Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2019/0001

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Оюумаа би, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Г*******гийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э*******ын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 014******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай дүгнэлттэй зөрчлийн хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э******* шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: ... Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г*******гийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гаргасан Прокурорын дүгнэлт-ийг хүлээн зөвшөөрч байна. Иймд зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э******* нь 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай 014******* дугаар шийтгэлийн хуудсаар ... Э******* ХХК нь дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй зөрчил гаргасан үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгуулийг оногдуулсан байна.

Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Г******* нь ... Э******* ХХК нь иргэн Б.М*******тай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажлын хувцас, хамгаалах хэрэгсээр хангаагүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй ажилд гаргаснаас Б.М******* ажлаа хийж байгаад шатнаас унаж гэмтсэн болох нь тогтоогдсон, тус компанийн гаргасан зөрчил нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандарт дүрэм, журам хангаж ажиллаагүй, дотоод хяналтын журам тогтоож мөрдүүлээгүй шинжтэй байхад Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, шийтгэл оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э*******ын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 014******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлтийг бичиж ирүүлжээ.

Зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагч Л.Э******* нь Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Г*******гийн 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөө илэрхийлж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт хариуцагч нь Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх ... эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно, 69 дүгээр зүйлийн 69.2-т Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ гэж тус тус заасан байна.

Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э******* нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрснөө тус шүүхэд бичгээр гаргаж, хүлээн зөвшөөрснөөс үүсэх үр дагавартай танилцаж, хүсэл зоригоо илэрхийлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгох ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Г*******гийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э*******ын 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 014******* дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 48 дугаар дүгнэлтийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөр, нийгмийн хамгаалал, тусгай хяналтын хэлтсийн Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Л.Э******* хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

 

ШҮҮГЧ Д.ОЮУМАА