Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 344

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Б би нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Л, Г.У нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 14,253,302.38 төгрөг, хүүгийн төлбөр 3,257,288.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 152,073.37 төгрөг, нийт 17,662,664.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 10 сарын 05-ны  өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь: 

Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1-р баг Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Л.Л, хамтран үүрэг гүйцэтгэгч Г.У нар нь 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Х банктай 1390013732 дугаартай зээлийн гэрээ байгуулж, сургалтын төлбөрийн зориулалтаар 22,000,000 төгрөгийг 48 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан. Гэрээний хугацаанд зээлдэгч Л.Л нь үндсэн зээлд 7,746,697.62 төгрөг, зээлийн хүүнд 6,231,474.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 83,851.41 төгрөг, нийт 14,062,023.21 төгрөгийг төлсөн. Зээлийн гэрээний гол нөхцөлөөр зээлдэгч нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч 2018 оны 8 дугаар сараас эхлэн зээлийн төлбөрийг зохих ёсоор төлөөгүй ба 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар 455 хоног хугацаа хэтрүүлээд байна. Банкны зүгээс Л.Л, Г.У нарт гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа мэдэгдэж, шаардаж байсан боловч гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй, тодорхой арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн Зээлдэгч Л.Л, Г.У нарын зээлийн үлдэгдэл 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар үндсэн зээл 14,253,302.38 төгрөг, хүү 3,257,288.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152,073.37 нийт 17,662,664.45 төгрөг болоод байна.

 1. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон 1390013732 дугаартай Зээлийн гэрээг тус тус үндэслэж, төлөгдөөгүй үндсэн зээлийн төлбөрийн үлдэгдэл 14,253,302.38 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 445 хоногийн хүү болох 3,254,288.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 152,073.37 төгрөг, нийт 17,662,664.45 төгрөгийг хариуцагч Л.Л, Г.У нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух, Т овогт Г.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие Г.У нь Л.Л-н хамт Замын-Үүд сумын Х банкнаас 2017 оны 10 сарын 05-ны өдөр сургалтын төлбөрийн зориулалтаар 22,000,000 төгрөг авсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 17,662,664.45 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Дорноговь аймгийн Замын-Үүд сум 3-р багт оршин суух, Б овогт Л.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Л.Л миний бие нь 2017 оны 10 сарын 05-ны өдөр гэрээ байгуулж 22,000,000 төгрөгийг сургалтын төлбөрийн зориулалтаар зээл гаргуулж авсан. Нэхэмжлэлийн шаардлага болох 17,662,664.45 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрч байгаа тул хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г миний бие нь хариуцагч Л.Л, Г.У нарын хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлага болох 17,662,664.45 төгрөгийг төлөхийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Л.Л, Г.У нараас зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 14,253,302.38 төгрөг, хүүгийн төлбөр 3,257,288.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 152,073.37 төгрөг, нийт 17,662,664.45 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Л.Л, Г.У нар нь нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 14,253,302.38 төгрөг, хүүгийн төлбөр 3,257,288.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 152,073.37 төгрөг, нийт 17,662,664.45 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч, тайлбараа шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Х банк ХХК-ний Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй хариуцагч Л.Л, Г.У нарт холбогдох зээлийн гэрээний үүрэг үндсэн зээлийн төлбөр 14,253,302.38 төгрөг, хүүгийн төлбөр 3,257,288.70 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 152,073.37 төгрөг, нийт 17,662,664.45 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Л.Л, Г.У нь 17,662,664.45 төгрөгийг төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 246,263 төгрөгийн 50 хувь болох 123,131.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 123,131.5 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Л.Л, Г.У нараас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 123,131.5 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Хариуцагч Л.Л, Г.У нар нь нэхэмжлэлийн шаардлагаа сайн дураар эс биелүүлбэл шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                   Э.Б