Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2020 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 342

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би

Нэхэмжлэгч: К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт оршин суух Х овогт О.Г-т холбогдох 

Үндсэн зээлийн үлдэгдэл 9,158,275.09 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 9,605,395.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,282,996.70  төгрөг,  нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 20,046,666.81 төгрөг,  нотариатын үйлчилгээний төлбөр 2,500 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч О.Г нь К банктай 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр ЗГ-320 дугаартай “Цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулж, 10,000,000.00 /Арван сая/ төгрөгийг сарын 1.8 хувь, жилийн 21.6 хувийн хүүтэй, цалингийн зээл зориулалтаар 2018 оны 7 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаагаар зээлэн авсан. Банк “Зээлийн гэрээ”-ний 2.5 дахь хэсэгт заасны дагуу О.Г-н К банкин дахь ... тоот харилцах /депозит/ дансанд 2015 оны 7 дугаар сарын 10-ны өдөр 10,000,000.00 /Арван сая/ төгрөгийг шилжүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Зээлийг авч ашигласнаас хойш үндсэн зээлийн төлбөрт 841,724.91 /найман зуун дөчин нэгэн мянга долоон зуун хорин дөрвөн төгрөг ерэн нэгэн мөнгө/ төгрөг, зээлийн хүүд 674,927.80 /Зургаан зуун далан дөрвөн мянга есөн зуун хорин долоон төгрөг наян мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 43,848.09 /Дөчин гурван мянга найман зуун дөчин найман төгрөг есөн мөнгө/ төгрөг тус тус төлсөн. Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч зээлийн өр төлбөрийг бүрэн төлж барагдуулахгүй байна. Зээлдэгчийн үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үндсэн зээлийн үлдэгдэл 9,158,275.09 /Есөн сая нэг зуун тавин найман мянга хоёр зуун далан таван төгрөг есөн мөнгө/ төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 9,605,395.02 /Есөн сая зургаан зуун таван мянга гурван зуун ерэн таван төгрөг хоёр мөнгө/ төгрөг,  нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,282,996.70 /нэг сая, хоёр зуун наян хоёр мянга, есөн зуун ерэн зургаан төгрөг далан мөнгө/ төгрөг,  нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 20,046,666.81 /Хорин сая, дөчин зургаан мянга зургаан зуун жаран зургаан төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг. Хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэл гаргахад шаардлагатай баримтын хуулбарыг нотариатчаар гэрчлүүлэхэд гарсан 2,500.00 /Хоёр мянга таван зуун/ төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч О.Г-с зээлийн гэрээний үүрэгт 20,046,666.81 /Хорин сая дөчин зургаан мянга зургаан зуун жаран зургаан төгрөг наян нэгэн мөнгө/ төгрөг, нотариатын зардал 2,500.00 /Хоёр мянга таван зуун/ төгрөгийн хамт гаргуулж “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах хүсэлтийг гаргаж байна. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т “Төлбөрийн чадваргүй болсон банкинд томилогдсон банкны бүрэн эрхт төлөөлөгч, банкны эрх хүлээн авагчаас гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөнө” гэж заасны дагуу “К банк” ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлж өгнө үү” гэжээ.

Хариуцагч О.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...О.Г миний бие 2015 оны 07 сарын 10-ны өдөр К банкнаас авсан 10,000,000 төгрөгний цалингийн зээлийг нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н-н нэхэмжилж байгаа 20,046,666 төгрөгийг төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд миний хүсэлтийг хүлээн авч тус хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь хариуцагч О.Г-т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 9,158,275.09 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 9,605,395.02 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,282,996.70  төгрөг,  нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 20,046,666.81 төгрөг,  нотариатын үйлчилгээний төлбөр 2,500 төгрөгийг тус тус гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч О.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох үндсэн зээлийн үлдэгдэл үндсэн зээлийн үлдэгдэл 9,158,275.09 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 9,605,395.02 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,282,996.70  төгрөг,  нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 20,046,666.81 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 2500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй хариуцагч О.Г-т холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 9,158,275.09 төгрөг, зээлийн үндсэн хүүний үлдэгдэл 9,605,395.02 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 1,282,996.70  төгрөг,  нийт зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 20,046,666.81 төгрөг,  нотариатын үйлчилгээний төлбөр 2,500 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч О.Г нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар К банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч  улсын тэмдэгтийн хураамжинд 258,183 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.Г-с улсын тэмдэгтийн хураамжийн чөлөөлөгдсөн үнийн дүн болох 258,183 төгрөгний 50 хувь буюу 129,091 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч О.Г нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ                                  Д.Ц