, 325 гэж дугаарласан 424,871,683.93 төгрөгийн үнэ бүхий 2327,3 грамм алт, 328,790,336.89 төгрөгийн үнэ бүхий 1775.2 грамм алтыг улсын орлого болгож, 9559, 3050 гэх бичиглэл бүхий хар өнгийн байршил тогтоогч 2 ширхэг, дугааргүй байршил тогтоогч 2 ширхэг, хураагдсан алтан гулдмайг боосон скочтой хар өнгийн гялгар уут, түүний дотор байршуулсан байсан соронз зэргийг устгахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, шүүгдэгч У.Ц-ийн эзэмшлийн “Redmi note 10 pro” маркийн, шүүгдэгч Х.Г-ийн эзэмшлийн “I phone 12 pro” маркийн, шүүгдэгч А.С-ын эзэмшлийн “I phone SE”, мөн “I phone XS max” маркийн гар утас зэргийг шүүгдэгч нарт буцаан олгож, Хаан банкны дансны хуулгатай 1 ширхэг, гар утаснаас сэргээсэн файлтай 1 ширхэг, Х apartment хотхоны камерын бичлэгтэй 1 ширхэг, үзлэгийг бэхжүүлсэн камерын бичлэгтэй 1 ширхэг, Өртөө 2 гаалийн хяналтын бүсэд үзлэг хийх ажиллагааг бэхжүүлсэн бичлэгтэй 1 ширхэг, нийт 5 ширхэг сиди зэргийг хэрэгт хадгалаж, түүх соёлын хөдлөх дургалт зүйлд хамаарахгүй дугуй хэлбэртэй ногоон өнгөтэй металл эд зүйл 1 ширхэгийг шүүгдэгч У.Ц-д буцаан олгосугай.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г У.Ц, А.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б