Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2023/ШЦТ/228

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч Э.Гантулга,

хохирогч Я.,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн,

шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.*******т холбогдох эрүүгийн 2315000000280 дугаартай 163/2023/022*******/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Мон улсын иргэн, ******* ******* овогт *******ын *******, Булган аймгийн ******* суманд 1982 оны 0******* дүгээр сарын 13-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын ******* дүгээр баг *******ын ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, *******1 настай, эрэгтэй, РД: ГЖ820*******1316.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Х.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нарын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000280 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Х.*******  нь 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багийн нутаг “ ” гэх газарт байрлах өөрийн гэрийн гадаа архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Я.тай “хонинд яваад ирэхэд манай эхнэрийг оролдлоо” гэх шалтгаанаар хардан маргалдаж түүний нүүр хэсэгт хадлан хадах зориулалт бүхий тракторын чиргүүлийн ир бүхий хадуурын ир сигмент төмрөөр цохиж эрүүл мэндэд нь зүүн талын духны хөндий дотогш цөмөрсөн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Х.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ мэдүүлсэн …2023 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нутгийн ах Шагдарынд байхад ирээд бид нарт нэг шил архи гаргаж өгсөн ба тэрийг нь бид нар хувааж уусан. Би орж гараад тэр архинаас ганц нэг татсан. Ингээд -, түүний эхнэр , манай эхнэр бид нар манайд ирсэн ба биднийг ирэхэд манай хонь байхгүй болохоор нь би хониндоо явсан. Хониноос эргэж ирэхэд , - нар явчихсан байсан. Намайг гэртээ ороход манай эхнэр, хоёр байсан ба ын хоёр гар нь манай эхнэрийн хөхний орчим дарсан байрлалтай зогсож байхаар нь “та хоёр чинь юу болж байгаа юм бэ” гээд уурлаад тай муудалцаад барилцаж аваад гэрийн гадаа гарахад нь чамайг шоронд явуулчихаад танай эхнэрийг хэзээ ч дуртай үедээ ирж шаахад чи я******* юм гэж хэл амаар доромжлоод байхаар нь би хадуурны шугам төмөр ир буюу сигмент төмрөөр ыг цохисон. ...Би цагдаад шалгагдаж эхлэхээс өмнө 200.000 төгрөг, үүний дараа 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 500.000 төгрөг, 13-ны өдөр 1.300.000 төгрөг, 16-ны өдөр 2.000.000 төгрөг, нийт *******.000.000 төгрөг өгсөн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 107-108 дахь тал)-аас гадна гэмт хэргийн талаарх гэмт хэрэг, зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

-Хохирогч Я.ын өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 09 цагийн үед Булган аймгийн ******* сумын ******* дүгээр баг Булгийн аманд байдаг нутгийн ах Шагдарын гадаа үлдээсэн машинаасаа юм авахаар очиход ******* эхнэртэйгээ байсан ба тэнд 3-******* хүн байсан. Тэгээд би Шагдар ахынд ороод явах гэхэд ******* надад хандан найз танайхаар оръё, өнөөдөр завтай явна гэхээр нь найз нь өнөөдөр завгүй байна мод түлээндээ явна гээд машин дотор байсан 1 шил архийг оруулж өгөөд энийг уугаарай гэж хэлэхэд чи сууж байгаад ядаж 2-3 татаач гэхээр нь би суугаад 2 татаад явах гэхэд чи манайхаар орж айраг уугаад яв айл амьтнаар орохгүй юм юу удав гэж дээ гэхээр нь зөвшөөрөөд *******ын гэр лүү явсан. *******ынх руу явахад ******* эхнэртэйгээ мөн Гэрэлээ, бид тав очоод Гэрэлээ, хоёр *******ын гэрийн гаднаас машинаа аваад шууд явсан. Ингээд байж байхад Амаа гэдэг залуу эхнэртэйгээ орж ирээд айраг уугаад Амааг эхнэртэй нь ******* гаргаж өгөөд буцаж орж ирээд эхнэртэйгээ хэрэлдээд эхнэр нь гэрээс гараад явахад араас нь гараад барьж аваад цохих шиг болсон. Эхнэр нь энэ үед аллаа гээд орилохоор нь би гараад салгахад эхнэр нь хойшоо гүйгээд явсан чинь ******* гэрийнхээ урдаас хадуурын ирний хугархай бариад чамайг ална гээд хүрээд ирэхээр нь намайг цохих шалтгаан байхгүй байсан болохоор тоглож байгаа юм байх гэж бодоод зогсож байсан чинь нүүрэн дундуур нөгөө хадуурын ирээр цохисон. Тэгээд шууд машинаа асаагаад яваад өгсөн. Энэ үед 10 цаг өнгөрч байсан байх, би *******ын гэрт хөмсөг, хацарнаас гарч байсан цусаа тогтоох гээд байж байхад 15 цаг үед ******* ирээд метлин гаргаж ирээд 00-ийн цаасанд шингээж дарж байгаад тогтоосон юм. Ингээд цус нь тогтохоор нь гайгүй байлгүй гээд гэртээ хариад хоносон маргааш өглөө нь буюу 2023 оны 10 сарын 29-ний өглөө толгой эргээд байхаар нь эмнэлэгт үзүүлье гээд *******ын гэрт очоод толгой өвдөөд болохгүй байна Эрдэнэт явлаа гэж хэлээд яваад үзүүлэх гэхэд бүтэн сайн өдөр байсан учир улсын эмнэлэгт үзүүлээгүй хувийн эмнэлэгт үзүүлээд маргааш нь 30-ны өдөр эмнэлгээр яваад үзүүлж толгойн зураг авахуулахад духны яс цөмөрсөн байна цаана нь цус хуралттай байна яаралтай хагалгаанд орох хэрэгтэй гэсэн. Ингээд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Цагдаагийн газарт өргөдөл бичиж өгсөн юм. Би зүгээр байх гэж бодсон *******тай тухайн үед нь ярилцаад эмчилгээний зардлыг нь өгнө гэхээр нь цагдаад хандаад яах вэ гэж бодсон. Гэтэл 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр 200.000 төгрөг ******* надад өгсөн ба үүнээс хойш мөнгө өгөөгүй би эмчилгээ хийх шаардлагатай болоод л цагдаад хандаж байна. оо толгой өвдөөд толгой эргээд л байна. Духны яс цөмөрсөн яаралтай хагалгаанд орохгүй бол менингит болно гэж хэлсэн. Намайг цохих үед *******ын эхнэр зугтаагаад гүйгээд явсан байсан. ******* бид хоёр л байсан, өөр хүн байгаагүй. Эмчилгээний зардал хэдэн төгрөг болохыг одоогоор сайн хэлж мэдэхгүй байна эмчилгээний зардал нэхэмжилнэ эрүүл болчихвол гомдол санал алга байна гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25-26 дахь тал),

-Гэрч Б.ийн өгсөн: ******* нь манай нөхөр байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын 27-ны орой гүүгээ тавиад ******* аймгаас 2-3 найз ирээд айраг ууж хэсэг суусан. Ингээд тэр оройдоо дүү Отгонхүүгийнд очоод хүүхдийнх нь үсний найранд оролцоод тэндээ амраад маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 28-ны өглөө босоод гэртээ харихаар замаараа нутгийн ах Шагдарынд ороод байж байхад ирээд бид хэдэд 1 шил архи өгөхөөр нь манай найз түүний нөхөр - нар хувааж ууж дуусаад -од хоёр манай гаднаас машинаа аваад явсан. Манай нөхөр ******* хонио эргээх гээд явсан. Тэр хооронд би хэсэг унтаж байхад хүн намайг мөрнөөс зулгаагаад сэрээхэд харахад зогсож байсан яасан бэ? гэхэд надаас айраг нэхээд байхаар нь манайх гүүгээ тавьсан айраг байхгүй байна гэхэд танайхаас авна гээд байсан. Ингээд байж байхад нөхөр гаднаас орж ирээд та хоёр юу болж байгаа юм гээд уурлаад луу дайраад хоорондоо ноцолдоод байж байхад нь би хүн дуудах гээд гараад гүйж яваад хулдаасан дээр халтирч унаад гарч гүйгээд урд Очирынд очиход эхнэр Анхаа нь байхаар нь хүүхдүүд рүүгээ залгахад багийн төвөөс ирж байсан. Энэ үед , ******* нар гэрийн гадаа ноцолдоод үлдсэн. Би хүүхдээ ирэхээр нь машинд нь суугаад ******* аймаг руу явсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33-3******* дэх дахь тал),

-Гэрч Г.ийн өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 28-ны өглөө 11 цаг өнгөрч байхад нөхөр Доржсүрэн бид хоёр аав -ынд хүүхэд дээрээ очиход аав ээж хоёр байхгүй манай 3 дүү манай хүүгийн хамт байсан. Удалгүй аав ээж хоёр Энхээ эгч Абаа ахын хамт ирээд хамт хоол идээд байж байхад араас нь нутгийн ах ******* ирсэн ба ахынхаа гар дээр ус хийгээд өг гээд дүү Энхжаргалаар гар дээрээ ус хийлгээд гар нүүрээ угаачихаад гэрт орж ирсэн. Тухайн үед гэрт орж ирэхдээ эхнэрээ хараагаад өөр хүнтэй явалдсан тэр хүнийг нь би хөрөөдсөн гэж яриад орж ирсэн. Энэ үед манай ээж ийм муухай юм ярих юм бол яв, наадах хэрүүл чинь манайд хамаагүй гэр орондоо очиж шийд гэхэд уурлаад хараал хэлж байгаад гараад явсан. Энэ үед Доржсүрэн хүүхэд айлгачихлаа та одоо яв гэхэд манай нөхрийг цагаач энэ тэр гээд хэл амаар доромжлоод байсан. …Х.******* ах анх ирэхдээ хөмсөг нь зүгээр байсан. Гар нүүр хэсэг нь цус болсон байсан. …Анх орж ирэхдээ би хүн хөрөөдчихөөд ирлээ гэж ярьсан. Тэр үед ээж юу яриад байгаа юм бэ чи яв гэж хэлсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6******* дэх тал),

Булган аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 28******* дугаартай: Магадлуулагч Я.ын биед духны дунд, баруун нүдний доод хэсэгт шарх, зүүн талын дух, зүүн талын нүдний ухархайн дотор хана дотогш, баруун талын ухархайн дотор хана дотогш цөмөрсөн хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 1 удаагийн үйлдлээр мохоо ирмэг зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Уг гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Зүүн талын духны хөндий дотогш цөмөрсөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Духны дунд, баруун нүдний доод хэсэгт шарх, зүүн талын нүдний ухархайн дотор хана дотогш, баруун талын ухархайн дотор хана дотогш цөмөрсөн хугарал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт (хавтаст хэргийн 78-79 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Х.******* нь согтуугаар хохирогч Я.ын нүүр хэсэгт өвс хадах зориулалт бүхий тракторын ир төмрөөр цохиж духны дунд, баруун нүдний доод хэсэгт шарх, Зүүн талын дух, зүүн талын нүдний ухархайн дотор хана дотогш, баруун талын ухархайн дотор хана дотогш цөмөрсөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Өөрөөр хэлбэл хохирогчийн биед шинжээчийн 282 дугаартай дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл учирсан нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр буюу шүүгдэгч Х.*******ын хадлан хадах зориулалт бүхий тракторын чиргүүлийн ир бүхий хадуурын ир сигмент төмрөөр нүүрэн тус газарт нь цохисон үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Х.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Я.ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардал болон бусад гэм хорын хохирол нэхэмжилж 2.130.9*******8 төгрөгийн нотлох баримтыг ирүүлсэн нь хэргийн 15-20 дахь талд авагджээ.

Шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Я.ын нэхэмжилсэн гэм хорын хохирлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч *******.000.000 төгрөгийг  төлсөн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я. нь 3 сарын хугацаанд эмчийн хяналтад байж дахин хагалгаанд орохоор болсон тиймээс цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх ба шүүгдэгч Х.******* нь түүний хагалгаанд орох зардлыг төлөхөө илэрхийлж байх тул хохирогч Я. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Х.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирол төлсөн”-г хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг тус тус харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өвс хадах зориулалт бүхий 1.8******* см урттай хадуурын ир сигмент шугам төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг Ерөнхий шүүгчийн туслахад тус тус даалгах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг дурдаж, хохирогч Я. нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Мон Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.******* дэх хэсгийн 22.*******.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, ******* дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, ******* дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ыг 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт анхааруулсугай.

*******. Энэ хэрэгт шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Х.******* нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Я. цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн өвс хадах зориулалт бүхий 1.8******* см урттай хадуурын ир сигмент шугам төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хасваргахыг Ерөнхий шүүгчийн туслах М.Баасандоржид даалгасугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Э.ЭНЭРЭЛ