| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/00178/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/221 |
| Огноо | 2023-12-07 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/221
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
хохирогч Д. /цахимаар/,
хохирогчийн өмгөөлөгч Б.Гүнбилэг /цахимаар/,
шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.*******од холбогдох эрүүгийн 2215001760081 дугаартай 16/202/0178/Э индекстэй хэргийг 202 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ы *******, ******* хотод 1986 оны 07 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, ******* хотын ** дүүргийн ******* дугаар хорооны ******* таун, C1-4******* тоотод оршин суух хаягтай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, ******* ХХК-ийн** ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд
Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 581 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 620 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар,
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, эрэгтэй, 7 настай, РД: .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.******* нь Булган аймгийн сумын дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал хувьцаат компанийн уурхайн ашиглалтын талбайд 2022 оны 06 дугаар сарын 0-ны оройн 21 цагийн орчимд тус компанийн ажилтан Д.ын тавьсан усан бууны тоног төхөөрөмжийг дур мэдэн байрлууллаа, үйл ажиллагаагаа зогсоо гэх шаардлагыг эсэргүүцэн өөрийн ажилладаг “ ” хязгаарлагдмал хувьцаат компанийн ажилчидтай маргалдаж улмаар Д.ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,
Мөн уг маргаан үргэлжлэх явцад шүүгдэгч Ж.******* нь Г.ийн нүүрэн тус газарт нь гараараа болон чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215001760081 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Булган аймгийн сумын дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ийн уурхайн ашиглалтын талбайд 2022 оны 06 дугаар сарын 0-ны орой 21 цагийн орчим тус компанийн ажилтан Д. усан бууны тоног төхөөрөмжийг дур мэдэн байрлууллаа, үйл ажиллагаагаа зогсоо гэсэн шаардлагыг шүүгдэгч Ж.*******од тавихад өөрийн ажилладаг ХХК-ийн ажилчидтай эсэргүүцэн маргалдаж улмаар Д.ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Мөн уг маргаан үргэлжлэх явцад шүүгдэгч Ж.******* нь Г.ийн нүүрэн тус газарт нь гараараа болон чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь
- Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй гэв.
- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.ын өгсөн: ******* гэдэг хүний нэрийг шүүх хурал болох явцад мэдлээ. 2022 оны 06 дугаар сарын 0-ны өдрийн асуудлаас хойш нэг ч удаа надтай холбогдоогүй. Шүүх хуралдаан болохтой холбоотойгоор над руу залгаад дахиад хамрын хагалгаанд ор гээд 4.000.000 төгрөг өгсөн. Тэрнээс өөрөөр нэг ч холбоо бариагүй. *******ын хувьд шүүхийн танхимд нүүрээрээ харж байгаад худлаа ярьж байгаад харамсалтай байна. Манай ажилчид гридерээр хүн түлхээгүй. 6 дугаар сарын 0-ны өдөр ажилдаа гараад ажлаа эхлүүлээд байж байхад манай компанийн хүмүүс гадаа танихгүй хүмүүс ажил хийж байна гэсэн. Тэгээд яваад очиход хөрс хуулалт хийж байсан. Экскаваторын жолоочоос нь юу хийж байгаа талаар асуухад усан буу тавина, суурийг нь тавьж байна гэсэн. Тэгэхээр нь би наад ажил чинь болохгүй, үйл ажиллагаагаа зогсоо гэхэд бид нар мэдэхгүй, дээрээс өгсөн зааврын дагуу ажиллаж байна гэсэн. Тэгээд би тэгвэл мэддэг хүнээ дууд гэсэн чинь 2 хүн ирсэн. гэж хүн өөрийгөө баяжуулахын инженер гэж хэлсэн. Би тэр үед той яриад зогсож байсан. Танайх дур мэдэн үйл ажиллагаа явуулж байгаа тул үүнийгээ зогсоо гэхэд дээрээс үүрэг даалгавар өгсөн, би мэдэхгүй, чи зүгээр л шороогоо ух гэсэн. Ингээд маргаан болсон. Би энэ ээлжийг шууд удирдаж байгаа болохоор мэдэж байна, үйл ажиллагаагаа зогсоо гэхэд ******* хажуугаар орж ирээд үг дуугүй намайг цохиж эхэлсэн. Гридерээр хүн түлхэж унагаад маргаагүй. Тухайн нөхцөл байдлаас үүдээд хагалгаанд ороод зүгээр болчихлоо гэж үзсэн. Гэтэл дараа нь хамрын муруйлт хэвэндээ, амьсгалахад хүндрэлтэй хэвээрээ байсан. Ингээд 202 оны 10 дугаар сард ажил дээрээ байж байхад хамар руу өвдөхөөр нь ханиад хүрлээ гэж бодоод тоогоогүй. Тэгээд зүгээр болохгүй болохоор нь гэртээ ирээд эмнэлэгт очиж үзүүлэхэд яаралтай хагалгаанд орохгүй бол минингет болсон байна амь насанд эрсдэлтэй гэсэн. Эмнэлэгт 14 хоног хэвтэж гараад одоо эмнэлгийн хяналтад 7 хоногт 2- удаа үзүүлж байгаа. Эмчийн хэлж байгаагаар 6 сар ажил хийж болохгүй гэсэн. Сая ******* намайг бүх боломжоор мөнгөн нэхэж байна мөнгө хэрэгтэй хүн юм байлгүй гэж байна. Нэхэмжилсэн хохирлууд надаас бодитой гарсан. Түүнээс би илүү мөнгө нэхээгүй. Мөн сая эмчилгээ хийлгэж байхад гарсан эм тарианы зардал, шатахууны зардлыг оруулаагүй. *******ын хувьд мөнгө хэрэгтэй юм байлгүй гэж ярьж байгаа нь буруу. Би гарсан зардлыг бодитойгоор нэхэж байна. ******* надтай холбогдож байгаагүй болохоор юунаас болоод өвдөж байгааг мэдэхгүй байх нь зөв гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:
1. Хохирогч Д.ын өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 0-ны өдөр 21 цагийн үед Булган аймгийн сумын дугаар багийн нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Платниум хязгаарлагдмал хувьцаат компанийн ашиглалтын талбай дээр Майнд хязгаарлалт хувьцаат компанийн ажилчид усан бууны тоног төхөөрөмж байрлуулах гээд экскеватороор суурийг нь засаад байж байсан. Намайг очиход Вайн Майнд компаний отволын мастер гэх залуу ахлаад байж байсан. Тэгэхээр нь тэр ахалж байгаа залууд манай отвол хийх талбай дээр зөвшөөрөлгүй усан буу суурилуулж байна. Энэ үйлдлээ зогсоо гэх шаардлагыг тавсан. 0 орчим минутын дараа Вайн Майнд компанийн баяжуулалтын инженер гэх хүн нэг залуугийн хамтаар ирсэн. гэдэг хүнд би манай отвол хийх талбай дээр буу зоох гээд байна. Танайх усан буу байрлуулах гэж байгаа ажлаа зогсоо гэдэг шаардлагыг тавьсан. гэдэг хүнтэй хамт ирсэн залуу чи манай ажлыг зогсоодог хэн бэ? гээд миний зүүн талын шанаа руу гараараа нэг удаа цохисон. Намайг цохихоор нь уурлаад энэ ажлаа зогсоо гэдэг шаардлагыг дахин тавихад тэр жижиг биетэй залуу дахин миний нүүр рүү гараараа хоёр удаа цохиж зүүн талын нүд, хамрыг гэмтээсэн. ...Намайг цохисон залуугийн нэрийг мэдэхгүй байна. Манай ажлын дампын оператор нь хажуугаар явж байхдаа намайг тэр залууд зодуулж байхыг хараад хүрээд ирэхэд нь тэр жижиг биетэй залуу чулуугаар баруун талын хөмсөг рүү нь цохиж гэмтэл учруулсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 2-24 дэх тал/,
2. Хохирогч Г.ийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 0-ны шөнө 21 цаг өнгөрч байхад Булган аймгийн сумын дугаар багийн нутагт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал хувьцаат компанийн ашиглалтын талбай дээр хязгаарлагдмал хувьцаат компаний ажилчид уулын мастер той маргалдаад цохиж зодоод байсныг би дамп жолоодож явахдаа харсан. Тэгээд би явж очоод хязгаарлагдмал хувьцаат компанийн ажилчинд “та нар болиоч ээ, ын нүүр амыг нь хараач” гэж хэлэхэд уурхайн дарга гэх гэдэг хөгшин “чамд хамаагүй цаашаагаа явж” гэж хэлсэн. Тэнд байсан жижигхэн биетэй залуу уулын мастер ыг гараараа нүүр рүү нь нэг удаа цохиод цаашаагаа гүйгээд явахаар нь би хойноос нь гүйж очсон. Тэр жижиг биетэй залуу шороонд бүдэрч унахаар нь бариад авсан. Намайг бариад авахад тэр залуу дээгүүрээ өмссөн хувцсаа тайлаад нүцгэлээд эхэлсэн. Бид хоёр барьцалдаж аваад байж байхад хойноос уурхайн дарга гэдэг хөгшин хүн “чи намайг цохисон” гээд миний нүүр болон хамар хэсэгт гараараа 2- удаа цохисон. Тэгээд миний хамарнаас цус гарахаар нь гараараа дараад доошоо тонгойход гар хамрыг хавсруулж нэг удаа өшиглөсөн. Тэгээд би газраас босоод машин руугаа гүйсэн. Намайг машинаас алчуур аваад цусаа дараад зогсож байхад хязгаарлагдмал хувьцаат компанийн ажилтан хүрээд ирсэн. Тэр жижиг биетэй залуу газраас том чулуу аваад уулын мастер руу цохих гээд далайсан. Энэ үед би жижиг биетэй залуугийн гараас бариад тэвэрч аваад одоо болно шүү дээ гэхэд “за за одоо болилоо” гэж хэлээд хойшоогоо алхаж явж байснаа намайг “чи муу ер нь их зэвүүн залуу байна” гээд гартаа барьж байсан чулуугаараа зүүн талын нүд рүү цохиод авсан. Энэ үед миний хөмсөг задарч цус гараад зугтаагаад дамп руугаа суусан. Тэгээд ахиж би очоогүй. ...Миний харснаар тэр жижиг биетэй залууг гараараа нэг удаа, нүүр рүү нь баруун талын шанаа руу нь нэг удаа цохиж байсан. Өөр ямар нэг хүнийг цохиогүй. тэр жижиг биетэй залуу өөрийнх нь бие рүү халдаж цохиж зодоод байхаар нь цохисон гэж бодож байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 19- 20 дахь тал/,
. Гэрч И.ын өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 0-ны оройн ээлжинд усан бууны суурь байрлуулах үүрэг гүйцэтгэж байсан. Ажлаа эхлээд удаагүй байхад Ланд компанийн уулын мастер гэх хүн надтай ирж уулзаад энд ямар ажил хийж байгаа юм бэ? гэхээр нь би хийж байгаа ажлаа танилцуулахад зөвшөөрөлгүй талбай дээр ажил явуулж болохгүй, энэ ажлаа зогсоо гэх шаардлагыг тавьсан. Би удирдлагуудад танилцуулж байж ажлаа зогсооно гэж хэлээд байж байтал Вайн Майнд компаний уурхайн дарга , ******* машинтай ирсэн. ... гэдэг хүн ирээд , ******* нартай уулзаад зогсож байхаар нь учраа олж байна гэж бодоод би ажил явагдаж байсан талбай руу хараад зогсож байсан. Хэсэг хугацааны дараа буцаад харахад , ******* нар хоорондоо зууралдаад зодолдож байсан. ах дундуур нь ороод салгах гээд зогсож байсан. Би гүйж очоод , ******* нарыг салгасан. Намайг салгах хооронд , ******* нар нь бие биенийгээ цохисон байдалтай ын хамарнаас цус гарсан байдалтай *******ын биед ил харагдахаар бэртэл гэмтэл харагдаагүй. *******, нар нь гараараа бие биенийхээ нүүр хэсэгт нь цохилцоод байсан. Ингээд хязгаарлалт хувьцаат компаний уулын мастер машиныхаа станцаар хүнд механизмын операторуудаа буугаад ир гэж дуудаж байсан. хязгаарлалт хувьцаат компаний бульдозерын оператор гээд нэг хөгшин намхан ах ирсэн. Дараагаар нь автогрейдерийн оператор гээд өндөр залуу ирсэн. Энэ хооронд ******* уурхайгаас ахыг аваад ирсэн. ******* ах хоёрыг ирэх үед , нар нь хоорондоо ямар нэг зодоон хийгээгүй маргалдаад зогсож байсан. *******, ах хоёр машинаас бууж ирээд *******, хоёр хоёр бие рүүгээ дайраад ахиж зодолдох гээд зууралдаад байсан. , ах хоёр *******, хоёрын дундуур ороод салгаад байж байхад дампын оператор гээд дунд зэргийн нуруутай залуу хүрч ирээд шууд ******* руу дайраад зууралдаж ноцолдоод *******ыг цамцаар нь хоолойг нь боосон. Грейдерийн оператор гээд өндөр залуу газраас чулуу аваад ******* руу дайраад байсан. Энэ үед *******ыг цохиогүй ах чулуу барьж шидэхээ больцгооё хүн амьтан ононо хэл амаараа учраа олъё гэж хэлсэн. *******ыг цохиж зодоогүй. Харин ******* чулуу шидэлцээд дууссаны дараа нүүр лүүгээ цохиулчихлаа гэж байсан. Вайн Майнд компаниас ******* ах, платинум хязгаарлалт хувьцаат компаниас болон дампын оператор гээд залуу энэ гурав хоорондоо зодолдсон. Бусад хүмүүс салгах гээд зогсож байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-1 дэх тал/,
. Гэрч Д.ийн өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 0-ны өдөр 22 цагийн орчимд хамт ажилладаг залуу ******* талбай дээр хүмүүс маргалдаад байна гэнэ очъё гэхээр нь машинаар явж очсон. Намайг *******ын хамт очиход манай уурхайн дарга 4-5 хүнтэй хоорондоо маргалдсан байдалтай байж байсан. *******ыг цагаан футболктай залуу цамцаар хоолойг нь боогоод чирээд явсан. ...Намайг очихоос өмнө юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Намайг очиход компаний нэг хөгшин ажилтны нүүр нь цус болчихсон, хамарнаас нь цус гарчихсан байсан. Гадаа харанхуй болсон зарим зүйлүүд харагдахгүй байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн -4 дэх тал/,
4. Гэрч Д.ын өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 0-ны орой 21 цаг өнгөрч байхад Булган аймгийн сумын дугаар багийн нутагт ” ” ХХК-ны уурхайн карьерт усан бууны тоног төхөөрөмж байрлуулахаар ажил эхлүүлсэн. Уурхайн хил залгаа компаниас уулын мастер гэдэг хүн хүрч ирээд энэ талбай дээр усан буу тавиулахгүй гэж хэлээд ажил зогсоосон байсан. Ухсан нүхэн дотор манай техник хэрэгсэл, ажилчид байж байхад компаний зүгээс техник хэрэгслээрээ шороо асгаж түрсэн. Тэгээд би компаний уулын мастер гэдэг хүнийг дуудуулсан. гэдэг залуу машинтайгаа хүрч ирээд зогсоо гээд байхад пизда нараа наад техникээ аваад зайл гэж хэлсэн. Би гэдэг хүнд өөрийгөө уурхайн дарга гэдэг хүн байна гэхэд намайг түлхээд газарт унагаасан. Би тухайн үед баяжуулахын ажилтан *******ын хамтаар очсон байсан юм. машинаасаа станцаа аваад дампын операторуудаа буугаад ир гээд дуудаад байсан. Энэ үед *******, гэдэг хүн дээр очоод яагаад байгаа юм бэ? ямар учраас ахыг түлхээд байгаа юм гэж хэлэхэд “зайлцгаа гээд байхад яах гээд байгаа пизда нар вэ?” гэж хэлсэн. Ингээд , ******* хоёр хоорондоо барьцалдаж аваад бие биенийгээ цохисон. ******* оос зугтаагаад машинаа хөдөлгөөд холдсон. Намайг компаний ажилчид бариад авсан. Тэр уулын мастер гэдэг залуу ална, шудна гээд хараалын үг урсгаад байсан. тэр дүүгээ дууд дүүг чинь ална гээд байсан. , ******* нар барьцалдсан нэг нэгийгээ цохисон. Цааш яаж бие биенийгээ цохисныг хараагүй. Хурдан хугацаанд болоод өнгөрсөн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 7-9 дэх тал/,
5. Гэрч Л.ын өгсөн: 2022 оны 06 дугаар сарын 0-ны орой 21 цаг өнгөрч байхад Булган аймгийн сумын дугаар багийн нутагт ” ” ХХК-ны уурхайн талбайд ажлаа хийж байхад компаний жижиг биетэй залуу ирээд уулын мастераа дуудчих гэхээр нь би дуудчихаад ажлаа үргэлжлүүлээд хийж байсан. Ажлаа хийж байхад уулын мастер станцаар буугаад ир гэж хэлсэн. Би уулын мастер дээр явганаар явж очиход ын хамар ам нь цус болчихсон компаний жижиг биетэй залуутай зодолдоод зогсож байсан. Хажууд нь миний насны үеийн буурал толгойтой урт хар пельник өмссөн эрэгтэй хүн байсан. Би та нар Монгол хүмүүс байж эв зүйгээр яриад учраа ол, зодолдохоо боль гэж хэлсэн. Би амьхандаа салгах гэж үзсэн боловч залуучуудын хөл гарыг гүйцэхгүй юм байна лээ. нь жижиг биетэй залуугаас өөр ямар нэг хүнтэй зодолдсон зүйл байхгүй. ...Намайг нэг харсан чинь дампын оператор ийн хамраас нь цус гарчихсан хамраа гараараа дараад дампын бүхээг дотор ороод сууж байх шиг байсан. ...Чулуунд оногдоогүй, хүнд цохиулсан гэж бодож байна. ийг би тэр жижиг биетэй залууд цохиулсан гэж бодож байна. Би , , тэр жижиг биетэй залуу гурвыг ажиглаж байсан. Бие биенийгээ яаж цохиж зодсон гэдгийг нь хараагүй. Хоорондоо зууралдаад хэрэлдээд байсан. ...Би , , тэр жижиг биетэй залуу гурвыг ажиглаж байсан. Энэ гурваас өөр хүн зодолдоонд оролцоогүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-4 /
6. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 877 дугаартай шинжээчийн: Д.ын биед баруун гарын 4-р хурууны 1-р шивнүүр ясны далд хугарал, уг хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн талын хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хамар, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам хуруунд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тухайн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дахь тал/,
7. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 885 дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн: МВG гэмтэл согогийн эмнэлгийн өвчтөний түүхийг үндэслэл болгосон ч өмнөх гэмтлийн зэрэг тогтоож гаргасан 877 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Магадлуулагч Д.ын хуруунд учирсан гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Мэс засал эмчилгээний үр дүнд уг хурууны үйл ажиллагаа бүрэн сэргэх боломжтой гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 144-145 дахь тал/,
8. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 202 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн: Тухайн гэмт хэргийн улмаас Д.ын сэтгэцэд гэмтлийн дараах стресс, стресст үзүүлэх хариу шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна гэх дүгнэлт,
9. Шинжээч эмч Т.-ын өгсөн: Д.ын биед учирсан баруун гарын 4-р хурууны 1-р шивнүүр ясны далд хугарал, уг хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд унах үед үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх мэдүүлэг, /1-р хх-н 148/
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 8774 дугаартай шинжээчийн: Г.ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хацарт шарх, зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 6-64 дэх тал/,
11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 884 дугаартай материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн: Г.ийн биед учирсан “хамар ясны хугарал, хамрын таславчийн хургал, мурийлт, хамрын нурууны цус хуралт” гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, “хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, “баруун хөмсөгт шарх, баруун нүдний салстад цус хуралт” гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, “баруун хацрын шарх, зулгаралт” гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. “MBG” гэмтэл согогийн эмнэлгийн өвчтөний түүхийг үндэслэл болгосон ч өмнөх гэмтлийн зэрэг тогтоож гаргасан 8774 дугаартай дүгнэлтийн гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй гэх дүгнэлт, /1 дүгээр хавтас хэргийн 10-104 дэх тал/,
12. Шинжээч эмч Т.-ын өгсөн: Г.ийн биед хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хацарт шарх, зулгаралт гэмтэл учирчээ. Тухайн гэмтэл нь хязгаарлагдмал бус гадаргуутай хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 148 дахь тал/,
1. Хууль зүй, дотоод хэргийн сайдын 202 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн А/267 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт” /2 дугаар хавтаст хэргийн 28 дугаар тал/,
14. Яллагдагч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: 2022 оны 06 дугаар сарын 0-ны өдөр ажил дээрээ байж байтал манай ажилтан утсаар залгаад манай талбай руу машинтай хүн шороо түрээд намайг явганаас унагаачихлаа гэсэн. Тэгээд намайг яваад очиход 4-5 залуу байсан. Тэгээд тухайн залуучуудад хандаж “та нар амьд хүн аллаа” гэсэн чинь нөгөө талаас манай талаас шороо асгалаа гэсэн. Тэгээд хэрүүл маргаан үүссэн. Танихгүй 2 залуу намайг бариад авсан. Нэг залуу нь миний толгой руу цохисон. Тэгээд би намайг цохисон залууг нүүр хэсэг рүү нь цохисон. Тэгээд хажуу талаас нэг залуу орж ирээд намайг боосон. Би ухаан алдаад газарт унахаасаа өмнө газраас чулуу аваад намайг боосон гэх залуугийн нүүр хэсэг рүү чулуугаар нэг удаа цохисон юм. Тэгээд салсан. Ийм л зүйл болсон. ...Би 202 оны 07 дугаар сарын 24-ний өдөр хохирогч ын Хаан банкны 512001625 тоот данс руу 4.000.000 төгрөг, хохирогч ийн Хаан банкны 5720725954 тоот данс руу 4.000.000 төгрөг шилжүүлсэн гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 29-240 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Д., Г., гэрч И., Д., Д., Л., шинжээч эмч Т.-ын нарын өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 877, 8774 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд, 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 884, 885 дугаартай материалаар хийсэн Шүүх эмнэлгийн шинжилгээний шинжээчийн дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 202 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээний дүгнэлтүүд болон шүүгдэгч Ж.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад
шүүгдэгч Ж.******* нь 2022 оны 06 дугаар сарын 0-ны оройн 21 цагийн орчимд Булган аймгийн сумын дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал хувьцаат компанийн уурхайн ашиглалтын талбайд тус компанийн ажилтан Д.ын тавьсан “усан бууны тоног төхөөрөмжийг дур мэдэн байрлууллаа, үйл ажиллагаагаа зогсоо” гэх шаардлагыг эсэргүүцэн өөрийн ажилладаг “ ” хязгаарлагдмал хувьцаат компанийн ажилчидтай очиж маргалдаж улмаар Д.ын нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодолдсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн уг маргаан үргэлжлэх явцад шүүгдэгч Ж.******* нь Г.ийн нүүрэн тус газарт нь гараараа болон чулуугаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлогдож тогтоогдлоо.
Шүүгдэгч Ж.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.ын эрүүл мэндэд баруун гарын 4-р хурууны 1-р шивнүүр ясны далд хугарал, уг хурууны тэнийлгэгч шөрмөсний тасрал, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн талын хацар, эрүүнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхи, хамар, баруун гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, баруун гарын ядам хуруунд зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 877 дугаартай дүгнэлт, хохирогч Г.ийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, хамрын нуруу, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгт шарх, баруун нүдний алимны салстад цус хуралт, баруун хацарт шарх, зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсныг тусгай мэдлэг бүхий шинжээчийн 8774 дугаартай дүгнэлтэд тус тус нэрлэн зааж, шүүгдэгчийн үйлдэл, хохирогч нарын эрүүл мэндэд учирсан хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь шинжээчийн дүгнэлтүүдээр эргэлзээгүйгээр батлагджээ.
Хүний эрхийн түгээмэл тунхаглалын дугаар зүйлд “хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 1 дахь хэсэгт “Халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус зааж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг баталгаажуулсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Шүүгдэгч Ж.*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр хохирол санаатай учруулсан дээрх үйлдлүүд нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол, хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус агуулсан байх бөгөөд шүүгдэгч Ж.******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, үл ойлголцсон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч Ж.******* нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр нотлогдсон.
Иймд шүүгдэгч Ж.*******ыг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Ж.*******ын буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.ийн эрүүл мэндэд хөнгөн, Д.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь шинжээчийн дүгнэлтүүд, гэрч, хохирогч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдсон.
Хохирогч нар нь ажлын байран дээрээ буюу Булган аймгийн сумын Туулын зүүн дэнж төсөл дээр уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа хязгаарлагдмал хувьцаат компанид уулын мастер, дамп операторын ажил тус тус эрхэлж байсан ба Ж.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас ажлаа хийж чадахгүй, хохирогч Д. хамар ясны шинэ, хуучин хугарал, таславч тайрч тэгшлэх болон баруун гарын 4-р хурууны 1-р үеийг тэнийлгэгч шөрмөс залгах мэс заслыг тус тус хийлгэж Гэмтэл Согогийн MBG эмнэлэгт 10 хоног, мөн хохирогч Г. дээрх эмнэлэгт далд аргаар хамар ясны хугарал засах мэс засалд орж 8 хоног тус тус хэвтэн эмчлүүлсэн байна.
Хэргийн 1 дүгээр хавтасны 19 дахь талд хязгаарлагдмал хариуцлагатай компаниас итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Д.ийг томилж, компанид учирсан хохирлыг иргэний нэхэмжлэгчээр дамжуулан нэхэмжлэх тухай албан бичгийг мөрдөгчид гаргасныг мөрдөгч 2022 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тогтоолоор хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн ба шүүгчийн прокурорт даалгавар хүргүүлж, нэмэлт ажиллагаа хийлгэх захирамжийн дагуу ажиллагаа хийж компанийн нягтлан бодогч Г.Мягмарсүрэнг гэрчээр асуухад “...тухайн компаниас гарсан бүх зардлыг Д., Г. нар өөрсдөө нэхэмжилж манай компанид төлнө гэсэн зохицуулалт хийсэн байгаа. Тэгэхээр дээрх хүмүүс өөрсдөө хохирлоо нэхэмжилнэ, манай зүгээс иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй” гэх мэдүүлэг өгсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгчээр тогтоохоос татгалзсан нь шүүх тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд тухайн асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй байхаар хуульчилсан бөгөөд хохирогч Г., Д. нар нь өөрсдийн эмчлүүлэхтэй болон өмгөөлөх эрхтэй холбоотой, ажилгүй байсан хугацааны цалин хязгаарлагдмал хувьцаат компаниас 100 хувь гарсан тул компаниас ирүүлсэн нотлох баримтын хэмжээгээр гэм хорын хохирлыг тус тус нэхэмжлэхээ илэрхийлсэн нь үндэслэлтэй гэж үзэв. Шүүх дээрх нотлох баримтын агуулга, хэргийн хамаарал, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхийг нэг бүрчлэн хянаад: Хохирогч нарт эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн хугацаанд буюу 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс 09-ний өдрийг хүртэл хугацаанд Г.т, Д.од 2022 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн өвчтэй байх хугацаанд цалинтай чөлөөг ерөнхий захирал Т.Төрмөнх Монгол Улсын компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн дотоод журмын 7.12-т заасныг удирдлага болгон олгосон болох нь хэрэгт авагдсан хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирлын Б/001/26, Б/002/097 дугаартай тушаалуудаар тус тус тогтоогдсон.
Өөрөөр хэлбэл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн ерөнхий захирал нь Т.Төрмөнх нь өөрийн эрх хэмжээний хүрээнд Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т заасан “Хувийн чөлөө олгох журам, чөлөөний хугацаа, хувийн чөлөөтэй байх хугацаанд олговор олгох эсэхийг хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр зохицуулна” гэсний дагуу Хөдөлмөрийн дотоод журмаа баримтлан хохирогч болох ажилтнуудад цалинтай чөлөө олгож, цалинтай чөлөөтэй байх хугацааг ажилласнаар тооцон цагийн тооцоог гаргахаар шийдвэрлэсэн байх тул хохирогч Г., Д. нарын ажилгүй байх хугацаанд ажилласан ажилтны цалинг гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол гэж үзэх боломжгүй байх тул хохирогч нарын нэхэмжлэлийн шаардлагаас өөрсдийн эзгүйд орлон ажилласан ажилтны цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардлыг нэхэмжилснийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511. дахь хэсэг тус тус зааснаар хохирогч Г.ийн эмчилгээний зардалд 1.558.760₮, нэмэлт эмчилгээний зардалд 175.000₮, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 6.000.000₮, нэмэлтээр гарсан цалингийн зардал 608.676,10₮, нэмэлтээр гарсан нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 88.258.0₮, эмчилгээний зардлын татварт төлсөн үнийн дүн 214.491,90₮ нийт 8.645.*******6,0₮, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тус тус нэхэмжилснээс нэмэлтээр гарсан цалингийн зардал 608.676,10₮, нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 88.258,0₮ нийт 696.94,1₮, өмгөөлөгчийн хөлс 6.000.000₮ нийт 6.696.94,1 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардалтай холбоотой 1.948.252 төгрөгийн нэхэмжлэлийг шаардлагыг хангах нь зүйтэй байна. Сэтгэцэд учирсан хор уршгийн хувьд: Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 202 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах” тухай тогтоолоор батлагдсан нөхөн төлбөрийн жишиг аргачлалын .6 дах хэсэгт заасны дагуу “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” тогтоосон хүснэгт, Хууль зүйн дотоод хэргийн сайдын 202 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн А/267 дугаар тушлаалын 6 дугаар хавсралтаар батлагдсан “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт”-ын загварын дагуу 202 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн сэтгэл зүйч Ц.Анхбаярын тогтоосон 2-р зэрэглэлийг хохирогч Г. хүлээн зөвшөөрчээ. Дээрх жишиг аргачлалын .8 дугаар зүйлд шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг журмаар баталсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэргийн хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хохирлын хэмжээнд нөлөөлж болох дурдсан нөхцөл байдлуудыг харгалзан үзээд дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэхээр, мөн журмын 4 дүгээр зүйлд заасан нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалын хүснэгтээр 2 дугаар зэрэглэлд хамаарч байгаа тохиолдолд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр, дугаар зэрэглэлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1 дахин нэмэгдүүлснээс 22,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний дүнгээр, тооцон гаргуулахаар зохицуулжээ.
Шүүх хохирогч Г.ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогчид учирсан гэмтлийн зэрэг, гэмтлээс үүссэн болон мэс заслын дараах өвдөлт, хийгдсэн эмчилгээ, төлбөрийн чадвар, хохирлын тооцоо зэргийг тус тус харгалзан үзэж 6 хувиар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөр Нийгмийн түншлэлийн талт үндэсний хорооны 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 10 дугаартай тогтоолоор тогтоосон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг 7.5 дахин нэмэгдүүлж хохирогч Г.ийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг 4.125.000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.
Иймд хохирогч Г.ийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардалд 1.948.252₮, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 4.125.000₮ нийт 6.07.252 төгрөгийг хангаж, шүүгдэгчийн хохирогчид төлсөн 4.000.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 2.07.252 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Г.т олгохоор шийдвэрлэв.
Хохирогч Д.ын нэхэмжилсэн эмчилгээний зардалд 4.919.240₮, нэмэлт эмчилгээний зардалд 25.000₮, өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 6.000.000₮, нэмэлтээр гарсан цалингийн зардал .79.820,27₮, нэмэлтээр гарсан нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 542.27,94₮, эмчилгээний зардлын татварт төлсөн үнийн дүн 412.104,75₮ буюу 15.98.48,96₮, 6 сарын ажилгүй байх хугацааны цалин 6.091.147,15₮ нийт 52.029.586,11 төгрөг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг тус тус нэхэмжилснээс нэмэлтээр гарсан цалингийн зардал .79.820,27₮, нэмэлтээр гарсан нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүү 542.27,94₮, өмгөөлөгчийн хөлс 6.000.000₮ нийт 10.282.094,21 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, эмчилгээний зардалтай холбоотой 5.656.44,75 төгрөгийн нэхэмжлэлийг шаардлагыг хангах нь хууль зүйн үндэслэлтэй байна. Сэтгэц учирсан хор уршгийн хувьд:
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 202 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 27 дугаартай шинжээчийн “Тухайн гэмт хэргийн улмаас Д.ын сэтгэцэд гэмтлийн дараах стресс, стресст үзүүлэх хариу шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарч байна” гэх дүгнэлтийн дагуу хохирогч Д.ын сэтгэцэд учирсан гэм хорын нөхөн төлбөрийг тооцохдоо хохирогчид учирсан гэмтлийн зэрэг, гэмтлээс үүссэн болон мэс заслын дараах өвдөлт, хийгдсэн эмчилгээ, төлбөрийн чадвар, хохирлын тооцоо зэргийг харгалзан -р зэрэглэлийн 1% хувиар тогтоож хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг *******.8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 10.40.000 төгрөгөөр тооцож, эмчилгээний зардалтай холбоотой 5.656.44,75₮-г нэмж нийт 15.996.44,75 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шүүгдэгчийн хохирогчид төлсөн 4.000.000₮-г хасаж үлдэгдэл 11.996.44,75 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.од олгох нь зүйтэй гэж үзэв.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.-т Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан, мөн ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 15-0 хувь тогтонги алдагдсан гэмтэл хамаарахаар тус тус зохицуулсан ба хохирогч Д.од учирсан хүндэвтэр гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх 2 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан, хохирогч нь гэмтлийн улмаас 202 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс эмнэлэгт 10 хоног хэвтэж хамар ясны шинэ, хуучин хугарал, таславч тайрч тэгшлэх болон баруун гарын 4-р хурууны 1-р үеийг тэнийлгэгч шөрмөс залгах мэс заслыг хийлгэсэн.
Хохирогч Д. нь шүүхийн шатанд өөрт учирсан гэмтэл бүрэн эдгэрээгүйн улмаас Chronic rhinosinusitis secondary menigitis old tracture of nasal bone deviated nasal septum буюу Архаг хамрын үрэвсэл хоёрдогч менингит, хамрын ясны хуучны гажиг, хамрын таславч өвчний улмаас Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих хамар хоолойн мэс заслын тасагт 202 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж, 4 удаа буюу 11 дүгээр сарын 0-ны өдрийг хүртэл листийг сунгасан гэх Эмнэлгийн магадлагааг шүүхэд ирүүлсэн хэдий ч зөвхөн энэ баримтаар хохирогчийг цаашид 6 сарын хугацаагаар хөдөлмөрийн чадвараа алдаж, ажил хөдөлмөр эрхэлж болохгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэх боломжгүй байна.
Иймд хохирогч Д.ын 202 оны 10 дугаар сараас ажилгүй байх хугацааны цалин 6.091.147,15 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад өмгөөлөгчид төлөх зардлыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд оруулахаар заасан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална гэж заасан. Монгол Улсын Засгийн газрын 20*******.05.0-ны өдрийн 161 дугаартай “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д “...төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр олгохоор заасан байна”. Төлбөрийн чадваргүй хохирогчид улсын өмгөөлөгч томилсон тохиолдолд үүнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор заасан байх тул төлбөрийн чадвартай хохирогч нь сайн дурын үндсэн дээр өмгөөлөгч авсан тохиолдолд үүнийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, иргэд хоорондын сайн дурын чөлөөт сонголтын үндсэн дээр хийгддэг хэлцэл байна.
Иймд хохирогч нарын хууль зүйн туслалцаа авсан өмгөөлөгчийн зардалд тус бүр нэхэмжилсэн 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас тус тус татгалзаж хэрэгсэхгүй болгов.
Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг нотолж, яллах талын байр сууринаас оролцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар торгох ял оногдуулах санал, дүгнэлтийг, шүүгдэгч нь гэм буруу дээр маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хөнгөрүүлэх байр сууринаас, хохирогч, хохирогч нарын өмгөөлөгчийн зүгээс гэм хорын хохирлыг шүүгдэгчээс бүрэн хэмжээгээр гаргуулах байр сууринаас тус тус оролцлоо.
Шүүгдэгч Ж.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүндэвтэр хохирол тус тус санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ж.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ж.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
1 дүгээр хавтаст хэргийн 15, 155, 158-167 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ж.******* нь ам бүл , эхнэр, хүүхдийн хамт ******* хотын Хан-Уул дүүргийн ******* дугаар хорооны ******* таун, C1-4******* амьдардаг, ******* хязгаарлагдмал хувьцаат компаний гүйцэтгэх захирал ажилтай, урьд 4 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Ж.*******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрөөс тодорхой хэсгийг төлж, үлдсэн хэсгийг төлөхөө илэрхийлсэн шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс торгох ялын төрлийг сонгож, шүүгдэгч Ж.*******ыг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгийн торгуулийн ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлүүдээс торгох ялыг сонгож, шүүгдэгч Ж.*******ыг 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан торгох ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 1750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.750.000 төгрөгөөр тогтоох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэв.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.
Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгч Ж.*******оос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6. дугаар зүйлийн 1, дахь хэсэг, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6.10 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Ж.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 750 /долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750 /долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн, нийт 1750 /нэг мянга долоон зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.750.000 /нэг сая долоон зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.-т тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160.2-т заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.
5. Энэ хэрэгт шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511. дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.*******оос гэм хорын хохиролд нийт 14.069.596,75 төгрөгийг гаргуулж, үүнээс 2.07.252 /хоёр сая далан гурван мянга хоёр зуун тавин хоёр/ төгрөгийг хохирогч ******* хотын Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны Их дарь эхийн 515 тоотод оршин суух Боржигон овогт Ганбатын т, 11.996.44,75 төгрөгийг /арван нэгэн сая есөн зуун ерэн зургаан мянга гурван зуун дөчин дөрвөн төгрөг, далан таван мөнгө/ хохирогч Орхон аймгийн Баян-Өндөр сумын Толгод 2-20 тоотод оршин суух хаягтай Шар халзан овогт Доржнамжингийн од тус тус олгож, хохирогч Г.ийн нэхэмжлэлийн шаардлагаас 6.969.94,1 төгрөгийг, Д.ын нэхэмжлэлийн шаардлагаас 10.282.094,21 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хохирогч Д.ын ажилгүй байсан хугацааны цалин 6.091.47,15 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Шүүгдэгч Ж.*******оос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ
.