Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 586

 

 

 

 

 

 

  2020            5             12                                       2020/ДШМ/586

 

 

                           Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А нарт холбогдох эрүүгийн

                                                     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

                               

прокурор Б.Баярхүү,

шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч С.Одгариг,

шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/, Б.Х нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Р.Пүрэвлхам,

шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Даваажанцан, 

шүүгдэгч Т.А, Д.Г нарын өмгөөлөгч Ц.Ариунзул, Г.Должинсүрэн, Х.Базаррагчаа, Ш.Ганбат, Ж.Тэгшмандал,

Бүгд Найрамдах Турк Улсын “Лонтекс макина саная” /LONTEKS MAKINA SANAYA/ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ибрахим Эркан /Tankayalbrahim Erkan/-ын  өмгөөлөгч Г.Орхон,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж, шүүгч Л.Галбадар, С.Батгэрэл нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 918 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А, шүүгдэгч Д.Г, Т.А нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа, Ц.Ариунзул, Г.Должинсүрэн, Ш.Ганбат, Ш.Тэгшбаяр, шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Даваажанцан, шүүгдэгч Э.Ч.Ж, Б.Х нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А нарт холбогдох эрүүгийн 1902003430165 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн, Э.Ч.Ж / E.Ch.J /, 1980 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын Окозон хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12а байрны 66 тоот хаягт түр оршин суух бүртгэлтэй, Монгол Улсад ял шийтгүүлж байгаагүй, /гадаад паспортын дугаар АО6869444/;

 

2. Цэцэн сартуул тээл овгийн Б.Х, 1976 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 12а байрны 66 тоот хаягт түр оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УЖ76121001/;

 

3. Бартууд овгийн Д.Г, 1982 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 13 дугаар гудамжны 335 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 503 дугаар байрны 907 тоот хаягт түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦГ82102573/;

 

4. Боржигон овогт Т.А, 1988 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын хяналт шалгалт, нягтлан бодох бүртгэлийн мэргэжилтэй, “Сако” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Баян дөхөмийн 21 дүгээр гудамжны 9 тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 504 дүгээр байрны 901 тоот хаягт түр оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ТД88092374/;

 

Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/ нь Монгол Улсын иргэн Б.Х, Д.Г, Т.А нартай бүлэглэн 2018 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монгол Улсад үүсгэн байгуулж, улмаар гадаадын аж ахуй нэгжийг цахим хэрэгсэл ашиглаж залилах замаар гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, Монгол улсын нутаг дэвсгэрт 4 хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан,

Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Э.Ч.Ж /E.Ch.J/ нь Монгол Улсын иргэн Б.Х, Д.Г, Т.А нартай бүлэглэн гадаад улсын аж ахуй нэгж, байгууллагуудтай ижил нэртэй “Лонати С.П.А” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин корап сан” /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компанийн Итали улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 234.000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

мөн Бүгд Найрамдах Турк улсын “Лонтекс макина саная” /LONTEKS MAKINA SANAYА/ компанийн Итали улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 464.832.24 евро, 21.300 ам.долларыг тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан,

улмаар дээрх “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48.600.000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 250.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 500.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 326.000.000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж, улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлэн мөнгө угаасан,

мөн “Делүксе мулти сервисес СРЛ" ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тус компанийн Голомт банк дахь 3455119502 дугаартай төгрөгийн харилцах данс руу шилжүүлэх замаар мөнгө угаасан,

 

2. Шүүгдэгч Б.Х, Д.Г, Т.А нар Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Э.Ч.Жтой бүлэглэн /E.Ch.J/,  2018 оны 6 дугаар сараас 12 дугаар сарын хооронд гадаадын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй аж ахуйн нэгж, байгууллагуудыг Монгол Улсад үүсгэн байгуулж, улмаар гадаадын аж ахуй нэгжийг цахим хэрэгсэл ашиглаж залилах замаар гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, Монгол улсын нутаг дэвсгэрт 4 хүнтэй тогтвортой бүлэг байгуулсан,

шүүгдэгч Б.Х, Д.Г, Т.А нар Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн яллагдагч Э.Ч.Жтой бүлэглэн /E.Ch.J/ гадаад улсын аж ахуй нэгж, байгууллагуудтай ижил нэртэй “Лонати С.П.А” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин корап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компанийн Итали улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 234.000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилсан,

мөн Бүгд Найрамдах Турк улсын “Лонтекс макина саная” /LONTEKS MAKINA SANAYА/ компанийн Итали улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 464.832.24 евро, 21.300 ам.долларыг тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан “Лонати С.П.А”  ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан,

улмаар дээрх “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати С.П.А” ХХК-ний Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48.600.000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 250.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 500.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 326.000.000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж, улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлэн мөнгө угаасан,

мөн “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тус компанийн Голомт банк дахь 3455119502 дугаартай төгрөгийн харилцах данс руу шилжүүлэх замаар мөнгө угаасан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Шүүгдэгч Э.Ч.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

шүүгдэгч Б.Хгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, 

шүүгдэгч Т.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар, 

шүүгдэгч Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Холбооны  Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Э.Ч.Ж /E Ch J/, Монгол Улсын иргэн Цэцэн сартуул тээл овогт Б.Х, Бартууд овогт Д.Г, Боржигон овогт Т.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан бүлэглэн гадаад улсын аж ахуй нэгж, байгууллагуудтай ижил нэртэй “Лонати С.П.А” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, Делүксе мулти сервсиес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин корап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компанийн Итали улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 234.000 еврог “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн,

мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48.600.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 29-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 250.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 4-ний өдөр 500.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 6-ны өдөр 326.000.000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж, улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлэн мөнгө угаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Э.Ч.Ж /E Ch J/-д 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Хд 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Год 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Ат 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Э.Ч.Ж /E Ch J/-д 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Хд 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Год 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Ат 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 9 (ес) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Д.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь  заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/-д оногдуулсан 10 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Б.Хд оногдуулсан 9 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Д.Год оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Т.Ат оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/, Б.Х, Д.Г, Т.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн тэдгээрийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/-ийн цагдан хоригдсон 65 хоногийг, шүүгдэгч Д.Гын цагдан хоригдсон 30 хоногийг, шүүгдэгч Т.Аын цагдан хоригдсон 30 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг барагдуулах зорилгоор шүүгдэгч Б.Хгийн нэр дээр бүртгэлтэй 99-55 УНЦ улсын дугаартай, Тоёота ланд крузер 100 маркийн, Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/-гийн 85-82 УБЯ улсын дугаартай Лексус GS450H маркийн тээврийн хэрэгслүүд, шүүгдэгч Д.Гын эзэмшлийн “Роял групп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 85-42 УБВ улсын дугаартай Ниссан датсун маркийн, 61-47 УНИ улсын дугаартай Исузу элф маркийн тээврийн хэрэгслүүд, шүүгдэгч Д.Гын нэр дээр бүртгэлтэй 11-15 УБД улсын дугаартай Митсубишм пажеро маркийн, 16-43 УНТ улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн, 34-19 УНЭ улсын дугаартай Howo ZZ3257 маркийн, 60-80 УНХ улсын дугаартай Beiben ND5310 маркийн, 88-52 ОРА улсын дугаартай  Sinotruk ZZ3255 маркийн, 88-84 ДОР улсын дугаартай Тоёота эстима маркийн, 96-11 УНХ улсын дугаартай Beiben ND5310 маркийн, 04-00 УБӨ улсын дугаартай Мерседес бенз маркийн, 90-81 УБР улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслүүд, 97-39 УН улсын дугаартай Cheng gong маркийн шанагатай ачигч, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 503-907 тоот хаягт байрлах орон сууц, шүүгдэгч Т.Аын нэр дээр бүртгэлтэй 07-04 УБГ улсын дугаартай Тоёота приус маркийн, 07-38 БНХ улсын дугаартай Тоёота приус маркийн, 33-68 УБХ улсын дугаартай Лексус Арэкс 450н маркийн, 34-18 УНА улсын дугаартай Лексус HS 250 маркийн, 54-53 УБҮ улсын дугаартай Тоёота Хариер маркийн, 67-77 ДАР улсын дугаартай Тоёота кроун маркийн, 79-15 УНБ улсын дугаартай Тоёота приус маркийн, 88-11 УБП улсын дугаартай Тоёота веросса маркийн, 97-70 УНД улсын дугаартай Тоёота хариер маркийн, 99-52 УНЦ улсын дугаартай Субару форестор маркийн тээврийн хэрэгслүүд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 504-901 тоот хаягт байрлах орон сууц зэрэг эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласныг тус тус хүчингүй болгож, хохиролд тус тус тооцуулахаар Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн 19020003430165 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөн шалгах нууц ажиллагаа явуулсан ба уг ажиллагааны материал 1 хавтас 40 хуудас, 1 ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Х нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Т.Ааас 660.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Гоос 1.100.000 төгрөгийг, шүүгдэгч   Э Ч Ж/E Ch J/-ээс 220.000 төгрөгийг тус тус гаргуулж “Золач” ХХК-д, шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/-ээс 735.000 төгрөгийг гаргуулж Соёмбот Алтаргана ХХК-д, шүүгдэгч Т.Ааас 100.000 төгрөгийг, шүүгдэгч Д.Гоос 100.000 төгрөгийг, шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/-ээс 100.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Хгаас 100.000 төгрөгийг тус тус гаргуулж Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнд олгож,

Гэр бүлийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/, Б.Х нарын 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Эжикэмэ Бэнжамин Чимэзиэ, 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин Эжикэмэ Чинвэндү Касандра нарт зохих асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж,        

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Э.Ч.Ж /E Ch J/, Б.Х, Д.Г, Т.А нараас 1422477982 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 355.619.495 гаргуулан Бүгд Найрамдах Турк улсын “Лонтекс макина саная” /LONTEKS MAKINA SANAYA/ компанид олгож,

шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай төгрөгийн дансанд байгаа 702.861.120 төгрөгийг “Алпин корап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компанид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Ч.Ж  давж заалдах гомдолдоо: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Эдийн засгийн цагдаагийн албанаас намайг монголоор ярьж чаддаггүй, монгол хэл мэддэггүйгээр далимдуулан миний эхнэрийг хүчлэн миний эсрэг мэдүүлэг өгөхийг шаардаж, миний эсрэг ямар нэгэн нотлох баримт олоогүй ч олон цагаар гэрийг минь нэгжин, компьютер, утсыг минь ухсаны эцэст намайг баривчилсан. Би хэн нэгнээс ийм их хэмжээний мөнгө аваагүй, мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй байтал надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, мөн хуулийн тусай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 10 жилийн хорих ял оногдуулж, 355.619.495 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэнд санал нийлэхгүй байна. Миний бие хэзээ ч өөрийн эхнэр Б.Х, мөн Д.Г, Т.А нартай нэгдэн мөнгө олох зорилгоор гэмт хэргийн бүлэглэл байгуулан, 2018 оны 6 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацаанд гадаадын компани, аж ахуйн нэгжүүдтэй ижил нэртэй аж ахуйн нэгж, компани байгуулах замаар цахим хэрэгсэл ашиглан гадны аж ахуйн нэгжүүдийг залилах, хууран мэхлэх үйлдлийг удаа дараа хийж байгаагүй. Мөн хууран мэхлэх үйлдэл хийх оролдлогыг ч хийж байгаагүй. Би компьютерийн огт мэдлэг, туршлагагүй. Туркийн ALPIN CORAP SANAYA VE TIC болон КОNIEKS MADINA SANAYA компаниудын аль алиныг мэдэхгүй. Хэзээ ч Турк улсад очиж байгаагүй. Түүнчлэн би Монгол Улсын нутаг дэвсгэр дотор болон гадна хэзээ ч мөнгө угаах үйлдэл хийж байгаагүйн зэрэгцээ амьжиргаагаа залгуулах гэж хууль бус мөнгө хэзээ ч олж байгаагүй. Би 2014-2018 онд эхнэртэйгээ өөрийн эх орон Нигер улсад 4 жил орчим амьдарсаныхаа дараа эхнэртээ амласны дагуу эхнэр хоёр хүүхдийнхээ хамтаар Монгол улсад амьдрахаар ирсэн. Би Нигер улсад хувийн бизнес эрхэлдэг, хог хаягдал боловсруулах компани болон зочид буудал, бар ажиллуулдаг. Би хүүхдүүдээ төрсөн орных нь амьдрал соёлтой танилцуулах зорилгоор 2018 оны 2 дугаар улирлын эхээр Монголд гэр бүлийн хамт ирсэн. Би Монгол Улсад ирээд хэд хоногийн дараа эхнэртэйгээ хамт явж байгаад Д.Г, Т.А нартай таарсан. Тэд англиар ярьж чаддаггүй, би ч Монголоор ярьж чаддаггүй болохоор би тэдэнтэй юу ч яриагүй. Би зөвхөн тэр хүмүүстэй уулзахад нь л эхнэрээ дагаж хань болж явсан. Дараа нь эхнэр маань түүнтэй уулзсан эдгээр хүмүүс Монголд алт, нүүрсний уурхайтай бөгөөд түүндээ хөрөнгө оруулагч хайж байгаа гэж хэлсэн. Эхнэрийг минь гадаад нөхөртэй гэдгийг сонссон учраас л түүнтэй холбоо барьсан гэж хэлсэн. Тэд намайг өөрсдийн компанидаа хөрөнгө оруулалт хийхийг хүссэн. Харамсалтай нь би Монголд дөнгөж ирж байгаа, би өөрийгөө, гэр бүлээ Монголд авч ирэх гэж маш их мөнгө үрсэн болохоор чадахгүй гэдгээ хэлсэн. Гэхдээ би бодъё гэж эхнэртээ хэлсэн. Би Хятадад танилцсан, найз Кезитотой ярилцаж байхдаа “Монголын уурхайн компанид хөрөнгө оруулах” талаар хэлсэн. Дараа нь түүнийг эхнэртэйгээ танилцуулсан. Хэсэг хугацааны дараа Кизито тодорхой хөрөнгө оруулаад, нөгөө хоёр залууд залилуулсан гэдгийг сонссон боловч тухайн үед би хүүхдүүдээ хараад, гадаадаас өөрийн бизнесээ удирдах гээд маш их завгүй байсан. Кизито надад юу ч хэлээгүй, ямар нэгэн гомдол гаргаагүй байсан. Манай эхнэр надад “Д.Г, Т.А  нарт өөр хөрөнгө оруулагч олоход нь туслаач, тэд бизнесийн үйл ажиллагаагаа эхлэхэд их хэмжээний хөрөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэд эхний хөрөнгө оруулагчийнхаа мөнгийг хулхидаж авсан болохоор би нэг их анхаарал тавиагүй. Гэтэл эхнэрээр дамжуулан дахиад хөрөнгө оруулагч олоход туслаач гэж ятгаад амар тайван байлгахгүй байсан. Эхнэр маань тэр хүмүүс миний хувьд бараг л төрсөн ах дүү нар шиг минь хүмүүс гэж хэлсэн. Төд удалгүй би өөрийн Нигерт амьдардаг Мишарк гэдэг найзтайгаа холбоо барьж Монгол дахь уул уурхайн компанид хөрөнгө оруулах талаар хэлэхэд тэрээр “өөр төсөлд хөрөнгө оруулж байгаа болохоор одоохондоо чадахгүй, гэхдээ бодолцъё” гэж амласан. Хэсэг хугацааны дараа тэр надтай холбоо барьж Чейф /Chief/ гэдэг хүнийг танилцуулсан. Би Чейфд Монголын алт, нүүрсний уурхайд хөрөнгө оруулах талаар ярьж, тэрээр зөвшөөрснөөр би түүнийг өөрийн эхнэр Б.Хтай танилцуулсан. Би хөрөнгө оруулалттай холбоотой ямар ч мөнгийг хакердах, шилжүүлэх, цуцлах, эсвэл хүлээн авах үйлдэл хийгээгүй. Энэ бол миний асуудал биш байсан. Би хүн танилцуулан зуучласнаар дундаас нь юм авна ч гэж бодоогүй. Миний цорын ганц бодсон зүйл бол өөр шигээ эрчүүдэд л туслах явдал байсан. Би өөрийгөө давтан гэмт хэрэг үйлдсэн гэхэд маш их гайхаж, өөрийн огт мэдээгүй гэмт хэрэгт буруутгагдаж байгаадаа маш их харамссан. Намайг уг гэмт хэрэгт холбох ямар ч нотлох баримтгүй байж 10 жилийн хорих ял оногдуулж байгаад маш их гайхаж байна. Эдийн засгийн цагдаагийн албанаас манай эхнэрийг дуудсан. Дараа нь намайг дуудаж, Чейфтэй нүүрэлдүүлэн түүний ашиглаж байгаа мөнгөний эх үүсвэрийн талаар буруутгах үед л би хакердсан мөнгөний талаар анх мэдсэн. Хожим нь утсаар ярих үед бид зөрчилдөхөд хүрсэн. Би тэдний уул уурхайн бизнестэй орооцолдож байгаагүй боловч банк болон цагдаагаас Чейфээс хөрөнгө оруулсан мөнгийг хакердс гэж хэлэхэд би маш их уурлан эгдүүцсэн. Би өөрийн эхнэр Б.Х болон Д.Г, Т.А нараас хэзээ ч тэдний уул уурхай болон хөрөнгө оруулалттай холбоотойгоор мөнгө авч байгаагүй. Гэтэл манай эхнэр надад уурхайн хөрөнгө оруулалтаас бонус буюу хөрөнгө оруулагч олж өгсний урамшуулалд 5 хувийг нь  авдаг гэж хэлсэн. Тэрээр ойролцоогоор 40.000.000 /дөчин сая/ төгрөгийг одоогийн байдлаар авсан гэж хэлсэн. Би хэзээ ч аж ахуйн нэгж байгууллага болон банкнаас мөнгө авах ажилд нь оролцож байгаагүй, Хятад улс руу мөнгө шилжүүлж байгаагүй болохоор энэ талаар юу ч мэдэхгүй. Би давж заалдах шатны шүүх бүх нотлох баримтыг нухацтай хянан үзэхийг хүсэж байна. Учир нь намайг буруутгах ял оноох хангалттай баримт байхгүй байгаа тул энэ хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгөхийг хүсэж байна. Өмнө нь цагдаагаас миний эхнэр Хг байцаах үед тэрээр Д.Г, Т.А нартай холбоотой мөнгө гаргах, шилжүүлэх болон дансанд хийх үйлдлүүдэд намайг огт оролцож байгаагүй гэдгийг тодорхой хэлсэн.

Т.Аын мэдүүлсэнчлэн бид нар хэд хэдэн удаа уулзаж байсан ч хөрөнгө оруулалтын талаар ярьж байгаагүй бөгөөд түүний мэдүүлэгт үндэслэн намайг энэ гэмт үйлдэлд оролцсон гэсэн ямар ч нотлох баримт байхгүй. Манай орон сууцанд миний эхнэр Б.Х бид 2 50.000.000 / тавин сая/  төгрөгийг хараагүй, мэдэхгүй гэдгийг дурдсан. Гэхдээ тэд ямар нэгэн машин авах зорилгоор зарим мөнгийг шилжүүлсэн гэдгийг би сонссон ч энэ нь хэдий хэмжээний мөнгө байсныг мэдэхгүй. Би ямар нэгэн гүйлгээ хийхээр тэдэнтэй хамт банк явж байгаагүй. Нэмж хэлэхэд, Д.Гын мэдүүлэгт дурдсан би түүнээс аж ахуйн нэгж байгуулахыг гуйж байсан гэдэг бол маш худал зүйл. Би Монголоор уншиж, ярьж, бичиж чадахгүй, Г англиар уншиж, ярьж, бичиж чадахгүй байхад яаж бидний хооронд тийм харилцаа байж болох вэ. Би хэзээ ч энэ бизнесийн үйл ажиллагааны оролцогч байгаагүй болохоор компани болон аж ахуйн нэгж байгуулах үеэр түүнтэй болон түүний түншүүдтэй хамт явж байгаагүй гэдэг нь тодорхой. Түүнээс гадна Г намайг Америкаас ирэхэд онгоцны буудал дээр тосч байгаагүй. Бид хоорондоо хэлний бэрхшээлтэй байхад яаж би түүнтэй уулзаж байсан байхав дээ. Тэр алдаа гаргасан нь тодорхой. Тэгээд ч Америкийн Нэгдсэн Улсаас ирсэн хүний зорилго юу байх вэ. Би энэ талаар мэдэхгүй, надад ямар нэгэн санаа оноо байхгүй. Би компани байгуулах, бүртгүүлэхийн тулд хэнтэй уулздаг, хэдэн төгрөгийн зардалтай байдгийг мэдэхгүйн зэрэгцээ түүнд бичиг баримт бэлтгэхэд нь тусалдаг Жавзаа гэдэг хүнтэй хэзээ ч уулзаж байгаагүй. Гын /1хх 92-98/ “бид нэг компаний данс руу шилжүүлсэн мөнгийг үрсэн гэж мэдүүлсэн ба тэрээр нэмэлт нотлох баримтаар тайлбар хийж ... би эдгээр компаниудын данс руу шилжүүлсэн мөнгийг авах үйлдэлд оролцож байгаагүй. Тэдэнтэй хамт банкин дээр очиж байгаагүй, манай гэрт ямар нэгэн хайрцагтай мөнгө байхыг хараагүй гэж мэдүүлсэн. Надад Монголд найз байгаагүй болохоор би үргэлж л гэртээ байдаг. Хоёр бага насны хүүхэд минь байдаг болохоор хааяа эхнэрийнхээ гэрийнхнээр очдог. Заримдаа өөрийн эх орон /Нигер улсад/ байгаа бизнесээ удирдан зохицуулах шааардлагатай болдог. Надад Хятад улсад ямар нэгэн бизнес байгаагүй болохоор би өөрийн эхнэр Б.Х, Д.Г, Т.А нараас Хятад, Нигер эсвэл өөр ямар нэгэн улс орон руу мөнгө шилжүүлэхийг хүсэж байгаагүй. Түүнчлэн Туркийн “Лонтекс Макина Саная” компани болон “Атаманлар” компанийн захирал Ибрахим Эркан болон Туркийн “Алпин Корап Саная Ве Тик” компанийн захирал Векмэзи Мурат нарын аль алиных нь мэдүүлсэнчлэн тэд намайг танихгүй, бөгөөд би ч тэднийг танихгүй Би тэдгээр компаниудын талаар огт сонсож байгаагүй тул тэдний мөнгийг хууль бусаар луйвардан аваагүй. Би Турк улс дахь ямар нэгэн байгууллага, компани, эсвэл өөр хэн нэгэнтэй бизнес хийж байгаагүй.

Мөрдөн байцаах ажиллагааны зарим дүгнэлтүүд буруу гарсан. Гэмт үйлдэл хийгээгүй, гэм буруугүй намайг буруу шүүж мөрдөн шалгах ажиллагааг хангалтгүй явуулан, бодит нотлох баримтгүйгээр 10 жилийн хорих ял оногдуулсан болохоор шүүхээс надад эрх чөлөө хайрлана уу хэмээн хүсэж байна. Би шүүхийн шийдвэр уншиж байх явцдаа гарсан зарлага нь орсон орлогоосоо өндөр болохыг олж анзаарсан ба шилжүүлэг хийхээс өмнө энэ данс тодорхой мөнгөтэй байсан эсэх нь миний хувьд тодорхойгүй байсан. Эцэст нь би давж заалдах шатны шүүхээс энэ бүх нотлох баримтуудыг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан миний хүргүүлсэн нотлох баримтыг дахин шалгаж өгөхийг хүсэж байна. Цагдаагийн ажилтныг байцаалт авахаар Турк руу явсан гэж сонссон. Тиймээс би Нигерийн талаас хөрөнгө оруулагч /удирдаж байгаа этгээд/-ийг баривчлах, мөн Монголоос Хятад улс руу илгээсэн мөнгийг хүлээн авсан данс эзэмшигчийг судлахын тулд цагдаагийн ажилтныг Нигер болон Хятад руу явуулахыг бас санал болгож байна. Түүнээс гадна прокуророос мэдэгдсэнээр бусад хөрөнгө оруулалтын мөнгө болон Хятад улс руу шилжүүлсэн мөнгөтэй холбоотой өөр хоёр хавтаст хэрэг нээсэн гэж ойлгосон болохоор нэг эрүүгийн хэрэгт нь нэгтгэж шалгана гэж найдаж байна. Хэргийг шүүхээсээ өмнө маш сайн шалгах нь чухал. Түүнчлэн шүүхэд байгаа хавтаст хэргийг уншиж байхдаа бусад хөрөнгө оруулалтын мөнгө илгээж, хүлээж авч байсан гэдгийг олж мэдсэн. 101.000 ам доллар /нэг зуун нэг мянган ам доллар/ болон 338.000 евро /гурван зуун гучин найман мянган евро/ байгаа ч энэ бүх мөнгийг хэн гаргаж, хэн зарцуулсан талаар сайн судлаагүй. Цагдаагаас энэ бүхнийг сайн судлах хэрэгтэй.

Түүнчлэн би Туркийн “Лонтекс Макина Саная” компаниас хууль бусаар хакердан авсан мөнгийг зарцуулах, үрэх үйлдэлд оролцоогүй болохоор 355.619.495 төгрөгийг нөхөн төлж чадахгүй гэдгээ хэлмээр байна. Надад Монголд улсад Лексус GS450Н маркийн, 85-82 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслээс өөр ямар ч хөрөнгө байхгүй. Хэрэв би энэ мөнгийг авсан байсан бол Монголд маш их өмч хөрөнгөтэй болох байсан. Гэхдээ би ийм хакердсан мөнгийг хүлээн аваагүй.

Би хакердсан мөнгөнөөс юу ч аваагүй. Тиймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дахь заалт болон мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтуудад зааснаар буруутгаж нийт 10 жилийн хорих ял оногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний 2011 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн хүү Эжикеме Бенжамин Чимези болон 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр төрсөн охин Эжикеме Чинвендү нар маань нас бага, байнгын асаргаа халамж хэрэгтэй байгаа. Би хүүхдүүдийнхээ төлөө л амьд яваа болохоор тэднийгээ асарч халамжлан, сурган хүмүүжүүлэх хүсэлтэй байна. ...” гэв.   

 

Шүүгдэгч Б.Х давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж миний зүгээс үзэж байна. Миний нөхөр Э.Ч.Ж бид хоёр бусдыг залилан мэхлэх, цахим сүлжээнд нэвтрэх гэм буруутай үйлдлийг хийгээгүй бөгөөд хохирогчид гэх Бүгд Найрамдах Турк Улсын нэр заагдсан 2 аж ахуйн нэгжүүдийг болон хохирогчоор мэдүүлэг өгсөн Бүгд Найрамдах Турк улсын 2 иргэнийг огт танихгүй, ямар нэгэн аргаар уулзаж ярилцаж, харилцаж байгаагүй бөгөөд уг аж ахуйн нэгжүүдийн нэрс, хохирогч нарын нэрсийг анх хавтас хэрэгтэй танилцахдаа л мэдсэн болно. Биднийг цахим хэрэгсэл ашиглаж гадаадын аж ахуйн нэгжийг залилсан гэж яллаж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй юм. Учир нь, миний нөхөр Э.Ч.Ж бид хоёр цахим сүлжээнд нэвтэрч хүн залилах хэмжээний компьютер, техникийн мэдлэг боловсрол байхгүй. Хавтас хэрэгт өгсөн хохирогчийн мэдүүлгээс харахад хохирогчийн и-мэйл хаягийг хакердаж хууль бусаар нэвтэрч харилцсан гэсэн байгаа бөгөөд бидэнд ийм өндөр зэрэглэлийн чадвар, компьютер, англи хэлний боловсрол байхгүй. Бидний гар утас, компьютер болон гэрт хийсэн үзлэг нэгжлэгийн үеэр биднийг уг хууль бус үйлдлийг хийсэн гэсэн нотлох баримт гарч ирээгүй болно. Нөхөр бид хоёр Д.Г, Т.А нарын хүсэлтээр хөрөнгө оруулалт оруулж ирэхээр нөхөр маань өөрийн найз Мишарк гэх хүнээр дамжуулан Чейф гэх хүнтэй биднийг холбож өгсөн. Чейфийн хөрөнгө оруулалт гэж Монгол руу шилжүүлсэн мөнгөнүүдийг хууль бус, хакердаж олсон мөнгө гэж мэдээгүй болно. Үнэн хэрэгтээ Чейф нь бодит байдлыг нуун дарагдуулж байсныг бид мэдээгүй. Энэ тухай хожим 2019 оны 2 дугаар сард Голомт банк дээр би өөрийн биеэр очиж уулзахдаа тодорхой мэдсэн. Уг хэрэгтэй холбогдуулан Бүгд Найрамдах Турк Улсад мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд тэд өөрсдийн шугамаар хохирогчдын цахим сүлжээнд хууль бусаар нэвтэрч, и-мэйлыг нь хакердсан хүмүүсийг хайж байгаа гэж хавтас хэргээс ойлгосон. Уг мөрдөн шалгах ажиллагааны хариуг хүлээлгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзээгүй. Нотлох баримт харилцан зөрүүтэй байхад яллах дүгнэлт үйлдэж, биднийг ялласан нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Миний нөхөр Э.Ч.Ж бид хоёрыг мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн гэж яллаж байгаа боловч Д.Г, Т.А бид 3 хөрөнгө оруулагч болох Чейфийг уг мөнгөний тодорхой хувийг тоног төхөөрөмжийн зардал болгон Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлэх ёстой гэсний дагуу шилжүүлсэн нь мөнгө угаах үйлдэл болж буйг үнэхээр мэдээгүй юм. Миний нөхөр Э.Ч.Ж нь Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу мөнгө шилжүүлэх үйлдэлд огт оролцоогүй. Мөнгө шилжүүлэх ямар нэгэн зааварчилгаа өгч байгаагүй хэрнээ 3 жилийн ял сонсож буйд үнэхээр гомдолтой байна. Миний нөхөр Эжикэмэ Жон Чимэзийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу мөнгө шилжүүлсэн мөнгөний баримт гүйцэт биш, дутуу, зохих гэрчүүдийн мэдүүлгийг аваагүй, улсын яллагч Б.Баярхүүгийн хэлснээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад энэ талаар мөн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, хавтас хэрэг нээгдсэн байгаа гэсэн боловч уг хэрэг бүртгэлтийн эцсийн шийдвэр гараагүй байхад яг хэдий хэр мөнгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлсэн нь тогтоогдоогүй уг мөнгө ямар хүнд очсон, яаж зарцуулагдсаныг ч тодруулалгүйгээр биднийг мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж яллаж буйд гомдолтой байна. Мөн хэн хэн, хичнээн төгрөг авч юунд зарцуулсныг бүрэн гүйцэт үнэн зөвөөр тодруулаагүй байж хохирлын мөнгийг хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн. Ялын дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулж байгаа нь бидний эрх зүйн байдлыг дордуулж байгаа явдал юм.

Хамгийн анхны бэлэн мөнгө гаргалтыг 2018 оны 11 дүгээр сард Г, А бид 3 Баянзүрх дүүргийн Сансар дахь Голомт банкнаас хийж байсан. Энэ тухай хэний гарын үсгээр мөнгө гарсан, ямар аж ахуйн нэгжид орж ирсэн гэх мэт ямар нэгэн нотлох баримт гэрчийн мэдүүлэг байхгүй байгаа нь мөрдөн шалгах ажиллагаа дутуу явагдсаны нэг жишээ юм. 2018 оны 6 дугаар сард Кизито гэгчийн зуучилсан хөрөнгө оруулалт нь “Sako” /Эс Эй Кэй Өү/ ХХК-иар оруулж ирсэн 101.000 гаруй америк доллар, 2018 оны 11 дүгээр сарын сүүл 12  дугаар сарын эхэн үед Чейфийн хөрөнгө оруулалтаар шилжүүлсэн 70.000 гаруй америк доллар, “Никон Косо” компаниар орж ирсэн 300.000 гаруй еврогийн хөрөнгө оруулалтын талаар хавтас хэрэгт огт дурдаагүй байгаа нь тун хачирхалтай. Эдгээр мөнгөнүүдийг хэн, хэзээ, хаанаас, яаж авсан, юунд зарцуулсан талаар ямар нэгэн мэдээлэл, мэдүүлэг, нотлох баримт огт байхгүй. Г нь уг мөнгийг хэрхэн, яаж авсан, зарцуулсан тухайгаа тайлбар өгнө гэж байсан боловч хариулахаас зайлсхийсэн, ямар ч тайлбар хийгээгүй. Мөн Гын өмгөөлөгч Базаррагчаа, Ариунзул нар нь энэ талаар ярилцахаас эрс эсэргүүцэж булзааруулж байсан нь сэжиг бүхий үйлдэл гэж үзэж байна. Энэ тухай намайг болон миний өмгөөлөгч асуухад Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөн байцаагч ахмад н.Сэргэлэн, улсын яллагч Б.Баярхүү нар нь “уг асуудлаар тусад нь хэрэг бүртгэл нээсэн байгаа” гэсэн хариултыг өгсөн бөгөөд хэдэн хавтас хэргийг, хэзээнээс нээсэн, хэн гэдэг байцаагч дээр хэрэг шилжсэн гэх мэт ямар ч тодорхой мэдээлэл өгөөгүй нь хуульд нийцэж буй эсэх нь эргэлзээтэй. Эдгээр мөнгө Кизито, Чейф нарын хөрөнгө оруулалтын журмаар явуулсан мөнгө байтал яагаад энэ хэрэгтэй хамт шалгахгүй тусад нь хэрэг нээн шалгаж байгаа нь маш ойлгомжгүй байна. Адилхан нэг л хүнээр орж ирсэн хөрөнгө оруулалтуудыг тус тусад нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж 2 удаа яллах гэж байгаа нь яллагдагч нарын эрх зүйн байдлыг ноцтойгоор дордуулж буй явдал юм. Эсвэл үүний цаана Г, А нарын уг хөрөнгө оруулалтуудын бүх мөнгийг нууцаар худал ярин хувьдаа авч завшсанаа нуун дарагдуулах гэсэн далд ажиллагаа юу гэдгийг ойлгохгүй байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Бүгд Найрамдах Хятад улс руу шилжүүлсэн мөнгөн дүнг үнэн зөв гаргаагүй, мөн Г, А нар нь “Лонита С.П.А” компаниар орж ирсэн хөрөнгө оруулалтын мөнгөний бараг 30 гаруй хувийг буюу 500.000.000 орчим  төгрөгийг уул уурхайд зарцуулагдах ёстой. Мөн дээр дурдсан тусдаа шалгагдаж буй 1.300.000.000 гаруй төгрөг, нийт 1.800.000.000 орчим төгрөгийг хувьдаа завшсан байтал яг хэн хэн хичнээн төгрөг шилжүүлсэн зэргийг үнэн зөвөөр нь тодруулж шалгаж гаргалгүйгээр нөхөр бид хоёрт тус бүр 355.619.495 төгрөг буюу нийт 720.000.000 төгрөгийн хохирлыг төлүүлэх шийдвэр гаргасан. Миний бие уг хөрөнгө оруулалтын зуучлалын хөлсөнд 5 хувь буюу 45.000.000-47.000.000 төгрөг л авсан байтал бусдын авч завшсан мөнгөний хохирлыг төлөх болж байгаа нь шударга бус шийдвэр гэж үзэж байна. Мөнгөний бодит эх үүсвэрийг хөрөнгө оруулалт гэдэг нэрийн дор нууж биднийг төөрөгдүүлэн ашиглан гар хөлөө болгож буй Чейф болон түүний цаадах хүмүүс /магадгүй байгаа бол/ сул чөлөөтэй явж байна. Нөхөр бид хоёрыг ашиглан, орж ирсэн мөнгийг ил далдаар авч хөрөнгөжчихөөд аваагүй гээд байгаа жинхэнэ этгээдүүд нь /Г, А/ биднээс ч бага ял авч байгаа нь шударга ёс, бодит байдалд нийцэхгүй байна. 1.800.000.000 орчим төгрөг авч завшсан хүмүүст өөрсдөд нь оногдсон төлбөрийг төлөхөд толгой өвтгөх асуудалгүй. Өшөө цаана нь өч төчнөөн залилан  мэхэлж авсан хөрөнгө үлдэж буйг шүүх хавтас хэрэгт хавсаргасан нотлох баримтуудаас харж буй гэдэгт итгэж байна.

Г, А нар нь аваагүй гэж яриад байгаа мөнгөөн хувьдаа авч завшсан нь тэдний худалдаж авсан хэдэн зуун саяын үнэтэй байр, эд хөрөнгийн тодорхойлолт, мөн худалдан авсан цаг хугацааны хувьд ч гэсэн тохирч байгаа нь хавтас хэрэгт байсаар байтал хэн, хичнээн төгрөг авсныг үнэн зөвөөр шалгаж нягтлалгүй, хохирлын хэмжээг адил хэмжээгээр төлүүлэхээр шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэх үү. Миний бие зуучлалын хөлсөнд 40.000.000 гаруй төгрөг л авсан байж бүхэл бүтэн 700.000.000 гаруй төгрөг төлүүлэхээр шийдвэрлэж байгаа нь үнэхээр шударга бус шийдвэр юм. Мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй явагдсан гэж үзэж байна. Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, бодит байдлыг нуун дарагдуулж биднийг гар хөлөө болгож ашигласан хүмүүсийг Интерполд хандан олуулж өгөхийг хүсэж байна. Миний нөхөр болох Э.Ч.Ж нь Чейфийг олох ажиллагаанд сайн дураараа туслахыг мөрдөн байцаагч, ахмад н.Сэргэлэнд санал болгосон боловч хүлээж аваагүй. Би болон миний нөхөр Э.Ч.Ж нь хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг гэмт хэргийн улмаас олдсон мөнгө гэж мэдэж байсан бол анхнаасаа өөрийн нэрийг аж ахуйн нэгжид Д.Гын ятгалгаар оруулахаас эрс татгалзаж,  өөрийн гарын үсгээр мөнгө гаргахад оролцохгүй байж болох байсан. Миний нөхөр Э.Ч.Ж нь хөрөнгө оруулалтын бодит байдлыг аль 2019 оны 2 дугаар сард мэдсэнээсээ хойш, Монгол Улсын нутаг дэвсгэрээс гарч оргон зайлж болох байсан. Гэвч нөхөр маань өөрийг нь цахим сүлжээнд нэвтэрч бусдыг залилан амьжиргааны эх үүсвэр болгосон, мөнгө угаасан гэх үйлдлүүдийг хийгээгүй учраас Монгол Улсын шүүх, цагдаагийн байгууллага нь хэргийн үнэн зөвийг олж шударгаар шийднэ гэж итгэсэн билээ. Мөн Голомт банкны ажилтнуудыг дуудан шалгах ажиллагааг хангалтгүй хийсэн. Голомт банкны ажилтан Мөнхбаярын мэдүүлгийг онцгойлон авч үзэх хэрэгтэй. Тэрбээр хэлэхдээ “2018 оны 6 дугаар сард “Sako” компанийн дансаар орж ирсэн 101.000 гаруй америк доллар, мөн 2018 оны 11 дүгээр сард орж ирсэн 70.000 гаруй америк долларын араас асуулга орж ирсэн боловч уг мөнгөнүүд нь данснаас гарсан байсан тул цагдаад мэдэгдээгүй гэсэн байдаг. Аж ахуйн нэгжийн гаднаас орж ирсэн мөнгөний араас асуулга орж ирсэн байхад банкны зүгээс аж ахуйн нэгж эзэмшигч рүү ярьж, асууж тодруулахгүй өнгөрөөнө гэж байж болох уу. Миний бодлоор байж болохгүй асуудал гэж бодож байна. Банк, банкны ажилтан анх асуулга ирэхэд л уг хөрөнгө оруулалтын цаад мөн чанарыг мэдчихээд ашиг сонирхлыг үүднээс Г, А нартай хуйвалдан хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг нуун дарагдуулсан гэж бодож байна. Улмаар уг аргаар өшөө илүү мөнгө олж болох юм байна гэдгийг мэдчихээд бодит байдлыг надаас нуун дарагдуулж, дахин хөрөнгө оруулалт олохыг шаардаж, албаар миний нэрээр аж ахуйн нэгжийг нээж, дахин ямар нэгэн асуулга орж ирвэл, бүх гэм бурууг надад тохохыг эртнээс төлөвлөсөн болов уу. Банк нь аж ахуйн нэгжийн эзэмшигч, мөнгө гаргах, шилжүүлэх эрх бүхий хүнийх нь зөвшөөрөлгүйгээр тухайн аж ахуйн нэгжийн валютын дансанд орсон мөнгийг төгрөгийн данс руу нь шилжүүлж мөнгө угаах хууль бус үйлдэл хийсэн гэх мэт банкны буруутай үйл ажиллагаа илт харагдаад байхад зохих журмын дагуу шалгаж тохирох шийтгэлийг нь оногдуулахгүй байгаа нь хуульд нийцэхгүй юм.  

“Лонита С.П.А” ХХК-ийн данс руу орж ирсэн мөнгө нь 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр бөгөөд уг мөнгө нь орж ирэхээс өмнө 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би Бүгд Найрамдах Хятад Ард улс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн баримт байгаа боловч эдгээр үйлдэл нь цаг хугацааны хувьд эрс зөрүүтэй байхад нягталж шалгах ажиллагааг дутуу гүйцэтгэсэн. Үүнээс улбаалан 2018 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн Сансар дахь Голомт банкны салбараас авсан 70.000 гаруй америк доллар болон Г, А нарын дансаар дамжуулан авч завшсан 2018 оны 6 дугаар сард орж ирсэн 300.000 гаруй еврогийн асуудлыг энэ хавтас хэрэгтэй зайлшгүй холбон шалгах ёстой гэж бодож байна. Мөн хохирогчийн өмгөөлөгч Г.Орхон нь шүүх хурлын үеэр би болон миний нөхөр Эжикэмэ Жон Чимэзийг ядуу амьдралтай учраас Монгол Улсад хууль бусаар мөнгө олж баяжих гэж ирсэн хэмээн амьдрал нь ядуу байх ёстой мэт илт доромжлон, Холбооны Бүгд Найрамдах Нигер Улсын иргэд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн байх үндэслэлтэй гэж гүтгэж, нөхрийг минь илтээр арьс өнгө, гарал үүслээр нь ялгаварлан тухайн улс орныг хүртэл илт доромжилсон байр сууринааас хандаж, шүүхийн өмнө бидний эрх зүйн байдлыг илтэд дордуулсан болно. Түүнчлэн анхан шатны шүүх нь хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бөгөөд шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, сэдэл зорилго гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх хэмжээг үнэн зөвөөр тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байгаа Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 918 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан гомдолд дурдагдсан зүйлсийг дахин шалгаж, гэм буруутай үйлдэл болон төлөх ёстой хохирлын хэмжээг үнэн зөвөөр тогтоож өгнө үү. ... ” гэв.     

 

Шүүгдэгч Д.Г давж заалдах гомдолдоо: “...Д.Г миний бие хохирогч гэх Бүгд Найрамдах Турк Улсын “Атаманлар” компанийн захирал Ибрахим Эркан, “Лонтекс макина саная” компанийн захирал Вэкмэзи Мурат гэх хүмүүсийг огт танихгүй холбогдож байгаагүй. Тэд ч мөн намайг танихгүй гэдгээ мэдүүлсэн. Бидний хооронд ямар нэгэн харилцаа үүсч байгаагүй. Гэтэл танихгүй мэдэхгүй хүмүүсээ би хэрхэн яаж залилсан байх вэ. Энэ талаар нотлох баримт огт байдаггүй. Цахим хэрэгслийг хэзээ, хаана, яаж, хэн гэдэг хүн хэрэглэж гэмт хэргийг үйлдсэн нь юугаар нотлогдож байгаа юм. Би цахим инженер биш намайг цахим хэрэгсэл ашиглан залилах мэхлэх гэмт хэргийг үйлдсэн гэх баримт нотолгоо хаана байна. Би хавтас хэргээс олж үзсэнгүй, харсангүй. Э.Ч.Ж хаана хэнтэй, ямар хүмүүстэй холбогдож юу хийдэг талаар надад мэдэх юм байхгүй. Хэл яриаг нь ч ойлгохгүй.

“Лонати С.П.А” ХХК, “Делүксе Мулти Сервисес СРЛ” ХХК-ийн хувьд гадаадад ийм нэртэй компани байдгийг мэдэхгүй. Мөн дээрх хоёр компанид Д.Г миний бие ямар нэг алба хашдаггүй, захиран зарцуулах хууль ёсны төлөөлөх эрх байхгүй.

“Лонати С.П.А” ХХК-ийн дансанд орсон мөнгийг 5 удаагийн үйлдлээр Б.Х Голомт банкнаас авч Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэд болох Ляо Фанг, Зао Лянг,Ву Тиан И нарт шилжүүлсэн болох нь баримтаар нотлогддог. Мөн шүүгдэгч Б.Х болон түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нар анхан шатны шүүх хурал дээр “Лонати С.П.А” ХХК-ийн дансанд орж ирсэн мөнгөнөөс 2.900.000 орчим юанийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлсэн гэдгээ мэдүүлсээр байтал хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж байгаа нь жинхэнэ гэмт этгээдүүдийг мөнгө болон ял завших боломж олгож байна. Миний үйлдэл бол Б.Хгийн хүсэлтээр компани байгуулахад нь зуучилж өгсөн. Уг үйлдлийг гэмт хэрэг гэдгийг мэдсээр байж зориудаар хийсэн үйлдэл биш. Миний хувьд Б.Хтай бэр дүүгээрээ дамжуулан танилцсан бөгөөд зөвхөн хууль ёсны хөрөнгө оруулалтын чиглэлээр ярилцдаг байсан.

Д.Г намайг ийнхүү шийтгэснээр жинхэнэ гэмт этгээдүүдийг мөнгө завших, ял завших боломж олгож, намайг хилсдүүлж, миний гэр бүл, эхнэр, 4 хүүхдийг минь давхар шийтгэн яллаж, гэр бүлийн дундын өмчлөлийн байр болох хөрөнгөөр хохироож байна. Миний бие Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг Өгөөмөрийн уурхай, Бадмаараг уурхайд хөрс хуулалтын чиглэлээр ажил эрхлэн явуулдаг байсан бөгөөд 20 жилийн хугацаанд шударга хөдөлмөрөөр өөрийн гэр бүлээ авч явж ирсэн. Иймд дээр дурдсан асуудлуудыг хянан үзэж шүүгдэгч Д.Г миний гомдлыг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.   

 

Шүүгдэгч Т.А давж заалдах гомдолдоо: “...Би цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг үйлдээгүй. Шүүхийн шийтгэх тогтоолд намайг энэ гэмт хэргийг үйлдсэн гэх нотлох баримт огт байхгүй байхад гэм буруутай гэж, хууль бусаар гүтгэж байгаад гомдолтой байна. “Лонита С.П.А” ХХК надтай ямар ч хамааралгүй, холбоогүй болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан, баримтаас хангалттай харагдана. Энэ компанийн данснаас хэн, хэзээ, хэдэн төгрөг авсан мөн Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу хэрхэн яаж шилжүүлсэн нь шийтгэх тогтоолд маш тодорхой харагдаж байхад яагаад намайг мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэж үзээд байгааг ойлгохгүй байна. Хтай би анх хөрөнгө оруулагч гэхээр нь танилцаж хэд хэдэн удаа уулзаж байсан. Харин Х мэдүүлэгтээ намайг банк руу болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт цуг очдог мөн Гтой хамт ирж уулздаг байсан гэж ярьж, намайг уг гэмт хэрэгт холбоотой мэтээр ойлгуулж байна. Мөн 1.422.477.982 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрт 355.619.495 төгрөгийг төлөх шийдвэртэй санал нийлэхгүй байна. Миний бие энд яригдаад байгаа мөнгөнөөс огт аваагүй. Хувьдаа болон өөрийн амьдралдаа огт хэрэглээгүй байхад ийм шийдвэр гарсанд гомдолтой байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд энэ гэмт хэргийг хамт үйлдсэн нь маш тодорхой байхад хийсэн мэтээр гүтгэж яллаж, намайг болон миний эхнэр, хүүхдүүдийг сэтгэл санаагаар хохироож, намайг баривчилж, цагдан хорьж, ял эдлүүлж эрх зүйн байдлыг минь дордуулж байгаад гомдолтой байна. Иймд миний гаргасан гомдлыг хүлээн авч хуулийн дагуу үнэн зөвийг олж тогтоож өгнө үү. ...” гэв.   

 

Шүүгдэгч Д.Г, Т.А нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1.Анхан шатны шүүхээс дээрх шийтгэх тогтоолыг гаргахдаа Д.Г, Т.А нарт холбогдуулан шалгасан хэргийн талаар хавтаст хэрэгт авагдсан үйл баримт болон шүүхийн шинэчилсэн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаж, хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалж, үнэлээгүй, зөвхөн яллах зорилгоор нэг талыг барьсан тул уг шийтгэх тогтоол нь хууль ёсны үндэслэлтэй байх хуулийн шалгуурыг хангаж чадаагүй гэж үзэж байна. Учир нь, анхан шатны шүүх шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...”, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг, хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаарх нөхцөл байдал”; 2.2-т шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр”, 2.3-тшүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналыг үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”, 2.4-т шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт...” зэрэг шүүхийн шийтгэх тогтоолын шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хэсэгт тусгана гэсэн заалтуудыг огт биелүүлээгүй байна. Д.Г, Т.А нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс шийдвэрлэж, тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцож гаргасан шийтгэх тогтоолд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт хийгдээгүй байгаа тул шүүхээс шүүхийн хэлэлцүүлгийн мэтгэлцээний явцад талуудын гаргасан олон тооны маргаантай асуудалд хэрхэн дүгнэлт хийж, эцсийн шийдвэр гаргасныг ойлгох боломжгүй болгож байна. Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг зөрчиж, зөвхөн хохирогч талын гаргасан гомдол, мэдүүлэг, улсын яллагчийн яллах дүгнэлтийг туйлын үнэн гэж үзэж, нэг талыг барьж, цуглуулсан мөрдөн шалгах ажиллагааны материалыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянан хэлэлцэлгүйгээр хууль зүйн үндэслэлгүй шийтгэх тогтоол гаргасан гэж үзэж байна. Өмгөөлөгч миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан”, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2  дахь заалтад заасан “Залилах” гэмт хэргийг үйлдэхэд шүүгдэгч Д.Г, Т.А нар оролцсон болох нь хангалттай нотлогдон тогтоогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгох, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйл “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдэхэд эдгээр шүүгдэгч нар оролцсон гэж үзэх үндэслэлтэй байна гэж үзэж, тэдэнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх байр суурийг баримталж оролцсон бөгөөд энэ талаарх тайлбараа анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн явцад удаа дараа гаргаж байсан боловч огт авч хэлэлцээгүй, шүүх тодорхой дүгнэлт хийж, хариу өгөөгүйд гомдолтой байна.

Шүүгдэгч Д.Г, Т.А нарыг гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “Залилах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна гэж шүүгдэгч нарын өмгөөлөгчийн хувьд үзэж давж заалдах шатны шүүхэд хандан дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар Д.Г, Т.А нарыг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан бүлэглэн... цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк Улсын “Алпин корап” компани Итали улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 234.000 еврог “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн...” гэм буруутайд тооцсон байдаг.

Юуны өмнө шийтгэх тогтоолын дээрх заалтаас харахад Д.Г, Т.А нарын “Лонати С.П.А” ХХК-ийн голомт банк дахь харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг шилжүүлэн авсан...” гэх үйлдэлд залилах гэмт хэргийн шинж байхгүй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжид хамаарч байна гэж дүгнэж, эдгээр шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ гэж үзэхээр байна. Залилах гэмт хэргийн үндсэн шинж нь хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар би болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж гэмт үйлдлээ хэрэгжүүлсэнд оршидог.

Хавтас хэрэгт авагдсан хохирогч байгууллагын төлөөлөгч гэх Бүгд Найрамдах Турк улсын иргэн Ибрахим Эрканы мэдүүлэгт бусдад итгэн мөнгөө шилжүүлэх болсон үндэслэлээ “...Манай “Лонтекс макина саная”, “Атаманлар” компаниуд нь Итали улсын “Лонати С.П.А” компанийн Турк улс дахь албан ёсны төлөөлөгч юм. Тиймээс тус компанитай байнгын и-мэйлээр харилцаатай байдаг. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Итали улсын “Лонати С.П.А” компанийн байнгын харилцдаг и-мэйл хаягтай нэг үсгийн зөрүүтэй боловч харахад адилхан хаягнаас и-мэйл ирсэн байсныг би өөрөө анзааралгүй харилцсан асуудлаас энэ бүхэн эхэлсэн. ...И-мейл хаяган дунд “С” үсэг нэмэгдчихсэн байгааг бий анзаараагүй юм...” гэж мэдүүлсэн байна.

Хохирогчийн дээрх мэдүүлэгээс үзвэл түүнийг төөрөгдөлд оруулсан, улмаар итгүүлэн мөнгөө шилжүүлэхэд хүргэсэн зүйл нь и-мэйл хаяган дундах “С” үсэг нь өөрчлөгдсөн и-мэйл гэдэг нь тодорхой болж байна.

Түүнчлэн хохирогчийн мэдүүлгээс харахад түүний харилцдаг и-мэйл хаяг өөрчлөгдсөн буюу хакердуулсан асуудал анх 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр болсон байх бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр буюу Монгол улсын “Лонати С.П.А” ийн Голомт бакны данс руу мөнгө шилжүүлэх хүртэлх 20 хоногийн хугацаанд дээрх хуурамч           и-мэйл хаягийг бий болгосон этгээд нь хохирогчтой хэдэн удаа, хэрхэн харьцаж байсан, ямар ямар мэдээлэл явуулж түүнийг итгүүлэн, төөрөгдөлд оруулсан болох нь тодорхойгүй байгаа юм.

Д.Г, Т.А нарын 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр “Лонати С.П.А” ХХК-ийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэхэд оролцсон үйлдлийг цахим хэрэгсэл ашигласан гэж үздэггүй юм бол энэхүү залилангийн гэмт хэрэгт оролцсон гэх ямар ч баримт байхгүй төдийгүй тийм үйл баримт ч болоогүй, болох ч боломжгүй нөхцөл байсан байна. Эдгээр компанийг Монгол улсад байгуулагдахаас 20 хоногийн өмнө буюу 2019 оны 11 дүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн гэмт этгээдүүд нь хуурамч и-мэйл хаяг ашиглан хохирогчийг төөрөгдөлд оруулах үйлдлээ хийгээд эхэлчихсэн байжээ. Ийм учраас Д.Г, Т.А нарыг залилах гэмт хэрэгт хохирогчоор тогтоогдсон хүмүүсийн эзэмшлийн Бүгд Найрамдах Турк улсын нэр бүхий 2 компаниас цахим хэрэгсэл ашиглан мөнгө залилсан гэх гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр оролцсон гэж үзэх үндэслэл, баримт огт байхгүй, энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байна гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа болно. Д.Г, Т.А нарыг залилах гэмт хэрэгт оролцсон гэх ямар ч үйл баримт болоогүй, хавтаст хэрэгт үүнийг нотолсон нотлох баримт огт байхгүй учраас анхан шатны шүүх энэ талаар хууль зүйн дүгнэлт хийж шийдвэр гаргах боломж байгаагүй болох нь шийтгэх тогтоолоос тодорхой харагдаж байна.

Цахим хэрэгсэл ашиглан, худал мэдээлэл явуулж хохирогчийг төөрөгдөлд оруулсан үйлдлийг хэн гэгч этгээд, /магадгүй шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ, Б.Х нарын мэдүүлэгт дурдагдсан Чейф гэгч байж болох юм/ аль улсаас, ямар компьютер, техник ашиглаж, ямар и-мэйл бичсэн нь тодорхойгүй байгаа болно. Иймд миний үйлчлүүлэгч Д.Г, Т.А нарыг чухам ямар нотлох баримтад тулгаарлан цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэж дүгнээд байгаа нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, и-мэйл хаягаа хакердуулсны улмаас мөнгөө сайн дураараа шилжүүлэн залилуулсан гэх Бүгд Найрамдах Турк улсын иргэн Ибрахим Эркан, Вэкмэзи Мурат нар луу цахим хэрэгсэл ашиглан холбогдсон асуудал эдгээр шүүгдэгч нарт огт байхгүй бөгөөд тийм оролдлого ч хийж байгаагүй болно. Хохирогч нарын и-мэйл хаягийг хакердаж буруу мэдээлэл хүргүүлж төөрөгдөлд оруулсан болохыг Д.Г, Т.А нар байтугай хэрэгт хяналт тавьж байгаа прокурор, хохирогч нар маань ч нарийн сайн мэдэхгүй байгаа нөхцөлд тэднийг залилангийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улмаар урт хугацааны хорих ял оногдуулах хууль зүйн боломж байхгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Эрүүгийн эрх зүйн үүднээс авч үзвэл гэмт хэрэг үйлдсэн этгээд нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг нь ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай үйлдлийнхээ төлөө л хариуцлага хүлээх ёстой. Тэрнээс бус өөрийн огт оролцоогүй, хэзээ, хаана, хэн үйлдэгдснийг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан гэмт үйлдлийн төлөө хариуцлага хүлээх боломжгүй бөгөөд гэмт хэргийн шинжийн субъектив тал болох гэм буруу тогтоогдохгүй болно.

Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны тодорхой эрүүгийн хэргүүдийг эцэслэн шийдвэрлэж гаргасан тогтоолуудад 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “...энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, мэргэшсэн байдал болон уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээний ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажилагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт болно. ...” гэж тайлбарлан, энэ зүйлийг нэг мөр ойлгож, хэрэглэх нөхцөлийг тогтоосон байна.

Иймд Д.Г, Т.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан “энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсгэвэр болгосон” гэж хүндрүүлэн ял, шийтгэл оногдуулсан нь мөн үндэслэлгүй зүйл болжээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12 дахь заалт “...шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Эжикэмэ Жон Чимэзиэ, Б.Х, Д.Г, Т.А нараас 1.422.477.982 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч бүрээс 355.619.495 төгрөг гаргуулан Холбооны Бүгд Найрамдах Турк улсын “Лонтекс макина саная” компанид олгосугай..." гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь, анхан шатны шүүх хохирлыг ямар үндэслэлээр шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах нь зүйтэй гэж үзсэн үндэслэлээ тодорхой тайлбарлалгүйгээр зөвхөн “...улсын яллагч санал гаргасныг шүүх хүлээн авах нь зүйтэй...” гэж шийтгэх тогтоолд бичсэн байна.

Улсын яллагч нь ч яагаад “...хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулах...” санал гаргах болсон, шүүх нь ямар үндэслэлээр саналыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн болохыг өмгөөлөгчийн хувьд огт ойлгохгүй байгаа бөгөөд үндэслэлгүй гэж үзэж байна.

Б.Х нь Банк бус санхүүгийн байгууллагуудаар дамжуулан Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу их хэмжээний мөнгө шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байдаг бөгөөд /5хх 177/ гэрч З.Загдсүрэнгийн мэдүүлэгт “...2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 170.993.7 юанийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс  Гуанжу хот мөнгө хүлээн авагч нь Ляо Фанг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 209.702.6 юанийг мөн адил дээрх хүн рүү шилжүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 208.059 юанийг Зао Лянг гэж хүлээн авагч хүн рүү Бүгд Найрамдах Хятад Ард Улсы Гуанжу хот руу шилжүүлсэн байна. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 173.469.9 юанийг Вү Тиан И гэж хүлээн авагчид Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гуанжу хот руу шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 75.351 юанийг мөн адил Вү Тиан И гэж хүн гэж хүн рүү явуулсан байна...” гэж мэдүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Эжикэмэ Жон Чимэзиэ, Б.Х нар болон тэдгээрийн өмгөөлөгч нар нь “...гаргаж авсан бэлэн мөнгөнөөс Чейф гэгчийн өгсөн даалгаврын дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улс дахь данс руу нийт 17 удаагийн үйлдлээр 2.900.000 юань буюу 1.190.000.000 орчим төгрөг шилжүүлсэн...” гэж тайлбарлаж, түүнийг шалгуулах хүсэлт гаргаж байсан ба Б.Х нь зуучлалын хөлсөнд 60.000.000 орчим төгрөг авсан талаараа мэдүүлсэн байдаг. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу хариуцан төлбөл зохих 1.422.477.982 төгрөгнөөс дээрх мөнгөнүүдийг хасвал 170.000.000 орчим төгрөг үлдэх бөгөөд энэ мөнгийг хэн хариуцан төлөхийг шүүх шийдэх ёстой байсан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтас хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэгээр “...шүүгдэгч Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Эжикэмэ Жон Чимэзиэ болон түүн рүү мөнгө шилжүүлэх ажлыг зохион байгуулсан Чейф гэгчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэр бүхий иргэдийн данс руу шилжүүлсэн болох нь нэгэнт тогтоогдсон байхад мөнгийг Д.Г, Т.А нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимыг ноцтой зөрчиж байна.

Хэн авсан болон хэний шийдвэрээр, хэзээ, хаашаа, хэрхэн шилжүүлсэн нь тодорхой тогтоогдсон хохирол, мөнгийг нийт шүүгдэгч нараар хувь тэнцүүлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь нэг талаараа шүүгдэгч нарын эрхийг ноцтой зөрчиж байгаа төдийгүй хууль бусаар ашиг, орлого олсон бусад этгээдийг илтэд хамгаалсан үйлдэл болж байгааг анхаарч үзнэ үү. Д.Г нь Монгол Улсад Б.Хгийн нэр дээр “Лонати С.П.А” ХХК-ийг байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлсэн, уг компанийн нэр дээр орж ирсэн мөнгийг гаргаж авахад тусалсан зэрэг үйлдлээрээ Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Эжикэмэ Жон Чимэзиэ, Чейф нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг нуун далдлахад тусалсан үйлдэл хийсэн гэм буруутай болохоо хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн байдаг. Мөн өмгөөлөгч миний бие шүүгдэгч Д.Г, Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг хүлээн зөвшөөрсөн дүгнэлт гаргаж шүүх хуралдаанд оролцсон болно. Гэвч анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа өмгөөлөгч миний байр суурийг харгалзан үзээгүй төдийгүй, өмгөөлөгчийн гаргасан саналын үндэслэлийг хүлээн аваагүй, няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тогтоолд тусгаж өгөөгүйд гомдолтой байна.

Иймд гомдолд дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 918 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Д.Г, Т.А нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдэнд ногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж, хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.   

 

Шүүгдэгч Д.Г, Т.А нарын өмгөөлөгч Ш.Ганбат, Ж.Тэгшмандал нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Т.А, Д.Г нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй байна. Тодруулбал, гэмт хэрэг гарсан байдал Т.А, Д.Г нарыг хаана, яаж, гэмт хэрэг үйлдснийг нотолж чадаагүй. Гэмт хэргийг хэн үйлдсэн, яллах дүгнэлтэд байгаа хүмүүсээс өөр хүн байгаа эсэх, үйлдэл болгонд хамаатай эсэхийг тодруулаагүй бүгдийг нь гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн байгааг буруу гэж үзэж байна. Гэмт хэргийн сэдэл зорилго, гэм буруугийн хэлбэрийг хангалттай тогтоож чадаагүй эргэлзээтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоож чадаагүй. Шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа ижил тэнцүү хэмжээгээр хохирлыг хуваан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Тийм учраас хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн тогтоож байж хэргийн бодит үнэн нөхцөл байдал тогтоогдсон тул шийтгэх тогтоолыг үндэслэлгүй, нотлох баримтад тулгуурлаагүй гэж үзэж байна. Т.А, Д.Г нарыг хэрэгт холбогдуулан шалгаж мөрдөхдөө мөрдөгч нар нь хохирогч мөн эсэх нь тодорхойгүй этгээдүүдийг тогтоож, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилт, зарчим, холбогдох заалтууд, Олон улсын гэрээ хэлцлийг зөрчсөн хууль бус ажиллагаа явуулсан. Үүний дүнд тухайн байгууллагаа төлөөлөх эрхтэй эсэх нь мэдэгдэхгүй хүмүүсийг хохирогчоор байцааж, гадаад хэл дээрх хуулийн шаардлага хангахгүй нотлох баримтыг яллах нотолгоо болгосонд гомдолтой байх тул нотлох баримтаас хасах ёстой гэж үзэж байна. Т.А, Д.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн зүйлчлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Т.А, Д.Г нар нь хохирогч гэх хүмүүс, тэдгээр компанитай харилцаа холбоо үүсгээгүй, залилан мэхлэх санаа зорилго агуулж, идэвхтэй үйлдэл хийж байгаагүй. Мөн мөнгө угаах гэмт хэрэгт ч гэсэн холбогдолгүй, Б.Х, түүний нөхөр нарын өөр бусад хүмүүстэй нэгдэн явуулж байсан үйл ажиллагааг хууль ёсны гэж л итгэж төөрөгдөн, ашиглуулсан нөхцөл байдал харагддаг. Тийм учраас 4 хүний тогтвортой бүлэг байгуулж, амьдралын эх үүсгэвэр болгон зохион байгуулалттайгаар гэмт хэрэг үйлдэж байсан гэх шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гомдолтой байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 918 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.   

 

Шүүгдэгч Э.Ч.Ж, Б.Х нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулахдаа Бүгд Найрамдах Турк Улсын “Алпин корап сан” компанийн өмч болох 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг залилан авсан гэх атлаа ямар учраас бусдад 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн нь огт тодорхойгүй, яагаад залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж ял оногдуулсан нь ойлгомжгүй байна. Шийтгэх тогтоолын 12 дахь заалтад шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ, Б.Х, Д.Г, Т.А нараас 1.422.477.982 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 355.619.495 төгрөг гаргуулан Холбооны Бүгд Найрамдах Турк Улсын “Лонтекс макина саная” компанид олгуулахаар заасан нь ямарч үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч нар аль компанид хэдэн төгрөгийн хохирол учруулсан болох нь тодорхойгүй, тэднийг гэм буруутайд тооцоогүй, ял шийтгэл оногдуулаагүй асуудалд хохирол төлбөр төлүүлэхээр заасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Миний үйлчлүүлэгч Э.Ч.Ж, Б.Х нар гадны хөрөнгө оруулалт зуучилж, зуучилсны хөлс 5 хувь болох мөнгийг Д.Г, Т.А нартай анх тохиролцсоны дагуу авч байсан бөгөөд Голомт банкнаас бэлнээр гаргаж авсан гэх мөнгөнөөс нийт 40.000.000 төгрөг авсан гэдгээ хэрэгт шалгагдах үеэс тодорхой мэдүүлсэн байдаг. Мөн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас Э.Ч.Ж, Б.Х нарт төлүүлэхээр оногдуулсан нийт 711.238.990 төгрөгийг эдгээр хүмүүс огт аваагүй, хувьдаа ашиглаагүй болох нь тодорхой харагдах бөгөөд энэ 2 хүн уг мөнгийг төлөх ямарч үндэслэлгүй гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын 13 дахь заалтад “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай төгрөгийн дансанд байгаа 702.861.120 төгрөгийг “Алпин корап” компанид олгохыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасан байна. Энэ заалтаар Э.Ч.Ж, Б.Х нарын бусадтай бүлэглэн “Алпин корап” компанийг залилсан гэх гэмт хэргийн хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулсан буюу 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Голомт банкны 3455119540 тоот данснаас гаргаж авч амьдралын эх үүсвэр болгосон гэх 702.861.120 төгрөг уг дансандаа хэвээр байгаа болох нь тодорхой болж байна. Ийм байдлаар шүүгдэгч нар ямар гэмт хэргийг хэдийд хэрхэн үйлдсэн, гэмт хэргийн улмаас хэнд ямар хэмжээний хохирол учирсан, хэн хичнээн төгрөгийн хохирлыг хэнд төлөх асуудал бүрэн үндэслэлтэй тогтоогдоогүй, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудал тодорхойгүй, оногдуулсан ял шийтгэл үндэслэлгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ гэж шийтгэх тогтоолдоо тэмдэглэсэн боловч Э.Ч.Ж, Б.Х нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэх хангалттай үндэслэл тогтоогдоогүй, гэм буруугийн асуудлыг шүүхээр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх боломжгүй талаар өмгөөлөгч нарын гаргасан санал хүсэлтийг огт харгалзаж үзээгүй. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг нэр төдий явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх боломж ч олгоогүй. Шүүх хуралдааны үед өмгөөлөгч нараас гаргасан гомдол саналыг хуульд заасан журмын дагуу шийдвэрлээгүй, шүүгдэгч нарын гэм бурууд харилцан адилгүй ял шийтгэл оногдуулж, миний үйлчлүүлэгч Э.Ч.Ж, Б.Х нарт бусад шүүгдэгч нараас илт ялгаатай хүнд ял шийтгэл оногдуулсан зэрэг нь Эрүүгийн хуульд заасан хууль ёсны болон шударга ёсны зарчмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Уг хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ шүүхийн харьяаллыг зөрчсөн, ямар үндэслэлээр уг шүүхэд харьяалуулах болсон нь тодорхойгүй байхад өмгөөлөгч нараас гаргасан удаа дараагийн хүсэлтийг шийдвэрлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүхийн харьяаллыг тогтоолгоогүй нь шүүгч болон шүүх бүрэлдэхүүнээс татгалзах үндэслэл болсон. Гэтэл энэ асуудлыг хууль зөрчин шийдвэрлэж, шүүх хуралдааныг хүч тулган явуулж байсан нь хуралдааны тэмдэглэл, бичлэгээс тодорхой харагдана. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-т “шүүх гаргах гэж байгаа шийдвэр, яллагдагчийн гэм буруутай эсэх асуудлаар байр сууриа урьдчилан илэрхийлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн, энэ хэргийг шийднэ, ял онооно гэсэн шийдвэрийг урьдчилан гаргасан байсан гэж үзэж байна.

Холбооны Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн Э.Ч.Ж Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шударга ёсны зарчим, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчиж, түүнийг яллагдагчаар татаж, цагдан хорьсон үеэс монгол хэл, бичиг мэдэхгүй хүнийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 7.3, 7.4, 7.5, 7.6, 7.7 дугаар зүйлд заасан эрхийг нь бүдүүлгээр зөрчсөн. Мөн прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлэхдээ Э.Ч.Жд гардуулсан яллах дүгнэлтийн орчуулга утга агуулгын хувьд маш их алдаатай, буруу байна гэх орчуулагч Б.Цолмонгийн гомдлыг хүлээн авсан атлаа засварлаагүй хэвээр нь гардуулсан, шүүх хуралдаанд орчуулагчаар ажилласан Б.Мягмардорж, Э.Ч.Жд гардуулсан яллах дүгнэлт нь нэр хаяггүй, Монгол хэл дээр бичигдсэн яллах дүгнэлтээс зөрүүтэй байна гэдгийг хэлсээр байхад шүүх бүрэлдэхүүн хууль зөрчиж хэргийг шийдвэрлэсэн зэрэг нь гэмт хэрэгт тооцох, ял оногдуулахад хүнийг үндэс угсаа, хэл, арьсны өнгө, хөрөнгө чинээ, шашин шүтлэг, үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхахгүй байх, хүн бүр хууль шүүхийн өмнө тэгш эрхтэй байх зарчмыг ноцтой зөрчсөн, эх хэлээрээ болон өөрийн сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх эрхийг нь хязгаарласан асуудал юм. Мөн прокурорын яллах дүгнэлт нь Э.Ч.Ж хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байгаа юм. Эжикэмэ Жон Чимэзийг ямар үндэслэлээр дээрх гэмт хэргүүдийг зохион байгуулсан, гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан гэж үзсэн нь тодорхойгүй, тэрээр өөрийн эхнэр Б.Хгийн Д.Г, Т.А нартай ярьж, гадаадын хөрөнгө оруулалт оруулж ирэх тухай саналыг цааш дамжуулан бусдад зуучилж, зуучлагчийн хэлсний дагуу хийх ажиллагааг Б.Хгаар дамжуулан Д.Г, Т.А нарт хэлж байсан, хохирогч гэх хүмүүстэй огт харьцаж байгаагүй, тэднийг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан асуудал байхгүй, хохирогч гэх хүмүүстэй цахим хэрэгслээр холбогдож байгаагүй учир тэднийг төөрөгдүүлэх, залилан мэхлэх үндэслэлгүй юм. Нөгөө талаар Э.Ч.Ж нь Д.Г, Т.А нартай харьцаж байгаагүй, монгол хэл мэдэхгүй, тэдний ажил үүргийг хуваарилах, орлогоо төлөвлөх ямарч үйлдэл хийгээгүй, тэдэнд гадны хөрөнгө оруулалт зуучилж, зуучилсны хөлсөндөө 5 хувиа авч байсан хүн юм. Э.Ч.Ж, Б.Х нарын хувьд гадны хөрөнгө оруулалтыг зуучилж байна гэх үндсэн дээр зуучлалын хөлсөө авч байсан, хөрөнгө оруулалтыг хүлээн авагч талд буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нэр бүхий компани руу нийт 17 удаагийн үйлдлээр 2986056 юань шилжүүлсэн нь баримтаар нотлогдсон байдаг. Гэтэл хохирогч нарын хаяг руу цахим сүлжээгээр аль улсаас хэн гэдэг хүн нэвтэрч, мөнгө шилжүүлэх тухай захидал бичсэн болохыг тогтоогоогүй. Тэр хүн нь Э.Ч.Ж мөн эсэх, Э.Ч.Ж мөн бол хэдийд ямар захидал бичиж, юу гэж хуурч залилсан гэдгийг тогтоогоогүй, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын руу шилжүүлсэн 2986056 юаныг хэн хүлээж авсан, энэ ямар учиртай мөнгө болохыг мөн шалгаж тодруулаагүй юм. Э.Ч.Ж, Б.Х болон бусад яллагдагч нарыг 5 удаагийн үйлдлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу нийт 2986056 юань шилжүүлж, мөнгө угаасан гэж яллаж байгаа боловч уг шилжүүлсэн мөнгийг хэн хүлээж авч хаашаа шилжүүлсэн, хэн ашигласан болохыг тогтоогоогүй тул уг мөнгө яллагдагч нарын мэдүүлж байгаагаар хөрөнгө оруулалтын зорилгоор шилжүүлэгдсэн байх үндэстэй байна. Э.Ч.Ж нарын бусдаас залилсан гэх мөнгө нь Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсын Голомт банкны төв салбар луу шилжиж ирэхдээ евро, доллароор, валютын дансанд орж ирсэн байдаг. Гэтэл Б.Х, Д.Г, Т.А нар төгрөгөөр хүлээж авсан байна. Голомт банк шилжиж ирсэн гадаад валютыг төгрөг болгон харилцагч нарт олгохдоо валютын данснаас төгрөгийн дансанд гүйлгээ хийж, уг гүйлгээг харилцагчийн зөвшөөрлөөр, түүний хүсэлтээр баримт дээр гарын үсгийг нь зуруулж хийдэг журамтай. Гэтэл банкны ажилтнууд валютыг төгрөг болгон хөрвүүлэх гүйлгээг хэрхэн хийсэн нь тодорхойгүй, мөнгийг яагаад зөвхөн “Тэнгис” салбар руу шилжүүлж, зөвхөн тэндээс бэлэн мөнгө олгогдож байсан, Бүгд Найрамдах Турк Улсын прокурорын газраар дамжуулан банкны байгууллагад хүсэлт анхааруулга ирсэн байхад яагаад Голомт банкны ажилтнууд холбогдох газарт мэдэгдээгүй, дараагийн гүйлгээг хийсэн асуудлыг шалгаагүй. Энэ гэмт хэрэг үйлдэхэд банкны ажилтнууд хэрхэн оролцсон, тэдний буруутай ажиллагаа байгаа эсэхийг тогтоогоогүй байна. Э.Ч.Ж нь бусдаар дамжуулан хөрөнгө оруулалт зуучлуулах, зуучлах ажиллагаа явуулсан гэдэг. Тэрээр бусдын цахим сүлжээнд нэвтэрч, бусдыг хуурч, залилан мөнгө, эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлж аваагүй юм. Энэ талаар хохирогч гэх Бүгд Найрамдах Турк Улсын иргэн өөрийн улсын холбогдох байгууллагад гомдол гарган шалгуулж байгаа нь тодорхой байна. Цахим хэрэгсэл ашиглаж хохирогчийг хэн төөрөгдөлд оруулсан, хэзээ, хаанаас, яаж түүний цахим хаягт нэвтэрсэн, ямар хаягаас ямар техник хэрэгсэл ашиглаж уг хэргийг үйлдсэн, ямар и-мэйл захидал бичсэн зэргийг нотлох баримт хэрэгт байхгүй байна. Иймд холбогдох хууль эрх зүйн хүрээнд Бүгд Найрамдах Турк Улсад шалгагдаж байгаа асуудлыг тодруулах, дээрх нөхцөл байдал тогтоогдсон бол баримт материалыг авах, хохирогчийн гомдол хүсэлт хэрхэн шийдвэрлэгдсэн болохыг тодруулах шаардлагатай гэж үзэж байна. Хохирогч өөрийн улсын прокурорын байгууллагад хандаж гомдол гаргасан нь тодорхой байгаа бөгөөд түүний гомдлыг шалгахдаа Монгол Улсын банкны байгууллагад бичиг тоот өгөөд орхихгүй нь тодорхой юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэсэн байх бөгөөд мөн хуулийн 42 дугаар бүлэгт эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааны тухай тодорхой заасан байдаг. Гэтэл уг хуульд заасан үндэслэл журам, Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын хооронд иргэн, аж ахуйн нэгж болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээний заалтыг зөрчиж, дипломат шугамаар болон 2 улсын Хууль зүйн яамаар дамжуулан харьцахгүйгээр гадаад улсын иргэнийг Монгол Улсад шалгаж байгаа эрүүгийн хэрэгт хохирогчоор байцааж мэдүүлэг авсныг нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар бүлэгт заасан үндэслэл журмын дагуу 2 улсын хооронд байгуулсан эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээнд зааснаар нотлох баримтыг бүрдүүлж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэсэн боловч хавтас хэрэгт цугларсан нотлох баримт, шүүх хуралдааны шинэчилсэн байцаалтын хүрээнд шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцож, ял шийтгэл хүлээлгэх боломжгүй, уг хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн үндэстэй тогтоогоогүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасны дагуу Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 918 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.   

 

Шүүгдэгч Д.Г, Т.А нарын өмгөөлөгч Ц.Ариунзул нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад тус тус заасан шаардлагыг хангаагүй байна. Шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлэгт хэлсэн шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж нотлох баримтаар үнэллээ гэж хэт товч дүгнэн хэргийг шийдвэрлэсэн.

Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагддаг. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар өөрсдийн байр суурийг илэрхийлж хэдэн цагийн турш мэтгэлцэж, нотлох баримтыг нэг бүрчлэн шинжлэн судлаж эрүүгийн хэрэг бүрэн нотлогдохгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтыг цуглуулж бэхжүүлээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар бүлэг болон Монгол улс, Бүгд Найрамдах Турк улсын хооронд иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх гэрээг зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар бүлэгт заасыг зөрчсөн талаар тухайлбал: Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хохирогч Ибрахим Эркан, Вэкмэзи Мурат нарыг хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тооцож авсан мэдүүлэг тэдгээрээс гаргаж өгсөн баримтуудыг ямар үндэслэлээр нотлох баримтаар тооцон үнэлсэн, Ибрахим Эркан, Вэкмэзи Мурат нар нь үнэхээр тус хэргийн хохирогч мөн эсэх, тус хэрэг Бүгд Найрамдах Турк улсад давхар шалгагдаж шийдэгдсэн, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоосон эсэх, цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн, хуурамч и-мэйл бичсэн гэх боловч уг и-мэйл хэрэгт авагдаагүй, ашигласан цахим хэрэгслийг илрүүлээгүй, гэмт хэрэг хаана үйлдэгдсэн болохыг тогтоогоогүй эрүүгийн хэрэгт нотолбол зохих байдлыг нотлоогүй оролцогчийн эрхийг хангаагүй, хэргийн нөхцөл байдлыг бүрэн тогтоолгох шаардлагатай байх тул хэргийг прокурорт буцаах өмгөөлөгчийн санал дүгнэлт болон иргэдийн төлөөлөгчийн “уг хэргийг дахин шалгаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг бүрэн тогтоох шаардлагатай, энэ хүмүүс хэлмэгдэж байна, гол буруутай Чейф гэх хүнийг олж тогтоох шаардлагатай” гэх агуулгатай гаргасан санал дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл байхгүй байна. Өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгчийн гаргасан санал, дүгнэлтийг няцаасан, үгүйсгэсэн үндэслэл байхгүй бол хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх шаардлага байхгүй юм. Шүүгдэгч нарыг гадаадын аж ахуйн нэгж үүсгэн байгуулах замаар Турк улсын “Алпин корап” компанийн Итали улсын “Лонати С.П.А” компанид шилжүүлэх байсан 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн дансанд хүлээн авсан, “Лонтекс макина саная” компанийн Итали улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 464.832.24 евро буюу 1.366.262.809,74 төгрөг болон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож бусдад хохирол учруулсан гэм буруутай гэж үзсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад “Энэ гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон” гэх онц хүндрүүлэх шинж нь хоорондоо шууд харилцан хамаарал бүхий нэг төрлийн гэмт хэргийг харьцангуй удаан хугацаанд, гурав буюу түүнээс дээш удаа давтан үйлдэж, уг гэмт хэргийг үйлдэж олсон бага бус, түүнээс дээш хэмжээтэй ашиг орлогыг өөрийн болон гэр бүл, хамаарал бүхий хүмүүсийнхээ амьжиргааг залгуулах гол эх сурвалж, эсхүл бусад үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ зэрэг ашиг олох зорилготой үйл ажиллагааныхаа үндсэн хэрэгсэл, эх үүсвэр болгож тогтвортой ашигласан байхыг хамааруулсан хууль зүйн ойлголт юм.

Дээрх гэмт хэрэг нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хооронд нийт 7 хоногийн хугацаанд үйлдэгдсэн байдаг бөгөөд хугацааны хувьд байнга гэдэг шаардлагад нийцэхгүй юм. Мөн тооны хувьд 3 болон түүнээс дээш удаа давтан үйлдэх шалгуур тавигдаж байна. Давтан гэмт хэрэг нь тухайн гэмт хэрэг үйлдэх санаа нь тус тусдаа үүссэн, тус бүрдээ бие даасан бүрэлдэхүүний шинжтэй байна. “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК болон “Лонати С.П.А” ХХК-иудын дансанд 3 удаа гүйлгээ хийгдсэнийг 3 удаа залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй нэг хүнд бичсэн                     и-мэйлд хууртаж 3 удаа мөнгө шилжүүлсэн нэг гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэхээр байна.

“Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн дансанд орж ирсэн 234.000 евронд битүүмж тавигдсан, “Лонати С.П.А”  ХХК-ийн дансаар орж ирсэн евро болон ам.долларыг банкнаас бэлнээр авч, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлсэн, энэ үйлдэлд нь тусдаа хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэсэн, мөн энэ үйлдлийг мөнгө угаах гэмт хэргээр зүйлчилж шийдсэн. Дээрх евро болон ам.долларыг хэрэглээгүй байж амьдралын эх үүсвэр болгох боломжгүй юм. Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банкны данснаас 5 удаагийн үйлдлээр төгрөгийг бэлнээр авч, “Сайн" банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 5 удаагийн үйлдлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлж мөнгө угаасан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар байнга тогтвортой үйлдэж гэж үзэн ялыг хүндрүүлэн зүйлчилж ял оногдуулсан. Данснаас 5 удаа мөнгө авсныг 5 гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм.

Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч нарыг Делүксе мульти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 234.000 еврог гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор Голомт банкны Тэнгис салбарт 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тус компанийн Голомт банк дахь 3455119502 дугаартай төгрөгийн харилцах дансруу шилжүүлэх замаар мөнгө угаасан гэж үзсэн. Нэг компанийн төгрөг, еврогийн дансаар хөрвүүлэг хийсэн нь яаж эх үүсвэрийг нуун далдалсан болох нь ойлгомжгүй бөгөөд шүүгдэгч нар нь дээрх мөнгийг бид нар хөрвүүлээгүй, банкны ажилчид өөрсдөө хөрвүүлсэн байсан гэж тайлбарладаг.

Шүүх Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А нарыг бүгдийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамласан байдаг. Шүүгдэгч нар бүгд гэмт хэргийн зохион байгуулагч гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3-т “гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.”, Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй гэж заасан байдаг. “Лонати С.П.А” ХХК-ийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх удирдлагаар Б.Х, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн тухайн цаг хугацаанд үүсгэн байгуулагч Ц.Г, гүйцэтгэх удирдлагаар Б.Х нар бүртгэгдсэн байдаг. Шүүх, шүүгдэгч нэг бүрийн үйлдлийг нарийн тогтоолгүй бүгдийг нь гэмт хэргийн зохион байгуулагч мэтээр үзэж зүйлчилэн ял оногдуулсан нь шудрага ёсны зарчимд нийцээгүй. Компанийн үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх удирдлага зэргээс харахад хувь хүний оролцоо, гүйцэтгэсэн үүрэг тодорхой харагдаж байна. Т.А, Д.Г нар нь хэрэг болсон цаг хугацаанд “Лонати С.П.А” ХХК болон “Делүксе мульти сервисес СРЛ” ХХК-ийн алинд ч хувь эзэмшдэггүй, үүсгэн байгуулагч биш, гүйцэтгэх удирдлага биш байхад ямар үйлдлээр залилах гэмт хэрэгт буруутгагдаж байгаа юм бэ. Эдгээр шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Мөнгийг зөөж өгсөн нь гэмт хэрэгт буруутгагдах үндэслэл биш юм. Мөн Т.А, Д.Г нар нь Б.Х түүний нөхрийн хөрөнгө оруулагч нартай уулзаж хөрөнгө оруулалт авна гэж бодож байсан бөгөөд гэмт хэрэг үйлдэж мөнгө орж ирнэ гэдгийг мэдэх боломжгүй байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харагддаг. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 12 дахь заалтад шүүгдэгч нараас 1.422.477.982 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 355.619.495 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. “Лонати С.П.А” ХХК-ийн дансанд орсон 1.422.477.982 төгрөгийг шүүгдэгч Б.Х нь бэлнээр авч Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлсэн гэж тайлбарладаг, уг үйлдэлд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 190200842 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байдаг. Гэтэл энэ асуудал шалгагдаж дуусаагүй байхад хохирлын мөнгийг хувь тэнцүүлэн хуваасан нь үндэслэлгүй, Т.А, Д.Г нар нь уг мөнгөнөөс авсан, хэрэглэсэн баримт байхгүй байхад хувь тэнцүүлсэн нь буруу юм. Иймд дээрх үндэслэлүүдээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 918 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.  

 

Шүүгдэгч Д.Г, Т.А нарын өмгөөлөгч Г.Должинсүрэн нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”, мөн зүйлийн 2-т “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”, 2.2 дугаар зүйлийн 1-д “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”, 2.3 дугаар зүйлийн 2-т “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол.... ял шийтгэнэ”, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон”, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн бол ял шийтгэнэ” гэж тус тус заасан. Дээрх хуулийн заалтуудаас үзвэл эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг нь нийгэмд аюултай, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийгдсэн байх, уг үйлдлийн улмаас хохирол учирсан байх, уг үйлдлээ хүсч үйлдсэн буюу залилах, мөнгө угаах гэмт хэрэг нь шууд санаатай гэмт хэрэг өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж үйлдсэн байж тухайн үйлдлийг гэмт хэрэгт тооцож, гэм буруутайд тооцохоор заасан байна.

Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ибрахим Эркан, Вэкмэзи Мурат нарын мэдүүлэг бусад бичгийн нотлох баримт, шүүгдэгч нарын мэдүүлгээс үзвэл хохирогч Ибрахим Эркан нь “2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр [email protected] гэсэн и-мэйл хаягнаас “Итали улсын “Делүксе Мулти Сервисес СРЛ” компанийн данс руу төлбөрөө шилжүүл” гэсэн и-мэйл ирсэн” учраас мөнгө шилжүүлсэн, мөн Б.Х, Эжикемэ Жон Чимэзиэ, Д.Г, Т.А нарыг таньж мэдэхгүй, харилцаж байгаагүй тухайгаа мэдүүлсэн байдаг. Харин хохирогч Вэкмэзи Мурат нь “Атаманлар” компанийн и-мэйл болон Ибрахим Эрканийн үгэнд итгэж мөнгө шилжүүлсэн, мөн Б.Х, Эжикемэ Жон Чимэзиэ, Д.Г, Т.А нарыг танихгүй, харилцаж байгаагүй нь нотлогддог.

Өөрөөр хэлбэл, Д.Г, Т.А нарын Монгол Улсад аж ахуй нэгж байгуулсан үйлдлийн улмаас дээрх хохирогч нар нь мөнгө шилжүүлж хохироож, харин хуурамч и-мэйл хаягаас хуурамч и-мэйл ирсэн учраас хууртагдаж хохирсон үйл баримт тогтоогддог. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд яллагдагч Б.Х нь  аж ахуйн нэгжийн нэрийг Чейф гэж этгээдээс авч байсан, Д.Г, Т.А нар энэ тухай мэдээгүй, Чейфтэй Эжикемэ Жон Чимэзиэ харилцаж байсан тухай мэдүүлдэг.

Д.Г, Т.А нар нь Чейф гэж этгээдтэй харилцаж байгаагүй, танихгүй бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр [email protected] гэсэн и-мэйл хаягаас “Итали улсын “Делүксе Мулти Сервисес СРЛ” компанийн данс руу төлбөрөө шилжүүл” гэсэн и-мэйл бичсэн болохыг мэдээгүй учир тэднийг “залилах гэмт хэргийг хүсч үйлдсэн, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж ойлгож байсан гэж үзэх үндэслэлгүй юм.

Уг залилах гэмт хэрэг нь “Хуурамч и-мэйл хаягнаас хуурамч и-мэйл бичсэн” үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогч нар хохирсон болох нь тодорхой байхад уг и-мэйлийг бичсэн этгээдийг тогтоож, шалгаагүй, мөн Д.Г, Т.А нар и-мейлийг бичсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад тэдний “залилах гэмт” хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дээрх заалтыг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болж байна. Харин Д.Г, Т.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон үйлдлийн тухайд авч үзвэл хавтас хэрэгт авагдсан “Сайн” Банк бус санхүүгийн байгууллагын мөнгөн шилжүүлгийн баримт, гэрч З.Загдсүрэнгийн мэдүүлэг, бусад баримтаар Д.Г, Т.А нарыг “мөнгө угаах” гэмт хэрэгт оролцсон гэх үндэслэл тогтоогдоогүй, Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу мөнгө шилжүүлсэн хүн нь Б.Х болох нь нотлогдсон байхад уг хэрэгт Д.Г, Т.А нарыг гэм буруутай гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Т.А, Д.Г нар нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлэх үйлдэл хийсэн гэх баримт хавтас хэрэгт авагдаагүй, яллагдагч Б.Х нь Т.А, Д.Г нар Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу мөнгөн шилжүүлэг хийж байсан, оролцсон гэж мэдүүлдэг боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар яллагдагчийн мэдүүлэг дангаараа нотлох баримтаар үнэлэгдэхгүй учир Б.Хгийн мэдүүлгээр Т.А, Д.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй юм. 

Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтаас үзвэл Д.Г, Т.А нарыг “Делүксе Мулти Сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд шилжиж орсон 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг “Делүксе Мулти Сервисес СРЛ” ХХК-н 2455119502 дугаартай төгрөгийн дансанд шилжүүлсэн үйлдэлд гэм буруутайд тооцоогүй учир өмгөөлөгчийн хувьд энэ талаар үгүйсгэл татгалзаа дурдах шаардлага байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан. Нийслэлийн прокурорын газрын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 220А дугаартай яллах дүгнэлтэнд “Д.Г, Т.А нарыг “Делүксе Мулти Сервисес СРЛ” ХХК-н Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд шилжиж орсон 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг “Делүксе Мулти Сервисес СРЛ” ХХК-н 2455119502 дугаартай төгрөгийн дансанд шилжүүлсэн үйлдэлд эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн. Гэтэл шүүх яллах дүгнэлтэд дурдсан дээрх үйлдэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй, үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэр гаргаагүй, мөн гэмт хэрэг гэж үзэж, гэм буруутайд тооцоогүй. Шүүхийн дээрх үйл ажиллагааг шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлээгүй гэж үзэх үндэслэл болж байна. Анхан шатны шүүх нь Д.Г, Т.А нарыг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлд 3.1, 3.4 гэсэн хэсэг байхгүй бөгөөд 2.2 дугаар зүйл нь 1, 2, 3, 4 гэсэн хэсэгтэй юм. Шүүх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг 3.1, 3.4 гэж журамласан нь Д.Г, Т.А нарын үйлдлийг үргэлжилсэн нэг гэмт хэрэг эсхүл нэг үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг гэж үзсэн нь тодорхойгүй. Мөн Д.Г, Т.А нарын үйлдлийн оролцоог тодорхойлохдоо “Гэмт хэрэгт хамтран оролцогч”, “Гэмт хэргийн зохион байгуулагч” гэж үзсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1-д “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ”, 3 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан хүнийг гэмт хэргийн зохион байгуулагч гэнэ” гэж тус тус заасан. Тус гэмт хэрэгт оролцсон гэх Б.Х, Эжикемэ Жон Чимэзиэ, Д.Г, Т.А нарыг бүгдийг нь гэмт хэрэг зохион байгуулагч гэж үзсэн нь эдгээр холбогдогч нар бүгд зохион байгуулагч байх боломжгүй, мөн Эжикемэ Жон Чимэзиэд хуулийн этгээдийн нэрийг явуулж байсан Чейф гэх этгээдийн тухай Д.Г, Т.А нарт Б.Х нь хэлж байгаагүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Б.Х, Эжикемэ Жон Чимэзиэ нарын мэдүүлгээр нотлогдсон бөгөөд Д.Г, Т.А нарыг залилах болон мөнгө угаах гэмт хэргийг санаачилсан, удирдсан, төлөвлөсөн, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилсан, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан гэж үзэх ямар ч нотлох баримт хавтас хэрэгт авагдаагүй тул тэднийг зохион байгуулагч гэж үзсэн шүүхийн дүгнэлт эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болсон гэж үзэж байна. Өмгөөлөгч миний бие 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Д.Гтой хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулан тус өдрөө анхан шатны шүүхэд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.15-д заасан үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргаж, 11 дүгээр сарын 19-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9-т “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн товыг прокурор, өмгөөлөгчийн саналыг харгалзан шүүх тогтоож, урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаас 3-аас доошгүй хоногийн өмнө оролцогчид мэдэгдэнэ” гэж заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Солонгос Улсад зорчих болсон тухайгаа мэдэгдээд урьдчилсан хэлэлцүүлгийг 27-ны өдрөөс хойш товлож өгөх тухай саналаа хүргүүлсэн. Гэвч анхан шатны шүүх дээрх заалтыг зөрчиж, өмгөөлөгчийн саналыг харгалзалгүй урьдчилсан хэлэлцүүлгийн товыг 3 аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэнэ гэсэн байхад урьдчилсан хэлэлцүүлэг хийх хүсэлт өгсөн өдрөөс хойш 2 хоногийн дараа урьдчилсан хэлэлцүүлгийг хийж өмгөөлөгчийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох эрхийг ноцтой зөрчсөн. Өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож чадаагүй учир 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэм буруугийн хурлын шүүхийн хэлэлцүүлэг эхлэхээс өмнө “Шүүх хуралдаанд дуудах хохирогч, гэрч, шинжээчийн нэрсийг гаргаж, шүүх хуралдаанд оролцуулах” талаар хүсэлт гаргахад мөн хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр 2 дахь хэсгийн зүйлийн 2.2-т заасан өмгөөлөгчийн эрхийг хязгаарласан.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийн гэм буруугийн хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 20 цаг хүртэл шүүхийн хэлэлцүүлэг үргэлжилж шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх болоод шүүх хуралдаан даргалагч шүүхийн шийдвэрийг 2019 оны 12 дугаар сарын 2-ны өглөө танилцуулна гэж хэлээд шүүх хуралдаан завсарласан. Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1-д “Шүүх шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд хэлэлцэж гаргана” гэж заасан.

Гэтэл анхан шатны шүүх хараат бус байх зарчмыг хангах, шүүх зөвлөлдөх тасалгаанд хэргийг шийдвэрлэх зарчмыг зөрчиж, 3 хоногийн дараа гэм буруутай эсэхийг тогтоосон нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 918 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг барагдуулах зорилгоор шүүгдэгч Д.Гын эзэмшлийн “Роял групп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 85-42 УБВ улсын дугаартай “Ниссан датсун” маркийн, 61-47 дугаартай УНИ улсын дугаартай “Исузу элф” маркийн тээврийн хэрэгслүүд, шүүгдэгч Д.Гын нэр дээр бүртгэлтэй 11-15 УБД улсын дугаартай “Митсубиши паджеро” маркийн, 16-43 УНТ улсын дугаартай, 34-19 УНЭ дугаартай, 60-80 УНК дугаартай, 88-52 ОРА дугаартай, 88-84 ДОР дугаартай, 96-11 УНХ дугаартай, 04-00 УБӨ дугаартай, 90-81 УБР дугаартай, 97-39 УН дугаартай тээврийн хэрэгслүүд болон, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 503-907 тоот хаягт байрлах орон сууц, Шүүгдэгч Т.Аын нэр дээр бүртгэлтэй 07-04 УБГ, 07-38 БНХ, 33-68 УБХ, 34-18 УНА, 54-53 УБҮ, 67-77 ДАР, 79-15 УНБ, 88-11 УБЛ, 97-70 УНД, 99-52 УНЦ дугаартай тээврийн хэрэгслүүд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 503-901 тоот хаягт байрлах орон сууц зэрэг эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөн хязгаарласныг тус тус хүчингүй болгож, хохиролд тус тус тооцуулахаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай” гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна”,

“Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах болон хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээг хангах зорилгоор яллагдагч, шүүгдэгчийн эд хөрөнгийг шүүх, прокурорын шийдвэрээр битүүмжилнэ”, мөн хуулийн 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Мөрдөгч гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, үйлдэж олсон байж болох, эсхүл хэрэгт ач холбогдолтой хөрөнгийг нуух, устгах, эрх шилжүүлэх үндэслэл бүхий сэжиг байвал прокурорын зөвшөөрлөөр дараахь ажиллагаа явуулна”, 26.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “үл хөдлөх болон эдийн бус хөрөнгө, санхүүгийн хэрэгсэл, зохиогчийн эрх, патент, гэрчилгээ, лиценз, тусгай зөвшөөрөл, тээврийн хэрэгслийн бүртгэл, банк болон бусад санхүүгийн байгууллагад байгаа мөнгөн хөрөнгийн гүйлгээний шилжилт хөдөлгөөнийг хянах”,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйл “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэг” 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад “хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлого, эд мөрийн баримтыг хэрхэн шийдвэрлэх тухай” гэж тус тус заасан. Д.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 1701 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрөл /3 хх 65-66/, 2019 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 3076 дугаартай “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрөл” /4 хх 127-128/, 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 42 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, /4 хх 131-132/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан байна. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад заасан зохицуулалтаас үзвэл шүүх нь тухайн этгээдийн өөрийнх нь хувьд ноогдох хөрөнгө, орлогыг хураах боломжтой, мөн хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогыг хураах боломжтой байна. Гэтэл Д.А, Д.Г нарын нэр дээр бүртгэлтэй гэх тээврийн хэрэгслүүд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах орон сууц зэргийг битүүмжилсэн прокурорын тогтоол хэрэгт байхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 2-т “Эд хөрөнгө битүүмжлэх”, 26.1 дүгээр зүйлийн 1-т “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах” арга хэмжээ нь тус тусдаа эрх зүйн үр дагавартай, өөр өөр зорилготой хуулийн зохицуулалтууд юм. Өөрөөр хэлбэл, шүүх битүүмжлэгдээгүй хөрөнгө, орлогыг хураах хуулиар олгогдсон эрх хэмжээ байхгүй, “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрөл нь тухайн хөрөнгө, орлогыг хураах үр дагавар бүхий албан бичиг биш юм. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-т “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж заасан. Д.Г ам бүл 6, Т.А ам бүл 4, “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай” прокурорын зөвшөөрлөөр шилжилт хөдөлгөөн нь хязгаарлагдсан гэх хөрөнгө орлогоос Д.Гын нэр дээрх 12, Т.А нэр дээрх 10 тээврийн хэрэгслээс одоогийн байдлаар Д.Г, Т.А нарын гэр бүлийн дундаа өмчлөх 1, 1 орон сууц, 1, 1 тээврийн хэрэгсэл өөр дээр нь бүртгэлтэй бусад тээврийн хэрэгслийн нэр, өмчлөх эрх бүгд өөр этгээдэд шилжсэн, улсын бүртгэлд ч мөн өөр этгээдийн нэр дээр бүртгэлтэй байгаа юм. Хэрэв прокурор дээрх хөрөнгө, орлогыг “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор битүүмжилсэн байсан гэж үзвэл тухайн этгээдийн хувьд ноогдох хөрөнгө, орлого гэдгийг шүүх нотлох ёстой байсан. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг хасаж тооцож, хувьд ноогдох хөрөнгийг хураах боломжтой. Үүний тулд тухайн эд хөрөнгөд эд хөрөнгийн үнэлэгээ хийгдсэн байх ёстой. Гэтэл тус хэрэгт эдгээр эд хөрөнгөд үнэлгээ хийгдээгүй байсныг дурдах нь зүйтэй юм. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 8 дахь заалтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт заасан хөрөнгө хураах арга хэмжээг зөрчсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарч байна.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нараас 1.422.477.982 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс 355.619.495 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл “Нотолбол зохих байдал”, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, мөн хуулийн 36.1 дүгээр зүйл “Шийдвэр гаргахаар зөвлөлдөх”, 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.4-т “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоох, шүүгдэгч тус бүрээс ямар хэмжээгээр гаргуулах” гэж тус тус заасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт, мөн хуулийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсон. Гэтэл дээрх 1.422.477.982 төгрөгийг хохирлыг аль гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзсэн нь тодорхойгүй, шийтгэх тогтоолын 2 дахь заалтаас үзвэл шүүгдэгч нарыг нийт 2.790.000.000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтад зааснаар шүүх ямар гэмт хэргийн улмаас хэдий хэмжээний хохирлыг хэн хэрхэн учруулсан болохыг эргэлзээгүй тогтоож, шүүгдэгч нараас өөрийнх нь үйлдлийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэх боломжтой байтал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч нарын залилах гэмт хэргийн улмаас ямар хэмжээний хохирол учирсан, мөнгө угаах гэмт хэргийн улмаас ямар хэмжээний хохирол учирсан болохыг, хэн хэдэн төгрөгийг хэрхэн авсан болохыг нотолж, тогтоогоогүй хувь тэнцүүлэн гаргасан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн гэж үзэж байна. Прокуророос “шүүгдэгч нарыг бүлэглэн гадаад улсын аж ахуй нэгж байгууллагуудтай ижил нэртэй “Лонати С.П.А” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти Сервисес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол улсад үүсгэн байгуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин корап” компанийн Итали улсын “Лонати С.П.А” компани луу шилжүүлэх байсан 234.000 еврог “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банкны 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эс үүсвэр болгож залилсан”,

мөн “Бүгд Найрамдах Турк Улсын “Лонтекс макина саная” копанийн Итали Улсын “Лонати С.П.А” компани луу шилжүүлэх байсан 464.832.24 евро, 21.300 ам долларыг тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 21.300 ам доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эс үүсвэр болгож залилсан” гэсэн 2 үйлдэлд нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл шүүхээс зөвхөн нэг үйлдэлд буюу “2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234.000 евро хүлээн авсан үйлдэлд л хууль зүйн дүгнэлт хийж, гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн нь ойлгомжгүй дүгнэлт болсон. Өөрөөр хэлбэл, шүүх 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 21.300 ам доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус хүлээн авсан үйлдлийг гэмт хэрэгт тооцож, шүүгдэгч нарыг гэмт буруутайд тооцоогүй, мөн прокурорын яллах дүгнэлтийн хүрээд хэргийг шийдвэрлээгүй гэж үзэх боломжтой байна.

Шүүхийн гэмт буруутайд тооцоогүй үйлдлийг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжгүй байгааг мөн дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 2 дахь заалтаар “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464.832.24 евро буюу 1.366.262.809.7 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонита С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48.600.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 29-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 250.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 4-ний өдөр 500.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 6-ны өдөр 326.000.000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлэн, мөнгө угаасан” гэж дүгнэсэн нь 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг 2 удаа орсон нийт 2 тэр бум 700 гаруй сая төгрөгийг 5 удаагийн үйлдлээр шилжүүлсэн мэтээр бичсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт болжээ.

Энэхүү зөрчлийг мөн давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 918 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.  

 

Шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Даваажанцан нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “... Хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч ... Бартууд овогт Д.Г, ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан бүлэглэн гадаад улсын аж ахуй нэгж байгууллагуудтай ижил нэртэй “Лонати С.П.А” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулах замаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, Бүгд Найрамдах Турк улсын “Alpin corap” компанийн Итали Улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож, бусдад нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн...’' гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Год 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг нотлогдоогүй байхад шүүхийн шийтгэх тогтоолыг гаргаж Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэсэн гэж үзэж байна. Үүнд:

Шүүгдэгч Д.Гын үйлдэлд залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив шинж байгаа эсэх, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байгаа талаар шүүх үнэлэлт дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх нь залилах гэмт хэргийн обьектив талын шинж хангагдаагүй байхад түүнд эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэн хорих ял оногдуулсан. Учир нь, залилах гэмт хэргийн обьектив тал нь бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан идэвхтэй үйлдэл байна. Шүүгдэгч нь хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан үйлдэл нь Монгол Улсын Иргэний хууль, Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Хуулийн этгээдийн бүртгэлийн тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулсан байдаг. Анхан шатны шүүхээс “...гадаад улсын аж ахуйн нэгж, байгууллагуудтай ижил нэртэй “Лонати С.П.А” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулах замаар...” гэжээ. Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй.” гэж заасан байх бөгөөд шүүгдэгч Б.Хгийн өгсөн хуулийн этгээдийн нэр нь Улсын бүртгэлийн ерөнхий газарт хайлт хийхэд аль нэг хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу ижил төсөөтэй байна гэсэн мэдээлэл байгаагүй ба Улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуульд гадаад улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн нэртэй ижил нэр бүхий хуулийн этгээдийг Монгол Улсад байгуулахыг хориглосон зохицуулалт байхгүй болно. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Д.Г нь шүүгдэгч Б.Хгийн өгсөн хуулийн этгээдийн нэр нь гадаад улсын хуулийн этгээд гэдгийг мэдэх боломжгүй байсан. Бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэдэг нь хуульд заасан арга хэрэглэж, хохирогчийг төөрөгдүүлсний үндсэн дээр түүний зөвшөөрлийн дагуу хариу төлбөргүйгээр, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хууль бусаар авах үйлдлийг хэлдэг. Гэтэл шүүгдэгч Д.Гын нэр дээрх хуулийн этгээдийн данс руу Бүгд Найрамдах Турк Улсын хуулийн этгээдээс мөнгө орсон нь түүнийг хохирогчийг төөрөгдүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй. Учир нь, мөрдөн шалгах ажиллагаагаар Д.Г нь хохирогчийг төөрөгдүүлсэн үйл баримт, үйлдлийг нотлогдоогүй байхад анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

Хуурах гэдэг нь бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэхийг ойлгодог. Гэтэл шүүгдэгч Д.Г нь хохирогчтой харилцсаныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогоогүй мөртлөө эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсэн гэж үзэж, ял оногдуулсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж..." гэжээ. Гэтэл шүүгдэгч Д.Гыг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан гэх үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоохгүйгээр шүүхээс ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь, шүүхийн шийдвэрт шүүгдэгч Д.Гыг цахимаар Бүгд Найрамдах Турк Улсын ‘‘Lonteks makina sanaya” компани, “Alpin corap sanayi ve tic” компанийн и-мэйл хаягт нэвтрэн харилцсан гэдгийг огт тогтоогоогүй байж энэ үйлдлийг хийсэн мэтээр үзэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн зохиомол байдлыг зориудаар бий болгосон буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болохыг ойлгоно. Өөрөөр хэлбэл, Д.Г нь дээрх Бүгд Найрамдах Турк Улсын “Lonteks makina sanaya” компани, “Alpin corap sanayi ve tic” компанийг төөрөгдүүлсэн, хууран мэхлэхийн тулд зохиомол байдлыг зориудаар бий болгосон буюу Турк Улсын компанитай харилцсан гэдэг үйл баримт тогтоогдоогүй байхад ял оногдуулжээ. Мөн бодит байдлыг нуух замаар Бүгд Найрамдах Турк Улсын хуулийн этгээдүүдийг төөрөгдүүлсэн нь шүүгдэгч Д.Гын үйлдэл гэдгийг тогтоолгүйгээр ял оногдуулсан нь хуульд нийцэхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “...байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож...” гэж гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал руу оруулсан байдаг. Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгох гэх нөхцөл нь залилах гэмт хэргийг гурав ба түүнээс дээш удаа үйлдэж олсон хууль бус орлогоороо өөрийгөө болон гэр бүл, бусдыг тэжээн тэтгэж байгаа явдлыг ойлгодог. Гэтэл шүүгдэгч Д.Г нь гэмт хэргээс олсон орлогоороо өөрийгөө болон гэр бүл, бусдыг тэжээн тэтгэж байсан гэх үйл баримтыг шүүх тодорхойлолгүйгээр түүнд ял оногдуулсныг Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн анхан шатны шүүх гэмт хэргийн сэдэлт, зорилгыг бүрэн дүүрэн нотлоогүйгээс тогтоол үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Энэ гэмт хэргийн субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд бусдын эд хөрөнгө, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субьектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилах гэмт хэргийн онцлог шинж байдаг. Гэтэл шүүгдэгч Д.Г нь Б.Хтай танилцах үеэс эхлэн “уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт оруулна” гэх итгэлээр өөрийн нэр дээрх хуулийн этгээдийн дансаар оруулах мөнгийг хөрөнгө оруулалт гэж ойлгон зөвшөөрсөн байдаг. Энэ нь Бүгд Найрамдах Турк Улсын хуулийн этгээдүүдийг залилан мэхлэх гэм буруугийн шууд санаатай хэлбэр байсан гэж үзэх боломжгүй, хэрэгт цугларсан баримтаар гэмт хэргийн сэдэлт зорилгыг шүүх тогтоогоогүй болно.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Лонита С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 464.832.24 евро буюу 1.566.262.809.7 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати С.П.А”  ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48.600.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 29-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 11 дүгээр сарын 30-ны өдөр 250.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 4-ний өдөр 500.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 6-ны өдөр 326.000.000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж, улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр Бүгд Найрамдах Турк Улс руу шилжүүлэн, мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны гэм буруугийн зарчмуудыг баримтлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв” гэжээ. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Мөнгө угаах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон шүүгдэгч Д.Год 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан бөгөөд шүүх хуралдааны явцад болон мөрдөн шалгах ажиллагаагаар мөнгө угаах гэмт хэргийн обьектив шинжийг хангаагүй байхад шүүхээс шүүгдэгч Д.Гыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,эрүүгийн хариуцлага оногдуулсан байна. Мөнгө угаах гэмт хэргийн обьектив тал нь гэмт хэргийн улмаас олсон мөнгөн хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах, хууль бус гэдгийг мэдсээр байж хууль ёсны мэт болгохоор эргэлтэд оруулах санаа зорилго сэдэлтээр мөнгөн хөрөнгийг эзэмшиж, ашигласан байхыг хэлэх бөгөөд түүний хувьд эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх болон мөрдөн шалгах ажиллагаагаар нотлоогүй. Учир нь, Бүгд Найрамдах Турк Улс руу 5 удаагийн үйлдлээр мөнгө шилжүүлсэн гэж шүүхээс үзсэн боловч тухайн мөнгөн хөрөнгө нь эргэлтэд орж, хууль ёсны болж Монгол Улсад буцаж орж ирээгүй буюу өөрт ашигласан үйлдэл байхгүй, зөвхөн гадаад улс руу шилжүүлсэн үйлдлийг шүүгдэгч Б.Х үйлдсэн болох нь баримтаар тогтоогдсон байдаг. Мөн гэмт хэргийн субьектив талын гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд шүүгдэгч Д.Ганзориг нь уул уурхайн зориулалтаар гадаадын хөрөнгө оруулалт авах буюу Нигер Улсын иргэний хөрөнгө оруулалтыг авах санаа зорилготой байсан. Түүнээс биш өөрийн компанийн дансаар орж ирсэн Турк Улсын хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг гэмт хэргийн улмаас олсон орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан гэх гэм буруугийн санаатай хэлбэрээр шүүх нотлохгүйгээр шийтгэх тогтоол гаргасан нь шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Д.Гын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэлдэхүүн хангаагүй гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолоороо шүүгдэгч тус бүрээс 355.619.495 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэн, шүүгдэгч Д.Гын нэр дээр бүртгэлтэй 11-15 УБД улсын дугаартай, Митсубишм пажеро” загварын, 16-43 УНТ улсын дугаартай, “Sinotruk ZZ3257” загварын, 34-19 УНЭ улсын дугаартай, “Howo ZZ” 3257 загварын, 60-80 УНХ улсын дугаартай “Beiben ND5310” загварын, 88-52 ОРА улсын дугаартай “Sinotruk ZZ3255” загварын, 88-84 ДОР улсын дугаартай “Тоёота эстима” загварын, 96-11 УНХ улсын дугаартай “Beiben ND 5310“ загварын, 04-00 УБӨ улсын дугаартай ”Мерседесс бенз” загварын, 90-81 УБР улсын дугаартай “Ниссан патрол” маркийн тээврийн хэрэгслүүд, 97-39 УН улсын дугаартай “Cheng gong” загварын шанагатай ачигч, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс“ хотхоны 503-907 тоот хаягт байрлах орон сууц тус тус бүрийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг барагдуулах зорилгоор хураан авахаар шийтгэх тогтоолыг гаргасан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгчийн хувийн хөрөнгийг гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө эсэх, тухайн хөрөнгийн үнэлгээ хэдий хэмжээний хөрөнгө болохыг тогтоолгүйгээр бүхэлд нь хураан авах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулна.” гэж заасныг зөрчсөн. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр шүүгдэгчийн орон сууц нь тухайн гэмт хэрэг гарсан гэх цаг хугацаанд бий болсон гэж байгаа боловч түүний 10 ширхэг тээврийн хэрэгсэл нь гэмт хэргийн улмаас бий болсон хөрөнгө гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байхад түүнд албадлагын арга хэмжээ авч байгаа нь шүүх мөн хуулийг буруу хэрэглэн, үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 918 дугаартай шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх тул шийтгэх тогтоолын шүүгдэгч Д.Год холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Э.Ч.Ж, Д.Х нарын өмгөөлөгч Р.Пүрэвлхам нь давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа нь нутаг дэвсгэрийн болон хуульд заасан харъяаллын дагуу явагдахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан байна. Гэтэл шүүгдэгч нарт холбогдуулан шалгасан хэрэг нь Монгол Улсын хилийн гадна үйлдэгдсэн гэж үзэх хангалттай баримт байсан төдийгүй шүүгдэгч нарын үйлдсэн гэх гэмт хэрэг хаана үйлдэгдсэн, шүүгдэгч нар үйлдсэн болох эсэхийг нь ч тогтоох боломжгүй нөхцөл байдал илэрхий байсаар байхад Нийслэлийн Прокурорын газраас хэргийг шалгах харьяаллыг тогтоон өгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг ноцтойгоор зөрчсөн байдаг. Өөрөөр хэлбэл, Голомт банкинд хандан Турк Улсаас ирүүлсэн гэх мэдээлийн дагуу Голомт банкнаас Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэргийн тасагт гаргасан гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авсан даруйдаа Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэргийн тасгаас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.11 дүгээр зүйлд заасны дагуу Улсын Ерөнхий Прокурорын газарт хүргүүлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын харьяаллыг тогтоолгох үүргээ биелүүлэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан 2019 оны 5 дугаар сарын 6-ны өдөр “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн 190200343 тоот тогтоолыг үйлдэн /1 хх 1/ Улсын Ерөнхий Прокурорын хуулиар олгогдсон эрхэд халджээ.

Улсын Ерөнхий прокурорын газрын 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн А/98 дугаар тушаалын хавсралтаар баталсан “Мөрдөн шалгах ажиллгагаанд тавигдах прокурорын хяналтын ажлын аргачилсан заавар”-ын 8 дугаар зүйлийн, 8.5 дахь хэсэгт “Монгол улсын хилийн гадна үйлдэгдсэн гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл” 8.6 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй гэмт хэрэг”-үүдийн харьяаллыг Улсын Ерөнхий прокурорын газраас тогтоохоор давхар зааж өгсөн байна. Мөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд хандан тогтоолгох зайлшгүй шаардлагатайгаар хууль тогтоогч хуульчилж өгсөн байхад үүнийг зөрчиж, Нийслэлийн прокурорын газраас “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар харьяаллын дагуу хянан шийдвэрлүүлэхээр 7 хавтас, 1655 хуудас, магадлагаа 1 хавтас, 40 хуудас бүхий хэргийг хүргүүлэв” гэж /7хх 162/ эрүүгийн хэргийг шүүх шүүхийн харьяаллыг тогтоон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний эрх мэдлийн хүрээнд шийдвэрлэгдэх асуудалд шууд хөндлөнгөөс халдаж шийдвэрлэсэн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна. Дээрх баримтуудаар шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх харьяаллыг зөрчсөн үйл баримт тогтоогдож байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч нарт “Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх” язгуур эрхэд нь бүдүүлгээр халдаж, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэх урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд өмгөөлөгч Р.Пүрэвлхам миний бие тухайн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг товлогдохоос өмнө нь урьдчилан товлогдсон байсан шүүх хуралдаанууд давхацсан, мөн үйлчлүүлэгч нартайгаа “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ”-г 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж, 2018 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хэргийн материалтай танилцсан боловч шүүгдэгч нарт холбогдох 7 хавтас 1670 орчим хуудас бүхий хэргийн материалтай бүрэн гүйцэт танилцаж судалгаа хийх хугацааны хувьд боломжгүй байгаагаа тайлбарлан, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх зайлшгүй шалтгаан бий болсны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хуульд заасны дагуу бичгээр гаргасныг даргалагч шүүгч Ё.Цогтзандан нь үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзан, урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулж, улмаар шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг товлосон нь яллагдагч нарын эрх ашгийг зөвхөн хөндөөд зогсохгүй өмгөөлөгч миний Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.10 дахь заалт болон мөн зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрх үүрэгт шууд хөндлөнгөөс халдсан. Мөн өмгөөлөгч миний шүүх хуралдаанд оролцох эрхийг маань хуульчилсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрхэд маань халдаж, үйлчлүүлэгч нарынхаа өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх эрхийг бүдүүлгээр хязгаарлан, илтэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Миний үйлчлүүлэгчдэд холбогдох хэргийг шалгаж эхлэхдээ анхнаасаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг хаана гарсныг үл харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг баримтлах үүрэгтэй. Эрүүгийн хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгүүдээр Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаад улсад харьяалагддаг хохирогч гэх компаниудын цахим и-мэйл хаяг нь гэмт халдлагад өртөөгүй, халдлага чухам аль улс оронд үйлдэгдсэн болох нь тодорхойгүй, халдага болсон улс нь Итали, Турк болон Нигер улсын аль нь болохыг тогтоох боломжгүй нөхцөл байдал илэрхий байсан байхад шүүгдэгч нарыг гадаадын аж ахуйн нэгж байгууллагуудын цахим хаягт нэвтрэх гэмт хэрэгт холбогдсон гэж буруутгаж, энэ гэмт хэргийг Турк буюу Итали, Бүгд найрамдах Нигер улсын чухам аль улсынх нь нутаг дэвсгэрт үйлдэгдэн аль улсын нутаг дэвсгэрээс Монгол Улсад ижил нэрээр үүсгэн байгуулагдсан гэх аж ахуйн дансанд евро болон ам. доллар шилжин орсон болох нь огт тодорхойгүй, хэрэг бүртгэлийн явцад шүүгдэгч нарын бүгдийнх нь гэр орон болон компьютер, гар утаснуудад хийсэн үзлэг нэгжлэгээр хаанаас цахим хаягт нэвтэрсэн тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн газрыг тогтоох боломжгүй байхад Нийслэлийн прокурорын газраас хэргийг шалгах харьяаллыг хууль зөрчин дур мэдэн тогтоож /2хх 183-184/, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Мөн хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд заасан хэргийн бодит байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүй нь шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад мөрдөгч болон прокурор нь хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянаж үзсэн гэж үзэхэд үнэхээрийн учир дутагдалтай байсан. Энэ нь нотлох баримтыг шинжлэн судлах үед хангалттай тогтоогдохоор байсан. Шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ Чейф гэх Нигер улсын иргэн хөрөнгө оруулалт оруулж ирэхэд шаардлагатай гэрээний загвар болон Монгол Улсад шинээр байгуулах компаниудын нэрсийг шилжүүлгээр орж ирэх мөнгөн дүнгийн хамтаар /whatsApp/ нэртэй интернет дуудлага хийдэг программын дагуу мэдээллээр ирүүлж байсан тухайд мэдүүлсэн, мөн шүүгдэгч Б.Х Эжикэмэ Жон Чимэзиэ нарын гэрт нэгжлэг хийн эд зүйлийг хураан авч үзлэг хийгээд “Нэгжлэгээр хураагдсан эд зүйл, бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл”-ийн /1хх 51-52/ “Нигер улсын иргэн Эжикэмэ Жон Чимэзиэ-н TECNO CX загварын СХ-Н501DEFG-N-180314V1777 имей кодтой, хар өнгийн гар утасны дуудлага хэсэгт ороход 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл Chief J/+2348027183432 гэж хадгалсан дугаараас нийт 45 удаа холбогдож ярьсан байна. Мөн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл Mishark/+234 8130344130 гэж хадгалсан дугаараас нийт 10 удаа холбогдож ярьсан байна. Бусад дуудлага нэр өгч хадгалаагүй болон Нигер улсын гэх нэр өгч хадгалсан дуудлагууд байлаа” гэсэн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлд заасны дагуу зохих ажиллагааг хийх, эсхүл интерпол болон бусад Олон Улсын хэмжээнд мөрдөх гэрээний шугамаар дээрх Chief, Mishark гэх иргэд хаанахын иргэн бөгөөд ямар учраас дээрх бүх мэдээллийг илгээсэн болохыг тогтоох ажиллагааг зайлшгүй хийх шаардлагатай. Эдгээр ажиллагааг хийхгүйгээр шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн оролцоо үйлдэл бүрийг тогтоох боломжгүй байсан. Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн Цагдаагийн Албаны 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн № 10а/2956 дугаартай албан тоотод /3хх 4/ “Хэрэг бүртгэлийн 190200343 дугаартай хэрэгт Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Бүгд Найрамдах Турк улсуудын Интерполийн үндэсний төв товчооноос гэмт хэрэг мөрдөн шалгах зорилгоор хавсралтад дурдсан мэдээллийг авах хүсэлтэй байна“ гэсэн байх бөгөөд Цагдаагийн Ерөнхий газрын Интерполийн Үндэсний төв товчооны 2019 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн №13/182 дугаартай албан тоотоор “...холбогдох эрх бүхий байгууллагад эрх зүйн туслалцаа авах албан ёсны хүсэлт илгээх шаардлагатай...” гэх хариуг өгсөн /3хх 8/. Үүний дагуу “Эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай хүсэлт” гэх баримт /3хх 9-12, 60-63/ тус тус авагдсан байх бөгөөд энэ баримтын дагуу Цагдаагийн Ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн №10а-2/ 4092 дугаартай “Хүсэлт уламжлуулах тухай” албан тоотыг /3хх 58-59/ хүргүүлсэн байна. Гэвч дээрх албан тоотдоо зааж өгсөн хариуг бүрэн гүйцэт авч баримтжуулалгүйгээр мөрдөн шалгах ажиллагааг дуусгавар болгосон. Шүүх үндэслэл бүхий дүгнэлтийг бодитойгоор хийж, шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх ямар ч боломжгүй байхад шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн нь хөдлөшгүй баримтаар тогтоогдсон гэж үзсэн нь үндэслэлгүй. Бүгд Найрамдах Турк Улсын “Алпин Корап Санай Тижарэт” ХК нь Истанбул хотын Ерөнхий прокурорт хандан 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Бүгд Найрамдах Турк улсын хуулийн 158 дугаар зүйлд заасныг үндэслэн хууль ёсны шийтгэлийг оноох, хэрэг үүсгэх хүсэлтийг гаргасан тухай баримт /2хх 37-40/,“ Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ерөнхий газарт 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүсэлт гомдол гаргасан /2хх 41/ баримт, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ерөнхий газарт /2хх 42, 44/ гаргасан гомдлын тухай баримт тус тус авагдсан. Үүнтэй холбоотой дагалдах баримтуудыг хавсарган гаргаж өгсөн байдаг боловч энэ тухай шийдвэрлэгдсэн баримт мөн хэрэгт авагдаагүй байдаг. Хэрэгт зөвхөн 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Турк улсад мөрдөгч А очиж, хохирогч Вэкзэми Мурат /5хх 8-13/ хохирогч Ибрахим Эркан /5хх 79-86/ нараас авсан мэдүүлэг мэдүүлэгтэй холбоотой и-мэйл хаяг, банкны дансны тухай баримтууд, мөн /5хх 94-95/ Турк Улсын Олон нийтийн прокурорт Ибрхаим Эркан гомдол гаргасан баримтаас өөр Бүгд Найрамдах Турк Улсад дээрх хэргийн талаар шалгаж буй баримтыг огт хэрэгт хавсаргаагүй байдаг. Монгол Улс, Бүгд Найрамдах Турк улсын хооронд иргэн, аж ахуйн болон эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ 2000 оны 5 дугаар сарын 2-ны өдөр хэрэгт авагдсан байх бөгөөд /6хх 189-200/ энэ гэрээний дагуу ажиллагаа хийж, хэргийг нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой нөхцөл байдлыг үүсгэх бүрэн боломжтой байсан атал ийм ажиллагааг хийгээгүй. Зөвхөн мөрдөгч А очиж мэдүүлэг авсан төдийгөөр хоёр улсын хооронд хийгдсэн гэрээний дагуу ажиллагаа хийсэн мэт дүр үзүүлсэн нь үйлчлүүлэгчдийн маань төдийгүй бүх шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахад хүргэсэн байна. Эжикэмэ Жон Чимэзиэ нь мэдүүлэг өгөхдөө дээрхи Чейф болон мөн Мишарк гэх иргэдтэй хэрхэн яаж харьцаж байсан, орж ирсэн гэх мөнгийг хөрөнгө оруулалт гэж ойлгож байсан тухайгаа мэдүүлсэн байдаг. /1хх 210-211/, Түүнээс гадна шүүгдэгч Д.Г, Т.А нар мэдүүлэг өгөхдөө “анхнаасаа гадаадын хөрөнгө оруулалт оруулах зорилготой байсан бөгөөд Д.Сэржбүдээ, Хүрэлбаатар нартай Б.Х, Эжикэмэ Жон Чимэзиэ нарын хамтаар уулзаж, тэдний компанид хувь эзэмшигчээр бүртгүүлж, хэсэг хугацаанд гадны хөрөнгө оруулагч гэх хар арьст иргэдтэй харьцаж байсан” гэх утга бүхий мэдүүлгүүдийг өгч байсан байхад эдгээр мэдүүлгүүдэд ач холбогдол өгч огт шалгаагүй. Гэрчээр Сэржбүдээ, Хүрэлбаатар нарыг асуулгахаар хүсэлт гаргасан боловч хүсэлтүүдийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан үүргээ мөрдөгч, прокурор биелүүлээгүй болохыг нотлож буй баримт юм. Б.Г нарын “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “Централ Интернейшнл” компанитай “Бараа бэлтгэн нийлүүлэх, худалдах, худалдан авах” гэрээ байгуулсан, Бүгд Найрамдах Турк улсын “Алпин корап” компаний” хувьд 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр “Агентийн гэрээ”-г байгуулан зуучилж / 2хх 32-35/ уг байгуулсан гэрээний дагуу “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан шүүгдэгч Б.Х нь тэдний өмнөөс хөрөнгө оруулалт гэж гадны данснаас орж ирсэн мөнгөнөөс 5 удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлж байсан баримт хэрэгт авагдсан. Гэрчээр “Сайн” банк бус санхүүгийн байгууллагын ажилтан З.Загдсүрэн энэ тухайд мэдүүлэг өгч холбогдох баримтуудыг хавсарган өгсөн /5хх 176-177/ байх тул дээрх ХХК Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлсэн мөнгөн гүйлгээг хэн гэх иргэн хуулийн этгээд хүлээн авч байсан, ХХК Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талаас мөнгө хүлээн авч байсан этгээд нь хэн болох, мөнгө угаах гэмт хэрэгт буруутгаж буй үйлдэл холбогдлын жинхэнэ эзэд нь мөн эсэх, мөн ХХК Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэний дансаар шилжүүлж байсан мөнгийг хохирогч Турк улсын компаниудын аль нэг нь дээрх “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан шууд бусаар дээрх мөнгийг авч байсан эсэх гэх асуудлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дүгээр зүйлд заасны дагуу бүрэн гүйцэт шалган тогтоож, заавал хийж гүйцэтгэвэл зохих ажиллагааг хийж гүйцэтгээгүй асуудал нь мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг зөрчин, хэргийн бодит байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй болохыг хангалттай нотлож байсан. Дээрхи бүх тогтоогдоогүй нөхцөл байдлуудыг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх ямар ч боломжгүй байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 8 дахь хэсгийн 8.3 дахь заалт “яллагдагч шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг” дангаараа яллагдагч, шүүгдэгчийг гэм буруутайг нотлох шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “..энэ хуульд заасныг зөрчиж мэдүүлэг авсан” гэж, мөн хуулийн 16.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүү шүүлт тулгаж, бусад хэлбэрээр хүнлэг бус, хэрцгий харьцаж мэдүүлэг авсан нь тогтоогдвол авсан мэдүүлгийг энэ хуулийн 16.11 дүгээр зүйлд заасан журмаар нотлох баримтаар тооцохгүй” гэж тус тус заасан байдаг. Гэтэл шүүхийн шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүдийг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн хамтаар мөн нүүрэлдүүлэн авсан мэдүүлгүүдийг бусад хохирогч, гэрч нараас авсан мэдүүлгүүдийг нэг бүрчлэн тусгаж эдгээр баримтуудыг “тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж, шүүх нотлох баримтаар үнэллээ” гэсэн байна. Гэтэл шүүгдэгч нарын мэдүүлгүүд нь шүүгдэгч нарыг гэм буруутай болохыг нотлохгүйгээс гадна хохирогч гэх этгээдүүд шүүгдэгч нарыг цахим гэмт хэрэг үйлдэж и-мэйл хаягийг нь хакердсан тухайд огт мэдүүлээгүй байх төдийгүй хэн, хэзээ хаанаас цахим и-мэйл хаягт нь хакердах байдлаар нэвтэрсэн тухайд огт мэдүүлээгүй, шүүгдэгч нарын бүгдийнх нь гар утас болон комьютер, гэрт нь хийсэн үзлэг нэгжлэгээр хэн нь ч цахим халдлагыг хийсэн ул мөр, баримт илрээгүй. Шүүгдэгч Б.Хгаас анх мэдүүлэг авахдаа айлган сүрдүүлж” гэр бүл болон өөрт нь хүнд зүйл, хэсгээр ангиар ял тулгана” гэх зэргээр айлган сүрдүүлж мэдүүлэг авсан зэрэг хэрэгт цугларч бэхжигдсэн гэх нотлох баримтуудын зарим хэсгийг нотлох баримтаар тооцохгүй байж болохуйц үйл баримтууд илэрхий байсан байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчин, Монгол хэл бичиг мэдэхгүй, өгсөн мэдүүлгээ өөрсдөө уншиж зөв зүйтэй бичигдсэн эсэхийг уншиж танилцах чадваргүй яллагдагч Эжикэмэ Жон Чимэзиэгээс өөрийн эх хэл дээр орчуулагч хэлмэрчийн тусламж авах эрхийг нь эдлүүлээгүй, ийм боломж, нөхцөл, цаг хугацаагаар хангах үүргээ                    биелүүлээгүй, эрүүгийн хэрэгт англи хэлээр мэдүүлэг авч байсан ч англи хэлийг төгс эзэмшээгүй бүрэн гүйцэт ойлгох чадваргүй байсан байхад нь хэрэг бүртгэлт мөрдөн шалгах ажиллагааг явуулахдаа мөн хэргийн баримтыг танилцуулахдаа 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр “Орчуулагч, хэлмэрчээр томилох тухай” тогтоолыг гаргаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ажиллагааг хуульд нийцүүлэн хийх хүртлээ /1хх 211/ орчуулагчийг оролцуулаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан мэдээлэл авах эрхээ эдлэх шүүгдэгчийн эрхийг зөрчсөн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад “...үнэн зөв орчуулж хэлмэрчилснийг баталж гарын үсэг зурах” ажиллагааг орчуулагч хийх боломжийг мөрдөгч нар огт олголгүй хууль зөрчсөний улмаас мөрдөн шалгах ажиллагааны баримт бичиг мэдүүлэг, шүүх хурлын тэмдэглэлүүд зэрэг хавтаст хэрэгт авагдсан бараг яллах дүгнэлт болон яллагдагчаар татсан тухай тогтоолоос бусад бүх бичиг баримтыг шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэд орчуулан хэлмэрчилснийг орчуулагч баталгаажуулсан гарын үсэгтэй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн үйлдэл болсон байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдож байсан орчуулагч Дэлгэрмөрөнгийн яллах дүгнэлтийг орчуулсан орчуулга нь огт үндэслэлгүй алдаа ихтэй байсны улмаас орчуулагч Б.Цолмонгоос гаргасан хүсэлтийн дагуу /7хх 42-43/ орчуулгыг дахин засварлаж байсан, дахин засварлагдсан орчуулга нь ч алдаатай байгаа тухай хүсэлтийг гэрчийн болон яллагдагчийн мэдүүлэг өгөхөд нь орчуулагчаар оролцож байсан Цолмонгоос гаргаж байсан. Уг баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчин явагдсан болохыг нь тогтоосон үйл баримт болсон байна гэж үзэхэд хүргэсэн.

Шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ нь 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр шүүх хуралдаанд “эрүүгийн 7 хавтаст хэрэгтэй бүрэн гүйцэт танилцаж чадаагүй, хэргийн талаар ойлголтгүй байгаа тухайдаа тайлбар гарган хавтаст хэрэгтэй шүүхээс томилогдон оролцож буй орчуулагчийн тусламжтайгаар шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэд танилцуулах “хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүхээс томилогдсон орчуулагч Б.Мягмардоржтой хамт хэргийн материалтай танилцах хугацааг 1 хоногоор өгсөн.

2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг дуустал ажлын цаг болон баяр ёслолын өдрийг харгалзахгүйгээр орчуулагч Б.Мягмардорж нь ажлын 1 хоног, амралтын 2 хоногийн хугацаанд шүүгдэгч Э.Ч.Жд  7 хавтас хэргийн 5 хавтасыг нь танилцуулж, 2 хавтаст хэргийг танилцуулж амжаагүй. 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Ц.Алтанцэцэг бидний зүгээс шүүхэд хандан “2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүхийн хэргийн материалыг орчуулагчтай танилцах Э.Ч.Жын хусэлт хангагдаагүй, мөн орчуулагч хэргийн баримтыг Э.Ч.Ж д танилцуулах явцад шүүгдэгч Э.Ч.Жд орчуулан гардуулсан яллах дүгнэлт гарчгийг огт орчуулаагүй, мөн орчуулгын хувьд шаардлага хангахгүй 2-3 хуудас нь орчуулагдаагүй, орчуулсан байдал нь илт утга агуулгын болон хууль хэрэглээний талаар, мөн мөнгө төлбөрийн талаарх тооцоо нь зөрүүтэй байгаа учир дахин орчуулга хийлгэхгүйгээр, яллах дүгнэлтийг хуулийн шаардлага хангаж үйлдэн гардуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах боломжгүй“ тухай гаргасан хүсэлтийг шүүх бүрэлдэхүүн хүлээн аваагүй. 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэ нь мэдүүлэг өгөхдөө “шүүхээс томилогдсон орчуулагчийн хамтаар хэргийн материал болон яллах дүгнэлттэй шүүхээс тогтоож өгсөн хугацаанд танилцахад яллах дүгнэлтийн зарим хэсэгт нь огт орчуулагдаагүй байсан тухай”-д орчуулагчаараа дамжуулан шүүх бүрэлдэхүүнд тайлбарласаар байхад шүүх “яллах дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан эсэх тухай”-д огт дүгнэлт хийлгүй хэргийг үргэлжлүүлэн хэлэлцсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Монгол хэл бичиг мэдэхгүй шүүгдэгч Эжикэмэ Жон Чимизиэ нь ямар хэрэгт яллагдаж мэдэх боломжгүй байсан. Шүүн таслах ажиллагааны гол баримт бичиг болох “яллах дүгнэлт нь өөрөө хуулийн шаардлага хангаагүй байгаа нь шүүн таслах ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдлыг шууд үүсгэсэн үйл баримт” байсан гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Шүүгдэгч нарыг бүлэглэн цахим гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн атлаа чухам цахим хэрэгслийг хэн Монгол Улсын нутаг дэвсгэр болох Улаанбаатар хотын чухам хаанаас ашиглан, Итали, Турк улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан гадаадын аж ахуйн нэгжуүдийн хаягт хэрхэн, яаж, яг ямар арга замаар, ямар цахим хаягт нь хэзээ халдсан тухайд шалган тогтоосон зүйлгүй, хангалттай нотлох баримтгүй байхад мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчин шууд гэм буруутайд тооцсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12 дугаар зүйлийн зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн өмнө эрх тэгш байх үндсэн зарчим зөрчигдөхөд хүргэсэн гэж үзэж байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хэрэг үүсгэн, мөрдөн байцаалт явуулж, яллагдагчаар татахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг зөрчин үйлчлүүлэгчдийг маань гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоосон байх ба энэ үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг хангах эсэх асуудлыг үндэслэлтэйгээр шийдвэрлээгүй нь тухайбал Б.Хгаас гаргасан 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн /3хх 125-128/ гомдлын, өмгөөлөгч Ц.Алтанцэцэгээс гаргасан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн /3хх 132-134/ хариуг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.6 дугаар зүйлд заасан нийтлэг журмыг баримтлалгүй, огт тодорхой бус, бүрхэг хариуг өгч байсан байх ба /3хх 131, 143/ энэ тухай шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон өмгөөлөгчдийн зүгээс тайлбарлаад ч шүүх үндэслэлтэй дүгнэлтийг хийгээгүй. Миний үйлчлүүлэгч нарт холбогдох хэрэгт хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг тогтоогоогүй байсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, цахим гэмт хэрэг үйлдсэн этгээд нь хэн болох, энэ нь хаана үйлдэгдсэн болохыг хөдөлбөргүй тогтоох үүргээ мөрдөгч, прокурорууд биелүүлээгүй, биелүүлсэн эсэх тухайд шүүх мөн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчин нотлох баримтыг бэхжүүлэхдээ эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцсэн байдлаар гүйцэтгээгүй, мөн хуулийн 16.14 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг зөрчин нотлох баримтыг эргэлзээтэй, аль баримт нь аль баримтаа давхар нотлож буй эсэх нь ч тодорхойгүй байхад тодорхой бус баримтыг шууд үнэн зөв эргэлзээгүй баримт гэж дүгнэж яллагдагчаар татсан, улмаар ялласан нь ойлгомжгүй төдийгүй хуульд нийцээгүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй болно. Хэрэгт авагдсан баримтаар бидний үйлчлүүлэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтуудад заасан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэл огт тогтоодохгүй байгаа болно. Хэрвээ бидний үйлчлүүлэгчдийг ямар нэгэн байдлаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл хохирогч нарыг итгүүлсэн аливаа үйлдлийг идэвхтэйгээр хийж гүйцэтгэсэн, энэ үйлдэл нь хангалттай баримтаар нотлогдон тогтоогдсон байх ёстой. Мөн шүүхийн хэлэлцүүлгийн явцад хэн, хэзээ, хэрхэн хохирогч нарыг яаж ямар арга замаар итгүүлсэн залилсан үйлдлийг яг таг тогтоосон тухайд баримтаар тогтоогдсон үйл баримтыг шийтгэх тогтоолдоо заах үүрэгтэй байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар ч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр ч хохирогчийн төлөөлөгчийн гаргасан тайлбараар ч шүүгдэгч нар бусдыг бүлэглэн залилан мэхэлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдоогүй гэж үзэж байна. Хохирогчийн төлөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа мэдүүлсэн ”Нигер улс бол мөнгө угаах, хар тамхины үүр уурхай болох, залилан мэхлэх гэмт хэргийн өлгий болсон эх орон учир Нигер улсын иргэн Эжикэмэ Жон Чимэзиэ болон түүний гэр бүл болох эхнэр Б.Х нар нь зайлшгүй гэмт хэрэгтэн мөн бөгөөд бусад хоёр шүүгдэгч Д.Г, Т.А нарыг ч Нигер улсын иргэн учраас миний үйлчлүүлэгч Эжикэмэ Жон Чимэзиэ болон эхнэр Б.Х нартай ажил хэргийн хувьд холбоотой байсны учир заавал яллаж хашраах ёстой” гэх утгатай мэдүүлэг нь миний үйлчлүүлэгч нар болон бусад хоёр шүүгдэгч нарыг яллах хангалттай нотлох баримт болохгүй юм. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр орсон өмгөөлөгч Г.Орхон нарын мэдүүлгүүдэд дүгнэлт хийхэд “хэн нэгэн этгээд цахим хаягаар нь нэвтрэн Итали Улсад байх худалдагч компанид нь дансны мэдээлэл болон төлбөр хийх үнийн дүнг и-мэйл хаягаар нэг үсгийг нь өөрчлөн илгээсний дагуу мөнгөний гүйлгээ хийгдсэн байсан” гэж ойлгогдохоор байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед Эжикэмэ Жон Чимэзиэ болон Б.Х нар хоёулаа хохирогч компанийг цахим хаягаа хакердуулж байх үед нь Нигер Улсад биш Монгол Улсад амьдарч байсан ба Монгол Улсад оршин сууж байх үед нь Чейф болон Мишарк нар “хөрөнгө оруулалт” оруулах компаний нэр болоод дансны тухай мэдээллийг “WhatsApp” гэх цахим мэдээлийн хэрэгслээр хүргүүлж байсан гэж мэдүүлсэн, үнэхээр тэдгээр иргэдтэй цахим хэрэгслээр харьцаж байсан нь үзлэгээр тогтоогдсон байхад эдгээр этгээдүүд нь ямар үүрэгтэйгээр аль улс орноос ямар зорилгоор хөрөнгө оруулалт оруулж байна гэж Монгол Улсад шинээр байгуулах компаний нэр болоод хүлээн авах хөрөнгө оруулалтын мөнгөний дүнгийн талаар мэдээллийг өгч байсан. Тэд компанийн нэр болоод шилжүүлэг хийлгэх мөнгөн дүнгийн тухай мэдээллийг хаанаас олж авсан тухайг нь шалган тогтоохгүйгээр хохирогч гэх компаниудын оршин байгаа нутаг оронд огт байгаагүй шүүгдэгч нарыг шууд яллагдагчаар татаж, улмаар ялласан нь шударга ёсны зарчим болоод Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд огт нийцэхгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ” гэж заасан. Гэтэл хэрэгт гэрчээр асуугдсан этгээдүүдийн хэн нь ч шүүгдэгч нарыг цахим гэмт үйлдлийг Монгол Улсын нутаг дэсвгэрт биечлэн үйлдэж байхыг, мөн гадаад улсын аж ахуйн нэгж байгууллагуудын хэн гэх эрх бүхий албан тушаалтантай яаж уулзан холбогдож, хэрхэн итгүүлэн үнэмшүүлж залилан мэхлэж байхыг харсан, мэдсэн болох тухай гэрчлээгүй, яг гэмт хэрэг үйлдэж байхыг нь харсан мэдсэн тухайд нэг ч мэдүүлэг хэрэгт авагдаагүй. Зөвхөн Монгол Улсын Голомт банкинд гадаадаас шилжин орж ирсэн мөнгийг шүүгдэгч Д.Г, Т.А, Б.Х нар тодорхой цаг хугацаанд ирж авсан тухайд л мэдүүлсэн, шүүгдэгч Эжикэмэ Жон Чимэзиэг огт харж байгаагүй, Эжикэмэ Жон Чимэзиэг банкинд ирж мөнгө авч байсан гэж огт мэдүүлээгүй байдаг. Хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Голомт банкны ажилтнууд тухайлбал гэрч Б.Оюунтуяа /1хх 7-9, 10,/ гэрч Н.Мөнхжаргал /1хх 20-22, 2хх 188-190/, гэрч М.Уянга /12хх 185-187/ нар нь шүүгдэгч нарын байгуулсан компаниудын дансанд орж ирсэн евро, долларыг хэрхэн данснаасаа гарган авсан, хэн хэн нь банктай харьцаж байсан талаар л гэрчилснээс биш уг доллар, еврог тухайн компаниудын дансанд хаанаас хэн шилжүүлсэн тухайд гэрчилсэн нэг ч үйл баримт хэрэгт авагдаагүй байна. Тэгээд ч Голомт банкны ажилтнууд шүүгдэгч нарын аж ахуйн нэгжүүдийн нэр дээр нээлгэсэн валютын дансанд орж ирсэн евро болон америк долларыг ямар учраас шууд монгол төгрөгт шилжүүлэн олгож байсан нь ч сэжиг төрүүлэх үйл баримт болох тухайд мөрдөгч, прокурор, шүүгч нарын хэн нь ч огт анхаарахгүй, энэ тухайд дүгнэлт хийхгүй, банкны үйл ажиллагааны журам ноцтойгоор зөрчигдсөн үйл баримт илэрсэн байгаад огт анхаарал хандуулж шалгахгүй байгаа нь илэрхий сэжиг төрүүлэхээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр /6хх 83-84/ 190200750 дугаартай болон мөн 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шүүгдэгч нарт холбогдуулан 190200842 дугаартай /7хх 78-79/ “хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол”-ыг үйлдсэн нь шүүгдэгч нарт холбогдуулан шалгаж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй, шалгаж тогтоох мөрдөн байцаалтын ажиллагаа хийх шаардлагатай болохыг илэрхийлж байна гэж ойлгогдож байна. Энэ тухайд шүүгдэгч Т.А, Д.Г нарын өмгөөлөгч Х.Базаррагчаагаас гаргасан хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан прокурорын 2 тогтоол байх бөгөөд Нийслэлийн Ерөнхий прокурор Ш.Нямдоржийн гаргасан тогтоолд Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргах эрхийн хугацааг хангалгүйгээр 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр шүүхэд хүргүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хөндсөн үйлдэл болсон байна. Өмгөөлөгч Х.Базаррагчаад гомдлыг хүлээн авахаас татгалзсан тухай тогтоолыг хүргүүлсэн баримтгүй, хэзээ өмгөөлөгч Х.Базаррагчаа хүлээн авсан нь тодорхойгүй байгаа нь Улсын Ерөнхий Прокурорын газарт гомдол гаргах эрхийг нь Нийслэлийн Прокурорын газраас санаатайгаар хязгаарласан, эрүү шүүлт тулгасан гэж ч үзэж болохоор үйлдэл байна.

Бүгд Найрамдах Турк Улсын “Алпин корап Санай Тижарэт” ХК нь Истанбул хотын Ерөнхий прокурорт хандан 2018 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын хуулийн 158 дугаар зүйлд заасныг үндэслэн хууль ёсны шийтгэлийг оноох, хэрэг үүсгэх хүсэлтийг гаргасан тухай баримт /2хх 37-40/, “Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ерөнхий газарт 2018 оны 12 дугаар сарын 8-ны өдөр хүсэлт гомдол гаргасан /2хх 41/ баримт, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ерөнхий газарт /2хх 42, 44/ гаргасан гомдлын тухай баримт тус тус авагдсан, үүнтэй холбоотой дагалдах баримтуудыг хавсарган гаргаж өгсөн байдаг боловч энэ тухай шийдвэрлэгдсэн баримт мөн хэрэгт авагдаагүй байдаг. Иймд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг хаана, хэзээ, хэрхэн хэн яаж үйлдсэн болох нь бүрэн гүйцэд нотлогдоогүй, гэм буруутай эсэх нь бүрэн тогтоогдоогүй иргэдийг гэмт хэрэг үйлдсэнд тооцож, яллагдагчаар татан яллагдагч нарыг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн нь хууль бус гэж үзэж байна. Уг хэргийг хянасан прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан эсэх, мөрдөн байцаалтын явцад гэрч, хохирогч, сэжигтэн, яллагдагчийн мэдүүлэг эргэлзээтэй, мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан эсэхэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу илт хууль зөрчсөн шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу хүчингүй болгож хариуцлага тооцуулах үүргээ биелүүлээгүй, мөн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д заасны дагуу бидний үйлчлүүлэгч нарт үүсгэн шалгасан эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах үйлдэл нь хуульд нийцэж буй эсэхэд хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарыг буруутгаж буй гэмт хэргүүдийг үйлдсэн болохыг мөн яг таг нотлох үүргийг мөрдөгч, улсын яллагч нар биелүүлээгүй. Мөрдөн шалгах ажиллаааны явцад хөдөлбөргүйгээр тогтоогоогүй нь шүүхийн хэлэлцүүлгээр нөхөх гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Улсын яллагч болон мөрдөгч нар гэмт хэргийг хөдлөшгүй нотлох баримтаар тогтоох үүрэгтэй тул өөр ямар нотолгооны хэрэгслээр нотлох нь шүүхийн гүйцэтгэх ажил биш учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаан, гэмт хэргийн  талаарх үйл баримтыг нь хөдлөшгүйгээр нотлох үүргийг улсын яллагч, мөрдөгч нар өөрсдөө хүлээн, нотлох ажиллагааг хуульд нийцүүлэн хийж гүйцэтгэх үүрэгтэй байсан гэж үзэж байна.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх шүүх хуралдааны хэлэлцүүлгийг явуулах, шүүх хуралдааныг албажсан бүрэлдэхүүнтэйгээр явуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулж, дараагийн шүүх хуралдааныг товлох, шүүх хуралдааны тэмдэглэлийг хуульд заасан хугацааны дотор бичгийн хэлбэрт оруулан үйлдэж хэргийн оролцогчдод танилцуулж, засвар оруулах эсэх тухай асуудлыг шийдвэрлэх гэх мэт шүүн таслах ажиллагааг явуулахдаа шүүгдэгч нарын болон өмгөөлөгчдийн эрхийг үнэхээр их зөрчсөн байдалтай явуулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлүүдээс тодорхой харагддаг. Өмгөөлөгч миний бие шүүх хуралдаан болсноос хойш хуульд заасан хугацааны дараа шүүхэд хүрэлцэн очиж, шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцах гэсэн боловч шүүх хурлын тэмдэглэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хөтлөгдөж дуу-дүрсний бичлэгээр баталгаажиж хуульд заасан хугацаа болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 2018 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн дотор гараагүй байсан төдийгүй 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл ч бичгийн хэлбэрээр гарч албажаагүй байсан учир 2020 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр давж заалдах гомдол гаргах хүртлээ шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж, шаардлагатай бол засвар оруулуулах тухай хуулиар олгогдсон эрхээ ч эдлэж чадаагүй. Шүүгдэгч нарыг шүүхэд шилжүүлснээс хойш явагдсан шүүн таслах ажиллагаагаар жишиж үзвэл шүүх хурлын тэмдэглэл хуульд заасан хугацаанаас ч өмнө гарах боломжтой мэт ойлгогдож байсан. Гэтэл шүүх шүүгдэгч нарт хуульд заасан эрхийг нь шүүх таслах ажиллагааны явцад эдлүүлээгүй, шүүх хурлын тэмдэглэлтэй танилцаж, засвар оруулах эсэх асуудлаар хэргийн оролцогчдын эрхийг бүдүүлгээр хязгаарлаж байгаа нь хэргийн оролцогчдыг илтэд басамжилж, шүүхийн нэрээр далайлган сүрдүүлж, хууль бусаар шийтгэж буйн бодит жишээ гэж хэлэхэд буруудахгүй үйл баримт болох юм. Мөн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлд заасан “шүүх хуралдааны явцад шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөхгүй байх” гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчсөн. Шүүгдэгч нарыг Нийслэлийн Прокурорын газраас шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр №4/7237 дугаартай албан  тоотоор шилжүүлэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хүлээн авснаас хойш 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2019/ЕШЗ/1149 тоот захирамжаар “Шүүхийн тухай хуулийн” 13 дугаар зүйлийн 13.1-т Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасныг удирдлага болгон Э.Ч.Ж нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Ё.Цогтзандан, Б.Халиун, П.Ариунболд нарыг томилон шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандангаар даргалуулахаар захирамжилсан болно. Захирамжийн дагуу томилогдсон шүүх бүрэлдэхүүн 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож шүүх хуралдааныг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 12 цаг хүртэл хойшлуулсан. Гэтэл 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан товлогдсон 12 цагтаа эхлээгүй, өмнөх 9 цагт эхэлсэн гэх шүүх хуралдаан дуусаагүй гэх үнлэслэлээр 13 цаг 30 минут хүртэл хойшлогдсон гэж шүүгчийн туслах биечлэн тайлбарласнаар шүүх хуралдааны оролцогчид шүүх хуралдаанд оролцохоор хүлээсэн. Хойшлогдон орохоор хүлээгдсэн шүүх хуралдаан 13 цаг 30 минутад эхлээгүй, 14 цагт эхлэхдээ өмнөх томилогдсон шүүх бүрэлдхүүн өөрчлөгдөн шүүх хуралдаанд даргалагч шүүгчээр Ё.Цогтзандан, бүрэлдэхүүнд шүүгч Л.Галбадар, шүүгч С.Батгэрэл нар шинээр орж ирсэн асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.

Хэдийгээр шүүх хуралдааны бүрэлдэхүүнийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн огноотойгоор албажсан байх боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүндэтгэн үзэх шалтгаан биш болох нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны товоор нотлогдож“ байна. Шүүх хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хойшлогдохдоо шүүх бүрэлдэхүүний шүүгч нар 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шүүгч нэг бүрийн хувьд өмнө нь шүүх хуралдаан товлогдон шүүхийн мэдээлэлд орж албажаагүй, өдөр, цагтаа тааруулан шүүх хурлыг хэргийн бусад оролцогчдыг хүндэтгэн, боломжит цаг хугацаанд товлох үүрэгтэй. Гэтэл шүүх хуралдааны даргалагч шүүгч Ё.Цогтзандан нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 9 цагт Б.Бат-Өлзий нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, мөн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн шүүх хуралдаанд, шүүгч П.Ариунболд, Б.Халиун нар нь 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 9 цагт тус шүүхэд хуралдахаар товлогдсон З.Баянсэлэнгэ, М.Болортуяа нарт холбогдох 11 оролцогчтой, 22 өмгөөлөгчтэй маш нууц гэх зүйлчлэлтэй шүүх хуралд шүүх бүрэлдэхүүнд оролцохоор нэгэнт өмнө нь томилогдон шүүх хуралдааны тов албажсан байсан атлаа шүүх хуралдааныг давхцуулан товлосон нь дээрх хоёр бүрэлдэхүүний шүүгч Б.Халиун, П.Ариунболд нарт хүндэтгэн үзэх шалтгаан тохиолдсон гэж үзэх үндэслэл болохгүй юм. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1 дэх хэсэгт “шүүх хуралдааныг даргалах", 9.2.2 дахь хэсэгт “ шүүх хуралдааныг товлон зарлаж түүний оролцогчдыг тогтоох ”, 9.2.3 дахь хэсэгт “шүүгч нь шүүх хуралдааны бэлтгэлийг хангах ажлыг шүүхийн тамгын газартай хамтран зохион байгуулах” 9.2.4 дэх хэсэгт “хэрэг маргааныг шүүх бүрэлдэхүүнээр хянан шийдвэрлэхэд оролцох” гэж тус тус заасан байна. Гэтэл шүүгч П.Ариунболд, Б.Халиун нарт өмнө нь товлогдсон шүүх хуралдаан байсаар байхад бидний үйлчлүүлэгч нарт холбогдох шүүх хурлыг санаатайгаар давхцуулан товлож, шүүх бүрэлдэхүүнээс үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Дээрх нөхцөл байдлын улмаас өмгөөлөгч Р.Пүрэвлхам миний бие шүүх хуралдаан даргалагч шүүгч Ё.Цогтзандангаас хуульд заасан үндэслэлээр татгалзах хүсэлтийг гаргаж, шүүгдэгч Э.Ч.Ж, Монгол Улсын иргэн яллагдагч Б.Х нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нь өмгөөлөгч Р.Пүрэвлхамын хүсэлтийг дэмжин үндэслэлийг тодорхой тайлбарын хамт гаргахад шүүх бүрэлдэхүүний бусад шүүгч нар болох шүүгч С.Батгэрэл, Л.Галбадар нар даргалагч шүүгчээс татгалзалтай холбоотой тайлбар сонсон татгалзлын асуудлыг шийдвэрлэхдээ “өмгөөлөгч Р.Пүрэвлхам, Ц.Алтанцэцэг нараас гаргасан даргалагч шүүгч Ё.Цогтзанданг татгалзан гаргах үндэслэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1, 10.2 дугаар зүйлд заасан үндэслэл тогтоогдохгүй байна ” гэж шийдвэрлэсэн болно. Даргалагч шүүгч Ё.Цогтзанданг татгалзах болсон гол үндэслэл нь шүүгч Ё.Цогтзандан нь Нийслэлийн Прокурорын газраас хэргийг хүлээн авч даргалагч шүүгчээр томилогдсоноосоо хойш илтэд шүүгдэгч нарт хүнлэг бусаар хандан шүүгдэгч нарын хувьд шүүхийн хэлэлцүүлэгт ороход илт айдас төрүүлэх, шүүхийн шийдвэр урьдчилан гарсан мэт ойлголт төрүүлэх байдлыг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн урьдчилан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гарган “өмгөөлөгч нарын шинээр оролцох гэж буй хүсэлтийг хүлээн авахгүй, 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанд ямар нэгэн байдлаар шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргавал шүүгдэгч нарыг цагдан хорино шүү, харин ч та нарыг хорих шийдвэр гаргаагүйд баярлалаа, харин ч та нарыг батлан даалтад өнөөдрийг хүртэл байлгасан шүү” гэж өөрийн үзэл бодлыг шууд илэрхийлсэн байдал болон 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн шүүх хуралдааны явцад “шүүгдэгч нарыг харин цагдан хорихгүй гадуур байлгаж, шүүх хуралдаанд оролцуулж байгаа шүү” гэх утгатай тайлбарыг хэлж удаа дараа Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль” болон “Шүүгчийн ёс зүйн дүрэм”-д илт харшлах байдлыг гаргасан нь шүүгдэгч нарт хэргээ шударгаар шийдвэрлэж чадах боломж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлэхэд хүргээд зогсохгүй Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан “хууль зүйн туслалцаа авах, шударга шүүхээр шүүлгэх, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр тогтоогдох хүртэл хэнийг ч гэм буруутайд тооцож үл болно” гэсэн язгуур эрхийг нь хөндсөн үйлдэл болсон гэж үзээд татгалзал гаргахаас өөр аргагүй байдалд хүргэсэн үйл баримт байсан болно. Гэтэл даргалагч шүүгч Ё.Цогтзанданг татгалзан гаргах асуудлыг шийдвэрлэсний дараагаар шүүгч Ё.Цогтзандан нь өмнөхөөсөө ч илэрхий биеэ ёс бусаар илэрхийлэн, шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарт хандан 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цаг хүртэл 1 хоног хүрэхгүй хугацаанд шүүх хуралдаан товлосон болохыг зарлахдаа өмгөөлөгч нараас тодруулбал өмгөөлөгч Р.Пүрэвлхам миний бие “2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр урьдчилан товлогдсон  шүүх хуралтай учир шүүх хурлыг өөр өдөр товлуулах” гэсэн, өмгөөлөгч Должинсүрэнгээс “хэргийн материалтай танилцах хугацаа авах” хүсэлтүүдийг гаргахад хүлээн авахгүй болохоо илэрхийлэн” дахин товлогдсон 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 11 цагт товлосон шүүх хуралдаанд заавал оролцох ёстой, хойшуулах гэсэн ойлголт байхгүй, та нар өнөөдөр товлогдсон байсан шүүх хурлаа хойшлуулаад л орж ирсэн байгаа биз дээ, үүнтэйгээ адил бусад хурлаа хойшлуул” гэж ижилхэн эрх, үүрэгтэй хуульчид бидэнд илт хүндэтгэлгүй хандах хандлагыг дахин гаргасан нь энэ хэргийг ямар ч аргаар хамаагүй маш хурдан хугацаанд яллаж шийдвэрлэх зорилгыг агуулсан байсан гэж ойлгогдохоор байсан. Өмгөөлөгч миний зүгээс шүүх бүрэлдэхүүнээс дахин татгалзах эрх байсан ч Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хууль зөрчсөн, шүүгчдийн дур зоргоороо авирлаж буй үйлдлээс болж хэн нэгэн үйлчлүүлэгчээ хохироох буюу хэрвээ шүүх бүрэлдэхүүнээс татгалзвал үйлчлүүлэгч нараа татгалзлыг шийдвэрлэх хүртэл хугацаанд цагдан хориулах нөхцөл байдалд хүргэх ч байдалд орж болзошгүй байсан учир шүүхийн хэлэлцүүлэгт бусад урьдчилан товлогдсон хурлуудаа хойшлуулан байж оролцсон болно. Түүгээр ч зогсохгүй шүүгч Ё.Цогтзандан нь шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Должинсүрэнгээс “2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг хийсэн боловч ар гэрийн хүндэтгэх үзэх шалтгаанаар 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэл Бүгд Найрамдах Солонгос Улс руу яваад ирсэн. 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хавтаст хэргийн 2 хавтастай танилцсан, үлдэх 5 хавтастай танилцах боломж олгож, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 11 цагт хуралдахаар товлож байгаа шүүх хурлын товоо өөрчилж өгөх”-ийг хүсэхэд нь “өнөө маргааш танилц, энэ 7 хавтаст хэрэгтэй 3 цаг л танилцахад хангалттай шүүгч би 3 цагт танилцсан, хүсэлтийг хүлээн авахгүй” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хэрэгт хувийн сонирхолтой, шүүхийн шийдвэрийг урьдчилан гаргасан байсан гэж ойлгогдохоор байсан. Нөгөө талаар шүүгч Ё.Цогтзандан нь өмнөх шүүх бүрэлдэхүүн хуульд зааснаар өөрчлөгдсөн гэж үзэж байгаа бол даргалагч шүүгчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинэчлэгдсэн шүүх бүрэлдэхүүнийг шүүх хуралдаанд оролцуулахдаа шүүх хурлыг эхнээс нь эхлэн явуулах үүрэгтэй байсан атал шүүх хуралдааныг нээхдээ шүүх, шүүгч болон шүүхээс татгалзах татгалзлыг шийдвэрлэсэн, мөн хүсэлт шийдвэрлэсэн учир өнөөдрийн хуралдаан татгалзал хүсэлтийг хүлээн авахгүй шууд яллах цагаатгах талын байр суурийг сонсохоос эхэлнэ” гэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж ойлгогдож байгаа. Дээр дурдсан бүх байдлуудаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, нотлогдон тогтоогдоогүй баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарыг ялласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн, дутуу хийгдсэн ажиллагааны явцад хавтаст хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн шүүн таслах ажиллагааг явуулж шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсоор байхад шүүхийн хэлэлцүүлгийг хууль зөрчин явуулсан болох үйл баримт хангалттай тогтоогдож байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Б.Хгийн өмгөөлөгч С.Одгариг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бүгд Найрамдах Турк Улсын компанийн и-мэйл рүү яаж нэвтэрч орж, хэн үйлдсэн, хаана ямар цахим хэрэгсэл, түүний программ ашиглаж, и-мэйл хаяг руу ямар мессежээр яаж бичсэн талаарх асуудлыг нэн түрүүнд шалгаж тодруулах шаардлагатай.           И-мэйл-ийн улмаас мөнгө орж ирж, компани байгуулсан, шүүгдэгч нар нэгдэж, бүлэглэн зохион байгуулсан зэрэг бусад байдлууд холбогдох ёстой гэж үзэж байна. Гэтэл энэ талаар ямар ч тодруулж шалгасан зүйл байхгүй. И-мэйл явуулсан компьютерт үзлэг хийж, программыг сэргээх ажиллагааг хийх ёстой байсан. Гадаадын улсаас Голомт банкны дансанд мөнгө өөрөө орж ирсэн, тэндээс мөнгө хуваарилж авсан мэт нөхцөл байдал үүссэн харагдаж байна. Анхан шатны шүүхийн “цахим хэрэгсэл ашиглаж” гэж тодорхойлсон гол гэмт хэргийн шинжийг тогтоохын тулд дээрх ажиллагааг хийх ёстой байсан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолд “хүлээж авсан” гэж дурдсан. Гэтэл цахим хэрэгсэл ашиглах гэдэг нь өөрөө и-мэйл рүү нэвтэрч орж, бичсэн үйлдэл хийсэн байхыг шаардах ёстой байтал шүүх зөвхөн орж ирсэн мөнгийг авч, бусдад хохирол учруулсан гэж буруутгаж ялласан нөхцөл байдал харагдаж байна. Иймд уг асуудлыг нарийвчилж тогтоон, и-мэйл хэн бичсэн болохыг шалгах хэрэгтэй гэж үзэж байгаа тул хэргийг мөрдөн байцаалтад буцааж, шүүгдэгч нарыг батлан даалтад гаргаж өгнө үү. ...” гэв.

 

Бүгд Найрамдах Турк Улсын “Лонтекс макина саная” /LONTEKS MAKINA SANAYA/ ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Ибрахим Эркан /Tankayalbrahim Erkan/-ын  өмгөөлөгч Г.Орхон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт “Лонтекс макина саная” ХХК-ийн бичиг баримт авагдсан байсан. Надад Турк Улсаас тус компанийн захирал хандаж өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт явуулсан. Энэ нь тус улсын нотариатаар батлагдаж, давхар Гаагийн Олон Улсын хэлэлцээрийн дагуу Апастил гэрчилгээгээр гэрчлэгдсэн. Энэ нь намайг өмгөөлөгчөөр оролцуулах хүсэлт гаргасан Ибрахим Эрканыг хүсэлт гаргах эрхтэй этгээд мөн болохыг нотолж байгаа Засаг захиргааны нэгжээр баталгаажсан үйл баримт юм. Өмгөөлөгчийн хувьд, хавтас хэргээс үзэхэд шүүгдэгч нарын залилсан гэмт үйлдэлд хамтран оролцсон, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн үйлдлүүд нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдсэн нь хангалттай нотлогдсон гэж үзэж байна. Миний бие Монгол улс саарал жагсаалтад байсан, сүүлд хар жагсаалтад орсон гэж сонсогдож байна. Мөнгө угаах гэмт хэрэгтэй холботой хэрэгт шүүгдэгч нарын өмгөөлөгчийн байр сууринаас хандвал хар жагсаалтад орох нь зүй ёсны болно гэх агуулга бүхий байр суурийг илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, хакердсан хүнийг тухайн улсаас олж тогтоож байж гэмт хэрэг илэрнэ, үгүй бол Монгол Улс уг гэмт хэрэгтэй тэмцэж чадахгүй гэдэг байдлаар тайлбарлаж байна. Гэвч энэ хэрэгт Турк улсын нэр бүхий хоёр компани залилуулсан болох нь тодорхой байгаа бөгөөд үүнийг шүүгдэгч нарын өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрдөг. Гагцхүү Монгол Улсад тус компаниудтай адилхан нэртэй компани байгаагүй бол үйлдэгдэх боломжгүй юм. Итали Улсын “Лонати С.П.А” ХХК-тай адил нэртэй компани байгаад санхүүгийн шалгалт ороод болохгүй байгаа тул Монгол руу шилжүүлчихье гэсэн асуудал тавьсан учир шилжүүлсэн болох нь илэрхий харагддаг бөгөөд энэ нь уг гэмт хэргийг үйлдэх нөхцөл, хамтарч оролцох байдлыг бүрдүүлсэн. Мөнгө орж ирсний дараа хэрэгт холбогдогч нар бие биеэ буруутгаж, бодитой бизнес, гэрээ хэлцэл хийх гэсэн санаа зорилго харагддаггүй. Өөрөөр хэлбэл, хөрөнгө оруулалт авах гэсэн, гэрээ хэлцэл хийх гэсэн гэж байгаа боловч мөнгө оруулж ирсэн компанитай байгуулсан ямар нэг гэрээ хэлцэл байхгүй. Улмаар орж ирсэн мөнгийг тоног төхөөрөмжийн мөнгө гэж Бүгд Найрмадах Хятал Ард Улс руу шилжүүлсэн гэдэг боловч цаана нь ямар хүн хүлээж авч байгааг мэдэхгүй, хүлээн авч байгаа гэх Хятад хүнээ мэддэггүй, түүнтэй харилцсан и-мэйл харилцаа ч байхгүй байхад тэрбум тэрбумаар нь мөнгө шилжүүлнэ гэж байх уу. Эндээс үзэхэд бодитой гэрээ хэлцлийн ажиллагаа хийсэн зүйл биш гэдэг нь илэрхий харагдаж байна. Хохирлын асуудлын тухайд шүүгдэгч нар төлөхгүй гэдэг. Нигер улс цахим гэмт хэргээр дэлхийд тэргүүлэгч улс. Энэ талаар хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй боловч би хариуцлагатай хэлж чадна. Монгол Улсаар мөнгө оруулж ирж, гаргасан тохиолдолд Монголд хүлээн авсан этгээдүүд хохирлын асуудлыг хариуцахгүй орхигдуулсан тохиолдолд манай орон энэ төрлийн гэмт хэрэг дамждаг сүлжээний хар жагсаалтад багтах нь тодорхой болно гэж үзэж байна. Зарим шүүгдэгч нар намайг хувийн байдал руу нь халдсан гэж гомдолдоо дурдсан боловч өмгөөлөгчийн хувьд тийм зүйл огт байхгүй гэдгийг хэлмээр байна. Анхан шатны шүүх хуралдаанд бусдыг арьс өнгөөр ялгаварласан, эсхүл ядуу дорой гэж ярьсан зүйл байхгүй. Хэргийн нөхцөл байдал дээрх мэдүүлгээс үзэхэд зөрүүтэй байгаа талаар хэлсэн. “Нигерт хангалттай амьдралын эх үүсвэртэй байсан” гэж ярьдаг боловч мэдүүлэгтээ “Монголд аж амьдралаа бодох гэж ирсэн” гэдэг. Монгол Улсад ирээд ажил эрхэлж, орлого олдог эсэхийг нь харахад тийм зүйл харагддаггүй. Харин Д.Г, Т.А нар “бид нар хангалттай бизнестэй хүмүүс” гэдэг боловч эдгээрийн банкны баримт, компанийн орлого зэргээс үзэхэд мөнгө орж ирсний дараа шинэ байр, зогсоолтой нь худалдаж авсан нөхцөл байдал тогтоогддог. Уг эд хөрөнгийг худалдаж авах хэмжээний хөрөнгийн эх үүсвэр байсан эсэхийг тодруулахад байдаггүй, тийм зүйл тогтоогддоггүй. Иймд эдгээр нөхцөл байдлыг харгалзан үзэж, анхан шатны шүүх хуралдаанд байр сууриа илэрхийлсэн. Түүнээс биш бусдыг ядуу дорой, хулгайч гэж хэлсэн зүйл байхгүй.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд техникийн шинжтэй алдаа байдаг. “Алпин Корап” ХХК 234.000 евро шилжүүлсэн байдаг бөгөөд уг мөнгө нь Голомт банкны дансанд битүүмжлэгдэж, шүүх тэндээс нь буцаан шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Миний үйлчлүүлэгч “Лонтекс макина саная” ХХК-ийн хувьд 464.000 евро, 21.300 ам.доллар шилжүүлсэн. Эдгээрийг анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ дүгнэхдээ 234.000 еврог хоёр удаа бичиж, нийт хохиролд оруулан тооцсон бөгөөд “Алпин Корап” ХХК-ийн 234.000 евро, “Лонтекс макина саная” ХХК-ийн 464.000 евро, мөн 21.300 ам.доллар буюу нийт 2.125.339.102.74 төгрөг болж байгаа. Мөн мөнгө угаах гэмт хэргийн хувьд 464.000 еврог хоёр удаа бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан. Үүнийг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой асуудал гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж үздэг. Хохирогчийн зүгээс шүүгдэгч Т.А, Д.Г нарын шинээр худалдаж авсан орон сууцыг гаргуулахаас гадна хамт худалдаж авсан зогсоолуудыг гаргуулах хүсэлтэй байдаг. Прокурор яллах дүгнэлтдээ орон сууцыг зогсоолуудын хамт худалдаж авсныг дүгнэсэн байдаг бөгөөд шүүх үүнийг орхигдуулсан байдаг. Иймд шийтгэх тогтоолын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгах хэсэгт орон сууцны хамт зогсоолын асуудлыг нэмж дурдаж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Баярхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хот дахь Монгол Улсын ерөнхий консулын газарт холбогдох этгээдүүд буюу энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон этгээдүүдийг иргэний нэхэмжлэгч, хохирогчоор тогтоож мэдүүлэг авах, мөн тэдгээрээс холбогдох баримт бичгүүдийг гаргуулан авч, үзлэг хийж, холбогдох материалуудыг хавтас хэрэгт хавсаргах ажиллагааг хийж гүйцэтгэсэн. Уг мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.” гэж зааснаар хийгдсэн. Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилгод нийцсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэмжээ хязгаарыг зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэлгүй. Тухайн хэрэгтэй холбогдуулан хэрэг бүртгэлтийн хоёр хэрэг нээгдсэн. Шүүгдэгч нарын үүсгэн байгуулсан “SAKO”, “Никон Косо” зэрэг компаниуд руу гадаадын компаниудаас мөнгө орж ирээд уг асуудлуудтай холбоотойгоор 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр 190200750 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Мөнгөний асуудлын тухайд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 190200842 дугаартай хэрэгт Турк  улсын прокурор, цагдаагийн байгууллагад гомдол гаргаж, уг асуудлыг шалгуулж байгаа талаар баримтууд хэрэгт авагдсан бөгөөд энэ талаар үүний хүрээнд Голомт банкнаас гаргаж өгсөн баримтууд болон хохирогч нарын и-мэйл хаягтай холбоотой баримтууд давхардан нотлох баримтаар авагдсан байгаа. И-мэйл хаягт халдсан гэх асуудал нь Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдэгдээгүй. Мөрдөн байцаалтын шатанд дээрх гэмт хэргийг үйлдсэн талаар баримт хавтас хэрэгт цуглараагүй. Иймд прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26 дугаар бүлэг буюу цахим хэрэгсэл, мэдээллийн сүлжээнд халдах гэмт хэргээр зүйлчлээгүй. Харин мөнгө угаах, залилах гэмт хэрэгт холбогдуулан давхар зүйлчилсэн. Мөнгө угаах гэмт хэргийн хувьд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлд зааснаар “гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө орлого, мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах гэмт хэрэг үйлдэхэд оролцсон аливаа этгээдэд хуулийн хариуцлагаас зайлсхийхэд туслах зорилгоор өөрчилсөн, шилжүүлсэн, түүний бодит шинж чанар, эх үүсвэр, байршил, захиран зарцуулах арга, эзэмшигч, эд хөрөнгийн эрхийг нуун далдалсан бол зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж тодорхойлсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар Турк улсаас орж ирсэн хөрөнгө, мөнгийг шүүгдэгч нар гэмт хэргийн улмаас олсон орлого хөрөнгө, мөнгө гэдгийг мэдсээр байж бусад байдлаар буюу шилжүүлэх, хөрвүүлэх байдлаар тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилж шийдвэрлүүлсэн. Залилах гэмт хэргийн хувьд, амьдралын эх үүсвэр болгосон гэж хүндрүүлж зүйлчилсэн нь үндэслэлгүй талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч нар ярьж байна. Хавтас хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд Турк улсын хоёр аж ахуйн нэгжийн асуудал яригддаг боловч уг асуудалд 3 удаа гүйлгээ хийгдэж, 3 удаагийн үйлдлээр мөнгө орж ирсэн асуудал байдаг. Иймд 3 ба түүнээс дээш гэдэг агуулгаар амьдралын эх үүсвэр болгосон гэж үзэж зүйлчилсэн. Мөн хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж байгаа боловч хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд нийт шүүгдэгч нарын хэн нь хэдэн төгрөг авсан талаар нөхцөл байдал тогтоогдоггүй бөгөөд тогтоох боломжгүй нөхцөл байдал үүссэн. Мөн шүүгдэгч нар нь харилцан эсрэг ашиг сонирхолтой. Хэдийгээр шүүгдэгч Б.Х хөрөнгө оруулалтын мөнгөний 5 хувийг авдаг талаар тохиролцсон гэж мэдүүлдэг боловч энэ нь бусад байдлаар нотлогдоогүй. Иймд хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүхийн харьяаллын хувьд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Гэмт хэрэг нь хэд хэдэн шүүхийн харьяалах нутаг дэвсгэрт үйлдэгдсэн бол сүүлчийн гэмт хэрэг үйлдэгдсэн газрын харьяалах шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ.” гэж заасны дагуу уг гэмт хэрэг Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлдэгдсэн гэж үзэж, Чингэлтэй дүүргийн шүүхэд хэргийг шилжүүлсэн. Түүнчлэн өмгөөлөгч нар Голомт банкны ажилтнуудыг энэ хэрэгт холбогдуулан шалгаагүй гэх асуудал ярьж байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад банкны ажилтнууд уг хэрэгт ямар нэг байдлаар хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогдоогүй. Голомт банк хуульд заасан үндэслэл журмын дагуу хүлээсэн үүргийнхээ хүрээнд холбогдох ажиллагааг явуулж шалгаж, сүүлийн “Алпин Корап” ХХК-иас ирүүлсэн 234.000 еврог битүүмжлэх, түр царцаах арга хэмжээг авсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нарын зүгээс Туркээс орж ирсэн мөнгийг хөрөнгө оруулалтын мөнгө гэж тайлбарладаг. Гэвч шүүгдэгч нар ямар компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан, хэдий хугацаанд ямар хөрөнгө оруулах талаар хэлэлцсэн гэрээгүй, холбогдох баримт материал байхгүй. Хэдийгээр Д.Г, Т.А нараас агентийн гэрээ өгсөн боловч уг гэрээ нь нотлох баримтын шаардлага хангаагүй байсан тул хөрөнгө оруулалтын мөнгө гэж үзэх үндэслэлгүй байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Э.Ч.Ж нь яллах дүгнэлтэд холбогдох орчуулгыг хийж өгөөгүй талаар ярьж байна. Гэвч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э.Ч.Ж нь өөрийн сонгон авсан орчуулагч Цолмонтой хамт оролцсон. Прокуророос эхний ээлжинд яллах дүгнэлтийг орчуулуулж өгөхөд орчуулга нь хууль ёсны шаардлагыг хангахгүй байна гэсэн хүсэлт гаргасны дагуу тухайн хүсэлтийг хүлээн авч, дахин шинээр орчуулга хийлгэж, өөрийнх нь орчуулагчид гардуулж өгсөн. Залилах гэмт хэрэгт Д.Г, Т.А нар хамтран оролцсон нөхцөл байдал тогтоогддоггүй гэж байгаа боловч уг хэрэгт Э.Ч.Жын өгсөн зааварчилгааны дагуу аж ахуйн нэгжийг үүсгэн байгуулж, тухайн дансанд орсон мөнгийг гарган авах, бусдад шилжүүлэх зэрэг идэвхтэй үйлдэл байдаг тул залилах гэмт хэрэгт хамтран оролцсон гэх шинжийг бүрэн хангасан. Мөн Голомт банкны ахлах мэргэжилтэн Уянга, Тэнгис, салбарын нягтлан бодогч Оюунсайхан, хэлтсийн дарга Мөнхжаргал нараас гэрчийн мэдүүлэг авсан. Тухайн гэрчүүдийн мэдүүлгүүдээр шүүгдэгч нар нь өөрсдөө Голомт банкнаас бэлэн мөнгө авахдаа Т.А, Д.Г, Б.Х нар байнга хамт мөнгө авах гэж ирдэг байсан. Мөн “Алпин Корап” ХХК-ийн шилжүүлсэн 234.000 еврог банкнаас түр царцаах арга хэмжээ авсан байхад тухайн мөнгийг авах гэж Голомт банкны Шангрила зэрэг хэд хэдэн салбарт удаа дараа хандаж оролдлого хийсэн нь нотлогддог. Хохирогч нарын мэдүүлгээс өөр хуулийн этгээдийн лавлагаагаар “Лонати С.П.А” ХХК, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийг хэн, хэзээ үүсгэн байгуулсан талаар, мөн мөнгө шилжүүлсэн дансны хуулга, Голомт банкны эрх бүхий ажилтнуудын мэдүүлэг, гүйлгээний мемориал баримтууд зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй. Өмгөөлөгч Г.Должинсүрэнгийн ярьж байгаагаар зарим үйлдлүүдийг орхигдуулсан гэж байгаа боловч шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тухайн орхигдуулсан гэж үзэх нөхцөл байдлуудыг бүрэн дүүрэн тусгасан. Харин шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт үйлдлийн шинжийг орхигдуулсан нь техникийн шинжтэй алдаа гэж үзэх үндэслэлтэй. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны явцад прокуророос Д.Г, Т.А нарын нэр дээрх тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авсан. Энэ арга хэмжээний зорилго нь шүүгдэгч нарын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг барагдуулах, албадлагын арга хэмжээг хэрэглэх зорилгоор шүүгдэгч нарын нуугдмал эд хөрөнгийг илрүүлж тогтоох ажиллагааны хүрээнд хийгдсэн ажиллагаа юм. Хэдийгээр анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор дээр дурдагдсан тээврийн хэрэгслүүдийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг барагдуулах зорилгоор тусгасан боловч тухайн тээврийн хэрэгслүүд өөр хүмүүсийн нэр дээр бүртгэлтэй байдаг. Иймд тээврийн хэрэгслүүдийг зохих эзэмшигч нарт буцаан олгохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэж байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/ нь Монгол Улсын иргэн Б.Х, Д.Г, Т.А нарыг зохион байгуулж, хамтран  гадаад улсын аж ахуй нэгж байгууллагуудтай ижил нэртэй “Лонати С.П.А” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулж, улмаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын Алпин Корап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/  компанийн Итали улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 234.000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг,

мөн Бүгд Найрамдах Турк Улсын “Лонтекс макина саная” /LONTEКS MAКINA SANAYA/ компанийн Итали улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 464.832.24 евро, 21.300 ам.долларыг тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон үйлдсэнээс нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

мөн шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/ нь Монгол Улсын иргэн Б.Х, Д.Г, Т.А нарыг зохион байгуулж, хамтран “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48.600.000 төгрөгийг, 29-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 30-ны өдөр 250.000.000 төгрөгийг, 12 дугаар сарын 4-ний өдөр 500.000.000 төгрөгийг, 6-ны өдөр 326.000.000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж, “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр Бүгд Найрмадах Хятал Ард Улсын руу шилжүүлэн,

мөн “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тус компанийн Голомт банк дахь 3455119502 дугаартай төгрөгийн харилцах данс руу шилжүүлэн тус тус мөнгө угаах гэмт хэрэг, 

   шүүгдэгч Б.Х, Д.Г, Т.А нар Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Э.Ч.Жы зохион байгуулсан үйлдэлд гүйцэтгэгчээр хамтран гадаад улсын аж ахуй нэгж, байгууллагуудтай ижил нэртэй “Лонати С.П.А” ХХК-ийг 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр тус тус Монгол Улсад үүсгэн байгуулж, улмаар цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Бүгд Найрамдах Турк улсын “Алпин корап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компанийн Итали улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 234.000 еврог Монгол Улсад үүсгэн байгуулсан “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансаар 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг,

мөн Бүгд Найрамдах Турк улсын “Лонтекс макина саная” /LONTEKS MAKINA SANAYА/ компанийн Итали улсын “Лонати С.П.А” компани руу шилжүүлэх байсан 464.832.24 евро, 21.300 ам.долларыг тус тус Монгол Улсад үүсгэн байгуулсан “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансаар 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус шилжүүлэн авч залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон үйлдсэнээс нийт 2.125.339.102.74 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

мөн шүүгдэгч Б.Х, Д.Г, Т.А нар Холбооны Бүгд Найрамдах Нигер улсын иргэн Э.Ч.Жы зохион байгуулсан үйлдэлд гүйцэтгэгчээр хамтран “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжиж орсон 464.832.24 евро буюу 1.366.262.809.74 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 21.300 ам.доллар буюу 56.215.173 төгрөгийг тус тус гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас 5 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 48.600.000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 300.000.000 төгрөгийг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 250.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 500.000.000 төгрөгийг, 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 326.000.000 төгрөгийг тус тус бэлнээр зарлага гаргаж, улмаар “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлэн,

мөн “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр шилжиж орсон 234.000 евро буюу 702.861.120 төгрөгийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Голомт банкны “Тэнгис” салбарт 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр тус компанийн Голомт банк дахь 3455119502 дугаартай төгрөгийн харилцах данс руу тус тус шилжүүлэн мөнгө угаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

Бүгд Найрамдах Турк Улсын “Лонтекс макина саная” /LONTEKS MAKINA SANAYA/ компанийн хууль ёсны төлөөлөгч Ибрахим Эркан /Tankayalbrahim Erkan/-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Лонтекс макина саная” компани 2012 онд үүсгэн байгуулагдсан. Олон улсад оймсны оёдлын машин болон түүний сэлбэг хэрэгслийн борлуулалт, үйлдвэрлэл, импорт, экспорт, мөн зуучлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. “Атаманлар” компани 2009 онд үүсгэн байгуулагдсан, мөн дээрх компанитай яг адилхан үйл ажиллагаа явуулдаг. Манай “Лонтекс макина саная” /LONTEKS MAKINA SANAYI/, “Атаманлар” /ATAMANLAR/ компаниуд нь Итали Улсын “Лонати С.П.А” компанийн Турк Улс дахь албан ёсны төлөөлөгч юм. Тиймээс байнгын тус компанитай байнга и-мэйлээр харилцаатай байдаг. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр Италийн “Лонати С.П.А” компанийн байнгын харилцдаг и-мэйл хаягтай нэг үсгийн зөрүүтэй боловч харахад адилхан хаягаас и-мэйл ирсэн байсныг би өөрөө анзааралгүй харилцсан асуудлаас энэ бүхэн эхэлсэн. Би өөрийнхөө биеэр и-мэйл бичиж харилцдаг бөгөөд Италийн “Лонати С.П.А” компанийн и-мэйл нь [email protected] гэсэн хаягтай байдаг. Гэтэл 2018 оны 11 дүгээр сарын 9-ний өдөр [email protected] гэсэн хаягаас “Итали Улсын “Делүксе мулти сервис” компанийн данс руу төлбөрөө шилжүүл” гэсэн и-мэйл ирсэн байсан. Тухайн үед манайх Туркменистан Улсын захиалгаар оймсны машин нийлүүлэхээр зуучлан ажиллаж байсан бөгөөд түүний төлбөрийг дээрх данс руу шилжүүл гэсэн и-мэйл ирсэн. Би уг и-мэйл рүү “яагаад “Лонати С.П.А” компанийнхаа хуучин дансаар мөнгөө авахгүй байгаа юм бэ” гэхэд “Италийн санхүүгийн байгууллагаас 25 хоногийн хугацаатай аудитын шалгалт хийж байгаа, тиймээс хуучин данс руу төлбөрийг мөнгийг шилжүүлж болохгүй, бид үйл ажиллагаагаа алдахгүйн тулд нөөц буюу хоёрдогч дансаар мөнгөний хөдөлгөөнөө үргэлжлүүлэх шаардлагатай байна” гэсэн хариу ирсэн. Тэгээд хавсралтаар тухайн мөнгийг шилжүүлж авах банкны дансны мэдээллийг явуулсан. И-мэйл хаяганд дунд “С” үсэг нэмэгдчихсэн байгааг би анзаараагүй. ...2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр мөн [email protected] хаягаас “тоног төхөөрөмжийн төлбөр 465.000 еврог манай “Лонати С.П.А” компанийн Монгол Улсын Голомт банк дахь 1415124052 дугаартай данс руу шилжүүлээрэй, манай компанийн санхүүгийн шалгалт дуусаагүй байгаа учир Ази дахь энэ дансаараа төлбөрийн мөнгөө шилжүүлж авахаас өөр аргагүй байна” гэсэн и-мэйл ирсэн. Манай компани өмнө нь авсан байсан тоног төхөөрөмжийн төлөх төлбөр 465.000 евро байсан бөгөөд яг түүнийг мэдэж, нэхэж и-мэйл, нэхэмжлэл ирүүлсэн болохоор нь харилцагч компаниа гэж итгэсэн. Мөн Монголын Голомт банкны дансны эзэмшигч нь “Лонати С.П.А” гэсэн байсан. Ингээд бид тухайн өдрөө “Лонати С.П.А” компанийн Монгол Улсын Голомт банк дахь 1415124052 дугаартай данс руу 465.000 еврог утга хэсэгт нь нэхэмжлэлийн дугаарыг нь бичээд явуулсан. 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр мөн [email protected] хаягаас Туркменистанаас авах ёстой төлбөрийн нэг хэсэг болох 21.400 ам.долларыг “Лонати С.П.А” компанийн Монгол Улсын Голомт банк дахь 1415124052 дугаартай данс руу шилжүүлээрэй” гэсэн и-мэйлийг ирүүлсэн. Манай компани руу харилцагчаас хэний ямар хэмжээний төлбөрийн үлдэгдэл байгааг яг мэдэж харилцаж и-мэйл ирүүлсэн учир мөн дээрх мөнгийг тухайн өдөр нь Голомт банкны данс руу шилжүүлсэн. Үүнээс гадна манай компанийн харилцагч Турк Улсын “Алпин корап саная” “ALPIN CORAP SANAYI VE ТС” компани Италийн “Лонати С.П.А” компаниас оймсны үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авахаар захиалж, төлбөрөө хэд хэд хуваан хийхээр тохиролцсон байсан. Харин манай “Атаманлар” /ATAMANLAR/ компани уг ажилд зуучлан оролцож байсан. Дээрх хэд хэдэн гүйлгээг хийснийхээ дараа бид Италийн “Лонати С.П.А” компанийн санхүүгийн хэлтсийн захирал Маркотай холбогдохоор болсон. Дээрх и-мэйл нь Маркогийн өөрийнх и-мэйл байх ёстой байсан. 2018 оны 12 дугаар сарын 5-ны өдөр би Маркотай утсаар холбогдон сүүлийн сард ирүүлсэн и-мэйлийн дагуу өөр өөр данс руу мөнгө шилжүүлсэн талаараа хэлж, асуухад “тийм зүйл огт байхгүй” гэсэн хариуг өгсөн. Үүний дараа би өөрөө нягталж байгаад и-мэйл хаяг үсэгний зөрүүтэй байгааг анзаарсан. Уг нь и-мэйл marco.vecch @lonatigroup.com хаягтай боловч marco.vecch @lonaticgroup.com гэсэн и-мэйлтэй харилцсан байсан. Ингээд манай компани 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өөрийн Улсын прокурорын байгууллагад хандсан байгаа.

Үүнээс гадна манай компанийн харилцагч Турк Улсын “Алпин корап саная” /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компани Италийн “Лонати С.П.А” компаниас оймсны үйлдвэрийн тоног төхөөрөмж худалдан авахаар захиалж, төлбөрөө хэд хэд хуваан хийхээр тохиролцсон байсан. Харин манай “Атаманлар” /ATAMANLAR/ компани уг ажилд зуучлан оролцож байсан. 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр marco.vecch @lonatisgroup.com хаягнаас “төлбөрийн үлдэгдэлтэй байгаа “Алпин корап саная” компанийг 234.000 еврогоо “Делүксе Мулти сервисес” компанийн Монгол Улсын Голомт банкны 34551195502 дугаартай данс руу шилжүүлээрэй” гэсэн и-мэйл ирсэн. Тэднийхийг төлбөрийн үлдэгдэлтэйг сайн мэдэж байсан. Үүний дагуу би “Алпин корап саная” компани руу дээрх данс руу төлбөрөө шилжүүлээрэй гэсэн и-мэйл бичсэн. Харин “Алпин корап саная” компаниас манайх руу 2 удаа и-мэйл бичиж “өмнө нь мөнгө шилжүүлдэг байснаас өөр данс байна” гэж асуусан. Харин бид өөрийн Итали Улс дахь харилцагч компаниа гэж итгэж байсан болохоор “тийм ээ, “Делүксе Мулти сервис” гэсэн компанийн Монгол Улсын Голомт банкны данс руу шилжүүлээрэй” гэсэн хариуг өгсөн. Тэгэхлээр миний таамаглаж байгаагаар бидний харилцаж байсан и-мэйл хаяг руу гэмт этгээд нэвтрэн ороод өмнөх и-мэйлүүдийг уншиж хэн, хэзээ, ямар төлбөр хийсэн, хэдий хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байгаа зэргийг уншаад миний харилцдаг байсан и-мэйл хаягтай ижилхэн и-мэйл хаягаар харилцаж, намайг залилан мэхэлсэн гэж бодож байна. Яагаад гэхлээр манай и-мэйл хаяг руу нэвтрэн ороод “Лонати С.П.А” компанийн жинхэнэ и-мэйл хаяг руу “төлбөр саатах боллоо” гэж аргалсан         и-мэйлүүдийг явуулсан байсан.

...Би Монгол улсын иргэн Д.Г, Т.А, Т.Х, Холбооны Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн Эжикэмэ Чимэзие Жон /EJUKEME CHIMEZIE JOHN/ нарын хүмүүсийг огт танихгүй, урьд өмнө харилцаж байгаагүй. Би Монгол Улсад ийм компани байдаг гэж мэдэхгүй. Өмнө нь хэн нэгэн Монгол Улсын компани, иргэн, байгууллагатай хамтран ажиллаж байгаагүй. Миний зүгээс гэм буруутай этгээдээс хууль бусаар надаас залилж авсан 465.000 евро, 21.400 ам.долларыг буцаан олгохыг хүсэж байна. ...” /5хх 79-86/,

 

хохирогч Вэкмэзи Мурат /Bekmezci Murat, Бүгд Найрамдах Турк Улсын "ALPIN CORAP SANAYI VE TIC” компанийн эзэн, ерөнхий захирал/-ын “...Манай “Алпин корап саная /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компани 2000 онд Истанбул хотод үүсгэн байгуулагдсан, оймсны  үйлдвэрлэл, экспортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Манай компани Итали Улсаас оймсны оёдлын машин худалдан авдаг юм. Бидний худалдан авч байгаа оймсны үйлдвэрийн машиныг Итали Улсын “Лонати С.П.А” компани худалддаг юм. Уг компанийн төлөөлөгч Турк Улсад “Атаманлар” гэдэг компани байдаг. Бид оймсны үйлдвэрийн машин худалдан авахдаа “Атаманлар” компанитай харилцаж захиалсан барааныхаа мөнгийг Итали Улс дахь “Лонати С.П.А” компанийн данс руу явуулаад бараагаа хүлээн авдаг байсан. “Атаманлар” компани мөнгө явуулах дансыг и-мэйлээр ирүүлдэг байсан. 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр манай компанийн Итали Улсын “Лонати С.П.А” компаниас 48 ширхэг оёдлын машины худалдан авахаар захиалга өгсөн. Уг машинуудын нэг бүрийн үнэ 19.500 евро бөгөөд нийт 936.000 евро болж байсан. Түүнээс хойш “Лонати С.П.А” компанийн төлөөлөгч “Атаманлар” компанитай харилцаж, худалдан авах тоног төхөөрөмжүүдийнхээ талаар тодруулж байсан. Нийт төлбөрийг 4 хувааж шилжүүлэх байсан бөгөөд мөнгөний дөрөв хуваасны гурвыг нь Итали руу шилжүүлсэн байсан. 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр манай компанийн и-мэйл рүү “Атаманлар” компаний patamanrnak@superonline гэсэн и-мэйл хаягаас “сүүлчийн төлбөр 234.000 еврог “Делүксе мулт сервис” компанийн Монгол Улсын Голомт банкны 3455119502 дугаартай данс руу шилжүүл” гэсэн байсан. Тэгэхэд нь “бид өмнө нь Италийн “Лонати С.П.А” руу мөнгөө шилжүүлдэг байсан, гэтэл одоо яагаад өөр компанийн данс руу шилжүүлэх болсон бэ, энэ талаар тодруулах шаардлагатай” гэхэд “Атаманлар" компаниас “энэ бол баталгаатай мэдээлэл, ямар нэгэн алдаа байхгүй. “Лонати С.П.А” компаниас энэ талаар хэд хэдэн удаа анхааруулсан” гэсэн хариуг ирүүлсэн. Дандаа харилцдаг байсан “Атаманлар” компанийн захирал Эрканы и-мэйлээр харилцаж байсан болохоор бид итгэсэн. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр манай компани Турк Улсын “Япи вэ кредит” банк дахь TR050006701000000023446072 дугаартай данснаасаа “Делүксе мулти сервисес” компанийн /Deluxe multi services/ эзэмшдэг Монгол Улсын Голомт банкны 34551195502 дугаартай данс руу 234.000 еврог шилжүүлсэн юм. Уг нь бол би “Делүксе мулти сервисес” компанийн /Deluxe multi services/ талаар мэдэхгүй, өмнө нь харилцаж байгаагүй. Аль улсад байдаг ямар учиртай компани гэдэг талаарх мэдээлэл өмнө нь болон тухайн үед ч байгаагүй. “Атаманлар” компанийн ирүүлсэн и-мэйлэнд итгэсэн. Уг компани нь “Лонати С.П.А” компанийн Турк Улс дахь цорын ганц төлөөлөгч учраас шууд итгэсэн. Гэтэл 2018 оны 12 дугаар сарын 6-ны “Атаманлар” компаниас Эркан над руу утсаар ярьж “манай харьцдаг “Лонати С.П.А” компанийн и-мэйл нь хакердуулсан байна. Тэгээд бид буруу мэдээлэл танайх руу явуулсан байна, тиймээс танайх мөнгө шилжүүлсэн банк болон цагдаагийн байгууллагад хандаарай” гэж хэлсэн. Мөн маргааш нь өөр хаягаас и-мэйл явуулсан байсан. Харин бид утсаар ярьсан өдөр нь “Япи вэ кредит” банк руу хандаж залилуулсан талаараа мэдэгдсэн. Тус банкнаас Монгол Улсын Голомт банк руу хандсан. Ингээд 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс хойш Монгол Улсын Голомт банкны ажилтнуудтай и-мэйлээр харилцсан, мөн Монгол Улсын Цагдаагийн байгууллагын ажилтантай манай хуулийн байгууллага харилцаж байсан. Бид мөн энэ талаар Турк Улсынхаа Станбул хотын прокурорын газарт гомдол гаргачихаад байгаа. Би Монгол улсын иргэн Д.Г, Т.А, Т.Х, Холбооны Бүгд Найрамдах Нигер Улсын иргэн Эжикэмэ Чимэезие Жон /EJUKEME CHIMEZIE JOHN/ нарын хүмүүсийг огт танихгүй, холбогдож байгаагүй. Би Монгол Улсад байдаг тийм компаниудын талаар мэдэхгүй. “Лонати С.П.А” гэдэг компани Итали Улсад байх ёстой гэж бодож байна. Тухайн үед “Атаманлар” компанийн Эрканы и-мэйлээр харилцаж байсан. Өөр хэн нэгэнтэй харилцаж байгаагүй. Тэгээд 2018 оны 12 дугаар сарын 3-ны өдөр 234.000 еврог Голомт банкны данс руу шилжүүлчихээд эргээд Эрканы и-мэйл рүү тэр талаараа мэдэгдсэн. Бид урьд өмнө Монгол Улсын ямар нэгэн аж ахуйн нэгж, албан байгууллага, иргэнтэй харилцаж, хамтран ажиллаж байгаагүй. Сая миний ярьсан үйл явдлын дагуу манай “Лонтекс макина саная” /ALPIN CORAP SANAYI VE ТЮ/ компанийн 234.000 евро Монгол Улсын Голомт банкинд түгжигдээд байгаа. Бид залилангийн хэргийн хохирогч болоод байгаа, бидний дээрх мөнгийг яаралтай буцаан шилжүүлж өгнө үү гэж хүсэж байна. Гэм буруутай этгээдүүдээс 234.000 еврог нэхэмжилж байгаа юм. ...” /5хх 6-13/,

 

гэрч М.Уянгын: “...Д.Г, Т.А, Б.Х, Нигер улсын иргэн Эжикеме Чимезие Жон нарьг огт танихгүй, хэнтэй нь ч ямар ч харилцаа холбоо байхгүй. Би Голомт банкны Комплайнсын хэлтсийн мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үйл ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн албан тушаалтай. Энэ албан тушаал дээр 2012 оноос хойш ажиллаж байна. Энэ асуудал манай банкны хувьд анх удаа тохиолдож байгаа явдал юм. Өмнө нь гадаадын банкны харилцагч манай банкны харилцагчийн интернет мэдээлэлд нэвтэрч залилж байсан бол энэ удаад манай банкны харилцагч гадаад улсын банкны харилцагчийг залилсан тохиолдол гарсан юм. Дээрх орлогын гүйлгээнүүд хийгдсэний дараа Бүгд Найрамдах Турк Улсын банкнаас болон дамжуулагч манай банкинд хандсан свифт мессеж ирсэн. Уг свифт мессежинд “тухайн орлогын гүйлгээ шилжүүлсэн харилцагч нь луйвардуулсан тул дээрх орлогын гүйлгээг буцааж өгнө үү” гэсэн утга бүхий свифт мессеж байсан. Манай банк уг свифт мессежийг эхний ээлжинд дээрх орлогын гүйлгээнүүд нь дансандаа байгаа үгүйг шалгаж үзээд эргээд луйвардуулсан гэх үндэслэл, мөн түүнтэй холбоотой баримтуудыг ирүүлэхийг хүссэн свифт мессеж явуулсан. Түүний дагуу холбогдох баримтууд нь и-мэйлээр ирж бид цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Бидэнд ирүүлсэн луйврын холбогдолтой гэх баримт, мэдээллүүдийг цагдаагийн байгууллагад албан бичгээр хүргүүлэн хэрэгт хавсаргахаар өгсөн. Мөн сүүлд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр “Делүксе мулти сервисес” ХХК-ийн дансанд шилжиж орж ирсэн 234.000 еврог тус компанийн төгрөгийн данс руу шилжүүлсэн байсныг банкны зүгээс түр битүүмжилж Монгол банкны Санхүү мэдээллийн албанд харилцагч нарын мэдээллийг хүргүүлсэн. Харин “Лонати С.П.А” ХХК-ийн дансанд 2018 оны 11 дүгээр сарын 27 болон 12 дугаар сарын 4-ний өдрүүдэд орсон 464.832.24 евро, 21.300 ам.долларын орлогын гүйлгээг Б.Х гэж хүн нийт 5 удаагийн зарлагын гүйлгээгээр дандаа бэлнээр чек бичүүлэн гарган авсан байсан. Ингээд дээрх 2 компанид бүртгэлтэй Д.Г, Т.А, Б.Х нарын нэр дээр бүртгэлтэй бусад эзэмших дансны хамаарал бүхий этгээдийн судалгааг хийхэд нийт 16 аж ахуйн нэгж бүртгэлтэй байсан. “Делүксе мулти сервисес” ХХК-ийн дансанд банкны зүгээс түр битүүмж тавьсан байсан 234.000 еврог Голомт банкны тооцооны салбарууд дээр очиж дээрх хүмүүс нь удаа дараа гаргаж авахыг оролдсон байсан. Тэгээд манай хэлтсээс битүүмж тавьсан байсан учраас салбараас манай хэлтэстэй очиж уулзаарай гэж хэлээд явуулсан байсан. Үүний дагуу Б.Х анх удаа 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр ирж уулзахад нь би, хэлтсийн захирал Н.Мөнхжаргал, тухайн үеийн газрын захирал нартай цуг байж байгаад уулзалт хийхэд, Б.Х нь “барааны төлбөрт шилжүүлсэн мөнгөө авмаар байна, яагаад гаргаж өгөхгүй байгаа юм бэ” гэх мэтээр биднээс өөрсдийн мөнгөө авъя гэж нэхэмжилж байсан. Тэгэхээр би “хуулийн этгээдээс авах нэмэлт мэдээлэл гэсэн анкет, баримт материал байдаг, түүнийг дэлгэрэнгүй бөглөөд эргээд аваад ирээрэй” гэж хэлээд өгөөд явуулсан боловч тэр мэдээллийг бидэнд бөглөж авч ирээгүй. Тэгсэн хэрнээ дараагийн удаа 2019 оны 3 дугаар сард Б.Х дахин ирэхдээ нэг залуугийн хамт ирээд уг залуугаа “манай компанитай хамтарч ажилладаг түнш байгаа юм, наад мөнгийг чинь энэ хүнд өгөх ёстой, энэ хүний мөнгө байгаа юм” гэх мэтээр ярьж байсан. Тэр цуг ирсэн залууг нь харахад Т.А нь байсан, бидэнд харилцагч нарын иргэний үнэмлэхийн хуулбар байдаг учраас түүнээс хараад таньсан. Тэгтэл цуг явсан түнш гэх Т.А нь “бидэнд өөрийн мөнгөө авмаар байна, та нар ямар үндэслэлээр гүйлгээ хийхийг хориглосон юм бэ” гэж асуугаад байсан. Бид нар холбогдох мэдээллийг аваад судалгаа хийгээд эргээд хариу өгнө гэж хэлээд явуулж байсан. ...” /5хх 192-194/,

 

гэрч Б.Оюунтуяагийн: “...Би Д.Г гэдэг хүнийг танина. Д.Г нь 2018 оны 7 дугаар сард манай “Тэнгис” салбарт ирж өөрийн аж ахуй нэгжийн нэр дээр харилцах данс нээлгэж байсан. Ингэж анх танилцсан. Д.Г надад хэлэхдээ “...Манай компани Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэдтэй хамтран уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг юм. Одоо танай банкинд нээлгэсэн дансаар Герман улсаас санхүүжилт орж ирнэ...” гэж хэлж байсан. Энэ үеэс хойш Д.Г манай банкаар байнга үйлчлүүлдэг болсон ба дахин хэд хэдэн данс манай салбарт болон Иргэний бүртгэл мэдээллийн төв дэх Голомт банкны тооцооны төвд нээлгэсэн байсан. Д.Г нь Т.А, Б.Х гэдэг хүмүүстэй байнгын хамт ирж үйлчлүүлдэг байсан ба 2018 оны 11-12 дугаар сарын орчимд “...манай компанийн дансанд гадаад улсаас их хэмжээний дүнтэй гүйлгээ хийгдэнэ, 5.000.000 орчим еврогийн орлогын гүйлгээ хийгдэх ёстой. ...” гэж хэлээд “...гадаад улсаас шилжүүлсэн баримт нь энэ байна. ...” гээд бичиг баримт үзүүлээд байнга асууж ирдэг болсон. 2018 оны 12 дугаар сарын орчимд 690.000.000 төгрөгтэй тэнцэх хэмжээний евро гаднаас орж ирсэн ба одоо битүүмжлэгдсэн байгаа. Иргэний бүртгэл мэдээллийн төв дэх Голомт банкны салбар дахь дансанд орж ирсэн гүйлгээгээ Д.Г бүгдийг нь бэлнээр авдаг байсан. Уг гүйлгээг бэлнээр авахдаа манай салбараас авдаг байсан юм. Д.Г надад гадаад улсын хөрөнгө оруулалт гэж л хэлдэг байсан. Би шалгаж үзэхэд гадаад улсаас орж ирсэн гүйлгээ байдаг байсан юм. ...” /1хх 7-9/,

 

гэрч Н.Мөнхжаргалын: “...2018  оны 12 дугаар сарын 6-нд Бүгд Найрамдах Турк улсын “Япи В кредит” банкнаас харилцагч нь и-мэйл хаягаа хакердуулснаар 234.000 еврог буруу хүлээн авагч руу явуулсан тул энэ гүйлгээг саатуулж буцааж өгнө үү” гэж свифт мессэж ирснийг хүлээн авч удирдлагадаа танилцуулсан. Хүсэлтийн дагуу шалгаж үзэхэд манай Голомт банкны 3455119502 дугаарын данстай “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн дансанд 234.000 евро шилжүүлгээр орж ирсэн байсан. Бид нар шалгах процессоо эхлүүлэх зорилгоор дансанд түр битүүмж тавьж, мөн харилцагчийг Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлсэн. Манай банкны зүгээс Бүгд Найрамдах Турк улсын “Япи В кредит” банкнаас яг ямар төрлийн залиланд харилцагч нь өртсөн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл свифт мессэжээр хүссэн. Тэрний хариу бид нарт тухайн улсын “Алпин корап” /Alpin Corap San ve Tic A.S/ нэртэй аж ахуйн нэгж нь байгууллагын и-мэйл хаягаа хакердуулснаар буруу нэхэмжлэлийн дагуу уг төлбөрөө төлсөн гэдгийг мэдэгдсэн. Үүний дагуу “Япи В кредит” банкнаас Бүгд Найрамдах Турк Улсын Алпин корап” /Alpin Corap San ve Tic A.S/ компани нь Итали Улсын “Лонати С.П.А” компанитай тоног төхөөрөмж нийлүүлэх гэрээтэй байсан гэж и-мэйлд дурдсан, гэрээний нийт дүн нь 702.000 мянган евро байсан ба эхний 468.000 еврог Голомт банкны 1415124052 тоот дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр шилжүүлсэн, түүний дараа “Делүксе мулти сервисес” ХХК-ийн дансанд 234.000 еврог шилжүүлснийхээ дараа и-мэйл хакердуулснаа мэдэж танай банкинд хандсан гэх утгатай и-мэйл явуулсан. Манай банкнаас “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн 3455119502 дансанд 234.000 евро буюу Монгол төгрөгөөр 692.344.000 төгрөгийг зарлага гаргах эрхгүйгээр хугацаагүйгээр 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр битүүмж тавьсан. 468.000 еврог хүлээн авсан “Лонита С.П.А” ХХК-ийн 1415124052 тоот дансыг шалгахад 5 удаагийн бэлэн зарлагаар Б.Х гэх эмэгтэй чекээр зарлага гаргасан байсан. Иймд бид Бүгд Найрамдах Турк Улсын банкинд тухайн мөнгө харилцагчийн дансанд байхгүй гэдэг свифт мессэжийг хүргүүлсэн. Үүний дараагаар “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК, “Лонати С.П.А” ХХК-ийн удирдлагуудын талаар судалгаа хийж ажиллахад гүйцэтгэх захирал Д.Г, ерөнхий захирал нь Т.А, ерөнхий нягтлан бодогч Б.Х нар бүртгэлтэй байсан. Үүний үр дүнд Голомт банкинд бүртгэлтэй эдгээр хүмүүсийн аж ахуйн нэгжийн болон хамаарал бүхий этгээдийн судалгааг хийхэд “Амсинг” ХХК, “Эмирате глобал алүминүм” ХХК, “Кэс жапан” ХХК, “Сан фиелд” ХХК, “Ск нетворкс” ХХК, “Эс эй кэй өү” ХХК, “Монголиа энд нигериа инвестмент” ХХК, “Ай жи эл си” ХХК, “Флүид повер энержи инг” ХХК, “Апимарк групп” ХХК, “Маунт энержи групп” ХХК, “Нефть газ ресурс” ХХК, “Нихон косо” ХХК, “Рояал групп” ХХК зэрэг нийт 16 аж ахуйн нэгж байсан. Манай Голомт банк нь дотоод бодлого журам, Мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасны дагуу дээрх гүйлгээнүүдийг Монгол банкны Санхүүгийн мэдээллийн албанд хүргүүлж ажилласан. 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр “Делүксе мулти сервисес СРЛ ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч гэж танилцуулсан Б.Х гэх эмэгтэй надтай ирж уулзсан.Тэгээд манай мөнгийг гаргаж өгөөч гэж амаар хүсэлт гаргасан, манай банкнаас боломжгүй талаар тайлбарлаж хариуг өгсөн. Удаа дараа манай Голомт банкны салбар тооцооны төвүүд дээр Т.А, Д.Г, Б.Х нар нь зарлага гаргахыг оролдсон. Хамгийн сүүлд 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Шангрилла тооцооны төвийн ажилтан дээр Б.Х нь очиж гүйлгээ хийхийг завдсан байна. Тухайн иргэд нь аж ахуйн нэгжүүдэд орж ирсэн гүйлгээг бүгдийг нь бэлнээр зарлагадаж авсан байсан. Манай комплайнсийн хэлтсийн ахлах ажилтан М.Уянга Бүгд Найрамдах Турк Улсын “Япи В кредит” банктай свифт мессежээр харилцаж, “Алпин корап” /Alpin Corap San ve Tic А.S/ компанитай ажлын [email protected] и-мэйл хаягаар харилцаж мэдээлэл солилцсон. ...” /1хх 20-22/,

 

гэрч А.Мөнхцэцэгийн: "...2018 оны 12 дугаар сарын 26-нд “Эмералд резиденс” хотхоны 504 дүгээр байрны 901 тоот орон сууцыг иргэн Т.А/РД:ТЛ88092374/ нь манай борлуулалтын менежер Л.Энхтунгалагтай худалдан авах гэрээг байгуулсан байна. Гэрээгээр 132.6 метр квадрат байрыг 318.240.000 төгрөгөөр, мөн тус байрны нэр дээр хамт 3-107 дугаартай, тээврийн хэрэгслийн зогсоолыг 30.500.000 төгрөгийн өртөгтэйгөөр авахаар 2019 оны 1 дүгээр сарын 12-нд байгуулсан байна. 2018 оны 12 дугаар сарын 10-нд 503-907 тоотын орон сууцыг худалдан авах гэрээг иргэн Д.Г /РД:ЦГ82102573/ нь манай борлуулалтын менежер Л.Энхтунгалагтай байгуулсан байна. Гэрээгээр 175.88 метр квадрат байрыг 386.936.000 төгрөгөөр, мөн тус байрны нэр дээр хамт 2018 оны 12 дугаар сарын 25-нд 3-36 дугаартай, тээврийн хэрэгслийн зогсоолыг 26.500.000 төгрөгөөр, мөн тухайн өдөр 10.68 метр квадрат 9.612.000 төгрөгийн үнэтэй агуулахыг худалдан авахаар тус тус гэрээ байгуулсан байна. Д.Г нь нийт 423.048.000  төгрөгийн 3 гэрээ байгуулснаас 392.936.000 төгрөгийг 3 удаа тасалж өгсөн. Нэгдүгээрт; 2018 оны 12 дугаар сарын 10-нд 94.000.000 төгрөг бэлнээр төлсөн, хоёрдугаарт; 2018 оны 12 дугаар сарын 25-нд 296.936.000 төгрөгийг манай “Ажигана хунчир” ХХК-ийн Голомт банкны 1205053318 дугаартай төгрөгийн дансанд хийсэн, гуравдугаарт; мөн тухайн өдрөө 2.000.000 төгрөг бэлэн төлсөн. Т.А нь 348.740.000 төгрөгийн гэрээ байгуулснаас 320.240.000 төгрөгийг 4 тасалж төлсөн. 2018 оны 12 дугаар сарын 26-нд 114.000.000 төгрөгийг “Ажигана хунчир” ХХК-ийн Голомт банкны хадгаламжийн 3635110284 тоот дансанд шилжүүлсэн. 2019 оны 1 дүгээр сарын 12-нд 2.000.000 төгрөг бэлнээр төлсөн, 2019 оны 1 дүгээр сарын 8-нд 204.000.000 төгрөгийг “Ажигана хунчир" ХХК-ийн Голомт банкны хадгаламжийн 3635110284 тоот дансанд шилжүүлсэн. Тухайн өдөр 240.000 төгрөгийг бэлнээр хийсэн. Одоо Т.А нь 28.500.000 төгрөгийн  дутуу байгаа. Батмандах /РД.УК92121016/-ын нэр дээр шилжүүлсэн. Үүний дагуу А.Батмандахын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргах тодорхойлолт манай байгууллага 2019 оны 2 дугаар сарын 15-нд өгсөн. ...” /1хх 23-25/,

 

гэрч Н.Жавзангийн: “...Би Д.Год аж ахуйн нэгж үүсгэн байгуулж өгч байсан. Нэг аж ахуйн нэгжийг 170.000 төгрөгөөр үүсгэн байгуулж байсан. Би энэ хүнд нилээн олон аж ахуйн нэгжүүдийг байгуулж өгсөн, миний санаж байгаагаар “Амсинг” ХХК, “Кэс жапан” ХХК, “Сан фиелд” ХХК, “Ск нетворкс” ХХК, “Эс эй кэй өү” ХХК, “Ай жи эл си” ХХК, “Флүид повер энержи инг” ХХК, “Алимарк групп" ХХК, “Маунт энержи групп” ХХК, “Нихон косо”               ХХК-ийг байгуулж байсан, өөр санахгүй үлдээсэн байж магадгүй. Дандаа We Chat-aap харьцдаг байсан, би утсаа янзлаад одоо устсан байна. Хамгийн сүүлд 2019 оны 3 дугаар сарын дундуур 2 аж ахуйн нэгж шинээр нээлгэсэн нэрийг нь санахгүй байна, тэгээд авахгүй байж байгаад 2019 оны 3 дугаар сарын 15-нд ирээд нөгөө 2 аж ахуйн нэгжийн нэрийг өөрчлөхийг гуйсан. Түүний дагуу би нэрийг нь өөрчилсөн. Би нэрийг нь ерөөсөө санахгүй байна, материал нь ажил дээр байгаа. Дансыг би нээлгэдэг байсан, ихэнхдээ Голомт банк, Хас банкин дээр нээлгэдэг байсан. Сүүлийн 2 аж ахуйн нэгжийг Хас банкин дээр нээлгэсэн. Би дансыг нь санахгүй байна. ...” /1хх 11/,

 

гэрч А.Батмандахын: “...Т.Атай нэг айлын баз хүргэнүүд бөгөөд интернэт тоглоомын хобби нэг болохоор хааяа даа хамт тоглодог, хадмын гэрт очихдоо тааралддаг гэх мэтийн холбоотой, өөр ажил хэрэг, бизнесийн холбоо харилцаа байхгүй. Америкийн нэгдсэн улсад “Сакалайт-2019” хиймэл дагуулын чиглэлийн олон улсын компаниудын үзүүлэн, үзэсгэлэн 2019 оны 5 дугаар сард Вашингтон хотод болсон юм. Би уг үзэсгэлэнг очиж үзэж, сонирхох зорилготой АНУ-ын виз мэдүүлэхээр 2019 оны эхээр материал бүрдүүлж эхэлсэн юм. Ингээд АНУ-ын виз мэдүүлэх гэж байгаа бол өөрийн нэр дээрээ үл хөдлөх хөрөнгөтэй байвал виз гарах магадлал өндөр байдаг юм гэж хамаатны ах, эгч нараас зөвлөгөө авсан юм. Түүний дагуу яг тэр үед Т.А ах Эмералд резиденс хотхон шинэ байр авсан, улсын бүртгэлийн гэрчилгээ хараахан гараагүй байгаа гэж байхаар нь Т.А ахаас гуйж байгаад үл хөдлөхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд нь өөрийн нэрээ оруулахыг гуйхад Т.А ах зөвшөөрсөн ба харин ч ер нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээрээ гаргачих гэж надад хэлээд миний нэр дээр тус хотхоноос байр авч байгаагаар гэрээ байгуулсан. Түүнээс биш надад Эмералд резиденс хотхоноос орон сууц худалдаж авах мөнгө байгаагүй. Энэ байранд одоо Т.А гэр бүлийн хамтаар амьдарч байгаа, түүний байр юм. Энэ байрыг худалдаж авахад нь надад ямар нэг мөнгө, төгрөгөөр дэмжиж, хөрөнгө оруулалт хийсэн зүйл байхгүй. ...” /5хх 189-191/,

 

гэрч Ц.Гын: “...Т.Аыг танина, миний төрсөн эгч Ц.Нарантуяагийн том хүү бөгөөд миний нагац дүү юм. Бусад Д.Г, Б.Х, Э.Ч.Ж гэсэн хүмүүсийг огт мэдэхгүй, танихгүй, ямар нэг харилцаа холбоо байхгүй. Би ийм нэртэй компаниудыг анх удаа сонсож байна. Би ийм нэртэй компаниудыг үүсгэн байгуулаагүй, надад энэ талаар мэдэж байгаа зүйл огт байхгүй. Миний эгчийн хүүхэд Т.А нь одоогоос жилийн өмнө миний иргэний үнэмлэхийг авч байсан. Тухайн үед манай гэрт ирээд намайг иргэний үнэмлэхээ өгч байгаач гэхэд нь би яах гэж байгаа талаар асуухад Т.А надад тусламжийн хувцас авч өгнө гэж байсан. Тэгээд би иргэний үнэмлэхээ өгөөд явуулж байсан. Удалгүй хэд хоногийн дараа Т.А миний үнэмлэхийг буцаагаад өгөхдөө таны үнэмлэх хэрэггүй юм байна гэж хэлсэн. ...” /5хх-195-196/,

 

гэрч “Сайн” банк бус санхүүгийн байгууллагын ажилтан З.Загдсүрэнгийн: “...Б.Х гэж хүн бол манай компанийн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороололд байдаг салбараар нийт 5 удаа үйлчлүүлсэн, харин Т.А, Д.Г нарыг үйлчлүүлсэн үгүйг хэлж мэдэхгүй, тухайн хүний мэдээллээр нь шүүлт хийж хайж үзэхгүй бол манай компани олон салбартай. 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 170.993.7 юанийг Бүгд Найрмадах Хятад Ард Улсын Гуанжу хот, мөнгө хүлээн авагч нь Ляо Фанг, 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 209.702.6 юанийг мөн адил дээрх хүн рүү шилжүүлсэн. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 208.059 юанийг Зао Лянг гэж хүлээн авагч хүн рүү Бүгд Найрмадах Хятад Ард Улсын Гуанжу хот руу шилжүүлсэн байна. 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 173.463.9 юанийг ВүТиан И гэж хүлээн авагчид Бүгд Найрмадах Хятад Ард Улсын Гуанжу хот руу шилжүүлсэн. 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр 75.351 юанийг мөн адил Вү Тиан И гэж хүн рүү явуулсан байна. Манай банк бус санхүүгийн байгууллагаар хувь хүн, байгууллага маш их үйлчлүүлдэг Монгол банкны Санхүү мэдээллийн албанд 7 хоног тутамд мэдээгээ хүргүүлдэг. 7 хоногт давхардсан тоогоор 30-40 мэдээ явуулдаг. Тэгэхээр энэ дээрх гүйлгээний талаарх мэдээллийг хүргүүлсэн. Б.Х гэж хүнд үйлчилсэн манай ажилтан жирэмсний амралтаа аваад ажлаас гараад явсан, саяхан төрсөн гэж сонсогдож байсан. ...” /5хх 176-177/,

шүүгдэгч Б.Хгийн яллагдагчаар өгсөн: “...2017 оны эхээр би өөрөө Нигер улсад амьдарч байхдаа бэр охиноос “хөрөнгө оруулалт авах хүсэлтэй, хэрэгтэй хүн байна уу” гэж асуухад намайг уг хэрэгт хамтран оролцсон гэх Д.Гтой холбож өгч танилцуулж байсан. Ингээд 2018 оны 5 дугаар сарын 20-ны үед нөхөр хүүхдүүдийн хамт Нигер улсаас Монгол улсад ирсэн. Ингэхдээ ирээд 2,3 хоноод анх удаа 2018 оны 5 дугаар сард Д.Г, Т.А нартай уулзаж байсан. Уулзалдаад бид нар хөрөнгө оруулагч Монгол улсад авчирна, тэгэхэд ямар бизнес, үйл ажиллагаанд хөрөнгө оруулах вэ, урилга, виз хэрэгтэй, хөрөнгө оруулагч маань Монгол улсад байнга оршин суух хүсэлтэй байгаа зэрэг талаар ярилцсан. ...Үүний дараа Д.Г, Т.А нар нь надаас ахиад “хөрөнгө оруулагч олоод өг” гэж гуйж байсныг нөхөртөө дамжуулан хэлэхэд их дургүйцэж байгаад Чарльз, Хэнри гэсэн хоёр хүнийг олж Монгол улсад авчирсан. Энэ хоёр хүнийг ирэхээс өмнө Д.Г, Т.А нар нь “тэдний ирэх зардал, байрлах байр, хоол унааны зардлыг бүгдийг нь гаргана” гэж хэлж байж авчирсан. Тэгтэл Чарльз, Хэнри нарын хөрөнгө оруулалт бүтэхгүй болсон чинь Д.Г “энэ хоёр хүний байр, хоолны мөнгө нь 8.000.000 төгрөг болсон байна, үүнийг төл” гээд энэ зардлаа надаас нэхээд байсан, “үгүй бол ахиад яаралтай хөрөнгө оруулагч олж ир” гээд тэр хоёр хүний паспортыг нь барьцаанд авчихаад өөрсдөд нь өгөхгүй бараг 6,7 cap болсон байх. Би нөхрөөсөө ахиад хөрөнгө оруулах боломжтой хүнийг олоод өг гэж гуйж байгаад Чейф гэж хүнтэй холбогдсон. Тэр хүн нь нөхөртэй холбогдож “ямар салбарт хөрөнгө оруулахад хамгийн тохиромжтой байна” гэх зэрэг зүйл асууж харилцаж байгаад 1 cap орчмын дараа “Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас тоног төхөөрөмж худалдаж аваад нийлүүлдэг ажил байдаг юм” гээд Чейф бид нар руу аж ахуйн нэгжийн нэр явуулж түүнтэй адилхан компани энд үүсгэн байгуулж мөнгө хүлээж авдаг гэж тайлбарласныг нь Д.Г, Т.А нарт хэлэхэд “болно ш дээ” гэж дуртай хүлээж авсан. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр манай нөхөртэй харьцаж байснаараа 5-6 аж ахуйн нэгжийн нэр явуулсан, энд тэдгээр компанитай адил нэртэй компанийг үүсгэн байгуулах болсон. “Лонати С.П.А” ХХК-ийг үүсгэн байгуулахад Д.Г намайг 100 айлд байрлах улсын бүртгэлийн гадаа дуудаад “гарын үсгээ зурчих, таныг гүйцэтгэх захирлаар томилох гэж байгаа” гэхэд нь би гарын үсэг зурж байсан, дараа нь “Делүксе мулти сервисес” ХХК-ийг үүсгэн байгуулж байхдаа над руу утасдаад мөн намайг “ерөнхий нягтлан бодогчоор бүртгүүлчих үү” гэж байсан. Бусдыг хэн хэзээ үүсгэн байгуулсныг мэдэхгүй. Тэр үед Д.Г Голомт банкны ажилтантай утсаар яриад удахгүй манай компанийн дансанд мөнгө орж ирэх ёстой байгаа гээд түүнээс удалгүй “Лонати С.П.А” ХХК-ийн дансанд 460 гаруй мянган евро орж ирэхэд Д.Г Голомт банкны ажилтантай ярьж бэлнээр гаргаж авах захиалга өгч байгаад "Тэнгис” кино театрын тэнд байдаг Голомт банкны салбар дээр маргааш нь очиж Д.Г, Т.А бид гурав хэд хэдэн удаа салгаж бэлнээр гаргаж авч байсан. Ер нь бэлнээр мөнгө гаргаж авахад би ганцаараа явж байсан удаа байхгүй, дандаа Д.Г, Т.А нартай цуг явж байсан. Ингээд бэлнээр гаргаж авсан мөнгөө Чейфийн хэлсний дагуу өгсөн данс, компанийн нэрийг нь бичээд Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу хэд хэдэн удаа “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар мөнгөн гуйвуулга хийж шилжүүлж байсан. Уг шилжиж орж ирсэн мөнгөнөөс би зуучлагчийн 5 хувийг тухайн үед бэлнээр зарлагадаж гаргаж авч байгаа өдөр тус бүрт бэлнээр авчихдаг байсан. Тэгээд Д.Г, Т.А нар тэр мөнгийг өөрсдөө хувааж хувиарлаад энэ мөнгийг өөрсдийн уул уурхайд хөрөнгө оруулна, энэ мөнгийг Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу тоног төхөөрөмж авахад шилжүүлнэ гэдэг байсан. Тэр данснаас сүүлд мөнгө авахад бараг хоослоод бэлнээр зарлагаар гаргаж авахад нь би Д.Г, Т.А нарт хандаж “та нар чинь татварт төлдөг гэсэн биз дээ, яагаад бүгдийг нь гаргаж авч байгаа юм” гэтэл тэд нар надад “банкинд буцаагаад өгчихнө” гэх мэтээр яриад өнгөрч байсан. Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу мөнгө шилжүүлэхэд зарим хэсгийг нь Д.Г, Т.А нар өөрсдөө бас мөнгө гуйвуулга хийж шилжүүлж байсан. Үүний дараа 2018 оны 12 дугаар сарын эхээр “Делүксе мулти сервисес” ХХК-ийн дансанд мөн адил Чейфийн хэлснээр 234.000 евро шилжиж орж ирснийг Д.Г надад хэлж мэдэгдэж байсан. Түүнийг зарлагадаж аваагүй, одоо банкиндаа байж байгаа. Тэр өдөр нь намайг Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газраас дуудан уулзаж, ямар учиртай мөнгө байсан талаар асуугаад явуулсан, гарч яваад би Д.Гтой таараад “яагаад цагдаагаас дуудаад байгаа юм бэ” гэж асуухад “угаасаа их хэмжээний мөнгө орж ирэхэд Эдийн засгийн цагдаагаас шалгадаг юм, зүгээр, яах ч үгүй” гэж хэлээд өнгөрч байсан. Тэгээд дараа нь “Делүксе мулти сервисес” ХХК-д орсон мөнгө юу болсон бэ” гэж Д.Гоос асуухад “Турк улсын талаас Голомт банк руу мэдэгдэж, уг мөнгийг хакердуулсан байна гэж гомдол гаргасан байна, тэгээд Эдийн засгийн цагдаа шалгасан байна” гэж хэлснийг би нөхөртөө хэлсэн. Тэгтэл манай нөхөр Чейф хоёрын хооронд таарамжгүй харилцаа үүсэж, маргалдаж байсан. Түүнээс хойш Чейфтэй дахин холбоо бариагүй өнөөдрийг хүрсэн. Манай нөхөртэй харилцаж байсан Чейф “Делүксе мулти сервисес”, “Лонати С.П.А” гэсэн нэрсийг явуулж, түүний дагуу улсын бүртгэлд бүртгүүлж үүсгэн байгуулсан. Гэхдээ би компани байгуулахад ямар бичиг баримт бүрдүүлдэг талаар мэдэхгүй, би өөрөө бичиг баримт бүрдүүлж үүсгэн байгуулаагүй, Д.Г үүсгэн байгуулж намайг дуудаж гарын үсэг зуруулж байсан. “Делүксе мулти сервисес” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор бүртгүүлж байна гэж байсан, гүйцэтгэх захирлаар бүртгүүлсэн гэдгийг мэдээгүй “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 тоот дансанд 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 464.832.24 евро, 2018 оны 12 дугаар сарын 4-ний едөр 21.300 ам.доллар орлого орсон. Энэ мөнгийг миний гарын үсгээр зурж авдаг гээд Д.Г, Т.А нар намайг дагуулж бид 3 цуг яваад банкин дээр 4-5 удаа очиж 4-5 удаа салгаж, дандаа бэлнээр зарлага болгон авч байсан. Би банкнаас мөнгө гаргаж аваад бүгдийг нь Д.Год өгдөг, Д.Г мөнгөө аваад надад зуучлалын хөлс гэж тухайн мөнгөний 5 хувийг өгөөд, тусдаа өөр мөнгө тоолж өгөөд үүнийг та Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлээрэй гэж хэлдэг. Үлдсэн мөнгийг Д.Г, Т.А нар авч явдаг, хэрхэн, яаж, юунд зарцуулсныг мэдэхгүй. Намайг Урт цагааны тэр хавиар байдаг газрууд хурдан шилжүүлдэг юм билээ гэхэд нь би тийшээ очиж “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар шилжүүлж байсан. Мөн Д.Г, Т.А нартай цуг явж байхад бас тэр хоёр нэг газар руу орж мөнгө шилжүүлж байх шиг байсан. Би Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу бас шилжүүлж байна гэж ойлгосон. Нөхөр Нигер улсын иргэн Эжикеметэй холбогдож байсан Чейф нийт хэдэн аж ахуйн нэгж байсныг санахгүй байна, хэд хэдэн нэрсээр нь тасалж явуулж байсан санагдаж байна. 2018 оны 12 дугаар сард дээрх мөнгө шилжиж орж ирсний дараа Эдийн засгийн цагдаагаас дуудаж асуусан гэж би дээр мэдүүлсэн. Тэгээд цагдаагаас гарч Д.Г, Т.А нартай очиж уулзаад өөрсдөд дээрээ байсан шилжүүлсэн баримтуудаа нийлүүлээд Д.Г тооцоо гарахад 62 хувийг шилжүүлсэн байна, 33 хувийг өөрсдөө авсан гэсэн тооцоо гаргаж ирсэн, түүнийг нь би урдны гэрчийн мэдүүлэгтээ хэлсэн байна. Д.Г, Т.А нар өөрсдөө авсан гэх 33 хувь мөнгийг хэрхэн, юунд зарцуулсныг би мэдэхгүй. Тэр үед л тэгж ярьж байсан. Миний дээр мэдүүлсэн 2018 оны 12 дугаар сард Эдийн засгийн цагдаа дээр дуудагдаад мэдүүлэг өгч байхад Турк улсаас хакердуулсан, түүний дагуу энэ мөнгийг шалгаж байгаа гэж надад тайлбарласныг Д.Г, Т.А нарт хэлсэн, мөн би сүүлд шилжиж орж ирсэн 234.000 евро бас болохгүй мөнгө юм биш үү битгий хөдөлгөөрэй та хоёр гэж хэлж байсан. Тэгтэл тэр хоёр битгий санаа зов, бид нар энэ хавиар хүнд хэлсэн байгаа аргална гэж байсан. Аж ахуйн нэгжүүдийн нэрсийг би өгч байсан нь үнэн. Түүнээс цааш үйл ажиллагаанд би огт оролцож байгаагүй, улсын бүртгэл дээр компани байгуулж өгдөг, тэнд суудаг хүн дээр Д.Г өөрөө орж, бүх бичиг баримтыг бүрдүүлээд хөөцөлдөж үүсгэн байгуулж байсан, мөн банкин дээр хийгдэж байгаа үйл ажиллагаануудыг бас Д.Г хийдэг байсан. Аж ахуйн нэгжийн дансанд бэлэн бусаар шилжиж орж ирсэн мөнгийг Д.Г банк руу утсаар яриад захиалга өгдөг, бэлнээр гаргаж авах чекийг хүртэл Д.Г өөрөө бичээд надаар гарын үсэг зуруулдаг. Гаргаж ирсэн мөнгийг Д.Г авч байгаад өөрөө хуваагаад надад Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлэх мөнгө, бас миний зуучилж өгсөн 5 хувийг өгөөд бусдыг нь өөрсдөө авдаг байсан. Энэ үед Т.А Д.Гтой дандаа хамт явж байдаг байсан. Хэрэгт би өөрийн  Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын баримтыг авчирч өгсөн, миний гарын үсэгтэй баримтаас бусад нь Д.Г, Т.А нар шилжүүлсэн, миний баримтын эх хувь нь Д.Г, Т.А нарт байгаа, би өөрөө тэдэнд өгч байсан. Сүүлд буюу 2018 оны 12 дугаар сарын үед 300 гаруй мянган евро гадаад улсаас шилжиж орж ирснийг бас Д.Г, Т.А нарт “битгий үрэн таран хийж зарцуулаарай, Турк улсын зүгээс хакердуулсан байна гэж байна лээ” гэж хэлж байсан. Тэгтэл сүүлд нь яллагдагчаар татсан тогтоолд бичсэнээр дээрх мөнгийг гаргаж авсан байсан. Тэр 2018 оны 12 дугаар сард Эдийн засгийн цагдаа дээр дуудагдах хүртлээ болохгүй, буруу зүйл байсныг мэдээгүй. Ингээд би эцэст нь хэлэхэд дээрх шилжиж орж ирсэн бүх мөнгөнөөс нийтдээ би 40 гаруй сая төгрөг л авсан, зуучилсан хөлс гэж 5 хувийг өгсөн нь тэр. Үүнээс үлдсэн мөнгийг Д.Г, Т.А нар авч өөрсдөдөө зарцуулсан байх. Уг нь 5 хувийн зуучлалын хөлс гэж 60 гаруй сая төгрөг авах байтал 20 орчим сая төгрөгийг ч надад бүрэн өгөөгүй. Манай нөхөр Э.Ч.Ж, Д.Г, Т.А нарын хүсэлтээр хөрөнгө оруулагч зуучилж өгч байсан болохоос биш банкинд мөнгө авахад, аж ахуйн нэгж үүсгэн байгуулах зэрэг бүх ажилд огт оролцож байгаагүй. Гадаадаас хөрөнгө оруулагчийг олж өгч дамжуулан орчуулагч байдалтай байсан. Д.Г, Т.А нартай ганц хоёр удаа уулзаж хоол хамт идэж л байсан. Нөхөр бид хоёр хөрөнгө оруулагч нарыг Д.Г, Т.А нартай шууд холбоод өгч болох байсан, гэтэл Д.Г, Т.А нар нь Англи хэл мэдэхгүй, бид хоёрыг гуйгаад дамжуулан холбогдож байсан. Манай нөхөр намайг зуучлалын хөлс гэж 40 орчим сая төгрөг авсныг мэднэ. ...” /5хх 217-222/,

 

шүүгдэгч Т.Аын яллагдагчаар өгсөн: “...Манай найз Д.Г нь Б.Х гэх хүнтэй анх хүнээр дамжуулж танилцсан юм шиг байна лээ. Би Б.Хтай Д.Гоор дамжуулж 2018 оны 6 дугаар сард танилцаж байсан. Тухайн үед Б.Х өөрийгөө гадаад улсад нөхөртэйгээ хамт банк бус ажиллуулдаг байсан гэж ярьж байсан. Б.Х нь гадаад нөхөртэй байсан бөгөөд сүүлд цагдаа дээр ирсний дараа Б.Хгийн нөхрийг Нигер Улсын иргэн гэдгийг мэдсэн. 2018 оны 6 дугаар сараас хойш Б.Х эгч Д.Г бид хоёрт “тийм нэртэй компани байгуулах хэрэгтэй байна” гэж хэлсний дагуу хуулийн этгээд үүсгэн байгуулж байсан. Ямар ямар нэртэй аж ахуй нэгж байгуулсан талаар одоо сайн санахгүй байна. Ямар зорилгоор үүсгэн байгуулж байсныг мэдэхгүй байна. Б.Х эгч л “тийм нэртэй компани байгуулах хэрэгтэй байна, хөрөнгө оруулалт авна л гэж хэлдэг” байсан. Би 3-4 аж ахуй нэгж байгууллага шинээр байгуулахад л хамт явж бичиг баримтыг нь бүрдүүлж байсан. Тэрнээс бусад компанийн талаар хэлж мэдэхгүй байна. Шинээр байгуулсан ихэнх компанийн хувьцааг Д.Г, Б.Х нар эзэмшиж байх ёстой. Миний хувьд сүүлд нэрийг нь өөрчилсөн “Эс Эй Кей Өү” ХХК-ийн 100 хувийн хувьцааг, “Делүксе мулти сервисес срл” ХХК-ийн 50 хувийн хувьцааг тус тус эзэмшиж байгаа. Үлдсэн 50 хувийн хувьцааг Д.Г эзэмшиж байх ёстой. Компанийн дансанд мөнгө ороход тэр дор нь Д.Г бид хоёрыг “мөнгөө хурдан гаргаж авах хэрэгтэй байна, хүрээд ир” гэж дуудаад байдаг байсан. Өөрөө гаргаж авсан мөнгөө бид хоёрт огт өгдөггүй, бүгдийг нь өөрөө аваад явдаг байсан. Тэгээд гадаад улс руу буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлдэг, хэдий хэмжээний мөнгийг гадаад улс руу буюу Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлж байсныг мэдэхгүй, ямар ч байсан Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлсэн баримт барьсан явж байхыг харсан. Банкнаас мөнгө авахад Д.Г бид хоёр цуг явж байсан, учир нь компанийн тамга, тэмдэг дарагддаг байсан юм. Д.Г бид хоёрт үлдсэн мөнгөө өгдөг байсан гэж худал ярьсан байна. “Лонати С.П.А” ХХК, “Делүксе мулти сервисес” ХХК зэрэг Улсын бүртгэлийн газрын ойр хавьд хувиараа компани байгуулж өгдөг хүнээр үүсгэн байгуулж байсан. Аж ахуйн нэгжүүдийн нэрсийг Б.Х өгөөд Д.Г бид хоёрт ийм нэртэй компани байгуулаарай гэж хэлсний дагуу 100 айл дахь улсын бүртгэлийн газрын орчим байдаг хувь хүнээр компани үүсгэн байгуулсан. Б.Х компанийн нэрс өгөөд үүсгэн байгуулахдаа бараа бүтээгдэхүүний гадаад, дотоод худалдааны зуучлалын чиглэлээр үүсгэн байгуулж байгаа гэдэг байсан. Үүсгэн байгуулсан зорилгыг мэдэхгүй, ямар ч байсан компаниудын нэрийг бид хоёрт өгөөд үүсгэн байгуулдаг байсан. Б.Х, Д.Г  нартай банкин дээр шууд уулзалддаг байсан, банкинд хэн урьдчилан захиалга өгч байсныг мэдэхгүй. ...” /1хх 159-163/,

 

шүүгдэгч Д.Гын яллагдагчаар өгсөн: “...2018 оны 5 дугаар сард Б.Х Монгол Улсад ирж манай найз Т.А бид хоёртой нөхрийнхөө хамт ирж уулзаж байсан. Тэгээд Т.А бид хоёр Б.Хд өөрсдийн хийж байгаа ажил, цаашид хийх ажлаа танилцуулахад Б.Х “та хоёрын ажил жижиг хэмжээний ажил байна, бидний хувьд маш том хэмжээний төсөл дээр хөрөнгө оруулалт хийнэ” гэж хэлсэн. Түүний дагуу би “Рояал Плаза групп” ХХК-ийн ерөнхийлөгч Д.Сэржбүдээтэй Б.Х, түүний нөхөр нарыг уулзуулж, тэдний компанийн хэрэгжүүлэх төслүүдэд хөрөнгө оруулалт хийлгүүлэхээр болсон. Тэгээд 2018 оны 8 дугаар сард Б.Х гаднаас хоёр хөрөнгө оруулагч гэх гадны хүмүүсийг Монгол Улсад авчирсан. Тэгээд дээрх хүмүүс уулзалт хийж хамтран ажиллахаар тохиролцож Д.Сэржбүдээгийн танилын үүсгэн байгуулсан “Дэлгэр гоулд” ХХК- ийн хувьцааг хувааж бид нар руу шилжүүлсэн. 2018 оны 6 дугаар сарын эхээр санагдаж байна, Б.Х нь Т.А бид хоёртой уулзаад “эгч нь гаднаас захиалга авсан юм, та хоёрын компанийн данс руу мөнгө шилжүүлж авах гэсэн юм” гэж хэлэхээр нь бид хоёр зөвшөөрч өөрсдийн “Энержи флюминг” ХХК-ийн дансны дугаарыг өгсөн. Тэгээд түүний дараа Б.Х надтай уулзаад “мөнгө нь танай компанийн данс руу шилжээд орчихсон байна шүү” гэж хэлээд мөнгө гуйвуулсан баримтыг надад үзүүлсэн. Тэгээд би банкин дээр очтол “танай компанийн данс руу мөнгө орсон байна, мөнгө шилжүүлж авах компанийн данс зөв боловч хүлээн авагчийн нэр буруу байна, тэгэхлээр мөнгө гаргаж авч болохгүй, зөрчилтэй байна” гэж хэлсэн. Тэгэхлээр нь би энэ талаар Б.Хд ярьж хэлтэл, удахгүй над руу буцааж залгаад “ер нь та хоёр компанийнхаа нэрийг “Эс Эй Кей Өү” ХХК гэж сольчих, учир нь цаашаа мэдэгдэхээр цаг хугацаа алдчих гээд байна, охин компанийх нь нэр адилхан байхгүй бол болохгүй юм байна” гэж хэлсэн. Тэгээд Т.А бид хоёр тухайн үед өөрсдийнхөө компанийн нэрийг Б.Хгийн хэлсний дагуу “Эс Эй Кей Өү” ХХК болгон өөрчилж байсан юм. Тухайн үед манай компанийн дансанд Монгол мөнгөөр ойролцоогоор 260-270 орчим сая төгрөг шилжиж орсон байна. Энэ талаараа өмнө мэдүүлэгтэй дэлгэрэнгүй ярьж хэлсэн байгаа.

...Ойролцоогоор 10 гаран аж ахуй нэгж байгууллагыг Б.Хгийн хэлсний дагуу Т.А бид хоёр үүсгэн байгуулсан гэж хэлж болно. Тус компанийг Б.Хгийн хэлсний дагуу үүсгэн байгуулсан, 2018 оны 10-11 дүгээр сард үүсгэн байгуулсан санагдаж байна. Дээрх компанийн хувьцаа Т.А, Б.Х бид гурвын нэгний дээр л байгаа байхаа. Үйл ажиллагаа явуулж байгаагүй гэж бодож байна. Ажилтан гэж хүн байсан эсэх талаар нь хэлж мэдэхгүй байна, хэрэв нягтлан байсан бол Б.Х байсан байх. Материалыг нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын тэнд хөлсөөр материал бүрдүүлдэг Жавзаа гэх хүнээр хийлгүүлсэн. Ер нь тухайн цаг хугацаанд үүсгэн байгуулсан компаниудын материалыг Жавзаагаар хийлгүүлсэн. Нэг компанийн бичиг баримтыг бүрдүүлж хийлгүүлэхэд 170.000 төгрөг өгдөг байсан. Компани байгуулахад шаардлагатай бичиг баримтуудыг бүрдүүлж өгдөг хүмүүс өөрсдөө Улсын бүртгэлийн ерөнхий газрын гадаа зогсож байдаг. Тэгээд компанийн бичиг баримт бүрдүүлэх гэж явж байхдаа тэр хүүхэнтэй танилцаж байсан. Тус компанийн нэр дээр “Голомт” банкинд хэн данс нээлгүүлсэн талаар хэлж мэдэхгүй байна. Ер нь бол компанийн хувьцаа эзэмшигч, аль эсхүл гүйцэтгэх захирлаар томилогдсон хүн л банкин дээр очиж данс нээлгэх эрхтэй. Тэгэхлээр дээрх компанийн хувьцаа хэний нэр дээр байгааг хэлж мэдэхгүй байна. ... Мөнгийг ер нь Б.Х л авдаг байсан, тэгэхлээр тэр мөнгийг юунд зарцуулж байсан талаар би мэдэхгүй. Дээрх мөнгийг ямар учиртай мөнгө болох талаар Б.Х л мэдэж байгаа, асуухаар гадаад захиалгын мөнгө л гэж хэлдэг байсан. Дээрх мөнгийг банкнаас бид нарын нэг л очиж зарлагадаж авсан байхаа, тэгэхдээ мөнгийг Б.Х авч байсан. Т.А бид хоёрын хувьд ямар нэгэн байдлаар шилжиж орж ирсэн мөнгөнөөс авч байгаагүй. Б.Х нь Т.А бид хоёрын үүсгэн байгуулсан компаниуд руу гаднаас шилжиж орсон мөнгийг бүгдийг нь авч байсан. Зарим тохиолдолд банкнаас очиж өөрөө авчихсан байдаг байсан. Заримдаа Т.А бид хоёроор бэлэн зарлага хийлгүүлж авч байсан. Б.Х компанийн нягтлан гэж явдаг байсан учраас санхүүтэй холбоотой бүх бичиг баримтууд нь өөрт нь байгаа. Би шүүхийн захирамж гараад Б.Хтай уулзаж, холбоо барьж болохгүй байгаа гэсэн учраас холбогдохгүй байгаа. ... Дээрх мөнгийг бүгдийг нь Б.Х авсан. Бид хоёр өөрсдийн зүгээс Б.Хтай урьдчилж тооцоо хийсэн байсан учраас нэг компанийн дансанд орсон мөнгийг өөрсдөө зарцуулсан. Энэ талаар нэмж нотлох баримттай тайлбар гаргана гэж дээрх мэдүүлэгт хэлсэн байгаа. ...” /1хх-92-98/,

 

            шүүгдэгч Э.Ч.Жы яллагдагчаар өгсөн: “Би Монгол улсад анх ирээд Д.Г, Т.А нартай танилцсан. Д.Г, Т.А нар ихэвчлэн надтай ирж уулздаг, заримдаа манай эхнэр Б.Хтай ирж уулздаг. Миний санаж байгаагаар 3-4 удаа уулзсан. Уулзалт бүрт хөрөнгө оруулалт болон уул уурхайн бизнесийн талаар ярилцдаг. Д.Г нь өөрийгөө банкинд ажилладаг, мөн уул уурхайтай гэж байсан. Манай эхнэр надад Монгол улс руу хөрөнгө оруулагч олж өгөхийг хүсч байна гэдгийг хэлсэн. Улмаар Нигер улс руу Чарьлз, Хэнри нартай холбогдоход тэд нар Монгол улсад хөрөнгө оруулахыг зөвшөөрсөн. Үүнийг эхнэртэй хэлж Д.Год хэлүүлэхэд хөрөнгө оруулагч нараа дуудчих, ирэх зардал, виз  зэргийг бүгдийг нь зохицуулна гэж хэлсэн. Ингэж хэлсний дагуу би Хэнри, Чарьлз нарыг Монгол улсад дуудаж урьсан. Кезито бол Хонг Конг улсаас цахилгаан бараа худалдан авч Нигер улсад импортлон зарж борлуулдаг. Чейф бол Бүгд Найрамдах Хятад Ард улсаас эмэгтэй хүний ээмэг гэх мэтчилэн гоёл чимэглэлийн зүйлс худалдан авч, мөн адил Нигер улсад оруулж зардаг ажилтай хүмүүс. Кезитотой Бүгд Найрамдах Хятад Ард улсад явж байхдаа танилцаж, уулзаж танидаг болсон. Чейфтэй уулзаж байгаагүй, зөвхөн интернет болон утсаар холбогдож байсан. Миний хувьд Бүгд Найрамдах Хятад Ард улсаас цахилгаан барааны кабел, хувцас зэрэг зүйлсийг Нигер улс руу зөөж, зарж борлуулж, зарим үед Хонг Конг улсаас автомашин сэлбэг авч Нигерт зарж борлуулах ажил хийдэг байсан. Би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй, өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж бодохгүй байна. Надад хөрөнгө оруулалт гэж тайлбарласан. Би  Монгол улсад орж ирсэн мөнгийг хакердаж хууль бусаар орж ирсэн гэж мэдэхгүй. Би яаж цахим сүлжээнд халддаг талаар мэдэхгүй. Нигер улсаас шилжүүлсэн мөнгийг хөрөнгө оруулалт гэж бодож байна. Ирсэн мэдээллийг Д.Г, Т.А нарт дамжуулан өгдөг байсан. Нэг ч удаа банк дээр очиж байгаагүй. ...” /1хх 208-209/ гэх мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 165 дугаартай “Лонита С.П.А” ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 6372333  дугаартай, 20,000.000 төгрөгийн дүрмийн сантай, УЖ76121001 регистрийн дугаартай, Буянжаргал овогтой Х 100 хувь хөрөнгө оруулж, худалдааны зуучлал, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, гадаад худалдаа, онлайн худалдаа, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулсан байна. “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр, 6374263  дугаартай, 20,000.0 төгрөгийн дүрмийн сантай, ТВ65092011 регистрийн дугаартай, Цэдэн овогтой Г 100 хувь хөрөнгө оруулж, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, онлайн худалдаа, үл хөдлөх хөрөнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар анх үүсгэн байгуулсан байна. 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөж ЦГ82102573 регистрийн дугаартай Дашдондог овогтой Г 50 хувь, ТД88092374 регистрийн дугаартай Төмөрбаатар овогтой А 50 хувь тус тус эзэмшдэг болсон байна. “Лонита С.П.А” ХХК-ийн Голомт банкны 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нээж, 20.000.000 төгрөгийн орлого хийсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 28-нд Туркийн LONTEKS MAKINA SANAYA” компанийн TYRKIYE GARABTI BANKASI AS банкы TR470006200112000009098501 дугаартай данснаас 464.832.24 евро буюу 1.368.930.946.8 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 4-нд  21.300 ам доллар буюу 56.338.500.0 төгрөгийн орлого орсон SWIFT  банкны хуулга болон харилцах дансны хуулгаар нотлогдож байна. Мөн тус орлогоос нийт 5 удаагийн гүйлгээгээр 1.424.600.000.0 төгрөгийг зарлагадаж, 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар 689.446.8 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

“Лонита С.П.А” ХХК-ийн Голомт банкны 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас нийт 5 удаагийн гүйлгээгээр 1.424.600.000.0 төгрөгийг УЖ76121001 регистрийн дугаартай Буянжаргал овогтой Х нь бэлэн мөнгөний чек бичиж авсан байна. Б.Х нь 2018 оны 11 дүгээр сарын 28-нд 48.600.000.0 төгрөг,  2018 оны 11 дүгээр сарны 29-нд 300.000.000.0 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-нд 250.000.000.0 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 4-нд 500.000.000.0 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 6-нд 326.000.000.0 төгрөгийг тус тус банкнаас бэлнээр авсан.

            “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК нь Голомт банкны 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Туркийн TYRKIYE GARABTI BANKASI AS банкы TR470006200112000009098501 дугаартай данснаас 234.000.00 евро буюу 700.312.860.00 төгрөгийн орлого орсон байна. Энэ орлогыг 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 233.900.000 евро буюу 692.344.000.00 төгрөгийг “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК нь Голомт банкны 3455119502 дугаартай төгрөгийн харилцах дансанд шилжүүлсэн байна. 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн байдлаар ““Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банкны 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 99.93 евро, 3455119502 дугаартай төгрөгийн харилцах дансанд 692.344.000.00 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 

            “Лонита С.П.А” ХХК-ийн Голомт банкны 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансанд орлого орж ирэхдээ: 2018 оны 11 дүгээр сарын 27-нд Туркийн “LONTEKS MAKINA SANAYA” компанийн TYRKIYE GARABTI BANKASI AS банкы TR470006200112000009098501 дугаартай данснаас 464.832.24 еврог шилжүүлж, 2018 оны 11 дүгээр сарын 28-нд Монголын “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банкин дахь 1415124052 төгрөгийн дансанд /ханш 2945 төгрөг/ 1.368.930.946.8 төгрөг орж ирсэн.

 

2018 оны 12 дугаар сарын 3-нд Туркийн “LONTEKS MAKINA SAYANA” компанийн TYRKIYE GARABTI BANKASI AS банкы TR510006200112000009094937 дугаартай данснаас 21.300 америк долларыг шилжүүлж, 2018 оны 12 дугаар сарын 4-нд Монголын “Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банкин дахь 1415124052 төгрөгийн дансанд /ханш 2645 төгрөг/ 56.338.500.00 төгрөг орж ирсэн. Нийт 1.425.269.446.80 төгрөгийн орлого шилжиж орж ирсэн.

 

“Делүксе мулти сервисес СРЛ”  ХХК нь Голомт банкны 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд орлого орж ирэхдээ: “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК нь Голомт банкны 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Туркийн “LONTEKS MAKINA SAYANA” компанийн TYRKIYE GARABTI BANKASI AS банкы TR470006200112000009098501 дугаартай данснаас 234.000.00 евро буюу 700.312.860.00 төгрөгийн орлого орсон байна. Энэ орлогыг 2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 233.900.00 евро буюу 692.344.000.00 төгрөгийг “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК нь Голомт банкны 3455119502 дугаартай төгрөгийн харилцах дансанд шилжүүлсэн байна. Одоо энэ данс 692.344.000.00 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

 “Лонита С.П.А” ХХК-ийн Голомт банкны 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансны 5 удаагийн зарлагын гүйлгээгээр 1.424.600.000.00 төгрөгийг Б.Х бэлнээр авсан байна. ...”  /5хх-167-172х/ гэсэн дүгнэлт,

 

            Голомт банкны 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 14/ХХ/02_2577 дугаартай албан бичгээр Эрүүгийн цагдаагийн албанд ирүүлсэн Бүгд Найрамдах Турк улсын “Текин хуулийн товчоо”-ноос Истанбул хотын ерөнхий прокурор, Голомт банк зэрэг байгууллагад ирүүлсэн цахим захидлууд, төлбөрийн баримтууд /2хх 36-52, 53-71/,

 

“Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн 3455119540 дугаартай еврогийн, 3455119502 дугаартай төгрөгийн дансыг болон “Лонита С.П.А” ХХК-ийн 1415124052 тоот дансыг нээлгэхдээ Голомт банкинд бүрдүүлж өгсөн материалууд /2хх 72-92/,

 

“Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банк дахь 3455119540 дугаартай еврогийн, 3455119502 дугаартай төгрөгийн харилцах дансны дэлгэрэнгүй  хуулга /2хх 97-98/,

“Лонати С.П.А” ХХК-ийн Голомт банк дахь 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансны дэлгэрэнгүй хуулга /2хх 93-96/,

“Сайн” банк бус санхүүгийн байгууллагын 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00026404 дугаартай Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “ABC” банкны 6230520080026222471 тоот данс руу 208.059 юанийг, 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 00002324 дугаартай Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “ABC” банкны 6228270081100064777 тоот данс руу 209.702.6 юанийг, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 00018578 дугаартай Бүгд Найрмадах Хятад Ард Улсын “ABC” банкны 6228270081100064777 тоот данс руу 170.993.7 юанийг, 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 00026408 Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “ICBC” банкны 6212263602083023275 тоот данс руу 75.351 юанийг, 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00026405 дугаартай Бүгд Найрамдах Хятад Ард Улсын “ICBC” банкны 6212263602083023275 данс руу 173.463.9 юанийг тус тус шилжүүлсэн тухай мөнгөн гуйвуулгын баримтууд /5хх 180-186/,     

Эрүүгийн цагдаагийн албаны Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн санхүүгийн шинжээч-мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Ц.Энхмаагийн 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 07190002 дугаартай мөрдөгчийн магадлагаа /5хх 157-160/,

Монголбанкны 2019 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн валютын ханшийн лавлагаа /2хх-249-250х/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Э.Ч.Жыг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдарлын эх үүсвэр болгон  үйлдэхдээ зохион байгуулан шүүгдэгч Б.Х, Д.Г, Т.А нартай хамтран үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө шилжүүлэн мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулан шүүгдэгч  Б.Х, Д.Г, Т.А нартай хамтран үйлдсэн,

 

шүүгдэгч  Б.Х, Д.Г, Т.А нар нь шүүгдэгч Э.Ч.Жтой хамтран цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдарлын эх үүсвэр болгон үйлдэхдээ гүйцэтгэгчээр оролцсон, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө шилжүүлэн мөнгө угаасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр шүүгдэгч Э.Ч.Жтой хамтран үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/-д 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Хд 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Год 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Ат 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/-д 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Б.Хд 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Год 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Ат 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж,

 ...шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 9 (ес) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Д.Год Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь  заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож шийдвэрлэсэн нь тэдний үйлдсэн  хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

 

Шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/,  Б.Х, Д.Г,  Т.А болон тэдний өмгөөлөгч нар хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн дахин шалгуулах талаар давж заалдах гомдлууд гаргажээ.

 

Шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/-ны зохион байгуулснаар Б.Х, Д.Г, Т.А нар нь хамтран “Лонита С.П.А” ХХК-ийг  2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 6372333  дугаартай, 20,000.000 төгрөгийн дүрмийн сантай, УЖ76121001 регистрийн дугаартай Буянжаргал овогтой Х 100 хувь хөрөнгө оруулж, худалдааны зуучлал, уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, гадаад худалдаа, онлайн худалдаа, үл хөдлөх хөрөнгийн худалдаа, түрээсийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах нэрээр, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийг 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр 6374263  дугаартай, 20,000.0 төгрөгийн дүрмийн сантай, шүүгдэгч Т.Аын эгч ТВ65092011 регистрийн дугаартай Цэдэн овогтой Гын нэр дээр уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, түрээс, онлайн худалдаа, үл хөдлөх хөрөнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулах нэрээр  үүсгэн байгуулсан байна.

 

2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь өөрчлөгдөж ЦГ82102573 регистрийн дугаартай Дашдондог овогтой Г 50 хувь, ТД88092374 регистрийн дугаартай Төмөрбаатар овоггой А 50 хувь тус тус эзэмшжээ.

 

“Лонита С.П.А” ХХК-ийн Голомт банкны 1415124052 дугаартай төгрөгийн харилцах дансыг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр нээж, 20.000.000 төгрөгийн орлого хийсэн бөгөөд 2018 оны 11 дүгээр сарын 28-нд Туркийн LONTEKS MAKINA SANAYA” компанийн TYRKIYE GARABTI BANKASI AS банкы TR470006200112000009098501 дугаартай данснаас 464.832.24 евро буюу 1.368.930.946.8 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 4-нд  21.300                     ам.доллар буюу 56.338.500.0 төгрөгийн орлого орсон нь SWIFT  банкны хуулга болон харилцах дансны хуулгаар нотлогдож байна.

 

“Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-ийн Голомт банкны 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Туркийн TYRKIYE GARABTI BANKASI AS банкы TR470006200112000009098501 дугаартай данснаас 234.000.00 евро буюу 700.312.860.00 төгрөгийн орлого оржээ.

 

Үүнээс дүгнэхэд, шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/,  Б.Х, Д.Г, Т.А нар нь  Бүгд Найрамдах Турк улсын “Алпин корап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компани, мөн LONTEKS MAKINA SANAYA” компанийн Бүгд найрамдах Итали улс дах салбар харилцагч компаниуд болох “Лонита С.П.А” ХХК, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК-тай адил нэрээр компани байгуулан цахим хэрэгсэл ашиглаж,  зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, улмаар  “Алпин корап” /ALPIN CORAP SANAYI VE TIC/ компани, мөн LONTEKS MAKINA SANAYA” компаниас өөрсдийн компанийн дансанд удаа дараа шилжин орж ирсэн нийт 2.125.339.102,74 төгрөгийг хүлээн авч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдэхдээ байнга үйлдэж амьдарлын эх үүсвэр болгох байдлаар үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Х нь яллагдагчаар “Э.Ч.Ж нь Б.Хтай Чейф гэх хүнийг танилцуулсан, Чейф нь компаний нэр явуулж, уг компанитай адил нэртэй компани байгуулан мөнгө хүлээж авдаг болохыг Б.Хгаар дамжуулан Д.Г, Т.А нарт мэдэгдэхэд тэд зөвшөөрсөн, түүнчлэн Чейф нь Э.Ч.Ж руу 5-6 компаний нэр явуулсан, улмаар Б.Х, Д.Г, Т.А нар уг компаниудыг үүсгэн байгуулсан” гэсэн мэдүүлэг өгсөн бөгөөд түүний хэргийн нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг хэргийн үйл баримттай тохирч байна.

 

Турк болон Итали улсад бүртгэлтэй компаниудын нэр, цахим хаяг зэргийн талаарх мэдээллийг олж авсан, улмаар уг компаниудтай адилхан нэртэй компанийг Монгол улсад үүсгэн байгуулахдаа залилан мэхлэж бусдын хөрөнгийг авах санаа зорилготой байсан байна.

 

Б.Х, Д.Г, Т.А нар гадаад улсад байгаа компаниудтай адил нэртэй болон бусад олон тооны компанийг үүсгэн байгуулсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Ямар ч гэрээ хэлцэлд үндэслээгүй их хэмжээний мөнгийг өөрсдийн үүсгэн байгуулсан ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй компаниар удаа дараагийн үйлдлээр мөнгө шилжүүлэн авсан үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэрэг гэдгийг Б.Х, Д.Г, Т.А нар мэдээгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Дээрх Б.Х, Д.Г, Т.А нарыг мэдээллээр хангаж, зааж чиглүүлж байсан хүн нь Э.Ч.Ж байх тул түүнийг зохион байгуулагч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Түүнчлэн, гадаадын компаниудын хооронд байгуулсан гэрээний үндсэн дээр үүссэн төлбөр тооцооны мэдээллийг авахдаа цахим мэдээлэлд нэвтэрсэн, улмаар цахимаар харилцан мөнгийг нь шилжүүлэн авсан нь залилах гэмт хэргийн шинжийг агуулжээ.

 

Бусдын эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэргийн улмаас шилжүүлэн авч, улмаар гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг банк санхүүгийн байгууллагаар дамжуулан гадаад улс руу шилжүүлсэн үйлдэл нь хууль бус эх үүсвэр, байршлыг нуун далдлах зорилготой үйлдэл буюу мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Х нь Э.Ч.Ж, түүний танилцуулсан гэх Чейфийн өгсөн компаний нэр, дансаар Хятад улс руу хэд хэдэн удаа мөнгө шилжүүлсэн гэж мэдүүлсэн бөгөөд уг үйлдлүүдэд Д.Г, Т.А нар идэвхтэй үйлдлээр оролцож байсан нь тогтоогдсон бөгөөд Э.Ч.Ж нь эхнээсээ буюу дээрх аргаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдэх санаа зорилгыг агуулж үйлдсэн, олсон мөнгөө өөр улс руу шилжүүлсэн байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан үндэслэлд хамаарч байх тул түүнийг мөнгө угаах гэмт хэрэгт мөн зохион байгуулагчаар хамтран оролцсон гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. 

 

Шүүгдэгч нар нь залилах гэмт хэргийн улмаас өөрсдийн компанид орж ирсэн мөнгө гэдгийг мэдсээр байж тус орлогоос нийт 5 удаагийн гүйлгээгээр 1.424.600.000.0 төгрөгийг зарлагадаж, “Лонита С.П.А” ХХК-ийн Голомт банкны 1415124052 дугаартай төгрөгийн харилцах данснаас нийт 5 удаагийн гүйлгээгээр 1.424.600.000.0 төгрөгийг УЖ76121001 регистрийн дугаартай Буянжаргал овогтой Х нь бэлэн мөнгөний чек бичиж  2018 оны 11 дүгээр сарын 28-нд 48.600.000.0 төгрөг,  2018 оны 11 дүгээр сарны 29-нд 300.000.000.0 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 30-нд 250.000.000.0 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 4-нд 500.000.000.0 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 6-нд 326.000.000.0 төгрөгийг тус тус банкнаас бэлнээр авсан, “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК нь Голомт банкны 3455119540 дугаартай еврогийн харилцах дансанд 2018 оны 12 дугаар сарын 4-ний өдөр Туркийн TYRKIYE GARABTI BANKASI AS банкы TR470006200112000009098501 дугаартай данснаас орж ирсэн 234.000.00 евро буюу 700.312.860.00 төгрөгийн орлогоос  2018 оны 12 дугаар сарын 6-ны өдөр 233.900.000 евро буюу 692.344.000.00 төгрөгийг “Делүксе мулти сервисес СРЛ” ХХК нь Голомт банкны 3455119502 дугаартай төгрөгийн харилцах дансанд шилжүүлсэн бөгөөд дээрх мөнгөнөөс “Сайн” банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрөөс 12 дугаар сарын 1-ний өдрийн хооронд 5 удаагийн үйлдлээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу шилжүүлсэн үйлдэл нь  мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хохирлыг зөв тооцож, шүүгдэгч тус бүрээс тэнцүү хэмжээгээр гаргаж хохирогч компанид олгохоор  шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

 

Иймээс залилан мэхлэх болон мөнгө угаах гэмт хэрэг үйлдээгүй талаар гаргасан шүүгдэгч нар болон тэдний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлуудыг хүлээж авах боломжгүй, хэргийн бүрдэл хангагдсан тул нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах шаардлагагүй.

 

 Мөн прокурор анхан шатны шүүх хуралдаан дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт буруутган яллахаас татгалзсан тул шүүх шүүгдэгч Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А нарт холбогдох тухайн үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

 

 Харин анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд дараах алдаа гаргасныг зөвтгөх нь зүйтэй.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ч.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар,

 

шүүгдэгч Б.Х, Д.Г,Т.А нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүгдэгч Э.Ч.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан дээрх хэргүүдэд зохион байгуулагчаар хамтран оролцсон, шүүгдэгч Б.Х, Д.Г,Т.А нарын үйлдлийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх зөв гэж үзсэн мөртлөө шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт бүх шүүгдэгчийг зохион байгуулагчаар хамтран оролцсон байдлаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн заалтыг журамласан нь хууль хэрэглээний хувьд алдаатай болжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, арга, гэмт хэргийн сэдэлт, зорилго, шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, хохирлын хэмжээ”-г шийтгэх тогтоолын “тодорхойлох” хэсэгт дүгнэсэн байхаар заасан байхад шүүх “тодорхойлох хэсэгт дүгнэсэн дүгнэлтээ “тогтоох” хэсэгт бичсэн, мөн бичихдээ тодорхойлох хэсэгт гэм буруутайд тооцсон зарим үйлдлээ орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх хуулийн заалтад нийцээгүй байх тул тогтоох хэсгийн заалтуудад гэмт хэргийн шинжээр нь гэм буруутайд тооцох заалтууд оруулан зөвтгөх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Т.А, Д.Г нарын өмгөөлөгч Г.Должинсүрэн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.4” гэж хуульд байхгүй заалтыг журамласан” гэж гомдол гаргасан бөгөөд прокурорын яллах дүгнэлтээс үзэхэд  шүүгдэгч Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А нарын бусдыг залилсан болон мөнгө угаах үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 буюу “үргэлжилсэн” үйлдэл, мөн зүйлийн 4 дэх хэсэг буюу “хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн” гэж журамласан байх бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 гэж дундаа таслалтай бичих байтал цэг тавьсан нь техникийн шинжтэй алдаа тул залруулав.

 

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резинденс” хотхоны 503-907 тоот орон сууц, мөн дүүрэг, хорооны  “Эмералд резиденс хотхоны 504-901 тоот орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ олгогдоогүй байх тул шүүгдэгч Д.Г, Т.А нарын өмч гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хохиролд тооцуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгов.

 

Харин шүүгдэгч Д.Г, Т.А нар нь худалдан авах гэрээний үндсэн дээр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резинденс” хотхоны 503-907 тоот орон сууц, мөн дүүрэг, хорооны “Эмералд резиденс хотхоны 504-901 тоот орон сууцны үнийн төлбөрт тодорхой хэмжээний мөнгө төлсөн нь гэрчийн мэдүүлгээр нотлогджээ.

 

Анхан шатны шүүх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах тухай мөрдөгчийн саналд зөвшөөрөл олгосон прокурорын зөвшөөрлийг хүчингүй болгосон нь буруу байх тул шийтгэх тогтоолын 8 дахь заалтад өөрчлөлт оруулав.  

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А, шүүгдэгч Д.Г, Т.А нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа, Ц.Ариунзул, Г.Должинсүрэн, Ш.Ганбат, Ш.Тэгшбаяр, шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Даваажанцан, шүүгдэгч Э.Ч.Ж, Б.Х нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 2-ны өдрийн 918 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

 

2 дахь заалтыг “Шүүгдэгч Э.Ч.Жыг цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдарлын эх үүсвэр болгон үйлдэхдээ зохион байгуулан шүүгдэгч Б.Х, Д.Г, Т.А нартай хамтран үйлдсэн, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө шилжүүлэн мөнгө угаасан гэмт хэргийг зохион байгуулан шүүгдэгч  Б.Х, Д.Г, Т.А нартай хамтран үйлдсэн,

шүүгдэгч  Б.Х, Д.Г, Т.А нар нь шүүгдэгч Э.Ч.Жтой хамтран цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдарлын эх үүсвэр болгон үйлдэхдээ гүйцэтгэгчээр оролцсон, мөн гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдалж, мөнгө шилжүүлэн мөнгө угаасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр шүүгдэгч Э.Ч.Жтой хамтран үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай” гэж,

 

3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/-д 7 (долоо) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Хд 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Год 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Ат 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/-д 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Хд 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Д.Год 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Т.Ат 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулсугай” гэж,

4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 7 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 10 (арав) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Б.Хд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 9 (ес) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Д.Год Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь  заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 8 (найм) жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Т.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх ялыг 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай” гэж, 

 

            8 дахь заалтыг “Шүүгдэгч Б.Хгийн нэр дээр бүртгэлтэй 99-55 УНЦ улсын дугаартай, Тоёота ланд крузер 100 маркийн, шүүгдэгч Э.Ч.Ж /E Ch J/-ы 85-82 УБЯ улсын дугаартай Лексус GS450H маркийн тээврийн хэрэгслүүд, шүүгдэгч Д.Гын эзэмшлийн “Роял групп” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй 85-42 УБВ улсын дугаартай Ниссан датсун маркийн, 61-47 УНИ улсын дугаартай Исузу элф маркийн тээврийн хэрэгслүүд, шүүгдэгч Д.Гын нэр дээр бүртгэлтэй 11-15 УБД улсын дугаартай Митсубишм пажеро маркийн, 16-43 УНТ улсын дугаартай Sinotruk ZZ3257 маркийн, 34-19 УНЭ улсын дугаартай Howo ZZ3257 маркийн, 60-80 УНХ улсын дугаартай Beiben ND5310 маркийн, 88-52 ОРА улсын дугаартай Sinotruk ZZ3255 маркийн, 88-84 ДОР улсын дугаартай Тоёота эстима маркийн, 96-11 УНХ улсын дугаартай Beiben ND5310 маркийн, 04-00 УБӨ улсын дугаартай Мерседес бенз маркийн, 90-81 УБР улсын дугаартай Ниссан патрол маркийн тээврийн хэрэгслүүд, 97-39 УН улсын дугаартай Cheng gong маркийн шанагатай ачигч, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 503-907 тоот хаягт байрлах орон сууц, шүүгдэгч Т.Аын нэр дээр бүртгэлтэй 07-04 УБГ улсын дугаартай Тоёота приус маркийн, 07-38 БНХ улсын дугаартай Тоёота приус маркийн, 33-68 УБХ улсын дугаартай Лексус Арэкс 450н маркийн, 34-18 УНА улсын дугаартай Лексус HS 250 маркийн, 54-53 УБҮ улсын дугаартай Тоёота Хариер маркийн, 67-77 ДАР улсын дугаартай Тоёота кроун маркийн, 79-15 УНБ улсын дугаартай Тоёота приус маркийн, 88-11 УБП улсын дугаартай Тоёота веросса маркийн, 97-70 УНД улсын дугаартай Тоёота хариер маркийн, 99-52 УНЦ улсын дугаартай Субару форестор маркийн тээврийн хэрэгслүүд, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Эмералд резиденс” хотхоны 504-901 тоот хаягт байрлах орон сууц зэрэг эд хөрөнгүүдийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах мөрдөгчийн саналд зөвшөөрөл олгосон прокурорын зөвшөөрөл хүчинтэй байгааг дурьдсугай” гэж тус тус өөрчилсүгэй.

           

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Ч.Ж, Б.Х, Д.Г, Т.А, шүүгдэгч Д.Г, Т.А нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа, Ц.Ариунзул, Г.Должинсүрэн, Ш.Ганбат, Ш.Тэгшбаяр, шүүгдэгч Д.Гын өмгөөлөгч Б.Даваажанцан, шүүгдэгч Э.Ч.Ж, Б.Х нарын өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, Р.Пүрэвлхам нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

   ДАРГАЛАГЧ,

   ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Т.ӨСӨХБАЯР

           

   ШҮҮГЧ                                                         М.АЛДАР

 

                                       ШҮҮГЧ                                                         О.ЧУЛУУНЦЭЦЭГ