| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Гэршихбөртэ |
| Хэргийн индекс | 166/2023/0401/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/422 |
| Огноо | 2023-11-21 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 2023/ШЦТ/422
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2023/0401/Э
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гэршихбөртэ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч Б.Энхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ын ***д холбогдох эрүүгийн 2309000002034 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, эмэгтэй, 38 настай, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сум *** сургуульд математикийн багшаар ажиллаж байгаа, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Дархан- Уул аймаг, Дархан сум ***тоот*** оршин суудаг гэх ба Улсын бүртгэлийн лавлагаагаар *** тоот*** бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй,
*** овогт ***ын *** /РД:***/
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч *** нь Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерын сургуульд Онолын математик мэргэжпээр суралцаж төгсөөгүй байж 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төгссөн гэх *** дугаартай "МАТЕМАТИКИЙН УХААНЫ БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын “***” цогцолбор сургуульд 2007 оны 09 дүгээр сараас 2008 оны 07 дугаар сар хүртэл нийт 10 сарын хугацаанд математикийн багшаар ажиллаж төрөөс 3,009,134 төгрөгийн цалинг, Дархан-Уул аймаг, Дархан сум Ерөнхий боловсролын *** дугаар сургуульд 2006 оны 08 дугаар сараас 2014 оны 07 дугаар сар хүртэл нийт 63 сар математикийн багшаар ажиллаж 24,875,179 төгрөгийн цалинг, мөн Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын *** сургуульд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11 дугаартай тушаалаар математикийн багшаар томилогдон 2023 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл тус сургуульд математикийн тэргүүлэх зэргийн багшаар тухайн сургуульд нийт 89 сар ажиллан 76,247,708 төгрөгийн цалин хөлс авсан ба эрх олгосон, боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан нийт 104,132,201 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон гэх хэрэгт холбогджээ.
Т***ОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах дүгнэлтийн хавсралтад дурдсан:
Боловсрол шинжлэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дото*** аудитын газрын ХШҮДАГ-***-05-16 дугаартай дүгнэлт, танилцуулгын хавсралт, /хх-ийн 3-31 дүгээр хуудас/, гэрч БШУ яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дото*** аудитын газрын дарга ***гийн мэдүүлэг, /хх-ийн 57 дугаар хуудас/, гэрч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын улсын байцаагч ***ийн мэдүүлэг, /хх-ийн 44, 45 дугаар хуудас/, гэрч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагч ***ийн мэдүүлэг, /хх-ийн 58, 59 дүгээр хуудас/, гэрч БШУ яамны хяналт, шинжилгээ үнэлгээ, дото*** аудитын газарт ахлах шинжээч ***ийн мэдүүлэг, /хх-ийн 54, 55 дугаар хуудас/, гэрч ***гийн мэдүүлэг, /хх-ийн 138 дугаар хуудас/, “***” цогцолбор сургуулийн хууль ёсны төлөөлөгч ***ийн мэдүүлэг, /хх-ийн 110 дугаар хуудас/, ***д төрөөс буюу улсын “***” цогцолбор сургуулиас олгосон цалин хөлсийг 2007 оны 09 дүгээр сараас 2008 оны 06 дугаар сарыг дуустал тооцон гаргасан жагсаалт /хх-ийн 111-113 дугаар хуудас/, *** дугаар сургуулийн хууль ёсны төлөөлөгч ***н мэдүүлэг, /хх- ийн 117 дугаар хуудас/, ***д “*** дугаар” сургуулиас олгосон цалин хөлсийг 2006 оны 08 дугаар сараас 2014 оны 07 дугаар сарыг дуустал нийт 63 сарын цалин хөлс олгосныг тооцон гаргасан жагсаалт /хх-ийн 119-121 дүгээр хуудас/, *** сургуулийн хууль ёсны төлөөлөгч ***мэдүүлэг, /хх-ийн 126 дугаар хуудас/, ***д *** сургуулиас олгосон цалин хөлсийг 2015 оны 08 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуустал нийт 89 сарын цалин хөлс олгосныг тооцон гаргасан жагсаалт /хх-ийн 127-135 дугаар хуудас/, ***гийн 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төгссөн гэх *** дугаартай "МАТЕМАТИКИЙН УХААНЫ БАКАЛАВР” зэргийн дипломыг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11 дугаартай ажилд томилсон тушаал, 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/04 дугаартай Мэргэжлийн зэрэг олгох тухай “тэргүүлэх багш” гэх тушаал /хх-ийн 67-69 дүгээр хуудас/,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэрч ***гийн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/, Дархан-Уул аймгийн Боловсрол соёлын газрын “Тэргүүлэх багш”-ийн мэргэжлийн зэрэг олгосон үнэмлэх /хх-ийн 67-р хуудас/, Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын “батламж” /хх-ийн 72-р хуудас/, ***гийн сертификат, 20*** оны “Батламж”, 2011-2012 оны “Батламж”, 2011-2012 оны Увс аймгийн Багшийн мэргэжил дээшлүүлэх гэрчилгээ, Боловсрол шинжлэх ухааны жуух бичиг, *** сургуулийн батламж, 2017 оны Дархан-Уул аймгийн “Жуух бичиг”, Улсын 3 дугаар олимпиадад амжилттай оролцсон талаарх “Батламж”, Эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаарх лавлагаа, 2 хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан бөгөөд эдгээр нотлох баримтуудыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх нотлох баримтаас хасуулах хүсэлтийг талуудаас гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Нэг. Гэм буруутайд тооцох тухайд:
1. Үйл баримт:
Шүүгдэгч *** шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2001 онд Монгол Улсын Их Сургуульд элсэн орж, төгсөх жил шалгалт дутуу, мөн төлбөрийн үлдэгдэлтэй байсан тул төгсөж чадаагүй. Энэ тухайгаа аав, ээждээ хэлж чадаагүй, Монгол Улсын Их сургуулийн дотуур байранд байхдаа сургалтын дүнгийн хуудастай оюутнуудад диплом гаргаж өгч байна гэхээр нь Багшийн дээд сургуулийн тэнд нэг хүнээс дипломыг авах үед надад жинхэнэ гэж хэлээд өгч байсан. Өөрийн зүгээс дипломыг хуурамч гэдгийг мэдэж байсан. Би өөрийн төгссөн сургууль болох Дархан-Уул аймгийн *** дугаар дунд сургуульд багшаар ажилд орж, 1 жил ажиллаж байгаад *** цогцолбор сургуульд багшаар ажилд орж, намар нь жирэмсэн болсон учраас ажлаасаа гарсан. Диплом гаргаж өгч хүн жинхэнэ гэж хэлж байсан хэдий ч би өөрөө дотроо хуурамч гэдэгт эргэлзэж байсан учраас ажлаасаа гарсан. Жирэмсний амралтын мөнгө авах үед их айж байсан. Дархан-Уул аймгийн *** дугаар дунд сургуулийн захирал багш намайг бага насны хүүхэдтэй гээд цагийн багшаар ажиллах санал тавихаар нь эргэж ажилд орж, 4 жил ажиллаад ажлаасаа гарсан. *** сургууль математикийн багш ажилд авна гээд сонгон шалгаруулалт зарлаад шалгалтад тэнцсэн багшийг ажил авна гэхээр нь очиж шалгалт өгөхөд 6 багш өгч байсан. Хамгийн өндөр оноо авч ажилд орж, ажиллаж байгаад 2023 оны 10 сард ажлаасаа гарсан. Ажиллах хугацаандаа би хүүхдүүдийг математикийн уралдаан тэмцээнд бэлдэж, амжилттай оролцож байсан. *** сургуульд 9 жил багшаар ажилласан.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлэг, гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргээс дүгнэн үзэхэд:
Шүүгдэгч *** нь Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерын сургуульд Онолын математик мэргэжпээр суралцаж төгсөөгүй байж 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төгссөн гэх *** дугаартай "МАТЕМАТИКИЙН УХААНЫ БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын “***” цогцолбор сургуульд 2007 оны 09 дүгээр сараас 2008 оны 07 дугаар сар хүртэл нийт 10 сарын хугацаанд математикийн багшаар, Дархан-Уул аймаг, Дархан сум Ерөнхий боловсролын *** дугаар сургуульд 2006 оны 08 дугаар сараас 2014 оны 07 дугаар сар хүртэл нийт 63 сар математикийн багшаар, Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын *** сургуульд 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11 дугаартай тушаалаар математикийн багшаар томилогдон 2023 оны 10 сарын 25-ны өдөр хүртэл нийт 89 сар тус сургуульд математикийн тэргүүлэх зэргийн багшаар тус тус ажиллаж эрх олгосон, боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан нийт 85,119,065 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон гэх үйл баримт тогтоогдлоо.
Уг үйл баримт нь:
- Боловсрол шинжпэх ухааны яамны Хяналт шинжилгээ үнэлгээ дото*** аудитын газрын ХШҮДАГ-***-05-16 дугаартай дүгнэлт, танилцуулгын хавсралт, /хх- ийн 3-31 дүгээр хуудас/,
- Гэрч ***гийн /БШУ яамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дото*** аудитын газрын дарга/ "...Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажпыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд боловсролын мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах, Багш нарын дипломыг pdf файлаар татаж авах архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон. Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардпагатай байсан тул мэргэжпийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажпыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, боловсролын ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээрх хүмүүс 20*** оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөлийг хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан юм. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа. Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад ЕSIS, НЕMIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг юм. Тухайн НЕMIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг баталгаажуулдаг байсан харин ЕSIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг юм. ЕSIS систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш, оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм. Дээд боловсролын удирдлага мэдээллийн систем гэдэг нь НЕМIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл юм Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн юм тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй..." гэх мэдүүлэг /хх-ийн 57 дугаар хуудас/,
- Гэрч ***ийн /Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Боловсрол хяналтын улсын байцаагч/ “...Тухайн шалгалтыг Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг сургуулийн багш, удирдах ажилтны боловсролын баримт бичгийг цахим хэлбэрээр хүлээн авч, бүртгэлжүүлэх дээд боловсролын удирдлага мэдээллийн системд тулгалт хийж, үндэсний архивын газраас ирүүлсэн мэдээлэл, төгсөгчдийн дээд боловсролын мэдээний маягт зэргүүдээс шүүлт хийж боловсролын баримт бичгийг бүртгэл, тулгалт хийж ажилласан... Уг дипломыг хаана ямар байдлаар үйлдвэрлэж олгосон гэдгийг тогтоох боломжгүй байна. Ажпын хэсэг нь хуурамч дипломтой багш, удирдах ажилтантай холбогдож уулзаагүй тайлбар өгөөгүй байгаа мөн Боловсролын мэдээллийн сангийн бүртгэлд /ЕSIS программ/ боловсролын баримт бичгийг оруулсан боловч цахимаар буюу рdf файлаар материалаа ирүүлээгүй зөрчлүүд байгаа..." гэх мэдүүлэг /хх-ийн 44, 45 дугаар хуудас/,
- Гэрч ***ийн /Нийслэлийн мэргэжпийн хяналтын газрын Боловсрол хяналтын Улсын байцаагч/ "...БШУ яамны сайд Л.Энх-Амгалангийн тушаалын дагуу *** оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд боловсролын баримт бичгийн үзлэг, шалгалтын ажлын хэсэгт *** нарын хамт ажилласан юм Миний хувьд бол өөрийн ажил, үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ЕSIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн юм. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж, баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. ...Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь т***руулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл, мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг т***руулсан Ангилсан к***ыг уншихдаа 1.1 Дипломын дугаар давхацсан, Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй, илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас /Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон/, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан юм. ...Дээрх зөрчлүүдээс 1.1, 1.2 к***той зөрчил илэрсэн мэдээллийг танай байгууллагад хүргүүлж байгаа юм..." гэх мэдүүлэг /хх-ийн 58, 59 дүгээр хуудас/,
- Гэрч ***ийн /БШУ яамны хяналт, шинжилгээ үнэлгээ, дото*** аудитын газарт ахлах шинжээч/ “...Тухайн хяналт шалгалтыг хийхдээ Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйл, 28 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсрол, шинжлэх ухааны яамны бүтэц, чиг үүргийг заасан Засгийн газрын тогтоолын дагуу тус тус хяналт, шалгалтыг явуулсан юм. Миний хувьд тухайн ажпын хэсгийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. ...Ерөнхийдөө манай яамны дото***доо ашиглаж байгаа цахим, мэдээллийн бааз дээр тулгуурлан мөн өөрсдийн архивын нэгжтэй тулгалт хийх, Архивын ерөнхий газраас төгсөгчидтэй холбоотой лавлагааг мөн давхардуулан тулгах замаар дээрх зөрчлүүдийг илрүүлсэн юм..., үеийн өөрчлөлтөөр курс төгсөж багш болсон хүмүүсийг дипломын зөрчилтэйд тооцсон боловч цагдаагийн хүргүүлсэн жагсаалт дунд оруулаагүй Ерөнхийдөө илтэд хуурамч дипломтой, бусдын дипломыг хуурамчаар авч ашигласан гэх зөрчилтэй 600 гаруй иргэдийн Мэдээллийг цагдаагийн байгууллагаар шалгуулахаар хүргүүлсэн байгаа... Эдгээр хүмүүс хуурамч диплом ашиглаж гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж байгаа учраас үүнийг хуулийн дагуу шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм..." гэх мэдүүлэг, /хх-ийн 54, 55 дугаар хуудас/,
- Гэрч ***гийн “Монгол Улсын Их сургуулийн Нийгмийн шинжлэх ухааны сургуулийг *** онд археологич түүхийн багш мэргэжлээр төгссөн. Би сургуульдаа бүрэн суралцаж улсын шалгалтаа өгсөн, миний диплом надад эх хувиараа байгаа.” гэх мэдүүлэг, /хх-ийн 138 дугаар хуудас/,
- “***” цогцолбор сургуулийн хууль ёсны төлөөлөгч ***ийн “...2007- 2008 онд ажиллаж байсан байна. Цалингийн хүснэгтээс харж судалгааг гаргасан. Манай сургуулиас *** нь 2007-2008 онд ажиллахдаа 2,061,495 төгрөгийн цалинг авсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 110 дугаар хуудас/,
- ***д төрөөс буюу улсын “***” цогцолбор сургуулиас олгосон цалин хөлсийг 2007 оны 09 дүгээр сараас 2008 оны 06 дугаар сарыг дуустал тооцон гаргасан жагсаалт/хх-ийн 111-113 дугаар хуудас/,
- *** дугаар сургуулийн хууль ёсны төлөөлөгч ***н “...манай сургуульд 2006-2014 оны хооронд ажиллаж байсан. Дунд нь ганц нэг жил ажиллаагүй байсан манай сургуулиас *** багш нь 2006 оны 09 дүгээр сараас эхлэн цалин авч 2014 оныг хүртэл хугацаанд *** нь нийт дүнгээр 24,857,179 төгрөгийн цалин авсан байгаа. ” гэх мэдүүлэг, /хх-ийн 117 дугаар хуудас/,
- ***д “*** дугаар” сургуулиас олгосон цалин хөлсийг 2006 оны 08 дугаар сараас 2014 оны 07 дугаар сарыг дуустал нийт 63 сарын цалин хөлс олгосныг тооцон гаргасан жагсаалт /хх-ийн 119-121 дүгээр хуудас/,
- *** сургуулийн хууль ёсны төлөөлөгч П.Уянга “...2015 оноос хойш манай сургуульд *** багш ажиллаж байгаа. Манай сургуулиас *** багш нь 2015 оны 09 дүгээр сараас эхлэн цалин авч эхэлсэн байдаг бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд *** нь нийт дүнгээр 64,807,994төгрөгийн цалинг авсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 126 дугаар хуудас/,
- ***д *** сургуулиас олгосон цалин хөлсийг 2015 оны 08 дугаар сараас 2023 оны 10 дугаар сарыг дуустал нийт 89 сарын цалин хөлс олгосныг тооцон гаргасан жагсаалт /хх-ийн 127-135 дугаар хуудас/,
- ***гийн 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төгссөн гэх *** дугаартай "МАТЕМАТИКИЙН УХААНЫ БАКАЛАВР” зэргийн дипломыг үндэслэн 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11 дугаартай ажилд томилсон тушаал, 2011 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/04 дугаартай Мэргэжпийн зэрэг олгох тухай “тэргүүлэх багш” гэх тушаал /хх-ийн 67-69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
2. Эрх зүйн дүгнэлт:
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ***гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “Гэм буруу дээр маргаан байхгүй, шүүгдэгч нь төрийн болон хувийн 3 сургуульд багшаар ажиллаж байсан бөгөөд тухайн сургууль нь *** багшийн ажиллаж байсан цалинг нэхэмжлэхгүй гэдгээ бичгээр илэрхийлсэн. 2 хувийн сургууль хохирол төлбөрийг нэхэмжлэхгүй байх эрхтэй, сургуулийн цалин хөлстэй холбоотой зардлыг хувийн сургуулиуд өөрсдөө хариуцдаг учраас нэхэмжлэхгүй гэж мэдэгдсэн.” гэх дүгнэлтийг гаргаж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг гэдэгт тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жоло***ох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг т***руулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг т***орхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан байхыг ойлгоно.
Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн “хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх шинжид тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүрэг болгосон баримт бичиг, тамга, тэмдэг, иргэний үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт зэргийг хуурамч болохыг мэдсээр байж эрх олгуулах, үүргээс чөлөөлүүлэх, т***орхой үр дагавар, давуу байдал үүсгүүлэх зорилгоор хэрэглэх үйлдэл хамаардаг.
Шүүгдэгч *** нь Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерын сургуульд Онолын математик мэргэжпээр суралцаж төгсөөгүй байж 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төгссөн гэх *** дугаартай "МАТЕМАТИКИЙН УХААНЫ БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж ашиглан 2006-2023 оны хугацаанд Дархан-Уул аймгийн ерөнхий боловсролын *** цогцолбор сургууль, *** дугаар сургууль, *** сургуулиудад тус тус математикийн багшаар ажилласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Боловсролын ... дипломыг ...хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх гэмт хэргийн обьектив талын шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь “хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго гэж байгаа. Уг гэмт хэргийн олон жилийн хугацаанд үргэлжилсэн цаг хугацаанд ял эрүүгийн хариуцлага нь гарцаагүй байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. Шүүгдэгчид Эрүүгийн хэргийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах, оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 200,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөр байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 44,***0,265 төгрөг гаргуулж, улсын орлог*** орлуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжилсэн, хураан авсан зүйл байхгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хуурамч дипломыг хэргийн хадгалах хугацааг дуустал хэрэгт үлдээх саналтай байна” гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүгдэгч *** өмнө нь ямар нэгэн зөрчил болон гэмт хэрэг үйлдэж байгаагүй, хувь хүний зан байдал зэргийг харгалзан шүүхээс ял эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анхаарч үзнэ байх. Шүүгдэгч нь хуурамч диплом ашиглаж, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч их гэмшиж байгаа. Шүүгдэгч *** бусдад төлөх төлбөргүй байгаа хэдий ч хуурамч бичиг баримт ашиглаж олсон орлогыг б***итоор тогтоож шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч нь ажиллаж байх хугацаандаа ажлаа сайн хийж, хүүхдүүдийг улс, орон нутгийн чанартай олимпиадад бэлдэж, амжилттай оролцож байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тухай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын до*** хэмжээ буюу 450 нэгж буюу 450,000 төгрөгөөр торгож, уг торгуулийн 2 сарын хугацаанд сард ***5,000 төгрөгөөр төлөх боломжтой тул торгуулийн ялыг 450,000 төгрөгөөр тооцуулах саналтай байна” гэх саналыг тус тус гаргасан.
Эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч *** нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 146/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 147/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,
3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус заасан.
Шүүх гэмт хэрэг үйлдэж олсон орлогыг тогтоохдоо улсад төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, бусад суутгалыг хассан дүнгээр б***итоор олгосон цалин хөлснөөс тооцох нь үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул нь тухайн албан тушаалд шударгаар өрсөлдөж томилогдох боломжтой байсан иргэний эрхийг зөрчин, хохирол учруулахаас гадна Төрийн албанд хууль дээдлэх, шударга ёсыг хангах, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах зарчмыг ноцтой зөрчиж, төрд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулж, төрийн байгууллагын үнэлэмжийг сулруулах зэрэг бусад хохирол, хор уршгаар илэрнэ.
Шүүхээс тогтоосон үйл баримтаар шүүгдэгч *** нь дээрх хугацаанд буюу гэмт хэргийг үйлдэх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын *** цогцолбор сургуулиас суутгасан дүнгээр 2,061,495 төгрөгийн цалин, *** дугаар сургуулиас суутгасан дүнгээр 18,249,576 төгрөгийн цалин, *** сургуулиас суутгасан дүнгээр 64,807,994 төгрөгийн цалинг авч, нийт 85,119,065 төгрөгийн орлогыг олсон байна.
Шүүгдэгчийн нийт ажиллах хугацаандаа авсан цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татварт төлсөн татвар зэргийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж гаргуулах нь шударга ёсны зарчим болон Монгол Улсын Үндсэн хууль, Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан хүний эрхийг зөрчинө гэж үзлээ.
Харин гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээг тогтоохдоо шүүгдэгчийн гарт олгосон цалингийн зөрүүгээр тооцох бус гэмт хэрэг үйлдэгдэж, багшийн албан тушаалд томилогдсоноос хойш хугацааны цалин орлогыг хамааруулан тооцох нь зүйтэй.
Шүүхээс шүүгдэгч ***гийн ерөнхий боловсролын *** дугаар сургуулиас авсан цалин хөлсийг тооцоолохдоо “Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, т***орхойлолт” /хх-ийн 152-155 тал/-ыг үндэслэн ажилтнаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн дүн болох 2,289,3*** төгрөг, хүн амын орлогын албан татварт төлсөн дүн болох 2,256,786 төгрөг, “***” цогцолбор сургуулийн цалингийн тооцоололтой давхардсан дүн болох 2,061,495 төгрөгийг тус тус хасаж тооцсон болно.
Шүүгдэгч *** нь Монгол Улсын Их сургуулийн Математик компьютерын сургуульд Онолын математик мэргэжлээр суралцаж төгсөөгүй боловч багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд мэргэжил дээшлүүлэх багц цагийн сургалтад хамрагдсан, тухайн ажил үүргийг үр бүтээлтэй хийж байсан, түүний ийнхүү хөдөлмөрлөсөн байдал нь нийгэмд үр өгөөж үзүүлж байсан болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох “Тэргүүлэх багш” мэргэжлийн зэргийн үнэмлэх, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн “Батламж”, “Сертификат”, “Монгол Улсын Боловсрол шинжлэх ухааны яамны жуух бичиг”-ээр тус тус шагнагдаж байсан зэрэг нотлох баримтууд /хх-ийн 72-77/-аар аар тогтоогдож байна.
Өөрөөр хэлбэл хэдийгээр хуурамч дипломтой боловч багшаар ажиллах ур чадвар мэдлэгтэй, ажил үүргээ хөдөлмөрийн гэрээний дагуу биелүүлж зохих ёсоор гүйцэтгэж байжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах эрхтэй” гэж,
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 217/А/III тогтоолоор 1946 оны 12 сарын 10-ны өдөр баталсан Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлд “Хүн бүр ямар ч алагчлалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний цалин хөлс авах эрхтэй. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч... хийсэндээ таарсан... шан хөлс авах эрхтэй” гэж тус тус заасан.
Иймд шүүхээс Хөдөлмөрийн хөлсний до*** хэмжээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн “Т***орхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардах энгийн ажилд ажиллаж байгаа ажилтан болон ажиллагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор эрх бүхий этгээдээс тогтоосон цагийн үндсэн цалин/хөлс/-ийн нийтээр дагаж мөрдвөл зохих хамгийн до*** хязгаарыг хөдөлмөрийн хөлсний до*** хэмжээ гэнэ” гэх заалтыг үндэслэн хөдөлмөрийн хөлсний до*** хэмжээг түүний ажилласан хугацааны буюу 2006 онд 53,000 төгрөгөөр 5 сар, 2007 онд 69,000 төгрөгөөр 9 сар, 90,000 төгрөгөөр 3 сар, 2008-2011 онд 108,000 төгрөгөөр 13 сар, 2011-2013 онд 140,400 төгрөгөөр 27 сар, 2013-2016 онд 192,000 төгрөгөөр 34 сар, 2017-2018 онд 240,000 төгрөгөөр 24 сар, 2019-2020 онд 320,000 төгрөгөөр 12 сар, 2020-2023 онд 420,000 төгрөгөөр 36 сар, 2023 онд 550,000 төгрөгөөр 6 сарын хугацаагаар тус тус тооцон, нийт 40,898,800 төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 85,119,065 төгрөгөөс хасаж үлдэх 44,***0,265 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлог*** оруулахаар шийдвэрлэв.
2.Хохирол, хор уршиг:
Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн төрлийн обьект нь нийтийн албаны ашиг сонирхол, хэвийн үйл ажиллагаа, энэ талаар тогтоосон журам байдаг бол шууд обьект нь баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний хувийн бичиг баримтыг үйлдэх, ашиглах, хадгалах, хамгаалах журам байдаг.
Шүүгдэгч *** нь дээрх хугацаанд буюу гэмт хэргийг үйлдэх хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын *** цогцолбор сургуулиас суутгасан дүнгээр 2,061,495 төгрөгийн цалин, *** дугаар сургуулиас суутгасан дүнгээр 18,249,576 төгрөгийн цалин, *** сургуулиас суутгасан дүнгээр 64,807,994 төгрөгийн цалинг авч, нийт 85,119,065 төгрөгийн хохирол учруулсан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болох ***, ***, П.Уянга нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
3.Бусад асуудал:
Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг диплом түүний хавсралтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч *** овогт ***ын ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100,000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 44,***0,265 /дөчин дөрвөн сая хоёр зуун хорин мянга хоёр зуун жаран тав/ төгрөгийг шүүгдэгч ***гийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг диплом, түүний хавсралтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРШИХБӨРТЭ