Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/211

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Г.*******, Д.*******, Г. нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан Г.*******т, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт Д.*******, Г. нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2315000000233 дугаартай 163/2023/0209/Э индекстэй хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн *******, Улаанбаатар хотод 1988 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Сод Монгол шатахуун түгээх станцад ээлжийн ахлагч ажилтай, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Булган аймгийн * сумын * дугаар багийн * тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 35 настай, эмэгтэй, РД: *******,

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, Булган аймгийн ** суманд 1981 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** хязгаарлагдмал хувьцаат компанид жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Булган аймгийн ** сумын *** дугаар багийн *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, 42 настай, эрэгтэй, РД: *******,

Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн , *** хотод 1985 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн, дээд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, нөхөр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Улаанбаатар хот **** дүүргийн *** хорооны *** тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, 38 настай, эмэгтэй, РД: .

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт,

Шүүгдэгч Д.*******, Г. нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2315000000233 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн - сумын Хүрэмт 6 дугаар багт байрлах тус сумын хэсгийн байрны хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.*******, Г. нартай бүлэглэн Булган аймгийн газрын - сумын сум дундын цагдаагийн тасгийн **** цагдаагийн хэсгийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ү.ийн “жолооч Г.*******ийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлийг илрүүлж шалгах үед нь хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдан зодсон буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, мөн Ү.ийн биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Д.*******, Г. нар нь 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн - сумын Хүрэмт 6 дугаар багийн нутагт Г.*******тэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Булган аймгийн газрын - сумын сум дундын цагдаагийн тасгийн - сумын цагдаагийн хэсгийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ү.ийн “жолооч Г.*******ийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлийг илрүүлж шалгах үед нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, биед нь халдсан буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн болох  нь:

- шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: …Манай нөхөр ******* “ахыгаа явуулчхаад яагаад манай эхнэрийг журмын хашаанд хийж байгаа юм” гэж сумын цагдаа т уурлаад  “машинаа өглөө авсан одоо авсан ялгаа юу байгаа юм пизда минь” гэж хэлсэн чинь сумын цагдаа ийн эхнэр нь цаанаас нь манай нөхөр *******ыг чи яахаараа хашхирч орж ирдэг юм гээд архитай холбоотой нэг юм хэлсэн. Тэгээд л хоорондоо маргалдаад муудалцаад эхэлсэн. Манай нөхөр ******* сумын цагдаа ийг хашаанаас гаргах гээд зууралдаад татаад чирсэн чинь манай төрсөн эгч голоор нь орж салгах гэж оролдсон. Тэгээд манай төрсөн эгч тай зууралдаж байгаад унахаар нь би ийг манай эгчийг унагаачихлаа гэж бодоод “миний ганц эгчийг яаж байгаа юм” гэж уурлаад сумын цагдаа тай зууралдаж гадна хантаазыг нь ураад хүзүүг нь хумсаараа урсан байсан. Тэгээд маргалдаж зууралдаж байгаад салцгаасан. Зарим үйлдлээ сайн санахгүй байна. Тэгээд бид нар гэр лүүгээ харьцгаасан. Нэлээн хугацааны дараа манай нөхөр ******* миний цүнхэнд байсан машины илүү түлхүүрийг авч яваад машинаа авчирсан байсан. Манай сумын цагдаа намайг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодлоо гээд тээврийн хэрэгслийг маань журамласан чинь манай нөхөр машинаа авна гэж Уурлаад хэрүүл маргаан болсон. …Би цагдаатай зууралдаж байгаад хүзүүг нь урж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 157-159 дэх тал),

- шүүгдэгч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: Манай сумын цагдаа миний машиныг журамласан байхаар нь хэсэг дээр очиж цагдаа тай хэрүүл маргаан хийсэн. Манай эхнэр *******, хадам эгч бид гурав цагдаагийн хувцсыг  урж биед нь халдсан байсан. Манай эхнэр цагдаатай зууралдаж байгаад хүзүү хоолойг нь хумсаараа урж гэмтэл учруулсан байсан. Харин хадам эгч цагдаагийн хамар руу цохиж хамраас нь цус гаргасан байсан. Би нүүр рүү нь цохих гээд оноогүй харин цээж рүү нь бол цохисон. Бид гурав ийн биед халдаж энд тэндээс нь зулгааж хувцсыг нь сунгаж урсан. Тухайн үед манай эхнэр *******, хадам эгч бид гурваас өөр хүн сумын цагдаатай хэрүүл маргаан хийгээгүй гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 145-147 дахь тал),

- шүүгдэгч Г.гийн мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн: Одоо миний санаж байгаагаар хүргэн *******ынд очоод байж байсан чинь бид хоёрын араас явж байсан манай дүү *******ийг сумын цагдаа зогсоогоод архи уусан үедээ машин жолоодсон байна гээд унаж явсан машиныг хэсгийнхээ хашаанд аваачсан байсан. Тэгээд нэг мэдсэн чинь бид нар цагдаагийн байран дээр оччихсон сумын цагдаатай бөөндөө хэрүүл маргаан хийгээд байж байсан. Би одоо тухайн үеийн явдлуудаа сайн санахгүй байна. Ямартай ч манай хүргэн ******* машинаа авна гээд цагдаатай маргалдаад *******, төрсөн дүү ******* бид гурав бие биеэ өмөөрөөд цагдаа руу дайрч хувцсыг нь урж биед нь халдсан байсан. …Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч хийсэн үйлдэлдээ харамсаж байна гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 169-171 дэх тал)-ээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, цагдаагийн газарт гаргасан гомдол (1 дүгээр хавтаст хэргийн 02 дахь тал),

- эд зүйлд үзлэг хийсэн: Хохирогч Ү.ийн хэрэг болох үед өмсөж явсан гэх урдаа цахилгаантай, босоо захтай, ар нуруун дээрээ POLICE гэх бичиглэлтэй, захны дотор хэсэгт байх жижиг GLAMOUR гэсэн бичиглэл бүхий шошго нь урагдсан өмсөж зууралдсаны улмаас сунаж хэлхийсэн, хар хөх өнгийн цагдаагийн албаны ноосон цамц 1 ширхэг, углаж өмсдөг дугуй захтай, урдаа болон ардаа POLICE гэх гялгар бичиглэлтэй, захны хойд хэсгийн эмжээр урагдсан, урд хэсгийн POLICE гэх бичиглэл нь урагдсан, урд болон хоёр хажуу талын гэрэл ойлгогч нь урагдсан, урд энгэр болон ард хормой хэсэгт олон тооны жижиг хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон шар өнгийн албаны хантааз 1 ширхэг, хар хөх өнгийн албаны гадуур хувцсан дээр зүүдэг саатай нэг талын саа нь урагдсан мөрдөс 1 хос гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 3-6 дахь тал),

- хохирогч Ү.ийн өгсөн: …Жолоо барьж явсан жолооч *******ийн согтолтын зэргийг тогтоох гээд согтуурлын зэрэг хэмжигч багаж үлээлгэх гээд цагдаагийн хэсгийн байрны ажлынхаа өрөө рүү дагуулаад орсон. Тэгээд би *******ээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гэж асуугаад баримтжуулах гээд албаны гар утсаараа бичлэг хийсэн. Тэгсэн чинь ******* ирсэн хүмүүсээ гаргаж өгөх гээд суварган дээр 2 шил 0,75 литрийн хэмжээтэй архи, нэг нэг лааз пиво л уусан гэж надад хэлсэн. Тэгэхээр нь тандагч багажаар үлээлгэхэд 3.10 хувийн согтолтой гарахаар нь албаны гар утсаар гэрэл зураг дарж баримтжуулсан. Тэгээд байж байсан чинь ******* хашааны гаднаас орилоод ажлын хаалга татаад шууд ороод ирсэн. *******тай хамт *******ийн төрсөн эгч болон бас нэг настайдуу эгч орж ирсэн. Тэгээд л над руу “чи яагаад миний машиныг журамладаг юм бэ, яахаараа шалгадаг юм, хүний нутагт ирчихээд” гэж хэлээд “би чамайг эхнэр хүүхэдтэй чинь ална” гээд зуурч авсан. Тэгээд би албаны гар утсаараа бичлэг хийх гэсэн чинь миний албаны гар утсыг шууд цохиод булаагаад авсан. Тэгээд тал талаас дайраад ******* намайг тохойгоороо зүүн нүдний дээд талын хөмсөг рүү нэг удаа цохиод, багалзуурдаж хоолой боогоод, заамдаж татаад байж байсан чинь тэр гэдэг эгч баруун гараараа миний хамрын зүүн тал руу нэг удаа цохисон. Тэгээд хамраас цус гарсан чинь ******* болон түүний эхнэр *******, нар намайг ажлаас чирээд гаргасан. Тэгээд гадаа гараад зууралдаад миний хантааз, мөрдөс, ноосон цамцыг ураад малгай маань хэд хэдэн удаа газар унасан. Тэгсэн чинь гэдэг эгч нь над руу дайраад ирэхээр нь бултаад хажуу тийшээ займчсан чинь миний урдуур урагшаагаа явган хүний замын дагуу унах шиг болсон. Тэгсэн чинь ******* “чи миний эгчийг унагаалаа” гээд намайг хоёр гараараа үснээс зулгааж доош нь дараад нүүр лүү алгадаж хоолой, хамар, хүзүүг маань маажсан. Тэгсэн чинь ******* цаана байж байснаа над дээр хүрч ирээд ална тална, машинаа авна гээд миний зүүн гарын дээд булчин хэсгээс базаж аваад намайг ална гээд чирээд хашааны жижиг хаалга руу явсан. Тэгээд чирээд явж байх явцдаа миний эгэм хэсэг рүү хоёр удаа цохисон. Тэгээд хашааны жижиг хаалганы тэнд очоод шууд багалзуурдаад одоо чамайг би алчихъя гээд хоолойноос багалзуурдахад нь 2-оос 3 секунд миний нүд харанхуйлаад нэг жоохон манарч ирээд гайгүй болсон. …Тэр гурав гурвуулаа согтуу байсан болохоор бие биенээ өмөөрч над руу дайрч миний биед халдсан. Хуулийн дагуу шийдүүлнэ. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 23-26, 29-30 дахь тал),

- Гэрч Н.гийн өгсөн: 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр оройны 09-өөс 10 цагийн хооронд манай нөхөр оройн эргүүл хийгээд явж байсан. Тухайн үед би нөхөртэйгөө хамт явж байсан ба би өөрийнхөө машин дотор хүүхдээ хараад сууж байсан. Харин манай нөхөр зам дээр машин шалгаад зогсож байсан. Тэгээд манай нөхөр ийг зам дээр зогсож байхад манай сумын ******* гэдэг залуу жижиг саарал билүү шаргал өнгийн бөмбөгөр машинтай шал согтуу явж байхаар нь манай нөхөр зогсоож шалгах гэсэн чинь цонхоо онгойлгож харчихаад яваад өгсөн. Тэгсэн чинь удалгүй араас нь *******ын эхнэр ******* өөрийнхөө улсын дугаартай Соната-7 загварын тээврийн хэрэгсэлтэйгээ согтуу явж байхаар нь манай нөхөр мөн адил зогсоогоод шалгасан. …Нэг харахад ******* болон *******ийн төрсөн эгч болон нэг настайвтар нэрийг нь мэдэхгүй эгчтэй хамт ирж явсан. Манай нөхөр *******ын эхнэр *******ийг аваад цагдаагийн байр луу орсон. Тэгээд би хүүхдээ тэвэрсэн гадаа зогсож байхад *******ын эхнэрийнх нь төрсөн эгч болон нөгөө настай эгч хоёр над дээр ирээд юм яриад тэр *******ын эхнэрийнх нь төрсөн эгч нэлээн согтуу над руу хэл амаар дайраад үгээр идээд “суманд ийм юм гэж юу байдаг, юм та нар юун сүртэй юм зүгээр явуулаач” гээд дайраад байсан. Тэгээд удаагүй байж байхад хашааны гаднаас ******* лалруудаа та нар миний эхнэрийг бариад машиныг маань хураадаг хэн бэ гэж хашхираад ганцаараа хүрч ирээд манай нөхөр ийн ажлын өрөөний хаалгыг шууд нүдээд эхэлсэн. Тэгээд манай нөхөр хаалгаа дотроос нь онгойлгосон чинь ******* нь ороод шууд манай нөхөр ийн нүүр хэсэгт хоёроос гурван удаа цохихыг би бүүр сайн харсан. ******* манай нөхөр ийг цохисныхоо дараа албаных нь гар утсыг булааж аваад янз бүрээр хараагаад ийг заамдаад чирсэн чинь манай нөхөр тавиач гээд өөрөөсөө салгасан. Тэгээд ******* манай нөхрийн утсыг аваад хашааны үүд рүү алхсан. Тэгээд удалгүй ******* буцаж ирээд кабоны үүдэнд манай нөхөртэй зууралдаад манай нөхрийг нүүр рүү нь цохиод зууралдаж байхад *******ын эхнэр ******* манай нөхрийг үсдээд нэлээн удаан дараад байсан. Тэгээд тэр дунд тэр нэг настай эгч *******ын охин бид гурав тэр хэдийг салгасан. Манай нөхрийг хэдэн талаас нь ямар ч сөхөө өгөлгүй ******* болон түүний эхнэр *******, нар дайраад нийлж зодсон. Манай нөхөр ийг *******ын эхнэр ******* үсдэж дараад нүүр рүү нь цохисон. Бас *******ийн төрсөн эгч нь манай нөхрийн хамар руу нь цохисон. Тэрнээс гадна нүүр рүү нэлээн хэд цохисон манай нөхөр өөрөө хэлэх байх... Манай нөхөр *******д хоолойгоо боолгоод бараг ухаан алдахаа шахаад аймар манарсан зогсож байсан. Тэгээд байж байтал Мөнх-Амгалан ирж салгаад тэр хоёр хоорондоо жаал маргалдсан гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 33-36 дахь тал),

- Гэрч Т.гийн өгсөн: 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр яг харанхуй болсон байх үед би сургуулийн дотуур байран дээр жижүүрт гарч байсан чинь цагдаагийн хэсгийн байрны тэнд хүмүүс хоорондоо хэрэлдэж маргалдаад байгаа бололтой бөөн дуу гараад байсан. Тэгэхээр нь би цагдаагийн эхнэр гээс Золбоот ах чинь энэ хавиар ирж янз бүрийн асуудал гаргаагүй биз дээ гэж асуусан чинь надад “Золбоот ах яагаач үгүй ээ, харин *******ын эхнэр *******ийг согтуу явж байхаар нь манай нөхөр зогсоогоод шалгасан чинь ******* эхнэрээ өмөөрч ирээд манай нөхрийг зодчихлоо” гэж хэлсэн. Миний харж байснаар ******* болон түүний эхнэр *******, *******ийн эгч гээд нэг хүүхэн тэр гурав архи уучихсан байсан. Харахад бол тэр гурав дунд зэргийн согтолттой байсан. Өөр согтуу хүн байгаагүй. , , *******ын том охин, Мөнх-Амгалан нар бол эрүүл байсан. …Тухайн үед ийг хэн зодсоныг бол би хараагүй. ийг харахад хамар, хоолой нь урагдаж маажуулсан, хувцас хунар нь урагдаад цусны толбо болсон, хувцасных нь нэр хаяг нь уначихсан байсан. Тэр орой *******, ******* түүний төрсөн эгч нарыг харахад бол ил харагдах шарх сорви харагдаагүй зүгээр байсан. Тэр гурав согтуу байсан гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 49-51 дэх тал),

- Гэрч Г.ийн өгсөн: 2023 оны 09 дүгээр сарын 23-ны орой 21 цагийн орчим би гэртэй байсан чинь миний гар утас руу эмнэлгээс залгаад хүн үзүүлэх гэсэн юм гэхээр нь би эмнэлэг орсон чинь - сумын цагдаа хамар нь хавдсан хүзүүн шалбарсан байдалтай сандал дээр сууж байсан. Тэгээд зүрхний хэм өндөр байсан учраас атенолол 50мл 1/2x1 уулгасан. Биеийн байдлыг нь тогтворжуулж байгаад явуулсан. …Сүүлд сонсоход ******* гээд манай сумын ахад зодуулсан гэж байсан гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дэх тал),

- Булган аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 240 дугаартай: Магадлуулагч Үнэнбаяр овогтой ийн биед зүүн хөмсгөнд овойж хавдсан, хамрын нуруу ясны дээр зулгаралт, хүзүүнд шарх, хүзүүний ард, баруун гарын бугалаг, зүүн гарын бугалагад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хоёроос дээш удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Хүзүүний шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн хөмсгөнд овойж хавдсан, хамрын нуруу ясны дээр зулгаралт, хүзүүний ар, баруун гарын бугалга, зүүн гарын бугалагад цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 78-79 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж, нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Г.*******, Д.*******, Г. нарын санаатай үйлдлийн улмаас хохирогч Ү.ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж албаны хувцас, бие эрх чөлөөнд халдсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.2 дугаар зүйлийн Тайлбарт: “Энэ хуульд заасан “хууль сахиулагч” гэж цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны алба хаагч, хуулиар тусгайлан эрх олгосон эрх бүхий этгээд, байгаль хамгаалагчийг ойлгоно” гэж тодорхойлсон бөгөөд Булган аймгийн газрын - сумын сум дундын цагдаагийн тасгийн - сумын цагдаагийн хэсгийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ү. нь хууль сахиулагч мөн байна.

албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “ алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно”, мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.6 дахь хэсэгт “ алба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

Мөн шүүгдэгч Г.*******ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ү.ийн эрүүл мэндэд хүзүүний шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 240 дугаартай дүгнэлтэд нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтээр эргэлзээгүйгээр батлагдсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангажээ.

Монгол улсын иргэний халдашгүй чөлөөтэй байх эрх нь Монгол улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан ба уг эрхийг эрүүгийн хуулиар тодорхойлж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах нь гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

Хохирогч Ү.ийн биед учирсан гэмтэл болон албаны хувцсанд урагдал учирсан нь шүүгдэгч Г.*******, Д.*******, Г. нарын хохирогчтой ноцолдож цохисон, зууралдсан, зулгаасан, хувцаснаас нь татах, чангаах үйлчлэлийн улмаас үүссэн буюу шүүгдэгч нарын дээрх үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.*******, Д.*******, Г. нар нь өөрсөддөө холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Г.*******ийг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн - сумын Хүрэмт 6 дугаар багт байрлах тус сумын хэсгийн байрны хашаанд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Д.*******, Г. нартай бүлэглэн Булган аймгийн газрын - сумын сум дундын цагдаагийн тасгийн - сумын цагдаагийн хэсгийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ү.ийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж биед нь халдан зодсон буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

мөн тус өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ү.ийн биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Шүүгдэгч Д.*******, Г.******* нарыг 2023 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Булган аймгийн - сумын Хүрэмт 6 дугаар багийн нутагт Г.*******тэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэн Булган аймгийн газрын - сумын сум дундын цагдаагийн тасгийн - сумын цагдаагийн хэсгийн хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Ү.ийн “жолооч Г.*******ийг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчлийг илрүүлж шалгах үед нь албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж түүний биед нь халдсан, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг эсэргүүцсэн гэмт хэрэг нь заавал хохирол учирсан байхыг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд хохирогч Ү. нь өөрт учирсан хохирлоо нэхэмжлэхээр иргэний нэхэмжлэл гаргаагүй ба шүүгдэгч Г. нь хохирогчийн албаны хувцаст учирсан хохиролд 129,000 төгрөгийг, шүүгдэгч Г.*******, Д.******* нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход ирж, буцсан замын зардалд 200,000 төгрөгийг тус тус өгсөн гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан ба шүүхээс хохирогчид шүүх хуралдааны тов мэдэгдэхэд надад ямар нэг гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байна.

Иймд шүүгдэгч Г.*******, Д.*******, Г. нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн ял болох шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох,

шүүгдэгч Д.*******, Г. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Г.*******, Д.*******, Г. нарын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Г.*******, Д.*******, Г. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан үзэх нь зүйтэй байна.

 

Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх,

мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох,

шүүгдэгч Д.*******, Г. нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь тэдний гэм бурууд тохирно гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийг ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******, Д.*******, Г. нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.*******, Д.*******, Г. нар нь бусдад төлөх төлбөргүй, тэднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Ү. нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч ******* овогт *******ын *******, ******* овогт *******ийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус журамлан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

Шүүгдэгч Д.*******, Г. нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгуулийг ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Г.******* нь торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.*******, Д.*******, Г. нарт зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус хэрэглэсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Д.*******, Г. нар нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус сануулсугай.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******, Д.*******, Г. нарт тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Г.*******, Д.*******, Г. нар нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Шүүгдэгч Г.*******, Д.*******, Г. нар нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Ү. нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******, Д.*******, Г. нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ЭНЭРЭЛ