| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Очирын Өлзийхишиг |
| Хэргийн индекс | 141/2023/0051/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/62 |
| Огноо | 2023-12-12 |
| Зүйл хэсэг | 24.6.2.3., |
| Улсын яллагч | Б.Чулуунхүү |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Цагаатгах тогтоол
2023 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* ******* Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Өлзийхишиг даргалж,
Улсын яллагч Б.Чулуунхүү,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэн,
Шүүгдэгч Б.Ц,
Гэрч Д.Ц, Г.Г, Э.М, С.О,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* ******* Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Цхолбогдох эрүүгийн 2324000180038 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Улсын иргэн, төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, “ажилтай, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаартай, Аовогт Б Ц,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Цнь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд ******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурайн Бүргэдийн өвөр” гэх Тарвагатайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 155 ширхэг буюу 14.1422 метр куб мод бэлтгэж, ойн санд 4,293,274 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Прокуророос шүүгдэгч Б.Цийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд ******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурайн Бүргэдийн өвөр” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 155 ширхэг буюу 14.1422 метр куб мод бэлтгэж ойн санд 4,293,274 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Иргэний нэхэмжлэгч О.Он “...“Шинэ ойн цуурай” ХХК нь Байгаль орчны яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу ******* суманд ойд үйл ажиллагаа явуулдаг. Уг байгууллагыг өмнө нь Д.Ц гэдэг хүн ажиллуулж байгаад больсон юм. Харин 2021 оноос хойш Б.Цгэх хүн хариуцан ажиллуулж байгаа. Харин хоорондоо шилжүүлэг хийлгэсэн эсэх талаар мэдэхгүй байна. Тухайн компани миний өөрийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/229 дугаартай захирамжаар Цэцүүх нутаг Мухар цуурай гэх газраас 5 га талбайд мод бэлтгэх зөвшөөрлийг авсан. Харин тухайн ойн мэргэжлийн байгууллагын зүгээс 2022 оны 12 дугаар сард Тосонцэнгэл сумын сум дахь дундын ойн ангиар талбайн тусгаарлалт хийлгэсэн байх. 2023 оны 01 дүгээр сард манай ******* суманд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичгийг олгоогүй байсан. Миний зүгээс тухайн хэрэгт Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх 37-38/,
Гэрч Г.Гийн “...Шинэ ойн цуурай ХХК-ний захирал Б.Ц2023 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үеэр надтай уулзаад модонд гармаар байна гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 12-ны үед сумын төвөөс хөрөө рамны Зил-131 маркийн автомашинтай М, А хоёр яваад харин би М, У, С бид нар хар өнгийн Приус-30 маркийн автомашинаар орой 18-19 цагийн хооронд ******* сумын төвөөс яваад Цэцүүх багт “Мухар цуурай” гэх газарт очиж хоносон. Бид нарын сумын төвөөс явсан автомашин нь гийн эзэмшлийн автомашин байсан юм. Тэгээд М, А, М, У, Сэ бид нар 2023 оны 01 дүгээр сарын 13-17-ны өдрийн хооронд Цэцүүх нутаг “Мухар цуурайн” аманд “Шинэ ойн цуурай” ХХК-ний тусгаарлалт хийсэн талбайгаас тухайн компанид 4 метрийн урттай шинэс төрлийн 200 орчим модыг бэлтгэсэн юм. Тухайн үед Зил-131 маркийн автомашины тэвшний арам тасраад хөдөөнөөс тухайн автомашинаар сумын төв рүү М, А, бид нар орсон. Төв рүү орохдоо ямар нэгэн мод ачаагүй хоосон орсон. Харин , хоёр хөдөө модоо хараад манаачаар үлдсэн юм. Тэгээд жолооч Э.М сумын төвд машиныхаа тэвшийг зассан юм. Тэгсэн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хөдөөнөөс , хоёр сумын төвд Приус машинтайгаа орж ирсэн юм. Тэгсэн хөрөө рамны эзэн Б.Ц2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос утсаар М бид хоёрт хөдөө яваад мод чулуугаа ач гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Мухар цуурай” гэх газраас мод ачихаар явсан. Хөдөө явахдаа би гийн Приустэй , , бид нар хамт явсан. Явахдаа гүүрээр замын постоор орой бүрий болж байхад гарсан. Хөрөө рамны Зил-131 маркийн автомашинтай голын араар М, А нар явж байсан юм. Харин 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө “Шинэ ойн цуурай” ХХК-ний Зил-131 маркийн автомашин дээр 100 орчим ширхэг 4 метрийн модыг бид нар ачиж өгөөд сумын төв рүү явуулсан. Сумын төв рүү автомашиныг М жолоодоод А гэдэг хүн хамт явсан. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Зил-131 маркийн автомашиныг сумын төв рүү явах замдаа Хонгорын аманд голоор гарах гэж байгаад эвдэрснийг утсаар ярьж мэдээд , , бид 4 сумын төв рүү гийн Приус маркийн автомашинаар орсон. Би өмнө мэдүүлэг өгөхдөө мод бэлтгэсэн өдрийг жаахан андуурсан байна бид нар 2023 оны 01 дүгээр сарын 13-17-ны өдрийн хооронд “Шинэ ойн цуурай” ХХК-ний тусгаарлалтын талбайгаас нийтдээ 150 гаран тооны 4 метрийн урттай хэрэглээний модыг ойгоос бэлтгэсэн. Бид нарын мод бэлтгэсэн газрын нэрийг би сүүлд нь хүнээс сонсоход Цэцүүх нутаг “Мухар цуурайн Бүргэдийн өвөр” гэх газар байсан байна лээ. Бид нарын зүгээс Шинэ ойн цуурай ХХК-ний захирал Б.Цийг модонд яваад өг гэхээр нь ажлын хөлс тохиролцоод модыг нь бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 41-42, 44-45/,
Гэрч Э.Мы “...Би “Шинэ ойн цуурай” ХХК-ний эзэмшлийн Зил-131 маркийн 75-89 ЗАН улсын дугаартай автомашиныг 2022 оны 12 дугаар сар, мөн 2023 оны 01 дүгээр сард жолоодсон. “Шинэ ойн цуурай” ХХК-ний эзэн Б.Ц2022 оны 12 дугаар сарын 23, 24-ний үед надтай уулзаад хөдөө тусгаарлалт хийлгэчихсэн мод бэлтгэмээр байна жолоочоор яваад хүмүүстэй хамт мод бэлтгэлцээд өгөөч гэж гуйсан. Тухайн үед би гэрт зүгээр байж байхаар гэж бодоод Б.Цтой ажлын хөлс тохироод тухайн компанийн тусгаарлалтын талбайгаас мод бэлтгэхээр болсон. Мөн “Шинэ ойн цуурай” ХХК-д “Мухар цуурай” гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдрийн хооронд А, , , , Г гэх хүмүүсийн хамт 100 гаран тооны 4 метрийн урттай шинэс төрлийн хэрэглээний хуурай моднуудыг бэлтгэсэн. 2023 оны 01 дүгээр сард ойгоос мод бэлтгэж байхад “Шинэ ойн цуурай” ХХК-ний Зил-131 маркийн 75-89 ЗАН улсын дугаартай автомашины арам тасраад А, Г, бид 4 сумын төв рүү засуулах гэж 2023 оны 01 дүгээр сарын 19, 20-ны үед Зил-131 маркийн автомашинтайгаа хоосон орсон. Харин , хоёр хөдөө модоо хараад манаачаар үлдсэн. Тэгээд би сумын төвд машины арамаа засаж дуусаад байж байтал бид нарын араас 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хөдөөнөөс , хоёр сумын төвд Приус машинтайгаа орж ирсэн. Тэгсэн хөрөө рамны эзэн Б.Ц2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос надтай утсаар яриад эрхийн бичиг авчихсан байгаа хөдөө модонд яваарай гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Мухар цуурай” гэх газраас “Шинэ ойн цуурай” ХХК-ний 01 дүгээр сард бэлтгүүлсэн 4 метрийн моднуудыг сумын төвд ачиж ирэхээр явсан. Хөдөө явахдаа Г, , , нар гийн хар өнгийн Приус-30 маркийн автомашинтай явсан. Харин би хөрөө рамны Зил-131 маркийн 75-89 ЗАН улсын дугаартай автомашиныг жолоодоод голын араар А гэх хүний хамт яваад Хонгорын ам гэх газраар голын мөсөн дээгүүр гараад “Мухар цуурай” гэх газарт очиж байсан юм. Тэгээд би 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Мухар цуурай” гэх газраас “Шинэ ойн цуурай” ХХК-ний Зил-131 маркийн 75-89 ЗАН улсын дугаартай чиргүүлтэй автомашинаар 100 орчим ширхэг модыг ачаад сумын төв рүү явах замдаа Хонгорын ам гэх газарт автомашины кроп эвдэрсэн. Тэгээд 2023.01.25-ны шөнө модтой автомашинаа сумын төвд “Шинэ ойн цуурай” ХХК-ний хөрөө рамны хашаанд оруулсан одоо модтойгоо байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 47-48/,
Гэрч Д.Ц "...Би ******* ******* ******* суманд ойд арчилгаа цэвэрлэгээний ажлаар үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлтэй “Шинэ ойн цуурай” ХХК-ний захирлаар ажиллаж байгаад бие эрүүл мэндийн шалтгаанаас компани удирдаж үйл ажиллагаа явуулахад хүндрэл гарч “Шинэ ойн цуурай” ХХК-ний зүсвэрийн Тайга 3 маркийн хөрөө, зүсвэрийн байр, Зил-131 маркийн 75-89 ЗАН улсын дугаартай автомашин, хөрөө рамны газар хашааг 2021 оны 06 дугаар сард Б Ц гэх хүнд шилжүүлж 25 сая төгрөгөөр худалдсан юм... “Шинэ ойн цуурай” ХХК нь 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурай” гэх газраас 5 га талбайгаас мод бэлтгэх талбай тусгаарлалтыг сум дундын Ойн ангиар хийлгэсэн байгаа. Би яагаад сайн мэдэж байна гэхээр “Шинэ ойн цуурай” ХХК-нийг шилжүүлж амжаагүй учир материал дээр би өөрөө гарын үсэг зурсан юм. Миний хувьд бие эрүүл мэндийн шалтгааны улмаас тухайн аж ахуйн нэгжийг Б.Ц нэр дээр шилжүүлж амжаагүй байж байгаа гэхдээ шилжүүлэхээр материалаа бүрдүүлээд хөөцөлдөж байгаа. ...Миний зүгээс 2023 оны 02 дугаар сард Шинэ ойн цуурай ХХК-наа шилжүүлэх гээд ******* төв ороод улсын бүртгэлийн хэлтэст холбогдох материалаа бүрдүүлэн өгсөн. Шинэ ойн цуурай ХХК нь одоо Б.Ц нэр дээр албан ёсоор шилжсэн байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 52-53, 194/,
Гэрч Г.Т “...Хуучин оны мод бэлтгэх асуудал хуучин ондоо дуусах ёстой. Хэрэв 2022 оны мод бэлтгэх талбай тусгаарлалтын гэрээгээр 2023 онд мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Мод бэлтгэх гэрээ байгуулсан ондоо багтаж гэрээг 1 удаа сунгаж болно. Түүнээс дараа онд буюу 2023 онд 2022 оны гэрээг сунгана гэсэн ойлголт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 55-56/,
Гэрч С.Оийн “...******* суманд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ойн мэргэжлийн байгууллага, иргэдэд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй байгаа... Хуучин оны эрхийн бичгээр дараа онд мод бэлтгэж болохгүй. Хэрэв 2022 оны мод бэлтгэх эрхийн бичгээр 2023 онд мод бэлтгэсэн байвал хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Ойн мэргэжлийн байгууллага, иргэн эрхийн бичигт заасан хугацаанд заагдсан газраас модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх 58-59/
Гэрч Б.Бын “...Тухайн ойн мэргэжлийн байгууллага нь ойд арчилгаа цэвэрлэгээ хийх, мод үржүүлэх, ойжуулах нөхөн сэргээх чиглэлээр Байгаль орчны яамнаас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу ******* суманд үйл ажиллагаа явуулдаг юм. Би байгаль хамгаалагчаар 2018 онд ажилд ороход ******* суманд “Шинэ ойн цуурай” ХХК нь үйл ажиллагаа явуулдаг байсан. Тухайн ойн мэргэжлийн байгууллагыг өмнө нь Д.Ц гэдэг хүн ажиллуулж байгаад 2021 оны 06 дугаар сараас хойш болиод одоо Б Ц гэх хүн хариуцан ажиллуулж байгаа юм. Харин тухайн ойн мэргэжлийн байгууллага бичиг баримт дээрээ хэний нэр дээр явдгийг би хэлж мэдэхгүй байна. ...Тухайн компани 2023 он гараад ойд тусгаарлалт хийлгээгүй байгаа. “Шинэ ойн цуурай” ХХК-ний үйл ажиллагааг хариуцаж байгаа Б.Ц2022 оны 12 дугаар сарын 10-дийн үеэр надад ярихдаа Цэцүүх багт талбай тусгаарлалт хийлгэнэ гэж байсан учир хийлгэсэн байх миний зүгээс ямар нэгэн эрхийн бичиг олгоогүй. ******* суманд үйл ажиллагаа явуулдаг ойн мэргэжлийн байгууллагуудад байгаль хамгаалагч С.О 2022 онд мод бэлтгэх эрхийн бичиг олгосон. ...Ойн мэргэжлийн байгууллагын зүгээс Тосонцэнгэл сум дахь сум дундын Ойн ангитай ойгоос мод бэлтгэх гэрээ байгуулаад байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг авсны дараагаар ойн сангаас тусгаарлалт хийлгэсэн талбайгаас технологийн картын дагуу модоо бэлтгэх ёстой. Ойн мэргэжлийн байгууллага мод бэлтгэх гэрээнд заасан хугацаанд эрхийн бичгийн дагуу модоо бэлтгэж эрхийн бичигт заасан хугацаанд тээвэрлэх ёстой. Тухайн ойн мэргэжлийн байгууллага 2022 оны мод бэлтгэх гэрээгээр 2023 онд ойгоос мод бэлтгэж болохгүй. ...Хуучин оны эрхийн бичгээр дараа онд мод бэлтгэж болохгүй. Хэрэв 2022 оны мод бэлтгэх эрхийн бичгээр 2023 онд мод бэлтгэсэн байвал хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Ойн мэргэжлийн байгууллага, иргэн эрхийн бичигт заасан хугацаанд заагдсан газраас модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой. ...Цэцүүх багт “Мухар цуурайн Бүргэдийн өвөр” гэх газар байдаг. Тухайн газар ойн нэгдүгээр мужлал буюу Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Байгаль цаг уурын хүнд нөхцөл байдал, бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ойн мэргэжлийн байгууллага тусгаарлалтын талбайгаас модоо бэлтгэж чадаагүй тохиолдолд байгаль хамгаалагч ойн ангид хүсэлт гаргаад Ойн анги 1 удаа 14 хоногоор сунгаж болно. Мод бэлтгэх гэрээ байгуулсан 2022 ондоо багтааж гэрээг 1 удаа сунгаж болно. Тухайн ойн мэргэжлийн байгууллага 2023 онд 2022 оны гэрээг сунгаж болохгүй. Хэрэв гэрээг сунгавал тухайн ондоо багтаж сунгах ёстой...” гэсэн мэдүүлэг /хх 61-62/
Гэрч Э.Аын /А гэж дууддаг/ “...2023.01.24-ний өдөр Б.ЦУлаанбаатар хотоос над руу утсаар залгаад Цэцүүх багаас тусгаарлалтын талбайгаас мод ачиж ирмээр байна грүшгээр яваад өгөөч гэж гуйгаад би явж өгөхөөр зөвшөөрсөн юм. Тэгээд би Э.Мы хамт Б.Ц хөрөө рамны модыг ачиж ирэх ажлаар 2023.01.24-ний өдөр хөдөө Шинэ ойн цуурай ХХК-ний хөрөө рамны Зил-131 маркийн чиргүүлтэй автомашинаар явж байсан юм. ...Би 2023 оны 01 дүгээр сард , Болдоо, , Г, М нарын хамт “Шинэ ойн цуурай” ХХК-ний Б.Ц хөрөө рамны модонд хөлсөөр явж ойгоос мод бэлтгэж байсан. Би 2023 оны 01 дүгээр сард бэлтгэсэн модныхоо ажлын хөлсийг 2023 оны 03 дугаар сард Б.Цоос 400 гаран мянган төгрөгийг бэлнээр авсан...” гэсэн мэдүүлэг /хх 64-65, 67/
Гэрч Г.Эын “...2023 оны 01 дүгээр сарын 13-15-ны өдрийн хооронд М, , , , Г, А нарын хамт “Шинэ ойн цуурай” ХХК-нд 100 гаран тооны 4 метрийн хэрэглээний моднуудыг бэлтгэж өгсөн. Би г машинаа үзлэгт оруулна аймаг явна гээд сумын төв рүү явах үед хамт яваад дахиж гарч ирээгүй юм. Намайг сумын төв рүү явснаас хойш тэнд үлдсэн хүмүүс дахиж мод бэлтгэсэн эсэхийг би мэдэхгүй...Би 2023 оны 01 дүгээр сард ажлын хөлсөндөө 100 гаран мянган төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх 71-72/
Гэрч Ц.Мын “... “Шинэ ойн цуурай” ХХК-нд 2023 оны 01 дүгээр сард Г, А, , М, бид нар хэрэглээний 4 метрийн урттай хуурай шинэс төрлийн моднуудыг ажлын хөлс тохироод ойгоос бэлтгэсэн. ...Г, А, , М, бид нар “Шинэ ойн цуурай” ХХК-ний модыг бэлтгэхээр 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Цэцүүх багт очоод тусгаарлалтын талбай дээрээс бид нар 01 сарын 13, 14, 15-ны өдрүүдэд шинэс төрлийн 100 гаран тооны хэрэглээний 4 метрийн модыг бэлтгэсэн. Мод бэлтгэх үед хөрөөчнөөр Г мод тайрч бэлтгэсэн. А, , М, бид нар тайрч унагасан моднуудыг өнхрүүлж цагаалаад Зил-131 маркийн автомашинд ачиж өгөөд жолооч М автомашинаар цагаалаад уулын бэлд дундын цагаалга гэх газарт буулгасан. Миний автомашины үзлэг оношилгоо 2023.01.17-ны өдөр дуусах гээд би Цэцүүх багаас 2023 оны 01 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн үед гийн приус 30 маркийн автомашинаар ******* суманд гэртээ ирж хоносон. Тэгээд би 2023.01.16-ны өглөө ******* сумаас өөрийнхөө Приус-20 маркийн автомашинаа ******* төв рүү техникийн үзлэгт оруулахаар яваад аймагт очиж машинаа үзлэгт оруулчхаад шөнөдөө буцаад ирсэн. Тэгээд би 2023.01.17-ны өдөр өөрийнхөө Приус-20 маркийн 08-67 ЗАА улсын дугаартай автомашиныг жолоодоод Цэцүүх багт хүмүүс дээрээ буцаж очсон. Намайг байхгүй хойгуур бодоход мод бэлтгэсэн байх гэж бодож байна. Харин намайг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр очсоноос хойш айхтар мод бэлтгээгүй автомашины радиатор эвдрээд мөн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны үед байх Зил-131 маркийн автомашины тэвшний рам тасраад түүнийг засуулах гээд А, Г, М нар Зил-131 маркийн автомашинтай сумын төв рүү явсан. Тэр үед ямар нэгэн мод ачиж яваагүй. Харин бид хоёр хөдөө модоо харах гээд хөдөө үлдээд 01 сарын 23-ны өдөр байх ирэхгүй болохоор нь бид хоёр миний өөрийн Приус-20 маркийн автомашинаар ******* сумын төвд ирсэн. Тэгсэн М Зил-131 маркийн автомашины тэвшээ засаад дуусаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 74-75/
Гэрч “...Манай нөхөр Э.М нь 2023 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр хөрөө рам ажиллуулдаг Б.Цгэдэг залуу Цэцүүх баг руу рамны Зил-131 маркийн автомашиныг жолоодоод модонд яваад өгөөч гэж хэллээ гэж надад хэлсэн. Тэгээд манай нөхөр Э.М 2023 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үед байх Б.Цгэх хүний хөрөө рамны Зил-131 маркийн автомашиныг жолоодоод Цэцүүх баг руу модонд явлаа гэж хэлээд явсан. Тэгээд гэртээ ирэлгүй 7 орчим хоногийн дараа буцаж ирсэн. Буцаж ирэхдээ Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн тэвш нь болохоо байчихлаа гээд хашаандаа гагнуур хийгээд засаж янзлаад байсан. Тэгээд манай нөхөр тэвшээ засаж дуусаад 2023 оны 01 дүгээр сарын 23, 24-ний үед байх хөдөөгөөс Ц раманд бэлтгэсэн модоо ачиж ирнэ гээд рамны Зил-131 маркийн автомашиныг жолоодоод явсан. Тэгээд ирэхдээ бас Зил-131 маркийн автомашин болохоо байчихлаа гээд шөнө ирж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 80/
Гэрч Л.Агийн “...Манайх ******* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Б.Цгэх хүний “Шинэ ойн цуурхай” ХХК-ний хөрөө рамны хашаанд сахиулаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. Б.Ц хөрөө рам 2022 оны 12 дугаар сард Цэцүүх багт мухар цуурай гэх газарт тусгаарлалт хийлгэсэн гээд манай нөхөр Б.Г, М, А, , , Болдоо гэх хүмүүсийн хамт мод бэлтгэхээр явж байсан. Харин би тэр үед тогоочоор хамт явж байсан юм. Тэгээд бид нар хөдөөнөөс 2022 оны 12 дугаар сарын сүүлчээр буцаад сумын төвд ирж байсан. ...”Шинэ ойн цуурай” ХХК-ний эзэн Б.Ц2023 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үед манай нөхөр Г.Гийг модонд явуулж байсан. Тэгээд манай нөхөр Г.Г 2023 оны 01 дүгээр сарын 20-дын үед гэртээ ирж байсан. Гэртээ ирэхдээ манай нөхөр надад хөрөө мод хийж байгаад Зил-131 маркийн автомашины тэвшний арам тасраад засуулах гэж ирлээ гэж хэлсэн. Харин манай нөхөр Г.Г 2023 оны 01 дүгээр сарын 24-ний үед хөдөөнөөс “Шинэ ойн цуурай” ХХК-ний модыг ачиж ирнэ гэж яваад удалгүй буцаад ирсэн. Буцаж ирэхдээ хөрөө рамны Зил-131 маркийн автомашин Хонгорын аманд замд эвдэрсэн байна тэгээд хөдөөнөөс ороод ирлээ гэж надад хэлсэн. Тэгээд манай нөхөр дахиж хөдөө Б.Ц модонд яваагүй... Тухайн компанийг өмнө нь Цогтбаяр гэдэг хүн ажиллуулж байсан. Цогтбаяраас хөрөө рамыг Б.Цгэх залуу худалдаж аваад үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Б.Ц2021 оны 10 сараас хойш “Шинэ ойн цуурай” ХХК-нийг ажиллуулж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 82-83/
Гэрч У.Сгийн “...Манай авга ах У / гэж дууддаг/ ах ******* сумын төвд 2023 оны 1 сарын 10-дийн үеэр надад Цэцүүх багаас хөрөө рамны Ц гэдэг хүн мод хийлгэх сураг байна грүшик өдрийн 50.000 төгрөгөөр явах юм байна чи явахгүй юм уу гэж надад анх хэлсэн. Тэгээд би явахаар болж зөвшөөрөөд У, , А, Г, М гэх хүмүүсийн хамт 2023 оны 01 дүгээр сарын 12-17-ны өдрийн хооронд Цэцүүх Мухар цуурай гэх газраас 4 метрийн урттай шинэс төрлийн 100 гаран тооны хуурай модыг бэлтгэхэд би хамт байсан. Ямар ч байсан Мухар цуурайн амнаас мод бэлтгэсэн яг мод бэлтгэсэн газар нь Мухар цуурайн аманд байдаг өөр нэршилтэй газар байх гэж бодож байна. Мод бэлтгэх үед Зил-131 маркийн автомашины тэвш нь эвдрээд түүнийг сумын төв оруулж засуулах гээд У, М, Г, А ах нар хамт явсан. Харин ах бид хоёр бэлтгэсэн моднуудаа хараад хөдөө үлдсэн. Тэгээд Зил-131 маркийн автомашин ирэхгүй 2-3 хонохоор нь ах бид хоёр сумын төв рүү араас нь орсон. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байх хөдөөнөөс модоо ачиж ирэх гээд манай ээжийн Приус 30 маркийн 48-08 УАС улсын дугаартай автомашинаар У, Г, ах бид нар хамт явсан. Харин Ц хөрөө рамны Зил-131 маркийн чиргүүлтэй автомашинтай А, жолооч М нар хамт явж байсан юм. Бид нар Цэцүүх багт очоод 100 орчим ширхэг модыг хөрөө рамны Зил-131 маркийн автомашинд ачаад сумын төв рүү 01 дүгээр сарын 25-ны өдөр явуулсан. Тэгсэн нөгөө мод ачсан автомашин ******* сумын төв рүү явах замдаа эвдрээд тэгээд дахиж ирээгүй юм. Харин У, Г, бид нар машин эвдэрсэн гэдгийг сонсоод ******* сумын төв рүү орж ирсэн тэгээд дахиж гараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 85-86/
Гэрч Р.Уын “...Бид нар 2023 оны 01 дүгээр сард “Шинэ ойн цуурай” ХХК-ний хөрөө раманд 100 гаран тооны 4 метрийн моднуудыг бэлтгэсэн юм. Мөн бид нар 2022 оны 12 дугаар сард ууланд бэлтгээд хаячихсан цагаалаагүй байсан 4 метрийн 50 ширхэг модыг, мөн өмнө бэлтгэсэн байсан болов уу гэмээр хуучин огтлолттой 4 метрийн 50 ширхэг мод зэргийг 2023 оны 01 дүгээр сард ойгоос цагаалж байсан юм. Яг бид нарын 2023 оны 01 дүгээр сард ойгоос бэлтгэсэн моднууд 100 гаран тооны л мод байгаа. Бид нар 2023 оны 01 сарын 13, 14, 15-ны үед ойгоос мод бэлтгэсэн. ...М гэдэг залуу 2022 оны 12 дугаар сарын 20-дын үеэр над руу утсаар залгаад бид нар Ц хөрөө рамны мод бэлтгэх гэж байна хамт мод хийхгүй юм уу гэж асуусан. Тухайн үед би Маас тэгээд хөрөө рам газар дээр нь 1 ширхэг модыг ямар үнээр бэлтгүүлэх юм бол гээд асуухад 1 ширхэг модыг 10,000 төгрөгөөр бэлтгүүлнэ гэнээ гэж хэлсэн. Тэгээд би зөвшөөрөөд хамт мод бэлтгэж байсан юм. Харин 2023 оны 01 дүгээр сард М надтай утсаар яриад хөрөө рамны эзэн Ц модондоо гар гэж над руу утсаар ярилаа гэж хэлсэн. Тэгээд би хамт явж байсан юм. Бид нарын хувьд хөлсөөр “Шинэ ойн цуурай” ХХК-д мод бэлтгэж байсан юм. ...Би 2022 оны 12 дугаар сард бэлтгэсэн модны хөлс гэж 400,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дансаар авч байсан. Харин 2023 оны 01 сард ойгоос бэлтгэсэн модны хөлс гэж 250,000 төгрөгийг манай эхнэр Бадамцэрэн 2023 оны 03 дугаар сарын 10-дын үеэр авсан гэж надад хэлсэн. ...Тухайн хөрөө рамны эзэн нь Ц гэдэг хүн байдаг юм. Ц тэр хөрөө рамыг Цогтбаяр гэх хүнээс худалдан авсан гэж би сонссон. ...Би тухайн хөрөө раманд ажилладаггүй. Надтай хамт явсан хүмүүс ч хүртэл ажилладаггүй хүмүүс байгаа юм. Бид нар Ц хөрөө раманд хөлсөөр мод бэлтгэж өгсөн. ...Бид нарын хувийн мод биш учир бид нар ямар нэгэн эрхийн бичиг аваагүй. Харин хөрөө рамны эзэн Цид эрхийн бичиг нь байсан байх гэж бодож байна. Бид нарын 2023 оны 01 дүгээр сард ойгоос мод бэлтгэсэн газар Ц хөрөө рамны тусгаарлалт хийлгэсэн талбай гэж би сонссон...” гэсэн мэдүүлэг /хх 88-89/
Шинжээч Б.Д “...Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтоодог. “Шинэ ойн цуурай” ХХК-ний ойгоос бэлтгэсэн гэх моднуудад хэмжилт хийхэд сумын төвд автомашины тэвш, чиргүүл дээр 104 ширхэг, хөдөө Мухар цуурай гэх газарт 106 ширхэг, нийт 210 ширхэг хэрэглээний 4 метрийн хуурай шинэс төрлийн моднууд хэмжилт хийж дүгнэлт гаргасан. Дээрх моднууд дотор хуучин огтлолттой 55 ширхэг мод сумын төвд автомашины тэвшин дээр байсан. Харин үлдсэн 155 ширхэг мод бүгд жигд тайралттай шинэ огтлолттой моднууд байсан. Хэмжилт үзлэг хийхэд хуучин огтлолттой 55 ширхэг мод нь 7,119 метр куб, шинэ огтлолттой 155 ширхэг мод нь 14,1422 куб метр, нийт 21,2612 метр куб болсон. Мод бэлтгэсэн газар болох “Мухар цуурайн Бүргэдийн өвөр” гэх газар нь Тарвагатай нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутаг буюу ойн 01 дүгээр мужлалд хамаарна. Тухайн мужлалд 1 метр, куб шинэс төрлийн хэрэглээний модонд 168,500 төгрөг байдаг бөгөөд үүнийг итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож экологи эдийн засгийн үнэлгээг гаргасан. Экологи эдийн засгийн үнэлгээг тооцож гаргахад 155 ширхэг буюу 14,1422 метр куб модны үнэлгээ 4,293,274 төгрөг болсон. Тухайн моднуудад хэмжилт хийхэд тайралтууд бүгд шинэвтэр тайралттай жигд байсан учир шинжээчийн дүгнэлтэд тусгасан. ..Дүгнэлт гаргахдаа мод бэлтгэсэн гэх газарт очиж 2023 оны 01 дүгээр сард бэлтгэх гэх модны хожуулуудын тайралтуудыг 2022 оны 12 дугаар сард бэлтгэсэн гэх хожуулын тайралттай харьцуулж харахад цаг агаарын нөхцөл хүйтний улирлын байдлаас шалтгаалж хаталт явагдаагүй ерөнхийдөө ижил байсан учир тогтоох боломжгүй байна гэж хариулсан. Тухайн үед 12 дугаар сард бэлтгэсэн гэх модны хожуул дээр тогтсон цасыг унагаж харахад хаталт явагдаагүй тайралт мөн адил шинэвтэр байсан. ...Мөрдөгчөөс ирүүлсэн тогтоолын хүрээнд дүгнэлтийг гаргасан. “Шинэ ойн цуурай” ХХК-ний ойгоос бэлтгэсэн гэх хуучин огтлолттой 55 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээг Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар тушаалыг үндэслэн гаргасан. Дээрх 55 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ 2,161,178 төгрөг болсон. Тухайн моднуудыг 2021 онд бэлтгэсэн байх боломжгүй харин 2022 оны 05 дугаар сард бэлтгэсэн байх боломжтой гэж дүгнэлтийг гаргасан. Харин хэмжилтийг хийхдээ Монгол улсад өнөөдөр мөрдөгдөж байгаа 2010 оны MNS: 23792010 стандартаар бөөрөнхий мод, зүсмэл материалын эзлэхүүний хүрдийг баталсан байдаг. Тухайн стандартын дагуу хэмжилтийг хийсэн юм. Бөөрөнхий модонд хэмжилт хийхдээ тухайн модны нарийн талын үзүүрээс холтос өмхөрсөн хэсгийг хасаж тооцон хэмжилт хийдэг юм. Ойн мэргэжлийн байгууллага ойгоос модыг бэлтгэхдээ Сумын ИТХ-аас тогтоол гарна. Тогтоолыг үндэслэж сумын засаг дарга захирамж гаргана. Ойгоос талбай тусгаарлалт хийлгэх тухайн ойн мэргэжлийн байгууллагын хүсэлт, Засаг даргын захирамжийг үндэслэн захирамжид мод бэлтгэхээр заасан газарт Ойн ангиас тусгаарлалт хийнэ. Талбай тусгаарлалтад заасан газар, модны хэмжээнд тохируулан байгаль хамгаалагч ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгоно. Эрхийн бичигт заасан хугацаа, модны хэмжээнд тохируулан тухайн Ойн мэргэжлийн байгууллага модоо бэлтгэж, тээвэрлэнэ. Байгаль цаг уурын нөхцөл байдал хүндэтгэн үзэх шалтгаанаар байгаль хамгаалагчийн зүгээс тодорхойлолт, тухайн Ойн мэргэжлийн байгууллагын хүсэлтийг үндэслэн Ойн анги 14 хоногоор мод бэлтгэх хугацааг 1 удаа сунгаж болно. Ойгоос мод бэлтгэхдээ эрхийн бичиг авалгүй мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Би №01 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Шинэ ойн цуурай” ХХК-нийг Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.2 дахь хэсэгт зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байна гэж үзсэн. Гэрчүүдийн мэдүүлэгтэй танилцахад 2023 оны 01 дүгээр сард мод бэлтгэсэн гэж үзэхээр байсан учир зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэнд тооцно гэж үзсэн байгаа. Тухайн компани 2022 оны 02, 05 дугаар саруудад 2 удаа тусгаарлалт хийлгэж ойгоос зохих журмын дагуу мод бэлтгэж байсан. Тухайн компанийн үйл ажиллагааг ******* сумын иргэн Б Ц гэх залуу хариуцан явуулж байгаа. Урьд өмнө тухайн компанийг Д.Ц гэх хүн ажиллуулж байсан юм. Харин компанийн нэр нь шилжээгүй юм шиг байна лээ. Иргэн хүн ойгоос мод бэлтгэхээс өмнө мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагчаас авч эрхийн бичигт заагдсан газраас, тогтоосон хугацаанд бэлтгэж, тээвэрлэх ёстой. Иргэн хүн ойн тухай хуулийг сахин биелүүлэх үүрэгтэй. Ойн тухай хуулийн 35.4 дүгээр зүйлийн 35.4.2 дахь хэсэгт зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн бол хууль бусаар мод бэлтгэсэнд тооцно гэж заасан байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 112-113 /
******* ******* Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай “...Ойгоос бэлтгэсэн мод нь шинэс /хар мод/ мод хуурай хэрэглээний мод байна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь ангиллын хувьд хэрэглээний модонд хамаарна. 220 дээш урттай бөөрөнхий мод хэрэглээний модонд хамаарна. Ойгоос бэлтгэсэн моднууд нь цаг хугацааны хувьд нэг цаг хугацаанд бэлтгэсэн байх боломжтой. Модны тайралт бүгд жигд байна. Тухайн моднуудыг 2023 оны 01 сард бэлтгэсэн талаар тогтооход тайрсан модны хожуул дээр цас тогтсон учир цаг хугацааг тогтооход боломжгүй байна. 4 метрээр тайрсан хэрэглээний модыг 2023 оны 1 сард ойгоос тээвэр хийж ойн захад цагаалга хийсэн байдал газар дээр нь модыг хэмжилт хийхэд тодорхой харагдаж байна. Тухайн бэлтгэсэн моднууд дотор хуучин огтлолттой мод Зил-131 машины тэвшин дээр 54 ширхэг 6,967 метр куб мод, чиргүүл дээр шинэ модтой хамт ачсан 1 ширхэг 0,152 метр куб мод, нийт 55 ширхэг 3,119 метр куб мод байна. Хуучин модыг 2022 оны 05 дугаар сард бэлтгэсэн байх боломжтой. “Шинэ ойн цуурай” ХХК-ний ойгоос шинэ хийсэн мод сумын төвд авто машины чиргүүл дээр 49 ширхэг 5,6785 метр куб, Цэцүүх нутаг “Мухар цуурайн бадарчийн” ард 106 ширхэг 8,4637 метр куб нийт 155 ширхэг 14,1422 метр куб мод, Хуучин мод 55 ширхэг 7,119 метр куб, шинэ мод 155 ширхэг 14,1422 метр куб нийт 210 ширхэг 21,2612 метр куб мод бэлтгэсэн байна. Хэргийн газрын үзлэгээр GFS төхөөрөмжөөр тогтоосон N48.2236.67-Е 098.54.26.05. N48.22.35.73.-E098.54.29.05. N48.22.33.27-E098.54.37.51.цэгүүдээр мод бэлтгэсэн газар ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурайн бүргэдийн өвөр" гэх газар байна. Мод бэлтгэсэн газар ойн 1 дүгээр мужлалд хамаарна. Улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарна. Тухайн мод бэлтгэсэн мужид 1-метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 168,655 төгрөг байна. Шинэ ойн цуурай ХХК-ны ойгоос бэлтгэсэн нийт модны экологи эдийн засгийн үнэлгээ БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг болж. бэлтгэсэн мод 14,1422 метр, кубээр үржин экологи эдийн засгийн Үнэлгээ нь 4,293,274 төгрөг болж байна. “Шинэ ойн цуурай” ХХК нь ойгоо мод бэлтгэх талбай тусгаарлалтаас гадна талбайгаас мод бэлтгээгүй байна. “Шинэ ойн цуурай” ХХК- 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Цэцүүх нутаг Мухар цуурайд” 5-а талбайд, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Цэцүүх Бүргэдийн өвөрт 5-га талбайд тус тус ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгэсэн байна. 2022 оны 10 дугаар сард ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгээгүй. Ойн мэргэжлийн байгууллага тухайн жилд ойгоос цэвэрлэгээний огтлолт, ажил хийх ажлын талаар сумын ИТХ-д санал оруулан ойгоос бэлтгэх модны хэмжээг сумын ИТХ-аас тогтооно. Хурлын тогтоол үндэслэн Сумын засаг дарга ойгоос мод бэлтгэх газар, модны хэмжээг заан захирамж гаргана, захирамжийг үндэслэн манай байгууллага мод бэлтгэх талбай тусгаарлалт хийж тухайн сумын байгаль хамгаалагчид хүлээлгэн өгч сумын байгаль хамгаалагч өдөр бүр хяналт тавьж ажиллах ёстой. Ойн мэргэжлийн байгууллага 2022 оны 12 дугаар сард ойгоос мод бэлтгэх гэрээгээр дараа оны буюу 2023 оны 01 дүгээр сард ойгоос мод бэлтгэж болохгүй. Мод бэлтгэх талбай тусгаарлалтад заасан мод бэлтгэх хугацаа, байгаль хамгаалагчаас өгсөн ойд мод бэлтгэх эхлэлийн акт үндэслэл хэрэгжүүлж ажиллана. Ойн мэргэжлийн байгууллага 2022 оны 12 дугаар сард ойгоос мод бэлтгэх эрхийн бичгээр 2023 оны 01 дүгээр сард ойгоос мод бэлтгэж болохгүй. Ойн мэргэжлийн байгууллага 2022 оны 12 дугаар сард ойгоос мод бэлтгэх эрхийн бичгээр 2023 оны 01 сард ойгоос мод бэлтгэсэн тохиолдолд зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн гэж үзнэ. “Шинэ ойн цуурай” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сард ойгоос мод бэлтгэх талбай тусгаарлалт хийлгээгүй. Шинэ ойн цуурай ХХК-ний ойгоос мод бэлтгэсэн үйлдэл нь Ойн тухай хуулийн 35.4.2-р заалт зөрчсөн байна...” гэсэн дүгнэлт, тоолуурын хүснэгт /хх 93-100/,
******* ******* Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай “... “Шинэ ойн цуурай” ХХК-ний 2022 оны 05 дугаар сард ойгоос бэлтгэсэн гэх хуучин огтлолттой 55 ширхэг модыг 2021 онд бэлтгэсэн байх боломжгүй. “Шинэс ойн цуурай” ХХК-ний 2022 оны 05 дугаар сард ойгоос бэлтгэсэн гэх хуучин огтлолттой 55 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг итгэлцүүр болох 1,8-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг болж. Бэлтгэсэн мод 7,119 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 2,161,178 төгрөг болж байна. “Шинэ ойн цуурай” ХХК-ний ойгоос бэлтгэсэн гэх 155 ширхэг модыг нэг цаг хугацаанд бэлтгэсэн модны тайралт жигд шинэвтэр байна. үүнээс харахад 2023 оны 01 сард бэлтгэсэн байх магадлалтай байна. “Шинэ ойн цуурай” ХХК-ний ойгоос бэлтгэсэн гэх 155 ширхэг 14,1422 метр, куб модны экологи эдийн засгийн үнэлгээ, БОАЖ-ын сайдын 2020 оны А/176-р тушаалыг үндэслэн экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход бүх төрлийн хуурай модны 1-р мужийн 1 метр, куб шинэс модны экологи эдийн засгийн үнэлгээ нь хэрэглээний модонд 168,655 төгрөг, итгэлцүүр 18-аар үржин бодож 1 метр куб модны экологи эдийн засгийн үнэлгээ 303,579 төгрөг болж бэлтгэсэн мод 14,1422 метр, кубээр үржин экологи эдийн засгийн үнэлгээ нь 4,293,274 төгрөг болж байна. Ойгоос модыг тээвэр хийж ойн захад цагаалга хийсэн үйлдлийг ойгоос мод бэлтгэсэн гэж үзэхгүй...” гэсэн дүгнэлт /хх 107-108/,
Тарвагатайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай албан бичиг /хх 115/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /7-16/ болон бичгийн нотлох баримтаар тогтоогдсон гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүгдэгч Б.Цнь шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би аж ахуй нэгж дээрээ улсын тусгай хамгаалалттай газраас хуулийн дагуу захирамжид зааснаар мод бэлтгэсэн. Гэрч нарын надад ярьсан, цагдаад мэдүүлэг өгсөн нь эрс зөрүүтэй байгаа. Ямар учраас миний эсрэг мэдүүлэг өгснийг ойлгохгүй байгаа. Мөрдөгч нь ямар учраас нэг талыг барьсан ч юм уу, хувийн харьцаанаас ч юм уу мэдүүлэг авч нотлох баримт бүрдүүлчхээд намайг яллагдагчаар татаж байгааг ойлгохгүй байгаа. Би хууль бус зүйл хийгээгүй. Хоног хугацааны тухайд зөрүү байна. Үүнийг Зөрчлийн хуулиар торгуулах юм байна гэж хэлсэн. Гэрч нарыг яагаад ийм мэдүүлэг өгсөн бэ гээд асуухаар Амгаланбаатар мөрдөгч өөртэй чинь ярьчихсан, тохирчихсон асуудлыг чинь хурдан шийдэж өгнө гэж хэлсэн болохоор өгсөн гэдэг. “Шинэ ойн цуурай” компани 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр гэрээ хийж 129 куб мод, 5 га газраас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 31-ний өдрийг дуустал хугацаанд мод бэлтгэх байсан. Энэ хугацаанд бэлтгэсэн модоо өөрийн эзэмшлийн хашаа руу оруулах ёстой байсан. Машинд эвдрэл, гэмтэл гарсан. Цас ихтэй, хүйтэн байсан. Тухайн үед мод хийсэн залуучуудтай аман гэрээ байгуулаад модоо оруулж ирсний дараа тооцоо хийнэ гэж ярьсан. Дараа нь машин эвдэрсэн, дундын цагаалган дээр 150 мод үлдээчхээд ирлээ гэж хэлсэн. Шинэ жил болж байгаа юм чинь оруулж ирсэн модныхоо тооцоог хийчхээд, дараа нь үлдсэн модоо оруулж ирээд тооцоогоо хийе гэж ярьж байсан. Би М, Г, Умба гэх хүмүүстэй гэрээ байгуулсан. Эдгээр хүмүүс 1 дүгээр сард ажиллаж байсан хүмүүсээ аваад гарчих уу гэхээр нь та нар аюулгүй байдлаа хангаад, хамт ажиллачихгүй юу гэж хэлсэн. Гэрээ байгуулсан хүмүүсээс бусад хүмүүст ажлын хөлсийг өгсөн. Намайг Улаанбаатар хотод байхад над руу мөнгөний хэрэг байна гэж 2-3 удаа М, Г, А нар ярьсан. Сүүлийн модоо оруулаад ирэхээр чинь тооцоогоо хийе гэж хэлсэн. Хөлсийг 1 ширхэг модыг 10,000 төгрөгөөр бодоод өгсөн. Би 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд “Шинэ-Ойн Цуурай” ХХК-ний модыг бэлтгэсэн. Энэ хугацаанд 450-460 орчим мод бэлтгэсэн. Чиргүүлтэй Зил-131 маркийн машинаар 3 удаа оруулж ирсэн. М, Г, А нар нь над руу 01 дүгээр сарын 10-ны үед холбогдоод мөнгөний хэрэг байна гэхээр нь үлдэгдэл модоо ачиж ирээд мөнгөө ав гэж хэлсэн. Эрхийн бичиггүй учраас мод бэлтгэ гэж би хэлээгүй. Би Улаанбаатар хотод 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд байсан. Би “Шинэ ойн цуурай” компанийн үйл ажиллагааг 2021 оны 6 дугаар сараас хариуцан ажиллуулж эхэлсэн. Компанийг би 25 сая төгрөгөөр худалдаж авсан...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чойжилсүрэн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг бол 4 үйлдэл байдаг. Зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод, модон материал бэлтгэсэн, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан гэсэн 4 гэмт хэргийн үйлдлийг зааж өгсөн. Прокурорын зүгээс зөвхөн зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэдэг үйлдэлтэй холбогдуулан шүүгдэгч Б.Цийг яллаж байна. Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.Цнь прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаад байгаа 2023 оны 01 дүгээр сарын 13-наас 17-ны өдрүүдэд мод бэлтгэсэн үйлдэл тогтоогдохгүй байгаа. Мод бэлтгэсэн гэдгийг юу гэж ойлгох юм бэ гэхээр тухайн нэг модыг тайрч огтлох бут сөөгнөөс нь салгах үйлдлийг хэлж байгаа. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар 155 ширхэг модыг Б.Цшинээр бэлтгэсэн, бусдад үүрэг даалгавар өгөөд бэлтгээд ир гээд явуулчихсан гэх дүгнэлтийг прокурорын зүгээс гаргасан. Гэрч Г болон М, ойн байцаагч О нарын мэдүүлгээр бэлтгэсэн гээд байгаа 150 ширхэг модыг “Шинэ ойн цуурай” ХХК-ний 2022 оны 12 дугаар сарын 9-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний хооронд “Мухар цуурайн бүргэдийн өвөр” гэх тусгай хамгаалалттай газар нутагт тусгаарлагдсан талбайд бэлтгэсэн байдаг. Тус гэрээний хугацаанд бэлтгэгдсэн мод гэдгийг гэрчүүд мэдүүлээд байгаа. Шинжээчийн дүгнэлтээр ч гэсэн тухайн модыг 2023 оны 1 сард бэлтгэсэн гэдгийг тогтоож чадаагүй. Шинжээчийн дүгнэлтээр ч тодорхойгүй, эргэлзээтэй байгаа. Ийм нөхцөл байдалтай холбогдуулан ямар нотлох баримтыг үндэслээд Б.Цгэдэг хүнийг 155 ширхэг модыг 01 дүгээр сарын 13-наас 17-ны хооронд бэлтгэсэн гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Б.Ц ямар үүрэг даалгавраар эрх бүхий этгээдүүд мод бэлтгэсэн талаар прокурор нотолж чадаагүй гэж үзэж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т нотолбол зохих байдлууд гэж байгаа. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд энэ гэмт хэргийг үйлдсэн талаарх нотлогдвол зохих зүйлүүд бүрэн дүүрэн нотлогдоогүй гэж үзэж байна. Гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн бэ гэдэг нөхцөл байдлыг тогтоогоогүй. 2023 оны 01 дүгээр сарын 13-наас 17-ны хооронд 150 ширхгийг огтлоод, бэлдчихлээ гэж прокурор үзээд байгаа. Гэтэл энэ цаг хугацааг тогтоож чадаагүй. Хэлэлцүүлгийн шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Г болон М, байцаагч О, Цогтбаяр нар нь энэ цаг хугацаанд шинээр мод бэлтгэгдээгүй гэдэг тайлбарыг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Гагцхүү энэ цаг хугацааг тодорхойлохдоо М, Г нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад Амгаланбаатар мөрдөгчид өгсөн мэдүүлгийг үндэслээд энэ цаг хугацааг тогтоосон. Гэтэл дээрх гэрчүүд шүүхийн хэлэлцүүлгийн шатад дахиад хууль сануулж мэдүүлэг өгөхдөө тийм цаг хугацаанд бид нар мод бэлтгээгүй гэдгийг маш тодорхой дурдчихсан байгаа. Өөрөөр хэлбэл иргэн Б.Цгэдэг хувь хүний эзэмшлийн мод юм уу, “Шинэ ойн цуурай” гэдэг компанийн гэрээтэй байх хугацаандаа, зөвшөөрөлтэй байх хугацаандаа бэлтгэгдсэн мод юм уу гэдгийг тогтоож чадаагүй байна. Шинжээчийн дүгнэлтээр тусгаарлалтын талбай дээр гаргасан 100 мод, машины тэвшин дээр байсан гэх 110 ширхэг мод бүгд компанийн мод гэдэг нь тогтоогдсон байгаа. Байгаль орчны байцаагч компанийн мод гэдгийг тогтоочихсон байгаа. Гэрчийн мэдүүлгүүд дээр компанийн мод гэж тогтоосон байгаа. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар, зөвшөөрөлтэй байх хугацаандаа бэлтгэгдсэн модыг прокурорын зүгээс яагаад шинээр бэлтгэгдсэн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Прокурорын яллаад байгаа цаг хугацаанд шинээр бэлтгэхдээ тайраад, ойгоос чирээд цагаалгын талбай дээр гаргаж ирсэн үйл баримт тогтоогдох ёстой. Гэрчүүдийн мэдүүлгээр, шинжээчийн дүгнэлтээр нотлогдоогүй эргэлзээтэй нотлох баримтын хүрээнд Б.Цийг үүрэг даалгавар өгөөд шинээр мод бэлтгэсэн гэж яллаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байгаа. Зөвшөөрөлгүй тээвэрлэсэн асуудал байгаа. Гэтэл цагаалгын талбайд байгаа модыг зөвшөөрөлтэй хугацаандаа бэлтгэгдээд гаргаад ирчихсэн мод. Энэ модыг л хожим бэлтгэчихсэн асуудал яригдаад байгаа болохоос биш гэрээний үүргээ биелүүлээгүй гээд Зөрчлийн тухай хуулиар мод бэлтгэх журам зөрчсөн гэдгээрээ Ойн тухай хуулийн хүрээнд арга хэмжээ аваад зохицуулаад байна. Гэтэл захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэлтэй холбогдуулаад эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан яллаад байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа. Зөвшөөрөлтэй байх хугацаандаа хугацаа хэтрүүлчихсэн алдаа компанид байсан. Гэхдээ Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн үйлдэл биш. Хугацаа нь дууссаны дараа тээвэрлэсэн бол гэмт хэрэг болно гэж зааж өгөөгүй. Тийм учраас нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримталж хэргийг цагаатгаж өгнө үү. Өөрөөр хэлбэл Б.Ц үйлдэл хэлбэрийн төдий гэмт хэрэг байна. Тийм учраас гэмт хэрэгт тооцохгүй гээд Эрүүгийн хуульд зааснаар цагаатгаж өгнө үү...” гэв.
Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Цнь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд бусдаар болох гэрч Г, М, А, М, У, Сэнрагчаа нарт үүрэг өгч ******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар Цуурайн бүргэдийн өвөр” гэх Тарвагатайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 155 ширхэг буюу 14,1422 метр куб модыг бэлтгэж, ойн санд 4,293,274 төгрөгийн шууд хохирлыг учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд Б.ЦЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид 4,293,274 төгрөгийн хохирол учирсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан ойн санд учирсан хохирлыг ойн экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр төлүүлнэ гэж заасны дагуу 12,879,822 төгрөгийг Байгаль орчныг хамгаалах санд төлөх ёстой байдаг. Үүнээс хохирол, төлбөрийг төлсөн тохиолдол байхгүй байна...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан зарчмыг удирдлага болгон прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Тухайлбал:
1. Г.Г, Э.М, Э.А /А/, Г.Э, Ц.М, У.С, Р.У нар нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд ******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурайн Бүргэдийн өвөр” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 155 ширхэг буюу 14.1422 метр куб модыг бэлтгэж, ******* ******* ******* сумын төв рүү тээвэрлэсэн үйл баримт нь
Гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“Шинэ ойн цуурай” ХХК-ний захирал Б.Ц2023 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үеэр надтай уулзаад модонд гармаар байна гэж хэлсэн. 2023 оны 01 дүгээр сарын 12-ны үед сумын төвөөс хөрөө рамны Зил-131 маркийн автомашинтай М, А хоёр явсан. , , бид нар хар өнгийн Приус-30 маркийн гийн эзэмшлийн автомашинаар орой 18-19 цагийн хооронд ******* сумын төвөөс яваад Цэцүүх багт “Мухар цуурай” гэх газарт очиж хоносон. М, А, , , бид нар 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд Цэцүүх нутаг Мухар цуурайн аманд “Шинэ ойн цуурай” ХХК-ний тусгаарлалт хийсэн талбайгаас тухайн компанид 4 метрийн урттай шинэс төрлийн 200 орчим модыг бэлтгэсэн юм. Тухайн үед хөдөө Зил-131 маркийн автомашины тэвшний арам тасраад тухайн автомашинаар сумын төв рүү М, А, бид нар орсон. Төв рүү орохдоо ямар нэгэн мод ачаагүй хоосон орсон. Харин , хоёр хөдөө модоо хараад манаачаар үлдсэн. Жолооч Э.М сумын төвд машиныхаа тэвшийг зассан. 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хөдөөнөөс , хоёр сумын төвд Приус машинтайгаа орж ирсэн. Хөрөө рамны эзэн Б.Ц2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос утсаар М бид хоёрт хөдөө яваад мод чулуугаа ач гэж хэлэхээр нь 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Мухар цуурай гэх газраас мод ачихаар явсан. гийн Приус машинтай , , бид нар явсан. Хөрөө рамны Зил-131 маркийн автомашинтай голын араар М, А нар явсан. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө Зил-131 маркийн автомашин дээр 100 орчим ширхэг 4 метрийн модыг бид нар ачиж өгөөд сумын төв рүү явуулсан. Сумын төв рүү автомашиныг М жолоодоод Аийн хамт явсан. 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Зил-131 маркийн автомашиныг сумын төв рүү явах замдаа Хонгорын аманд голоор гарах гэж байгаад эвдэрснийг утсаар ярьж мэдээд , , бид 4 сумын төв рүү гийн Приүс маркийн автомашинаар орсон. Бид нар 2023 оны 01 дүгээр сарын 13-17-ны өдрийн хооронд “Шинэ ойн цуурай” ХХК-ний тусгаарлалтын талбайгаас нийтдээ 150 гаран тооны 4 метрийн урттай хэрэглээний модыг ойгоос бэлтгэсэн. Бид нарын зүгээс “Шинэ ойн цуурай” ХХК-ний захирал Б.Цийг модонд яваад өг гэхээр нь ажлын хөлс тохиролцоод модыг нь бэлтгэсэн. Бид нар тухайн үед ойролцоогоор босоо мод 50 гаран, унанги 20 гаран тооны модыг 4 метрийн уртаар тайрч бэлтгэсэн. М Болдоо бид гурав хөрөөг ээлжилж бариад босоо болон унанги модноос 4 метрээр тайрсан. Бэлтгэсэн моднуудыг М, А , , Болдоо, нар уулсын уруу хэсэг рүү өнхрүүлж цагаалаад Зил-131 маркийн машин дээр ачаад уулын бэл хэсэгт хурааж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 41-42, 44-45/,
Гэрч Э.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Шинэ ойн цуурай” ХХК-ний эзэмшлийн Зил-131 маркийн 75-89 ЗАН улсын дугаартай автомашиныг 2023 оны 01 дүгээр сард жолоодож “Шинэ ойн цуурай” ХХК-д “Мухар цуурай” гэх газраас 2023 оны 01 дүгээр сарын 15-19-ний өдрийн хооронд А, , , , Г гэх хүмүүсийн хамт 100 гаран тооны 4 метрийн урттай шинэс төрлийн хэрэглээний хуурай моднуудыг бэлтгэсэн. 2023 оны 01 дүгээр сард ойгоос мод бэлтгэж байхад “Шинэ ойн цуурай” ХХК-ний Зил-131 маркийн 75-89 ЗАН улсын дугаартай автомашины арам тасраад А, Г, бид 4 сумын төв рүү засуулах гэж 2023 оны 01 дүгээр сарын 19, 20-ны үед Зил-131 маркийн автомашинтайгаа хоосон орсон. Харин , хоёр хөдөө модоо хараад манаачаар үлдсэн. Тэгээд би сумын төвд машины рамаа засаж дуусаад байж байтал араас 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр , хоёр сумын төвд Приус машинтайгаа орж ирсэн. Хөрөө рамны эзэн Б.Ц2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос надтай утсаар яриад эрхийн бичиг авчихсан байгаа хөдөө модонд яваарай гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр “Мухар цуурай” гэх газраас “Шинэ ойн цуурай” ХХК-ний 01 дүгээр сард бэлтгүүлсэн 4 метрийн моднуудыг сумын төвд ачиж ирэхээр явсан. Г, , , нар гийн хар өнгийн Приүс 30 маркийн автомашинтай явсан. Би хөрөө рамны Зил 131 маркийн 75-89 ЗАН улсын дугаартай автомашиныг жолоодоод голын араар А гэх хүний хамт яваад Хонгорын ам гэх газраар голын мөсөн дээгүүр гараад “Мухар цуурай” гэх газарт очсон. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Мухар цуурай” гэх газраас “Шинэ ойн цуурай” ХХК-ний Зил-131 маркийн 75-89 ЗАН улсын дугаартай чиргүүлтэй автомашинаар 100 орчим ширхэг модыг ачаад сумын төв рүү явах замдаа Хонгорын ам гэх газарт автомашины кроп эвдэрсэн. 2023 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө модтой автомашинаа сумын төвд “Шинэ ойн цуурай” ХХК-ний хөрөө рамны хашаанд оруулсан, модтойгоо байгаа. Мод бэлтгэх үед Г өөрийнхөө цагаан алаг өнгийн моторт хөрөөг ашигласан...” гэсэн мэдүүлэг /хх 47-48/,
Гэрч Э.Аын /А гэж дууддаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний одоо санаж байгаагаар 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Б.ЦУлаанбаатар хотоос над руу утсаар залгаад Цэцүүх багаас тусгаарлалтын талбайгаас мод ачиж ирмээр байна грүшгээр яваад өгөөч гэж гуйхаар нь зөвшөөрсөн юм. Тэгээд би Э.Мы хамт Б.Ц хөрөө рамны модыг ачиж ирэх ажлаар 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хөдөө “Шинэ ойн цуурай” ХХК-ний хөрөө рамны Зил-131 маркийн чиргүүлтэй автомашинаар явсан. Би 2023 оны 01 дүгээр сард , Болдоо, , Г, М нарын хамт “Шинэ ойн цуурай” ХХК-ний Б.Ц хөрөө рамны модонд хөлсөөр явж ойгоос 150 орчим мод бэлтгэж байсан. Би 2023 оны 01 дүгээр сард бэлтгэсэн модныхоо ажлын хөлсийг 2023 оны 03 дугаар сард Б.Цоос 400 гаран мянган төгрөгийг бэлнээр авч байсан. Мод бэлтгэх үед Гийн эзэмшлийн цагаан алаг өнгийн моторт хөрөөг ашигласан...” гэсэн мэдүүлэг /хх 64-65, 67/
Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 13-15-ны өдрийн хооронд М, , , , Г, А нарын хамт “Шинэ ойн цуурай” ХХК-нд 100 гаран тооны 4 метрийн хэрэглээний моднуудыг бэлтгэж өгсөн. Би г машинаа үзлэгт оруулна аймаг явна гээд сумын төв рүү явах үед хамт яваад дахиж гарч ирээгүй. Мод бэлтгэсэн газрыг Мухар цуурайн Бүргэдийн өвөр гэж нэрлэдэг байх гэж бодож байна. Би ойгоос мод бэлтгэхдээ 40-50 ширхэг босоо мод огтолж 4 метрийн мод бэлтгэсэн. Мөн 20-иод унанги модноос 4 метрийн моднууд тайрч бэлтгэсэн. Бид нарын ойгоос бэлтгэсэн мод дандаа хуурай шинэс төрлийн хэрэглээний 4 метрийн урттай моднууд байсан. Бид нарыг 2023 оны 01 дүгээр сард анх очиход “Шинэ ойн цуурай” ХХК-ний дундын цагаалга буюу тухайн газарт ямар нэг мод байгаагүй. Бургасны хажууд хураалгаатай байсан 4 метрийн урттай моднуудыг бид нар 2023 оны 01 дүгээр сард ойгоос бэлтгэсэн мод байгаа юм. Намайг сумын төв рүү явснаас хойш тэнд үлдсэн хүмүүс дахиж мод бэлтгэсэн эсэхийг би мэдэхгүй...Би 2023 оны 01 дүгээр сард ажлын хөлсөндөө 100 гаран мянган төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх 71-72/
Гэрч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...“Шинэ ойн цуурай” ХХК-нд 2023 оны 01 дүгээр сард Г, А, , М, бид нар хэрэглээний 4 метрийн урттай хуурай шинэс төрлийн моднуудыг ажлын хөлс тохироод ойгоос бэлтгэж байсан. Г, А, , М, бид нар “Шинэ ойн цуурай” ХХК-ний модыг бэлтгэхээр 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Цэцүүх багт очоод тусгаарлалтын талбай дээрээс бид нар 01 сарын 13,14,15-ны өдрүүдэд шинэс төрлийн 100 гаран тооны хэрэглээний 4 метрийн модыг бэлтгэсэн. Мод бэлтгэх үед хөрөөчнөөр Г мод тайрч бэлтгэсэн. А, , М, бид нар тайрч унагасан моднуудыг өнхрүүлж цагаалаад Зил-131 маркийн автомашины тэвшин дээр ачиж өгөөд жолооч М автомашинаар цагаалаад уулын бэлд дундын цагаалга гэх газарт буулгасан. Миний автомашины үзлэг оношилгоо 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр дуусах гээд би Цэцүүх багаас 2023 оны 01 дүгээр сарын 15-ны орой 17 цагийн үед гийн приус 30 маркийн автомашинаар ******* суманд гэртээ ирж хоносон. Би 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өглөө ******* сумаас өөрийнхөө Приус 20 маркийн автомашинаа ******* төв рүү техникийн үзлэгт оруулахаар яваад аймагт очиж машинаа үзлэгт оруулчхаад шөнөдөө буцаад ирсэн. би 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийнхөө “Приус 20” маркийн 08-67 ЗАА улсын дугаартай автомашиныг жолоодоод Цэцүүх багт хүмүүс дээрээ буцаж очсон. Намайг байхгүй хойгуур бодоход мод бэлтгэсэн байх гэж бодож байна. Харин намайг 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр очсоноос хойш айхтар мод бэлтгээгүй автомашины радиатор эвдрээд мөн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны үед байх Зил 131 маркийн автомашины тэвшний рам тасраад түүнийг засуулах гээд А, Г, М нар Зил-131 маркийн автомашинтай сумын төв рүү явсан. Тэр үед ямар нэгэн мод ачиж яваагүй. Харин бид хоёр модоо харах гээд хөдөө үлдээд 01 дүгээр сарын 23-ны өдөр байх ирэхгүй болохоор нь бид хоёр миний өөрийн Приус 20 маркийн автомашинаар ******* сумын төвд ирсэн. Тэгсэн М Зил-131 маркийн автомашины тэвшээ засаад дуусаж байсан. Шинэ ойн цуурай ХХК-ний 2023 оны 01 дүгээр сард ойгоос бэлтгүүлсэн модыг ачиж ирэхээр 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гийн приус-30 маркийн машинаар , Г, бид яваад харин А М хоёр Шинэ ойн цуурай ХХК-ний ЗИЛ 131 маркийн автомашинтай явсан. Би нар 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өглөө ЗИЛ-131 маркийн машин дээр 100 орчим ширхэг 4 метрийн урттай модыг ачиж өгөөд сумын төв явуулсан. Тухайн үед бид нар босоо моднуудыг унагаад тайрч бэлтгэсэн. Мөн унанги модноос ч гэсэн тайрч бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 74-75/
Гэрч У.Сгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай авга ах У /У гэж дууддаг/ ах ******* сумын төвд 2023 оны 1 сарын 10-ны үеэр надад Цэцүүх багаас хөрөө рамны Ц гэдэг хүн мод хийлгэх сураг байна грүшик өдрийн 50.000 төгрөгөөр явах юм байна чи явахгүй юм уу гэж надад анх хэлсэн. Тэгээд би явахаар болж зөвшөөрөөд У, , А, Г, М гэх хүмүүсийн хамт 2023 оны 01 дүгээр сарын 12-17-ны өдрийн хооронд Цэцүүх Мухар цуурай гэх газраас 4 метрийн урттай шинэс төрлийн 100 гаран тооны хуурай модыг бэлтгэхэд би хамт байсан. Ямар ч байсан Мухар цуурайн амнаас мод бэлтгэсэн яг мод бэлтгэсэн газар нь Мухар цуурайн аманд байдаг өөр нэршилтэй газар байх гэж бодож байна. Мод бэлтгэх үед Зил-131 маркийн автомашины тэвш нь эвдрээд түүнийг сумын төв оруулж засуулах гээд У, М, Г, А ах нар хамт явсан. Харин ах бид хоёр бэлтгэсэн моднуудаа хараад хөдөө үлдсэн. Тэгээд Зил-131 маркийн автомашин ирэхгүй 2-3 хонохоор нь ах бид хоёр сумын төв рүү араас нь орсон. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр байх хөдөөгөөс модоо ачиж ирэх гээд манай ээжийн Приус 30 маркийн 48-08 УАС улсын дугаартай автомашинаар У, Г, ах бид нар хамт явсан. Харин Ц хөрөө рамны Зил-131 маркийн чиргүүлтэй автомашинтай А, жолооч М нар хамт явж байсан юм. Бид нар Цэцүүх багт очоод 100 орчим ширхэг модыг хөрөө рамны Зил-131маркийн автомашинд ачаад сумын төв рүү 01 дүгээр сарын 25-ны өдөр явуулсан. Тэгсэн нөгөө мод ачсан автомашин ******* сумын төв рүү явах замдаа эвдэрсэн байсан. Харин У, Г, бид нар машин эвдэрсэн гэдгийг сонсоод ******* сумын төв рүү орж ирсэн тэгээд дахиж гараагүй. Г ах хөрөөгөөр модыг тайрч унагаад, мөн унанги модноос тайраад байсан. Бид нар тайрч бэлтгэсэн моднуудыг ачсан...” гэсэн мэдүүлэг /хх 85-86/
Гэрч Р.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нарын 2023 оны 01 дүгээр сард ойгоос бэлтгэсэн моднууд 100 гаран тооны л мод байгаа. Бид нар 2023 оны 01 сарын 13, 14, 15-ны үед ойгоос мод бэлтгэсэн. Бид нарын хувьд хөлсөөр “Шинэ ойн цуурай” ХХК-д мод бэлтгэж байсан. Би 2022 оны 12 дугаар сард бэлтгэсэн модны хөлс гэж 400,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны дансаар авч байсан. Харин 2023 оны 01 сард ойгоос бэлтгэсэн модны хөлс гэж 250,000 төгрөгийг манай эхнэр Бадамцэрэн 2023 оны 03 дугаар сарын 10-дын үеэр авсан гэж надад хэлсэн. Тухайн хөрөө рамны эзэн нь Ц гэдэг хүн байдаг юм. Ц тэр хөрөө рамыг Цогтбаяр гэх хүнээс худалдан авсан гэж би сонссон. Бид нарын хувийн мод биш учир бид нар ямар нэгэн эрхийн бичиг аваагүй. Харин хөрөө рамны эзэн Цид эрхийн бичиг нь байсан байх гэж бодож байна. Бид нарын 2023 оны 01 дүгээр сард ойгоос мод бэлтгэсэн газар Ц хөрөө рамны тусгаарлалт хийлгэсэн талбай гэж би сонссон. Бид нар 2023 оны 01 дүгээр сард ойгоос шинэ төрлийн хуурай 4 метрийн урттай мод бэлтгэсэн. Ойгоос мод бэлтгэх үед Г хөрөөгөө бариад 50 орчим босоо модыг огтолж унагаад, мөн 20 гаран тооны унанги модыг тайрч бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх 88-89/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр Э.М нь 2023 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр хөрөө рам ажиллуулдаг Б.Цгэдэг залуу Цэцүүх баг руу рамны ЗИЛ 131 маркийн автомашиныг жолоодоод модонд яваад өгөөч гэж хэллээ гэж надад хэлсэн. Тэгээд манай нөхөр Э.М 2023 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үед байх Б.Цгэх хүний хөрөө рамны зил-131 маркийн автомашиныг жолоодоод Цэцүүх баг руу модонд явлаа гэж хэлээд явсан. Тэгээд гэртээ ирэлгүй 7 орчим хоногийн дараа буцаж ирсэн. Буцаж ирэхдээ Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн тэвш нь болохоо байчихлаа гээд хашаандаа гагнуур хийгээд засаж янзлаад байсан. Тэгээд манай нөхөр тэвшээ засаж дуусаад 2023 оны 01 дүгээр сарын 23, 24-ний үед байх хөдөөнөөс Ц раманд бэлтгэсэн модоо ачиж ирнэ гээд рамны Зил-131 маркийн автомашиныг жолоодоод явсан. Тэгээд ирэхдээ бас Зил 131 маркийн автомашин болохоо байчихлаа гээд шөнө ирж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 80/
Гэрч Л.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх ******* сумын төвд үйл ажиллагаа явуулдаг Б.Ц гэх хүний “Шинэ ойн цуурхай” ХХК-ний хөрөө рамны хашаанд сахиулаар 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс хойш өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. Б.Ц хөрөө рам 2022 оны 12 дугаар сард Цэцүүх багт мухар цуурай гэх газарт тусгаарлалт хийлгэсэн гээд манай нөхөр Б.Г, М, А, , У, Б гэх хүмүүсийн хамт мод бэлтгэхээр явж байсан. Харин би тэр үед тогоочоор хамт явж байсан юм. Тэгээд бид нар хөдөөнөөс 2022 оны 12 дугаар сарын сүүлчээр буцаад сумын төвд ирж байсан. “Шинэ ойн цуурай” ХХК-ны эзэн Б.Ц2023 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үед манай нөхөр Г.Гийг модонд явуулж байсан. Тэгээд манай нөхөр Г.Г 2023 оны 01 дүгээр сарын 20-дын үед гэртээ ирж байсан. Гэртээ ирэхдээ манай нөхөр надад хөдөө мод хийж байгаад Зил-131 маркийн автомашины тэвшний арам тасраад засуулах гэж ирлээ гэж хэлсэн. Харин манай нөхөр Г.Г 2023 оны 01 дүгээр сарын 24-ний үед хөдөөнөөс Шинэ ойн цуурай ХХК-ны модыг ачиж ирнэ гэж яваад удалгүй буцаад ирсэн. Буцаж ирэхдээ хөрөө рамны Зил-131 маркийн автомашин Хонгорын аманд замд эвдэрсэн байна тэгээд хөдөөнөөс ороод ирлээ гэж надад хэлсэн. Тэгээд манай нөхөр дахиж хөдөө Б.Ц модонд яваагүй...” /хх 82-83/ гэсэн мэдүүлэг,
2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “...******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурай бүргэдийн өвөр” гэх газарт ойгоос нэг дороос босоо болон унанги моднуудыг огтолж, тайрч бэлтгэсэн нөхцөл байдал тогтоогдов. Ойгоос бэлтгэсэн моднуудын хожуулуудыг нэг бүрчлэн тоогоор дугаарлан тоолоход босоо модны хожуул 56 ширхэг, унанги модны хожуул 24 ширхэг байлаа. ...Тухайн мод бэлтгэсэн газраас баруун хойд зүгт 2 км зайд 4 метрийн урттай хуурай шинэс төрлийн моднууд хураалгаатай байх бөгөөд моднуудыг тоолоход 106 ширхэг байлаа...” гэсэн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 7-16/,
Байгаль орчин, аялал жуулчлалын яам Тарвагатай нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргааны 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 47 дугаартай “...******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурай бүргэдийн өвөр” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хязгаарлалтын бүсэд хамрагддаг нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн албан тоотоор нотлогдож байна гэж шүүх үзлээ.
2. Шүүгдэгч Б.Ц нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд буюу гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд ******* ******* ******* суманд болон мод бэлтгэсэн гэх ******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурайн Бүргэдийн өвөр” гэх газарт байгаагүй болох нь
Гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хөрөө рамны эзэн Ц нь Улаанбаатар хотоос утсаар яриад М бид хоёрт хөдөө яваад мод чулуугаа ач гэж хэлсэн...” гэсэн,
Гэрч Э.Мы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хөрөө рамны эзэн Ц нь Улаанбаатар хотоос утсаар яриад эрхийг бичиг авчихсан байгаа хөдөө модонд яваараа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүд болон Солонго нүдний эмнэлгийн карт дахь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ХӨСҮТ-ийн эмч Н.Отгоны үзлэгийн тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн энгийн эмийн жорын баримтаар тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Б.Ц “...Би 2023 оны 01 дүгээр сарын 8-ны үед Улаанбаатар хот руу эмнэлэгт үзүүлэхээр яваад 1 дүгээр сарын 28-ны орчим ирсэн...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан Солонго нүдний эмнэлгийн карт дахь 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн ХӨСҮТ-ийн эмч Н.Отгоны үзлэгийн тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн энгийн эмийн жор, гэрч Г.Г, Э.М нарын “...Улаанбаатар хотоос Ц ярьж модоо ач гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэгтэй тохирч байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж, мод бэлтгэсэн буюу гэмт хэрэг гарсан гэх газарт байгаагүй болохыг нотолж байна гэж шүүх үзлээ.
3. Шүүгдэгч Б.Цийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд ******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурайн Бүргэдийн өвөр” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 155 ширхэг буюу 14.1422 метр куб мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэх хугацаанд “Шинэ ойн цуурай” ХХК-ний гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд Д.Ц бүртгэлтэй байсан болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23090002000520 дугаартай “...Регистрийн дугаар 3502538, Хуулийн этгээдийн нэр Шинэ ойн цуурай, Улсын бүртгэлд 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бүртгэсэн, Хаяг ******* ******* ******* сум баг, хувьцаа эзэмшигч, гишүүний мэдээлэл ИЗ64122213 регистрийн дугаартай Дарамбазарын Цогтбаяр, гүйцэтгэх удирдлага Дарамбазарын Цогтбаяр ИЗ64122213 регистрийн дугаартай, эрхлэх үйл ажиллагаа модон эдлэлийн үйлдвэрлэл...” гэсэн /хх 127/ лавлагаа, улсын бүртгэлийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 23090002000519 дугаартай “...Б.Ц2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар хөгжил хоршоо, Ихэржаргалантын хөгжил хоршоо хуулийн этгээдийн бүртгэлтэй байна...” гэсэн /хх 129/ хуулийн этгээдтэй тухай лавлагаагаар тогтоогдож байна.
Гэрч Д.Ц “...2021 онд “Шинэ ойн цуурай” ХХК-ийг 25 сая төгрөгөөр Б.Цзарсан. Гэвч компанийг Ц нэр дээр шилжүүлж амжаагүй учраас 2022 оныг дуустал “Шинэ ойн цуурай” ХХК-ийг төлөөлж мод бэлтгэх зөвшөөрөл авах үйл ажиллагаанд оролцож компанийн нэрийн өмнөөс гарын үсэг зурж байсан...” гэсэн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан тусгаарласан талбайг хүлээлгэн өгөх акт /хх 158/, мод бэлтгэх гэрээ /хх 161-162/, 2022 оны 02 дугаар сарын ойгоос мод бэлтгэх эхлэл төгсгөлийн карт /хх 166/, 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн мод бэлтгэх гэрээ /хх 167-168/, тусгаарласан талбайг хүлээлгэн өгөх акт /хх 179/, 2022 оны 05 дугаар сарын ойгоос мод бэлтгэх эхлэл төгсгөлийн карт /хх 180/, 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн мод бэлтгэх эрхийн бичиг /хх 184/, ******* ******* ******* сумын Шинэ ойн цуурай ХХК-ний дундын цагаалгын талбайд гаргасан модны тэмдэглэл /хх-147/, 2022 оны 12 дугаар сарын ойгоос мод бэлтгэх эхлэл төгсгөлийн карт /хх 146/, ойн цэвэрлэгээ хийх технологийн карт /хх 142/, тусгаарласан талбайг хүлээлгэн өгөх акт, цэвэрлэгээний ажил /хх-138/, 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн мод бэлтгэх талбай тусгаарлах гэрээгээр /хх-132/ тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Цнь 2021 оны 6 дугаар сараас “Шинэ ойн цуурай” ХХК-ний хөрөө рамыг ажиллуулж, мод бэлтгэх болон зөвшөөрөл авах үйл ажиллагаанд оролцож байсан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх 7-16/,
иргэний нэхэмжлэгч “...Шинэ ойн цуурай ХХК-ийг өмнө нь Д.Ц гэдэг хүн ажиллуулж байгаад больсон. Харин 2021 оноос хойш Б.Цгэх хүн хариуцан ажиллуулж байгаа. Хоорондоо шилжүүлэг хийлгэсэн эсэх талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх 37-38/,
Гэрч Г.Гийн “...“Шинэ ойн цуурай” ХХК-ийг өмнө нь Д.Ц гэдэг хүн ажиллуулж байсан хөрөө рам байгаа юм. 2021 оны 10 дугаар сараас хойш Б.ЦШинэ ойн цуурай ХХК-ийг ажиллуулж байгаа...” гэсэн мэдүүлэг /хх 41-42/,
Гэрч Э.Мы “...“Шинэ ойн цуурай” ХХК-ийг өмнө нь Д.Ц гэдэг хүн ажиллуулж байсан. Цогтбаяраас хөрөө рамыг Б.Цхудалдаж аваад үйл ажиллагаа явуулж байгаа. 2021 оны 7, 8 сарын үеэс Б.Цажиллуулж байгаа. Харин компанийн бичиг баримт нь шилжсэн байдаг эсэхийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 47-48/,
Гэрч Б.Бын “...“Шинэ ойн цуурай” ХХК-ийг өмнө нь Д.Ц гэдэг хүн ажиллуулж байгаад 2021 оны 6 сараас хойш болиод одоо Б.Цажиллуулж байгаа. Ойн мэргэжлийн байгууллагын бичиг баримт хэний нэр дээр явдгийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 61-62/,
Гэрч Э.Аын “...Б.Цнь ******* суманд “Шинэ ойн цуурай” гэх хөрөө рам ажиллуулдаг. Б.Ц ажиллуулж байгаа хөрөө рамыг өмнө нь Д.Ц гэдэг хүн ажиллуулж байсан. Б.Цхөрөө рамаа Д.Ц гэх хүнээс худалдан авсан...” гэсэн мэдүүлэг /хх 64-65/,
Гэрч Г.Эын “...Хөрөө рамыг Б.Цгэх залуу ажиллуулдаг. Тухайн хөрөө рамыг Д.Ц гэх хүнээс Б.Цхудалдаж авсан юм билээ. Миний мэдэхийн “Шинэ ойн цуурай” ХХК-ийг 2022 онд Б.Цбүтэн ажиллуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 69-70/,
Гэрч Ц.Мын “...Хөрөө рамыг урьд өмнө Д.Ц гэдэг хүн ажиллуулж байсан. Харин сүүлд Б.Цгэдэг хүн ажиллуулж байгаа юм билээ...” гэсэн мэдүүлэг /хх 74-75/,
Гэрч “...Б.Ц“Шинэ ойн цуурай” ХХК гэдэг нэртэй хөрөө рам ажиллуулдаг хүн байгаа юм. “Шинэ ойн цуурай” ХХК-ийг өмнө нь Д.Ц гэдэг хүн ажиллуулж байхад манай нөхөр Э.М ажилладаг байсан...” гэсэн мэдүүлэг /хх 80/,
Гэрч Л.Агийн “...“Шинэ ойн цуурай ХХК-ийг өмнө нь Д.Ц гэдэг хүн ажиллуулж байсан юм.. Цогтбаяраас хөрөө рамыг Б.Цгэх залуу худалдаж аваад үйл ажиллагаа явуулж байгаа гэсэн. Б.Цнь 2021 оны 10 дугаар сараас хойш “Шинэ ойн цуурай ХХК-ийг ажиллуулж байгаа юм...” гэсэн мэдүүлэг /хх 82-83/,
Гэрч Р.Уын “...Тухайн хөрөө рамны эзэн нь Ц гэдэг хүн байдаг юм. Ц тэр хөрөө рамыг Д.Ц гэх хүнээс худалдан авсан гэж сонссон...” гэсэн мэдүүлэг /хх 88-89/,
“...Шинэ ойн цуурай ХХК-ний захирал Ц...” гэсэн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Тарвагатай нурууны байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсийн ойд арчилгаа цэвэрлэгээ хийх гэрээ /хх 144-145/,
“...******* сум Мухар цуурай, цэвэрлэгээний ажил, мод бэлтгэгч “Шинэ ойн цуурай” ХХК, бэлтгэх хугацаа 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 25-ны өдөр, мод бэлтгэх эрх авсан Б.Ц...” гэсэн 22-077497 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгээр /хх 150/ тус тус тогтоогдож байна.
4. ******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурайн Бүргэдийн өвөр” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос “Шинэ ойн цуурай” ХХК нь 2022 оны 12 дугаар сард зохих зөвшөөрөлтэй мод бэлтгэх хугацаанд дундын цагаалгын газарт бэлтгэсэн модноос үлдээгүй болон 2023 оны 01 дүгээр сарын 13-нд дундын цагаалгын газарт мод байгаагүй болох нь
гэрч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сард мод бэлтгэхээр очиход дундын цагаалга дээр ямар нэг мод байгаагүй. Бид нэг ширхэг 4 метрийн урттай модыг газар дээр нь 10,000 төгрөгөөр тооцож, ажлын хөлсний тооцоог хийхдээ сумын төв рүү модоо оруулж байж хийдэг. 2022 оны 12 сард “Шинэ ойн цуурай” ХХК-д бэлтгэсэн модоо өдөрт нь ******* сумын төв рүү хөрөө рамны Зил-131 маркийн машинаар тээвэрлэж байсан. 2022 оны 12 сард бэлтгэсэн модныхоо тооцоог “Шинэ ойн цуурай” ХХК-тай хийсэн байгаа...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Э.Аын /А гэж дууддаг/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид нар 2022 оны 12 сард “Шинэ ойн цуурай” ХХК-д бэлтгэсэн модоо өдөрт нь ******* сумын төв рүү тээвэрлэж байсан. 2022 оны 12 сард бэлтгэсэн модныхоо тооцоог “Шинэ ойн цуурай” ХХК-тай хийсэн байгаа...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Г.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сард мод бэлтгэхээр очиход дундын цагаалга дээр ямар нэг мод байгаагүй. Бид нэг ширхэг 4 метрийн урттай модыг 10,000 төгрөгөөр тооцдог. 2022 оны 12 сард “Шинэ ойн цуурай” ХХК-д бэлтгэсэн модоо өдөрт нь ******* сумын төв рүү хөрөө рамны Зил-131 маркийн машинаар тээвэрлэж байсан. 2022 оны 12 сард бэлтгэсэн модныхоо тооцоог “Шинэ ойн цуурай” ХХК-тай хийсэн байгаа...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ц.Мын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сард мод бэлтгэхээр очиход дундын цагаалга дээр ямар нэг мод байгаагүй. Бид нэг ширхэг 4 метрийн урттай модыг газар дээр нь 10,000 төгрөгөөр тооцож, ажлын хөлсний тооцоог хийхдээ сумын төв рүү модоо оруулж байж хийдэг. 2022 оны 12 сард “Шинэ ойн цуурай” ХХК-д бэлтгэсэн модоо өдөрт нь ******* сумын төв рүү хөрөө рамны Зил-131 маркийн машинаар тээвэрлэж байсан. 2022 оны 12 сард бэлтгэсэн модныхоо тооцоог “Шинэ ойн цуурай” ХХК-тай хийсэн байгаа...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Р.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид 2022 оны 12 сард “Шинэ ойн цуурай” ХХК-д бэлтгэсэн модоо өдөрт нь ******* сумын төв рүү хөрөө рамны Зил-131 маркийн машинаар тээвэрлэж байсан. 2022 оны 12 сард бэлтгэсэн модныхоо тооцоог “Шинэ ойн цуурай” ХХК-тай хийсэн байгаа..” гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.
5. Г.Г, Э.М, Э.А /А/, Г.Э, Ц.М, У.С, Р.У нар нь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд ******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурайн Бүргэдийн өвөр” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос 4 метрийн урттай 155 ширхэг модыг бэлтгэж, ******* ******* ******* сумын төв рүү тээвэрлэхдээ зохих зөвшөөрөл аваагүй болох нь:
Иргэний нэхэмжлэгч “...2023 оны 01 дүгээр сард манай ******* суманд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичгийг олгоогүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 37-38/,
Гэрч Г.Гийн “...Бид нарын 2023 оны 1 дүгээр сард ойгоос бэлтгэсэн моднууд “Шинэ ойн цуурай” ХХК-ний эзэмшлийн моднууд байгаа юм. “Шинэ ойн цуурай” ХХК нь мод бэлтгэх эрхийн бичгээ авсан байсан. Би хөдөөнөөс мод ачиж ирэхээр явах үед Б.Цтой утсаар холбогдоод эрхийн бичиг байна уу гэхэд байгаа манай гэрээс очоод ав гэхээр нь эхнэр Ариунааг явуулж гэрээс нь эрхийн бичгийг авхуулж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 41-42, 44-45/,
Гэрч Э.Мы “...Бид нар “Шинэ ойн цуурай” ХХК-ний тусгаарлалтын талбай болох Мухар цуурай гэх газраас ажлын хөлс тохирч мод бэлтгэсэн. “Шинэ ойн цуурай” ХХК-ний талбай дээрээс 1 ширхэг 4 метрийн урттай модыг 10,000 төгрөгөөр бэлтгэхээр үнэ тохироод мод бэлтгэсэн. “Шинэ ойн цуурай” ХХК нь 2022 онд мод бэлтгэх эрхийн бичгээ авсан байсан. 2023 оны 1 дүгээр сард мод бэлтгүүлэхдээ эрхийн бичиг авсан эсэхийг мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 47-48/,
Гэрч С.Оийн “...******* суманд 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар ойн мэргэжлийн байгууллага, иргэдэд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг олгоогүй байгаа. Хуучин оны эрхийн бичгээр дараа онд мод бэлтгэж болохгүй. Хэрэв 2022 оны мод бэлтгэх эрхийн бичгээр 2023 онд мод бэлтгэсэн байвал хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ. Ойн мэргэжлийн байгууллага, иргэн эрхийн бичигт заасан хугацаанд заагдсан газраас модоо бэлтгэж, тээвэрлэх ёстой...” гэсэн мэдүүлэг /хх 58-59/
Гэрч Б.Бын “...Тухайн компани 2023 он гараад ойд тусгаарлалт хийлгээгүй байгаа. “Шинэ ойн цуурай” ХХК-ний үйл ажиллагааг хариуцаж байгаа Б.Ц2022 оны 12 дугаар сарын 10-дийн үеэр надад ярихдаа Цэцүүх багт талбай тусгаарлалт хийлгэнэ гэж байсан учир хийлгэсэн байх миний зүгээс ямар нэгэн эрхийн бичиг олгоогүй. Тухайн ойн мэргэжлийн байгууллага 2022 оны мод бэлтгэх гэрээгээр 2023 онд ойгоос мод бэлтгэж болохгүй. ...Хуучин оны эрхийн бичгээр дараа онд мод бэлтгэж болохгүй. Хэрэв 2022 оны мод бэлтгэх эрхийн бичгээр 2023 онд мод бэлтгэсэн байвал хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ...” гэсэн мэдүүлэг /хх 61-62/
Гэрч Г.Эын “...2023 оны 01 дүгээр сарын 13-15-ны өдрийн хооронд М, , , , Г, А нарын хамт “Шинэ ойн цуурай” ХХК-нд 100 гаран тооны 4 метрийн хэрэглээний моднуудыг бэлтгэж өгсөн. Би 2023 оны 01 дүгээр сард ажлын хөлсөндөө 100 гаран мянган төгрөг авсан...” гэсэн мэдүүлэг /хх 71-72/
Гэрч Ц.Мын “...Бид нар 2023 оны 1 дүгээр сард бэлтгэсэн моднууд бүгд “Шинэ ойн цуурай” ХХК-ний мод учир тухайн компани хууль ёсны дагуу эрхийн бичгээ авсан байсан байх. Бид нар ажлын хөлс тохироод тухай компанийн модыг бэлтгэснээс өөр зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хх 74-75/
Гэрч Л.Агийн “...Манай нөхөр Г.Г 2023 оны 01 дүгээр сарын 24-ний үед байх намайг Ц гэрт эрхийн бичиг байгаа гэхээр нь би гэрээс нь очиж эрхийг бичгийг аваад нөхөртөө өгч байсан. Тухайн эрхийн бичгийн он сарыг хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх 82-83/
Гэрч Р.Уын “...Бид нар 2023 оны 01 дүгээр сард ойгоос мод бэлтгэхдээ бид нарын хувийн мод биш учир ямар нэгэн эрхийн бичиг аваагүй. Харин хөрөө рамны эзэн Цид эрхийн бичиг байсан байх гэж бодож байна. Бид нарын 2023 оны 1 дүгээр сард ойгоос мод бэлтгэсэн газар Ц хөрөө рамны тусгаарлалт хийлгэсэн талбай гэж би сонссон...” гэсэн мэдүүлгээр /хх 88-89/ тус тус нотлогдож байна.
6. Хавтаст хэрэгт “Шинэ ойн цуурай” ХХК-ний 2023 оны 01 дүгээр сард бэлтгэсэн модны хэмжээ, бэлтгэсэн цаг хугацаа, экологи эдийн засгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилж, ******* ******* Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн экологи эдийн засгийн үнэлгээ тогтоох шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтүүдээр “Шинэ ойн цуурай” ХХК-ний бэлтгэсэн модны хэмжээ, бэлтгэсэн газар, бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг тогтоожээ. /хх 91-96, 106-108/
Мөрдөгч 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “...******* ******* ******* суманд үйл ажиллагаа явуулдаг “Шинэ ойн цуурай” ХХК нь ******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурайн Бүргэдийн өвөр” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд 14.1422 метр куб мод бэлтгэж, ЗИЛ 131 маркийн 75-89 ЗАН улсын дугаартай автомашинаар тээвэрлэж ойн санд 4,293,274 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, ******* ******* Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01 дугаартай, 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 05 дугаартай дүгнэлтүүдэд, гэрч нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдож байна. Яллагдагчаар татах Б Ц эзэмшлийн 3502538 регистрийн дугаартай Шинэ ойн цуурай ХХК нь ******* сумын нутаг дэвсгэрт байгаа нь тодорхой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т, мөн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай...” гэсэн саналыг прокурорт гаргажээ. /хх 201/
Гэтэл прокурор 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдөр эрүүгийн 2324000180038 дугаартай хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа ...мөрдөгч “Шинэ ойн цуурай” ХХК нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн санал гаргажээ. Гэрч Д.Ц мэдүүлэг болон хуулийн этгээдийн лавлагаанд Б.Ц нэр дээр шилжигдээгүй байсан тул Б.Цнь Шинэ ойн цуурай ХХК-ийг бүрэн төлөөлөх эрхгүй байна. Иймд Б.Цнь нэр бүхий иргэдээр зохих зөвшөөрөлгүйгээр тусгай хамгаалалттай газраас мод бэлтгүүлсэн гэж үзэхээр байна гээд Б Цийг ******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурайн Бүргэдийн өвөр” гэх Тарвагатайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд 14.1422 метр куб мод бэлтгэж, ойн санд 4,293,274 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахдаа бэлтгэсэн модыг тээвэрлэсэн үйлдлийг хэрхсэн нь тодорхойгүй байна. /хх 203-208/
7. ******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурайн бүргэдийн өвөр” гэх газарт 4 метрийн урттай 106 ширхэг мод, “Шинэ ойн цуурай” ХХК-ний эзэмшлийн хашаанд Зил-131 маркийн автомашины чиргүүл дээр 4 метрийн урттай 50 ширхэг, Зил-131 маркийн автомашины тэвшин дээрх 4 метрийн урттай 54 ширхэг нийт 210 ширхэг модыг хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч тэмдэглэл үйлдсэн атлаа шүүгдэгч Б.Цийг 4 метрийн урттай 155 ширхэг модыг зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэж үзэж яллах дүгнэлтийг үйлдсэн нь тодорхойгүйн дээр 55 ширхэг модыг бэлтгэж, тээвэрлэсэн үйлдлийг хэрхсэн болох нь тодорхойгүй байгааг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Мөн прокурор яллах дүгнэлтдээ бэлтгэсэн модыг тээвэрлэсэн үйлдлийг хэрхсэн талаар дурдаж, дүгнэж шийдвэрлээгүй атлаа шүүгдэгч Б.Цийг 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд ******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурайн Бүргэдийн өвөр” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 155 ширхэг буюу 14.1422 метр куб мод бэлтгэж, ойн санд хохирол учруулсан гэж яллах дүгнэлтийг үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагаанд нотлоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.1-д “гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг нотолно” гэж заасан нотол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагаанд нотлоогүй байгааг дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэж тус тус заажээ.
Шүүх гэрч Г.Гийн шүүх хуралдаанд өгсөн: “....Оноос өмнө мод хийсэн, оноос хойш мод бэлтгээгүй. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 28-ны өдрийн хооронд мод бэлтгэсэн. Амгаланбаатарт үнэн зөв мэдүүлэг өгсөн. Намайг өглөөнөөс орой болтол суулгасан. Оноос хойш мод хийгээгүй гэдгээ хэлсэн. 2022 оны 12 дугаар сард 400-500 орчим мод бэлтгэсэн. 200-300 модыг тээвэрлэсэн. 150 орчим мод үлдсэн. Дундын цагаалгад байгаа модыг 1 сард Ц ачиж ир гэж хэлсэн. Мод ачихаар явахдаа приус 30 маркийн тээврийн хэрэгслээр яваагүй. 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд мод бэлтгээгүй...” гэсэн агуулга бүхий мэдүүлэг,
Гэрч Э.Мы шүүх хуралдаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын сүүлээр модонд явсан. Б.Цнадтай уулзаад мод хийгээч гэж хэлсэн. Гараад 7-8 хоног ажилласан. 400 гаруй мод бэлтгэсэн. Чиргүүлтэй Зил-131 машинаар 3 удаа татсан. Дундын цагаалга дээр 150 орчим мод үлдээсэн. Үлдээсэн модоо 1 дүгээр сард тээвэрлэж оруулж ирсэн...” гэсэн агуулга бүхий мэдүүлгүүдийг нотлох баримтаар үнэлээгүй болно.
Учир нь гэрч Г.Г, Э.М нар нь “...мөрдөн шалгах ажиллагаанд цагдаагийн эрх бүхий албан тушаалтан хууль зөрчиж яриагүй хэлээгүй зүйлийг бичсэн байна. Одоо шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгч байна...” гээд мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгээс зөрүүтэй мэдүүлдэг боловч тэдгээрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох гэрч Э.А /А/, Г.Э, Ц.М, Д.Мөнхзул, Л.А нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж няцаагдаж байна.
Харин гэрч Г.Г, Э.М нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан гэрч Э.А /А/, Г.Э, Ц.М нарын “...Бид нар 2023 оны 01 дүгээр сард “Шинэ ойн цуурай” ХХК-ний хөрөө раманд 100 гаран тооны 4 метрийн урттай моднуудыг бэлтгэсэн...” гэсэн мэдүүлэг,
гэрч “...Манай нөхөр Э.М нь 2023 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр хөрөө рам ажиллуулдаг Б.Цгэдэг залуу Цэцүүх баг руу рамны Зил-131 маркийн автомашиныг жолоодоод модонд яваад өгөөч гэж хэллээ гээд 2023 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үед байх Б.Цгэх хүний хөрөө рамны Зил-131 маркийн автомашиныг жолоодоод Цэцүүх баг руу модонд явсан. Тэгээд гэртээ ирэлгүй 7 орчим хоногийн дараа буцаж ирсэн. Буцаж ирэхдээ Зил-131 маркийн тээврийн хэрэгслийн тэвш нь болохоо байчихлаа гээд хашаандаа гагнуур хийгээд засаж янзлаад байсан. Манай нөхөр тэвшээ засаж дуусаад 2023 оны 01 дүгээр сарын 23, 24-ний үед байх хөдөөнөөс Ц раманд бэлтгэсэн модоо ачиж ирнэ гээд рамны Зил-131 маркийн автомашиныг жолоодоод явсан...” гэсэн мэдүүлэг,
гэрч Л.Агийн “...Шинэ ойн цуурай” ХХК-ний эзэн Б.Ц2023 оны 01 дүгээр сарын 11, 12-ны үед манай нөхөр Г.Гийг модонд явуулж байсан. Тэгээд манай нөхөр Г.Г 2023 оны 01 дүгээр сарын 20-дын үед гэртээ ирсэн. Гэртээ ирэхдээ манай нөхөр надад хөдөө мод хийж байгаад Зил-131 маркийн автомашины тэвшний арам тасраад засуулах гэж ирлээ гэж хэлсэн. Харин манай нөхөр Г.Г 2023 оны 01 дүгээр сарын 24-ний үед хөдөөнөөс “Шинэ ойн цуурай” ХХК-ний модыг ачиж ирнэ гэж яваад удалгүй буцаад ирсэн. Буцаж ирэхдээ хөрөө рамны Зил-131 маркийн автомашин Хонгорын аманд замд эвдэрсэн байна гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэгтэй тохирч байх тул тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлсэн болно.
9. Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүх хуралдаанд нотлох баримтаар гаргаж өгсөн Г.Г, Г.Э, Ц.М, У нарын ******* ******* Тосонцэнгэл сумын шүүхэд гэсэн нотариатаар батлуулсан гар бичвэрийг прокурорын саналаар нотлох баримтаар тооцохгүй байхаар шүүх шийдвэрлэв.
Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж зааснаар Г.Г, Г.Э, Ц.М, У нарын ******* ******* Тосонцэнгэл сумын шүүхэд гэсэн нотариатаар батлуулсан гар бичвэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан баримтат мэдээлэл гэж үзэх үндэслэлгүй байна.
10. Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.
Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт арчилгаа, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн ашиглалт гэсэн гурван зориулалтаар зөвшөөрөлтэйгөөр зөвхөн огтлолтоор мод бэлтгэхийг хууль ёсны гэж үзсэн байх ба мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.4 дэх хэсэгт гэрээ, зөвшөөрөлгүй, эсхүл зөвшөөрсөн тоо хэмжээ хэтрүүлж мөн зориулалт, бэлтгэх арга, технологийг зөрчиж мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр заажээ.
Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн обьектив тал нь зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн идэвхтэй үйлдэл байдаг.
Мөн хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчинд хохирол учруулсан байхыг шаардахгүй харин хууль бусаар бэлтгэснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “зөвшөөрөлгүй мод бэлтгэх” шинжид ой, ойн сан бүхий газарт ургасан модыг зохих зөвшөөрөлгүйгээр шууд санаатай, шунахайн сэдэлтээр халдаж, хөрөөдөх, тасдах үйлдэл хамаардаг.
Иймд Г.Г, Э.М, Э.А /А/, Г.Э, Ц.М, У.С, Р.У нарын “...“Шинэ ойн цуурай” ХХК-тай 4 метрийн урттай 1 ширхэг модыг 10,000 төгрөгөөр хөлс тохирч бэлтгэсэн...” гэсэн үндэслэлээр 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд ******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурайн Бүргэдийн өвөр” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 56 ширхэг ургаа босоо мод, 26 ширхэг унанги модыг хөрөөдөж, тасдаж тайрч огтлон 4 метрийн урттай 100 гаран ширхэг мод бэлтгэсэн үйлдлийг шүүгдэгч Б.Цийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Цнь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд ******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурайн Бүргэдийн өвөр” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зөвшөөрөлгүйгээр 56 ширхэг ургаа босоо мод, 26 ширхэг унанги модыг хөрөөдөж, тасдаж тайрч огтлон 4 метрийн урттай 155 ширхэг модыг бэлтгэсэн үйл баримт буюу идэвхтэй үйлдэл нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж зааснаар шүүгдэгч Б.Цнь 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд ******* ******* ******* сумын Цэцүүх нутаг “Мухар цуурайн Бүргэдийн өвөр” гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 4 метрийн урттай 155 ширхэг буюу 14.1422 метр куб мод бэлтгэж, ойн санд 4,293,274 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдоогүй байх тул түүнийг цагаатгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “гэмт хэрэг гарсан нь тогтоогдоогүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон нь нотлогдоогүй бол иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Цийг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгасан учраас иргэний нэхэмжлэгч “...Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг нэхэмжилнэ...” гэсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй гэх үндэслэлээр цагаатгах тогтоол гарсан бол холбогдох шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаана...” гэж зааснаар ******* ******* Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, шүүхийн цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2324000180038 дугаартай хэргийг прокурорын газарт буцаах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан алаг өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг прокурорт буцааж, прокурорын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* ******* Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг шүүгдэгч А овогт Б Цийг улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* ******* Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газрын 2023 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 34 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож, шүүхийн цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 2324000180038 дугаартай хэргийг прокурорын газарт буцаасугай.
3. Шүүгдэгч Б.Цнь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Цавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар иргэний нэхэмжлэгч экологи эдийн засгийн үнэлгээг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
5. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан алаг өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг прокурорт буцаасугай.
6. Цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай эд хөрөнгө битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгосугай.
7. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* ******* Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ӨЛЗИЙХИШИГ