| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2020/0330/И |
| Дугаар | 330 |
| Огноо | 2020-09-29 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 330
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Б.Н даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, Х овогт Д.Б,
Хүсэлт гаргагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар багт оршин суух, Б овогт З.Ж нарын хүсэлттэй,
“Б овогт Н.Б-г эрэн сурвалжлуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б, З.Ж нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “... Бид Н.Б-д 2018 оны 08 дугаар сарын 04-ний өдөр 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай 1,8 хувийн хүүтэй цалингийн зээл авч өгсөн. Энэ хүн уг зээлүүлсэн мөнгөө төлөөгүй. Бид хоёрыг шүүхээс дуудаж нэхэмжлэл гардуулсан. Энэ хүнтэйгээ холбоо барих гэсэн оршин суух хаягтаа байхгүй, утас нь мөн холбогдохгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй болсон байсан. Иймд Н.Б-н оршин суух хаягийг нь тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул түүнийг эрэн сурвалжилж, хаягийг нь тодруулж өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагч Д.Б, З.Ж нар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “....Н.Б-г эрэн сурвалжлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч бид шүүх хуралд оролцох боломжгүй учир нь бид Ханбогд суманд саяхан ажилд орсон тул чөлөө олдоггүй. Иймд бидний оролцоогүй шүүх хурлыг хийж өгнө үү. Бидний хувьд татгалзах зүйлгүй...” гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Б, З.Ж нар нь Н.Б-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягыг тогтоолгохоор тус шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Б, З.Ж нар нь шүүх хуралдааныг тэдний эзгүйд шийдвэрлүүлэхийг хүссэн хүсэлтийг ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т зааснаар хүсэлт гаргагч нарыг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэв.
Шүүх хүсэлт гаргагч Д.Б, З.Ж нарын хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч Д.Б, З.Ж нар нь К банк ХХК-иас 2015 оны 08 сарын 04-ний өдөр №ЗГ-359 дугаартай зээлийн гэрээ байгуулан 10,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй зээлж авсан. Уг зээлийг төлөөгүй учраас ... оны ... дугаар сарын ...-ны ... дугаартай шүүхийн шийдвэрээр Д.Б, З.Ж нараас зээлийн гэрээний үүрэгт 13,984,873 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн байна. Уг шийдвэрт тусгаснаар Д.Б нь зээлийг Б авсан гэж тайлбарласан байх бөгөөд Н.Б нь шүүхэд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байна.
Н.Б нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт оршин суух бүртгэлтэй боловч оршин суух хаягтаа байхгүй байгаа болох нь хүсэлт гаргагчийн тайлбараар нотлогдож байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг зохих байгууллагад даалгах нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжаас шүүгчийн захирамжаар хүсэлт гаргагч нар нь чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Б овогт Н.Б-г эрэн сурвалжилсугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Н.Б-г эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3. Хүсэлт гаргагч нар нь шүүгчийн ... оны ... сарын ...-ний өдрийн ... дугаартай захирамжаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор зохигчид шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Энэхүү шийдвэрийг нэхэмжлэгч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан буюу хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Н