| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
| Хэргийн индекс | 137/2020/0314/И |
| Дугаар | 345 |
| Огноо | 2020-10-09 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 345
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Д.Ц би
Нэхэмжлэгч: Х банкны Замын-Үүд салбар Эрчим тооцооны төвийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 2-р багт оршин суух Г овогт Г.Г,
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сумын 2-р багт оршин суух Х овогт Б.Б нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 23,423,092.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,509,417.49 төгрөг, нийт 25,932,509.82 төгрөг, мөн нотариатын үйлчилгээний төлбөр 5,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 287,640 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд салбар Эрчим тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Зээлдэгч Г.Г, Б.Б нар нь тус банкны Замын-Үүд салбар Эрчим тооцооны төвөөс 2013 оны 05 дугаар сарын 10-ний өдөр ЗГ/-397/13 тоот зээлийн гэрээ байгуулан 47,659,000 /Дөчин долоон сая зургаан зуун тавин есөн төгрөг/-ийн зээлийг сарын 16,8 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай, орон сууц худалдан авах зорилгоор зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд, зээлдэгч Б.Б-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ... тоот бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2-р багт байрлах, 54,69 м.кв талбайтай, амьдран суух зориулалттай орон сууц барьцаалан зээл авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 3.1 дугаар зүйлийн 3.1.6 дахь хэсэгт заасны дагуу зээл хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 24,323,714.25 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 43,251,779.18 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 87,806.57 төгрөг, нийт 67,663,300 төгрөгийг төлж барагдуулсан болно. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /161 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.2 дах хэсгийг үндэслэн дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2013 оны 05 дугаар сарын 10-ний өдрийн ЗГ-397/13 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, 2020 оны 09 дүгээр сарын 14-ны өдрийн байдлаарх зээлийн төлбөрийг гаргуулах. Үндсэн зээлийн үлдэгдэл 23,423,092.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,509,417.49 төгрөг, нийт 25,932,509.82 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 5,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 287,640 төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч Г.Г нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Г.Г миний бие Х банк Эрчим тооцооны төвийн нэхэмжилсэн 25,932,509 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 5500 төгрөг тус бүрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Б.Б нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Б.Б миний бие Х банк Эрчим тооцооны төвийн нэхэмжилсэн 25,932,509 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 5500 төгрөг тус бүрийг төлөхөө хүлээн зөвшөөрч байна. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь
Нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд салбар Эрчим тооцооны төв нь хариуцагч Г.Г, Б.Б нарт холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 23,423,092.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,509,417.49 төгрөг, нийт 25,932,509.82 төгрөг, мөн нотариатын үйлчилгээний төлбөр 5,500 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 287,640 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г, Б.Б нар нь нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 23,423,092.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,509,417.49 төгрөг, нийт 25,932,509.82 төгрөг, мөн нотариатын үйлчилгээний төлбөр 5,500 төгрөгийг тус тус төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд салбар Эрчим тооцооны төвийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Г, Б.Б нарт холбогдох зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 23,423,092.32 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2,509,417.49 төгрөг, нийт 25,932,509.82 төгрөг, мөн нотариатын үйлчилгээний төлбөр 5,500 төгрөгийг тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Г, Б.Б нар нь төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 287,640 төгрөгний 50 хувь болох 143,820 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 287,640 төгрөгний 50 хувь болох 143,820 төгрөгийг, хариуцагч Г.Г, Б.Б нараас 287,640 төгрөгний 50 хувь болох 143,820 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Х банкны Замын-Үүд салбар Эрчим тооцооны төвд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Г.Г, Б.Б нар нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.Ц