Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 62

 

 

 

 

 

 

 

 

2017         03           03                                     62

 

 

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж, 

            улсын яллагч Б.Соёлмаа,

            шинжээч эмч Б.Ундармаа,

            хохирогч Г.Эрхэмбаяр,

            шүүгдэгч /хохирогч/ М.Мягмаржаргал, тэдгээрийн өмгөөлөгч Б.Баасанжаргал,

            шүүгдэгч /хохирогч/ Ч.Цогтбаяр, түүний өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жагаржунай овогт Мөнхбатын Мягмаржаргал,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Чинбатын Цогтбаяр нарт холбогдох эрүүгийн 201626031551 дугаартай хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, “Кардио фитнесс”-т багш ажилтай, ам бүл 5, эх, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 27 дугаар гудамжны 24а тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Жагаржунай овогт Мөнхбатын Мягмаржаргал /РД:ЙЮ92030305/

2. Монгол улсын иргэн, 1983 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, үнэт чулууны технологич, автомашины механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийг 31 дүгээр хорооны Хайрханы 8 дугаар гудамжны 304 тоотод бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хороо 12 дугаар байрны 7 дугаар орцны 00 тоотод түр оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,

- Сүхбаатар дүүргийн шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 254 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 240 дүгээр зүйлийн 4-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хугацаа дуусч суллагдсан, Боржигон овогт Чинбатын Цогтбаяр /РД: ЧС83040671/

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч М.Мягмаржаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Цогтбаяртай “намайг болон эгчийг минь доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож биед нь хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Ч.Цогтбаяр нь 2016 оны 11 дүгээр сарын 7-8-ны шилжих шөнө, мөн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 07 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас М.Мягмаржаргал, Г.Эрхэмбаяр нарыг цохиж, давтан үйлдлээр бусдын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                           ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, шинжээчийн гаргасан мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч М.Мягмаржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын хөшөөтэй буудлын хойно байрлах 3 өндөр байрны голын байранд байрлах “Эртний сайхан” ресторанд эгчийн ажил дээр ирсэн. Удалгүй Өлзийжаргал, Эрхэмбаяр нар ирсэн. Бид нарыг байж байхад эгч Энхжаргалтай Цогтбаяр утсаар яриад доромжлоод байсан. Би утсаар “яагаад манай эгчийг доромжлоод байгаа юм, ирээд юу хийж байгааг харахгүй юу” гэсэн чинь хэсэг хугацааны дараа Цогтбаяр согтуу ирсэн. Цогтбаярыг ирсний дараа бид нар 0,5 литрийн 1 шил архи хуваагаад ууж байхад Цогтбаяр агсраад манай эгч Энхжаргалыг доромжлоод байхаар нь би эгчийгээ өмөөрч Цогтбаяртай нилээд удаан маргалдсан. Би Цогтбаярт “би чамаар эгчийгээ доромжлуулахгүй, чи гар” гээд гаргасан. Араас нь би гараад дахин хэрэлдсэн. Гадаа хэрэлдэж байхад Цогтбаяр намайг түлхэж унагаахаар нь би босож ирээд түлхсэн, намайг үсдэж дарахаар нь би тонгойсон чигээрээ Цогтбаярын нүүр рүү 2 удаа цохисон. Зууралдаад байж байтал Өлзийжаргал ирээд “болиоч” гээд байсан. Би үсдүүлсэн байсан болохоор Эрхэмбаяр тэр үед  хаана байсныг нь мэдэхгүй байна. Цогтбаяр зууралдсаар байгаад шар байрны зүүн талд очсон. Нэг мэдэхэд Эрхэмбаяр, Энхжаргал хоёр гарч ирээд Цогтбаяр бид хоёрыг салгасан. Эрхэмбаяр намайг авч яваад, эгч Энхжаргал, Өлзийжаргал, Цогтбаяр гурав үлдсэн. Цогтбаяр араас “хаа байгаа газар чинь очоод ална шүү” гээд байхаар нь би эргэж очоод “Одоо намайг алчих” гэхэд Цогтбаярыг газар хөлөө жийгээд сууж байхад нь мөрнөөс нь угзарч татаад зүүн, баруун мөр, суга хэсэг рүү нь цохисон. Тэр үед Цогтбаяр гарандаа баахан цас барьсан байсан. Эрхэмбаяр намайг эгчийн ажил руу авч орсон. Араас Өлзийжаргал орж ирсэн. Эгч Энхжаргал араас орж ирэхгүй болохоор нь бид гурав гарч хайж байгаад 19-н буудал дээр очтол Цогтбаяр дээш хараад газар хэвтсэн орилоод, эгч аргадаад байж байсан. Бид дөрөв Цогтбаярыг өргөөд ресторан руу ороод бүгд унтацгаасан. Өглөө 7 цагийн үед сэрээд байж байтал Цогтбаяр “та нар намайг явуулсангүй, би харьлаа” гээд орилоод байсан. Бид нар “чи согтуу байна, байж бай” гэсэн. Өглөө нь Цогтбаяр намайг хараад агсраад байхаар нь би хойд талын оффисын өрөө рүү орсон. Гэтэл удалгүй Цогтбаяр, Эрхэмбаяр хоёр орилоод байхаар нь гараад хартал Эрхэмбаярын нүд нь хавдсан, Эрхэмбаярыг Өлзийжаргал барьсан, Цогтбаярыг Энхжаргал эгч барьсан байдалтай байсан. Тэгээд бид нар Эрхэмбаярыг явуулсан. Би хойд талын өрөөнд байж байтал хаалганы шил хагарах чимээ гарахаар нь хартал Цогтбаяр хаалганы шилийг хагалсан эгчтэй хамт зогсож байсан. Цогтбаяр агсраад дийлдэхгүй болохоор нь цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирээд Цогтбаярыг авч явсан ба бид нар араас нь цагдаа дээр очсон...гэх мэдүүлэг /хх-ийн 80-81-р хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Цогтбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхөөс татгалзсан ба мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө 01 цагийн орчимд найз охин Энхжаргалын гэр рүү нь дөхөж очоод түүний утас руу залгатал Мягмаржаргал утсыг нь аваад “19-р хороололд Эртний сайхан ресторанд байна хүрээд ир” гэсэн. Тэгээд 02 цагийн үед такси бариад 19-р хороололд очиход Мягмаржаргал намайг автобусны буудал дээр тосож авахад би Мягмаржаргалыг анх харсан. Мягмаржаргалын хамт 19 дүгээр хорооллын хөшөөтэй буудлын хойд талын 3 өндөр байрны баруун талын байранд байдаг “Эртний сайхан” хоолны газар руу ороход Өлзийжаргал, түүний найз залуу Эрхэмбаяр, Энхжаргал нар сууж байсан. Намайг ирсний дараа Энхжаргал текний араас 0,5 литрийн 1 шил архи гаргаж ирээд 5-уулаа хамт хувааж уусан. Мягмаржаргал намайг орж ирснээс хойш “чи миний эгчийг дээрэлхээд байгаа юм уу” гээд бие рүү цохиод байсан. Өлзийжаргал нь “чи миний найзаар тоглож байна” гээд байхаар нь “чамд хамаагүй” гэсэн. Тэр үед Эрхэмбаяр Өлзийжаргалыг өмөөрч босч ирээд “чи ер нь яах гээд байгаа юм” гээд гурвуулаа над руу хэл амаар дайраад байхаар нь Энхжаргалтай ариун цэврийн өрөө орсон. Гэтэл Мягмаржаргал, Эрхэмбаяр, Өлзийжаргал гурав араас орж ирсэн ба ариун цэврийн өрөөнд тэр гуравтай маргалдаад байж байтал Мягмаржаргал миний нүүр рүү нэг удаа цохисон. Би нүүрэндээ цохиулаад гадагшаа гараад нүүрээ цасаар угаагаад сууж байтал хойноос Мягмаржаргал, Эрхэмбаяр хоёр араас гүйж ирээд учир зүггүй нүдсэн.  Би нүүрээ нуугаад доошоо хараад хэвтсэн. Хэсэг манараад, нэг мэдэхэд чирүүлээд явж байсан. Тэр хэд намайг буцаагаад ресторан руу оруулаад унтуулсан. Өглөө нь 07 цаг өнгөрөөгөөд гарах гэтэл Энхжаргал “чи ийм нүүр амтай хаашаа явах гээд байгаа юм” гээд явуулаагүй. Тэр үед Эрхэмбаяр үүдний хажуу талын буйдан дээр инээгээд суугаад байхаар нь нүүр рүү нь нэг цохисон. Тэгээд гаргахгүй болохоор нь хаалганых нь шилийг хагалсан юм. Гэтэл Мягмаржаргал цагдаа дуудаад цагдаа нар намайг авч явсан. Энхжаргал, Мягмаржаргал, Өлзийжаргал нар цагдаа дээр араас ирсэн. Надаас уучлалт гуйгаад байсан. Тэгээд би үдээс хойш цагдаа дээр буцаж ирж өргөдөл өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 83-84-р хуудас/,

Хохирогч М.Мягмаржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн өдөр эгчийн ажил дээр очиход эгч Энхжаргал Цогтбаяртай утсаар ярьж байснаа Цогтбаярыг 21 дүгээр хороолол дээр ирсэн байна гэж хэлсэн. Тэгээд Цогтбаярыг “19-ийн буудал дээр ирлээ” гэхээр нь би тосож аваад оруулж ирсэн. Бид хамтдаа 1 шил архи хувааж уусан. Цогтбаяр эгч Энхжаргалыг “янхан” гээд, надад “би эгчийг чинь шаах гэж ирсэн” гэхээр нь хэрэлдсэн юм. Тэр үед Эрхэмбаяр намайг Цогтбаяраас салгасан. Би “одоо алчих” гээд Цогтбаярын мөр хэсэг рүү цохисон. Цогтбаяр 19 дүгээр буудлын тэнд дээшээ хараад хэвтсэн байхаар нь бид нар өргөөд “Эртний сайхан” ресторан руу оруулсан. Маргааш өглөө нь Цогтбаяр “найзуудаа дуудна” гэхээр нь Эрхэмбаярыг гэр рүү нь явуулсан. Ч.Цогтбаяраас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэв.

 

Хохирогч Ч.Цогтбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 11 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө би Мягмаржаргалтай маргалдаж, зодоон хийсэн. Миний баруун нүдний ухархайн яс цуурсан, баруун 8-9 хавирга хугарсан. Зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учирсан. Миний хавирга өвддөг. Би эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй гэв.

 

Хохирогч Г.Эрхэмбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн орой  Мягмаржаргал, Цогтбаяр хоёр маргалдаад, сүүлдээ зодоон болсон. Гэтэл Цогтбаяр өглөө нь босч ирээд намайг буйдан дээр хэвтэж байхад миний зүүн нүд рүү цохисон. Ч.Цогтбаярт гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

 

Шинжээч эмч Б.Ундармаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ч.Цогтбаярын биед учирсан баруун нүдний ухархайд үүссэн хугарал нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т  зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна. Харин Ч.Цогтбаярын биед үүссэн 8, 9 дүгээр хавирганы хугарал нь нэг буюу түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 8, 9 дүгээр хавирганы хугарал нь унах үед үүсэх боломжгүй. Энэхүү гэмтэл нь тэгш гадаргуу дээр унах үед хугарахгүй. Харин 8,9 дүгээр хавирга цохих, өшиглөх эсхүл тэгш бус гадаргуу дээр унах үед хугарах боломжтой гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч Ч.Цогтбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2016 оны 11 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө 01 цагийн орчим Ханын материалд байдаг найз охин Энхжаргалын гэрт рүү нь дөхөж очоод түүний гар утас руу нь залгатал дүү Мягмаржаргал утсыг нь аваад “19-р хороололд “Эртний сайхан” ресторанд байна хүрээд ир” гэсэн. Тэгээд 02 цагийн орчим 19 дүгээр хороололд яваад очиход автобусны буудал дээр Мягмаржаргал намайг тосож авсан. Би Мягмаржаргалын хамт 19 дүгээр хорооллын хөшөөтэй буудлын хойд талын 3 өндөр байрны баруун талын байранд байдаг ‘Эртний сайхан” нэртэй хоолны газар руу ороход Өлзийжаргал, түүний найз залуу гэх Эрхэмбаяр, Энхжаргал нар сууж байсан. Намайг ирсний дараа Энхжаргал текний араас 0,5 литрийн 1 шил архи гаргаж ирсэн. Тэр архийг тавуулаа хувааж уусан. Мягмаржаргал нь намайг орж ирснээс хойш “Чи миний эгчийг дээрэлхээд байгаа юм уу” гээд бие рүү цохиод байсан. Өлзийжаргал нь “Чи миний найзаар тоглож байна” гээд байхаар нь “чамд хамаагүй” гэсэн. Тэр үед Эрхэмбаяр нь Өлзийжаргалыг өмөөрч босч ирээд “Чи ер нь яах гээд байгаа юм” гээд байсан. Гурвуулаа над руу хэл амаар дайраад байхаар нь Энхжаргалтай ариун цэврийн өрөө орсон. Мягмаржаргал, Өлзийжаргал, Эрхэмбаяр гурав араас орж ирсэн. Ариун цэврийн өрөөнд тэр гуравтай маргалдаад байж байтал Мягмаржаргал нүүр рүү нэг удаа цохисон. Энхжаргал бие засах гээд нойлын өрөө рүү орсон байсан ба гурвуулаа намайг барьж авах гээд байхаар нь би гарч зугтаад байрны ард очиж цасаар нүүрээ угаагаад байж байсан. Мягмаржаргал боксоор хичээллэдэг тул гэмтэл нь тэрнээс нь үүссэн байж болзошгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мягмаржаргалаас надад 300.000 төгрөг өгсөн. Миний эмнэлэгт үзүүлсэн баримтанд нийт 379.000 төгрөгийн баримт байгаа. Тэрнээс 70.000 төгрөгийг нь хагалсан хаалганыхаа шилэнд суутгаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

 

Хохирогч М.Мягмаржаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “....20 цагийн үеэс Өлзийжаргал, Эрхэмбаяр, эгч Энхжаргал бид дөрөв 2 литрийн пиво авчраад хөзөр тоглонгоо уугаад байж байсан. Манай эгч найз залуутайгаа утсаар ярьж байсан. Цаана ярьж байгаа хүнийх нь дуу чанга сонсогдож, эгчийг доромжпоод байсан. Би утсаар “Яагаад манай эгчийг доромжлоод байгаа юм. Ирээд юу хийж байгааг харахгүй юу” гэсэн. Хэсэг хугацааны дараа эгч Энхжаргалын найз Цогтбаяр утсаар залгаж 19 дүгээр хорооллын хөшөөт буудал дээр ирэхээр нь би гарч тосож аваад ресторан руу ирсэн. Хэдэн цагийн үед ирснийг санахгүй байна. Цогтбаяр ирэхдээ согтуу байсан. Цогтбаярыг ирсний дараа бид нар 0,5 литрийн 1 шил архи хувааж уусан. Цогтбаяр манай эгч Энхжаргалыг “Чи угаасаа ингэж явдаг биз дээ, янхан минь” гээд хараал урсгаад байсан. Би эгчийг өмөөрч хэрэлдсэн. Цогтбаяр “Танайхан удмаараа тийм биз дээ” гээд доромжлоод байсан. Би Цогтбаярыг “Би чамаар эгчийгээ доромжлуулахгүй. Чи гар” гээд гаргасан. Араас нь гараад дахин хэрэлдсэн. Гадаа хэрэлдэж байтал Цогтбаяр намайг түлхэж унагаасан. Би босч ирээд “Чи яаж байгаа юм бэ” гээд түлхэхэд Цогтбаяр намайг баруун гараараа үсдэж дараад нуруу, хүзүү рүү цохисон. Би тонгойсон чигээрээ Цогтбаярын нүүр рүү нь 2 удаа цохисон. Бид хоёр зууралдаад байж байтал Өлзийжаргал ирээд “болиоч” гээд байсан. Нэг мэдэхэд Эрхэмбаяр, Энхжаргал хоёр гарч ирээд Цогтбаяр бид хоёрыг салгасан. Эрхэмбаяр нь намайг авч яваад, эгч Энхжаргал, Өлзийжаргал, Цогтбаяр гурав үлдсэн. Маргааш өглөө нь 07 цагийн үед сэрээд байж байтал Цогтбаяр “Та нар намайг явуулсангүй, би харьлаа. Та нар намайг нийлж зодсон. Би найзуудыгаа дуудна” гээд агсраад байсан. Цогтбаяр шал согтуу байсан болохоор нь эгч Энхжаргал “чи цай уучихаад яв” гээд явуулаагүй. Цогтбаяр намайг хараад агсраад байхаар нь би хойд талын оффисын өрөө рүү орсон. Тэнд байж байтал Цогтбаяр, Эрхэмбаяр хоёр орилоод байхаар нь гараад хартал Эрхэмбаярын нүд нь хавдсан. Эрхэмбаярыг Өлзийжаргал барьсан, Цогтбаярыг Энхжаргал эгч барьсан байдалтай байж байсан. Тухайн үед үс нилээн унасан. Миний гарыг мушгиад байсан, дөрвөн хуруу тулсан байна. Цогтбаяр намайг түлхэж унагааснаас болж миний сав доргисон. Надад учирсан гэмтлүүдийг Цогтбаяр учруулсан. Цогтбаяр манай эгч Энхжаргал болон намайг доромжлоод байсан. Тэрнээс болж маргалдсан. Цогтбаяраас нэхэмжлэх зүйл байхгүй. Цогтбаяр нь өөрөө харилцан зодолчихоод гомдол гаргаж байгаад гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 

Хохирогч Г.Эрхэмбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой 20 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Хөшөөтэй буудлын хойно байрлах “Эртний сайхан” ресторанд найз охин Өлзийжаргалыг авах гэж очсон. Тэнд Өлзийжаргал болон найз Энхжаргал, Мягмаржаргал нар хамт сууж байсан ба дөрвүүлээ хоол унд идчихээд оройн 22 цаг өнгөрөөд нэг пиво хувааж уусан. Цогтбаярыг 02 цагийн орчимд ирсний дараа 1 шил 0.5 литрийн архи хувааж уусан. Цогтбаяр ирээд “Чи гэртээ байна гэчихээд юу гээд худлаа яриад байгаа юм бэ” гээд уурлаад байсан. Мягмаржаргал нь “Чи муу манай эгчийг шаах гэж ирлээ” гэхэд Цогтбаяр “Тэгсэн, чамайг шаах гэж ирээгүй” гээд хэрэлдээд байсан. Цогтбаяр нь Энхжаргал, Мягмаржаргал нарт хандаж “Танайхан угаасаа ийм явдалтай байх” гээд элдэв юм яриад байсан. Мягмаржаргал Цогтбаярыг “зайл” гэхэд “Чам дээр ирсэн юм уу? Чам шиг хачин юмыг хэн ч тоож ирэхгүй” гээд байсан. Цогтбаяр нь Мягмаржаргалыг түлхэхэд Мягмаржаргал зөрүүлээд нүүр рүү нь цохисон. Цогтбаяр, Мягмаржаргал нар зууралдсаар ресторанаас гарсан. Мягмаржаргал гарчихаад буцаж орж ирээд куртикээ авсан. Тэгээд бид нар араас нь гарцгаасан. Цогтбаяр Мягмаржаргал нар зууралдаад, Өлзийжаргал бас салгах гээд зууралдаад байсан. Би хаалгыг түгжээд араас нь, Энхжаргал бөгжөө унагаачихлаа гээд хайгаад үлдсэн. Энхжаргал бид хоёр нөгөө гурвын араас нь очиход Цогтбаяр Мягмаржаргалыг үсдээд тонгойлгосон байдалтай, Мягмаржаргал нь гараа саваад цохиод, Өлзийжаргал нь “Чи ямар зэрлэг юм бэ” гээд болиулах гээд зууралдаад байж байсан. Би очоод Цогтбаярыг салгасан. Мягмаржаргалын үс нь арзайсан, улайрсан байдалтай Цогтбаяр руу дайраад байсан. Би Цогтбаярыг бариад салгах гээд хойшлуулахад “Та нар намайг бүлэглэчихлээ” гээд орилж хашгираад байсан. Би Мягмаржаргалыг араас нь тэврээд аваад явсан. Мягмаржаргал нь буцаж очоод Цогтбаярыг өшиглөөд, Цогтбаяр нь өөдөөс нь бас жийгээд, би араас нь дахин очиж Мягмаржаргалыг салгаж авч явсан. Би Мягмаржаргалыг дахиад “Эртний сайхан” ресторан руу оруулах гэтэл намайг түлхээд “Цогтбаяр миний эгчийг алчина” гээд буцаад гүйгээд явсан. Өлзийжаргал гарч ирээд бид хоёр Мягмаржаргалыг “Эртний сайхан” руу оруулсан. Энхжаргал, Цогтбаяр нар ирэхгүй болохоор нь Өлзийжаргал бид хоёр буцаж гараад Энхжаргал, Цогтбаяр нарыг хайгаад Хөшөөтэй буудал дээр очиход Цогтбаяр газар хэвтсэн, Энхжаргал босгох гээд байж байсан. Цогтбаяр дээшээ таван хошуу болж хэвтсэн байдалтай “Бүгдийг чинь ална, тэнэг бацаанууд” гээд орилж хашгираад байсан. Бид нар Цогтбаярыг ресторан руу оруулсан. Ресторанд ороод хэсэг хугацааны дараа унтаж амарцгаасан. Өглөө сэрээд Цогтбаяр “Та нар намайг шөнөжин зодлоо. Би та нарыг хачин болгоно” гээд орилж хашгираад, архи нь гараагүй байсан. Тэгээд би үүдэнд байдаг буйдан дээр хэвтэж байхдаа Цогтбаярт “Чи эмэгтэй хүнд зодуулчихаад бантаад байгаа юм уу” гэж хэлсэн. Цогтбаяр хажууд утсаар яриад зогсож байснаа миний зүүн нүд рүү шууд цохисон. Энхжаргал “Энэ одоо найзуудыгаа дуудаад байна. Чи ганц эрэгтэй болохоор найзууд нь ирээд чам руу дайрах байх. Чи явж бай” гэсэн. Энхжаргал Цогтбаярыг ариун цэврийн өрөө рүү авч ороод, би ресторанаас гараад явсан. Цогтбаяр нь зодоогүй байхад намайг зодсон гээд байх юм. Мөн өглөө нь намайг санамсаргүй байхад цохиж, нүд хөхөрсөн. Тэрэнд нь гомдолтой байна. Томографи авахуулсан зургийн мөнгөнд 120.000 төгрөг болсон тул энэ мөнгийг Цогтбаяраас нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,

 

Гэрч М.Энхжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Мягмаржаргал бид хоёр ажлын байраа цэвэрлэх гэж Өлзийжаргалыг дуудсан байсан. Бид хоёр цэвэрлэгээ хийж дуусчихаад байтал Өлзийжаргалын найз залуу Эрхэмбаяр ирсэн. Тэгээд бид дөрөв 2 литрийн пиво, 0,5 литрийн 1 шил архи хувааж уусан. Би ариун цэврийн өрөө рүү орсон хойгуур Мягмаржаргал Цогтбаярыг дагуулаад орж ирсэн. Тэгээд тавуулаа болоод архиа хувааж уусан. Цогтбаяр анх орж ирэхдээ халамцуу байсан ба манай дүү Мягмаржаргал, Цогтбаяр нар надаас болоод хоорондоо маргалдаж эхэлсэн. Удалгүй би дахин ариун цэврийн өрөө ороод гарч иртэл зааланд хүн байхгүй байсан. Харин ресторанаас гарах хаалганы тэнд байдаг нойлын өрөөнөөс Эрхэмбаяр гарч ирсэн. Би Өлзийжаргал, Мягмаржаргал, Цогтбаяр нарыг хайж гарахад үүдэнд Цогтбаяр Мягмаржаргалыг үсдэж дарсан байдалтай байсан. Тэгээд би “Хөөе боль” гээд хашгиртал гарнаас бөгж унасан. Би бөгжөө хайгаад олохгүй байсан нөгөө хэд рүү харахад хажуу талын “Тsе” пабын гадна Өлзийжаргал, Цогтбаяр, Мягмаржаргал нар барилцаж, зууралдсан байдалтай байсан. Харин Эрхэмбаяр тэр гурваас 2 метрийн зайтай зогсож байсан. Би Эрхэмбаярыг дуудаад ажил руу орж түлхүүр, хувцсаа аваад Цогтбаяр, Мягмаржаргал нарыг салгах гээд гарч ирэхэд нөгөө гурав байхгүй байсан. Дуугаар нь хайгаад очтол хажуу талын шар байрны гадаа хэрэлдээд, барилцаад зогсож байсан. Эрхэмбаяр бид хоёр очоод би Өлзийжаргалтай хамт Цогтбаярыг аваад Эрхэмбаярт “Мягмаржаргалыг аваад ажил руу яв” гэж хэлсэн. Тэгээд Эрхэмбаяр Мягмаржаргалыг авч яваад тэр зодоон салсан. Би Өлзийжаргалыг араас нь явуулаад Цогтбаяртай үлдсэн. Цогтбаяр автобусны буудал руу гүйхээр нь “Чи хаачих гээд байгаа юм бэ” гээд дагасан. Цогтбаярын гар утас газарт унасан байхаар нь аваад араас нь явсан. Тэгэхэд Цогтбаяр “гар утас хаана байна” гээд орилоод байсан. Мягмаржаргал, Цогтбаяр нар нь гадаа хоорондоо зодолдсон нь үнэн. Эрхэмбаяр зодоонд огт оролцоогүй. Би Эрхэмбаяр Цогтбаярыг цохиж байгааг хараагүй. Мягмаржаргалыг салгаад аваад явсан. Өлзийжаргал “болиоч, эмэгтэй хүнийг” гээд орилоод Цогтбаярын гарнаас зуурч байсан. Цогтбаяр өөрөө ирж хүнийг хэл амаар доромжилж маргаан үүсгэчихээд зодуулсан гээд гомдол гаргаж байгаад гайхаж байна. Мягмаржаргал өөрийгөө хамгаалах зорилгоор Цогтбаяртай зодоон хийсэн хэдий ч өөрөөс нь уучлалт гуйсан. Цогтбаяр надад хэдэн төгрөг олоод өг гэх мэтээр надаас мөнгө нэхээд байсан. Цогтбаяр “тэртээ тэргүй би та нараас эмчилгээний мөнгө авах ёстой. Тэр мөнгөнөөс суутгая” гээд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

... Хаалганы шилийг би 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 100-н айл дээрээс шил авч шиллүүлсэн. Шиллүүлэхэд 70.000 төгрөг болсон...гэх мэдүүлэг /хх-ийн 39-р хуудас/,

 

Гэрч О.Өлзийжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2016 оны 11 дүгээр сарын 07-ны орой Мягмаржаргал, Эрхэмбаяр, Энхжаргал бид дөрөв Энхжаргалын ажил дээр нь байсан. Мягмаржаргал, Цогтбаяртай утсаар маргалдаад байсан. Шөнө хэдэн цаг болж байсныг санахгүй байна. Мягмаржаргал Цогтбаярыг дагуулаад ороод ирсэн. Цогтбаярыг ирж байгааг би мэдээгүй. Цогтбаяр нь орж ирээд Энхжаргалыг “Чи ажил дээрээ байсан байж, яагаад хэлэхгүй байсан юм бэ” гээд байсан. Мягмаржаргал “Манай эгчийг яагаад байгаа юм бэ” гэж Цогтбаярт хэлсэн. Мягмаржаргал, Цогтбаяр хоёр хамт суугаад хэрэлдэж, маргалдаад байсан. Тэр үед бид нар 1 шил архи хувааж уусан. Цогтбаяр хэрүүл маргаан үүсгээд байхаар нь Мягмаржаргал Цогтбаярыг үүдэнд очихоор нь түлхсэн. Цогтбаяр Мягмаржаргалыг үсдэж дараад, хоёулаа зууралдаад байсан. Мягмаржаргал Цогтбаярын хамар руу нь цохисон. Тэр үед Энхжаргал хойд талын оффисын нойлын өрөө рүү, Эрхэмбаяр үүдний нойлын өрөө рүү орсон байсан. Мягмаржаргал Цогтбаярыг 1 удаа гараараа хамар руу нь цохиж цус гаргасан. Мягмаржаргал, Цогтбаяр нар нь зууралдаж ресторанаас гараад үүдэнд бие биеэ цохилцож байсан ба Цогтбаяр нь Мягмаржаргалыг түлхэж унагаачихаад зүүн талын шар байр руу гүйхээр нь Мягмаржаргал түүний араас гүйсэн. Тэр хоёрыг зодолдоод, зууралдаад байхаар нь би салгах гэж оролдсон. Цогтбаяр гүйж байхдаа халтираад газарт бөгсөөрөө унахад Мягмаржаргал түүний араас очоод Цогтбаярын бие рүү нь өшиглөсөн. Цогтбаяр суугаагаараа хөл гар нь саваад, тийчигнээд байсан. Цогтбаяр нь Мягмаржаргалтай харилцан зодолдсон. Цогтбаяр нь Энхжаргалыг хардаж, доромжилсноос болж Мягмаржаргалтай маргалдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

...Хамгийн эхлээд Цогтбаяр Мягмаржаргалыг үсдэхэд Мягмаржаргал Цогтбаярын хамар руу гараараа цохисон. Мягмаржаргал үсдүүлж байхдаа Цогтбаярын нүүр, бие рүү нь гараа атгаж байгаад цохиод байсан. Хэдэн удаа цохисныг мэдэхгүй байна. Цогтбаяр ч бас гараа атгаж байгаад цохилцоод зодолдож байсан. Шар байрны зүүн талд Цогтбаярыг халтирч унахад нь Мягмаржаргал бие рүү нь өшиглөсөн, өөр зодоон болоогүй. Эрхэмбаяр Цогтбаярт огт гар хүрээгүй. Өглөө нь Цогтбаяр Эрхэмбаярын нүүр рүү нь цохиход Эрхэмбаяр нүүрээ дараад хэвтсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №15381 дугаартай дүгнэлтэнд:

1. Ч.Цогтбаярын биед баруун талын 8, 9 дүгээр хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, баруун, зүүн бугалганы цус хуралт, баруун, зүүн дал, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх баруун талын 8, 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 47-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №15452 дугаартай дүгнэлтэнд:

1. М.Мягмаржаргалын биед баруун, зүүн мөр, баруун, зүүн бугалга, цээжинд цус хуралт, баруун, зүүн гарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 53-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №15467 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Эрхэмбаярын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 56-р хуудас/

 

Шинжээч эмч Б.Ундармаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Цогтбаярт учирсан 8-9 хавирганы хугарал бүхий гэмтэл нь удаан хугацаагаар буюу 28-аас дээш хоногт бүрэн эдгэрэх гэмтэл байсан. Уг гэмтлийн хувьд хөдөлж барихад бага зэрэг зовиуртай боловч яваад байх боломжтой. Уг гэмтэл нь нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Уг гэмтэл нь хүний гараар цохиход үүсэх боломжтой. 8, 9-р хавирганы хугарал гэсэн гэмтлээс бусад нь буюу баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, баруун, зүүн бугалганы цус хуралт, баруун, зүүн дал, зүүн шилбэний зулгаралт гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49, 50-51-р хуудас/,

 

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-19-р хуудас/,

 

Хохирогч Ч.Цогтбаярын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-22-р хуудас/,

 

Шүүгдэгч М.Мягмаржаргалын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 97-р хуудас/,

Шүүгдэгч Ч.Цогтбаярын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138-р хуудас/ зэрэг болно.

 

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар:

Шүүгдэгч /хохирогч/ М.Мягмаржаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 7-8-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эртний сайхан” зоогийн газарт хохирогч Ч.Цогтбаяртай “эгч Энхжаргалыг доромжиллоо” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар харилцан зодолдож, Ч.Цогтбаярын бие махбодид баруун талын 8, 9 дүгээр хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, баруун, зүүн бугалганы цус хуралт, баруун, зүүн дал, зүүн шилбэний зулгаралт бүхий  хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч /хохирогч/  Ч.Цогтбаяр нь давтан үйлдлээр буюу:

        2016 оны 11 дүгээр сарын 7-8-ны шилжих шөнө Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эртний сайхан” зоогийн газарт хохирогч М.Мягмаржаргалыг  “эгч Энхжаргалыг өмөөрлөө” гэж маргалдаж, улмаар харилцан зодолдож М.Мягмаржаргалын бие махбодид баруун, зүүн мөр, баруун, зүүн бугалга, цээжинд цус хуралт, баруун, зүүн гарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн зэргийн,

        Мөн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өглөө 07 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эртний сайхан” зоогийн газарт хохирогч Г.Эрхэмбаярыг “бүлэглэж зодлоо” гэх шалтгаанаар нүүрэнд нь цохиж, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт бүхий хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Ч.Цогтбаярын “...Мягмаржаргал нь намайг орж ирснээс хойш “Чи миний эгчийг дээрэлхээд байгаа юм уу” гээд бие рүү цохиод байсан. Өлзийжаргал нь “Чи миний найзаар тоглож байна” гээд байхаар нь “чамд хамаагүй” гэсэн. Тэр үед Эрхэмбаяр нь Өлзийжаргалыг өмөөрч босч ирээд “Чи ер нь яах гээд байгаа юм” гээд байсан. Гурвуулаа над руу хэл амаар дайраад байхаар нь Энхжаргалтай ариун цэврийн өрөө орсон. Ариун цэврийн өрөөнд тэр гуравтай маргалдаад байж байтал Мягмаржаргал нүүр рүү нэг удаа цохисон. Энхжаргал бие засах гээд нойлын өрөө рүү орсон байсан ба гурвуулаа намайг барьж авах гээд байхаар нь би гарч зугтаад байрны ард очиж цасаар нүүрээ угаагаад байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

...Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мягмаржаргалаас надад 300.000 төгрөг өгсөн. Миний эмнэлэгт үзүүлсэн баримтанд нийт 379.000 төгрөгийн баримт байгаа. Тэрнээс 70.000 төгрөгийг нь хагалсан хаалганыхаа шилэнд суутгаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/,

Хохирогч М.Мягмаржаргалын “....Цогтбаярыг ирсний дараа бид нар 0,5 литрийн 1 шил архи хувааж уусан. Цогтбаяр манай эгч Энхжаргалыг “Чи угаасаа ингэж явдаг биз дээ, янхан минь” гээд хараал урсгаад байсан. Тэрнээс болж би эгчийг өмөөрч хэрэлдсэн. Цогтбаяр “Танайхан удмаараа тийм биз дээ” гээд доромжлоод байсан. Би Цогтбаярыг “Би чамаар эгчийгээ доромжлуулахгүй. Чи гар” гээд гаргасан. Араас нь би гараад дахин хэрэлдсэн. Гадаа хэрэлдэж байтал Цогтбаяр намайг түлхэж унагаасан. Би босч ирээд “Чи яаж байгаа юм бэ” гээд түлхэхэд Цогтбаяр намайг баруун гараараа үсдэж дараад нуруу, хүзүү рүү цохисон. Би тонгойсон чигээрээ Цогтбаярын нүүр рүү нь 2 удаа цохисон. Бид хоёр зууралдаад байж байтал Өлзийжаргал ирээд “болиоч” гээд байсан. Нэг мэдэхэд Эрхэмбаяр, Энхжаргал хоёр гарч ирээд Цогтбаяр бид хоёрыг салгасан. Эрхэмбаяр нь намайг авч яваад, эгч Энхжаргал, Өлзийжаргал, Цогтбаяр гурав үлдсэн. Тухайн үед үс нилээн унасан. Миний гарыг мушгиад байсан, дөрвөн хуруу тулсан. Цогтбаяр намайг түлхэж унагааснаас болж миний сав доргисон. Надад учирсан гэмтлүүдийг Цогтбаяр учруулсан. Маргааш өглөө нь 07 цагийн үед сэрээд байж байтал Цогтбаяр “Та нар намайг явуулсангүй, би харьлаа. Та нар намайг нийлж зодсон. Би найзуудыгаа дуудна” гээд агсраад байсан. Цогтбаяр согтуу байсан болохоор эгч Энхжаргал “чи цай уучихаад яв” гээд явуулаагүй. Цогтбаяр намайг хараад агсраад байхаар нь би хойд талын оффисын өрөө рүү орсон. Тэнд байж байтал Цогтбаяр, Эрхэмбаяр хоёр орилоод байхаар нь гараад хартал Эрхэмбаярын нүд нь хавдсан. Эрхэмбаярыг Өлзийжаргал барьсан, Цогтбаярыг Энхжаргал эгч барьсан байдалтай байж байсан. Цогтбаяраас нэхэмжлэх зүйл байхгүй. Цогтбаяр нь өөрөө харилцан зодолдчихоод гомдол гаргаж байгаад гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 

Хохирогч Г.Эрхэмбаярын “...Мягмаржаргал нь “Чи муу манай эгчийг шаах гэж ирлээ” гэхэд Цогтбаяр “Тэгсэн, чамайг шаах гэж ирээгүй” гээд хэрэлдээд байсан. Цогтбаяр нь Энхжаргал, Мягмаржаргал нарт хандаж “Танайхан угаасаа ийм явдалтай байх” гээд элдэв юм яриад байсан. Тэгж байгаад Мягмаржаргал Цогтбаярыг “зайл” гэхэд Цогтбаяр “Чам дээр ирсэн юм уу? Чам шиг хачин юмыг хэн ч тоож ирэхгүй” гээд байсан. Цогтбаяр нь Мягмаржаргалыг түлхсэн, Мягмаржаргал зөрүүлээд нүүр рүү нь цохисон. Цогтбаяр, Мягмаржаргал нар зууралдсаар ресторанаас гарсан. Мягмаржаргал гарчихаад буцаж орж ирээд куртикээ авсан. Цогтбаяр Мягмаржаргал нар зууралдаад, Өлзийжаргал бас салгах гээд зууралдаад байсан. Тэгээд Энхжаргал бид хоёр нөгөө гурвын араас нь очиход Цогтбаяр Мягмаржаргалыг үсдсэн байсан. Өлзийжаргал болиулах гэхэд Цогтбаяр Мягмаржаргалыг үсдээд тонгойлгосон байдалтай, Мягмаржаргал нь гараа саваад цохиод, Өлзийжаргал нь “Чи ямар зэрлэг юм бэ” гээд болиулах гээд зууралдаад байж байсан. Тэгээд би очоод Цогтбаярыг салгасан. Мягмаржаргалын үс нь арзайсан, улайрсан байдалтай Цогтбаяр руу дайраад байсан. Би Цогтбаярыг бариад салгах гээд хойшлуулахад “Та нар намайг бүлэглэчихлээ” гээд орилж хашгираад байсан. Би Мягмаржаргалыг араас нь тэврээд аваад явсан. Мягмаржаргал нь буцаж гүйж очоод Цогтбаярыг өшиглөөд, Цогтбаяр өөдөөс нь бас жийгээд, би араас нь дахин очиж Мягмаржаргалыг салгаж авч явсан. Би Мягмаржаргалыг “Эртний сайхан” ресторан руу оруулахад Мягмаржаргал намайг түлхээд “Цогтбаяр миний эгчийг алчина” гээд буцаад гүйгээд явсан. Өлзийжаргал гарч ирээд бид хоёр Мягмаржаргалыг ресторан руу оруулсан. Энхжаргал, Цогтбаярыг хайгаад Хөшөөтэй буудал дээр очиход тэрээр газар хэвтсэн, Энхжаргал босгох гээд байж байсан. Цогтбаяр дээшээ таван хошуу болж хэвтсэн байдалтай “Бүгдийг чинь ална, тэнэг бацаанууд” гээд орилж хашгираад байсан. Бид нар Цогтбаярыг ресторан руу оруулсан. Өглөө сэрээд Цогтбаяр “Та нар намайг шөнөжин зодлоо. Би та нарыг хачин болгоно” гээд орилж хашгираад, архи нь гараагүй байсан. Би үүдэнд байдаг буйдан дээр хэвтэж байхдаа Цогтбаярт “Чи эмэгтэй хүнд зодуулчихаад бантаад байгаа юм уу” гэж хэлсэн. Цогтбаяр хажууд утсаар яриад зогсож байснаа миний зүүн нүд рүү шууд цохисон. Энхжаргал “Энэ одоо найзуудыгаа дуудаад байна. Чи ганц эрэгтэй болохоор найзууд нь ирээд чам руу дайрах байх. Чи явж бай” гэсэн. Энхжаргал Цогтбаярыг ариун цэврийн өрөө рүү авч ороод, би ресторанаас гараад явсан. Цогтбаяр нь зодоогүй байхад намайг зодсон гээд байх юм. Мөн өглөө нь намайг санамсаргүй байхад цохиж, нүд хөхөрсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 30-32-р хуудас/,

 

Гэрч М.Энхжаргалын “...Мягмаржаргал, Цогтбаяр нар надаас болоод хоорондоо маргалдаж эхэлсэн. Би ариун цэврийн өрөө ороод гарч иртэл зааланд хүн байхгүй байхаар нь ресторанаас гарах хаалганы тэнд байдаг нойлын өрөөнөөс Эрхэмбаяр гарч ирсэн. Би Өлзийжаргал, Мягмаржаргал, Цогтбаяр нарыг хайгаад гарахад үүдэнд Цогтбаяр Мягмаржаргалыг үсдэж дарсан байдалтай байсан. Тэгээд би “Хөөе боль” гээд хашгиртал гарнаас бөгж сугараад унасан. Би бөгжөө хайгаад олдохгүй байхаар нь нөгөө хэд рүү харахад хажуу талын “Тsе” пабын гадна Өлзийжаргал, Цогтбаяр, Мягмаржаргал нар барилцаж, зууралдсан байдалтай байсан. Эрхэмбаяр бид хоёр гарч ирэхэд Өлзийжаргал “боль боль” гээд орилоод зогсож байсан. Эрхэмбаяр бид хоёр очоод би Өлзийжаргалтай хамт Цогтбаярыг аваад Эрхэмбаярт “Мягмаржаргалыг аваад ажил руу яв” гэж хэлсэн. Эрхэмбаяр Мягмаржаргалыг авч яваад тэр зодоон салсан. Би Өлзийжаргалыг араас нь явуулаад Цогтбаяртай үлдсэн. Цогтбаяр автобусны буудал руу гүйхээр нь “Чи хаачих гээд байгаа юм бэ” гээд дагасан. Цогтбаярын гар утас нь газарт унасан байхаар нь аваад араас нь явсан. Цогтбаяр “гар утас хаана байна” гээд орилоод байсан. Мягмаржаргал, Цогтбаяр нар нь гадаа хоорондоо зодолдсон нь үнэн. Эрхэмбаяр зодоонд огт оролцоогүй. Би Эрхэмбаяр Цогтбаярыг цохиж байгааг хараагүй. Мягмаржаргалыг салгаад аваад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34-р хуудас/,

 

Гэрч О.Өлзийжаргалын “...Цогтбаяр нь орж ирээд Энхжаргалыг “Чи ажил дээрээ байсан байж, яагаад хэлэхгүй байсан юм бэ” гээд байсан. Мягмаржаргал “Манай эгчийг яагаад байгаа юм бэ” гээд Цогтбаярт хэлсэн. Мягмаржаргал, Цогтбаяр хоёр хамт суугаад хэрэлдэж, маргалдаад байсан. Тэр үедээ бид нар 1 шил архи хувааж уусан. Цогтбаяр хэрүүл маргаан үүсгээд байхаар нь Мягмаржаргал Цогтбаярыг үүдэнд очихоор нь түлхсэн. Цогтбаяр Мягмаржаргалыг үсдэж дараад, хоёулаа зууралдаад байсан. Мягмаржаргал Цогтбаярын хамар руу нь цохисон. Мягмаржаргал Цогтбаярыг 1 удаа хамар руу нь цохиж цус гаргасан. Мягмаржаргал, Цогтбаяр нар нь зууралдаж ресторанаас гараад үүдэнд бие биетэйгээ цохилцож байсан ба Цогтбаяр нь Мягмаржаргалыг түлхэж унагаачихаад зүүн талын шар байр руу гүйхээр нь Мягмаржаргал түүний араас гүйсэн. Тэр хоёрыг зодолдоод, зууралдаад байхаар нь би салгах гэж оролдсон. Цогтбаяр гүйж байхдаа халтираад газарт бөгсөөрөө унахад Мягмаржаргал араас нь гүйж очоод Цогтбаярын бие рүү нь өшиглөсөн. Цогтбаяр суугаагаараа хөл гараа савж, тийчигнээд байсан. Цогтбаяр нь Мягмаржаргалтай харилцан зодолдсон. Цогтбаяр нь Энхжаргалыг хардаж, доромжилсноос болж Мягмаржаргалтай маргалдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-36-р хуудас/,

...Хамгийн эхлээд үүдэнд Цогтбаяр Мягмаржаргалыг үсдсэн. Тэр үед нь Мягмаржаргал Цогтбаярын хамар руу гараараа цохисон. Гадаа үүдэнд Мягмаржаргал мөн үсдүүлж байхдаа Цогтбаярын нүүр, бие рүү нь гараа атгаж байгаад цохиод байсан. Цогтбаяр ч бас гараа атгаж байгаад цохилцоод зодолдож байсан. Шар байрны зүүн талд Цогтбаярыг халтирч унахад нь Мягмаржаргал бие рүү нь өшиглөсөн, өөр зодоон болоогүй. Эрхэмбаяр Цогтбаярт огт гар хүрээгүй. Өглөө нь Цогтбаяр Эрхэмбаярын нүүр рүү нь цохиход нь Эрхэмбаяр нүүрээ дараад хэвтсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №15381 дугаартай дүгнэлтэнд:

1. Ч.Цогтбаярын биед баруун талын 8, 9 дүгээр хавирганы хугарал, баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хамрын нуруу, зүүн хацар, баруун, зүүн бугалганы цус хуралт, баруун, зүүн дал, зүүн шилбэний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх баруун талын 8, 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. /хх-ийн 47-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №15452 дугаартай дүгнэлтэнд:

1. М.Мягмаржаргалын биед баруун, зүүн мөр, баруун, зүүн бугалга, цээжинд цус хуралт, баруун, зүүн гарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 53-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №15467 дугаартай дүгнэлтэнд:

1. Г.Эрхэмбаярын биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 56-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шинжээч эмч Б.Ундармаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Ч.Цогтбаярын биед учирсан баруун нүдний ухархайд үүссэн хугарал нь дангаараа Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т  зааснаар хөнгөн гэмтэлд хамаарна. Харин Ч.Цогтбаярын биед үүссэн 8, 9 дүгээр хавирганы хугарал нь нэг буюу түүнээс дээш удаагийн мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. 8, 9 дүгээр хавирганы хугарал нь унах үед үүсэх боломжгүй. Энэхүү гэмтэл нь тэгш гадаргуу дээр унах үед хугарахгүй. Харин 8,9 дүгээр хавирга нь цохих, өшиглөх, тэгш бус гадаргуу дээр унах үед хугарах боломжтой” гэв.

 

Шүүгдэгч Ч.Цогтбаярын өмгөөлөгч Ч.Даваасүрэн ...шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрсэн, хохирогч М.Мягмаржаргал, Г.Эрхэмбаяр нар нь гомдолгүй гэсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж мэтгэлцэж байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-т “...шүүгдэгч нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэргийг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж заасан ба шүүгдэгч Ч.Цогтбаяр нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн тул шүүгдэгч нь хохирогчтой сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгч М.Мягмаржаргалын өмгөөлөгч Б.Баасанжаргал ...М.Мягмаржаргал нь өөрийгөө хамгаалах үүднээс мөн өөрийнхөө эгч, ээжийгээ доромжлуулсан. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 40 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын улмаас уг үйлдлийг хийсэн...гэж мэтгэлцэж байна.

 

Шүүгдэгч /хохирогч / М.Мягмаржаргал, Ч.Цогтбаяр, хохирогч Г.Эрхэмбаяр, гэрч М.Энхжаргал, ОӨлзийжаргал нарын гаргасан мэдүүлэг болон хэрэгт цугларсан баримтуудыг харьцуулан дүгнэж үзэхэд: шүүгдэгч /хохирогч/ М.Мягмаржаргал нь “эгч М.Энхжаргалыг доромжиллоо” гэж Ч.Цогтбаяртай маргалдаж улмаар харилцан зодолдсон ба Ч.Цогтбаярын халдлагаас хамгаалах явцдаа буюу аргагүй хамгаалалтын байдалд Ч.Цогтбаярын биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд шүүгдэгч М.Мягмаржаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан, шүүгдэгч Ч.Цогтбаярыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэслэлтэй байна.

 

Хохирол төлбөрийн тухайд:

Шүүгдэгч М.Мягмаржаргал нь хохирогч Ч.Цогтбаярт 300.000 төгрөг /хх-ийн 86-р хуудас/ төлсөн ба хохирогч Ч.Цогтбаяр нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,

Хохирогч М.Мягмаржаргал нь хохирол төлбөр нэхэмжлээгүй ба хохирогч Г.Эрхэмбаяр нь мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Ч.Цогтбаяраас 120.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүхийн шатанд хохирлоо нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэсэн тул энэ тогтоолоор шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Ч.Цогтбаяр нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, 2005 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хугацаа дуусч суллагдсан /хх-ийн 142-143-р хуудас/ байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т “хөнгөн гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд ялаа эдэлж дууссанаас хойш нэг жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцно” гэж заасан байх тул Ч.Цогтбаярыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Шүүгдэгч М.Мягмаржаргал, Ч.Цогтбаяр нар нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч М.Мягмаржаргал нь хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, энэ хэрэг гарахад хохирогч Ч.Цогтбаярын буруутай үйлдэл нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг шүүгдэгч нарт ял оногдуулахдаа харгалзан үзлээ.

 

           Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй ба эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

 

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 295, 296, 297, 301 дүгээр заалтуудыг тус тус удирдлага болгон                                                                                     

ТОГТООХ НЬ:

 

1. Жагаржунай овогт Мөнхбатын Мягмаржаргалыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт,

Боржигон овогт Чинбатын Цогтбаярыг давтан үйлдлээр бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар  М.Мягмаржаргалыг 1 /нэг/  жил хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар Ч.Цогтбаярыг 300 /гурван зуу/ цаг албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар М.Мягмаржаргалд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар  албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл эдлээгүй ялын 8 цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг шүүгдэгч Ч.Цогтбаярт  мэдэгдсүгэй.

 

            5. Шүүгдэгч М.Мягмаржаргал нь хохирогч Ч.Цогтбаярт 300.000 төгрөг төлсөн ба шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар М.Мягмаржаргалд оногдуулсан 1 /нэг/  жилийн хорих ялыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

7. Энэ хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мягмаржаргал, Ч.Цогтбаяр нарт авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

         

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Х.ОДБАЯР