| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0066/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/63 |
| Огноо | 2023-12-13 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* ******* ******* сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Гомборагчаа
Шүүгдэгч *******
Нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* ******* ******* сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2324000000086 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ******* ******* ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл-7, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* ******* ******* ******* ******* багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* ******* ******* ******* ******* багийн нутаг “Хавчгийн ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.31 м3 түлээний хуурай шинэс мод бэлтгэж, ******* ******* ******* ******* төв рүү “Kia Bongo Frontier-W3” маркийн 83-95 УАХ улсын дугаартай автомашинаар тээвэрлэн, ойн санд 253,545 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* ******* ******* ******* ******* багийн нутаг “Хавчгийн ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.31 м3 түлээний хуурай шинэс мод бэлтгэж, ******* ******* ******* ******* төв рүү “Kia Bongo Frontier-W3” маркийн 83-95 УАХ улсын дугаартай автомашинаар тээвэрлэн, ойн санд 253,545 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн үйл баримт нь:
Иргэний нэхэмжлэгч : "...Иргэн ******* ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох ******* сум дахь сум дундын Ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 27/,
Гэрч : “...******* ******* ******* багийн иргэн манай найз Б. 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 13 цаг 00 минутын үед ******* ******* төвд манай ээжийнд ганцаараа хүрч ирээд намайг ******* баг руу галын модонд хамт яваад өгөөч гэж гуйхаар нь би зөвшөөрөөд хамт явсан юм. Сумын төвөөс бид хоёр түүний эзэмшлийн Бонго Пронтер маркийн 81-55 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр 14 цаг 00 минутын үед яваад ******* багийн нутаг Хавчгийн ар гэх газарт очсон. Бид хоёрыг тухайн газарт очиход дүү ******* Хавчгийн ар гэх газарт өөрийнхөө цагаан өнгийн Бонго пронтер маркийн автомашинтай очсон байсан. Тэгээд тухайн газраас , бид гурав шинэс төрлийн галын түлээний модыг бэлтгээд 2 автомашины тэвшин дээр ачаад ******* ******* төв рүү яваад бид хоёр түрүүлээд түүний Бонго Пронтер маркийн 81-55 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ******* төв түүний өөрийн хашаанд модтой машинаа оруулж тавьсан. Тэгээд ын эхнэрийн Приус 20 маркийн тээврийн хэрэгслээр бид хоёр Идэрийн голын гүүрэн дээр хүргүүлж буугаад цааш алхаад ы машин дээр очоод түүний машиныг жолоодоод Идэрийн голын гүүрээр гарах үедээ замын цагдаатай таарч шалгуулаад машин эвдэрсэн хүний машинаар модоо тээвэрлэж явна гээд тэр цагдаад хэлээд эрхийн бичигтээ тэмдэглэл үйлдүүлээд ******* төв рүү ороод ы модыг эмнэлгийн баруун талд танихгүй айлын хашаанд буулгасан. Тэгээд тэр айлын хашаанаас би *******аар гэр лүүгээ хүргүүлсэн. Харин , ******* хоёр хамт явсан. Тэгсэн модтой машинаа хашаанаасаа асаагаад асаагаад модоо эмнэлгийн баруун талд нөгөө *******ы мод буулгасан газарт модоо буулгахаар хашаанаасаа гарч яваад гудамжныхаа тэнд замын цагдаатай таарч шалгуулсан гэсэн. Тэгсэн ******* мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байж таараад ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн асуудлаар шалгагдаж байх шиг байна... эрхийн бичиг авсан гээд надад үзүүлсэн. Харин *******ыг эрхийн бичиг авсан эсэхийг би мэдээгүй. ******* мод бэлтгэж байхад надад эрхийн бичгийн талаар юм хэлээгүй...Би *******ыг эрхийн бичиг аваагүй мод бэлтгэсэн гэдгийг сая өөрөөс нь сонсож мэдлээ. Миний хувьд д туслах гэж анх мод бэлтгэхээр очсон. Харин тухайн газарт түүний ******* мод бэлтгэхээр очоод автомашин нь саатсан байж таараад автомашинаа засаад модоо бид хоёртой хам бэлтгэсэн юм...” гэсэн мэдүүлэг /хх-29/,
Гэрч : “...Би 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр байгаль хамгаалагч №23-055770 серийн дугаартай түлээний 3 метр куб мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Тэгээд би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* ******* төвөөс найз г модонд хамт яваад өгөөч гэж гуйгаад манай найз хамт явж өгөхөөр зөвшөөрөөд тухайн өдөр ******* төвөөс би өөрийнхөө Бонго Пронтер маркийн 81-55 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хамт 14 цаг 00 минутын үед яваад ******* багийн нутаг Хавчгийн ар гэх газарт очсон. Миний мод бэлтгэхээр очсон “Хавчгийн ар” гэх газарт манай дүү ******* өөрийнхөө цагаан өнгийн Бонго пронтер маркийн автомашинтай 2023 оны 10 дугаар сарын 21-ний өдөр галын мод хийхээр очоод тэнд тээврийн хэрэгсэл нь эвдэрсэн байсан юм. Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр очихдоо дүү *******д тээврийн хэрэгслийн сэлбэгийг хүргэж өгсөн юм. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Хавчгийн ар” гэх газраас манай дүү ******* бид хоёр өөрсдийнхөө галын түлээний модыг бэлтгэсэн. Мод бэлтгэх үед манай найз Ц.Баярсайхан бид хоёрт модноос өргөлцөж тусалсан. Тэгээд манай дүү бид хоёр тэр өдөр ойгоос бэлтгэсэн галын модоо өөрсдийнхөө тээврийн хэрэгсэл дээр ачаад ******* ******* төв рүү явсан. Тэгээд шөнө 22.00 цаг өнгөрч байхад би өөрийнхөө Бонго пронтер маркийн 81-55 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр ******* төв рүү ороод хашаанд модтой машинаа оруулж тавьсан. Тэгсэн манай дүү ******* над руу утсаар залгаад надад эрхийн бичиг байхгүй та өөрийнхөө эрхийн бичгээр миний модыг оруулаад өгөөч гэж хэлсэн. Би тэр үед *******д эрхийн бичгээ авахад яадаг юм гэж загнаад очихоор болсон. Тэгээд би өөрийн эхнэр Идэрийн голын гүүрний цаана хүргээд өгөөч гэж гуйгаад эхнэрийнхээ Приус 20 маркийн 97-96 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр хүргүүлээд манай дүү ******* гүүрний цаанаас манай эхнэрийн машинд суугаад ******* төв рүү явсан. Тэгээд би дүү *******ы модтой Бонго Пронтер маркийн 83-95 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Идэр голын гүүрээр гарах үедээ замын цагдаатай таарч шалгуулаад өөрийнхөө түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг цагдаад шалгуулсан. Би тэр үед цагдаад шалгуулахдаа миний өөрийн автомашин эвдрээд дүүгийнхээ автомашинаар өөрийнхөө галын түлээний мод тээвэрлэж оруулж байгаа юм гээд худлаа хэлчихсэн юм. Тэгсэн тэр замын цагдаа миний түлээний мод бэлтгэх эрхийн бичигт тэмдэглэл үйлдээд намайг явуулсан. Би тэндээс цагдаад шалгуулчхаад эмнэлгийн баруун талд *******ы оч гэсэн айлын хашаанд очсон. Тэгээд тэр айлын хашаанд ы модыг Ц.Баярсайхан бид гурав буулгаад би Б.Жаргалсайхнаар гэртээ хүргүүлээд хашаанаас өөрийнхөө модтой автомашинаа асаагаад айлын хашаанд буулгахаар хашаанаас гарч яваад нөгөө гүүрэн дээр шалгуулсан замын цагдаатай таарч шалгуулаад өөрийнхөө түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг үзүүлсэн. Тэгээд манай дүү ******* зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэх асуудлаар цагдаагийн байгууллагад шалгагдах болсон юм. Би өөрийн дүү ы хамт мод бэлтгэж байхдаа түүнийг эрхийн бичиг авсан байлгүй гэж бодоод түүнээс асуугаагүй. Тэгсэн шөнө ******* төв рүү намайг орсон хойно манай дүү над руу залгаад надад эрхийн бичиг байхгүй та өөрийнхөө эрхийн бичгээр миний одыг оруулаад өгөөч гэж хэлэхээр нь анх мэдсэн юм. Би тэр шөнө эрхийн бичиггүй гэдгийг мэдээд чи яагаад мод бэлтгэх эрхийн бичгээ аваагүй юм бэ гээд асуутал надад хагас бүтэн сайн амралтын өдөр таараад авч чадаагүй гэж надад хэлсэн... Бонго Пронтер маркийн 83-95 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл би хэний нэр дээр байдгийг сайн мэдэхгүй. Манай дүү тухайн тээврийн хэрэгслийг 2022 оноос хойш эзэмшиж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 31-32/,
Гэрч “...Б. нь 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдөр надаас №23-055770 дугаартай түлээний 3 метр куб модны эрхийн бичгийг авч байсан. Харин түүний дүү ******* надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг 10 дугаар сард аваагүй... Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичгийг авах ёстой. Тэгээд эрхийн бичигт заасан газраас заагдсан хугацаанд тухайн бэлтгэх ёстой модныхоо төрөл, хэмжээг зөрчихгүйгээр модоо бэлтгэж, эрхийн бичигт заасан хугацаанд тээвэрлэн оруулж ирэх ёстой. Ойгоос эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэж болохгүй, хэрэв эрхийн бичиг авахгүйгээр мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг /хх 34/,
Гэрч : “...*******ы зүгээс 2023 оны 09, 10 дугаар саруудад надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Харин 2023 оны 06 дугаар сард 1 удаа галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-36/,
Гэрч “...*******ы зүгээс 2023 он гарснаар өнөөг хүртэл надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-38/,
Гэрч “...*******ы зүгээс 2023 оны 09, 10 дугаар саруудад надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-40/,
Гэрч “...*******ы зүгээс 2023 оны 10 сард надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Би энэ оны 10 дугаар сард ээлжийн амралттай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-42/,
Гэрч ийн “...Манай нөхөр Б. 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* ******* төвөөс найз Ц.Баярсайхан гэх хүний хамт өөрийнхөө Бонго пронтер маркийн 81-55 ХӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслээр галын мод бэлтгэж ирнэ гээд явсан. Тэгээд шөнө 22.00 цаг өнгөрч байхад манай нөхөр гэртээ өөрийнхөө автомашинаар галын түлээний модыг тээвэрлэж ирсэн. Тэгсэн манай нөхөр Б. надад манай дүү *******д галын түлээний модны эрхийн бичиг байхгүй гэнэ өнөөдөр галын түлээний мод хийсэн юм. Идэрийн голын гүүрний цаана ******* төв рүү орж чадахаа байлаа гэнэ чи намайг гүүр рүү машинаараа хүргээд өгөөч би өөрийнхөө эрхийн бичгээр ы модтой машиныг оруулаад ирье гэж хэлсэн. Тэгээд би өөрийнхөө Приус-20 маркийн 97-96 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод машин дотор манай нөхөр Б., түүний найз Баярсайхан хоёр суугаад бид гурав Идэрийн голын гүүрэн дээр очоод манай нөхөр Б., түүний найз Баярсайхан хоёр машинаас буусан. Харин манай нөхрийн дүү ******* миний машинд суугаад бид хоёр түрүүлээд ******* төв рүү орсон. Харин манай нөхөр Б. өөрийн төрсөн дүү *******ы галын түлээний мод ачсан тээврийн хэрэгслийг жолоодоод ******* төв рүү орсон. Тэгээд би гэртээ очоод байж байтал манай нөхөр Б. гэртээ хүрч ирээд өөрийнхөө модтой автомашинаа асаагаад өвс авсан хүнийхээ айлын хашаанд модоо буулгана гээд хашаанаас гарч яваад гүүрэн дээр шалгуулсан замын цагдаатайгаа дахин таарч шалгуулсан гэсэн. Манай нөхөр Б. надад ярихдаа тэр шөнө эхлээд өөрийнхөө галын түлээний автомашинтай орж ирэхдээ ямар нэгэн цагдаатай таараагүй гэсэн. Харин дүү *******ы галын түлээний модтой автомашиныг Идэр голын гүүрний цаад талаас оруулж ирж байгаад замын цагдаатай таарч шалгуулаад өөрийнхөө эрхийн бичгийг үзүүлж шалгуулсан гэсэн. Тэгээд тэр шөнө яг өөрийнхөө галын модтой автомашинаа хашаанаасаа жолоодож гараад гүүрэн дээр шалгуулсан нөгөө замын цагдаатайгаа дахиад таарсан гэсэн. Тэгээд ойгоос зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн байж болзошгүй гэх асуудлаар манай нөхөр Б. түүний дүү ******* нар цагдаагийн байгууллагаар шалгагдах болсон юм...” гэсэн мэдүүлэг /хх-44/,
******* ******* ******* сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 21 дугаартай: “...Ойгоос бэлтгэсэн нийт моднууд шинэс хар мод 2,31 метр куб мод хуурай мод байна. Ойгоос бэлтгэсэн моднууд ангиллын хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн модны тайралт жигд 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр бэлтгэсэн байх, хэргийн газрын үзлэгээр GPS төхөөрөмжөөр тогтоосон N48.37, 40,63-Е98.09.21.1,N48.37,40,45 Е98,09,29,09,N48.37.40.44-Е98,09,29,27, N48,37,42,15-Е98,09,29,04 цэгүүдээр сод бэлтгэсэн газар ******* ******* ******* багийн “Хавчигийн ар” гэх газар байна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 куб метр модны экологи эдийн засгийн үнэлгээ 109760 төгрөг байна. ******* ******* ******* багийн нутаг “Хавчигийн ар” гэх газар байна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1 куб метр модны экологи эдийн засгийн үнэлгээ 109760 төгрөг байна. ******* ******* ******* багийн нутаг “Хавчигийн ар” гэх газрын ойгоос бэлтгэж тээвэрлэсэн гэх дээрх модны нийт экологи эдийн засгийн үнэлгээ БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 2-р мужийн 1метр куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь түлшний модонд 109,760 төгрөг, итгэлцүүр болох 1,0-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 109,760 төгрөг болж бэлтгэсэн мод 2,31 метр кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 253,545 төгрөг болж байна Мод бэлтгэх эрхийн бичиг авалгүйгээр мод бэлтгэж болохгүй. Ойгоос мод бэлтгэсэн иргэн ******* нь ойн тухай хуулийн 35.4.2-р зүйлийг зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт /хх 56-57/
Шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай: “...Бонго пронтер маркийн автомашин, Хятад улсад үйлдвэрлэсэн модны хөрөө, 1,5 метрийн урттай хуурай шинэс мод /39ш/ зэргийн үнэлгээг үнэлгээ хийх аргуудын давуу болон дутагдалтай талуудыг харгалзан үзэхэд зах зээлийн хандлагын харьцуулалтын арга илүү тохирох тул энэ аргыг сонгон авч, Бонго пронтер маркийн авто машины үнийг 1,800,000, Хятад улсад үйлдвэрлэгдсэн модны хөрөөний үнэлгээг 45000, 39 ширхэг шинэс модны үнэлгээг 146,250 төгрөг нийт үнэлгээ 1,991,250 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлт /хх 70-73/, тоолуурын хүснэгт /хх 59/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр /хх 3-5/ тус тус тогтоогдож байна
Мөн шүүгдэгч *******ы: “...Би 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* ******* ******* сум Улаантолгой баг Баянбүрд хорооллын 5-521 тоотод хашаанаасаа өөрийн эзэмшлийн Бонго пронтер маркийн 83-95 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа гарч яваад ******* ******* ******* ******* ******* багийн Хавчигийн ар гэх нэртэй газрын ойгоос 5 ширхэг унаанга модноос 1.50 метрийн урттай тайрч 39 ширхэг модыг өөрийн эзэмшлийн улаан цагаан өнгөтэй хөрөөгөөр хөрөөдөж бэлтгэж дуусгаад өөрийн эзэмшлийн Бонго пронтер маркийн 83-95 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ачиж ******* сум руу Идэрийн голын гүүрээр орж ирсэн. ******* суманд орж ирээд цагдаагийн байгууллагад гоожингүй мод бэлтгэсэн гэх хэрэгт шалгагдсан юм...” гэсэн мэдүүлэг нь зохих зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн үйл баримтыг давхар нотолж байна.
Шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр мөрдөн шалгах ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлсөн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Шүүгдэгч ******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ******* ******* ******* ******* ******* багийн нутаг “Хавчгийн ар” гэх газрын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.31 м3 түлээний хуурай шинэс мод бэлтгэж, ******* ******* ******* ******* төв рүү “Kia Bongo Frontier-W3” маркийн 83-95 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт “...ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч нь 2.31 м3 мод бэлтгэсний улмаас байгаль экологид 253,545 төгрөгийн хохирол учирсныг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 760,635 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө нь түүний өмчлөлийнх болох нь шүүгдэгчийн “...Би хөрөөг 2020 онд ******* сумаас 160,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Одоо хөрөөг 40,000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia Bongo Frontier-W3” маркийн 83-95 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний өмчлөлийнх биш болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна.
2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 61 дугаартай шинжээчийн “...Бонго пронтер маркийн авто машины үнийг 1,800,000 төгрөг, Хятад улсад үйлдвэрлэгдсэн модны хөрөөний үнэлгээг 45000 төгрөг, 39 ширхэг шинэс модны үнэлгээг 146,250 төгрөг нийт үнэлгээ 1,991,250 төгрөг гэж тогтоолоо...” гэсэн дүгнэлтээр гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хөрөө, тээврийн хэрэгслийн үнэ болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох модны үнэлгээг тогтоосон байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Kia Bongo Frontier-W3” маркийн 83-95 УАХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь түүний эзэмшлийн биш байх тул тээврийн хэрэгслийн үнэ 1,800,000 төгрөг, Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн улаан цагаан өнгөтэй хөрөө, гэмт хэрэг үйлдэж олсон 2.31 метр куб хэрэглээний модыг тус тус улсын орлого болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ыг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын дотор төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгчид хохиролд 760,635 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн улаан цагаан өнгөтэй хөрөө, тээврийн хэрэгслийн үнэ 1,800,000 төгрөг, гэмт хэрэг үйлдэж олсон 2.31 метр куб хэрэглээний модыг тус тус улсын орлого болгосугай.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 23 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.
8. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гарах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол гаргаж, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ