Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 81

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг, 

улсын яллагч Г.Эрдэмбаатар, 

шүүгдэгч Г.Уламбаяр, түүний өмгөөлөгч Б.Долгорсүрэн /0929/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийж, Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Боржигон овгийн Ганбаатарын Уламбаярт холбогдох эрүүгийн 201626022172 дугаар хэргийг 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 23-43 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 429 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тэнсэн суллагдсан, Боржигон овогт Ганбаатарын Уламбаяр /РД:ЧГ80061271/.

 

Үйлдсэн хэргийн талаар яллах дүгнэлтэд бичсэнээр: 

Шүүгдэгч Г.Уламбаяр нь:

1. 2016 оны 6 дугаар сарын 09, 2016 оны 6 дугаар сарын 24, 2016 оны 7 дугаар сарын 24-нд “Солонгос улс руу хямдхан виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 51000228006 тоот данс болон бэлнээр 1,100,000 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Т.Өрнөхцэцэгт хохирол учруулсан,

2. 2016 оны 6 дугаар сарын 13, 2016 оны 7 дугаар сарын 01, 2016 оны 7 дугаар сарын 07-нд давтан үйлдлээр “Солонгос улсруу хямдхан виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 51000228006 тоот данс болон бэлнээр 2,600,000 төгрөгийг нь авч иргэн Г.Ононд хохирол учруулсан,

3. 2016 оны 6 дугаар сарын 13, 2016 оны 6 дугаар сарын 14, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр давтан үйлдлээр “Солонгос улс руу хямдхан виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 51000228006 тоот данс болон бэлнээр 800,000 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Ц.Отгонжаргалд хохирол учруулсан,

4. 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр давтан үйлдлээр “Солонгос улс руу хямдхан виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Хаан банкны 51000228006 тоот дансаар 500,000 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Н.Уламбаярт хохирол учруулсан,

5. 2016 оны 6 дугаар сарын 17, 2016 оны 6 дугаар сарын 21-нд давтан үйлдлээр "Солонгол улсруу хямдхан виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 51000228006 тоот данс болон бэлнээр 1,800,000 төгрөгийг шилжүүлэн авч иргэн А.Дарханцэцэгт хохирол учруулсан,

6. 2016 оны 6 дугаар сарын 21, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр давтан үйлдлээр “Солонгол улс руу хямдхан виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 51000228006 тоот данс болон бэлнээр 800,000 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Г.Номинцэцэгт хохирол  учруулсан,

7. 2016 оны 6 дугаар сарын 25, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр давтан үйлдлээр “Солонгос улс руу хямдхан виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 51000228006 тоот данс болон бэлнээр 800,000 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Э.Отгонцэцэгт хохирол учруулсан,

8. 2016 оны 6 дугаар сарын 25, 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр давтан үйлдлээр, “Солонгол улс руу хямдхан виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 51000228006 тоот данс болон бэлнээр 800,000 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Г.Энхмаад хохирол учруулсан,

9. 2016 оны 7 дугаар сарын 04, 2016 оны 7 дугаар сарын 06, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрүүдэд давтан үйлдлээр “Солонгол улс руу хямдхан виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 51000228006 тоот данс болон бэлнээр 1,200,000 төгрөгийг шилжүүлэн авч иргэн Т.Мөнхцэцэгт хохирол учруулсан,

10. 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр давтан үйлдлээр “Солонгол улс руу хямдхан виз гаргаж өгнө” гэж хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 51000228006 тоот дансаар 500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилан мэхэлсний улмаас иргэн С.Үүрийнтуяад хохирол учруулсан,

11. 2016 оны 6 дугаар сарын 19, 2016 оны 7 дугаар сарын 29, 2016 оны 8 дугаар сарын 05, 2016 оны 8 дугаар сарын 17, 2016 оны 8 дугаар сарын 29, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд давтан үйлдлээр “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд түргэн үйлчилгээний цэгийн зөвшөөрөл гаргаж өгнө” гэж иргэн Ж.Удвалыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хаан банкны 51000228006 тоот данс болон бэлнээр 800,000 төгрөгийг шилжүүлэн авч нийт 11 удаагийн давтан үйлдлээр бусдад 11,700,000 /арван нэгэн сая долоон зуун мянга/ төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

  

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Уламбаяр мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд өөрийн үйлдсэн хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Миний мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг яллах дүгнэлтэд үнэн зөвөөр бичигдсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт нэмж ярих зүйл байхгүй байна.

Хохирогч Ц.Отгонжаргалын хохирлыг төлж барагдуулсан ба бусад хохирогч нарын хохирлыг төлөөгүй” гэв.

 

Хохирогч Т.Өрнөхцэцэг мэдүүлэхдээ: “Би 2016 оны 6 дугаар сарын эхээр Фэйсбүүк хаяганд байх Солонгосын 3 сараар аялуулах групп-д “Солонгос улс руу виз гаргуулах гэсэн юм хаанаас яаж гаргуулах вэ” гэсэн коммент бичиж үлдээсэн харин удалгүй тухайн коммент үлдээснээс 2 хоногийн дараа Ганбаатарын  Уламбаяр гэх залуу өөрийн Фэйсбүүк хаягнаасаа “Сайн уу би Солонгол улс руу гарах визийг чинь гаргуулж өгч чадна мөнгө болон материалаа өгчих гэж хэлсэн. Тэр үедээ Уламбаяр гэх хүн нь визийг нийтдээ 2,5 сая төгрөгөөр гаргана нийгмийн даатгал төлүүлэхгүй, цагдаагийн бичиг хэрэггүй, эхний ээлжинд 200,000 төгрөг, 4% цээж зураг, цахим үнэмлэхний лавлагаа, Хаан банкны дансны хуулга зэргийг өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би таны царай төрхийг харъя гэж хэлээд бид хоёр уулзахаар болж хорооллын Элбэг их дэлгүүрийн гэр кафед уулзсан. Тэр үед Уламбаяр гэх залуу нь ганцаараа ирсэн ба надтай уулзаад эхний ээлжинд өгөх 200,000 төгрөгөө өгчих гээд нэхээд байхаар нь 200,000 төгрөгөө 4% цээж зурагаа, гадаад паспортоо өгөөд явуулсан харин түүнээс хойш Уламбаяртай байнгын холбоотой устаар ярьж визнийхээ талаар асуудаг байсан ба Уламбаяр нь залгах болгонд утсаа аваад удахгүй бүтнэ чиний материалыг Солонгос улсын элчин сайдын яаманд өгчихлөө удахгүй юм чинь гарна мөнгөө бэлдээд байж бай л гэж хэлдэг байсан ба 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр бас надаас 300,000 төгрөгийг Хаан банкны дансаар авсан. ...2016 оны 7 сар гарсан мөн тэр хооронд би танидаг эгч Онондоо бас ийм хямдхан Виз гаргаж өгөх хүн байна гэж хэлээд Онон эгч  бас уулзаж мөнгө өгсөн байсан. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр намайг олон хоногийн амралтаар Дархан хотруу явсан байх үед надруу залгаад Виз чинь гарчихлаа одоо онгоцны тизний мөнгөө өг гэж хэлсэн ба 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр би Улаанбаатар хотод ирсэнийхээ дараа Уламбаярын Хаан банкны дансруу 600,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд би Уламбаяр нийтдээ 1,100,000 төгрөг өгчихсөн. Түүнээс хойш Уламбаяр руу визнийхээ талаар асуухад өөдөөс уурлаж ажилтай байна олон хүн болохоор сүүлийн хүмүүсээ хүлээж байна гэх мэтээр худал хэлж явсаар өдөр хоногийг авсан ба 2016 оны 7 дугаар сарын 30-ний өдөр нийт виз гаргаж өгнө гэсэн 13 хүндээ тухайн өдөр ниснэ гэж хэлээд хувцас хунараа бэлд гэж хэлсэн боловч бүтээгүй ба бөөнөөрөө Уламбаярын амьдарч байсан гэр болох Дако-гийн байрны гадаа хүлээж байгаад уулзахад бид нарын гадаад паспортыг хогийн хар уутанд хийж полкон дээрээ нуусан байсныг нь олж мэдсэн тэгээд өөрт нь хэлсэн ба тэр үед бид нарыг залилсан талаараа өөрөө хэлсэн. Ингээд цагдаад өргөдөл гаргасан.

Би 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 200,000 төгрөг бэлнээр өгсөн, 2016 оны 6 дугаар сарын 24-нд 300,000 төгрөг, 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 600,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны 5413033351 гэсэн данснаас Уламбаярын Хаан бакны дансруу шилжүүлсэн” гэжээ. /хх 31 хуу/

 

Хохирогч Т.Онон мэдүүлэхдээ: “2016 оны 6 дугаар сарын 10-ны үеэр надтай хамт Гранд Плаза дотор худалдагч хийдэг байсан Өнөрцэцэг гэх эмэгтэй надруу яриад Онон эгчээ “Би Уламбаяр гэх залуутай танилцсан энэ хүн Солонгосын виз хямдхан гаргаж өгнө би бичиг баримтаа өгчихсөн байгаа удахгүй бүтнэ” гэхдээ хамаагүй хүн амьтантай уулздаггүй юм байна лээ шүү гэхээр нь би бодохдоо өөрийгөө 5 жилийн хугацаанд гарч чадахгүй юм чинь ямар ч байсан уулзаад үзье гэж бодоод Өнөрцэцэгтэй хамт гэр нь гэх байранд очсон ...манай найз Отгонжаргал гэх эмэгтэй байгаа түүнийг явуулах боломжтой юу гэж асуухад Уламбаяр нь асуудалгүй болно Отгонжаргалаа дуудчих уулзъя гэж хэлэхээр нь Отгонжаргалыг тухайн өдрөө дуудсан боловч ажилтай ирж чадаагүй харин тэр үед Уламбаяр нь “Онон эгчээ намайг ашиглаж Солонгос яваа таньд ийм боломж олдохгүй шүү би дахиж хүн гаргахгүй таны хар тамга даруулсан чинь хамаагүй би гаргаж өгч чадна та надад өнөөдөртөө 4% цээж зураг, гадаад паспортоо өгчих гэж хэлэхээр нь би тэр өдөр нь 300,000 төгрөгөө гадаад паспорттойгоо 4% цээж зургаа, сүүлийн 3 сарын дасны хуулгаа авч өгсөн харин маргааш нь Отгонжаргалтай хамт очиход Отгонжаргалаас 200,000төгрөг аваад надаас дахин 200,000 төгрөг нэмж авсан. Харин 2016 оны 7 дугаар сарын 07-ний өдөр надруу яриад Виз чинь гарчихсан онгоцны тийзний урьдчилгаа мөнгө 300,000 төгрөг өгчих гэхээр нь Уламбаярын явуулсан 51000228006 гэсэн Хаан дансруу хийсэн. Түүнээс өмнө нь буюу 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Уламбаяр нь надруу яриад Онон эгчээ та надад 1 сая төгрөг зээлчих Солонгос улс руу гарсаныхаа дараа та надад угаасаа мөнгө явуулах юм чинь тэр мөнгөнөөсөө суутгачихъя болохгүй бол 2016 оны 7 дугаар сарын 15-ны өдөр би таньд буцаагаад өгье гэхээр нь 900,000 төгрөг 5100228006 гэсэн дансруу нь явуулсан. Мөн 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр дахин надаас мөнгө зээлье хэрэгтэй байна гэхээр нь 900,000 төгрөг 5100228006 дансруу шилжүүлсэн. Тэр мөнгөө 2016 оны 7 дугаар сарын 20-ний өдөр өгнө гэж авсан. Ингээд надаас нийтдээ 2,600,000 төгрөг авчихсан юм” гэжээ. /хх 37-38 хуу/

 

Хохирогч Ц.Отгонжаргал мэдүүлэхдээ: “2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр би өөрийн найз Ононгийн хамтаар Уламбаяр гэх залуугийн түрээслэн амьдарч байсан байранд нь очсон гэхдээ анх очихдоо бол тухайн байрыг гэр нь гэж бодсон Уламбаяр гэх хүнийг таниж мэддэггүй байсан ба манай найз Онон, Өнөрцэцэг гэх эмэгтэйгээс мэдсэн гэж байсан. Учир нь Өнөрцэцэг Солонгос улс руу явахаар Уламбаярт бичиг баримтаа визний мөнгөө өгчихсөн гэж байсан. Тэгээд найдвартай хүн хурдан гаргаж өгнө барьцаа мөнгө үлдээлгүйгээр виз гаргаж өгнө гэхээр нь найзтайгаа итгээд хамт очсон юм. Тэгээд гэрт нь очиж уулзахад визийг чинь асуудалгүй гаргаж өгнө гадаад паспортаа 4% цээж зурагтайгаа урьдчилгаа 200,000 төгрөгтэй өг гэж хэлээд надаас авч байсан ба маргааш нь надаас дахин 300,000 төгрөг авч байсан. Ингээд визинд ороход 500,000 төгрөг хэрэгтэй гээд авсан. Харин 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр надруу Уламбаяр залгаад чиний виз гарчихсан онгоцны тийзний урьдчилгаа мөнгө болох 300,000 төгрөг шилжүүл гэхээр нь би 5100228006 дансруу шилжүүлсэн. Ингээд Уламбаярт нийтдээ 800,000 төгрөг өгсөн ч Уламбаяр нь надаас болон надтай ижил Солонгос улсруу явах гэж хөөцөлдөж байсан хүмүүсээс мөнгө авч визийг нь гаргаж өгөлгүй залилсан байсан тул цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан. Гэхдээ Уламбаяр нь миний мөнгийг бүрэн төлж барагдуулсан учраас надад ямар нэгэн санал гомдол байхгүй” гэжээ. /хх 47 хуу/

 

Хохирлын мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 48-49 хуу/

Хохирогч Ц.Отгонжаргалын гомдол саналгүй гэх хүсэлт /хх 50 хуу/

 

Хохирогч Н.Уламбаяр мэдүүлэхдээ: “2016 оны 6 дугаар сарын 17-ний өдөр би Уламбаярын өгсөн 5100228006 данс руу 500,000 төгрөг шилжүүлж дүү Уламжаргалийн гадаад паспортыг цээж зургийн хамт өгч байсан. Түүнээс хойш Уламбаяртай утсаар холбогдож виз нь гарч байгаа талаар асуухад удахгүй бүтнэ нэг хоёр хүн үлдсэн байгаа сүүлд орсон хүмүүсээ хүлээж байна нэг мөсөн бүгдийг нь гаргах гээд байна гэдэг байсан ба Онон эгчээр дамжуулж танилцаж мөнгө өгсөн болохоор мөн Онон эгчтэй холбогдож асууж тодруулдаг байсан тэр үед Онон эгч Сонгуулийн өмнө сонгуультай холбоотой хэдэн хүмүүс Солонгол руу гарах юм шиг байна гэж хэлдэг байсан ба сүүлдээ сүүлийн хүмүүсээ хүлээж байна гэх мэтээр хэлдэг байсан. ... Би Уламбаярт өгсөн мөнгөө гаргуулан авмаар байна...” гэжээ. /хх 56 хуу/

 

Хохирогч А.Дарханцэцэг мэдүүлэхдээ: “...би өөрийн 4 дүүг явуулах бодолтой байсан ба тэр талаараа Уламбаяр гэх залууд хэлэхэд хэдэн ч хүн байсан хамаагүй урьдчилгаа мөнгийг нь бичиг баримттай нь өгчих гэхээр нь 2016 оны 6 дугаар сарын 17-ний өдөр 4 дүүгийнхээ буюу Эрдэнэбаяр, Мөнхзул, Манлайбаатар, Мөнхтуяа нарын бичиг баримтыг өгч 500,000 төгрөг бэлнээр өгөөд дансаар 1 сая төгрөг шилжүүлсэн ба 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр 300,000 төгрөг бэлнээр өгсөн. Уламбаярт нийтдээ 1,800,000 төгрөг өгсөн ба дээрхи мөнгийг би өөрөөсөө гаргаж өгсөн. Иймд өгсөн мөнгөө нэхэмжилж байна. 2016 оны 7 дугаар сарын 06-ний өдөр санагдаж байна надруу Уламбаяр гэх залуу нь өөрөө яриад эгчээ танай дүү нарын бүгдийнх нь виз гарчихсан байгаа онгоцны билет захиалганы нэг хүний 300,000 төгрөг буюу 1,200,000 төгрөг өгчихөө гэж хэлэхээр нь би Уламбаярт за виз нь гарчихсан юм бол нэг паспортыг нь харуулчих нүдээрээ харж байж мөнгө өгнө гэж хэлтэл надад нөгөө виз гаргачихсан хүнд нь байгаа нөгөө хүн нь мөнгө бүгдийг нь авч ирж байж ав гээд байна гэх мэтээр худал хэлээд байсан учир би нэмж мөнгө өгөөгүй. ...би Уламбаярт өгсөн мөнгөө гаргуулан авмаар байна” гэжээ. /хх 62 хуу/

 

Хохирогч Г.Номинцэцэг мэдүүлэхдээ:  “2016 оны 6 дугаар сарын 21-нд 10 дугаар хорооллын замын хойд талын автобусны буудлын ард үйл ажиллагаа явуулдаг нотариатад Г.Уламбаяртай уулзаж бүртгэлийн 604 дугаартай зээлийн гэрээ байгуулан 500,000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 7 дугаар сарын 09-ний өдөр Г.Уламбаяр надруу залгаад БНСУ-руу зорчих виз чинь гарсан 2016.07.18-нд ирж визээ аваарай гэсэн. Тэгээд холбоо барихгүй хэд хоног байж байгаад 2016 оны 7 дугаар сарын 18-нд гэрт очиж уулзахад Г.Уламбаяр нь “Виз чинь гарчихсан 2016 оны 7 дугаар сарын 18-нд нисэх онгоцны тийз захиалах 300,000 төгрөгийг өг” гэхээр нь 2016.07.18-нд Г.Уламбаярын эзэмшлийн Хаан банкны данс руу 300,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийт 800,000 төгрөгийг Г.Уламбаяр нь “БНСУ-руу зорчих виз гаргаж өгнө” хэмээн итгэл төрүүлэн залилан мэхэлсэн.

Би Г.Уламбаяртай өөрийн найз Э.Отгонцэцэгээр зуучлуулан холбогдож хамгийн анх 2016 оны 6 дугаар сарын 17-нд 5 шард байрлах “Сансар” худалдааны төвийн гадна талд уулзаж байсан тэрнээс хойш таних болсон.

Г.Уламбаярт залилуулсан 800,000 төгрөгөө гаргуулан авмаар байна, өөр ямар нэгэн санал гомдол байхгүй” гэжээ. /хх 67 хуу/ 

 

Хохирогч Э.Отгонцэцэг мэдүүлэхдээ: “би 2016 оны 6 дугаар сарын 25-нд Г.Уламбаярын гэрт өөрийн гадаад паспортыг бэлнээр 500,000 төгрөгийг өгсөн, 2016 оны 7 дугаар сарын 09-нд Г.Уламбаяр нь “Виз чинь гарчихсан паспортоо ав” гэсэн. Тэгээд 2016 оны 7 дугаар сарын 18-нд Г.Уламбаярын гэрт очиж уулзахад “Тийзний урьдчилгаа болох 300,000 төгрөгийг өг” гэхээр нь би өөрийн найз Г.Номинцэцэгийн онгоцны тийзний урьдчилгаа мөнгөтэй хамтад нь нийт 600,000 төгрөгийг Г.Уламбаярын эзэмшлийн Хаан банкны 5100228006 тоот дансанд шилжүүлсэн. Ингээд нийт 800,000 төгрөгийг Г.Уламбаяр нь “БНСУ-руу зорчих виз гаргаж өгнө” хэмээн итгэл төрүүлэн залилан мэхэлсэн.

Би Г.Уламбаяртай Т.Өрнөхцэцэгээр дамжуулан холбогдож 2016 оны 6 дугаар сарын 17-нд 5 шард байрлах “Сансар” худалдааны төвийн гадна талд уулзаж байсан тэрнээс хойш таних болсон. ..гомдолтой байна, Г.Уламбаят өгсөн 800,000 төгрөгөө барагдуулж хохиролгүй болмоор байна” гэжээ. /хх 72 хуу/

 

Хохирогч Г.Энхмаа мэдүүлэхдээ: “Уламбаяр гэх залууг өөрийн үеэл дүү Отгонцэцэгээр дамжуулан танилцсан. Би 2016 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 500,000 төгрөг дансаар, 2016 оны 7 дугаар сарын 30-ний өдөр 300,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Нийт 800,000 төгрөгийг Солонгос улс руу явах виз гаргуулахаар өгчихсөн юм” гэжээ. /хх 78 хуу/

 

Хохирогч Т.Мөнхцэцэг мэдүүлэхдээ:  “Анх Өрнөхцэцэг нь Солонгос улс руу зорчих виз гаргана гэсэн хүн байна гэсний дагуу Г.Уламбаяр нь “БНСУ-руу зорчих виз гаргана” гэж хэлэн итгэл төрүүлсэн. Тэгээд Г.Уламбаярт 2016 оны 7 дугаар сарын 04-нд гадаад паспорт гаргуулана гээд 100,000 төгрөгийг бэлнээр, 2016 оны 7 дугаар сарын 06-нд Г.Уламбаярын эзэмшлийн 5100228006 тоот Хаан банкны данс руу 500,000, 2016 оны 7 дугаар сарын 20-нд Солонгосоос онгоцны суудал захиалчихлаа онгоцны тийзний урьдчилгаа мөнгө 600,000 төгрөгийг яаралтай миний дансруу шилжүүлчих” гэхээр нь мөн дансруу 600,000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд нийтдээ 1,200,000 төгрөгийг Г.Уламбаярт залилуулсан. ..гомдолтой байна. Г.Уламбаярт өгсөн 1,200,000 төгрөгөө барагдуулж хохиролгүй болмоор байна” гэжээ. /хх 84 хуу/

 

Хохирогч С.Үүрийнтуяа мэдүүлэхдээ: “Манай хамаатны эгч Т.Мөнхцэцэг нь “БНСУ руу хямд өртөгөөр гаргадаг хүн байна хамт Солонгос руу явах уу” гэсэн. Тэгээд Г.Уламбаяртай холбогдон 2016 оны 7 дугаар сарын 05-нд 10 дугаар хороололд уулзахад “БНСУ руу зорчих виз найдвартай гаргаж өгнө, урьдчилгаа 500,000 төгрөгийг гадаад паспорттойгоо өгчих” гэж итгэл төрүүлэн улмаар 2016 оны 7 дугаар сарын 05-нд Г.Уламбаярт гадаад паспортоо өгсөн. Маргааш нь буюу 2016 оны 7 дугаар сарын 06-нд визний урьдчилгаа мөнгө болох 500,000 төгрөгийг Г.Уламбаярын эзэмшлийн 5100228006 тоот Хаан банкны дансруу шилжүүлсэн. Ингээд нийт 500,000 төгрөгийг Г.Уламбаярт өгч залилуулсан. …хохиролоо барагдуулмаар байна” гэжээ. /хх 89 хуу/

 

Хохирогч Ж.Удвал мэдүүлэхдээ: “2016 оны 6 сарын 19-ны өдөр 16 цагийн 00 минутын орчим Баянгол 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 12 дугаартай байрны 6 давхар 44 тоот байсан байх тэнд Уламбаяр гэдэг хүн надад Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ТҮЦ тавих зөвшөөрөл гаргаж өгнө гэж хэлж нийт 1,500,000 төгрөг болно гэхдээ урьдчилгаа болгож эхний ээлжинд 300,000 төгрөг авахаар болж гэртээ мобайл банкаар гүйлгээ хийж авсан. Тэгээд 2016 оны 7 сард ТҮЦ-ээ бариад ачаад аваад ир гэж хэлсэн болохоор нь ачаад аваад очтол хүлээж байгаарай гэж хэлээд алга болсон, түц ачиж явахад 170,000 төгрөг байдаг нийт 3 удаа худал хэлж ачуулсан юм. 2016 оны 8 сард 40,000, 170,000, Ариг банкны дансаар 40,000, 20,000, дансаар 200,000 төгрөг авсан нийт 1,260,000 төгрөг өгсөн байгаа. Одоо тэр хүн утсаа авахгүй зөвшөөрөл байхгүй, би ТҮЦ-ээ зээл аваад бүх юмаа хийсэн байсан одоо зээлний хугацаа хэтрээд асуудал их байна.

Би Фэйсбүүк дээр зөвөлгөө авах гэсэн юм гээд пост бичсэн байсан тэгсэн надтай утсаар холбогдоод танилцсан зөвлөгөө авсан. Тэгээд ажил гүйцэтгэхэд тус болохоор болсон. Тэр хүн өөрийгөө карказны барилгын компанитай гэж байсан. Ганбаатарын Уламбаяр утас нь 96678151, 94307227, 89900484 гэсэн дугааруудтай байгаа.

Би дансаар шилжүүлсэн мөнгө бол 750,000 төгрөг болсон, ТҮЦ-ээ ачаад аваад ир гэхээр нь ачуулж очиход нэг удаагийн ачилтын мөнгө нь 170,000 төгрөг би нийт 3 удаа ачуулж 510,000 төгрөгөөр хохирсон нэхэмжилж байгаа миний мөнгө нийт 1,260,000 төгрөг болсон байгаа.

Би өөрийн өгсөн мөнгөө буцаан авч хохирлоо барагдуулмаар байна. Гомдолтой байна” гэжээ. /хх 206, 207 хуу/

 

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хав 122 хуу, 218 хуу/

2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоол /хав 124-127 хуу/

2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай магадлал /хав 132-134 хуу/

Хаан банкны 5100228006 дугаартай дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хав 147-151 хуу, 214-216 хуу/ зэрэг болно.

 

Шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Уламбаяр нь давтан үйлдлээр “Солонгос улс руу хямдхан виз гаргаж өгнө” хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар Хаан банкны 51000228006 тоот данс болон бэлнээр  иргэн Т.Өрнөхцэцэгээс 2016 оны 6 дугаар сарын 09, 2016 оны 6 дугаар сарын 24, 2016 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нийт 1,100,000 төгрөгийг, иргэн Г.Ононгоос 2016 оны 6 дугаар сарын 13, 2016 оны 7 дугаар сарын 01, 2016 оны 7 дугаар сарын 07-ний өдөр нийт 2,600,000 төгрөгийг, иргэн Ц.Отгонжаргалаас 2016 оны 6 дугаар сарын 13, 2016 оны 6 дугаар сарын 14, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр нийт 800,000 төгрөгийг, иргэн Н.Уламбаяраас 2016 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 500,000 төгрөгийг, иргэн А.Дарханцэцэгээс 2016 оны 6 дугаар сарын 17, 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр нийт 1,800,000 төгрөгийг, иргэн Г.Номинцэцэгээс 2016 оны 6 дугаар сарын 21, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нийт 800,000 төгрөгийг, иргэн Э.Отгонцэцэгээс 2016 оны 6 дугаар сарын 25, 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр нийт 800,000 төгрөгийг, иргэн Г.Энхмаагаас 2016 оны 6 дугаар сарын 25, 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр нийт 800,000 төгрөгийг, иргэн Т.Мөнхцэцэгээс 2016 оны 7 дугаар сарын 04, 2016 оны 7 дугаар сарын 06, 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрүүдэд нийт 1,200,000 төгрөгийг, иргэн С.Үүрийнтуяагаас 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр 500,000 төгрөгийг, иргэн Ж.Удвалаас “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд түргэн үйлчилгээний цэгийн зөвшөөрөл гаргаж өгнө” гэж 2016 оны 6 дугаар сарын 19, 2016 оны 7 дугаар сарын 29, 2016 оны 8 дугаар сарын 05, 2016 оны 8 дугаар сарын 17, 2016 оны 8 дугаар сарын 29, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрүүдэд давтан үйлдлээр нийт 800,000 төгрөгийг тус тус хуурч мэхлэн шилжүүлэн авч нийт 11 удаагийн давтан үйлдлээр бусдад 11,700,000 төгрөг буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Т.Өрнөхцэцэг /хх 31/, Ц.Отгонжаргал /хх 47/, Т.Онон /хх 37-38/, Н.Уламбаяр /хх 56/, А.Дарханцэцэг /хх 62/, Г.Номинцэцэг /хх 67/, Э.Отгонцэцэг /хх 72/, Г.Энхмаа /хх 78/, Т.Мөнхцэцэг /хх 84/, С.Үүрийнтуяа /хх 89/, Ж.Удвал /хх 206/ нарын мэдүүлэгээр тус тус нотлогджээ.

 

Дээрх мэдүүлэгүүд нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 122, 218/, 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 429 дугаартай шийтгэх тогтоол /хх 124-127/, 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 17 дугаартай магадлал /хх 132-134/, Хаан банкны 5100228006 дугаартай дансны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 147-151, 214-216/, хохирлын мөнгө хүлээн авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 48-49/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад баримтаар нотлогдон тогтоогдож байна. 

 

Иймд шүүгдэгч Г.Уламбаярт холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, нотолбол зохих зүйлүүд нотлогдсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн хохирогчид үлэмж хэмжээний хохирол учруулан залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүгдэгч Г.Уламбаяр нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 429 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж 2014 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тэнсэн суллагдсан бөгөөд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар түүний Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал өршөөгдсөн тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.  

 

Шүүгдэгч Г.Уламбаяр нь үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

 

Хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Уламбаяр хохирогч Ц.Отгонжаргалд 800.000 төгрөгийн хохирол төлсөн, шүүгдэгч Г.Уламбаяр нь цагдан хоригдсон хоноггүй зэргийг тус тус дурдлаа.  

 

Иргэний хуульд зааснаар шүүгдэгч Г.Уламбаярын нэр хөрөнгөөс 10.900.000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.Өрнөхцэцэгт 1.100.000 төгрөгийг, Т.Ононд 2.600.000 төгрөгийг, Н.Уламбаярт 500.000 төгрөгийг, А.Дарханцэцэгт 1.800.000 төгрөгийг, Г.Номинцэцэгт 800.000 төгрөгийг, Э.Отгонцэцэгт 800.000 төгрөгийг, Г.Энхмаад 800.000 төгрөгийг, Т.Мөнхцэцэгт 1.200.000 төгрөгийг, С.Үүрийнтуяад 500.000 төгрөгийг, Ж.Удвалд 800.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хохирогч Ж.Удвал мөрдөн байцаалтанд 1.260.000 төгрөг нэхэмжилсэн боловч баримтаар тогтоогдсон хэмжээгээр шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн ба хохирогч бусад хохирлоо баримтаар бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болно.

 

            Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 292, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Ганбаатарын Уламбаяр нь давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхэлж үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Ганбаатарын Уламбаярыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Г.Уламбаярт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Г.Уламбаярын нэр хөрөнгөөс 10.900.000 төгрөгийг гаргуулж, 1.100.000 төгрөгийг Дорнод, Хэрлэн, 4-р баг зангиат 13 гудамж 29 тоотод оршин суух Булгалжин овогт Тэгшбуянтын Өрнөхцэцэгт /РД:ЖЗ79121606/-д, 2.600.000 төгрөгийг Баянгол дүүргийн 2 дугаар хороо 59-1-11 тоотод оршин суух Боржигон овогт Тарваагийн Онон /РД:ЦВ63121988/-д, 500.000 төгрөгийг Баянгол дүүргийн 17 дугаар хороо 28-1-21 тооотод оршин суух Ханбуу овогт Нүрзэдийн Уламбаяр /РД:ЧА86070861/-д, 1.800.000 төгрөгийг Баянгол дүүргийн 4 дүгээр хороо Цоглог хотхон 201-132 тоотод оршин суух Боржигон овогт Алтангэрэлийн Дарханцэцэг /РД:РЭ81120787/-д, 800.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо туул 3 гудамж 20 тоотод оршин суух Гэндэнбалжир овогт Гэрэлийн Номинцэцэг /РД:НА90101260/-д, 800.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо сонгино 6 гудамж 40 тоотод оршин суух Монголжин овогт Энхсайханы Отгонцэцэг /РД:УУ91081120/-д, 800.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо сонгино 16 гудамж 132а тоотод оршин суух Боржигон овогт Ганбаатарын Энхмаа /РД:ШЕ80031165/-д, 1.200.000 төгрөгийг Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 5 хэсэг, туул 2 гудамж 27 тоотод оршин суух Тайх овогт Төмөрбаатарын Мөнхцэцэг /РД:ЖЗ85100908/-д, 500.000 төгрөгийг Дорнод, Сэргэлэн, 4-р баг, Очир хүрээд оршин суух Тайх овогт Сумъяабазарын Үүрийнтуяа /РД:ЖЗ90062402/-д, 800.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 1-25 тоотод оршин суух Зээ овогт Жавхлантын Удвал /РД:УХ93010928/-д тус тус олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Г.Уламбаяр нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Отгонжаргалын 800.000 төгрөгийн хохирол төлсөн, хохирогч Ж.Удвал хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрх нээлттэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Уламбаярын цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2017 оны 3 дугаар сарын 06-ны энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл шүүхэд бүртгэгдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Уламбаярын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.ЕСӨН-ЭРДЭНЭ