| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2020/03047/И |
| Дугаар | 101/ШШ2020/02943 |
| Огноо | 2020-08-25 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2020/02943
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хариуцагч: Ц.О
Зээлийн гэрээний үүрэгт 6,702,400 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Ганчимэг оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Дагважанцан шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч Ц.О нь 2019 оны 11 сарын 11-ний өдөр “В” ХХК-аас 4,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулан зээл авсан. Хариуцагч нь зээл авсан өдрөөсөө хойш өнөөдрийг хүртэл хугацаанд огт төлбөр төлөөгүй байна. 4,000,000 төгрөгийн сарын хүү 240,000 төгрөг 3 сарын хүү 720,000 төгрөг үүрэг гүйцэтгэвэл зохих нийт 4,720,000 төгрөг үүнээс алданги тооцвол 1 хоногийн 23,600 төгрөг, 2020 оны 03 сарын 11-ний өдрөөс 2020 оны 06 сарын 03-ны өдөр хүртэл 84 хоног 84 хоногийн алданги нь 1.982.400 төгрөг байна.
Иймд хариуцагчаас үндсэн зээл 4,000,000 төгрөг, хүү 720,000 төгрөг, алданги 1,982,400 төгрөг 6,702,400 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В ХХК, хариуцагч Ц.От холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,702,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчид 2020 оны 06 дугаар сарын 29-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбараа нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй байна.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Зохигчийн хооронд 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр ЗГ-19/33 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, нэхэмжлэгч гэрээ байгуулагдсан өдөр 4,000,000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатайгаар хариуцагчид зээлдүүлжээ. Зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 218.1-д зааснаар зээлийн гэрээ байгуулагджээ.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, баримтаар хариуцагч зээл авсан хугацаанаас хойш зээл, хүүг төлөөгүй гэрээний үүрэг зөрчигдсөн тухай тайлбарласан бөгөөд зээлийн дансны хуулгаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1, 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар бодит байдалд нийсэн гэж үзлээ. Мөн хариуцагч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл бүхий тайлбар, нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг эсэргүүцээгүй, нэхэмжлэлийн үндэслэлтэй маргаагүй гэж үзлээ.
Иймд хариуцагч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэгч гэрээний үүргийг шаардсан нь үндэслэлтэй тул хариуцагчаас гэрээний үүрэгт 6,702,400 төгрөг шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Шүүх хэргийн оролцогчид шүүх хуралдааны товыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1, 77.2-т зааснаар хүргэжээ. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч захиргааны хэргийн шүүхэд шүүх хуралдаан давхацсан шалтгаанаар тус хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан ч захиргааны хэргийн шүүх дэх ГИХГ, БНХАУ-ын иргэн Aodeng нарын хооронд үүссэн маргаанд Aodeng-iin өмгөөлөгчөөр оролцох эрхтэй тухай баримтгүй, хариуцагчид түүний шүүхэд оршин суух хаягаар тов хүргүүлсэн боловч хүлээн авахаас татгалзсан тул талуудыг товыг хүлээн авсан, шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-т зааснаар хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ