Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2023/ШЦТ/733

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан,

улсын яллагч Б.Өлзийжаргал /томилолтоор/,

шүүгдэгч А.Цэнгүүн, түүний өмгөөлөгч О.Отгонтөгс, З.Уянга

шүүгдэгч М.Алтангэрэл, А.Нямдорж, тэдгээрийн өмгөөлөгч Ш.Оюумаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Жа овогт Алимаагийн Цэнгүүн ,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Боржигон овогт Мөнхжаргалын Алтангэрэл,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн Алаг адуу овогт Анхбаярын Нямдорж нарт холбогдох эрүүгийн 2310000000104 дугаартай хэргийг энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2004 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Мандал эйр” ХХК-д бригад хариуцсан даргаар ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, эхнэрийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Нүхт 20 дугаар гудамжны 3546 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Жа овогт Алимаагийн Цэнгүүн /**************/,

 

2. Монгол Улсын иргэн, 2003 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Яармаг 12 дугаар гудамжны 322 тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Боржигон овогт Мөнхжаргалын Алтангэрэл /****************/,

 

3. Монгол Улсын иргэн, 2005 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Архангай аймгийн Хангай суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эцэг, эх, 2 ах, 3 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны 18-7 тоотод тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, Алаг адуу овогт Анхбаярын Нямдорж /*************/

         

          Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Цэнгүүн нь 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө М.Алтангэрэл, А.Нямдорж нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 50 ширхэг хайрцаг силикон, 19 ширхэг хайрцаг эмульсийг мөн 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 41 ширхэг хайрцаг гадна силикон, 11 ширхэг 18 литрийн савтай эмульс, 8 хайрцаг дотор силиконыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн А.Нямдоржийг “100.000 төгрөг өгч, ажил хийлгэнэ” гэж хууран мэхэлж, 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө, 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан,

 

Шүүгдэгч М.Алтангэрэл нь 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө А.Цэнгүүн, А.Нямдорж нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 50 ширхэг хайрцаг силикон, 19 ширхэг хайрцаг эмульсийг, мөн 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 41 ширхэг хайрцаг гадна силикон, 11 ширхэг 18 литрийн савтай эмульс, 8 хайрцаг дотор силиконыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

 

Шүүгдэгч А.Нямдорж нь 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө А.Цэнгүүн, М.Алтангэрэл нартай бүлэглэн Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 50 ширхэг хайрцаг силикон, 19 ширхэг хайрцаг эмульсийг, мөн 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 41 ширхэг хайрцаг гадна силикон, 11 ширхэг 18 литрийн савтай эмульс, 8 хайрцаг дотор силиконыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг: 

 

          Шүүгдэгч А.Цэнгүүн, М.Алтангэрэл, А.Нямдорж нар: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй.” гэв.

 

Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

Хохирогч Ү.Цолмон мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...“Би “Өгөөмөр Хангал” ХХК-ийн нярваар ажилладаг. Өнөөдөр ажил дээрээ иртэл манай барьж байгаа барилгын 1 давхарт агуулахын өрөөнд байсан барилгын материал дутсан байсан. Би тоолоод үзтэл одоогийн байдлаар нийт 120 орчим хайрцаг гадна фассадны силикон байх ёстойгоос 69 ширхэг хайрцагтай силикон үлдсэн, 18 литртэй эмульс 50 ширхэг бууснаас 19 ширхэг нь алга болсон байна. Би харуулаасаа асуухад урд өдрийн харуул Жунай гэх хүний ээлж дээр алдагдсан байсан. Жунай өөрийн ээлж дээрээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж ээлж авсан Ганбаатар гэх харуул хэлсэн. Мөн тэр хоёр нийлээд хулгайч орсон гэх цонхыг нь хаагаад цонх руу гишгүүр хийж тавьсан байсан силиконуудыг буцааж байранд нь зөөж аваачсан гэж надад хэлсэн. Тэр тухайгаа надад болон удирдлагад хэлээгүй, цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн...

Манай “Өгөөмөр Хангал” ХХК нь барилгын үйл ажиллагаа явуулдаг. Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт Хан Вилла хотхоныг 2021 онд барьж эхлэн 2023 оны 02 дугаар сард улсын комисст хүлээлгэн өгөх зорилготой ажиллаж байна. Хан вилла хотхоны 1 дүгээр давхрын үйлчилгээний зориулалттай өрөөнд барилгын фасадны силикон, эмульс, дотор халаалтын паар, хөөсөн хүрээ, пильта, заслын материалуудыг 2022 оны 07 дугаар сард хураасан байсан юм. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өглөө 08 цагийн үед манай харуул Ганбаатар над руу залгаж дахиад юмаа алдчихлаа гэж хэлсэн. Өмнө нь 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр мөн барилгын материал хураасан өрөөнөөс материалууд хулгайд алдсан юм. Гадна фасадны силикон 41 хайрцаг, дотор эмульс 18 литрийн хэмжээтэй 11 сав, дотор силикон 8 хайрцаг дотроо 24 ширхэгтэй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтас хэргийн 28, 208 дахь тал)

 

Гэрч С.Жугнай мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед ээлжээ харуул Ганбаатарт хүлээлгэж өгөх гээд байрны нэг давхрын склад руу ороход баруун хойд талын цонх нь онгорхой байсан. Мөн хайрцагтай эмульс, силикон цонхны доор нь байсан. Тэгээд Ганбаатар бид хоёр нөгөө эмульс, силиконыг хуучин байсан байранд нь байрлуулж тавьсан. Тэгээд би ээлж буусан...” (1 дүгээр хавтас хэргийн 30 дахь тал) гэсэн мэдүүлэг

 

Гэрч Д.Энхтуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 01 дүгээр сарын 10-ны өглөө 08 цагийн үед Хан-уул дүүрэг 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр хангал” ХХК-ийн постонд 48 цагийн үүрэг гүйцэтгэхээр ажил дээрээ ирсэн. Ажил дээрээ ирээд объектыг тойрч шалгахад байрны баруун талын нэг давхрын цонх онгорхой байсан. Тэгэхээр нь би нөгөө харуул С.Жунайд нэг давхрын цонх онгорхой байна гэж хэлэхэд хоёулаа нэг давхрын склад руу орж үзье гэж хэлсэн. Нэг давхрын складыг онгойлгож орж үзэхэд цонхны доор 3 хайрцаг лаазтай эмульс, 4 хайрцаг силикон байсан. Одоо яах вэ гзж намайг хэлэхэд С.Жунай одоо яах уу Ганбаа ахаа гэсэн. Би онгорхой цонхыг хаагаад цонхны доор байсан эмульс, силиконыг Жунай бид хоёр хуучин байсан байранд нь байрлуулж тавьсан. Тэгээд гараад хаалгыг түгжсэн. Харуул Жунай ажлаас буусан, би үргэжлүүлээд ажлаа хийсэн. 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 10 цагийн үед склад руу Цогоо гэх залуу барилгын материал авах гэж орсон. Цогоо эмульс, силикон энэ тэр чинь бага болчихсон байна ш дээ бусад нь хаана байгаа юм гэж асуусан. Тэгэхээр нь би өмнөх шөнө Жунай алдсан байна гэж хэлсэн. Тэгээд нярав нь ирээд цагдаад мэдэгдсэн...” (1 дүгээр хавтас хэргийн 21 дэх тал) гэсэн мэдүүлэг

 

Гэрч Г.Гансүх мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүрэг 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Барилгын материал" худалдааны төвд эхнэр Гантуяагийн хамтаар лангуу ажиллуулдаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 15-ны шөнийн 02 цагийн үед миний 94034777 дугаарын утас руу нууцлагдсан дугаараас "Барилгын материал" зардаг хүн мөн үү гэж асуухаар нь тийм гэж хэлтэл “та хямд эмульс, силикон авах уу” гэсэн. Тэгэхээр нь би хямд юм бол авъя гэж хэлсэн. Би наад эд зүйл чинь хулгайн юм биш биз дээ гэж асуухад “тийм зүйл байхгүй ээ” гэж хэлсэн. Би яагаад хямд зарж байгаа юм бол гэж бодоод “наад эмульс, силикон чинь хөлдөж муудсан биш биз” гэхэд “хөлдөж муудаагүй ээ дулаан газар байсан” гэж хэлсэн. Тэгээд удаагүй гэрийн гадаа саарал өнгийн жижиг машинтай гурван залуу ирсэн. Би эмульс, силиконыг хараад хөлдөж муудаагүй болохоор нь 10 хайрцаг эмульс, 10 гаран хайрцаг шахдаг силикон авсан. Нэг хайрцаг эмульсийг 60.000 төгрөгөөр бодож 10 хайрцаг нь 600.000 төгрөг болсон. Нэг ширхэг шахдаг силиконыг 2300 төгрөгөөр бодож 260 ширхэг силикон 610.000 төгрөгөөр бодож авсан. Тэр гурван залуугийн өндөр залуу нь “бид нарт мөнгө хэрэг болоод байгаа юм. Та дахиад силикон авах уу” гэж асуусан. Тэр залуу хулгайн эд зүйл бишээ, би цагийн дараа аваад ирье гээд явсан. Тэгээд унтаж байхад миний утас руу би гэрийн чинь гадаа ирчихлээ гэж залгасан. Гараад очтол хиаман силикон 25 хайрцгийг авч ирсэн. Нэг хайрцаг хиаман силиконыг 70.000 төгрөгөөр бодож нийт 1.750.000 төгрөгөөр худалдаж авсан. Тэгээд тэр гурван залуу мөнгөө аваад явцгаасан. Тэр залуучуудаас авсан барилгын эд зүйл манай гэрийн үүдний амбаарт байгаа. Тэгээд 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр цагдаа ирж намайг дуудсан...” (1 дүгээр хавтас хэргийн 43 дахь тал) гэсэн мэдүүлэг

 

Гэрч Т.Гантуяа мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 9-3556 тоот хаягт нөхөр 5 хүүхдүүдийн хамтаар оршин суудаг. Би Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Барилгын материал" худалдааны төвд лангуу ажиллуулдаг юм. 2023 оны 01 дүгээр сарын 10-ны шөнийн 02 цагийн үед миний 99485623 дугаарын утас руу нууцлагдсан дугаараас “эгчээ та хямдхан силиконыг авах уу гэхээр нь хэн бэ дугаар хаанаас авсан бэ гэж хэлэхэд “таны дугаарыг чингэлэг дээрээс авсан” гэж хэлсэн. “Хямд силикон та авах уу” гэхээр нь “наадах чинь хөлдчихсөн юм уу муудсан юм бол авахгүй" гэж хэлэхэд “үгүй ээ хөлдөөгүй зүгээр, би барилгын ажил хийсэн юм, тэгээд илүү гарсан силикон юм гэж хэлэхээр нь “аваад ир үзье” гэж хэлсэн. Би гэрийн хаягаа зааж өгтөл удаагүй гэрийн гадаа саарал өнгийн “Приус” загварын машинтай 3 залуу ирсэн. Тэгээд би нэг силиконыг үзэхэд хөлдөөгүй байсан. Тэгэхээр нь би 25 хайрцаг силикон нэг хайрцагтаа 20 ширхэг байдаг, 1 ширхгийг нь 3500 гэхээр 500 ширхгийг 1.750.000 төгрөгөөр авсан. Тооцоогоо хийх гэсэн чинь өндөр махлаг залуу нь “та эмульс авах уу” гэхээр нь би “ямар үнээр зарах гэж байгаа юм” гэхэд хямд өгнө гэсэн. Би нэг ширхгийг нь 70.000 төгрөгт авъя гэж хэлэхэд “за та байж байгаарай” гээд яваад өгсөн. Удаагүй цаг гаруйн дараа гэрийн гадаа ирээд “би ирчихлээ” гэхээр нь гараад очтол 10 лаазтай эмульс байсан. Би өөрийн Хаан банкны 5071079573 тоот данснаас Хаан банкны 5304859075 тоот данс руу 2.450.000 төгрөг 99 гэсэн утгатай шилжүүлсэн. Тэр 3 залуу мөнгөө аваад яваад өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр цагдаагаас намайг дуудсан. Надад эмульс, силикон зарсан 3 залууг өмнө харж байгаагүй. Мөн би танихгүй. Хоёр өндөр, нэг намхан залуу байсан тэр залуучууд 18-23 насных байсан. Надтай тооцоо хийсэн нь өндөр махлаг 20 орчим насны залуу байсан. Би “хүүхдүүд минь хулгайн эд зүйл биш биз” гэхэд “үгүй ээ эгчээ, бид нар барилга дээр юм хийж байгаад үлдсэн силикон, эмульсээ зарж байгаа юм” гэж хэлэхээр нь би итгэсэн юм...” (1 дүгээр хавтас хэргийн 45 дахь тал) гэсэн мэдүүлэг

 

Гэрч Л.Ганбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 13-14-ны хооронд Хан- Уул дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Өгөөмөр Хангал” ХХК-ийн 17 давхар барилга дээр харуулын үүрэг гүйцэтгэж ажилласан бөгөөд 48 цагаар ээлжгүй ажилласан. Намайг харуулын үүрэг гүйцэтгэж байх хугацаанд тухайн компанийн гүйцэт ашиглалтад ороогүй байгаа барилгын 1 давхарт материал хураасан байсан өрөөнөөс эмульс, силикон алдагдсан. Хамгийн сүүлд 2023 оны 01 дүгээр сарын 14-ний шөнийн 00 цагийн орчимд шалгахад хэвийн эд зүйл алдагдаагүй байсан. 01 дүгээр сарын 15-ны өглөөний 06 цагийн орчимд шалгахад 1 давхарт байсан барилгын материал алдагдсан байсан. Тухайн барилгын 1 давхрын цонхийг хөшиж онгойлгосон байсан. Би 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 02-05 цагийн хооронд унтсан...” (1 дүгээр хавтас хэргийн 210 дахь тал) гэсэн мэдүүлэг

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай ... 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Яармаг барилгын худалдааны төвд Т.Гантуяагаас 18 литрийн төмөр савлагаатай “kyll chemical industry co.ltd” гэсэн бичиглэл бүхий дотор эмульс 10 ширхэг, цагаан өнгийн цагаан хайрцагтай 9800 гэсэн бичиглэл бүхий кодтой гадна силикон 20 хайрцгийг хураан авсан тухай тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Яармаг барилгын худалдааны төвд хохирогч Ү.Цолмонд 18 литрийн төмөр савлагаатай “kyll chemical industry co.ltd” гэсэн бичиглэл бүхий дотор эмульс 10 ширхэг цагаан өнгийн цагаан хайрцагтай 9800 гэсэн бичиглэл бүхий кодтой гадна силикон 20 хайрцаг хүлээлгэн өгсөн...тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 21-24 дэх тал),

 

Дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 160-170 дахь тал),

Алдагдсан 41 хайрцаг гадна силикон, 18 литрийн савтай 11 ширхэг эмульс, 8 хайрцаг дотор силиконыг нийт 8.065.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ХУ-2-23-66 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дэх тал),

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр 25-ны өдрийн 1001285 дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг 17.500.000 төгрөгөөр үнэлсэн автомашины үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 227-229 дэх тал),

 

17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ (1 дүгээр хавтаст хэргийн 230 дахь тал),

 

Алдагдсан 50 хайрцаг силикон, 19 ширхэг савтай эмульсийг нийт 8.735.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ХУ2- 23-262 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 20-23 дахь тал),

 

Яллагдагч М.Алтангэрэл мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 13 дахь тал)

Яллагдагч А.Цэнгүүн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 33 дахь тал)

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 дүгээр хавтаст хэргийн 16-20, 202-204 дэх тал)

 

шүүгдэгч А.Нямдоржийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэр бүлийн бүртгэлийг лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд /1 дүгээр хавтас хэргийн 98-116 дахь тал/,

Шүүгдэгч А.Цэнгүүний хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэр бүлийн бүртгэлийг лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд /1 дүгээр хавтас хэргийн 118-133 дахь тал/,

Шүүгдэгч М.Алтангэрэлийн хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, гэр бүлийн бүртгэлийг лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг баримтууд /1 дүгээр хавтас хэргийн 135-151 дэх тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлсөн баримт 1 хуудас, Зээлийн гэрээний хуулбар, шүүгдэгч А.Цэнгүүний хувийн байдалтай холбоотой нийт 9 хуудас, шүүгдэгч М.Алтангэрэлийн эрүүл мэндийн талаарх эмчлүүлэгчийн карт зэрэг нийт 7 хуудас , 1 ширхэг СД-ий зэрэг болно.

 

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

1. Шүүгдэгч А.Цэнгүүн, М.Алтангэрэл, шүүгдэгч А.Нямдорж нар нь бүлэглэн 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 50 ширхэг хайрцаг силикон, 19 ширхэг хайрцаг эмульсийг мөн 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 41 ширхэг хайрцаг гадна силикон, 11 ширхэг 18 литрийн савтай эмульс, 8 хайрцаг дотор силиконыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ү.Цолмонгийн мэдүүлэг, шүүгдэгч нарын сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, гэрч нарын мэдүүлэг Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай ... 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Яармаг барилгын худалдааны төвд Т.Гантуяагаас 18 литрийн төмөр савлагаатай “kyll chemical industry co.ltd” гэсэн бичиглэл бүхий дотор эмульс 10 ширхэг, цагаан өнгийн цагаан хайрцагтай 9800 гэсэн бичиглэл бүхий кодтой гадна силикон 20 хайрцгийг хураан авсан тухай тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Яармаг барилгын худалдааны төвд хохирогч Ү.Цолмонд 18 литрийн төмөр савлагаатай “kyll chemical industry co.ltd” гэсэн бичиглэл бүхий дотор эмульс 10 ширхэг цагаан өнгийн цагаан хайрцагтай 9800 гэсэн бичиглэл бүхий кодтой гадна силикон 20 хайрцаг хүлээлгэн өгсөн...тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 21-24 дэх тал),

Дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 160-170 дахь тал),

Алдагдсан 41 хайрцаг гадна силикон, 18 литрийн савтай 11 ширхэг эмульс, 8 хайрцаг дотор силиконыг нийт 8.065.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн ХУ-2-23-66 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 220-221 дэх тал),

Алдагдсан 50 хайрцаг силикон, 19 ширхэг савтай эмульсийг нийт 8.735.000 төгрөгөөр үнэлсэн Дамно ХХК-ийн 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ХУ2- 23-262 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (2 дугаар хавтаст хэргийн 20-23 дахь тал),  Шүүхийн хэлэлцүүлэгт хохирол төлсөн баримт 1 хуудас зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл, ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, ...онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг бусад аргаар нэвтрэн орсныг ойлгоно.

 

Мөн учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, биеийн хүч нэмэгдүүлэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч явж чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэхийн тулд зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл, машин механизм ашиглаж үйлдсэнийг ойлгоно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үүний улмаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д заасан үлэмж хэмжээний хохирол учирсан гэсэн үндсэн шинж бүрэн хангагдсан гэж үзнэ. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хуулийн тусгай ангид нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхгүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан заасан тул шүүгдэгч А.Цэнгүүн, М.Алтангэрэл, А.Нямдорж нар нь бүлэглэн, гэмт хэргийг Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 50 ширхэг хайрцаг силикон, 19 ширхэг хайрцаг эмульсийг мөн 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 41 ширхэг хайрцаг гадна силикон, 11 ширхэг 18 литрийн савтай эмульс, 8 хайрцаг дотор силиконыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан байх тул үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.Цэнгүүн, М.Алтангэрэл, А.Нямдорж нар нь хулгайлах хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

1.1 Шүүгдэгч А.Цэнгүүн нь А.Нямдоржийг “100.000 төгрөг өгч, ажил хийлгэнэ” гэж хууран мэхэлж, 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө, 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэж,

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Жа овогт Алимаагийн Цэнгүүнд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, зүйлчилж ирүүлснийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх доорх үндэслэл тогтоогдов. Үүнд: 

 яллагдагчаар А.Нямдорж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2023 оны 01 дүгээр сарын 09-нд...гэртээ хоол ундаа идээд гар нүүрээ угаачхаад байж байхад Цэнгүүн ахаас фейсбүүкээр “100.000 төгрөгийн ажил хийх үү?” гэж чат ирсэн. “Би юу хийх юм бэ?” гэж асуухад хэдэн зүйл ачиж буулгаад болоо гэсэн. Би таксины мөнгөгүй байна гэж хэлэхэд Цэнгүүн ах аргалаад хүрээд ир гэхээр нь би 21-22 цагийн орчим гэрээсээ гараад Давхар дэлгүүрийн буудлаас такси бариад Нисэхийн тойрог дээр ирэх үед Цэнгүүн ахын машин Спорт цогцолборын автобусны буудал дээр байсан. Би буугаад Цэнгүүн ахын машинд суухад үл таних Алтангэрэл гэх залуу, Цэнгүүн ах хоёр сууж байсан. Тэгээд бид 3 Цэнгүүн ахын машинтай “Мандал Эйр” гэх агааржуулалтын бэлдэц хийдэг газар очоод би Цэнгүүн ахаас юу хийх юм бэ, хүнд ажил байвал чи чадахгүй шүү гэж хэлээд асуухад үүд хоймрын зайтай газар юм зөөгөөд болоо гэж хэлсэн....Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд байрлах баригдаж байгаа барилга дээр очоод барилгын хойд талын хэсэгт 1 давхрын цонхнуудтай ойрхон зогссон. Тэгээд Цэнгүүн, Алтангэрэл ах нар машинаас буугаад түгжээтэй байсан вакумыг Цэнгүүн ах онгойлгоод дараа нь намайг ороод ир гэж хэлсэн. Би онгойлгосон вакум цонхоор нь ороход араас Алтангэрэл орж ирсэн....бид нар тэндээсээ хөдлөөд харьцгаах болж Цэнгүүн ах намайг дансаа өгчхөөрэй гээд миний 5876133222 дугаарын дансанд 250.000 төгрөг шилжүүлсэн...” (1 дүгээр хавтас хэргийн 84-86 дахь тал) гэсэн мэдүүлгээр үндэслэж яллах дүгнэлт үйлдсэн нь эргэлзээ төрөхүйц байна.

 

Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаанд өсвөр насны сэжигтэн, яллагдагчаар А.Нямдоржийг тогтоон мэдүүлэг тайлбар авсан хэдий ч түүнийг насанд хүрээгүйг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй, нас тоолсон тэмдэглэл тусгагдаагүй, хийгээгүй байна.

 

Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг гэж ...арван найман насанд хүрсэн хүн хүүхдэд амлалт өгөх гэж хүүхдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгоно, хүслийг биелүүлнэ, гарах үр дагаврыг бүрэн хариуцна зэргээр амлалт өгсөн байхыг ойлгоно.

Гэмт хэрэгт татан оруулсан гэж Эрүүгийн хуульд заасан арга хэрэглэж, хүүхдийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй хийхийг ойлгох ба шүүгдэгч А.Цэнгүүн нь А.Нямдоржийг “100.000 төгрөг өгч, ажил хийлгэнэ” гэж хууран мэхэлж, 2023 оны 01 дүгээр сарын 09-10-нд шилжих шөнө, 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэгт татан оруулсан, Эрүүгийн хуульд заасан арга хэрэглэж үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчимд нийцүүлэн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдоогүй буюу “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

2. Шүүгдэгч А.Цэнгүүн, М.Алтангэрэл, А.Нямдорж нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч гэм буруугийн дүгнэлтдээ: ...Шүүгдэгч А.Цэнгүүний хувьд бусдад төлөх төлбөргүй, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан үзэж 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. А.Нямдоржид мөн 2 жил, М.Алтангэрэлд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 15 сая төгрөгийг улсын орлого болгох. гэсэн саналыг шүүхэд гаргажээ.

 

Шүүгдэгч нарын өмгөөлөгч өмгөөллийн дүгнэлтдээ “...шүүгдэгч А.Цэнгүүн, М.Алтангэрэл, А.Нямдорж нарын хувийн байдал, ар гэрийн нөхцөл байдлыг харгалзаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэж тус тус мэтгэлцэв.

 

Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Жа овогт Алимаагийн Цэнгүүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Шүүгдэгч Боржигон овогт Мөнхжаргалын Алтангэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Шүүгдэгч Алаг адуу овогт Анхбаярын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримталж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж, хугацаатай хорих ялыг эдлүүлнэ...” гэж, 4 дэх хэсэгт “...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно...” гэж зааснаар шүүгдэгч А.Цэнгүүн, М.Алтангэрэл, А.Нямдорж нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Цэнгүүн, М.Алтангэрэл нарын 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс хэрэг хянан шийдвэрлэх хугацааны явцад 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт 119 (нэг зуун арван ес) хоногийг цагдан хоригдсон хоног гэж үзэн эдлэх ялд оруулан тооцох хууль зүйн үндэслэлтэй  байна. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасны 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн гэдэг нь хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болдог онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Цэнгүүн, М.Алтангэрэл, А.Нямдорж нарын үйлдсэн хэргийн талаар мэдүүлж байгаа оюун санаа, ухамсар зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад баримтаар энэхүү ойлголтод хамааруулан үзэх үндэслэлтэй гэж шүүх үзээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цэнгүүн, М.Алтангэрэл, А.Нямдорж нарт оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, хойшлуулсан хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэж,  хязгаарлалт тогтоох,

энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тайлбарлаж... биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

3. Гэмт хэргийн улмаас Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж 50 ширхэг хайрцаг силикон, 19 ширхэг хайрцаг эмульсийг мөн 2023 оны 01 дүгээр сарын 14-15-нд шилжих шөнө 41 ширхэг хайрцаг гадна силикон, 11 ширхэг 18 литрийн савтай эмульс, 8 хайрцаг дотор силиконыг шунахайн сэдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 16.800.000 төгрөгийн хохирол учруулсан ба Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай ... 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Яармаг барилгын худалдааны төвд Т.Гантуяагаас 18 литрийн төмөр савлагаатай “kyll chemical industry co.ltd” гэсэн бичиглэл бүхий дотор эмульс 10 ширхэг, цагаан өнгийн цагаан хайрцагтай 9800 гэсэн бичиглэл бүхий кодтой гадна силикон 20 хайрцгийг хураан авсан тухай тэмдэглэл, 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Яармаг барилгын худалдааны төвд хохирогч Ү.Цолмонд 18 литрийн төмөр савлагаатай “kyll chemical industry co.ltd” гэсэн бичиглэл бүхий дотор эмульс 10 ширхэг цагаан өнгийн цагаан хайрцагтай 9800 гэсэн бичиглэл бүхий кодтой гадна силикон 20 хайрцаг хүлээлгэн өгсөн...тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 21-24 дэх тал), шүүхийн хэлэлцүүлэгт “Өгөөмөр Хангал” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч Ү.Цолмонд хүлээлгэн өгсөн, гомдол саналгүй гэсэн баримтыг гаргасан байх тул А.Цэнгүүн, М.Алтангэрэл, А.Нямдорж нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэрч Г.Гансүх, Т.Гантуяа нарыг гэрчээр асуусан, мөн тэдний шүүгдэгч А.Цэнгүүн нараас удаа дараа худалдан авсан эд зүйлийг хураан авч, хохирогчид хүлээлгэн өгсөн байх ба энэ талаар мөрдөн шалгах ажиллагаанд Г.Гансүх, Т.Гантуяа нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогдоогүй, шүүх хавтаст хэргийн хүрээнд хэлэлцлээ.

Г.Гансүх, Т.Гантуяа нар нь иргэний нэхэмжлэлтэй холбоотой асуудлаа жич нэхэмжлэх эрх нь нээлттэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэргийн улмаас олсон орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрхэн хэрэглэх талаар тодорхой заасан ба Хан-Уул дүүргийн 6 дугаар хороонд “Өгөөмөр Хангал” ХХК-ийн барьж байгаа барилгын агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор 17-30 УАР улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн болох нь тогтоогдсон ба “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр 25-ны өдрийн 1001285 дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгслийг 17.500.000 төгрөгөөр үнэлсэн автомашины үнэлгээний тайлан (1 дүгээр хавтаст хэргийн 227-229 дэх тал) авагдсан тул тээврийн хэрэгслийн үнэ болох 17.500.000 төгрөгийг шүүгдэгч, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч А.Цэнгүүнээс 5.833.000 (таваг сая найман зуун гучин гурван мянга) төгрөгийг

- шүүгдэгч М.Алтангэрэлээс 5.833.000 (таваг сая найман зуун гучин гурван мянга) төгрөгийг

- шүүгдэгч А.Нямдоржоос 5.833.000 (таваг сая найман зуун гучин гурван мянга) төгрөгийг тус тус гаргаж улсын орлого болгох нь зүйтэй.

 

Эрүүгийн 2310000000104 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Нямдорж нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт М.Алтангэрэл гэсэн бичигтэй СД-ийг хэрэгт хавсарган шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Жа овогт Алимаагийн Цэнгүүнд Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Жа овогт Алимаагийн Цэнгүүн,

  - шүүгдэгч Боржигон овогт Мөнхжаргалын Алтангэрэл,

  - шүүгдэгч Алаг адуу овогт Анхбаярын Нямдорж нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Шүүгдэгч Алимаагийн Цэнгүүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Шүүгдэгч Мөнхжаргалын Алтангэрэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар,

- шүүгдэгч Анхбаярын Нямдоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цэнгүүн, М.Алтангэрэл, А.Нямдорж нарын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус  эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Цэнгүүн, М.Алтангэрэл нарын тус тус нийт 119 (нэг зуун арван ес) хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд нь оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Цэнгүүн, М.Алтангэрэл, А.Нямдоржид ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэж,  хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч шүүгдэгч А.Цэнгүүн, М.Алтангэрэл, А.Нямдоржид  нарт ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, үүрэг хүлээлгэж,  хязгаарлалт тогтоосон, хойшлуулсан хугацаанд уг этгээд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тайлбарлаж, үүргийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн 2310000000104 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч А.Нямдорж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн хэлэлцүүлэгт М.Алтангэрэл гэсэн бичигтэй СД-ийг хэрэгт хавсаргасугай.

 

9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 17.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч А.Цэнгүүнээс 5.833.000 (таваг сая найман зуун гучин гурван мянга) төгрөгийг

- шүүгдэгч М.Алтангэрэлээс 5.833.000 (таваг сая найман зуун гучин гурван мянга) төгрөгийг

- шүүгдэгч А.Нямдоржоос 5.833.000 (таваг сая найман зуун гучин гурван мянга) төгрөгийг тус тус гаргаж улсын орлого болгосугай.

 

10. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч А.Цэнгүүн. М.Алтангэрэл, А.Нямдорж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Цэнгүүн, М.Алтангэрэл, А.Нямдорж нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         И.ГАНБАТ