| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Олзвойн Чулуунчимэг |
| Хэргийн индекс | 183/2018/03372/И |
| Дугаар | 183/ШШ2020/02092 |
| Огноо | 2020-08-04 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 183/ШШ2020/02092
2020 08 04 183/ШШ2020/02092
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Г.Г, З.Х нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт зааснаар 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн охин Г-ын Д, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн хүү Г-ын Д нарыг эх З.Х-ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дах хэсэгт зааснаар 0000 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн охин Г-ын Д, 0000 оны 0 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн хүү Г-ын Д нарыг 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Г.Г-аас гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар Г.Г, З.Х нар хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглосугай.
5. Хариуцагч Г.Г-аас 7 985 250 төгрөгийн хамт хөлдөөгч, хөргөгч, хивс, унтлагын ор, шилэн ширээ, шилэн зурагтын тавиур , ус буцалгагч, тоос сорогч , 2 хос буйдан, угаалгын машин, төмс шарагч, зуух насос, жаазтай зураг, сервант гал тогооны тавилга, телевизор, пад мотор, тогоонууд, банз моднууд, галын хорны савнууд, хүүхдийн альбом зэргийг гаргуулж, нэхэмжлэгч З.Х-д олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Г.Г-аас 72 514 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод, 70 200 төгрөгийг нэхэмжлэгч З.Х-д тус тус гаргуулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг, шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ О.ЧУЛУУНЧИМЭГ