| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2020/02721/И |
| Дугаар | 101/ШШ2020/02970 |
| Огноо | 2020-08-27 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 101/ШШ2020/02970
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.У шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.У миний бие 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн ***** тоот 18мкв 1 өрөө байраа Орон сууц хөлслөх гэрээ байгуулан Х.А*******д сарын 400,000 мянган төгрөгөөр нэг жилийн хугацаатай хөлслүүлсэн. Гэрээн дээр сарын төлбөрийг 400,000 төгрөг гэж бичсэн боловч бид хоорондоо харилцан тохиролцож сард 350,000 төгрөг авахаар болсон. Бид түрээсийн гэрээний хугацаа дуусахад дахин нэг жилээр сунгасан бөгөөд орон сууц хөлслөх гэрээг сунгахдаа Х.А******* нь хөдөө ажилтай байсан тул Х.А*******гийн зөвшөөрлөөр түүний хүүхэд М******* овогтой Дтай гэрээгээ шинэчлээд байгуулчих гэж хэлсний дагуу шинээр орон сууц хөлслөх гэрээг Дын нэр дээр байгуулж 2019 оны 07 сарыг хүртэл манай байранд амьдарч байгаад гарсан.
Манай байрыг хөлслөгч байрыг маань хөлсөлж байхдаа 2018 оны 01 сард мөнгөө өгөөгүй 2018 оны 03 сард 150,000 төгрөг, үүнээс хойш cap болгон дутуу өгсөөр байгаад одоо нийт 3,013,000 төгрөгийг түрээсийн төлбөрт өгөөгүй байгаа. Би М.Даас байрны түрээсийн төлбөр нэхэж шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч оршин суугаа хаяг дээрээ байхгүй байсан учир эрэн сурвалжлуулахад дээрх хаяг дээрээ амьдарч байгаа нь тогтоогдсон тул орон сууц хөлслөх гэрээний дагуу дутуу төлсөн түрээсийн төлбөр 3,013,000 төгрөгийг М.Даас гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Зохигчийн хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар орон сууц хөлслөх гэрээ байгуулагджээ.
Гэрээний үүргийг хариуцагч зөрчсөн гэх хугацааны нийт хөлс 6,650,000 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 3,710,000 төгрөгийг хасч тооцоход 2,940,000 төгрөгийн хөлсийг хариуцагч, нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байх тул Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар дутуу төлөгдсөн хөлс 2,940,000 төгрөгийг хариуцагч М.Даас нөхөн гаргуулж нэхэмжлэгч Х.Ут олгохоор, илүү нэхэмжилсэн 73,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Шүүх хариуцагч, түүний төлөөлөгчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.1-т зааснаар утсаар болон шуудангаар хүргүүлсэн байна. Хариуцагч товыг хүлээн авсан боловч хүндэтгэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ