| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Энэрэл |
| Хэргийн индекс | 163/2023/0221/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/227 |
| Огноо | 2023-12-14 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/227
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,
улсын яллагч М.Сайнзаяа,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан
Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.*******т холбогдох эрүүгийн 221500280 дугаартай, 16/202/0221/Э индекстэй хэргийг 202 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, ******* аймгийн ******* суманд 19 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, Улаанбаатар хот, ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар байрны ******* тоотод оршин суух бүртгэлтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, 28 настай, эрэгтэй, РД: .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сард Булган аймгийн сумын дугаар багийн нутаг ын гэх газрын 589 м2 буюу 0.58 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулж хууль бусаар газрын хэвлийд халдаж байгаль экологид 1.478.742 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн 272.5 төгрөгийн хохирол тус тус учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 221500280 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сард Булган аймгийн сумын дугаар багийн нутаг ын гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль орчинд 1.478.742 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардалд 272.5 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг дээр нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд:
1. Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал/,
2. Хэрэг учрал болсон газар нь Булган аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэр “ын ” нэртэй газарт голын тохойрсон хэсгээс ертөнцийн зүгээр баруун талд 50 метр зайд голын хамгаалалтын бүсэд техник хэрэгсэл ашиглан газрын хөрсийг хуулж, гүн рүү ухаж, шороог ухсан нүхний урд болон зүүн хэсэгт гаргаж овоолго үүсгэсэн байна. Ухагдсан нүх /карьер/-ийн гүн нь урд хэсэгт метр, хойд хэсэгт 5-6 метртэй налуулж ухаж байна. Ухагдсан газар нь урд өмнө уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагүй байгалийн өөрийн тогтоцоороо өвс ургамлаар хучигдсан газар байсан байна гэх хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 17-******* дахь тал/,
. Уг нь шар өнгийн хүнд механизм, Hyuindai нэртэй Robex 520 LC- загварын тээврийн хэрэгсэл байх ба хэвийн ажиллагаатай байна. Тээврийн хэрэгслийн гинжин хөдөлгүүр /явах эд анги/ төмөр шороогоор бохирлогдсон байна гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 1- дахь тал/,
4. Уг тээврийн хэрэгсэл нь цагаан өнгийн толгойтой, - улсын дугаартай, Sinotruck нэртэй, хэвийн ажиллагаатай байна. Уг тээврийн хэрэгслийн ачаан дээр овоолсон шороотой, явах эд анги, дугуйнууд шороо, шавраар бохирлогдсон байна гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 5-7 дахь тал/,
5. Уг хүнд механизм нь шар өнгийн хэвийн ажиллагаатай, аралын LSH050NCIMA502421 дугаартай байна. Явах эд анги болох дугуй, ажлын хэсэг тогоо, шанага нь шороо болон шавраар бохирлогдсон байна гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн:тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 9-41 дэх тал/,
6. Уг хүнд механизм нь шар өнгөтэй, Солонгос улсад үйлдвэрлэсэн, 7-******* улсын дугаартай, Hyuindai-00 загварын, аралын N8021091 дугаартай байна. Уг тээврийн хэрэгслийн явах эд анги болон гинж шавар, шороогоор бохирлогдсон байна гэх тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 9- дахь тал/,
7. Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэлүүд /1 дүгээр хавтаст хэргийн 4-56, 65-66, 90-92 дахь тал/,
8. Иргэний нэхэмжлэгч Н.ын өгсөн: Булган аймгийн сумын дугаар багийн нутаг “ын ” гэх нэртэй газарт голын онцгой хамгаалалтын бүс дотор хууль бусаар ашигт малтмал олборлож байна гэсэн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. ...Уг эвдэгдсэн газар байгалийн унаган өөрийн тогтцоороо байсан эрүүл тэгш, ургамал зүлэгтэй газар байсан. Эвдэгдсэн газартай хил залгаа “ ” ХХК-ийн техник болон биологийн нөхөн сэргээлт хийгдсэн талбай байгаа. Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилнэ. ...Техникийн нөхөн сэргээлт хийсэн гэж үзэж болно. Биологийн нөхөн сэргээлт хийсэн гэж үзэхгүй. Уг ухсан газрыг булж тэгшилсэн байгаа гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-105 дахь тал/,
9. Иргэний нэхэмжлэгч С.ийн өгсөн: 7-******* улсын дугаартай шар өнгийн Hyuindai-00 загварын нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл юм. Тухайн тээврийн хэрэгслийг 12.0 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч чадахгүй байж байгаад саяхан шилжүүлсэн. Миний зүгээс ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Шүүх хуралд оролцох шаардлагагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 109-110 дахь тал/,
10. Гэрч Ж.ийн өгсөн: Би Булган аймгийн суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хязгаарлагдмал хувьцаат компанид уурхайн төлөвлөлтийн инженер хийдэг юм. Булган аймгийн сумын 5 дугаар багийн нутаг ын нэртэй газарт ХХК-ийн байгаль орчны ажилтан Хуягбаатарын хамт нөхөн сэргээлт хийгдсэн талбайг шалгахад 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр голын онцгой хамгаалалтын бүс дотор урд өмнө үйл ажиллагаа явуулж байгаагүй эрүүл тэгш газарт техник хэрэгсэл ашиглаж 70мх40м хэмжээтэй гүн нь -5 метр орчим баримжаагаар газарт уурхайн карейр үүсгэж газар ухсан байсан. ...Д.Хуягбаатар бид хоёрыг явж очиход уурхайн карейр гаргаж газар ухсан, шороогоор шинээр газарт дэвсэж зам гаргасан байсан. Ухсан нүхний хажууд шар өнгийн 1 ширхэг байсан. Ухсан нүхний шүүрлийн усыг генератор ажиллуулж хоолойгоор соруулж газрын гадаргуу руу гол руу цутгаж байсан. ******* нь хэлэхдээ би энэ газар дээр техник хэрэгслээ хариуцдаг. Түрээсээр ажиллаж байгаа. Хаана, ямар ажил хийхийг газрын хүмүүс, техник хэрэгсэл түрээсэлж байгаа хүмүүс хэлдэг гэж хэлж байсан. Ямар хүмүүс ажиллуулдаг талаар нь асуухад нэрийг нь хэлэхгүй байсан. *******ыг ашигт малтмал олборлосон гэж бодож байна. Усан бууны тоног төхөөрөмж байрлуулсан байсан. Урьд өмнө нь эвдэгдээгүй, эрүүл тэгш газар ухсанаар гүний шүүрийн шороогоор бохирлогдсон усыг гол руу шууд цутгасан байна. Бодит экологийн хохирлыг хэлж мэдэхгүй байна гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 121-122 дахь тал/,
Түүний 202 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрчээр дахин өгсөн: Булган аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэр ” нэртэй газар техник хэрэгсэлтэй хүмүүс 2022 оны 07 дугаар сарын 05-ны үед “ ” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайн хилийн заагаас 5-10 метр зайтай кеймп, усан буу, түлшний сав, техник хэрэгслээ буулгаж байрлуулсан. Би кеймп ахалж байсан залуу болох Б.******* гэдэг залууд газар дээр буусан өдөр нь уулзаад энэ тусгай зөвшөөрлийн талбай нь манай нөхөн сэргээлт хийж байгаа талбай, мөн одоо кеймп буучихаад байгаа тайлбай чинь манай хуучин ашигт малтмал ашиглалтын МҮ-007712 тусгай зөвшөөрөлтэй талбайд хамаарагддаг байсан гэж хэлээд энэ талбайд ашигт малтмал ашиглалтын үйл ажиллагаа явагдаад дууссан, нөхөн сэргээлт хийгдээд дуусаж байгаа. Ийм учраас ХХК-ийн зүгээс ямар нэг үйл ажиллагаа явуулахыг хориглож байна гэж хэлсэн. ... Газар ухахад ашиглаж байсан техникүүд нь шар өнгийн Hyuindai нэртэй 520 загварын экскэватороор газар ухаж шороог нүхний хоёр хажуу талруу гаргаж шидэж байсан. Мөн ахиж шар өнгийн Hyuindai нэртэй арай жижиг экскэватор овоолго шороон дээр ажиллаж байсан. Шар өнгийн ковшоор нүхнээс гарсан шороог овоолго үүсгэж дээш нь шууж байсан. Цагаан өнгийн ачааны хүнд даацын өөрөө буулгагч Sinotruk нэртэй тээврийн хэрэгслээр нүхнээс шороог зөөж нүхний гадна талд асгаж байсан. Мөн нухагдсан нүхний шүүрлийн усыг нососсоор соруулж голруу шугам хоолойгоор цутгаж газрын гадаргууруу гаргаж урсгаж байсан юм. Шороо зөөж байсан ачааны тээврийн хэрэгсэл нь - улсын дугаартай байсан. Бусад эксковатор, ковш нь улсын дугааргүй байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 124-125 дахь тал/,
11. Гэрч Б.ийн өгсөн: Би Булган аймгийн сум дугаар багийн нутаг “ын ” гэх нэртэй газарт *******ын ******* гэдэг хүний удирдлаган дор шар өнгийн Экскаваторын оператор хийдэг. Би саяхан буюу 2022 оны 07 дугаар сарын 14-ий өдөр ирж ажилд орсон. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шар өнгийн оор голын тохойрсон хэсэгт газар ухсан юм. Үүнээс өөр ямар нэг ажил хийгээгүй. Ажилчдыг ******* гэдэг хүн хариуцаж ажилладаг. Тухайн өдөр газар ухахыг ******* ажпын үүрэг даалгавар өгсөн. Хааш хаашаагаа 0 метрийн харьцаатай, доошоо гүн нь -5 метрийн налуу үүсгэж оор ухсан. Ухсан шороог цагаан өнгийн - улсын дугаартай “Sinotruk” нэртэй хүнд даацын ачааны тээврийн хэрэгслээр Чойжилсүрэнгийн Ориг гэдэг залуу шороог ухсан нүхний хажууд овоолго үүсгэж зөөсөн. *******ын ******* шар өнгийн Ковшоор ачааны машинаар асгасан шороог түрж овоолсон юм. Экскаватор, Ковш хоёр нь ямар нэг улсын дугааргүй байсан. Техник хэрэгслүүд нь хэний өмчлөлд байдаг талаар мэдэхгүй байна. Цаасан дээр ямар нэг гэрээ байгуулаагүй. *******ын ******* гэдэг хүн тухайн газар дээр шав тавьж 0x0 метр газар ухна гэж хэлсэн. Ингээд би газрыг оор ухсан. ******* нь ямар зорилгоор газар ухуулсныг мэдэхгүй байна. Цалин хөлс одоогоор аваагүй байна. Би *******ыг тухайн газар дээр газар ух гэхээр нь ухсан. Тухайн газраас шороо авч баяжуулалт хийгээгүй. Ашигт малтмал олборлоогүй. Усан бууны тоног төхөөрөмж ажиллуулаагүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 127-128 дахь тал/,
Түүний 202 оны 0 дугаар сарын 09-ний өдрийн гэрчээр дахин өгсөн: Газар ухахад шар өнгийн оор ухсан. Улсын дугаарыг нь мэдэхгүй байна. Тухайн газрын шороог Hyundai 00 загварын оор хоёр тал руу нь шидсэн. Өөр ямар нэгэн тээврийн хэрэгсэл ашиглаагүй. ******* нь сүүлд газар ухаж дууссаны дараа ачааны машинтай ирж нэг удаа шороо ачиж өгөхөд шар өнгийн ковштой шороо түрж өгөхөөр ирсэн юм. *******ын унаж ирсэн ковш нь 6-60 гэсэн улсын дугаартай байсан. Hyundai 520 загварын оор газар ухаагүй. Hyundai 00 загварын оор газар ухсан. Тэнд надаас өөр ямар нэгэн оператор байгаагүй. Hyundai 520 загварын ыг тэнд байршуулсан байсан. Газар ухахад ашиглаагүй юм гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 155 дахь тал/,
12. Гэрч Ч.йн өгсөн: Би Булган аймгийн сум дугаар багийн нутаг “ын ” нэртэй газарт *******ын ******* гэдэг хүний удирдлаган дор - улсын дугаартай цагаан өнгийн хүнд даацын ачааны тээврийн хэрэгсэл /Дампа/-ын оператор хийдэг. Би *******ын ******* гэдэг хүн дээр ажилд ороод сар орчим болж байна. “ын ” нэртэй газарт 2022 оны 07 дугаар сарын эхээр наадмын өмнөхөн бууж кеймпээ барьж, техник хэрэгслээ байрлуулсан. Би наадмаар нутагруугаа яваад 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ирж ажилдаа орсон. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр голын тохойрсон хэсэгт оор газар ухсан шороог - улсын дугаартай цагаан өнгийн хүнд даацын ачааны тээврийн хэрэгсэл /Дампа/-аар нэг удаа зам засах гээд ачиж яваад газар нь цөмрөөд гацаад зогссон байгаа. Ахиж шороо авч зөөвөрлөөгүй байгаа. Ухагдсан газрын хэмжээг хэлж мэдэхгүй байна. Газар ухахад шар өнгийн Hyundai нэртэй Robex-520 загварын экскаватор 1 ширхэг, шар өнгийн Ковш 1 ширхэг, - улсын дугаартай, цагаан өнгийн хүнд даацын ачааны тээврийн хэрэгсэл 1 ширхэг зэрэг техник хэрэгслүүдийг ашигласан. Экскеваторын оператор нь э, шар өнгийн ковшны оператор нь ******* өөрөө, - улсын дугаартай, цагаан өнгийн хүнд даацын ачааны тээврийн хэрэгслийг би жолоодсон. Б.э экскеветороор газар ухаж шороог нүхний урд болон хажуу талд экскаваторын шанагаар шидэж гаргасан. Б.******* нь шар өнгийн ковшоор зам засна, шороо түрдэг байсан. Би болохоор - улсын дугаартай, цагаан өнгийн хүнд даацын ачааны тээврийн хэрэгслээр шороо зөөж зам дээр буулгадаг байсан. Экскеватор, Ковш хоёр нь ямар нэг улсын дугааргүй байсан. Уг техник хэрэгслүүд нь хэний өмчлөлд байдаг талаар мэдэхгүй байна. Анх ажилд орохдоо *******той цалин хөлсөө тохироод цаасан дээр гэрээгээ байгуулж байсан. Энэ гэрээ нь над дээр байхгүй. *******т байгаа. Ямар зорилгоор газар ухсаныг мэдэхгүй байна. Тухайн ухсан карейр нүхнээс шороо авч баяжуулалт хийсэн зүйл байхгүй, ашигт малтмал олборлоогүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
Түүний 202 оны 0 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр дахин өгсөн: Тухайн үед газар ухахад шар өнгийн Hyundai-00 загварын оор ухаж шороог нь хоёр тал руу нь шидсэн. Өөр ямар нэгэн техник хэрэгсэл хэрэглээгүй. Би анх удаа мэдүүлэг өгч байгаа болохоор Hyundai 520 гэж андуурч хэлсэн байна. Тухайн үед ухсан газарт Hyundai 520 загварын ыг байршуулсан байсан. Ямар учиртай байрлуулсныг мэдэхгүй байна. Кеймп дээр ээс өөр ын оператор байгаагүй. Ажилчид дутуу байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал/,
1. Гэрч Ч.*******ын өгсөн: Би хувиараа техник хэрэгсэл түрээсэлдэг ажил хөдөлмөр эрхэлдэг. - улсын дугаартай өөрөө буулгагч, ** улсын дугаартай авто ачигч /ковш/, 09-16 УР улсын дугаартай Hyundai R520LC-9vS загварын , ** улсын дугаартай авто ачигч /ковш/, хүнд механизмууд нь манай эхнэр Юрагын ийн нэр дээр байдаг. ** улсын дугаартай өөрөө буулгагч, ** улсын дугаартай авто ачигч /ковш/, *** улсын дугаартай Hyundai R520LC-9vS загварын нь ын гэх нэртэй газарт Кеймпийн гаднах талбайд байж байгаад цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн байгаа. Манай хүү ******* нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны үеэр Төв аймгийн Заамар сум Соов нэртэй газраас ын нэртэй газарт аваачаад 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сумын цагдаагаас очоод үйл ажиллагааг зогсоосон байсан. Манай хүү ******* нь Улаанбаатар хотруу эмчилгээнд явсан учир кеймп эзэнгүй байсан ба техник хэрэгслүүдээ 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст баг руу голоор өөрөөр нь гаргаж талбайд байрлуулсан. Би ын нэртэй газарт ямар нэг ашигт малтмал олборлоогүй, үйл ажиллагаанд оролцоогүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 17-18 дахь тал/,
14. Гэрч Ю.ийн өгсөн: Би хувиараа техник хэрэгсэл түрээсэлдэг ажил хөдөлмөр эрхэлдэг. - улсын дугаартай өөрөө буулгагч, 09-15 УР улсын дугаартай авто ачигч /ковш/, 09-16 УР улсын дугаартай Hyundai R520LC-9vS загварын нь ын нэртэй газарт Кеймпийн гаднах талбайд байж байгаад цагдаагийн байгуулагаас битүүмжилсэн байгаа. Манай хүү ******* нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны үеэр Төв аймгийн Заамар сум Соов нэртэй газраас ын нэртэй газарт техник хэрэгслүүдээ аваачаад 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сумын цагдаагаас очоод үйл ажиллагааг зогсоосон байсан. Би ын нэртэй газарт ямар нэг ашигт малтмал олборлоогүй, үйл ажиллагаанд оролцоогүй гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 14-144 дэх тал/,
15. Гэрч Э.ын өгсөн: Би Булган аймгийн сумын дугаар багийн нутаг ын их гэх газарт мал маллан амьдардаг. Өмнө нь ын гэх газарт өвөлжиж байсан. 2022 оны 07 дугаар сард ******* аймгийн харъяат ******* нэртэй залуу ын их нэртэй газарт уурхайлалт явуулж газар ухсан учир малын бэлчээргүй болж өөр газар өвөлжиж байна. ******* гэдэг залуу ын их д 2022 оны 07 дугаар сарын эхээр кеймп болон техник хэрэгслээ байрлуулсан. 07 дугаар сарын дунд үеэр голын эрэг дагуу газар ухаж эхэлсэн. Энэ үеэр сумын цагдаагийн хүмүүс ирж үйл ажиллагааг зогсоогоод явсан. Үүнээс хойш 10-аад хоног ажиллахгүй байж байгаад ухсан нүхээ булаад тэр булсан нүхнээс ахиж сунгаж ухсан. ******* нь бүх ухсан нүхээ шороогоор булсан. Би ******* гэдэг залууг анх кеймп болон техник хэрэгслүүдээ байрлуулахад нь очиж уулзаад энэ газар нь манай малын бэлчээрийн газар байгаа юм, ухаж болохгүй гэж анхааруулж хэлсэн юм. Тэгтэл ******* нь миний хэлсэн үгийг үл тоож ын гэх газарт 07 дугаар сарын дунд үеэс үйл ажиллагаагаа явуулж байгаад ухсан нүхээ булсан юм. Тэр ухсан газар нь урьд өмнө нь эвдрэлд ороогүй, эрүүл тэгш газар байсан. Экскеватор болон хүнд даацын даампнууд байсан гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 146-147 дахь тал/,
16. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай хязгаарлагдмал хувьцаат компаний 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1/46 дугаартай шинжээчийн: Тус талбай дахь эвдэгдсэн газрын нийт хэмжээ 589 м2 буюу 0.58 га байна. Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь эхний эвдэгдсэн талбайд 7.976.*******9 төгрөг, нөхөн сэргээх зардал нь 6.84.188 төгрөг, хажууд нь нэмж шинэ газар ухаж эвдсэн талбайд учирсан хохирлын үнэлгээ нь 4.064.45 төгрөг, нөхөн сэргээх зардал 6.19.590 төгрөг, нийт хохирлын үнэлгээ 72.041.24 төгрөг, нөхөн сэргээх зардал 1.06.778 төгрөг болж байна. Тухайн эвдэгдсэн газар нь ямар нэгэн олборлолт, ашиглалт явуулах тусгай зөвшөөрөлгүй бөгөөд Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайн усан сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүстэй бүрэн давхцалтай байна. Тухайн талбай нь урьд өмнө эрүүл газар байсан байна гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 170-204 дэх тал/,
17. Байгаль орчинд учирсан нөхөн төлбөр тооцсон: Ашигт малтмал олборлох үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 0.58 га талбайд учруулсан Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 72.041.24 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1 дэх заалтад зааснаар учруулсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлэх буюу 144.082.468 төгрөгийн нөхөн төлбөр гарч байна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 207 дахь тал/,
18. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компаний 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 222005 дугаартай: Hyundai robex 520 LC загварын 0916 УР улсын дугаартай тээврийн хэрэгсэл 110.900.045 төгрөг, 09-15 УР улсын дугаартай Liug Gong ZL50 NC загварын авто ачигч 51.152.125 төгрөг, - улсын дугаартай Howo Sinotruk загварын өөрөө буулгагч 94.277.409 төгрөг гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 214-224 дахь тал/,
19. Шинжээч А.-ийн өгсөн: Хэргийн газрын үзлэгээр авагдсан цэг солбицол бүхий талбайн эвдэгдсэн газрын хэмжээ 0.17 га, шинжээчийн зүгээс нэмж эвдсэн гэж үзсэн талбайн хэмжээ 0.41 га нийлээд 0.58 га газарт ашигт малтмал эрэн хайх олборлох үйл ажиллагаа явуулсан гэж үзсэн. Шинжээчийн зүгээс нэмж эвдсэн гэж үзсэн талбайгаас гэр кеймп хүртэл тод зам үүссэн байсан, агаараас авсан гэрэл зургийн үзүүлэлтээр харагдаж байгаа бөгөөд тухайн гэр кеймпээс өөр ямар нэг хүн хуулийн этгээдийн кеймп болон байгууламж байхгүй байсан. Нэмж эвдэгдсэн талбайгаа өөр зүгт гарсан зам байхгүй байсан. эвдрэлд орсон хэргийн газрын үзлэгт авагдсан солбицол цэг болон нэмж эвдэгдсэн талбайн хохирлыг тус тусад нь болон нийтэд нь задалж гаргасан болно... хэрэв мөрдөн шалгах ажиллагааны явцад ус ашиглаагүй нь тогтоогдсон бол усны хохирлын хэмжээг хохирлын хэмжээнээс хасаж тооцох боломжтой гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 2-24 дэх тал/,
20. Байгаль орчны зөвлөх Нуман-Алтай хязгаарлагдмал хувьцаат компаний 202 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 1/08 дугаартай шинжээчийн: Булган аймгийн сумын дугаар багийн нутаг дэвсгэр "ын " нэртэй газарт үйл ажиллагааны улмаас эвдэгдсэн газарт нөхөн сэргээлтийн ажил хийгдсэн боловч зөвхөн техникийн нөхөн сэргээлт хийж орхисон байдалтай байна. Нөхөн сэргээлтийн ажил нь хууль, журамд заасан стандарт шаардлагын дагуу хийгдээгүй бөгөөд биологийн нөхөн сэргээлт хийх ажил дутуу байна. Тухайн эвдэгдсэн 0,58 га талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 1.478.742 төгрөг, нөхөн сэргээх зардал 272.5 төгрөг болж байна. Хэрэгт ач холбогдол бүхий шинэ нөхцөл байдал илрээгүй болно гэх дүгнэлт, нөхөн сэргээлтийн зардлын тооцоо /2 дугаар хавтаст хэргийн 01-15 дахь тал/,
21. Байгаль орчинд учирсан нөхөн төлбөр тооцсон: Нийт 589 м2 талбайд учруулсан Экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 1.478.742 төгрөг байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1 дэх заалтад зааснаар учруулсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлэх буюу *******.7.484 төгрөгийн нөхөн төлбөр гарч байна гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал/,
22. Тольдох оюуны өгөөж хязгаарлагдмал хувьцаат компаний 202 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 2/041 дугаартай: Hyundai-00 загварын 7-******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл 10.92.81 төгрөг гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 0-5 дахь тал/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гаргаж өгсөн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар,
24. Яллагдагч Б.*******ын гэм буруугаа хүлээж өгсөн: Би хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 202 оны 08 дугаар сарын 14-ний өдөр том машины дугуй янзалж байхад данхраад хагараад ухаан алдсан. Одоо төв мэдрэлийн тэнцвэр алдалт гэдэг оноштойгоор эмчлүүлж байгаа. Би хааяа урдах болсон зүйлүүдээ санахгүй байгаад байгаа. Би зохих зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулиар хориглосон талбайд техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд халдсан нь үнээн. Гэм буруугаа хүлээн зөвшөөр ч байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Нэлээн хугацаа өнгөрсөн болохоор юм аа сайн санахгүй байна. Манай аав ******* нь шүүхээр хэргээ шийдүүлээд хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. Аав бид хоёрын ажиллаж байсан газар болон ашигласан техник бүгд нэг байсан учраас хохирол төлөгдсөн гэж үзэж байна. Ашигласан тээврийн хэрэгсэл болох 00 загварын тээврийн хэрэгслийг улсын орлого болж 10 сая төгрөгөөр үнэлэгдсэн байсныг төлж барагдуулсан. Тухайн үедээ ашиглаж байсан тээврийн хэрэгсэл нь гэж хүнийх байсан юм. Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 5 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Н.ын өгсөн ...Уг эвдэгдсэн газар байгалийн унаган өөрийн тогтцоороо байсан эрүүл тэгш, ургамал зүлэгтэй газар байсан. Эвдэгдсэн газартай хил залгаа “ ” ХХК-ийн техник болон биологийн нөхөн сэргээлт хийгдсэн талбай байгаа. Байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилнэ... гэх,
гэрч Ж.ийн өгсөн ... ын нэртэй газарт ХХК-ийн байгаль орчны ажилтан Хуягбаатарын хамт нөхөн сэргээлт хийгдсэн талбайг шалгахад 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр голын онцгой хамгаалалтын бүс дотор урд өмнө үйл ажиллагаа явуулж байгаагүй эрүүл тэгш газарт техник хэрэгсэл ашиглаж 70мх40м хэмжээтэй гүн нь -5 метр орчим баримжаагаар газарт уурхайн карейр үүсгэж газар ухсан байсан... гэх,
гэрч Б.ийн өгсөн ... Би Булган аймгийн сум дугаар багийн нутаг “ын ” гэх нэртэй газарт *******ын ******* гэдэг хүний удирдлаган дор шар өнгийн Экскаваторын оператор хийдэг. Би саяхан буюу 2022 оны 07 дугаар сарын 14-ий өдөр ирж ажилд орсон. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр шар өнгийн оор голын тохойрсон хэсэгт газар ухсан юм. ... Ажилчдыг ******* гэдэг хүн хариуцаж ажилладаг. Тухайн өдөр газар ухахыг ******* ажпын үүрэг даалгавар өгсөн. Хааш хаашаагаа 0 метрийн харьцаатай, доошоо гүн нь -5 метрийн налуу үүсгэж оор ухсан... гэх,
гэрч Ч.йн өгсөн ... Би наадмаар нутагруугаа яваад 2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр ирж ажилдаа орсон. 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр голын тохойрсон хэсэгт оор газар ухсан шороог - улсын дугаартай цагаан өнгийн хүнд даацын ачааны тээврийн хэрэгсэл /Дампа/-аар нэг удаа зам засах гээд ачиж яваад газар нь цөмрөөд гацаад зогссон байгаа. Ахиж шороо авч зөөвөрлөөгүй байгаа. Ухагдсан газрын хэмжээг хэлж мэдэхгүй байна... гэх,
гэрч Ч.*******ын өгсөн ... Манай хүү ******* нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны үеэр Төв аймгийн Заамар сум Соов нэртэй газраас ын нэртэй газарт аваачаад 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сумын цагдаагаас очоод үйл ажиллагааг зогсоосон байсан... гэх,
гэрч Ю.ийн өгсөн ... Манай хүү ******* нь 2022 оны 07 дугаар сарын 10-ны үеэр Төв аймгийн Заамар сум Соов нэртэй газраас ын нэртэй газарт техник хэрэгслүүдээ аваачаад 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр сумын цагдаагаас очоод үйл ажиллагааг зогсоосон байсан... гэх,
гэрч Э.ын өгсөн ... ******* гэдэг залуу ын их д 2022 оны 07 дугаар сарын эхээр кеймп болон техник хэрэгслээ байруулсан. 07 дугаар сарын дунд үеэр голын эрэг дагуу газар ухаж эхэлсэн. Энэ үеэр сумын цагдаагийн хүмүүс ирж үйл ажиллагааг зогсоогоод явсан. Үүнээс хойш 10-аад хоног ажиллахгүй байж байгаад ухсан нүхээ булаад тэр булсан нүхнээс ахиж сунгаж ухсан... гэх мэдүүлгүүд болон уг хэрэгт Байгаль орчны зөвлөх “Нуман-Алтай” хариуцлагатай хязгаарлагдмал компанийн гаргасан хохирлын үнэлгээний дүгнэлт, хэрэг учралын газарт болон техник хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нь шүүгдэгч Б.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, шүүгдэгч Б.*******ыг алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь хууль бусаар газрын хэвлийд халдахдаа Hyundai 00 загварын 7-******* БУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг л ашигласан бусад тээврийн хэрэгслийг ашиглаагүй, дээрх тээврийн хэрэгслийг аав Ч.*******д холбогдох хэрэгт улсын орлого болгохоор шийдвэрлэж, улсын орлогод үнийг оруулсан гэж мөрдөн шалгах ажиллагааны шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн боловч 1 дүгээр хавтаст хэргийн 15-56 дахь талд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шар өнгийн хүнд механизмын эксковатор, цагаан өнгийн - улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгсэл, шар өнгийн Ковш нэртэй хүнд даацын механизмд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ч.йн өгсөн ... Газар ухахад шар өнгийн Hyundai нэртэй Robex-520 загварын экскаватор 1 ширхэг, шар өнгийн Ковш 1 ширхэг, - улсын дугаартай, цагаан өнгийн хүнд даацын ачааны тээврийн хэрэгсэл 1 ширхэг зэрэг техник хэрэгслүүдийг ашигласан. Экскеваторын оператор нь э, шар өнгийн ковшны оператор нь ******* өөрөө, - улсын дугаартай, цагаан өнгийн хүнд даацын ачааны тээврийн хэрэгслийг би жолоодсон. Б.э экскеветороор газар ухаж шороог нүхний урд болон хажуу талд экскаваторын шанагаар шидэж гаргасан. Б.******* нь шар өнгийн ковшоор зам засна, шороо түрдэг байсан. Би болохоор - улсын дугаартай, цагаан өнгийн хүнд даацын ачааны тээврийн хэрэгслээр шороо зөөж зам дээр буулгадаг байсан. Эксковатор, Ковш хоёр нь ямар нэг улсын дугааргүй байсан... гэх, гэрч Б.ийн өгсөн ... Хааш хаашаагаа 0 метрийн харьцаатай, доошоо гүн нь -5 метрийн налуу үүсгэж эксковатороор ухсан. Ухсан шороог цагаан өнгийн - улсын дугаартай “Sinotruk” нэртэй хүнд даацын ачааны тээврийн хэрэгслээр Чойжилсүрэнгийн Ориг гэдэг залуу шороог ухсан нүхний хажууд овоолго үүсгэж зөөсөн. *******ын ******* шар өнгийн Ковшоор ачааны машинаар асгасан шороог түрж овоолсон юм. Экскаватор, Ковш хоёр нь ямар нэг улсын дугааргүй байсан. Техник хэрэгслүүд нь хэний өмчлөлд байдаг талаар мэдэхгүй байна... гэх, гэрч Ж.ийн өгсөн ... Газар ухахад ашиглаж байсан техникүүд нь шар өнгийн Hyuindai нэртэй 520 загварын экскэватороор газар ухаж шороог нүхний хоёр хажуу талруу гаргаж шидэж байсан. Мөн ахиж шар өнгийн Hyuindai нэртэй арай жижиг эксковатор овоолго шороон дээр ажиллаж байсан. Шар өнгийн ковшоор нүхнээс гарсан шороог овоолго үүсгэж дээш нь шууж байсан. Цагаан өнгийн ачааны хүнд даацын өөрөө буулгагч Sinotruk нэртэй тээврийн хэрэгслээр нүхнээс шороог зөөж нүхний гадна талд асгаж байсан. Мөн нухагдсан нүхний шүүрлийн усыг нососсоор соруулж голруу шугам хоолойгоор цутгаж газрын гадаргуу руу гаргаж урсгаж байсан юм. Шороо зөөж байсан ачааны тээврийн хэрэгсэл нь - улсын дугаартай байсан. Бусад эксковатор, ковш нь улсын дугааргүй байсан гэх мэдүүлгүүдээр тус тус няцаагдаж үгүйсгэгдсэн гэж үзэв.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн шүүгдэгчээс асуусан ашигласан гэх эксковатор яг аль нь бэ гэх асуултад 1 дүгээр хавтаст хэргийн 21 дэх талд авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн гэрэл зургийн үзүүлэлтээр харагдах урд хэсэг нь буюу нум хэсэг нь хар, их бие хэсэг нь шар өнгийн эксковаторыг би ашигласан өөр тээврийн хэрэгсэл ашиглаагүй гэж хариулсан бөгөөд уг нум хэсэг нь хар, их бие нь шар өнгийн эксковатор нь 1 дүгээр хавтаст хэргийн дахь талд авагдсан гэрэл зургийн үзүүлэлтээр Hyundai Robex-520LC-9vS загварын экскаватор болох нь тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй.
Хэрэгт прокурорын 4/14 дугаартай 2022 оны 08 дугаар сарын 0-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор дээрх тээврийн хэрэгслийг битүүмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.*******ын ашигласан гэх Hyundai 00 загварын 7-******* БУ улсын дугаартай эксковаторыг энэ хэрэгт битүүмжлээгүй, уг тээврийн хэрэгсэлд үзлэг хийгээгүй атлаа шүүгдэгч Б.*******ын сэжигтнээр өгсөн ...би урд өмнө хэрэг төвөгт орооцолдож үзээгүй. Анх удаа мэдүүлэг өгөхдөө айж сандарсан байсан болохоор буруу зөрүү мэдүүлэг өгсөн байна. Урд өгсөн мэдүүлэг дээрээ Hyundai 520, - улсын дугаартай ачааны тээврийн хэрэгсэл, 0-71 ӨВР улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг гэрээ байгуулаагүй учир тухайн газар дээр хөдөлгөөгүй зогсоосон байсан. Харин шар өнгийн Hyundai 00 загварын эксковатрыг ашиглаж тухайн нүхийг булах зорилгоор шороо шидсэн. Нэг л тээврийн хэрэгсэл ашигласан юм гэх мэдүүлгийг үндэслэн Ч.*******д холбогдох 22150050092 дугаартай хэргээс дээрх эксковаторыг битүүмжилсэн тогтоол, тухайн техникт хийсэн гэрэл зургийн үзүүлэлт, техникийн үнэлгээ гаргасан шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хавсаргасан, гэрч Б.э, Ч. нар мөн өмнө өгсөн гэрчийн мэдүүлгээ өөрчлөн 00 загварын эксковаторыг ашигласан өөр тээврийн хэрэгсэл ашиглаагүй гэж тус тус зөрүүтэй мэдүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж, 16.1 дүгээр зүйлийн 15 дахь хэсэгт хавтаст хэрэгт тусгагдсан нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шүүх шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байх тул гэрч Б.ийн 202 оны 0 дугаар сарын 09-ний өдөр өгсөн, гэрч Ч. нарын 202 оны 0 дугаар сарын 11-ний өдөр өгсөн мэдүүлгүүдийг болон шүүгдэгчийн сэжигтнээр өгсөн мэдүүлгүүдийг тус тус үнэлээгүй болно.
Учир нь тэдний дахин өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд буюу 1 дүгээр хавтаст хэргийн 15-56 дахь талд авагдсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шар өнгийн хүнд механизмын эксковатор, цагаан өнгийн - улсын дугаартай хүнд даацын тээврийн хэрэгсэл, шар өнгийн Ковш нэртэй хүнд даацын механизмд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, гэрч Ж., Хуягбаатар нарын мэдүүлгүүдээр тус тус үгүйсгэгдсэн гэж үзэв.
Мөн гэрч нар нь газрын хэвлийд хууль бусаар халдахад ашигласан эксковатор, ковш гэх хүнд даацын механизмууд нь улсын дугааргүй байсан гэж мэдүүлсэн бол Б.*******ын ашигласан гэх 00 загварын эксковатор нь 7-******* улсын дугаартай болох нь 1 дүгээр хавтасны дахь талд авагдсан байгааг тэмдэглэв.
Дээрх нотлох баримтуудад эрх зүйн дүгнэлт хийхэд шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сард Булган аймгийн сумын дугаар багийн нутаг ын гэх газрын 589 м2 буюу 0.58 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр Ю. гэгчийн 09-16 УР улсын дугаартай, Hyundai Robex-520LC-9vS загварын экскаватор, 09-15 УР улсын дугаартай Liu gong6ZL50NC загварын шар өнгийн Ковш, - улсын дугаартай, цагаан өнгийн Howo ZZ5707S840AJ загварын хүнд даацын тээврийн хэрэгсэл /Дампа/ зэргийг ашиглан дээрх гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгчийн зүгээс экологи эдийн засгийн үнэлгээг дахин гаргуулах хүсэлтийг гаргаж уг хүсэлтийг мөрдөгч хангаж нэмэлт дүгнэлт гаргуулсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5-д зааснаар “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт....гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж зааснаар хэд хэдэн шинжээч нарын дүгнэлтийг шүүхээр хянан хэлэлцэж шүүгдэгчид ашигтай байдлаар буюу “Нуман-Алтай” ХХК-ний гаргасан 01/08 дугаартай экологи эдийн засгийн үнэлгээгээр хохирлыг тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.******* нь уг гэмт хэргийг үйлдэхдээ ямар нэг тусгай зөвшөөрөл аваагүй, сум орон нутагтай бичил уурхайгаар гэрээ байгуулаагүй, бичил уурхай эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий нөхөрлөл ажиллуулаагүй бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдаж ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж буй үйлдэл нь хууль бус бөгөөд өөрийн энэ үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******ын зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас байгаль экологид 1.478.742 төгрөгийн шууд хохирол, нөхөн сэргээлтийн зардалд 272.5 төгрөгийн хохирол тус тус учирсан болохыг “Нуман Алтай” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн 1/08 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.5.1 дэх заалтад зааснаар учруулсан хохирлыг хоёр дахин нэмэгдүүлэхэд *******.7.484 төгрөгийн хохирол, нөхөн сэргээлтийн зардалд 272.5 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. /2 дугаар хавтаст хэргийн 19 дэх тал/
Дээрх байгаль экологид учирсан хохирол, нөхөн сэргээлтийн зардал нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч Б.*******оос байгаль экологид учирсан *******.7.484 төгрөгийн хохирол, 272.5 төгрөгийн нөхөн сэргээлтийн зардал нийт 27.2.87 төгрөгийг гаргуулж Байгаль, орчин уур амьсгалын сангийн 10090001040 тоот дансанд оруулах нь зүйтэй гэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.******* нь Булган аймгийн сумын Засаг дарга М.Бадамтай байгаль орчинд учруулсан хохирол, нөхөн сэргээлтийн зардлыг 2024 онд 2 хувааж төлөхөө илэрхийлж эвлэрлийн гэрээ байгуулж шүүхэд гэрээг ирүүлсэн байх тул түүнийг хохирол төлбөрийг төлөхөө бодитой илэрхийлсэн гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.*******ыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai 00 загварын 7-******* БУ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь бусдын эзэмшлийнх болох нь тогтоогдсон тул эзэмшигчид буцаан олгож, уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгчээс албадан гаргуулж улсын төсөвт оруулах албадлагын арга хэмжээг хэрэглэх,
харин шүүгдэгч, түүний өмгөөлөгч Х.Цэцэгхорлоо нар нь гэм буруугийн талаар маргаагүй, прокуророос зүйлчилсэн зүйл ангийг хүлээн зөвшөөрч, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцож тус тус санал дүгнэлтээ гаргасан болно.
Шүүгдэгч Б.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
2 дугаар хавтаст хэргийн 56-59, 69-77 талд авагдсан Улаанбаатар хотын ******* дүүргийн 6 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлтэй эсэх лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь ам бүл , эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хотод амьдардаг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.
Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас Байгаль экологид учруулсан экологи эдийн эдийн засгийн үнэлгээний хохирлыг төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэх буюу үүрэг болгосон императив хэм хэмжээ юм.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авах, бусад этгээдийн өмчлөлийнх болох нь тогтоогдсон тохиолдолд түүний үнийг гаргуулах албадлагын арга хэмжээг заавал хэрэглэхээр хууль тогтоогч үүрэг болгосон гэж ойлгоно.
Хэрэгт Прокурорын 2022 оны 08 дугаар сарын 0-ны өдрийн тогтоолоор битүүмжлэгдсэн Ю.ийн өмчлөлд бүртгэлтэй 110.900.045 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai robex 520 LC загварын 0916 УР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 51.152.125 төгрөгийн үнэлгээ бүхий 09-15 УР улсын дугаартай Liug Gong ZL50 NC загварын авто ачигч, 94.277.409 төгрөгийн үнэлгээ бүхий - улсын дугаартай Howo Sinotruk загварын өөрөө буулгагч зэргийг битүүмжилсэн байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, , 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 110.900.045 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai robex 520 LC загварын 0916 УР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 51.152.125 төгрөгийн үнэлгээ бүхий 09-15 УР улсын дугаартай Liug Gong ZL50 NC загварын авто ачигч, 94.277.409 төгрөгийн үнэлгээ бүхий - улсын дугаартай Howo Sinotruk загварын өөрөө буулгагч зэрэг тээврийг хэрэгслүүдийг өмчлөгч эзэмшигч Ю.ийн өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслүүдийн үнэ 256..5******* төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан болох нь тогтоогдоогүй 7-******* улсын дугаартай шар өнгийн Hyuindai-00 загварын эксковатор нь иргэний нэхэмжлэгч С.ийн эзэмшлийнх бөгөөд 22150050092 дугаартай эрүүгийн хэрэгт тухайн тээврийн хэрэгслийг С.ийн эзэмшилд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 10.92.81 төгрөгийг шүүгдэгч Ч.*******аас гаргуулж улсын орлого болгохоор Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 91 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн, тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байгааг дурдав.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг дурдаж, шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.6 дугаар зүйл, 6.7 дугаар зүйл, 6.8 дугаар зүйл, 6.10 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлох үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтад тус тус зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Б.*******т зан үйлээ засах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.*******т хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.******* нь хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2. дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.*******оос Байгаль экологид учруулсан хохирол болон нөхөн сэргээлтийн зардал 27.2.87 /хорин долоон сая хоёр зуун хорин есөн мянга найман зуун гучин долоо/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн /РД: 9085084/ Төрийн сан дахь 10090001040 тоот дансанд оруулсугай.
8. Шүүгдэгч Б.*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, , 5 дахь хэсэгт заасныг журамлан прокурорын эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн 110.900.045 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai robex 520 LC загварын 09-16 УР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, 51.152.125 төгрөгийн үнэлгээ бүхий 09-15 УР улсын дугаартай Liug Gong ZL50 NC загварын авто ачигч, 94.277.409 төгрөгийн үнэлгээ бүхий - улсын дугаартай Howo Sinotruk загварын өөрөө буулгагч зэргийг өмчлөгч, эзэмшигч Ю.ийн өмчлөлд тус тус хэвээр үлдээж, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслүүдийн үнэ 256..5******* /хоёр зуун тавин зургаан сая гурван зуун хорин есөн мянга таван зуун далан ес/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
10. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ