Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/27

 

 

 

 

 

  2023         12          27                                         2023/ШЦТ/27

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,

Улсын яллагч Д.Аззаяа,

Хохирогч О.Нармандах,

Шүүгдэгч Б.Цнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Цолмонд холбогдох 2306 02989 3177 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 дүү, хүргэн дүүгийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 26 дугаар хороо, Уран ган хотхоны 16 дугаар байрны 01 тоотод оршин суух хаягтай,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 780 дугаартай тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж байсан,Бовогт Бын Ц/РД: /.

Хэргийн товч агуулга:

          Б.Цнь үргэлжилсэн үйлдлээр өөрийн найз О.Нармандахыг 2023 оны 04 дугаар сарын 11-ний өдөр “найз нь хүнд өртэй болчхоод байна, найздаа Ай фоне 13 про макс гар утсыг лизингээр аваад өгөөч cap сард нь төлбөрийг нь төлөөд явна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ант пэй” ХХК гар утас лизингийн газраас “Ай фоне 13 про макс" загварын гар утсыг зээлээр авхуулж 4,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

          Мөн 2023 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 996 байрны 3012 тоотод О.Нармандахын эзэмшлийн 1,215,000 төгрөгийн үнэ бүхий “Макбүүк про” загварын зөөврийн компьютерыг “нэг өдөр хэрэглэчхээд өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Цөгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч О.Нармандах өгсөн мэдүүлэгтээ: “Бид 2 багын найзууд. Ажил дээрээ ашиглах гээд макбүүк худалдаж аваад Цолмонг хэрэгцээ гарсан гэж хэлхээр нь итгээд өгсөн. Гэтэл ямар ч холбоогүй болоод алга болсон. Макбүүкийн 2,400,000 төгрөгөөр, Айфоне 12 гар утсыг 4,800,000 төгрөг гээд урьдчилгаа 500,000 төгрөг төлөөд 4,300,000 төгрөг үлдээд тэрнээс хойш ганц ч төлөлт хийгээгүй тул хүү бодогдсон байсан. Нэг ч төлөлт хийгээгүй байсан болохоор өдөр болгон банк бусаас над руу залгадаг байсан. Би бүх төлбөрийг төлсөн. Би эхнэрээсээ нууцаар авч өгсөн байсан. Хэрэгт авагдсан эд зүйлд үнэлгээ хийсэн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Хэргийн үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.06/,

Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх.08/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.Мөнхтулгын өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр манай найз Б.Цнадад “Найз нь хүнд өртэй болчхоод байна. Найздаа ай фоне 13 про макс маркийн гар утас лизинг хийгээд өгөөч, надад зээл гарахгүй байна гэхээр нь зөвшөөрөөд Багшийн дээдийн хажууд байдаг “Ант” ХХК гар утас лизингийн газраас Ай фоне 13 про макс маркийн гар утсыг 4,200,000 төгрөгөөр зээлж авч өгсөн. Би өөрийн нэр дээр уг зээлийг хийсэн. Тэгээд түүнээс хойш 2022 оны 08 дугаар сарын дундуур миний өөрийн хэрэглэдэг Макбүүк маркийн нөүтбүүкийг нэг өдөр хэрэглэчхээд өгье гэж нэг өдрийн 200,000 төгрөг өгөөд авсан. Тэгээд 7 хоног алга болчихоор нь нөүтбүүкээ авъя гээд холбогдтол байхгүй гээд алга болсон, тэрнээс хойш огт сураггүй болсон. Миний нөүтбүүк ч байхгүй, бас нөгөө лизингийн газрын мөнгөө ч огт төлөөгүй байсан, би уг лизингийн хүүтэй мөнгө болох 6,000,000 гаран төгрөг төлсөн...” гэх мэдүүлэг /хх.16/,    

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Цолмонгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “...Нармандах бид 2 багын найзууд. Би 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би найз Нармандахаас айфоне 13 фро макс маркийн гар утас нэр дээр нь лизингээр аваад өгөөч гэж гуйсан, тэгэхэд найз маань зөвшөөрөөд Багшийн дээдийн Төгөлдөр плаза дотор байрладаг “Ант” ХХК нэртэй гар утас лизингийн газраас 3,400,000 төгрөгөөр лизингээр авч байсан, би “Ант” ХХК-д сард 260,000 төгрөг төлөхөөр тохиролцож байсан. Тэгээд би төлөх боломжгүй болоод уг лизингийн мөнгийг төлж барагдуулаагүй. Тэр учир явдлаа тухайн үед найз Нармандахад хэлж байсан. Түүний дараа 2022 оны 08 сард /өдрөө санахгүй байна/ Нармандахын өөрийнх нь хэрэглэдэг “Macbook pro” маркийн нөүтбүүкийг ганц өдөр хувьдаа хэрэглэчхээд өгье гээд нэг өдөр гуйж авсан. Тэгээд би уг нөүтбүүкийг 600,000 төгрөгт ломбардад тавьсан. Түүнээс хойш би Нармандахаас авсан гар утасны болон нөүтбүүкнийх нь мөнгийг өгөөгүй өдий хүрсэн...” гэх мэдүүлэг /хх.19, 37/,

“Дамно” ХХК-й 023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн БЗ1-23-1783 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх.22-25/,

          Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.31-33/,

          Яллагдагчид эрх, үүрэг тайлбарласан баталгаа /хх.36/,

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Шүүгдэгч Б.Цолмонгийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.40-50/,

Шүүгдэгч Б.Цолмонгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх.51, 59-64/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

          Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

          Үйл баримтын талаарх дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

          Б.Цнь үргэлжилсэн үйлдлээр өөрийн найз О.Нармандахыг 2023 оны 04 дугаар сарын 11- ний өдөр “найз нь хүнд өртэй болчхоод байна, найздаа ай фоне 13 про макс гар утсыг лизингээр аваад өгөөч cap сард нь төлбөрийг нь төлөөд явна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ант пэй” ХХК гар утас лизингийн газраас “Ай фоне 13 про макс" загварын гар утсыг зээлээр авхуулж 4,250,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн 2023 оны 08 дугаар сард Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо 996 байрны 3012 тоотод О.Нармандахын эзэмшлийн 2,350,000 төгрөгийн үнэ бүхий “Макбүүк про” загварын зөөврийн компьютерыг “нэг өдөр хэрэглэчхээд өгье” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан болох нь зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

“Дамно” ХХК-й 023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн БЗ1-23-1783 дугаартай хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хх.22-25/-ээр “Ай фоне 13 про макс" загварын гар утсыг 2,950,000 төгрөгөөр, “Макбүүк про” загварын зөөврийн компьютерыг 1,215,000 төгрөгөөр үнэлж тогтоосон байх хэдий ч тэдгээр үнэлгээг шүүгдэгч Б.Цолмон, О.Нармандах нар нь хүлээн зөвшөөрөхгүй, харин “Ай фоне 13 про макс" загварын гар утсыг 4,250,000 төгрөгөөр, “Макбүүк про” загварын зөөврийн компьютерыг 2,350,000 төгрөгөөр үнэлэхийг харилцан хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул энэ байдлаар хохирлын үнэлгээг тогтоосон болно.

Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгч өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй учир мөрдөн шалгах ажиллагаанд Б.Цолмонгийн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөхийг сануулж гэрчээр авсан мэдүүлгийг үнэлэх шаардлагагүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дээрх нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.Цолмонг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд хянан шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд “Залилах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулжээ.

Залилах гэмт хэрэг нь хохирлын хэмжээ шаардахгүй ба хуульд заасан аргаар бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар гэмт хэрэг үйлдэгдсэнд тооцно.

Мөн залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар шууд өөрийн мэдэлд авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн субьектив санаа зорилготой байдаг бөгөөд, бодит байдлыг гуйвуулах, худал хэлэх зэргээр бусдын эд хөрөнгийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах хэлбэрээр илэрдэг.

          Залилах гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ хэлцэл анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээ хэлцлийн нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал хохирогч нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилах гэмт хэрэг гэж үзнэ.

Харин гэрээ хэлцлээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж, бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг шилжүүлэхгүй байх гэмт санаа зорилго төрж, үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч мэхлэх, итгэл эвдэх зэрэг тодорхой үйлдэл хийсэн төдийгүй, гэрээ хэлцлийн төлбөрийг зориулалтын бусаар зарцуулсан бол залилах гэмт хэргээр зүйлчилдэг.

Шүүгдэгч Б.Цнь бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны үед бий болсон итгэлийг урвуулж ашиглан, гар утасны зээлийн гэрээг анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй буюу өр төлбөртэй болохыг урьдчилан мэдсээр байж хийсэн, зээлийн төлбөрийг удаан хугацаанд огт хийгээгүй, улмаар тухайн гар утсыг барьцаалан зээлдэх газарт тавьж зориулалтын бусаар зарцуулж хохирогчоос нийт 6,600,000 төгрөгийн үнэ бүхий эд зүйл авсан үйлдэл нь “Залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Гэм буруугийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Цолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч маргаагүй болно.

Б.Цолмонгийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой, шунахайн сэдэлттэй байна.

Иймд шүүгдэгч Б.Цолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны үед бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.

Хохирогч О.Нармандахын нэхэмжилсэн хохирлын нийт 6,600,000 төгрөг, гар утасны лизингийн хүү, алдангид төлсөн хор уршгийн 2,950,000 төгрөг, бүгд 8,550,000 төгрөгийг шүүгдэгч Б.Цолмонгоос гаргуулж хохирогчид олгох нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байна.

Б.Цгэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Цолмонгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт, хохирогчийн санал гомдол зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

          Шүүгдэгч Б.Цолмонд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04/26682 дугаартай албан бичигт “...ялтан Б.Цнь 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 295 цагийг биелүүлж, 105 цагийн үлдэгдэлтэй байна” гэжээ.

          Шүүгдэгч Б.Цолмонд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 780 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй үйлдсэн 105 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 465 цагийн хугацаагаар тогтоох нь зүйтэй.

Б.Цолмонд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ццагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.

          Шүүгдэгч Б.Цолмонд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

1. ШүүгдэгчБовогт Бын Цолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны үед бий болсон итгэлийг урвуулж ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цолмонд 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Б.Цолмонд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 780 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаас биелүүлээгүй үйлдсэн 105 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг, энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялын хэмжээг 465 цагийн хугацаагаар тогтоосугай.

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Цолмонд сануулсугай.

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Ццагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Цолмонгоос 8.550.000 төгрөг гаргуулж хохирогч О.Нармандахад олгосугай.

          7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          8. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Цолмонд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         С.ӨСӨХБАЯР