| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ийшээгийн Ганбат |
| Хэргийн индекс | 187/2021/0159/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/809 |
| Огноо | 2023-12-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Л.Төгсжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2023/ШЦТ/809
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч И.Ганбат даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан, улсын яллагч Л.Төгсжаргал, шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн ******* холбогдох эрүүгийн 2*******0023*******81*******3 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр ирүүлснийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Таван толгой түлш” ХХК-нд савлагааны машинист ажилтай, ам бүл *******, эхнэр хүүхдийн хамтаар , тоотод оршин суух хаягтай, урьд
Баянгол дүүргийн шүүхийн 2011 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 14******* дугаар зүйлийн 14*******.2 дахь хэсэгт зааснаар 03 жил ******* сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, (***********)
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нисэх” караокены гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тай үл ялих зүйлээс болж, тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, дух, баруун чих, дээд уруулд зулгаралт, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгчийн мэдүүлэг:
Шүүгдэгч ******* “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй....” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Өчигдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 11- ний орой би гэр рүүгээ явах замдаа Нисэхийн эцэст байрлах караоке руу 23 цаг өнгөрч байхад орчхоод удалгүй буцаад явах гэж байгаад караокены үүдэнд Мөөжий гэдэг зүс таних залуутай маргалдаад гараад явах гэтэл караокены гадаа байхад хэн нь мэдэхгүй ойролцоогоор 3 залуу учир зүггүй толгой руу цохихоор нь эргээд харахад миний нүүр рүү гараа атгаад цохиод байсан. Тухайн үед намайг хэн хэрхэн цохиж зодоод байсныг би хараагүй. Учир нь миний толгой руу угсруулан цохиод байсан болохоор хэн цохиж байсныг нь би харж чадаагүй. Дээрх зодоон цохион караокены гадаа 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад болсон...” (хавтас хэргийн 11 дэх тал) гэсэн,
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тухайн өдөр буюу 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдөр би 22 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нисэх нэртэй караокед танил эгч Сайхантуяатай хамт очиход зүс таних Бат- Эрдэнэтэй тааралдан, хамт нэг ширээнд суусан. Хэсэг хугацааны дараа буюу 00 цаг өнгөрсөн байхад караоке дотор байсан хүмүүс гадаа зодоон болоод байна чи гадаа гараад найзыгаа аваач гэж надад хэлэхээр нь би караокеноос гараад шатан дээр зогсоход ямар нэгэн зодоон цохион болоогүй байсан. Харин хүмүүсийн ярианаас би Бат-Эрдэнийг бусадтай зодолдсон юм байна гэж ойлгосон. Мөн Бат- Эрдэнэ нь Мөөжиг гэх хүнтэй маргалдсан байж магадгүй. Миний хувьд ямар нэгэн зодоон цохион болсныг хараагүй...танил Бат-Эрдэнэ нь хар өнгийн цамцтай, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй, хар хөх өнгийн саравчтай малгай буруу харуулан өмссөн байсан. Ойролцоогоор 180 см өндөртэй,; өөртөө таарсан махлаг, бор өнгийн арьстай, залуу байсан.;.би камерын бичлэгийг үзлээ. Тус бичлэг дээр миний танил Бат-Эрдэнэ нь хар хөх саравчтай малгай буруу харуулан өмссөн доошоо шатаар явж байна.” (хавтас хэргийн ******* дахь тал) гэсэн,
Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн **************36 дугаар: “...ын биед дух, баруун нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, дух, баруун чих, дээд уруулд зулгаралт, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хавтас хэргийн 18-20 дахь тал)
Камерын бичлэгт үзлэг хийсэн тухай 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “...хар өнгийн саравчтай малгайтай үл таних залуу тус караокены шатан дээр хохирогч ын толгой тус газарт баруун гараа атган цохиж байхыг харуулав. Хохирогч Ч.Балжин+нямыг баруун гараараа цохисон хар өнгийн саравчтай малгай өмссөн залуу шатаар бууж байхыг харуулав...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 38-39 дэх тал),
Шүүгдэгч хувийн байдлыг тодорхойлсон баримтууд (хавтаст хэргийн 41-4******* дахь тал)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтас хэргийн 2 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, *******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч ******* нь 2023 оны 06 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Нисэх” караокены гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тай үл ялих зүйлээс болж, тухайн цаг хугацаанд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүниЙ!нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь баруун нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, дух, баруун чих, дээд уруулд зулгаралт, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч , шүүгдэгч ******* нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болсон хэргийн талаар хүлээн мэдүүлэг мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №**************36 дугаартай дүгнэлт (хавтас хэргийн 18-20 дэх тал) зэрэг хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч ын эрүүл мэндэд нь “...биед дух, баруун нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, дух, баруун чих, дээд уруулд зулгаралт, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал...” бүхий гэмтэл нь шүүгдэгч ******* түүний нүүрэн тус газар гараараа цохих үед үүссэн бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч *******, хохирогч ын биед дух, баруун нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, дух, баруун чих, дээд уруулд зулгаралт, баруун дээд, доод зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн *******т ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэм буруугийн дүгнэлтдээ улсын яллагч: ...шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, мөн хуульд зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 1 ширхгийг хэрэгт хавсаргах саналтай, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй байна... гэсэн саналыг шүүхэд гаргажээ
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Гэм буруугийн асуудалд маргах зүйл байхгүй. хохирлыг төлөхөө илэрхийлж байгаа, хувийн байдал зэргийг харгалзан үзэж торгох ял оногдуулж өгнө үү” гэж тус тус мэтгэлцэв.
2. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Шүүхээс дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, прокурор гаргасан санал дүгнэлт зэргийг харгалзан үзэж, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 00 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлд зааснаар торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар *******д оногдуулсан торгуулийн ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2. дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлсон.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хорыг хариуцан арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд сэргээх үүрэгтэй бөгөөд Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй бол гэм хорын мөнгөөр нөхөн төлнө, ” гэж Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэг, 49******* дугаар зүйлийн 49*******.1 дэх хэсэг, ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчоос эмчилгээний зардалд хавтаст хэрэгт баримтаар 140.000 төгрөг нэхэмжилсэн байх ба хохирогч шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь 400.000 төгрөг төлсөн талаар мэдүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 2*******0023*******81*******3 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн СД-ийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.*******, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 00 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч *******т торгох ялын шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 сарын хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч *******т оногдуулсан 00 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00.000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
. Эрүүгийн 2*******0023*******81*******3 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн СД-ийг хэргийн хадгалах хугацаагаар хэрэгт хавсарган, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
*******. Тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах, Улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид урд авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ И.ГАНБАТ