Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2023/ШЦТ/907

 

 

 

 

 

 

 

 

     2023         11           22                                    2023/ШЦТ/907   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.э даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ,                

улсын яллагч Г.Энэрэл,  

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2305032361938 тоот дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 5 дугаар сарын 23-ны өдөр Төв аймагт төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” ХХК-д хальсны мэргэжилтэн, ам бүл 2, эхийн хамт ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******ын ******* гудамж, ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******гийн ******* /РД:/.

 

Холбогдсон хэргийн талаар

  

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны гадна Т.тай үл ялих зүйлээс маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

 

Хохирогч Т.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, гэрч Д.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн ******* дүгээр хуудас/, гэрч М.ий мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, гэрч М.Сувдын мэдүүлэг /хавтаст хэргийн 30, 32 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,

- нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 33 дугаар хуудас/,

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

 Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Д.******* нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны гадна Т.тай үл ялих зүйлээс маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал,

 

шүүгдэгч Д.******* нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргав.

 

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны гадна Т.тай үл ялих зүйлээс маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:

 

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хорооны гадна Т.тай үл ялих зүйлээс маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа 1 удаа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Т.ын мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дүгээр хуудас/, гэрч Д.ийн мэдүүлэг /хавтаст хэргийн ******* дүгээр хуудас/, гэрч М.ий мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/, гэрч М.Сувдын мэдүүлэг /хавтаст хэргийн 30, 32 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

- Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 238 дугаар прокурорын саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Д.*******д танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.

                

Шүүгдэгч Д.******* нь хохирогчид хохирол нөхөн төлж хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.  

 

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:      

 

Хохирогч Т.аас “...нэхэмжилсэн нэхэмжлэлийг бүрэн барагдуулсан, надад нэмж нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/ өгсөн байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Д.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ******* нэгжээр торгох ял оногдуулах...” гэсэн,

 

шүүгдэгч Д.******* шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тус тус санал, хүсэлтийг тус тус гаргажээ.

 

 Шүүгдэгч Д.*******д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Д.*******д ******* нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.

 

Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д ******* /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял  оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д ******* /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Д.*******д оногдуулсан ******* /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу *******,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.    

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Ц.МӨНХ-ЭРДЭНЭ