| Шүүх | Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвдоржийн Баясгалан |
| Хэргийн индекс | 190/2023/0018/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/18 |
| Огноо | 2023-12-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | А.Лхагва |
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэлийн Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин-Эрдэнэ,
улсын яллагч А.Лхагва,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* овогт *******ийн *******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307000000281 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, *******ын мэргэжилтэй ажилтай, *******ийн *******, ам бүл-6, эцэг, эх, 3 дүүгийн хамт, тоотод оршин суух хаягтай боловч, одоо , тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,
******* овогт *******ийн ******* /РД:/.
Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн орчим , гармын орчим дахь ийн газарт барилгын ажил гүйцэтгэж байсан хохирогч Г.ын эзэмшлийн “Хувай П60” загварын 3,350,000 төгрөгийн үнэлгээ бүхий, насанд хүрээгүй хохирогч Э.ын эзэмшлийн “Самсунг А32” загварын 350,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утаснуудыг тээврийн хэрэгсэл дотроос, Г.ын эзэмшлийн “Хувай Нова 10С” загварын 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг амралтын гэрээс тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад нийт 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр сумын д ажиллаж байхдаа гал тогооны ширээн дээр орхисон Э.ын эзэмшлийн Хаан банкны картыг авч 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 2,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр гарган авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар.
1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 15 цагийн орчим , гармын орчим дахь ийн газарт барилгын ажил гүйцэтгэж байсан хохирогч Г.ын эзэмшлийн “Хувай П60” загварын 3,350,000 төгрөгийн үнэлгээ бүхий, насанд хүрээгүй хохирогч Э.ын эзэмшлийн “Самсунг А32” загварын 350,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утаснуудыг тээврийн хэрэгсэл дотроос, Г.ын эзэмшлийн “Хувай Нова 10С” загварын 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг амралтын гэрээс тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар, хулгайлан авч бусдад нийт 4,200,000 төгрөгийн хохирол учруулсан,
Мөн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр сумын д ажиллаж байхдаа гал тогооны ширээн дээр орхисон Э.ын эзэмшлийн Хаан банкны картыг авч 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 2,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр гарган авч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш 4,000,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдов.
1.2 Нотлох баримтын үнэлгээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах мэдүүлгийг өгсөн. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ийн өгсөн “...Өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Би одоо сурч байгаа болохоор ялыг багасгаж өгнө үү.” гэв.
Улсын яллагч дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.ын өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр ны нутаг гармаас хойш шинээр баригдаж байгаа ийн барилга дээр ах дүү нарын хамт нэг бригад болж ажил хийх гэж ирсэн. Бид нийт наймуулаа ирсэн. Бид 2023 оны 09 дүгээр сарын 07-нд хийх ёстой ажлаа хийгээд 14 цагийн үед цайны цагаараа цуйван идээд 15 цагийн үед ажилдаа гарсан. Бид ажилдаа гарахдаа миний өмчлөлийн улсын дугаартай “Ниссан вингроад” загварын тээврийн хэрэгслийн урд суудлын голд 220 цахилгаан тэжээл дээр ******* “LG Q9”, “Самсунг А32” нарын мөн миний гар утас болох “Хуавай П60” загварын, нийт 3 тооны утас цэнэглээд үлдээсэн. Гэтэл 17 цагийн үед би г машин дотор гар утас байгаа аваад ир гэж явуулсан. Тэгсэн удалгүй утас чинь машинд байхгүй байна гэсээр ирсэн. Би бас гар утсаа хайсан чинь үнэхээр байхгүй байсан. Тэр хавьд байж байтал бас гар утсаа хайсан. Бид нарын амрах гэрийн хойморт байх орон дээр байсан “Хуавай Нова 10С” загварын гар утас, нийт 4 тооны гар утас алга болсон байсан. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Миний гар утас “Хуавей П60” маркийн хар саарал өнгийн, хуванцар гадаргуутай, гадуур нь цагаан өнгийн силикон гэртэй, ямар нэгэн сэв зураасгүй, нүүрний хэсэгт наасан шилэн наалт нь зүүн доод, дээд хэсгээрээ жаахан цуурсан салж унасан зүйл байхгүй 868233060282140, 868233060282143 гэсэн бүртгэлийн кодтой, 1 симтэй гар утас байгаа...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 16 дахь тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Т.гийн өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр т Нагац ын барьж байгаа барилга дээр туслах зорилгоор ирсэн. Бид 2023 оны 09 дүгээр сарын 07-нд хийх ёстой ажлаа хийгээд 14 цагийн үед цайны цагаараа цуйван идээд 15 цагт ажилдаа гарсан. 17 цагт ах миний машин дотор байсан утас алга болсон байна гэж хэлэх үед би гэрт орж өөрийнхөө утсыг шалгасан чинь бас алга болсон байсан...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 22 дахь тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч Э.ын өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хийх ёстой ажлаа хийгээд, 14 цагийн үед цайны цагаараа цуйван идээд 15 цагт ажилдаа гарсан. Энэ үед ахын машинд гар утсаа цэнэглээд үлдээсэн байсан. Тэгээд 17 цагийн үед машинд цэнэглээд орхисон байсан ах, ******* бид 3
утас алга болсон байсан. Хэн авсан талаар мэдээгүй..." гэх мэдүүлэг /хавтас хэргийн 27 дахь тал/,
- мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Э.ын өгсөн: “...2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр сумын д Хаан банкны улаан өнгийн картыг, Самсунг AR5G маркийн гар утсаа гээсэн. Гэтэл 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдөр алдсан хаан банкны картын данс болох дугаарын данснаас ны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 2.000.000 төгрөгөөр 2 удаагийн гүйлгээгээр 4,000,000 төгрөгийн зарлага гарсан мэдэгдэл ирсэн” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 126-127 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн “...2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолын дагуу “Huawei Р60” загварын гар утас зах зээлийн үнэ манай архивд бүртгэгдсэн, цахим хуудас дахь мэдээ, мэдээллүүд зэргээс үндэслэн 3,350,000 төгрөг гэсэн дүгнэлтийг өгч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 50-52 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн “...2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тогтоолын дагуу “Huawei Nova 10С” загварын rap утас зах зээлийн үнэ манай архивд бүртгэгдсэн, цахим хуудас дахь мэдээ, мэдээллүүд зэргээс үндэслэн 500,000 төгрөг гэсэн дүгнэлтийг өгч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 50-52 дахь тал/,
- Хөрөнгийн үнэлгээний “Хөрөнгө-Эстимэйт” ХХК-ийн “...2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тоггоолын дагуу “Samsung А32” загварын гар утас зах зээлийн үнэ манай архивд бүртгэгдсэн, цахим хуудас дахь мэдээ, мэдээллүүд зэргээс үндэслэн 350,000 төгрөг гэсэн дүгнэлтийг өгч байна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хавтас хэргийн 62-64 дэх тал/,
- Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр насанд хүрээгүй хохирогч
Э.ад “Самсунг А32” загварын гар утас /Эд зүйл/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтас хэргийн 11 дэх тал/,
- Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр насанд хүрээгүй хохирогч
Г.т “Хуавей Нова 10С” загварын гар утас /Эд зүйл/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтас хэргийн 12 дахь тал/,
- Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хохирогч Г.ад
“Хуавей П60” загварын rap утас /Эд зүйл/ хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтас хэргийн 13 дахь тал/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд
мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 3-7 дахь тал/,
-Мөрдөгчийн 2023 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн дуу дүрсний бичлэгт үзлэг хийсэн тухай “... үзлэгээр илэрсэн нөхцөл байдалд Хаан банкны 397 дугаартай АТМ-ын хяналтын камерын бичлэг байв. ..., 19 цаг 30 минутад цэнхэр өнгийн малгайтай цамц, малгайг нь өмссөн, цэнхэр өнгийн өмд, өмднийхөө арын баруун талын халаасанд хар өнгийн хавтастай зүйл хийсэн, хар өнгийн богино түрийтэй гутал өмссөн зүүн гараа цамцныхаа дотуур нь хийсэн эрэгтэй АТМ-ын урд зогсож байгаа харагдана..., АТМ рүү виза карт хийж байгаа...., мөнгө уншуулан АТМ-ээс авсан бэлэн мөнгөө цамцныхаа баруун халаасанд хийж байгаа..., дахин мөнгө уншуулж бэлэн мөнгө АТМ-ээс авч байгаа..., 19 цаг 31 минутад АТМ-ээс гарч байгаа харагдана...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 172-178 дахь тал/ зэрэг байна.
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.3.Эрх зүйн дүгнэлт.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл байдаг. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулснаар эсхүл захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Хэргийн үйл баримтаар шүүгдэгч Г.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр хамт барилгын ажил гүйцэтгэж байсан хохирогч Г.ын эзэмшлийн “Хувай П60” загварын 3,350,000 төгрөгийн үнэлгээ бүхий, насанд хүрээгүй хохирогч Э.ын эзэмшлийн “Самсунг А32” загварын 350,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утаснуудыг тээврийн хэрэгсэл дотроос, Г.ын эзэмшлийн “Хувай Нова 10С” загварын 500,000 төгрөгийн үнэлгээ бүхий гар утсыг амралтын гэрээс тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, мөн 2023 оны 7 дугаар сарын 04-ний өдөр гал тогооны ширээн дээр орхисон Э.ын эзэмшлийн Хаан банкны картыг авч 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 2,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр гарган авч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн тооцно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Г.*******ийг дээрх хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.******* нь бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсэн, хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийн хийсэн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
1.4. Хохирол, хор уршиг.
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.ад 3,350,000 төгрөг, насанд хүрээгүй хохирогч Э.ад 350,000 төгрөг, Г.т 500,000 төгрөгийн хохирол тус тус учирсан бөгөөд Г.******* нь хохирлыг биет байдлаар буцаан төлсөн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Э.ад учирсан хохирол 4,000,000 төгрөгийг дансаар шилжүүлэн бүрэн төлж барагдуулсан болох нь хохирогчийн хохирлоо авсан тухай хүсэлт, Хаан банкны гүйлгээ хийсэн баримт зэргээр тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
2.1. Талуудын санал, дүгнэлт.
Улсын яллагчаас “...шүүгдэгч Г.*******эд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг бүрэн төлж барагдуулсан эдгээр бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай....” гэж дүгнэлтийг танилцуулсан.
Шүүгдэгч Г.******* нь өөрийгөө өмгөөлж оролцохдоо гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлэн, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, нийтэд тустай ажил хийлгэх ялыг хүлээн зөвшөөрсөн болохыг тэмдэглэв.
2.2. Эрүүгийн хариуцлага.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүх шүүгдэгч Г.******* “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, прокурорын ялын саналыг тус тус зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Г.*******эд сануулав.
Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 280 /хоёр зуун ная/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар биелүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг Г.*******эд сануулсугай.
5. Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 /нэг/ ширхэг Сидиг хэрэг хадгалах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Г.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ П.БАЯСГАЛАН