Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2023/ШЦТ/233

 

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Ш.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Ш.*******т холбогдох эрүүгийн 2315000000270 дугаартай, 163/2023/0228/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ын *******, Булган аймгийн *******-******* суманд 1975 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн, 8 ай, эрэгтэй, ******* аймгийн *******-******* сумын ******* баг *** тоотод оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, урьд

Булган аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сар баривчлах ялаар шийтгүүлж байсан, РД: .

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн *******-******* сумын дүгээр багийн гэх газраас 2.9635 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 1.28.028 төгрөгийн шууд хохирол, .28.08 төгрөгийн шууд бус хохирол учруулж, хууль бусаар бэлтгэсэн 2.9635 м3 хэмжээтэй модыг 01-75 ОРО улсын дугаартай Хюундай портер загварын тээврийн хэрэгсэл ашиглаж ******* аймгийн *******-******* сумын төв рүү тээвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*******ын өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000270 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн *******-******* сумын дүгээр багийн гэх газрын ойгоос зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй, хууль бусаар 2.9635 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 1.28.028 төгрөгийн шууд хохирол, .28.08 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.*******ын өгсөн: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагаанд хэрэгт цугларсан:

1. Ш.*******ын хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэх газар нь Булган аймгийн *******-******* сумын Дулаан хаан дүгээр багийн гэх газар байв. Уг газарт босоо модны хожуулд хожуулын урт, диаметр зэрэгт үзлэг хийхэд 30 см-ээс 51 см-ийн урттай, 3 см-ээс 58 см-ийн диаметртэй ширхэг босоо модны хожуул байв. Уг босоо хожуулуудыг 1- хүртэл дугаарлан үзлэгийг явуулав. Мөн Ш.*******ын хэлснээр 16 ширхэг тайрсан унианги модонд үзлэг хийх гэсэн боловч унианги мод үлдээлгүй ачсан нөхцөл байдал тогтоогдсон болно гэх хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 03-08 дахь тал/,

2. Хууль бусаар мод бэлтгэхдээ ашигласан хөрөө нь БНХАУ-д үйлдвэрлэсэн, “Кубань” гэх бичиглэлтэй, цагаан өнгийн нэг ширхэг цахилгаан моторт хөрөө байв гэх Хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 10-11 дэх тал/,

3. ...Үзлэгээр 10 см-ээс 19 см-ийн урттай, 10см-ээс 8.5 см өргөн талтай, 7 см-ээс 28 см-ийн нарийн талтай, дугаарлахад 3 ширхэг хэмжээтэй мод байв. Уг модны хоёр талыг дугаарлан үзлэг хийв. Нийт 3 ширхэг, 10 см-ээс 19 см-ийн урттай, 10 см-ээс 8.5 см-ийн өргөн талтай, 7 см-ээс 28 см-ийн нарийн талтай модыг Ш.*******ын эзэмшлийн 01-75 ОРО улсын дугаартай хөх өнгийн Портер загварын тээврийн хэрэгслийн хамт битүүмжлэхээр тогтов гэх модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 16-20 дахь тал/,

. Иргэний нэхэмжлэгч Г.ын өгсөн: Байгаль экологид учирсан хохирлыг тухайн модны бодит хэмжээг гаргаад, гарсан мөнгөн дүнг 3 дахин нэмэгдүүлж тооцохоор Байгаль орчныг хамгаалах тухай хуульд тусгасан байдаг юм. Тухайн иргэний мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй босоо мод бэлтгэн, тээвэрлэсэн нь хууль бус үйлдэл нь тодорхой байна. Би дээрх буруутай этгээдээс байгаль экологид учирсан хохирлыг нэхэмжилж байна гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29-29 дэх тал/,

5. Иргэний нэхэмжлэгч Ш.гийн өгсөн: *******-******* сумын ойн сангийн нөөц нь 1- дүгээр багт байдаг. Үүнээс Дулаан хаан дүгээр багт Цийлэн, Цагаан толгой гэх газруудад талбайн тусгаарлалт хийгдсэн байгаа. *******-******* сумын Дулаан Хаан дүгээр багийн нутаг гэх газарт 2023 онд талбайн тусгаарлалт хийгдээгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дахь тал/,

6. Гэрч Г.*******ын өгсөн: 01-75 ОРО улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг Ш.*******т 2022 оны 09 дүгээр сард худалдан борлуулаад би ажил төрөлтэй явж байгаад нэр дээр нь шилжүүлж амжаагүй юм. Одоо Ш.******* гэдэг хүний эзэмшилд байгаа. Үлдэгдэл тооцоо байхгүй тул надад хамаагүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-0 дэх тал/,

7. Гэрч Б.ын өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 28-ны шөнө 0 цагийн үед Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг Бүрэн бүст гэх газарт эргүүл шалгалтын үүрэг гүйцэтгэж байх үед 01-75 ОРО улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад *******-******* сумын иргэн ******* гэх хүн нь *******-******* сумаас ******* аймгийн төв рүү зохих зөвшөөрөлгүй метр куб шинэс төрлийн мод бэлтгэн тээвэрлэж явж байсан. Дээрх хүний бичиг баримтыг шалгахад мод бэлтгэх эрхийн бичиг болон гарал үүслийн бичиггүй явж байсан. Тэгээд би та хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн байна гэж хэлээд ******* аймагт тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд саатуулсан. Шинэс төрлийн мод тээвэрлэн явж байсан гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 2-3 дахь тал/,

8. Гэрч Х.-ын өгсөн: ******* гэх хүн нь мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Мод бэлтгэх эрхийн бичгийг тухайн багийг хариуцсан байгаль хамгаалагчид сум дундын ойн ангиар мод бэлтгэх талбайн тусгаарлалтыг хийлгэж түүнийгээ үндэслэн мод бэлтгэх эрхийн бичгийг олгодог. Эрхийн бичгийг олгохдоо хаанаас авах газар нутгийг тусгаж авах хоног хугацааг нэг бүрчлэн тусгаж өгдөг юм. Заасан газраас өөр газраас авах хоног хугацаа хэтрэх, эрхийн бичгийн сунгалт хийлгэхгүй байх, эрхийн бичигт засвар хийх зэрэг нь тухайн эрхийн бичиг нь хүчингүй болгох үндэслэл болдог юм. Олгосон эрхийн бичгээр зөвхөн заагдсан газраас байгалийн жамаар унасан мод, хожуул, торцоовыг цэвэрлэж авна. …Энэ газарт 2023 онд талбайн тусгаарлалт хийгдээгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9 дэх тал/,

9. Гэрч Я.ын өгсөн: ******* нь 2023 оны 10 дугаар сарын 27- ны өдөр мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. …*******-агт сумын Дулаан хаан -р багийн гэх газарт 2023 онд талбайн тусгаарлалт хийгдээгүй гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

10. Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №23/11/16 дугаартай: Хууль бусаар ойгоос мод бэлтгэхэд ашигласан 01-75 ОРО улсын дугаартай Хюундай портер загварын тээврийн хэрэгслийн зах зээлийн үнийг 1.292.500 төгрөг, Кубань маркийн бензин моторт хөрөөний зах зээлийн үнийг 122.500 төгрөг гэх дүгнэлт /хавтаст хэргийн 108-117 дахь тал/,

11. Мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн: Ш.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 01-75 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон 3 ширхэг шинэс төрлийн модыг ******* аймгийн *******-******* сумын тээврийн хэрэгсэл түр саатуулах байранд битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

12. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 20-ны 3867 дугаартай: Булган аймгийн Баян-******* сумын дүгээр багийн нутаг " ” гэх газар нь Ойн мужлалын үзүүлэлтээрээ гуравдугаар мужид хамаарч байна. Нарсны овгийн - (Pinacese), Сибирь шинэс- Larix sibirica Ledeb байна. Шинжилгээнд ирүүлсэн модны тайрдас нь 11.5%-13.2%-ийн чийгтэй байх тул хуурай мод байна. Мөрдөгчийн тогтоолд явуулсан гэрэл зургийн үзүүлэлтийг харахад хэрэглээний бөөрөнхий модоор бэлтгэсэн байх боломжтой. Дээрх модны экологи эдийн засгийн үнэлгээ 1.28.028 төгрөг байна гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 97-103 дахь тал/,

13. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Золбаярын гаргасан экологи эдийн засгийн үнэлгээнд нөхөн төлбөр тооцсон: Шинжээчийн 3867 дугаартай дүгнэлтийг үндэслэн “Байгаль орчныг хамгаалах” тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дэх хэсгийн 1 дэх заалтад заасны дагуу 2.9635 м3 хуурай модны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ 1.28.08 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход .28.08 төгрөгийн нөхөн төлбөр болж байна гэх дүгнэлт /хавтаст хэргийн 10 дэх тал/,

1. Яллагдагч Ш.*******ын өгсөн: 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн үед Булган аймгийн *******-******* сумын дүгээр багийн нутаг гэх газар ганцаараа 01-75 ОРО улсын дугаартай Портер загварын тээврийн хэрэгсэлтэй очоод өөрийн эзэмшлийн шар өнгийн цахилгаан хөрөөгөөр дөрвөн ширхэг мод тайрч бэлтгэн ******* аймаг руу тээвэрлэж яваад 2023 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шөнийн 02 цаг 30 минут орчимд Булган аймгийн ******* сумын нутаг Оросын булаг гэх газарт явж байгаад цагдаад саатуулагдсан юм. 01-75 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх ба би 2022 онд худалдан авсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 118-119 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Г., гэрч Ш., Г.*******, Б., Х.-, Я. нарын өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газарт болон эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хөрөө зэргийг харьцуулан судалснаар шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн *******-******* сумын дүгээр багийн гэх газрын ойгоос зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй, хууль бусаар 2.9635 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод бэлтгэн тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Шүүгдэгч Ш.*******ын зохих зөвшөөрөлгүйгээр ойгоос мод бэлтгэж, тээвэрлэж буй өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан байгаль орчны эсрэг гэмт хэргийн шинжтэй санаатай, нийгэмд аюултай, байгалийн баялаг болон экологийн тэнцвэрт байдалд хохирол учруулсан үйлдэл учир хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна.

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 3 дүгээр зүйлийн 3.1, 3.2, 3.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Ш.******* нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж буюу мод бэлтгэхдээ эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг авахгүйгээр 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Булган аймгийн *******-******* сумын дүгээр багийн гэх газраас 2.9635 м3 хэрэглээний зориулалттай хуурай шинэс төрлийн мод хөрөөдөн бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар:

Шүүгдэгч Ш.*******ын гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1.28.028 төгрөгийн шууд хохирол учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 3867 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт .28.08 төгрөгийн /хавтаст хэргийн 10 дэх тал/ шууд бус хохирол учирсан бөгөөд уг хохиролоос шүүгдэгч Ш.******* нь 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1.700.000 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд төлсөн байна.

Иймд хохирол төлбөрийн үлдэгдэл 2.58.08 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн дансанд оруулахаар шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ш.*******ын ойгоос зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Ш.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ш.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Хавтаст хэргийн 57, 61-66, 68-75 дахь талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа, Булган аймгийн *******-******* сумын дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.******* нь эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ш.*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоос тодорхой хувийг төлж, үлдэх хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сар, 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Ш.*******ыг оршин суугаа газраас буюу ******* аймгийн *******-******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 сар, 10 хоногийн хугацаагаар хязгаарлах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ш.******* нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдэхдээ Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн бор өнгийн цахилгаан хөрөө, 01-75 ОРО улсын дугаартай Хюундай портер загварын тээврийн хэрэгслийг тус тус ашигласан болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хөрөөг хураан авч хэрэгт эд мөрийн баримтаар хавсаргасан, тээврийн хэрэгслийг мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгосон байна.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашиглахыг завдсан 01-75 ОРО улсын дугаартай Хюундай портер загварын тээврийн хэрэгсэл нь хавтаст хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Г.*******ын нэр дээр байдаг боловч түүний гэрчээр өгсөн мэдүүлэг болон шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэргээр уг тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч Ш.*******ын өмчлөл, эзэмшилд шилжсэн болох нь тогтоогдсон.

Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг үл маргах журмаар албадан хурааж, үнэ төлбөргүйгээр улсын төсөвт шилжүүлэх ажиллагаа нь албадлагын арга хэмжээгээр дамжин хэрэгждэг.

Эрүүгийн хариуцлагын нэг төрөл болох албадлагын арга хэмжээний хүрээнд гэмт үйлдлээс эх үүсвэртэй хөрөнгө, орлогыг хураахаас гадна гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлоготой адилтган гэмт этгээдээс албадан гаргуулах үүргийг шүүхэд хуулиар хүлээлгэсэн байна.

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.*******т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн бөгөөд яллагдагчийн гэмт үйлдлээ түргэтгэх, хялбарчлах, хөнгөрүүлэх зорилгоор ашигласан техник, хэрэгслийг хурааж улсын төсөвт шилжүүлэхээр ял албадлагын арга хэмжээг тохиролцсон нь үндэслэлтэй боловч байгаль экологид учруулсан .28.08 төгрөгийн шууд бус хохирлыг төлүүлэхдээ тээврийн хэрэгслийн үнийн дүнг суутган хасахаар тохиролцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд прокурорын газраас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.*******т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан үндэслэлээр ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж хэргийг ердийн журмаар шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, дэх хэсэгт зааснаар мөрдөгчийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ш.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.292.500 төгрөгийн үнэлгээ бүхий 01-75 ОРО улсын дугаартай, Хюундай портер загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 3 ширхэг буюу 2.9635 м3 хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхэд ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 122.500 төгрөгийн үнэлгээ цагаан өнгийн цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгож шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22. дэх хэсгийн 22..1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ыг 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******ыг оршин суугаа газраас буюу ******* аймгийн *******-******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг 1 /нэг/ сар, 10 /арав/ хоногийн хугацаагаар хязгаарласугай.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.*******т сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Иргэний хуулийн 97 дугаар зүйлийн 97.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.*******аас Байгаль экологид учруулсан хохирол 2.58.08 /хоёр сая таван зуун наян дөрвөн мянга наян дөрөв/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын сангийн /РД: 908508/ Төрийн сан дахь 10090001300 тоот дансанд оруулсугай.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1.292.500 /нэг сая хоёр зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 01-75 ОРО улсын дугаартай Хюундай портер загварын тээврийн хэрэгсэл болон гэмт хэрэг үйлдэж олсон 3 /дөчин гурав/ ширхэг 2.9635 м3 хэмжээтэй шинэс төрлийн хуурай модыг тус тус хурааж, улсын орлого болгосугай.

8. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, 122.500 /нэг зуун хорин хоёр мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий моторт хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгосугай.

9. Шүүгдэгч Ш.*******аас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хавсаргасан иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч Г. нь санал, гомдолгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Э.ЭНЭРЭЛ