Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 80

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж,

            нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Б.Батбаяр,

хохирогч нарын өмгөөлөгч Э.Мөнхдаваа,

шинжээч П.Соронзонболд, П.Мөнхбат,

иргэний хариуцагч “Нарантуул” ОУХТөвийг төлөөлж А.Баттулга,

иргэний нэхэмжлэгч “Нарантуул” ОУХТөвийг төлөөлж Б.Баясгалан,

шүүгдэгч Ш.Амгаланбаатар, Б.Отгонбаяр, тэдгээрийн өмгөөлөгч Д.Бум-Аюуш,

шүүгдэгч Ж.Пүрэв-Очир, С.Ганбат, тэдгээрийн өмгөөлөгч О.Чулуунчимэг,

шүүгдэгч Ч.Энхбаяр, Д.Цогтбаатар, Ц.Батхуяг, тэдгээрийн өмгөөлөгч Д.Баттулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Амгаланбаатар, Б.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан,

            шүүгдэгч Ж.Пүрэв-Очир, Ч.Энхбаяр, С.Ганбат, Д.Цогтбаатар, Ц.Батхуяг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2016 2501 0784 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1977 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Төв аймгийн Угтаал Цайдам суманд төрсөн, эрэгтэй, 39 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “Нарантуул трейд” ХХК-ний ашиглалтын албаны дарга ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 100 айл гудамжны 32а байр 22 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

-2003 оны 5 дугаар сарын 30-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 4-нд өршөөлөөр суллагдсан, регистрийн дугаар МФ77110233, хэрэг хариуцах чадвартай, Тайжууд овогт Шаарийбуугийн Амгаланбаатар.

2. Монгол Улсын иргэн, 1973 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 43 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Нарантуул трейд” ХХК-ний харуулын ээлжийн ахлахаар ажиллаж байсан, ам бүл 4 эцэг, эх, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 22 гудамжны 386 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ШГ73011814, хэрэг хариуцах чадвартай, Монгол овгийн Жадамбын Пүрэв-Очир.

3. Монгол Улсын иргэн, 1970 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, эрэгтэй, 46 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Нарантуул трейд” ХХК-ний харуулаар ажиллаж байсан, “Макс” группэд хамгаалагчаар ажиллаж байгаа, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 19 гудамжны 1179 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЙЙ70082114, хэрэг хариуцах чадвартай, Ханд овгийн Чимэдрэгзэнгийн Энхбаяр.

4. Монгол Улсын иргэн, 1969 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Төв аймгийн Архуст суманд төрсөн, эрэгтэй, 47 настай, бүрэн бус дунд боловсролтой, авто механикийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Нарантуул трейд” ХХК-ний харуулаар ажиллаж байсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайз 17а гудамжны 445а тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НЭ69050971, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овгийн Сундуйн Ганбат.

5. Монгол Улсын иргэн, 1961 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, эрэгтэй, 55 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ “Нарантуул трейд” ХХК-ний харуулаар ажиллаж байсан, “Арвис” ЕБС-д харуулаар ажиллаж байгаа, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Консулын 20 дугаар гудамжны 548 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй,

-2006 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн Архангай аймгийн Сум дундын шүүхийн ¹80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх,

-2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Булган аймгийн Сум дундын шүүхийн  ¹135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2008 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ¹6 дугаартай Ерөнхий шүүгчийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллах захирамжаар 7 сар 6 хоногийн өмнө тэнсэн суллагдсан, регистрийн дугаар АЕ61060970, хэрэг хариуцах чадвартай, Өөлд овгийн Доржийн Цогтбаатар.

6. Монгол Улсын иргэн, 1968 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 48 настай, дээд боловсролтой, үйлдвэр хөдөө аж ахуйн цахилгаан хангамжийн инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Нарантуул трейд” ХХК-ний харуулаар ажиллаж байсан, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эх, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо, Хангайн 7 дугаар гудамжны 18 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ХЙ68121317, хэрэг хариуцах чадвартай, Шавь овгийн Цэрэнсангийн Батхуяг.

7. Монгол улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Нарантуул трейд” ХХК-ны төвд ашиглалтын албанд инженер ажилтай, ам бүл 7, аав, 2 эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, Өнөр хороолол 34А байрны 97 тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, 8 дугаар байрны 53 тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЖТ80122073, хэрэг хариуцах чадвартай, Шарнууд овогт Будын Отгонбаяр.

            /Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Ганбат, Ч.Энхбаяр, Д.Цогтбаатар, Ц.Батхуяг, Ж.Пүрэв-Очир нар нь бусдын эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй хайнга хандсаны улмаас 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул трейд” ХХК-ны төвийн хашаан доторхи бөс бараа зардаг хэсгийн баруун талын саравчны гэрэлтүүлгийн цахилгааны утсанд богино холболт үүсч улмаар гал гарч, лангуу түрээслэгчид болох Ц.Баярмагнай нарын 101 хохирогчийн эд зүйл шатаж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ш.Амгаланбаатар нь “Нарантуул трейд” ХХК-ийн ашиглалтын албаны даргаар ажиллаж байхдаа галын аюулгүй байдал хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас цахилгаанчин, цахилгааны инженерүүд нь Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм БД 43-101-03 бүлэг 1.3.2, 1.3.3-д заасан Дамжуулах утасны огтлолыг халалтаар сонгох, 2.11 Цахилгаан дамжуулах утас 2.1.4, 2.1.8, 6. Цахилгаан гэрэлтүүлэг ба тусгай зориулалтын цахилгаан тоног төхөөрөмж 6.1.7, 6.1.8-д заасныг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, цахилгааны, галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага MNS 5390:2004 Стандартын 5.1, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7 дахь хэсэг, 6-д заасан заалтуудыг зөрчин цахилгаан дамжуулах утаснуудыг хооронд нь холбож галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө “Нарантуул трейд” ХХК-ны төвийн хашаан доторхи бөс бараа зардаг хэсгийн баруун талын саравчны гэрэлтүүлгийн цахилгааны утсанд богино холболт үүсч улмаар гал гарч, лангуу түрээслэгчид болох Ц.Баярмагнай нарын 101 хохирогчийн эд зүйл шатаж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Отгонбаяр нь “Нарантуул трейд” ХХК-ийн цахилгааны инженерээр ажиллаж байхдаа цахилгаанчин нарынхаа үйл ажиллагаанд хяналт тавиагүй, галын аюулгүй байдал хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм БД 43-101-03 бүлэг 1.3.2, 1.3.3-д заасан Дамжуулах утасны огтлолыг халалтаар сонгох, 2.11 Цахилгаан дамжуулах утас 2.1.4, 2.1.8, 6. Цахилгаан гэрэлтүүлэг ба тусгай зориулалтын цахилгаан тоног төхөөрөмж 6.1.7, 6.1.8-д заасныг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, цахилгааны, галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага MNS 5390:2004 Стандартын 5.1, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7 дахь хэсэг, 6-д заасан заалтуудыг зөрчин цахилгаан дамжуулах утаснуудыг хооронд нь холбож галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 03-нд шилжих шөнө “Нарантуул трейд” ХХК-ний төвийн хашаан доторхи бөс бараа зардаг хэсгийн баруун талын саравчны гэрэлтүүлгийн цахилгааны утсанд богино холболт үүсч улмаар гал гарч, лангуу түрээслэгчид болох Ц.Баярмагнай нарын 101 хохирогчийн эд зүйл шатаж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Амгаланбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний ажлын хариуцлагагүй байдлаас болж энэ хэрэг гарсанд харамсаж байна”… гэв.

Шүүгдэгч Ж.Пүрэв-Очир шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний ажлын хариуцлагагүй байдлаас болж энэ хэрэг гарсанд харамсаж байна. Би хичээж ажиллана. Ийм байдалд хүргэхгүй ажиллаж чадна”….гэв.

Шүүгдэгч Ч.Энхбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Миний ажлын хариуцлагагүй байдлаас болж энэ хэрэг гарсанд харамсаж байна”… гэв.

Шүүгдэгч С.Ганбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хариуцлага алдсандаа гэмшиж байна”… гэв.

Шүүгдэгч Д.Цогтбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хариуцлага алдсандаа гэмшиж байна”….гэв.

Шүүгдэгч Ц.Батхуяг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв”…гэв.

Шүүгдэгч Б.Отгонбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Хариуцлага алдсандаа гэмшиж байна. Цаашдаа хичээж ажиллана”….гэв.

Иргэний хариуцагч “Нарантуул” ОУХТөвийг төлөөлж А.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”2016 оны 03 дугаар сарын 02-ны шөнө “Нарантуул” худалдааны төвд гал гарсны улмаас “Нарантуул” ХХКомпани болон түрээслэгч иргэдэд хохирол учирсан байдаг. “Нарантуул” худалдааны төвөөс бүх түрээслэгч хохирогч нартай биечлэн уулзаж, харилцан тохиролцож, тэдгээр хохирогч нарын хохиролгүй гомдол саналгүй болгосон байдаг. Ингэхдээ ажлын байраар хангаж, зарим нэгд нь хөнгөлөлттэй нөхцөл үзүүлэн хохирогч нарыг хохиролгүй, гомдол, саналгүй болгосон байдаг. Энэ нь юугаар нотлогдож байна вэ гэхээр энэ хэрэгт авагдсан хохирогч нарын гараар бичсэн өргөдөл, нотариатаар батлуулсан баримтуудаар нотлогдож байгаа. Иймд иргэний хариуцагчийн зүгээс үүргээ бүрэн биелүүлж эдгээр хүмүүсийг хохирол, гомдол саналгүй болгосон байгаа”…гэв.

Иргэний нэхэмжлэгч “Нарантуул” ОУХТөвийг төлөөлж Б.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:…”Тус хэргийн улмаас “Нарантуул” худалдааны төвд үйл ажиллагаа эрхэлдэг иргэд болон байгууллагуудад их хэмжээний хохирол учирсан байдаг. Тухайн түрээслэгч иргэдийн хохирлыг барагдуулах талаар компанийн зүгээс тодорхой арга хэмжээ авч их хэмжээний зардал гарсан байдаг. Тус хэрэгт хохирсон хохирогч иргэдийн зүгээс шүүхэд хандаж ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй тухайгаа баримтаар ирүүлсэн байдаг. Иргэний нэхэмжлэгчийн хувьд байгууллагаа төлөөлж тус хэрэгт шүүгдэж байгаа нэр бүхий 7 иргэдэд ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүйгээ илэрхийлж байгаа. Мөн энэ дагуу шүүхэд албан бичгээр хүсэлт хүргүүлсэн байдаг”...гэв.

Шинжээч П.Соронзонболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм ЭД-431013 дугаар бүлэг 1.3.2, 1.3.3 дахь хэсэгт заасан дамжуулах утасны огтлолыг халалтаар сонгох, 2.1 цахилгаан дамжуулах утас, 2.1.4, 2.1.6 цахилгаан гэрэлтүүлэг, тусгай зориулалтын цахилгаан тоног төхөөрөмж, 6.1.7 дахь заалтуудыг мөрдөөгүй гэсэн. Энэ нь Барилга байгууламжийн цахилгаан тоног төхөөрөмжийн дүрэм. Яагаад эдгээр заалтыг зөрчсөн гэж оруулсан бэ гэхээр саравчны гэрэлтүүлгүүд дандаа том том улайсах лампнууд хийсэн байсан. Ер нь хойшоогоо явсан бүх шугамаас дундаас нь хэрэглэгчид дуртай утсаа татаж аваад лампнуудаа залгасан байсан. Үүнийг хэргийн газрын давтан үзлэг дээр бичсэн байгаа. Эдгээрийг тооцоод эдгээр заалтуудыг оруулсан”…гэв.

Шинжээч П.Мөнхбат шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...”Цахилгаан утасны хэт ачаалал, шилжилний эсэргүүцэл, богино холболт зэргээс болж масс үүсдэг. Хамгийн эхэлж богино холболт үүснэ. Богино холболт үүсч байж шилжилтийн эсэргүүцэл үүснэ. “Нарантуул” худалдааны төв нэг лангуу дээр 250 волътын гэрэл маш олныг хийсэн байсан. Энэ гэрлээ оройноос өглөө хүртэл залгаад үүрээр салгадаг гэж байгаа. Тэгэхээр хэт ачаалал үүсч байгаа гэсэн үг. Масс нь холболтон дээр л гарч ирж байгаа зүйл. Гадаа байсан утас элэгдэнэ. Дээрээс нь гадны механик гэмтэл, дамжуулагч утасны хугацаа хэтэрсэн байдлаас болдог. Залгаах холбоосноос богино холболт үүсч байгаа. Дүгнэлтээр “Нарантуул” худалдааны төвийн гал түймэр нь ямар нэгэн гадны хэн нэгэн хүний тавьсан гал биш, цахилгаан масснаас үүссэн. Галын шинжээчид гал түймэрийн шалтгаан нөхцлийг тогтоох үүрэгтэй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 172 дугаар зүйлийн 172.4.7 дахь хэсэгт заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байгаа. Геологийн төв лабраторын төв шинжилгээний хариугаар 00.34 хувьтай гарсан байдаг. Энэ нь бөмбөлөгт дэх хүчил төрөгчийн агууламжийг хэлж байгаа. 00.39-өөс дээш болохоор гал түймэр гарахаас өмнөх бөмбөлөг үүсч байгаа”…. гэв.

Мөрдөн байцаалтад эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл /1хх-6-8/, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-9/, “Нарантуул трейд” ХХК-ний харуулын 2 дугаар постноос хураан авсан хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжид үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-10-12/, эд зүйл түр хураан авсан тухай тэмдэглэл /1хх-13-14, 2хх-202/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд /1хх-17-19, 25-26, 29-36, 46-54, 74-78, 87-93-108, 109-112, 123-140, 141-143, 160-165, 182-185, 180-189, 233-237, 2хх-28-32, 39-42, 154-158/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-20-21, 27-28, 55-73, 79-86, 133-122, 144-159, 166-180, 190-231, 238-243, 247-251, 2хх-1-27, 25-27, 34-38, 43-69, 127-152, 132-135, 138-139, 153-154, 155-156, 157-158, 165-169, 246-248/, гэрч Ц.Золбоогийн мэдүүлэг /2хх-223-225/, хохирогч Ц.Баярмагнайгийн мэдүүлэг /2хх-161-163/, хохирогч Б.Батхуягийн мэдүүлэг /2хх-169-171, 174-177/, хохирогч Э.Эрдэнбаярын мэдүүлэг /2хх-183-185/, хохирогч Л.Энхтуяагийн мэдүүлэг /2хх-195-197/, хохирогч А.Цогбилэгийн мэдүүлэг /2хх-212-215/, хохирогч Б.Одхүүгийн мэдүүлэг /2хх-246-248/, хохирогч Ш.Оюунсогоогийн мэдүүлэг /3хх-2-3/, хохирогч Н.Туяагийн мэдүүлэг /5хх-160-162/, хохирогч Д.Өлзийбаярын мэдүүлэг /5хх-180-182/, хохирогч З.Наранжаргалын мэдүүлэг /5хх-197-199/, хохирогч Н.Түвшинбаярын мэдүүлэг /5хх-215-217/, хохирогч Н.Ганбаатарын мэдүүлэг /5хх-231-233/, хохирогч Н.Баярцэцэгийн мэдүүлэг /6хх-15-17/, хохирогч Т.Оюуны мэдүүлэг /6хх-28-32/, хохирогч С.Цэцэг-Өлзийгийн мэдүүлэг /6хх-47-51/, хохирогч Ш.Ившинхандын мэдүүлэг /6хх-65-69/, хохирогч С.Цэнд-Аюушийн мэдүүлэг /6хх-80-84/, хохирогч Б.Цэнд-Аюушийн мэдүүлэг /6хх-97-99/, хохирогч Ц.Цэцгээгийн мэдүүлэг /6хх-118-122/, хохирогч П.Бүрэнтөгсийн мэдүүлэг /6хх-141-147/, хохирогч Н.Цагаанцоожийн мэдүүлэг /6хх-174-179/, хохирогч Г.Хоролсүрэнгийн мэдүүлэг /6хх-190-194/, хохирогч Л.Алтанхундагын мэдүүлэг /6хх-208-212/, хохирогч Б.Мөнхтуулын мэдүүлэг /6хх-225-229/, хохирогч Б.Байгалмаагийн мэдүүлэг /7хх-9-12/, хохирогч Ц.Балжиннямын мэдүүлэг /7хх-79-84/, хохирогч Л.Балжиннямын мэдүүлэг /7хх-116-120/, хохирогч Х.Цэрэннадмидын мэдүүлэг /8хх-49-57/, хохирогч Н.Энхтуяагийн мэдүүлэг /2хх-99-105/, хохирогч Э.Отгонцагааны мэдүүлэг /8хх-164-166/, хохирогч Ж.Маахүүгийн мэдүүлэг /8хх-191-193/, хохирогч П.Нарантуяагийн мэдүүлэг /8хх-249-250/, хохирогч С.Алтанцэцэгийн мэдүүлэг /9хх-22-23/, хохирогч Т.Урантунгалагийн мэдүүлэг /9хх-52-53/, хохирогч Ё.Гэрэл-Эрдэнийн мэдүүлэг /9хх-95-96/, хохирогч Zhang.Guifen мэдүүлэг /9хх-112-114, 149-151/, хохирогч Л.Мягмарсүрэнгийн /10хх-3-5/, хохирогч З.Ганчимэгийн мэдүүлэг /10хх-23-26/, хохирогч Н.Доржхандын мэдүүлэг /10хх-46-48/, хохирогч Ж.Жаргалсайханы мэдүүлэг /10хх-62-65/, хохирогч Н.Тугсайханы мэдүүлэг /10хх-84-86/, хохирогч Б.Батнасангийн мэдүүлэг /10хх-124-126/, хохирогч Н.Нарантуяагийн мэдүүлэг /10хх-156-165/, хохирогч М.Мөнхдоржийн мэдүүлэг /10хх-197-203/, хохирогч Ү.Өнөрбатын мэдүүлэг /10хх-233-238/, хохирогч М.Номин-Эрдэнийн мэдүүлэг /11хх-20-23/, хохирогч Н.Мөнхзаяагийн мэдүүлэг /11хх-62-67/, хохирогч Ш.Чулуунчимэгийн мэдүүлэг /11хх-116-117/, хохирогч Н.Өлзийбаярын мэдүүлэг /11хх-137-142/, хохирогч Н.Наянтайгийн мэдүүлэг /11хх-155-161/, хохирогч Н.Өлзийсайханы мэдүүлэг /11хх-219-224/, хохирогч Б.Янжмаагийн мэдүүлэг /12хх-10-15/, хохирогч С.Цэндмаагийн мэдүүлэг /12хх-129-145/, хохирогч Б.Ариунзулын мэдүүлэг /12хх-163-164/, хохирогч Т.Баяраагийн мэдүүлэг /12хх-213-218/, хохирогч Б.Отгоны мэдүүлэг /13хх-1-5/, хохирогч П.Мандахын мэдүүлэг /13хх-22-27/, хохирогч Д.Саруултуяагийн мэдүүлэг /13хх-49-55/, хохирогч Б.Эрдэнэбаярын мэдүүлэг /13хх-90-93/, хохирогч Ш.Тэрбишийн мэдүүлэг /13хх-114-117/, хохирогч Б.Туяагийн мэдүүлэг /13хх-149-152/, хохирогч Б.Туулын мэдүүлэг /13хх-189-195/, хохирогч Б.Алтангэрэлийн мэдүүлэг /13хх-236-239/, хохирогч Ж.Батжаргалын мэдүүлэг /14хх-13-16/, хохирогч Б.Мөнхтуяагийн мэдүүлэг /14хх-39-49/, хохирогч З.Жамъянгийн мэдүүлэг /14хх-95-99/, хохирогч З.Энхтайваны мэдүүлэг /14хх-131-134/, хохирогч Ц.Амаржаргалын мэдүүлэг /14хх-168-171/, хохирогч С.Хишигсүрэнгийн мэдүүлэг /14хх-211-219/, хохирогч Д.Тунгалагийн мэдүүлэг /15хх-114-119/, хохирогч Б.Байгалмаагий мэдүүлэг /15хх-136-139/, хохирогч Ж.Баасансүрэнгийн мэдүүлэг /15хх-182-185/, хохирогч Б.Нямхандын мэдүүлэг /15хх-232-234/, хохирогч Wang Hai мэдүүлэг /16хх-5-8/, хохирогч Л.Батбилэгийн мэдүүлэг /16хх-39-42/, хохирогч Д.Лхагвадуламын мэдүүлэг /16хх-55-58/, хохирогч Н.Батчимэгийн мэдүүлэг /16хх-82-86/, хохирогч Д.Чулуунбаатарын мэдүүлэг /16хх-96-98/, хохирогч Л.Хишигжаргалын мэдүүлэг /16хх-120-123/, хохирогч Л.Батжаргалын мэдүүлэг /16хх-140-144/, хохирогч А.Уранзаяагийн мэдүүлэг /16хх-164-168/, хохирогч Н.Ганцэцэгийн мэдүүлэг /16хх-182-185/, хохирогч Х.Ойдовын мэдүүлэг /16хх-208-211/, хохирогч Б.Болормаагийн мэдүүлэг /17хх-4-8/, хохирогч Д.Чулуунбаатарын мэдүүлэг /17хх-26-29/, хохирогч Н.Цэцэгмаагийн мэдүүлэг /17хх-47-51/, хохирогч Б.Өлзийбаярын мэдүүлэг /17хх-67-70/, хохирогч Ж.Мөнхдэлгэрийн мэдүүлэг /17хх-92-96/, хохирогч З.Амарбаярын мэдүүлэг /17хх-112-114/, хохирогч З.Чимэдцогийн мэдүүлэг /17хх-150-151/, хохирогч Ц.Хишигмаагийн мэдүүлэг /17хх-174-178/, хохирогч Ц.Хишигмаагийн мэдүүлэг /17хх-177-179/, хохирогч Х.Дашдаваагийн мэдүүлэг /17хх-193-197/, хохирогч Н.Батнасангийн мэдүүлэг /17хх-216/, хохирогч Н.Батнасангийн мэдүүлэг /17хх-216-222/, хохирогч Н.Тугбадрахын мэдүүлэг /17хх-241-244/, хохирогч Ш.Чулуунбатын мэдүүлэг /18хх-41-47/, гэрч С.Гантулгын мэдүүлэг /18хх-124-126/, гэрч Б.Буян-Очирын мэдүүлэг /18хх-126-128/, Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын албан бичиг /18хх-224-225/, шинжээчийн дүгнэлт ¹1714, ¹1715, ¹257/613 дугаартай /5хх-107-117, 5хх-120-149, 5хх-156-158/, шүүгдэгч Ш.Амгаланбаатарын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /25хх-60-63/, шүүгдэгч Ш.Амгаланбаатарын иргэний үнэмлэхний хуулбар /25хх-129, оршин суугаа хаягийн тодорхойлолт /25хх-130/, шүүгдэгч Б.Отгонбаярын иргэний үнэмлэхний хуулбар /19хх-98/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /19-99/, шүүгдэгч Ж.Пүрэв-Очирын хувийн байдлын тухай баримтууд /20хх-78-82/, гэрч Ж.Пүрэвдуламын мэдүүлэг /20хх-84-85/, гэрч Ж.Ням-Очирын мэдүүлэг /20хх-86-87/, гэрч Д.Ган-Очирын мэдүүлэг /20хх-88-89/, гэрч Ц.Уламжаргалын мэдүүлэг /20хх-90-91/, шүүгдэгч С.Ганбатын оршин суугаа газрын тодорхойлолт /20хх-103/, шүүгдэгч С.Ганбатын хувийн байдлын тухай баримтууд /20хх-107-108/, гэрч Г.Гантөмөрийн мэдүүлэг /20хх-110-111/, гэрч Д.Саранцэцэгийн мэдүүлэг /20хх-112/, гэрч Ц.Дашцэрэнгийн мэдүүлэг /20хх-114/, шүүгдэгч С.Ганбат, Ж.Пүрэв-Очир, Ч.Энхбаяр, Ц.Батхуяг нарын ял шалгах хуудас /20хх-143, 153, 140, 25хх-154/, шүүгдэгч Ч.Энхбаярын иргэний үнэмлэхний лавлагаа /25хх-138/ оршин суугаа хаягийн тодорхойлолт /25хх-139/, шүүгдэгч Д.Цогтбаатарын иргэний үнэмлэхний хуулбар /25хх-144/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /25хх-145/, шүүгдэгч Ц.Батхуягийн иргэний үнэмлэхний хуулбар /25хх-152/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /25хх-153/, хохирогч нар гомдол саналгүй тухайгаа бичиж өгсөн баримтууд /27хх-204-28хх-1-76/, шүүхэд шинээр шүүгдэгч Б.Отгонбаярын хувийн байдлыг тодорхойлсон нийт 3 хуудас, шүүгдэгч Ш.Амгаланбаатарын хувийн байдлыг тогтоосон 4 хуудас баримт нийт 7 хуудас баримтууд, шүүгдэгч С.Ганбатын хувийн байдлыг тогтоосон 2 хуудас баримт болон шүүгдэгч Ж.Пүрэв-Очир нарын хувийн байдлыг тогтоосон 2 хуудас баримтууд, шинээр гаргаж өгсөн шүүгдэгч Ц.Батхуягийн хувийн байдлыг тогтоосон 6 хуудас баримт, шүүгдэгч Ч.Энхбаярын хувийн байдлыг тогтоосон 4 хуудас баримт, шүүгдэгч Д.Цогтбаатарын хувийн байдлыг тогтоосон 1 хуудас баримт, нийт 11 хуудас баримтууд, “Нарантуул трейд” ХХК-ны Баянзүрх дүүргийн шүүхэд ирүүлсэн албан бичиг /28хх-164/, шинжээчийн ¹257/613 дугаартай дүгнэлт /28хх-177-179/ зэрэг нотлох баримтууд болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 43 ширхэг сиди, хард диск, сиди зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Ганбат, Ч.Энхбаяр, Д.Цогтбаатар, Ц.Батхуяг, Ж.Пүрэв-Очир нар нь бусдын эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй хайнга хандсаны улмаас 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул трейд” ХХК-ны төвийн хашаан доторхи бөс бараа зардаг хэсгийн баруун талын саравчны гэрэлтүүлгийн цахилгааны утсанд богино холболт үүсч улмаар гал гарч, лангуу түрээслэгчид болох Ц.Баярмагнай нарын 101 хохирогчийн эд зүйл шатаж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Ш.Амгаланбаатар нь “Нарантуул трейд” ХХК-ийн ашиглалтын албаны даргаар ажиллаж байхдаа галын аюулгүй байдал хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас цахилгаанчин, цахилгааны инженерүүд нь Монгол улсын цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм БД 43-101-03 бүлэг 1.3.2, 1.3.3-д заасан Дамжуулах утасны огтлолыг халалтаар сонгох, 2.11 Цахилгаан дамжуулах утас 2.1.4, 2.1.8, 6. Цахилгаан гэрэлтүүлэг ба тусгай зориулалтын цахилгаан тоног төхөөрөмж 6.1.7, 6.1.8-д заасныг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, цахилгааны, галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага MNS 5390:2004 Стандартын 5.1, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7 дахь хэсэг, 6-д заасан заалтуудыг зөрчин цахилгаан дамжуулах утаснуудыг хооронд нь холбож галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө “Нарантуул трейд” ХХК-ны төвийн хашаан доторхи бөс бараа зардаг хэсгийн баруун талын саравчны гэрэлтүүлгийн цахилгааны утсанд богино холболт үүсч улмаар гал гарч, лангуу түрээслэгчид болох Ц.Баярмагнай нарын 101 хохирогчийн эд зүйл шатаж бусдад онц их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Б.Отгонбаяр нь “Нарантуул трейд” ХХК-ийн цахилгааны инженерээр ажиллаж байхдаа цахилгаанчин нарынхаа үйл ажиллагаанд хяналт тавиагүй, галын аюулгүй байдал хангуулах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу Цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм БД 43-101-03 бүлэг 1.3.2, 1.3.3-д заасан Дамжуулах утасны огтлолыг халалтаар сонгох, 2.11 Цахилгаан дамжуулах утас 2.1.4, 2.1.8, 6. Цахилгаан гэрэлтүүлэг ба тусгай зориулалтын цахилгаан тоног төхөөрөмж 6.1.7, 6.1.8-д заасныг “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, цахилгааны, галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага MNS 5390:2004 Стандартын 5.1, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7 дахь хэсэг, 6-д заасан заалтуудыг зөрчин цахилгаан дамжуулах утаснуудыг хооронд нь холбож галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө “Нарантуул трейд” ХХК-ний төвийн хашаан доторхи бөс бараа зардаг хэсгийн баруун талын саравчны гэрэлтүүлгийн цахилгааны утсанд богино холболт үүсч улмаар гал гарч, лангуу түрээслэгчид болох Ц.Баярмагнай нарын 101 хохирогчийн эд зүйл шатаж бусдад онц их хэмжээний хохирол тус тус учруулсан болох нь:

           Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Баярмагнайгийн өгсөн:..“Миний ажиллуулж байгаа лангуу нь бөс бараа зардаг саравчны эхний эгнээний 19, 20 дугаар лангуу юм. Миний хувьд 12 нэр төрлийн бөс бараа, эрээн даавуу, чүүл зэрэг материалтай байсан. Надад 40.365.000 төгрөгний хохирол учирсан. Би бараагаа зардаг үнээр нь бодож тооцсон, барааны үнийн дүнтэй холбоотой санал хүсэлт алга. Бараагаа шатаалгасан болохоор гомдолтой байна, буруутай этгээдээс гаргуулж авмаар байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/2хх-161-163/ гэх мэдүүлэг,

          -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Батхуягийн өгсөн:…”Би “Нарантуул” ОУХ төвийн бөс барааны хэсгийн 85, 86, 121, 122, 127, 128, 129, 130 дугаартай лангууг эзэмшдэг юм. Миний 85, 86 дугаар лангуунуудад 11 нэр төрлийн 22.140.000 төгрөгийн бараа байсан. Үнэлгээний талаар санал хүсэлт алга, хэргийн материалтай танилцана, шүүх хуралдаанд суухгүй”… /2хх-169-171 дүгээр хуудас/….“Би “Нарантуул” захын бөс барааны хэсэгт 127, 128, 129, 130, 121, 122, 85, 86 дугаар лангуунуудыг түрээслэн бөс бараа зардаг юм. Гал гардаг шөнө манай бүх лангуу, тэрэг  дээр хураалттай байсан бөс бараа шатаж нийт 94.422.100 төгрөгний хохирол учирсан. Мөн шатсан 2 тэрэгээ нэгийг нь 450.000 төгрөгөөр үнэлж байна. Надад өөрийн гаргасан үнийн дүнтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцох эсэхээ одоохондоо шийдээгүй байна”…/2хх-227-230/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч Э.Эрдэнэбаярын өгсөн:…“Би бөс барааны хэсгийн 18 дугаар лангууг эзэмшдэг. Манай лангуун дээр 20 нэр төрлийн 19.531.000 төгрөгийн бөс бараа байсан ба тэрэг дээр ямар нэг бараа байгаагүй. Үнэлгээний талаар санал хүсэлт алга. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралдаанд суухгүй”… /2хх-183-185/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч Л.Энхтуяагийн өгсөн:…“Би “Нарантуул” ОУХ төвийн бөс барааны хэсгийн хамгийн урд талын эгнээнд байрлах 21, 22, 23, 24, хойд талдаа 81, 82, 83, 84 дүгээр лангууг ажиллуулдаг юм. Миний хувьд 24 нэр төрлийн бөс бараа, даавуу, торго, костюмны материал, суудлын бүрээсний материал, пальтоны кашмер зэрэг материал байсан. Барааны үнийн дүнтэй холбоотой санал хүсэлт алга. Надад 73.991.500 төгрөгийн хохирол учирсан. Бараагаа шатаалгасан болохоор гомдолтой байна, буруутай этгээдээс гаргуулж авмаар байна, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцоно”…/2хх-195-197/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч А.Цогтбилэгийн өгсөн:…“Би “Нарантуул” захын баруун саравчин доор байрлах бөс барааны 111, 112, 113, 114, 115, 116, 117, 136, 137, 138, 139, 140 дүгээр лангуунуудыг түрээслэн бөс бараа зардаг. Гал гардаг шөнө манай бараа лангуун дээр хураалттай байсан бараанууд бүгд шатсан, мөн лангууны голд 3 тэрэг дээр хураалттай байсан бараа бүгд тэрэгтэйгээ шатсан, надад нийт 75.610.000 төгрөгний хохирол учирсан. Мөн 4 тэрэгний үнэ 2.000.000 төгрөгний хохирол учраад байна. Өөрийн гаргасан үнийн дүнтэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцох эсэхээ мэдэхгүй байна”… /2хх-212-215  гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Одхүүгийн өгсөн:…“Би “Нарантуул” захын баруун саравчин доор байрлах бөс барааны 123, 124 дүгээр лангууг түрээслэн бөс бараа зардаг. Гал гардаг шөнө манай лангуун дээр байсан 8 нэр төрлийн бараа шатаж нийт 15.150.000 төгрөгний хохирол учирсан. Өөрийн гаргасан үнийн дүнтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцох эсэхээ мэдэхгүй байна”…/2хх-246-248/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Оюунсогоогийн өгсөн:…“Нарантуул” ОУХ төвийн аюулгүй байдал, өдөр тутам явагддаг ажил зэргийг “Нарантуул” ОУХ төвийн гүйцэтгэх захирал Түвшинбат хариуцдаг. Гал гарсан шалтгааны талаар мэдэж байгаа зүйл байхгүй. “Нарантуул” ОУХ төвийн үйл ажиллагаа явуулж байгаа болон байсан 3 объектод гал гарсан. Ажлын цагаар биш шөнийн цагаар гардаг. Тийм учраас энэ галын хэргийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа. Саяын торго, бөс барааны хэсэгт гарсан гал нь гадаа ил задгай, гэмт халдлага, байгалын гамшиг, гал усны аюулд өртөж болзошгүй эмзэг бараа бүтээгдэхүүнийг тухайн хэсэгт үйл ажиллагаа явуулдаг түрээслэгч иргэд ил задгай орхиж явдаг байсан. Энэ ил задгай бараагаа орхих асуудлыг болиулах гэж  2013 оноос хойш нийт 13 удаа мэдэгдэл, шаардлага өгсөн байдаг. ...Мөн тухайн шөнө гарч ажиллаж байсан хариуцлагатай жижүүр, харуулын ээлжийн дарга нар үүрэгт ажлаа зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас галын аюул гарч маш их хэмжээний хохирол компанид болон наймаачдад учирсан. Тухайн объектын харуул нь ажлын байрандаа байгаагүй, өөр газарт очиж хөзөр тоглож байсан, энэ нь хэн нэгэн хүн зохион байгуулалттайгаар харуулуудыг ажлын байрнаас нь хөндийрүүлж холдуулснаар гал гарсан гэж үзэж байна. Энэ хэрэгт Батсайхан болон түүнтэй холбоотой хүмүүсийг сэжиглэж байна”…/3хх-2-3/ гэх мэдүүлэг,

         -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Туяагийн өгсөн:...“Би 2000 оны 5 дугаар сараас хойш “Нарантуул” захын торго, бөс бараа зардаг хэсгийн 192, 193 дугаар лангууг түрээслэж эхэлсэн. Миний бараа материал бүгд шатаж нийт 53.416.000 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно”…/5хх-160-162/ гэх мэдүүлэг,

         -Мөрдөн байцаалтад хохирогч Д.Өлзийбаярын өгсөн:...“Би “Нарантуул” ОУХтөвийн торго, бөс бараа зардаг хэсгийн барааны 195 дугаар лангууг 2006 оноос эхлэн түрээсэлж эхлэсэн. Миний бараа материал бүрэн шатсан байсан. Надад нийт 31.880.000 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралдаанд оролцоно”… /5хх-180-182 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

         -Мөрдөн байцаалтад хохирогч З.Наранжаргалын өгсөн:...“Би 2003 оноос “Нарантуул” ОУХтөвийн торго, бөс бараа зардаг хэсгийн 189 дугаар лангууг түрээслэж эхлэсэн. Миний бараа материал бүгд  лангуу болон тэрэг дээр байсан. Миний бараа материал бүрэн шатсан учраас нийт 13.579.000 төгрөгийн хохирол учирсан. Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би хурдан түргэн ажлын байртай болмоор байна. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”…/5хх-197-199/ гэх мэдүүлэг,

         -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Түвшинбаярын өгсөн:…“Би “Нарантуул” ОУХтөвийн торго, бөс бараа зардаг хэсгийн Солонгос бүс барааны 196 дугаар лангууг 2012 оноос эхлэн түрээслэсэн. Миний бараа материал бүгд тэргэн дээр байсан. Миний бараа материал бүрэн шатсан учраас надад 15.540.000 төгрөгийн хохирол учирсан. Надад үнэлгээтэй холбоотой санал, хүсэлт байхгүй. Би жагсаалтад дурдсан бүх бараа материалаа нэхэмжилнэ. Хурдан ажлын байртай болмоор байна. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”…/5хх-215-217/ гэх мэдүүлэг,

        -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Ганбаатарын өгсөн:…“Би “Нарантуул” ОУХ төвийн торго, бөс бараа зардаг хэсгийн барааны 181, 182 дугаар лангууг 1991 оноос эхлэн түрээслэсэн. Миний бараа материал бүгд лангуун дээр хураалттай байсан. Надад өөр газар бараа материал байхгүй. Миний бараа материал бүрэн шатсан учраас 7.435.000 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Надад санал хүсэлт, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй байна. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”…/5хх- 231-233/ гэх мэдүүлэг,

          -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Баярцэцэгийн өгсөн:…“Би 2006 оноос хойш “Нарантуул” ОУХ төвийн торго, бөс бараа зардаг хэсгийн барааны 183, 184 дүгээр лангууг түрээслэж эхлэсэн. Миний бас 207 дугаар лангуу байгаа. Миний 207 дугаар лангууны бараа материал нь шатаж 21.700.000 төгрөгийн хохирол учирсан. Миний тэрэг бас шатсан байгаа, анх тэргийг 250.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо барагдуулмаар байна. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралдаанд оролцохгүй”…/6хх-15-17/....“Би 2006 оноос эхлэн “Нарантуул” ОУХ төвийн Солонгос комиссын бараа зардаг баруун саравчны 208 дугаар лангууг түрээслэн бараа худалдан борлуулж байна. Цагаан сарын өмнөөс урд талын эгнээний 183, 184 дүгээр лангууг Мөнхцэцэг гэдэг хүнээс түр хугацаанд түрээслэн зогсож байгаа. Гал түймрийн улмаас манай 208 дугаар лангуу болон тэрэг дээр байсан 9 нэр төрлийн бараа материал шатаж 15.390.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. Хурдан ажлын байртай болмоор байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцохгүй”…./17хх-133-135/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч Т.Оюуны өгсөн:…“Би 2002 оноос эхлэн “Нарантуул” ОУХ төвийн бөс барааны лангууны хэсэгт комиссын хөнжлийн 270 дугаар лангууг түрээслэж эхлэсэн. Миний бараа материал галд бүрэн шатаж 2.260.000 төгрөгийн хохирол учирсан. Миний хувьд тооллого хийсэн тэмдэглэлтэй танилцсан, ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй. Миний хувьд хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. Мөн буцааж ажиллах ажлын байрыг хурдан гаргаад өгвөл гомдол санал алга”…/6хх-28-32/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч С.Цэцэг-Өлзийгий өгсөн:…“Би 2000 оноос эхлэн “Нарантуул” ОУХ төвийн бүс барааны лангууны хэсэгт комиссын хөнжлийн 265, 266 дугаар лангууг одоог хүртэл түрээслэж байна. Миний бараа материал галд бүрэн шатаж 5.015.000 төгрөгийн хохирол учирсан. Би өөрийн бараанаас ямар нэгэн зүйл буцааж аваагүй. Миний хувьд тооллого хийсэн тэмдэглэлтэй танилцсан, ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй. Миний хувьд хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Мөн буцааж ажиллах ажлын байрыг хурдан гаргаад өгчих юм бол ямар нэг гомдол санал алга”… /6хх-47-51/ гэх мэдүүлэг,  

            -Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Ившинхандын өгсөн:…“Би 2008 оноос эхлэн “Нарантуул” ОХУ төвийн торго, бөс бараа зардаг хэсэгт комиссын хөнжлийн 270 дүгээр лангууг түрээслэдэг байсан бөгөөд галын улмаас миний 2 авдарт байсан бараа бүгд шатсан. Би өөрийн бараанаас ямар нэгэн зүйл буцааж аваагүй. Надад 2.670.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн 580.000 төгрөгийн үнэтэй төмөр авдар, 100.000 төгрөгийн үнэтэй 1 модон авдар байсан нь шатсан. Миний хувьд тооллого хийсэн тэмдэглэлтэй танилцсан, ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй. Миний хувьд хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. Мөн ажлын байр хурдан гаргаад өгвөл ямар нэг гомдол санал алга” …./6хх-65-69/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч С.Цэнд-Аюушийн өгсөн:…“Би 2002 оноос эхлэн “Нарантуул” ОХУ төвийн бүс барааны лангууны хэсэгт комиссын хөнжлийн 271, 272 дугаар лангууг түрээслэн ажиллаж байна. Галын улмаас миний 2 төмөр авдар, модон авдарт байсан бараа шатсан. Надад 4.650.000 төгрөгийн хохирол учирснаас гадна “Нарантуул” захаас өгсөн 580.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг төмөр авдар, хувийн 120.000 төгрөгийн үнэтэй 1 модон авдар шатсан. Би өөрийн бараанаас ямар нэгэн зүйл буцааж аваагүй. Миний хувьд тооллого хийсэн тэмдэглэлтэй танилцсан ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй байна. Жагсаалтад дурдсан бараа матералыг бүгдийг нь нэхэмжлэх хүсэлтэй байна”…/6хх-80-84/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Цэнд-Аюушийн өгсөн:…“Би 2005 оноос эхлэн “Нарантуул” ОУХ төвийн торго, бөс барааны лангууны хэсэгт комиссын хөнжлийн 263, 264 дүгээр лангууг түрээслэн ажиллаж байна. Би бараа материалаа 2 төмөр авдар, 1 модон авдарт хийж хадгалдаг байсан. Галын улмаас байсан бараа материал бүгд шатсан учир 12.975.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн Нарантуул захаас өгсөн 580.000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг төмөр авдар, хувийн 100.000 төгрөгийн үнэтэй 1 модон авдар шатсан.  Би өөрийн бараанаас ямар нэгэн зүйл буцааж аваагүй. Миний хувьд тооллого хийсэн тэмдэглэлтэй танилцсан, ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй. Миний хувьд хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. Мөн ажлын байрыг хурдан буцааж гаргаад өгвөл ямар нэг гомдол санал алга. Яг одоогоор би тийм ийм гээд хэлэх санал алга байна. Тухайн үед бусад хүмүүс яаана тэд нарын жишигээр болно”…/6хх-97-101/ гэх мэдүүлэг,  

            -Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Цэцгээгийн өгсөн:…“Би 2004 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс, барааны лангууны хэсэгт комиссын хөнжил, гудасны 273 дугаар лангууг түрээслэн ажиллаж байна. Галын улмаас миний авдарт байсан бараа материал бүгд шатаж 3.013.000 төгрөгийн хохирол учирсан. Би өөрийн бараанаас ямар нэг зүйл буцааж аваагүй. Миний хувьд тооллого хийсэн тэмдэглэлтэй танилцсан ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй. Миний хувьд хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”…/6хх-118-122/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч П.Бүрэнтөгсийн өгсөн:…“Би 2003 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс барааны лангууны хэсэгт комиссын хөнжил, гудасны 275, 276, 277 дугаар лангууг түрээслэн ажиллаж байна. Галын улмаас 2 төмөр авдар, 2 модон авдар дотор хийж орхисон байсан бүх бараа материал шатсан. Нийт 9.215.000 төгрөгийн бараа материал шатсан бөгөөд 70.000 төгрөгийн үнэ бүхий 2 модон авдар бас шатсан. Би өөрийн бараанаас ямар нэгэн зүйл буцааж аваагүй. Миний хувьд тооллого хийсэн тэмдэглэлтэй танилцсан ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй. Миний хувьд хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. Хэргийн материалтай танилцана, бусад худалдаачидтай адил тэд нарын жишигийг дагана”…/6хх-141-147/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Цагаанцоожийн өгсөн:..“Би 2013 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс, барааны лангууны хэсэгт торго, бөс бараа, даавууны 258, 259 дүгээр лангууг түрээслэн ажиллаж байна. Галын улмаас миний тэрэг дээр байсан бүх бараа материал шатаж 34.411.500 төгрөгийн хохирол учирсан. Би өөрийн бараанаас ямар нэгэн зүйл буцааж аваагүй. Миний хувьд тооллого хийсэн тэмдэглэлтэй танилцсан ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй. Би санаж байгаа бараа материалаа бичүүлсэн санахгүй үлдсэн бараа материал байгаа. Миний хувьд хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралдаанд оролцоно”…. /6хх-174-179/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Г.Хоролсүрэнгийн өгсөн:…“Би 2005 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс, барааны лангууны хэсэгт комиссын хөнжлийн 274 дүгээр лангууг түрээслэн ажиллаж байна. Галын улмаас миний төмөр авдар, модон авдарт байсан бараа материал шатаж 2.330.000 төгрөгийн хохирол учирсан. Мөн модон авдар нь 120.000 төгрөгийн, төмөр авдар нь 580.000 төгрөгийн үнэтэй байсан. Би өөрийн бараанаас ямар нэгэн зүйл буцааж аваагүй. Миний хувьд тооллого хийсэн тэмдэглэлтэй танилцсан ямар нэгэн зөрүүтэй зүйл байхгүй. Хохирлоо барагдуулах хүсэлттэй байна, мөн ажиллах ажлын байрыг хурдан гаргаад өгчих юм бол ямар нэг гомдол санал алга”…/6хх-190-194/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Л.Алтанхундагын өгсөн:…“Би 2014 оноос “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс, барааны лангууны хэсэгт буйдангийн бүтээлэг, бүрээсний материал, цонхны хөшиг, чүүлний материал зардаг 260,261,262 дугаар лангууг түрээслэн ажиллаж байна. Би бараа материалаа 3 лангуу, 1 тэрэг дээр өрж орхисон байсан нь галын улмаас бүрэн шатаж 29.620.000 төгрөгийн хохирол учирсан. Бараа түрдэг тэрэг нь 400.000 төгрөгийн үнэтэй байсан. Би өөрийн бараанаас ямар нэгэн зүйл буцааж аваагүй. Миний хувьд хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. Хэргийн материалтай танилцана, бусад худалдаачдын адил тэдний жишигийг дагана”… /6хх- 208-212/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Мөнхтуулын өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс барааны хэсэгт 103,104 дүгээр лангууг түрээслэдэг. Би лангуун дээр байсан бүх бараагаа тэрэг дээр ачаад 141, 142 дугаар лангууны урд хоосон тэрэгнийхээ хамт гинжлээд явсан байсан. Миний тэрэг дээр 23 нэр төрлийн бараа материал байснаас бүгд шатаж 40.545.000 төгрөгийн хохирол учирсан. Надад үнэлгээтэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Надад учирсан хохирол болон бусад хүмүүст учирсан хохирлыг хуулийн дагуу үнэн зөв шийдэж өгөхийг хүсч байна. Мөн ажлын байрыг буцааж гаргаж өгөөсэй гэж хүсч байна”…/6хх-225-229/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Байгалмаагийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн 131-134, 117-120 дугаар лангууг түрээслэн нийт 8 лангуун дээр бөс бараа, торго, даавуу худалдаалдаг байсан. Манай бараа материал галд шатаж нийт 75.635.000 төгрөгийн хохирол учирсан байна. Надад үнэлгээтэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Надад учирсан хохирлыг хуулийн дагуу түргэн шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно”…/7хх- 9-12/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Балжиннямын өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс барааны тасагт 125, 126 дугаар лангууг түрээслэн ажилладаг. Манай нөхөр Одхүү манай өөдөөс харсан лангуу буюу 123, 124 дүгээр лангууг түрээслэдэг. Манай лангуун дээр зарагдаж байсан бараа материал 2-3 төрлийн бараа байсан бөгөөд төрөл дотроо кашмер, драп, цэвэр ноосон  кашмер гэсэн төрлүүдтэй байсан. Нийт үнэлгээг би Хятад улсаас авсан үнэлгээгээр гаргаж байгаа бөгөөд ачааны зардал, лангууны түрээсийн мөнгөө нэмээд гаргасан хохиролын нийт дүн 14.999.000 төгрөг болж байгаа. Надад үнэлгээтэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Надад учирсан хохирол болон цаашид ажиллах тухтай орчин бүрдүүлж өгөхийг, учирсан хохиролоо үнэн зөв шийдүүлэхийг хүсч байна”…/7хх-79-84/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Л.Балжиннямын өгсөн:…“Би “Нарантуул” захын баруун хэсэгт байрлах торго, бөс бараа, шинэ хөнжлийн саравчны урд талаасаа 5 дугаар эгнээний 355, 356 дугаар лангууг түрээслэдэг. Бараа материалаа лангууны урд байрлах тэрэг дээрээ хураасан байсан нь бүгд галд шатсаны улмаас 15.621.000 төгрөгийн хохирол учирсан. Миний зүгээс тооллого, үнэлгээтэй холбогдуулан гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй. Миний зүгээс гомдолтой байна. Хурдхан ажлын байртай болж бараа материалынхаа хохирлыг барагдуулж авах хүсэлтэй байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/7хх-116-120/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Алтанцэцэгийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа зардаг хэсэгт урдаасаа 5 дугаар эгнээний 352 дугаар лангууг түрээслэдэг. Гал гарахад миний 352 дугаар лангуун дээр хураалттай байсан болон модон авдар дотор байсан миний бүх бараа материал шатаж 4.699.000 төгрөгийн хохирол учирсан. Миний зүгээс тооллого, үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би хохирлоо барагдуулах хүсэлттэй байна. Өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/7хх-149-155/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Ч.Оюуны өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжлийн урд талаасаа 5 дугаар эгнээний 343, 344 дүгээр лангууг, мөн тус эгнээний 354 дүгээр лангууг түрээслэдэг. Гал гарсан үеэр манай 354 дүгээр лангуун дээр байсан 3.421.000 төгрөгийн бараа, 343, 344 дүгээр лангуунууд дээр байсан 8.069.000 төгрөгийн бараа шатаж нийт 11.490.000 төгрөгийн хохирол учирсан. Миний зүгээс тооллого, үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал гомдол байхгүй. Миний зүгээс гомдолтой байна. Даатгалын байгууллагаас хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна. Өөр ямар нэгэн хүсэлт байхгүй. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/7хх-177-181, 193-194/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Жаалхүүгийн өгсөн:…“Би “Нарантуул” захын торго, бөс бараа, шинэ хөнжлийн урд талаасаа 5 дугаар эгнээний 361, 362 дугаар лангууг түрээслэн эзэмшдэг. Гал гарахад миний 361, 362 дугаар лангууны урд тэргэн дээр хураалттай байсан бараа материал шатсан байснаас ашиглаж болохоор дээлийн эмжээр торгоноос 41 боодлыг нь буцаан авсан юм. Одоо надад 88.118.000 төгрөгийн хохирол учраад байна. Миний зүгээс тооллого, үнэлгээтэй холбогдуулан гаргах ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би жагсаалтад дурдсан хүлээн аваагүй бүх бараа материалаа нэхэмжилнэ. Өөр ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/7хх-219-224/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад гэрч С.Гомбодоржийн өгсөн:…“Би С.Цэндмаагийн нөхөр нь байгаа юм. Бид хоёр “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго бөс, барааны саравчинд байх 317, 318, 363, 364, 367 дугаартай лангууг түрээслэн эзэмшдэг. 2016 оны 3 сарын 2-ны өдөр “Нарантуул” зах дээр гал гардаг өдөр манай эхнэр С.Цэндмаа Австрали улсад байсан болохоор би эхнэрийнхээ өмнөөс очиж өөрийн 5 лангуун дээрх бараа материалаа тоолоход хамт байлцсан. 317, 318 дугаар лангуун дээр 56.325.000 төгрөгний, 363, 364 дүгээр лангуун дээр 40.875.000 төгрөгний, 367 дугаар лангуун дээр 20.089.000 төгрөгний бараа материал байснаас нэг ч бараа материал буцааж аваагүй. Манай лангуунууд эхнэр С.Цэндмаагийн нэр дээр байдаг болохоор энэ хэрэгт манай эхнэр хохирогчоор оролцох болно”…/8хх-4-6/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч О.Оюунчимэгийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжлийн урд талаасаа 5 дугаар эгнээний баруун талын үзүүрийн 359, 360 дугаар лангууг түрээслэдэг. Гал гарахад миний 359, 360 дугаар лангуун дээр бараа материал байгаагүй харин лангууны урд талд тэргэн дээрээ бүх бараагаа хураачихсан байсан бараа материал маань шатаж 19.931.300 төгрөгийн хохирол учирсан. Миний зүгээс дээрх тооллого, үнэлгээтэй холбогдуулан гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй. Би жагсаалтад дурдсан бүх бараа материалаа нэхэмжилнэ. Миний зүгээс гомдолтой байна. Хурдхан ажлын байртай болохыг хүсч байна. Өөр ямар нэг санал хүсэлт байхгүй. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/8хх-18-22/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Х.Цэрэннадмидын өгсөн:…“Би “Нарантуул” захын торго, бөс бараа, шинэ хөнжлийн урд талаасаа 5 дугаар эгнээний 353 дугаар лангууг түрээслэн эзэмшдэг. Гал гарахад миний 353 дугаар лангуу болон модон авдар дотор байсан бүх бараа материал галд шатаж 4.065.500 төгрөгийн хохирол учирсан. Миний зүгээс тооллого, үнэлгээтэй холбогдуулан гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй. Миний зүгээс “Нарантуул” захтай гомдол санал гэхээр зүйл байхгүй. Харин даатгалын компаниас хохирлоо гаргуулж авах хүсэлтэй байна. Өөр ямар нэг санал хүсэлт байхгүй. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/8хх-49-57/... “Би 1999 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжил гудасны 5 дугаар хэсгийн урд эгнээний 337, хойд эгнээний 353 дугаар лангууг түрээслэн худалдаа үйлчилгээ эрхэлдэг байсан. Гал гарах үед 337 дугаар лангуу дээр болон лангууны доор байрлах модон хайрцаг дотор байсан бараа материал бүгд шатаж 650.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Өөрт учирсан хохиролоо барагдуулмаар байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/18хх-4-8/ гэх мэдүүлэг,

              -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Энхтуяагийн мэдүүлэг:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжлийн урд талаасаа 5 дугаар эгнээний баруун талын үзүүрийн 341 дүгээр лангууг эзэмшдэг. Гал гарахад манай 341 дүгээр лангуун дээр хураалгаатай байсан бүх бараа материал галд өртөж 12.120.000 төгрөгийн хохирол учирсан. Миний зүгээс тооллого, үнэлгээтэй холбогдуулан гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй. Миний зүгээс гомдолтой байна. Даатгалын байгууллагаас хохирлоо гаргуулж авахын тулд галын дүгнэлт хэрэгтэй байгаа учир галын дүгнэлтийг хурдан гаргуулж өгөх талаар арга хэмжээ авч өгөхийг хүсч байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”… /8хх-99-105/ гэх мэдүүлэг,

          -Мөрдөн байцаалтад хохирогч Э.Отгонцагааны өгсөн:…“Би 2009 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс барааны хэсгийн 435, 436, 437 дугаар лангууг түрээслэн ажиллаж байна. Галд миний 13.820.000 төгрөгний үнэлгээтэй бараа шатсан. Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Тухайн үед 435, 436, 437 дугаар лангуунд хураасан байсан мөн лангууны урд талд 1 ширхэг байсан тэрэг байсан боловч түүний дээр ямар нэгэн бараа байгаагүй. Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би галд шатсан бараагаа буруутай этгээдээр төлүүлмээр байна. Хэргийн материалтай танилцаж шүүх хуралдаанд оролцоно”…/8хх-164-166/  гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Маахүүгийн өгсөн:…“Би 1999 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа зардаг хэсгийн дотрын материал дээр 431, 432 дугаар лангууг түрээсэлж байна. Гал гарахад миний 49.850.000 төгрөгийн үнэ бүхий 15 орчим нэр төрлийн бараа материал шатсан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би галд шатсан бараагаа буруутай этгээдээр төлүүлмээр байна. Хэргийн материалтай танилцаж шүүх хуралдаанд оролцоно”…/8хх-191-193/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч П.Нарантуяагийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс барааны хэсгийн дотрын материалын хэсэгт 427, 248 дугаар лангууг түрээслэн ажилладаг. Гал гарахад манай лангуунууд дээр байсан 31.454.000 төгрөгийн үнэ бүхий бараа материал шатсан. Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй байна. Би галд шатсан бараагаа буруутай этгээдээр төлүүлмээр байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/8хх-249-250/  гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч С.Алтанцэцэгийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс барааны хэсгийн дотрын материал дээр 429, 430 дугаар лангууг түрээслэн ажилладаг. Галд миний лангуун дээр байсан 27.605.000 төгрөгийн бараа материал шатсан. Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний бараа бүгд шатсан учраас надад учирсан 27.605.000  төгрөгийг мөн бараагаа нэхэмжилж байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/9хх-22-23/  гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч Т.Урантунгалагийн өгсөн:…“Би 2004 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа зардаг хэсгийн дотрын материал дээр 423, 424, 425 дугаар лангууг түрээслэн дээлийн материал зардаг байсан. Галд миний 3 лангуун дээр байсан 12.612.200 төгрөгийн үнэ бүхий бараа материал шатсан. Би лангуунд байсан бараагаа ашиг ороогүй үнэлгээгээр үнэлсэн байгаа үнэлгээний комисс бас энэ үнэлгээгээр үнэлнэ байх гэж бодож байна. Би галд шатсан бараагаа буруутай этгээдээр төлүүлмээр байна. Хэргийн материалтай танилцаж, шүүх хуралдаанд оролцоно”…./9хх-52-53/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Ё.Гэрэл-Эрдэнийн өгсөн:…“Би 2003 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс барааны хэсэгт оёдлын туслах материал дээр 422 дугаар лангууг түрээслэн ажиллаж байсан. Тухайн үед миний лангуун дээр хураалттай байсан 1.480.000 төгрөгний үнэлгээтэй бараа бүгд шатсан. Надад үнэлгээтэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Би галд шатсан бараагаа буруутай этгээдээр төлүүлмээр байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…. /9хх-95-96/….“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн хамгийн хойд талын эгнээний 32, 33, 34 59 дүгээр лангууг түрээслэн ажилладаг. Гал гарсаны улмаас манай 17.193.000 төгрөгийн бараа шатсан. Би хохирлоо тоймлоод л гаргасан байгаа, яг нарийн гаргасан бол илүү ч байж магадгүй гэж бодож байна, нэгэнт бараагаа алдсан тул би гаргасан үнийн дүнгээрээ л нэхэмжилж байна. Миний хувьд “Нарантуул” захад гомдолтой байна, галд шатсан бараа материалаа төлүүлж авах хүсэлтэй байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцох эсэхээ сайн мэдэхгүй байна.”…./15хх-206-212/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч Хятад улсын иргэн Жан Гүйфэн /Zhang Guifen/:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс барааны хэсгийн дотрын материал дээр 417, 418, 419, 420, 421 дугаар лангууг түрээслэн ажиллуулдаг. “Нарантуул” худалдааны төв шатсан галд миний 22.360.000 төгрөгний үнэ бүхий бараа бүгд шатсан. Надад үнэлгээний талаар ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/9хх- 112-114/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч Хятад улсын иргэн Жан Цэн Жү /Zhang Chengzhu/:…“Би 1997 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн бөс барааны хэсгийн дотрын материал дээр 413, 414, 415, 416 дугаар лангууг түрээслэн ажилладаг. Галд миний 39.569.000 төгрөгний үнэлгээтэй бараа бүрэн шатсан. Миний бараа тухайн үед 413, 414, 415, 416 дугаар лангуу болон лангууны урд байсан 1 ширхэг тэрэг дээр хураалттай байсан. Гал гарсаны дараа намайг БНХАУ-д хувийн ажлаар явж байх үед манай төрсөн эгч Жан Юйтао /Zhang Yutao/ миний лангуунуудын үзэж тоолуулсан байсан. Манай эгч надтай хамт бараа зардаг учир манай 4 лангуунд ямар бараа материал хичнээн төгрөгний үнэлгээтэй байсан талаар сайн мэднэ. Үнэлгээтэй холбоотойгоор одоогоор ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би галд шатсан материалаа буруутай этгээдээр төлүүлмээр байна. Би хэргийн материалтай танилцаж шүүх хуралдаанд оролцоно”…/9хх-149-151/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч Л.Мягмарсүрэнгийн өгсөн:…“Би 2000 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа зардаг хэсгийн барааны 188 дугаар лангууг түрээслэн ажилласан. Гал гарсан үеэр миний тэрэг болон лангуун дээр байсан бараа бүгд шатаж 10.570.000 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээтэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Би гомдолтой байна. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралдаанд оролцоно” …./10хх-3-5/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч З.Ганчимэгийн өгсөн:…“Би 2010 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа зардаг хэсгийн 187 дугаар лангууг түрээсэлж байна. Миний тэрэг болон лангуун дээр байсан бараа шатаж 17.227.500 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Би гомдолтой байна. Би өөрөө өр зээлтэй байгаа надад хэцүү байна. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”… /10хх-23-26/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Доржхандын өгсөн:…“Би 2006 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа зардаг хэсгийн барааны 194 дүгээр лангууг түрээслэн ажиллаж байна. Миний тэрэг болон лангуун дээр байсан бараа шатаж 9.735.000 төгрөгийн хохирол учирсан.Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би хохирлоо барагдуулж бодит хохирлоо авмаар байна. Би гомдолтой байна. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”… /10хх- 46-48/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Жаргалсайханы өгсөн:…“Би 2001 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа зардаг хэсгийн барааны 179, 180 дугаар лангууг түрээслэн ажиллаж байна. Миний лангуу болон тэрэг дээр байсан 148.815.000 төгрөгийн бараа материал шатсан шатсан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй байна. Би хохирлоо барагдуулж, бодит хохиролоо авмаар байна. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралдаанд оролцоно”…/10хх-62-65/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Тугсайханы өгсөн:…“Би 2003 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн барааны 190 дүгээр лангууг түрээсэлж байгаа. Миний тэрэг дээр байсан 28.000.000 төгрөгийн үнэ бүхий бараа материал шатсан. Үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралдаанд оролцоно”…/10хх-85-86/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Батнасангийн өгсөн:…“Би 2002 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн барааны 185,186 дугаар лангууг түрээсэлж байна. Миний тэрэг болон лангуун дээр байсан 39.250.000, 5.000.000 төгрөгийн үнэ бүхий бараа шатсан. Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй, үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Би хохирлоо барагдуулж авмаар байна. Би банкны зээлтэй учраас хэцүү байна хохирлоо аваад өрөө дармаар байна. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралдаанд оролцоно”…/10хх-124-126/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Нарантуяагийн өгсөн:…“Би 1999 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжил гудасны 5-р хэсгийн 338, 339 дүгээр лангууг түрээсэлж байна. Гал гарах үед миний лангуу болон төмөр хайрцаг, модон хайрцагт байсан бараа материал бүгд шатаж 8.955.000 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би эд зүйлээрээ хохирсон учир маш их гомдолтой байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”…/10хх-156-165/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч М.Мөнхдоржийн өгсөн:..“Би 2000 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжил гудасны 5 дугаар хэсгийн 340 дүгээр лангууг түрээсэлж байна. Гал гарах үед миний лангуу болон төмөр хайрцагт байсан бараа материал бүгд шатаж 7.630.000 төгрөгийн хохирол учирсан. Үнэлгээтэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би эд зүйлээрээ хохирсон учир маш их гомдолтой байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн мэдүүлэг /10хх-197-203/ гэх мэдүүлэг,  

             -Мөрдөн байцаалтад хохирогч Ү.Өнөрбатын өгсөн:…“Би 2000 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжил гудасны 5 дугаар хэсгийн урд эгнээний 336 дугаар лангууг түрээсэлж байна. Гал гарах үед миний 8.647.000 төгрөгийн үнэ бүхий бараа материал шатсан. Надад үнэлгээтэй холбоотой ямар нэг санал байхгүй. Би бүх бараа материалаа нэхэмжилнэ. Учир нь миний бүх бараа шатаад юу ч үлдээгүй байсан. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”… /10хх-233-238/ гэх мэдүүлэг,

              -Мөрдөн байцаалтад хохирогч М.Номин-Эрдэнийн өгсөн:…“Би 2005 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжил гудасны 5 дугаар хэсгийн 334, 335 дугаар лангууг түрээсэлж байна. Гал гарах үед миний лангуун дээр болон лангууны доор байсан модон хайрцагт байсан бүх бараа материал шатсан. Үүний улмаас надад 7.905.000 төгрөгийн хохирол учраад байна. Надад үнэлгээтэй холбоотой ямар нэг санал байхгүй. Би бүх бараа материалаа нэхэмжилнэ. Учир нь миний бүх бараа шатаад юу ч үлдээгүй байсан. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”…./11хх-20-26/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Мөнхзаяагийн өгсөн:…“Би 2013 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжил гудасны 5 дугаар хэсгийн 333 дугаар лангууг түрээсэлж байна. Гал гарах үед миний лангуун дээр хураалттай байсан бараа материал бүхэлдээ шатсан. Мөн модон хайрцаг дотор байсан бараа юу ч үгүй болтлоо шатаж нийт 6.546.000 төгрөгийн хохирол учирсан. Надад үнэлгээтэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Би бүх бараа материалаа нэхэмжилнэ. Би эд зүйлээрээ хохирсон учир маш их гомдолтой байна. Хурдан хугацаанд ажлын байртай болмоор байна. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралдаанд оролцохгүй”…./11хх-62-67/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Чулуунчимэгийн өгсөн:…“Би 2014 оны 11 дүгээр сараас хойш Нарантуул олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны 107, 108, 109 дүгээр лангууг түрээслэн дотор материалын бараа зарж байна. Гал гардаг шөнө лангуун дээр байсан бүх бараа материал шатаж 26.630.000 төгрөгийн хохирол учирсан. Өөрийн гаргасан үнийн дүнтэй холбоотой ямар нэг санал хүсэлт байхгүй. Би жагсаалтад дурдсан бүх бараа материалаа нэхэмжилнэ. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцох эсэхээ одоохондоо сайн мэдэхгүй байна, гомдолтой байна”…/11хх-116-118/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Өлзийбаярын өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төв байгуулагдсан цагаас хойш торго, бөс бараа, шинэ хөнжлийн урд талаасаа 5 дугаар эгнээний баруун талын үзүүрийн 345, 346 лангууг түрээслэн ажиллаж байна. Гал гардаг шөнө лангуун дээр байсан болон төмөр авдар дотор байсан бүх бараа материал шатаж 7.706.000 төгрөгийн хохирол учирсан. Миний зүгээс тооллого, үнэлгэээ холбогдуулан гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй. Миний зүгээс гомдолтой байна. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/11хх-137-142/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Наянтайгийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжлийн урд талаасаа 5 дугаар эгнээний баруун талын үзүүрийн 349, 350, 351 дүгээр лангууг түрээслэдэг. Гал гардаг шөнө лангуун дээр болон 2 төмөр авдар дотор байсан бүх бараа материал шатаж 21.650.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого, үнэлгээтэй холбогдуулан гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй. Би жагсаалтад дурдсан бүх бараа материалаа нэхэмжилнэ. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/11хх-155-161/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Өлзийсайханы өгсөн:..“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжлийн урд талаасаа 5 дугаар эгнээний баруун талын үзүүрийн 342 дугаар лангууг түрээслэдэг. Гал гардаг шөнө лангуун дээр болон төмөр авдар дотор байсан бүх бараа материал шатаж 14.041.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого, үнэлгээтэй холбогдуулан гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй. Би жагсаалтад дурдсан бүх бараа материалаа нэхэмжилнэ. Миний зүгээс гомдолтой байна. Хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/11хх-219-224/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Янжмаагийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжлийн урд талаасаа 5 дугаар эгнээний баруун талын үзүүрийн 347, 348 дугаар лангууг түрээслэдэг. Гал гардаг шөнө лангуун дээр болон төмөр авдар, модон авдар дотор байсан бүх бараа материал шатаж 8.844.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого, үнэлгээтэй холбогдуулан гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй. Би жагсаалтад дурдсан бүх бараа материалаа нэхэмжилнэ. Миний зүгээс гомдолтой байна. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…./12хх-10-15/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч С.Цэндмаагийн өгсөн:…“Би 1999 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжлийн 5 дугаар хэсгийн 317, 318, 363, 364, 367 дугаар лангууг түрээслэдэг. Гал гарах үед 367 дугаар лангуу дээр болон 317, 318 дугаар лангууны урд байсан тэрэг, 363, 364 дүгээр лангууны урд байсан 1 ширхэг тэрэг дээр бараа материал байсан. Гал гарсаны улмаас надад нийт 20.089.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого, үнэлгээтэй холбогдуулан гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй. Би жагсаалтад дурдсан бүх бараа материалаа нэхэмжилнэ. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/12хх- 129-135/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Ариунзулын өгсөн:…“Би 2006 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжлийн 5 дугаар хэсгийн 327, 328 дугаар лангууг түрээслэн ажиллаж байна. Гал гардаг шөнө би бараа материалаа лангуунууд дээрээ хураагаад бүтээчихсэн байсан. Лангуу дээр болон модон хайрцаг дотор байсан бараа юу ч үгүй шатаж, надад 8.259.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого, үнэлгээтэй холбогдуулан гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй. Би жагсаалтад дурдсан бүх бараа материалаа нэхэмжилнэ. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/12хх-163-171/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Т.Баяраагийн өгсөн:…“Би 2000 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжлийн 5 дугаар хэсгийн 325, 326 дугаар лангууг түрээслэн ажиллаж байна. Гал гардаг шөнө би бараа материалаа лангуунуудын урд байрлах тэрэг дээрээ хураагаад бүтээчихсэн байсан. Миний бараа материал бүгд ашиглагдах боломжгүй шатаж 79.895.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого, үнэлгээтэй холбогдуулан гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй. Би жагсаалтад дурдсан бүх бараа материалаа нэхэмжилнэ. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно”…/12хх- 213-218/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Отгоны өгсөн:…“Би 2000 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжлийн 5 дугаар хэсгийн 319, 320, 321, 322 дугаар лангууг түрээслэн ажиллаж байна. Гал гарах үед миний бараа материал 319, 320, 321, 322 лангуунууд дээр болон тэрэг дээр байсан. Бараа материал маань шатаад дахин ашиглаж болохгүй болчихсон байсан ч 2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр би тооллогын комисст хүсэлтээ гаргаад бүх бараагаа авчихсан. Би бүх бараа материалаа нэхэмжилнэ. Учир нь миний бараа шатаад ашиглах боломжгүй болж 46.678.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого, үнэлгээтэй холбогдуулан гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй. Би жагсаалтад дурдсан бүх бараа материалаа нэхэмжилнэ. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”… /13хх- 1-5/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч П.Мандахын өгсөн:…“Би 1999 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжлийн 5 дугаар хэсгийн 331, 332 дугаар лангууг түрээслэн ажиллаж байна. Гал гарах үед миний бараа материалууд лангуунууд дээр байсан бөгөөд юу ч үгүй болтлоо шатсан байсан. Улмаар надад 2.311.000 төгрөгийн хохирол учраад байна. Надад тооллого, үнэлгээтэй холбогдуулан гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй. Би жагсаалтад дурдсан бүх бараа материалаа нэхэмжилнэ. Хурдан хугацаанд талбай дээрээ зогсож ажлын байртай болмоор байна. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/13хх-22-27/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Д.Саруултуяагийн өгсөн:…“Би 1999 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжлийн 5 дугаар хэсгийн 329, 330 дугаар лангууг түрээслэн ажиллаж байна. Гал гарах үед би бараа материалуудаа лангуунууд дээрээ хураагаад бүтээчихсэн байсан. Галд бүх бараа материал маань шатаж 5.584.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого, үнэлгээтэй холбогдуулан гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй. Би жагсаалтад дурдсан бүх бараа материалаа нэхэмжилнэ. Хурдан хугацаанд талбай дээрээ зогсож ажлын байртай болмоор байна. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”… /13хх-49-55/ гэх мэдүүлэг,

              -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Эрдэнэбаатарын өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 409, 410 дугаар лангууг түрээслэн ажиллаж байсан. Гал гарах үед миний бүх бараа лангуун дээр байсан. Лангуун дээр байсан 15 нэр төрлийн бараа материал шатаж 54.492.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого, үнэлгээтэй холбогдуулан гаргах ямар нэг санал хүсэлт байхгүй. Хохирлоо л хурдан гаргуулж авмаар байна. Би жагсаалтад дурдсан бүх бараа материалаа нэхэмжилнэ. Хохирлоо л хурдан төлүүлмээр байна, өөр надад санал гомдол байхгүй”… /13хх-90-93/ гэх мэдүүлэг,

              -Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Тэрбишийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 407, 408 дугаар лангууг түрээслэн ажиллаж байна. Гал гарах үед лангуун дээр хураалттай байсан бүх бараа шатаж маш их хэмжээний хохирол учирсан. Надад 48.964.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд үнэлгээний хувьд шатсан барааны бодит хохирлыг гаргасан байгаа учир ямар нэгэн санал гомдол байхгүй. Би шатсан бүх бараагаа нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Хурдан хохирлоо барагдуулмаар байна. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”… /13хх-114-117/ гэх мэдүүлэг,

               -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Туяагийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 403, 404 дүгээр лангууг түрээслэн ажиллаж байна. Гал гарах үед манай бүх бараа лангуун дээр хураалттай байсан. Бүх бараа маань шатсан учир надад 17.013.000 төгрөгийн хохирол учраад байна. Үнэлгээний хувьд шатсан барааны бодит хохирлыг гаргасан байгаа учир ямар нэгэн санал гомдол байхгүй. Би шатсан бүх бараагаа нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Хурдан хохирлоо барагдуулмаар байна. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно” …./13хх-149-152/ гэх мэдүүлэг,

               -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Туулын өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 385, 386 дугаар лангууг түрээслэн ажилладаг. Гал гарах үед манай бүх бараа лангуун дээр хураалттай байсан. Өөр хийх хураах газар байхгүй. Бүх бараа маань шатсан учир надад 19.351.200 төгрөгийн бодит хохирол учраад байна. Үнэлгээний хувьд шатсан барааны бодит хохирлыг гаргасан байгаа учир ямар нэгэн санал гомдол байхгүй. Би шатсан бүх бараагаа нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Хурдан хохирлоо барагдуулмаар байна. Сэтгэл санааны хохиролтой байна. Хурдан ажлын байртай болгож өгөөч ээ гэж хүсч байна. Хүн бүрт тээш тавьж өгөх талаар хүсмээр байна. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно”…/13хх-189-195/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Алтангэрэлийн өгсөн:...“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 393, 394 дүгээр лангууг түрээслэн ажилладаг. Бас А газар нэртэй хажуудаа нэг хэсэг газрыг эзэмшдэг юм. Гал гарах үед манай бүх бараа лангуун дээр хураалттай байсан. 40 гаруй нэр төрлийн бүх бараа маань шатаж 27.019.000 төгрөгийн бодит хохирол учраад байна. Үнэлгээтэй холбоотой ямар нэг санал гомдол байхгүй. Би шатсан бүх бараагаа нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Хурдан хохирлоо барагдуулмаар байна. Хурдан ажлын байртай, бараагаа хийдэг агуулахтай болмоор байна. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”… /13хх-236-239/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Батжаргалын өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 405, 406 дүгээр лангууг түрээслэн ажилладаг. Гал гарах үед манай бүх бараа лангуун дээр хураалттай байсан. 10 гаруй нэр төрлийн бараа шатаж 32.800.000 төгрөгийн хохирол учраад байна. Үнэлгээтэй холбоотой ямар нэг санал гомдол байхгүй. Би шатсан бүх бараагаа нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Хурдан хохирлоо барагдуулмаар байна. Би хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/14хх-13-16/ гэх мэдүүлэг,

              -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Мөнхтуяагийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 389, 390, 391, 392 дугаар лангууг түрээслэн ажилладаг. Гал гарах үед манай бүх бараа лангуу болон тэрэг дээр хураалттай байсан. 20-30 гаруй нэр төрлийн бараа шатаж 79.779.000 төгрөгийн хохирол учраад байна. Үнэлгээний хувьд шатсан барааны бодит хохирлыг гаргасан байгаа учир ямар нэг гомдол байхгүй. Би шатсан бүх бараагаа нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Хурдан хохирлоо барагдуулмаар байна. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно”…/14хх-36-39/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч З.Жамъянгийн өгсөн:…“Би 2008 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 395, 396, 397, 398 дугаар лангууг түрээслэн ажилладаг. Үндсэн эзэмшигч нь Сун Бао Чон гэх хүний нэр дээр байдаг ч бараа материал нь бүгд минийх бөгөөд би “Нарантуул”-д захын захиргаанд түрээсийн төлбөрийг төлдөг. Гал гарах үед манай бүх бараа лангуу болон тэрэг дээр хураалттай байсан. 14 нэр төрлийн бараа шатаж 52.260.000 төгрөгийн хохирол учраад байна. Үнэлгээний хувьд шатсан барааны бодит хохирлыг гаргасан байгаа учир ямар нэг гомдол байхгүй. Би шатсан бүх бараагаа нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Хурдан хохирлоо барагдуулмаар байна. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцохгүй”…/14хх-95-99/ гэх мэдүүлэг,

              -Мөрдөн байцаалтад хохирогч З.Энхтайваны өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 399, 400, 401, 402 дугаар лангууг түрээслэн ажилладаг. Гал гарах үед манай бүх бараа лангуу болон тэрэг дээр хураалттай байсан. 34 нэр төрлийн бараа шатаж 79.192.500 төгрөгийн хохирол учраад байна. Үнэлгээний хувьд шатсан барааны бодит хохирлыг гаргасан байгаа учир ямар нэг гомдол байхгүй. Би шатсан бүх бараагаа нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Хурдан хохирлоо барагдуулмаар байна, өөр санал гомдол гэх зүйл байхгүй”…/14хх- 131-134/ гэх мэдүүлэг,

             - Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Амаржаргалын өгсөн:…“Би 2015 оны 10 дугаар сараас эхлэн өөрийн эгч Мөнхтуяагаас “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 387, 388 дугаар лангууг худалдаж аваад бараа зардаг байсан. Гал гарах үед манай бүх бараа лангуу болон тэрэг дээр хураалттай байсан. Миний 10 гаруй нэр төрлийн бараа шатаж 13.244.000 төгрөгийн хохирол учраад байна. Үнэлгээний хувьд шатсан барааны бодит хохирлыг гаргасан байгаа учир ямар нэг гомдол байхгүй. Би шатсан бүх бараагаа нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно”…/14хх-168-171/ гэх мэдүүлэг,

              -Мөрдөн байцаалтад хохирогч С.Хишигсүрэнгийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 411, 412 дугаар лангууг түрээслэн ажилладаг. Үндсэн эзэмшигч нь манай нөхөр Галт-Очир юм. Гал гарах үед манай бүх бараа  материал ил лангуу болон тэрэг дээр хураалттай байсан. Манай 20 гаруй нэр төрлийн бараа шатаж 71.817.000 төгрөгийн хохирол учраад байна. Үнэлгээний хувьд шатсан барааны бодит хохирлыг гаргасан байгаа учир ямар нэг гомдол байхгүй. Би шатсан бүх бараагаа нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Хурдан хохирлоо барагдуулмаар байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно”… /14хх-211-219/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Д.Тунгалагийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 473, 474, 475, дугаар лангууг түрээслэн ажилладаг. Гал гарах үед манай бүх бараа  материал ил лангуун дээр хураалттай байсан. Манай бүх бараа материал шатаж 9.108.000 төгрөгийн хохирол учраад байна. Үнэлгээний хувьд шатсан барааны бодит хохирлыг гаргасан байгаа учир ямар нэг гомдол байхгүй. Би шатсан бүх бараагаа нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Хурдан хохирлоо барагдуулмаар байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцохгүй”… /15хх-114-219/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Байгалмаагийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 14, 15, 16, 70 дугаар лангууг түрээслэн ажилладаг. Гал гарах үед манай бүх бараа  материал ил лангуун дээр хураалттай байсан. Манай бүх бараа материал шатаж 30.935.000 төгрөгийн хохирол учраад байна. Үнэлгээний хувьд шатсан барааны бодит хохирлыг гаргасан байгаа учир ямар нэг гомдол байхгүй. Би шатсан бүх бараагаа нэхэмжилнэ. Би маш их гомдолтой байна. Хурдан хохирлоо барагдуулмаар байна. Ажлын байраа хурдан шийдүүлмээр байна, чанарын шаардлага хангасан ажлын байртай болмоор байна.”…/15хх-136-139/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Баасансүрэнгийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 43 дугаар лангууг түрээслэн ажилладаг. Гал гарах үед манай хайрцагт байсан бүх бараа шатсан байна. Үүний улмаас 1.317.000 төгрөгийн хохирол учраад байна. Үнэлгээтэй холбоотой ямар нэг гомдол байхгүй. Би шатсан бүх бараагаа нэхэмжилнэ. Хурдан хохирлоо барагдуулмаар байна. Ажлын байраа хурдан шийдүүлмээр байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцох эсэхээ тухайн үед шийднэ”…/15хх-182-185/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Нямхандын өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 467 дугаар лангууг түрээслэн оёдлын туслах материал худалдан борлуулдаг байсан. “Нарантуул” захад гал гарсаны улмаас манай лангуун дээр байсан 2 авдартай бараа шатаж 9.278.000 төгрөгийн хохирол учирсан. Тооллоготой холбоотой санал хүсэлт байхгүй. “Нарантуул” захаас өгчихдөг бол бүх бараагаа л нэхэмжилмээр байна. “Нарантуул” зах гэрээ хийхдээ 1 лангуунд 2 сая төгрөгний бараа байх ёстой, түүнээс давсан бараатай хүмүүс эрсдлийг өөрсдөө хариуцах, үндсэн 2 сая төгрөгний бараагаа даатгуулах гэсэн шаардлага тавьдаг. Тийм болохоор нэхэмжлээд байх зүйл байхгүй байна. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралд орохгүй”…/15хх-232-234/ гэх мэдүүлэг,

              - Мөрдөн байцаалтад хохирогч БНХАУ-ын иргэн Ван хай /Wang Hai/:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 477, 478, 479, 480, 482, 483, 484, 485 дугаар лангууг түрээслэн оёдолын туслах материал болон даавуу худалдан борлуулдаг байсан. “Нарантуул” захад гал гарсаны улмаас манай лангуунууд дээр хураалттай байсан 24 нэр төрлийн бараа материал шатаж 29.911.000 төгрөгийн хохирол учирсан. Надад үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Миний хувьд нилээн их мөнгөний бараа галд шатаалгасан учир гомдолтой байна. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно”…./16хх-5-8/,

              -Мөрдөн байцаалтад хохирогч Л.Батбилэгийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсгийн 51 дүгээр лангууг түрээслэн ажилладаг байсан. “Нарантуул” захад гал гарсаны улмаас манай лангуун дээр хураалттай байсан бараа материал шатаж 8.000.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би тооллогод хамруулсан бараагаа бүгдийг нь нэхэмжилнэ. Би хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцохгүй” …/16хх-39-42/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Д.Лхагвадуламын өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсэгт 47 дугаар лангууг түрээслэн ажилладаг. Гал гарсаны дараа цагдаагийн хүмүүстэй хамт тооллого хийхэд 1.289.500 төгрөгийн хохирол учирсан байсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би бараануудын үнийг бөөний үнээр гаргаж өгсөн байгаа болохоор би бүх бараагаа нэхэмжилмээр байна. Надад санал гомдол гээд байх зүйл байхгүй. Даатгалын компанид хандаад даатгалын мөнгөө авчихвал болно гэж бодож байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/16хх-55-58/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Батчимэгийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсэгт 44, 45 дугаар лангууг түрээслэн ажилладаг. Манай лангууны 2 авдар, 1 хайрцагтай бараа материал шатсан. Авдартай барааны зарим шатаагүй хэсгийг буцааж авсан юм. Гал түймрийн улмаас надад 4.236.000  төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Би бүх бараагаа нэхэмжилмээр байна. Надад учирсан хохирлоо барагдуулаад авчихвал өөр санал гомдол байхгүй. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцохгүй”…/16хх-82- 86/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Д.Чулуунбаатарын өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсэгт 52  дугаар лангууг түрээслэн ажилладаг. Гал түймрийн улмаас надад 1.507.000  төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Байсан бараанаас дээж авч тоолуулсан болохоор байсан бараагаа нэхэмжилнэ. Миний хувьд даатгалд хандаад өөрт учирсан хохирлоо барагдуулах хүсэлтэй байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно”…/16хх-96-98/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч Л.Хишигжаргалын өгсөн:...“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсэгт 48, 49 ,50  дугаар лангууг түрээслэн ажилладаг. Гал түймрийн улмаас манай 2 авдартай барааны баруун талын авдартай бараа нилээд их шатсан, мөн хажууд нь байсан төмөр хайрцагтай товч, жижиг материалууд бүрэн шатаж, хайлсан байсан. Улмаар надад 6.125.000  төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Байсан бараанаас дээж авч тоолуулсан болохоор байсан бараагаа нэхэмжилнэ. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцох эсэхээ мэдэхгүй байна, бусдын жишигийг дагана” …. /16хх-120- 123/ гэх мэдүүлэг,

          -Мөрдөн байцаалтад хохирогч Л.Батжаргалын өгсөн:…“Би 2002 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсэгт 201, 202  дугаар лангууг түрээслэн Солонгос комиссын бараа худалдан борлуулж байна. Гал түймрийн улмаас манай лангуу болон тэрэг дээр байсан 15 нэр төрлийн бараа материал шатаж 39.100.000  төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…./16хх-140-144/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч А.Уранзаяагийн мэдүүлэг:…“Би 2000 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсэгт 213, 214 дүгээр лангууг түрээслэн бараа худалдан борлуулж байна. Гал түймрийн улмаас манай лангуун дээр байсан 9 нэр төрлийн бараа материал шатаж 138.100.000  төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно”… /16хх-164-168/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Ганцэцэгийн өгсөн:…“Би 2009 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсэгт 207 дугаар лангууг түрээслэн бараа худалдан борлуулж байна. Гал түймрийн улмаас манай лангуу болон тэрэг дээр байсан 6 нэр төрлийн бараа материал шатаж 18.000.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно”…./16хх-182-185/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Х.Ойдовын өгсөн:…“Би 1998 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс барааны хэсэгт 211, 212 дугаар лангууг түрээслэн бараа худалдан борлуулж байна. Гал түймрийн улмаас манай лангуу болон тэрэг дээр байсан 19 нэр төрлийн бараа материал шатаж 87.200.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно”…/16хх-208-215/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Болормаагийн өгсөн:…“Би 2000 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн Солонгос бөс барааны хэсэгт 199, 200 дугаар лангууг түрээслэн бараа худалдан борлуулж байна. Гал түймрийн улмаас манай лангуу болон тэрэг дээр байсан 22 нэр төрлийн бараа материал шатаж 12.515.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй” …./17хх-4-8/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Д.Чулуунбаатарын өгсөн:…“Би 2003 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн Солонгос бөс барааны хэсэгт 197, 198 дугаар лангууг түрээслэн бараа худалдан борлуулж байна. Гал түймрийн улмаас манай лангуу болон тэрэг дээр байсан 19 нэр төрлийн бараа материал шатаж 12.715.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй” … /17хх-26-29/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Цэцэгмаагийн өгсөн:…“Би 2005 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн Солонгос бөс барааны хэсэгт 209 дугаар лангууг түрээслэн бараа худалдан борлуулж байна. Гал түймрийн улмаас манай лангуу болон тэрэг дээр байсан 16 нэр төрлийн бараа материал шатаж 16.910.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй” …./17хх-47-51/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Б.Өлзийбаярын өгсөн:…“Би 2002 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн Солонгос бөс барааны хэсэгт 210 дугаар лангууг түрээслэн бараа худалдан борлуулж байна. Гал түймрийн улмаас манай лангуу болон тэрэг дээр байсан 4 нэр төрлийн бараа материал шатаж 12.490.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. Хурдан ажлын байртай болмоор байна. Хэргийн материалтай танилцаж, шүүх хуралд оролцоно” …. /17хх-67-70/ гэх мэдүүлэг,

              -Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Мөнхдэлгэрийн өгсөн:…“Би 2002 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн Солонгос бөс барааны хэсэгт 204, 205 дугаар лангууг түрээслэн бараа худалдан борлуулж байна. Гал түймрийн улмаас манай лангуу болон тэрэг дээр байсан 18 нэр төрлийн бараа материал шатаж 33.730.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. Хурдан ажлын байртай болмоор байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй” …./17хх-92-96/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч З.Амарбаярын өгсөн:…“Би 2011 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн Солонгос комиссын бараа зардаг баруун саравчны 206 дугаар лангууг түрээслэн бараа худалдан борлуулж байна. Гал түймрийн улмаас манай лангуу болон тэрэг дээр байсан 35 нэр төрлийн бараа материал шатаж 14.125.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. Хурдан ажлын байртай болмоор байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…. /17хх-112-116/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч З.Чимэдцогийн өгсөн:...“Би 2003 оноос эхлэн “Нарантуул” олон улсын худалдааны төвийн Солонгос комиссын бараа зардаг баруун саравчны 203 дугаар лангууг түрээслэн худалдаа үйлчилгээ эрхэлж байна. Гал түймрийн улмаас манай лангуу болон тэрэг дээр байсан 37 нэр төрлийн бараа материал шатаж 16.690.500 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. Хурдан ажлын байртай болмоор байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй”…/17хх-150-154/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Хишигмаагийн өгсөн:…“Би Нарантуул олон улсын худалдааны төвийн Солонгос комиссын бараа зардаг баруун саравчны 54, 55, 27 дугаар лангууг түрээслэн худалдаа үйлчилгээ эрхэлдэг байсан. Гал түймрийн улмаас манай лангуу болон тэрэг дээр байсан 11 нэр төрлийн бараа материал шатаж 6-7 сая төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. Хурдан ажлын байртай болмоор байна. Хэргийн материалтай танилцахгүй, шүүх хуралд оролцохгүй” …./17хх-174-178/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Д.Цолмонгийн өгсөн:…“Би Нарантуул олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа зардаг баруун саравчны 53 дугаар лангууг түрээслэн худалдаа үйлчилгээ эрхэлдэг байсан. Гал түймрийн улмаас манай лангуу болон тэрэг дээр байсан бараа материал шатаж 1.164.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно”…./17хх-193-195/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Батнасангийн өгсөн:…“Би 2000 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжил гудасны 5 дугаар хэсгийн  323, 324  дүгээр лангууг түрээслэн худалдаа үйлчилгээ эрхэлж байна. Гал гардаг өдөр би манай лангууны урд байрлах төмөр тэрэг дээр бараа материалаа хураагаад бүтээчихсэн байсан. Тэрэг дээр байсан бүх бараа шатаад ашиглах боломжгүй болсон учир надад 63.357.500 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно. Би маш их гомдолтой байна”… /17хх-217-222/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад хохирогч Н.Тугбадрахын өгсөн:…“Би 2001 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа зардаг хэсэгт 191 дүгээр лангууг түрээслэн худалдаа үйлчилгээ эрхэлдэг байсан. Гал түймрийн улмаас тэрэг дээр байсан бараа материал бүгд шатаж 21.100.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Өөрт учирсан хохирлоо барагдуулмаар байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно”…./17хх-241-244/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад хохирогч Ш.Чулуунбатын өгсөн:…“Би 2006 оноос хойш “Нарантуул” олон улсын худалдааны төвийн торго, бөс бараа, шинэ хөнжил гудасны дугаар хэсгийн 468, 469 дүгээр лангууг түрээслэн худалдаа үйлчилгээ эрхэлдэг байсан. Гал гарах үед лангуун дээр байсан бараа материал бүгд шатаж 20.556.000 төгрөгийн хохирол учирсан. Надад тооллого болон үнэлгээтэй холбоотой санал хүсэлт байхгүй. Бүх бараа бүтээгдэхүүн шатаж ашиглагдах боломжгүй болсон учир бүгдийг нь нэхэмжилмээр байна. Миний хувьд “Нарантуул” захад гомдолтой байна. Гэрээнд заасан тээшээр хангана гэсэн заалтаа биелүүлээгүйн улмаас бидэнд их хэмжээний хохирол учирсан гэж бодож байна. Хэргийн материалтай танилцана, шүүх хуралд оролцоно”…./18хх-41-44/ гэх мэдүүлэг,

              -Мөрдөн байцаалтад гэрч Н.Хишигжаргалын өгсөн:…“Миний мэдэхийн саравчны гэрлийг байнга асаалттай байлгадаг ба шөнө ч асаалттай байлгадаг байсан. Гэрэл унтрах, утас маслах тохиолдол байж л байдаг. Хамгийн сүүлд 2016 оны 2 сарын 28-ны орой 17:00 цаг өнгөрч байхад биднийг бараагаа хурааж байхад 85-86 дугаар лангууны дээд талаар явсан гэрлийн утас маслах “чад” хийх чимээ гарч оч гарсан ба би тэгээд  л цахилгаанчин дуудалгүй яваад өгсөн. Дараа нь 2016 оны 2 сарын 29-ний өглөө 10:00 цагийн үед яг тэр хэсэгт оч хаяж буудаад хажуу лангууны Золбоо гэдэг хүүхдээр зохион байгуулагч Тэрбишэд хэлсэн боловч ирээгүй тул Золбоо өөрөө явж нэг цахилгаанчин дагуулж ирж үзүүлсэн. Тэр цахилгаанчин харж байгаад яваад өгсөн. Ингээд 2016 оны 3 сарын 2-ны өдөр өглөө 10:00 цагийн үед ирээд лангуун дээрээ байхад цахилгаанчин ирээд Гантөмөр, Золбоо нарын лангууны дээш гарч утас барьж үзээд “энэ утас их халж байна, явцгүй болжээ” гэж хэлж байсан”…./2хх-202/ гэх мэдүүлэг,

              -Мөрдөн байцаалтад гэрч Ц.Золбоогийн өгсөн:…“Би 2012 оны 7 дугаар сараас эхлэн “Нарантуул” захын бөс барааны хэсгийн 111-117, 136-139 дүгээр лангуу буюу миний авга болох Цогтбилэгийн лангуун дээр ажиллаж эхэлсэн. Манай лангууны дээд талаар буюу саравчны доогуур цахилгааны утас буюу гэрэлтүүлэг байдаг. Би яг хэзээ гэдгийг санахгүй байна. 2015 оны 11 сард манай лангууны дээгүүр явсан цахилгааны утас гэмтэж лангуун дээр галтай утас унаад байхаар нь би “Нарантуул” захын захиргаан дээр очоод болсон явдлын талаар хэлсэн. Мөн манай лангуу байрладаг хэсгийг хариуцсан зохион байгуулагч Тэрбишид энэ талаар хэлж цахилгааны гэмтлийг янзлуулж байсан. Мөн 2016 оны 2 сарын 29-ний өдөр лангуун дээрээ байхад цахилгааны утсанд гэмтэл гарч манай хажуу талын лангуу болох 121-122 дугаар лангууны дээрээс галтай утас унаад байсан. Гал гарахаас өмнө цахилгааны гэмтэл удаа дараа гарч байсан”…/2хх-223-225/ гэх мэдүүлэг,

              -Мөрдөн байцаалтад гэрч Ж.Батбаярын өгсөн:…“Би 2016 оны 3 сарын 2-ны өдөр төв хаалганы харуул Даяндоржоос харуулын ээлж хүлээн авсан. Намайг харуулын ээлж хүлээн авахад ямар нэгэн зөрчил дутагдал байгаагүй. Миний гарч байсан 5 дугаар пост нь зүүн талын саравч, төв хаалга хоёрыг хариуцдаг. 3 дугаар сарын 2-ны өдөр хөл хөдөлгөөн 22 цагт намссан. Болдбаатар, Шинэбаяр гэдэг 2 байцаагч 23 цагийн үед ирж төв хаалга дээр байсан 29 ширхэг модон авдрыг гадагши гаргаж зөөсөн. Энэ гаргалтын ажиллагааг 2 дугаар постны харуул Батхуяг, 6 дугаар постны харуул Энхбаяр, 7 дугаар постны харуул Цогтбаатар, Цамбын хашааны туслах ажилтан хүү бид нар зөөж гаргасан. Бид нар 29 ширхэг модон авдрыг зөөж дуусахад цаг 3 дугаар сарын 3-ны өдрийн 00 цаг 30 минут болж байсан. Би урд хаалгаа цоожлоод эргэж гарч гадаа гаргасан модон авдарнуудаа эргэж нэг тоолсон. Тэр хоороонд постуудын хамгаалагч нар явчихсан. Захиргааны чиг рүү 2 зохион байгуулагч явсан бөгөөд бусад хамгаалагч нар хойшоо постууд руугаа явцгааж байсан. Би гаднаас орж ирээд постондоо орж цай уучихаад ээлжийн ахлахдаа мэдээгээ өгөөд дахин гарч саравчаа тойрч байтал гал гарлаа гэж станцаар харуулууд хэлсэн. Би гүйгээд гарахад баруун саравчны баруун урд хэсэгт гал гарч, шатаж байсан. Би 2 ширхэг галын хороо аваад очтол миний галын хор ямар ч нэмэргүй, унтрааж дийлэхээс өнгөрсөн байсан…./18хх- 122-123/ гэх мэдүүлэг,

               -Мөрдөн байцаалтад гэрч Б.Аюушийн өгсөн:…“Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Д.Түвшинбатад ажилд орох хүсэлт гаргаж 2014 оны 6 дугаар сарын 18-нд харуулын албаны даргаар томилогдон ажиллаж эхэлсэн. “Нарантуул” олон улсын худалдааны төвийн харуул хамгаалалтын алба нь нийт 41 хамгаалагчийн бүрэлдэхүүнтэй, 3 ахлахтай, харуулын 3 ээлжээр 24 цагийн хугацаатай 11 объектыг 11 харуул, 1 ахлахын бүрэлдэхүүнтэйгээр хамгаалж, үүрэг гүйцэтгэдэг. Манай харуул хамгаалалтын алба нь гэрээт харуул хамгаалалтын алба биш бөгөөд компаний бүтцээс үндсэн ажилчдаа харуулын ажилтнаар элсүүлэн авдаг. Тус харуул хамгаалалтын алба нь тусгай хэрэгсэл хэрэглэдэггүй. Би “Нарантуул” олон улсын худалдааны төвд харуулын даргаар томилогдон ажиллахад 2016 оны 3 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлхи хугацаанд хамгаалагч нартай холбоотой болон гал цахилгааны ямар нэгэн зөрчил дутагдал гараагүй. 2016 оны 3 дугаар сарын 2-ноос 2016 оны 3 дугаар сарын 3-нд шилжих шөнө баруун саравч буюу бөс барааны хэсэгт гал гарч иргэдэд хохирол учраад байна. Энэ хэргийн талаар тухайн гал гардаг шөнө харуулын үүрэг гүйцэтгэсэн 1 дүгээр постын харуул Б.Түмэнжаргалын рапортын дэвтрийг үзэхэд 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 03 цаг 30 минутанд гал гарсан тухай онцгой байдлын албанд дуудлага өгсөн гэж тэмдэглэсэн байв. Гал гарсан тухай 1 дүгээр постын харуул Б.Түмэнжаргал 2016 оны 3 дугаар сарын 3-ны шөнө 04 цаг 02 минутанд 453374 дугаарын албаны утсаар надад мэдэгдсэн. Би Б.Түмэнжаргалаас гал гарсан тухай мэдээллийг авч тэр даруйдаа “Нарантуул” олон улсын худалдааны төвийн гүйцэтгэх захирал Д.Түвшинбатад мэдэгдэж өөрийн эзэмшлийн 99-70 УНИ улсын дугаартай приус-20 маркийн машинаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийн байранд ирсэн. Би “Нарантуул” олон улсын худалдааны төвийн байранд очиход баруун саравчны урд хэсгээс гал гарч, галын дөл эрчимжсэн байдалтай байсан. Онцгой байдлын алба хаагч нар ирж унтрааж байсан. ...2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрөөс 3 дугаар сарын 03-нд шилжих шөнө нийт 12 харуул хамгаалагч үүрэг гүйцэтгэж хоносон. Хариуцлагатай жижүүр нь Гэрэлхүү, ахлахаар нь Ж.Пүрэв-Очир, 1 дүгээр постны харуул Б.Түмэнжаргал, 2 дугаар постны харуул Ц.Батхуяг, 3 дугаар постны харуул С.Ганбат, 4 дүгээр постны харуул С.Гантулга, 5 дугаар постны харуул Ж.Батбаяр, 6 дугаар постны харуул Ч.Энхбаяр, 7 дугаар постны харуул Д.Цогтбаатар, 8 дугаар постны харуул Д.Пүрэвсүрэн, 9 дүгээр постны харуул З.Пүрэвдаш, 10 дугаар постны харуул Г.Энхболд, 11 дүгээр постны харуул Б.Наранхүү нар ажилласан. “Нарантуул” олон улсын худалдааны төвд гал гарсан баруун саравчийг 2 дугаар постны харуул Ц.Батхуяг 24 цагаар хамгаалах үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд албан үүргэндээ хайнга, хайхрамжгүй хандсанаас болж гал гарсаныг цаг алдан мэдэж улмаар олон хүний эд хөрөнгө, галд шатаж устаж гэмтсэн гэж үзэж байна. Харуул хамгаалагч нар нь үүрэг гүйцэтгэх хугацаандаа объектыг гадны халдлагаас хамгаалах, иргэдийн өмч хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцаж харж хамгаалах үүрэгтэй. Гал цахилгааны аюулгүй байдлыг хангаж цахилгааны ямар нэг асуудал гарвал холбогдох албан тушаалтан, цахилгаанчинд мэдэгдэх үүрэг хүлээж ажилладаг. ...2 дугаар постны харуул Ц.Батхуяг нь гал гардаг цаг хугацаанд хаана явж байсан талаар тухайн үед би мэдээгүй бөгөөд постыг орхиж явсаныг хамгаалагч нараасаа асууж мэдсэн. Ц.Батхуяг нь харуулын цэгээ орхиж 6 дугаар пост дээр очин хөзөр тоглосон гэдгийг би 3 дугаар постны харуул Ганбатаас мэдсэн. Баруун салхивчинд гал гарахад 6 дугаар постны байранд харуул Батхуяг, 7 дугаар постны харуул Цогтбаатар, 6 дугаар постны харуул Энхбаяр нар хөзөр тоглосон байсан. Би Цогтбаатар болон Энхбаяр нараас хөзөр тоглосон талаар нь илтгэх хуудас бичүүлж авсан. Харуул хамгаалалтын пост руу харсан камер байдаггүй бөгөөд пост орхиж явсан талаархи бичлэгийг авах боломжгүй юм.../18хх-ийн 126-128, 129-132 дугаар хуудас/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад гэрч Л.Сүхбатын өгсөн:… “Манай ангийн алба хаагч нар галын дуудлаганд 3 аврагч, бүлгийн дарга 1, 2 жолооч, 1 эмч нийт 7 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 87-42 УНТ аврах зориулалтын Старекс маркийн машин, 59-39 ӨНЯ эмнэлэгийн зориулалттай Старекс маркийн машинтайгаар “Нарантуул” олон улсын худалдааны төвийн гал гарч байсан хэсэг дээр 2016 оны 3 дугаар сарын 3-ны 03 цаг 59 минутанд очсон. Галын цэг дээр очиход гал дэлгэрчихсэн, баруун саравчны дээвэр нурсан, гал түймэр унтраах аврах ангиуд ирчихсэн байсан бөгөөд ангийн алба хаагч “Нарантуул” худалдааны төвийн ертөнцийн зүгээр зүүн захаас баруун зах руугаа гал түймэр унтраах аврах 10, 29, 34, 14 дүгээр ангийн алба хаагч нартай хамтран галын тархалтыг зогсоосон. Галын тархалтыг зогсоосны дараа аврагч, ахлах ахлагч Бямбацогт бид хоёр дээврийн унасан төмрийг тасалж гал сөнөөгч нарт тархалт хийх зам гаргаж өгсөн. Мөн цоожтой төмөр авдрын цүүг нь тасалж онгойлгон доторх галыг нь унтраалгасан. Манай ажил 07 цаг 58 минутад дуусч хурандаа Д.Эрдэнэбаатар даргын тушаалаар ангийн байрлалд шилжсэн”…./18хх-145-147/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад гэрч М.Ганзоригийн өгсөн:…“Сонгинохайрхан дүүргийн онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах 23 дугаар анги 4 гал сөнөөгч, 1 салаан захирагч, 2 жолоочийн бүрэлдэхүүнтэй үндсэн 10 тоннын болон ус тээвэрлэгч 8 тоннын гал түймэр унтраах тусгай зориулалтын автомашинтай ангийн байрлалаас 2016 оны 3 дугаар сарын 3-ны 03 цаг 58 минутад шилжсэн. Манай анги “Нарантуул” худалдааны төвд 04 цаг 11 минутад ирсэн. Манай ангийн 2 автомашин “Нарантуул” худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун хойд хэсгээс баруун урд хэсэг рүү тархалт хийж ажилласан. Тархалт хийх явцад дээврийн нурсан төмөр болон төмөр карказ саад болж байсан. Манай ангийн ажиллаж байсан хэсэгт цахилгаан гүйдэлтэй утас байгаагүй, тэр хэсэгт ямар нэгэн гэрэлтүүлэг байгаагүй”…/18хх-154-156/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад гэрч Х.Бямбадоржийн өгсөн:…“Гал түймэр унтраах аврах 18 дугаар ангийн 2 дугаар салаа салаан даргын туслах 1, жолооч 2, гал сөнөөгч 4, нийт 7 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй 11.5 тонн устай 03 цаг 53 минутанд түгшүүрийн дохиогоор гарч Нарантуул олон улсын худалдааны төвд 04 цаг 13 минутад хүрэлцэн очсон. Манай ангийн автомашин ертөнцийн зүгээр баруун урд талын хаалгаар орсон бөгөөд уг хаалга дээр 10 дугаар ангийн автомашин тархалт хийж байсан. ...Манай ангийг галын голомт дээр ирэхэд гал гарч байсан объектын дээвэр буюу төмөр карказ нурсан. Нурсан хэсэгт нь Нийслэлийн аврах ангийн дэслэгч Батмөнх захирагчтай алба хаагч нар нурсан төмөр карказ, шатлага явагдаж байсан бараатай төмөр авдрын цоожийг тасдагчаар тасдаж унтраах үйл ажиллагаанд тусалсан. Уг унтраах ажиллагаанд Нийслэлийн онцгой байдлын газрын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Д.Мөнхсайхан, цагдаагийн алба хаагч нарыг байлцуулан төмөр авдар доторхи эд барааг хөндөлгүй гал унтраах бодисоор унтраасан”…./18хх-160-162/ гэх мэдүүлэг,

            -Мөрдөн байцаалтад гэрч Н.Батзоригийн өгсөн:…“Нарантуул олон улсын худалдааны төвд гал гарсан дуудлагыг хамгийн анх 2016 оны 3 дугаар сарын 3-ны 03 цаг 38 минутанд хүлээн авч 1 дүгээр тасгийн алба хаагчид дуудлаганд очсон. Түүний дараагаар 10 минутын дараа 03 цаг 48 минутад ШУТ-ын дэд төвөөс түгшүүрийн дохио өгч нэмэлтээр миний хариуцсан 10 дугаар ангийн 4 дүгээр салааны 2 дугаар тасгийн алба хаагчид ирж үүрэг гүйцэтгэсэн. Гал гарсан объект дээр манай тасаг 2 цагийн хугацаанд ажилласан бөгөөд галын тархацыг багасгасны дараа нэмэлтээр ирсэн тасгийн алба хаагчдыг буцаан явуулж байсан. Манай тасгийн алба хаагчдыг очиход гал гарсан объект нь урдаасаа хойд талын эгнээ хүртэл гал нь нэвт тархсан байсан. Саравчны дээврийн хэсгийн карказ гол төмрүүд нь халаад уярч нурж байсан. Манай тасгийн алба хаагчдыг ирэхэд баруун саравчинд ямар нэгэн гэрэлтүүлэг чийдэн ассан зүйл байгаагүй, мөн цахилгааны утас массласан, хоротклосон зүйл байгаагүй”…./18хх-174-176/ гэх мэдүүлэг,

             -Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ш.Амгаланбаатарын өгсөн:..“Би 2016 оны 2 дугаар сарын 1-ны өдрөөс “Нарантуул трейд” ХХК-ийн ашиглалтын албаны даргаар томилогдож одоог хүртэл ажиллаж байна. Хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваарь, ажлын байрны тодорхойлолтын дагуу ажилладаг. Миний хариуцсан ашиглалтын алба надтай нийлээд 13 хүнтэй. Ашиглалтын инженер Д.Отгонбаяр, цахилгааны инженер Б.Отгонбаяр, цахилгаанчин Балдан, Бямба, Баянжаргал, Даваасүрэн, Бат-Эрдэнэ, сантехникч Гүнсэн, Мөнхбаатар, Мөнх-Амгалан, Сүхбаатар, Эрдэнэчулуун нар байдаг. Эдгээр хүмүүсийг би даргалж хийж байгаа ажлыг нь зааварчилж, өдөр тутмынх нь ажилд хяналт тавьж, шууд удирддаг. Би 2016 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө гэртээ унтаж байхад 03 цаг 50 минутын үед сантехникч Гүнсэн надруу утсаар ярихдаа “Нарантуул” зах дээр гал гарч байна гэсэн. Тэгээд би тэр дороо гэрээсээ гараад ажил дээр очиход “Нарантуул” захын хашаан дотор байрлах баруун талын саравч шатаж байсан. Манай ажилчид болон намайг оруулахгүй байсан. Хамгаалалтад авсан гэж цагдаа нар хэлж байсан. ...Баруун саравчны гэрэлтүүлгийн тэжээлийн хуучин утас нь ачаалал даахгүй, муудчихсан гэж цахилгааны инженер Отгонбаяр амаар надад хэлсэн. Тэр үед нь би СИП кабелын утаснууд ачаалал сайн даадаг юм билээ гэж хэлсэн. Тэгээд хийх ажлуудыг зөвшөөрч хуваарийн дагуу ажилчид ажлаа хийсэн. 2016 оны 2 дугаар сард “Нарантуул” захын цагаан сарын амралтаар цахилгааны инженер Отгонбаяр “Нарантуул” захын няравтай хамт 10 дугаар хорооололд байрлах цахилгааны утас техник хэрэгсэл зардаг дэлгүүрт очиж солих тэжээлийн утсыг өөрөө сонгож авсан байсан. Авсан утас нь СИП кабелын 70 метр утас байсан. Отгонбаяр бусад цахилгаанчидтай хамт баруун саравчны гэрэлтүүлгийн тэжээлийн утсыг сольсон. Би ажилд ороод удаагүй байсан болохоор баруун саравч руу очиж цахилгааны утаснуудыг хараагүй. Баруун саравчны гэрэлтүүлгийн утас хэдтэй, ямар хүчин чадалтай утас байсныг хараагүй учир мэдэхгүй байсан. Отгонбаяр надад тэдтэй утсанд тэдтэй цахилгааны утас холбоно, холболоо гэж хэлээгүй. Бид тэдний ажлыг шалгах үүрэгтэй ч ажилд ороод удаагүй байсан болохоор цахилгааны инженер Отгонбаярыг удаан ажилласан цахилгаанчин учир ажлаа мэдэж байгаа гэж итгэсэн юм. Би энэ ажилд нь хяналт тавиагүй, дараа нь шалгаж үзээгүй болохоор заавар журмын дагуу хийсэн үгүйг би мэдэхгүй байна. ...Бүдүүн нарийн утсыг хооронд нь холбоход шилжилтийн эсэргүүцэл өгч яг холбоос орчимд буюу нарийн утасны холбогдсон үзүүр орчимд халалт үүсдэг”…. /25хх-61-63, 74/ гэх мэдүүлэг,             

              -Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Пүрэв-Очирын өгсөн:...“2016 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө би харуулуудын ээлжийн дарга хийж байсан. Тухайн шөнө урьдын адил зах хааж хөдөлгөөн зогссоноос хойш 00 цагийн үед өргөтгөлийн харуулын 4-н постуудыг шалгаад, 01 цаг өнгөрч байхад баруун талын төв захын хашаа руу орж ирээд зүүн хойд талын пост хариуцдаг 7 дугаар постонд орсон. 7 дугаар постны харуул Цогтбаатарыг бүх контенеруудаа шалгаж нягталж үзээд ир гэж явуулчихаад сонин харж хэвтэж байгаад унтчихсан байсан. Намайг унтаж байхад станц дуугарсан. 2016 оны 3 дугаар сарын 3-ны 03 цаг гаргаад гал гарлаа гэсэн дуудлагыг 2 дугаар постны харуул Ц.Батхуягаас мэдээлж байсан. Би тэр даруйдаа 7 дугаар постноос гараад гүйж байтал харуул Цогтбаатартай таараад “зүүн хойд хаалга дээрээ байж бай, би гал гарч байгаа баруун саравч руу явлаа” гээд гүйсэн. Ингээд онцгой байдлын алба хаагч, цагдаагийн байгууллагаас хүмүүс ирээд галыг унтраасан. ...Яг үнэндээ би гал гарч эхэлж байх үед 7 дугаар постонд унтаж байсан. Гал гарсаны дараагаар 2 дугаар постны харуул Ц.Батхуяг станцаар гал гарсан тухай мэдэгдэхэд л би гал гарсаныг мэдсэн. ...Би 48 цаг амраад 24 цагаар амралтгүйгээр ажиллах хуваартай. 24 цагийн турш байнга гарч ажиллаж байгаа харуулуудад хяналт тавьж ажлын чиглэл өгч байх үүрэгтэй.”…./20хх-67-69, 25хх-87-88/ гэх мэдүүлэг,

              -Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ч.Энхбаярын өгсөн:…“2016 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө зохион байгуулагч Шинэбаяр, Болдбаатар хоёр ирж тээш, авдарнуудыг зөөж янзалсан. Тэр ажилд нь харуулуудыг тусла гээд харуулын албаны дарга Аюуш үүрэг өгдөг. Тэр шөнө Шинэбаяр, Болдбаатар хоёрт харуулуудаас Батхуяг, Цогтбаатар, бид 3 тусалсан. Бид нар авдраа зөөж дуусаад би өөрийн хариуцсан 6 дугаар пост дээр орж ирээд байж байтал миний араас зохион байгуулагч Шинэбаяр, Болдбаатар орж ирээд араас нь 2 дугаар постын харуул Батхуяг, 7 дугаар постын харуул Цогтбаатар 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 01 цагийн үед манай постонд орж ирсэн. Ингээд бид нар цай унд уучихаад хөзөр тоглосон. Ингээд тоглоод байж байтал 3 дугаар постноос галын дуудлага ирсэн. Ингээд галын дуудлгагыг хүлээн аваад хөзөр тоглож байсан харуул, зохион байгуулагч нар миний хариуцсан 6 дугаар постны байрнаас гараад гүйцгээсэн. Эдгээр хүмүүс постноос гараад гүйцгээсний дараа би өөрийн постны галын хорыг аваад 6 дугаар постны байраа түгжиж гараад гал гарч байсан Баруун саравч руу явсан. Намайг баруун саравчинд очиход хамт хөзөр тоглосон Цогтбаатараас бусад нь галын цэг дээр очиж галыг унтраахыг оролдож үзэж байсан. Ингээд галыг унтрааж байтал гал нэгэнтээ оволзож бид нарын хүчээр унтраахаасаа өнгөрсөн байсан болохоор нь сул байсан тэрэгнүүдийг галын голомтоос холдуулсан. Баруун саравчны бөс барааны хэсгийн түрээслэгч нарын эд барааг галд шатахаас урьдчилан сэргийлж зарим нэг тэрэгтэй бөс барааг галын голомтоос холдуулж байхад Онцгой байдлын алба хаагч нар ирсэн. Онцгой байдлын алба хаагч нар “Нарантуул” захын хашаа дотор орж ирээд намайг хөдөөний хаалга буюу зүүн урд талын хаалга руу явуулж хамгаалалт авахуулсан. Ингээд би зүүн урд талын хаалга дээр очоод 30 орчим минут болж байхад Цагдаагийн алба хаагч нар ирээд хэргийн газрыг хамгаалалтанд авсан. Цагдаа нар ирсэнээс хойш би өөрийн 6 дугаар пост руу очиж харуул хамгаалалтын үүргээ өглөө болтол гүйцэтгэсэн. Бид нар тус тусын харуулын цэг дээрээ үүргээ гүйцэтгээд байж байсан бол гал гарсаныг тэр даруй нь мэдэж, ядахнаа хохирлыг бага байлгах байсан. Энэ нь харуулууд бид нар ажилдаа хайнга хандсан гэдэг нь үнэн” …. /20хх-117-119, 25хх-90-91/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад шүүгдэгч С.Ганбатын өгсөн:…“Би 2016 оны 3 дугаар сарын 2-ны 10 цагт “Нарантуул” олон улсын худалдааны төвийн 3 дугаар пост буюу Баруун саравчны хойд талын төмөр авдрууд, 40 ширхэг контейнер, “Капитал” банк зэрэг объектуудыг харж хамгаалах ээлжийн үүргээ 3 дугаар постны харуул Мэндбаяраас хүлээн авсан. ...Би 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр өөрийн хариуцсан объектуудаа 1 цагийн хугацаатай эргэж тойрч шалгаж байсан бөгөөд “Нарантуул” олон улсын худалдааны төв хаалга барьсаны дараа 3 дугаар пост орчмоор шалгалтаа хийгээд явж байсан. Ж.Пүрэв-Очир ээлжийн ахлах намайг шөнийн 22 цагийн үед шалгачихаад ахиж шалгаагүй. Шөнөдөө 3-4 удаа шалгадаг. Тэр шөнө ирээгүй. Би объектоо шалгаад явж байгаад 2016 оны 3 дугаар сарын 3-ны 01-02 цагийн хооронд баруун саравч буюу 2 дугаар постны байранд орж ирэхэд тус объектын харуул Ц.Батхуяг байгаагүй. 2 дугаар пост дээр очсон шалтгаан нь 3 дугаар постон дээр хоёулаа үүрэг гүйцэтгэдэг. 3 болон 4 дүгээр пост дундаа нэг байртай юм. 2-р постны харуул Батхуягийг хойшоо 6 дугаар пост руу явсныг би мэдсэн. Тэгээд пост нь эзгүй болохоор би очсон. Би 2 дугаар постны байранд ороод ядарсандаа болоод унтаад өгсөн. Намайг унтаж байхад 03 цаг 25 минутын үед гадаа юм дэлбэрэх чимээ гарсан. Уг дэлбэрэх чимээг сонсоод би шууд гүйгээд гартал баруун саравчны баруун урд хэсгийн дээд саравч хэсгээр гал их тархсан байсан. Гал гарсан байдлыг хараад би станцаар гал гарлаа гэж харуулууд руу мэдэгдсэн. Харуулууд 1-2 минутын дараа баруун саравчинд ирж галын хороор галыг унтраахыг оролдсон. Ингээд галыг унтрааж чадалгүй байж байтал онцгой байдлын албаны хүмүүс ирсэн. Тэднийг ирэхээс өмнө Батбаяр, Энхбаяр, Цогтбаатар, Батхуяг, Пүрэв-Очир, Пүрэвсүрэн, Наранхүү, Энхболд гэх харуулууд мөн зохион байгуулагч Шинэбаяр, Болдбаатар нар ирсэн байсан”…/20хх-93-95, 25хх-93-94/ гэх мэдүүлэг,

              -Мөрдөн байцаалтад шүүгдэгч Д.Цогтбаатарын өгсөн:…“Би 2016 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө “Нарантуул” олон улсын худалдааны төвийн 7 дугаар постонд харуулын үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан юм. 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр 21 цагийн үед гадагш чиглэсэн бүх хаалгаа хааж, хөл хөдөлгөөн зогссоны дараа 23 цагийн үед зохион байгуулагч Шинэбаяр, Болдбаатар нар “Нарантуул” захад ирж “Нарантуул” зах дотор байсан модон авдруудыг гадагш гаргаж зөөлгөх ажиллагааг хийж 24 цагийн үед тарсан. Ж.Пүрэв-Очир ээлжийн ахлах намайг шөнийн 00 цагийн үед шалгачихаад өргөтгөл рүү явсан. Өргөтгөлөөс 01 цагийн үед ирээд намайг гарч контенеруудаа шалга гээд өөрөө миний постонд байдаг вандан орон дээр хэвтээд өгөхөөр нь би 6 дугаар пост руу очсон. Намайг 6 дугаар постонд очиход Шинэбаяр, Болдбаатар, Энхбаяр, Батхуяг нар байсан. Тэгээд 2 дугаар постны харуул Ц.Батхуяг, 6 дугаар постны харуул Ч.Энхбаяр, зохион байгуулагч Болдбаатар, Шинэбаяр бид 5 нийлээд 6 дугаар пост дотор хөзөр тоглоод байж байтал 03 цаг 26 минут болж байсан. Би гэрчийн мэдүүлэгтээ 01 цагаас 02 цаг хүртэл тоглосон гэж худлаа хэлсэн. Учир нь биднийг гэрчээр мэдүүлэг өгч байхад 2 дугаар постны харуул Ц.Батхуяг байцаалтаас гарч ирчихээд бид нарт 01-02 цаг хүртэл тоглосон гээд хэлчихсэн шүү, та нар ч бас тэгэж хэлээрэй гэж ятгасан юм. ...Бид нар хөзөр тоглоод байж байтал 03 цаг 25 минутын үед 3 дугаар постны харуул С.Ганбат станцаар бидэнд “гал гарлаа, гал гал” гэж дуудлага өгсөн. Би 6 дугаар постноос гарч гүйгээд өөрийн хариуцсан 7 дугаар пост руу орж явахад ээлжийн ахлах Ж.Пүрэв-Очир миний хариуцсан 7 дугаар постны байраас гарч ирээд гал гарсан баруун саравч руу гүйгээд явсан. Ээлжийн ахлах надад “би галын голомт руу явлаа, та зүүн хойд талын хаалгаа онгойлгоод хараад байж бай, онцгой байдлын машин ирнэ” гэж хэлээд яваад өгсөн. 04 цагийн үед цагдаагийн алба хаагч нар ирээд хэргийн газрыг хамгаалалтанд авч намайг 7 дугаар пост руу үүргээ гүйцэтгэ гэж хэлсэн. Би өөрийн хариуцсан объектоо харж хамгаалж өглөө болтол байсан бөгөөд би галын голомт руу нэг ч удаа яваагүй” … /20хх-143-145, 25хх-95/ гэх мэдүүлэг,

               -Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ц.Батхуягийн өгсөн:..“Би 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр “Нарантуул” олон улсын худалдааны төвийн 2 дугаар постонд харуулын үүрэг гүйцэтгэж ажиллаж байсан юм. ...2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр Нарантуул олон улсын худалдааны төвийн хашаан доторхи хөдөлгөөн 22 цаг өнгрөөгөөд дууссан бөгөөд 23 цагийн орчимд зохион байгуулагч Шинэбаяр, Болдбаатар нар “Нарантуул” захын хашаан дотор байсан модон авдруудыг гаргаж байсан. Намайг очиход Шинэбаяр, Болдбаатар, Цамбын туслах ажилтан, 5 дугаар постны харуул Батбаяр нар модон авдруудыг зөөж байсан. Бид 29 ширхэг модон авдрыг төв хаалганы гадна талбай дээр бөөгнүүлж дуусахад 03 дугаар сарын 03-ны 01 цаг болж байсан. Бид нар модон авдруудыг зөөгөөд дуусч байхад 6 дугаар постны харуул Ч.Энхбаяр, 7 дугаар постны харуул Д.Цогтбаатар нар ирж тусласан. Бид модон авдруудыг хурааж дуусаад 5 дугаар постны харуул Батбаяр үүрэгт ажлын байрандаа үлдсэн, Цамбын туслах ажилтан өөрийн байрлуугаа ганцаараа явсан, араас нь зохион байгуулагч Болдбаатар, Шинэбаяр, Цогтбаатар бид 4 нийлээд 6 дугаар пост руу явсан. Ингээд 6 дугаар пост руу явах замдаа зүүн саравчны зүүн урд хэсгийн 2 дахь лангуунаас хөзөр олсон. 6 дугаар пост ороод цай уучихаад бид нар 1000 төгрөгний бооцоотой 5 гар мушиг тоглосон. Бид 01 цагаас баруун саравчинд гал гарч дуудлага ирэх хүртэл хөзөр тоглосон. Галын дуудлагыг 3 дугаар постын харуул С.Ганбат бидэнд станцаар мэдэгдсэн. Галын дуудлагыг мэдмэгцээ 6 дугаар постноос гарч баруун саравч руу гүйсэн. Гүйх замдаа 12 поролтой ээлжийн ахлах Пүрэв-Очирт гал гарсан тухай мэдэгдэж, 1 дүгээр постын харуул Түмэнжаргал руу галын дуудлага өгөөрэй гэж мэдээлсэн. Намайг ээлжийн ахлах Пүрэв-Очирт станцаар мэдэгдэхэд станцаар хариу өгөөгүй, 4-5 удаа дуудуулсан. Ингээд ээлжийн ахлах дуудлага хүлээн авсанынхаа дараа надад дуудлага авлаа гэж мэдэгдсэн. ...Намайг баруун саравч дээр очиход баруун саравчны ертөнцийн зүгээр зүүн, дунд хэсгийн гэрэлтүүлгүүд асаалттай байсан. Гал гарч эхэлсэн баруун урд хэсгийн гэрлүүд шатаж унтарсан байсан”…/20хх-162-165, 25хх-97-98/ гэх мэдүүлэг,

           -Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Отгонбаярын өгсөн:...“Би 2016 оны 3 дугаар сарын 2-ны өглөө 10 цагт ажил дээрээ очсон. 11 цагийн үед баруун саравчны гэрэл асахгүй байна, тоггүй болчихлоо гэсэн дуудлага ирсэн. Уг саравчны гэрлүүд нь 2 тэжээлийн утсаар баруун зүүн гээд 2 хэсэгт хуваагдаж асдаг юм. Тэжээлийн 2 утас нь уг саравчны баруун талд байрлах хуучинаар “Хаан” банк байрлаж байсан ногоон өнгийн 2 давхар байшингийн ЩИТ, автоматаас авч саравчны баруун урд хэсэгт урдаасаа 2 дахь баганы дээд хажууд гэрэлтүүлэгний утастай холбогдсон байсан юм. Тэгээд би 5 цахилгаанчинтайгаа хамт шат тавьж тэжээлийн утасны холболтыг үзэх гээд саравчны урд булан хэсэгт цугларсан. Тэгээд би цахилгаанчин Балданг саравчны дээд талын рам төмөрт бэхэлсэн тэжээлийн утасыг гэрэлтүүлэгийн утсанд холбосон холболтыг харуулахаар дээш нь ганцааранг нь гаргасан. Балдан дээшээ гараад тэжээлийн утасны нэг утас холбогч зажемныхаа хажуугаар тасарсан байна. Тасрахдаа тэжээлийн бүдүүн утас нь тасраагүй түүнд холбосон гэрэлтүүлэгийн нарийн утас нь тасарчихсан байна гэсэн. Тэгээд зажем нь халалт өгснөөс болоод нимгэрч, уярсан байсан болохоор шинэ зажем авчирч холболтыг шинэчилж хийсэн. Мөн цахилгаанчин Баяржаргалыг дээш нь гаргаж бусад хэсгийн гэрэлтүүлэгнүүдийн утаснууд тасарсан, холболтууд нь гэмтсэн зүйл байгаа үгүйг үзүүлэхэд зүгээр байна гэсэн. ...2016 оны 2 дугаар сарын 13-нд “Хаан” банк байрлаж байсан байрны ЩИТ-нээс гарч баруун саравчны баруун урд булан хэсэг рүү орж гэрэлтүүлэгнүүдийн утсанд холбогдсон байсан тэжээлийн утсыг сольсон. Хуучин утас нь 4 пазын нийт 3х16, дотор 0-ын 1х10 хөндлөн огтлолтой зэс утас байсан. Харин уг утасыг авч 66метр урттай сип кабелын 4-н пазын нийт 4х25, 0-ын 1х16 хөндлөн огтлолтой хөнгөн цагаан цахилгааны утасыг холбож шинэчилж тавьсан. Уг тэжээлийн утсыг солиход цахилгаанчин Бямбаа, Балдан, Очирбат, Даваасүрэн бид нар байсан. Уг тэжээлийн утсыг холбохдоо “Хаан” банк байсан байранд байрлах автомат шийдэнд 4-н пазын утасны нэг талын үзүүрийг цахилгаанчин Балдан, Очирбат холбосон. Нөгөө талын үзүүрийг баруун саравчны урд булан хэсэгт урдаасаа 2 дахь баганаас зүүн тийш 1 метр зайд саравчны дээд рам хэсгийн ойролцоо би, цахилгаанчин Даваасүрэнтэй хамт холбосон. Даваасүрэн бид хоёр тэжээлийн бүдүүн хөнгөн цагаан голчтой сип кабелын утсыг саравчны гэрэлтүүлэгийн зэс голчтой нарийн утсанд зориулалтын зажемаар холбосон. 4-ийн пазын утас учраас Даваасүрэн бид хоёр 4-н холболт хийсэн, Балдан мөн адил нөгөө үзүүрийн 4-н холболтыг хийсэн. Бид бүдүүн нарийн утсыг холбосон, зэс хөнгөн цагаан хоёр утсыг холбосон. Холбохдоо зориулалтын зажемаар холбосон. Миний бодлоор бол зориулалтын зажемаар холбосон тохиолдолд утсанд халалт үүсэхгүй”…./19хх-28-30/ гэх мэдүүлэг,

            -Шинжээч П.Мөнхбатын өгсөн:…“Ахлах мөрдөн байцаагч ахмад Г.Баасанжавын шинжилгээ хийх тогтоолоор эрүүгийн 201625010784 дугаартай хэрэгт зохих хууль, журмын дагуу шинжилгээг хийж дүгнэлтийг гарган хүргүүлсэн. Дүгнэлтийг МШУТ-ын 101, 105-ын хэлтсийн галын шинжээч П.Соронзонболдын хамт бүрэлдэхүүнтэйгээр гаргасан. Бид хоёр хавтаст хэрэгт цугларсан мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд, Геологийн төв лабораторийн гаргасан дүгнэлтүүд, “Нарантуул” захын ажилчдын өгсөн мэдүүлгүүд, Гал унтрааж ажилласан аврах ангийн ажилчдын мэдүүлэг, галын нотломж гэх мэт баримтуудыг уншиж танилцаж, судалж, дүгнэлтийг гаргасан. “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хашаан дотор байрлах гадна саравчны торго, бөс барааны захын баруун талын 2 дахь баганаар дамнуулан татсан гэрэлтүүлгийн цахилгаан дамжуулагч утсанд масс үүссэний улмаас богино холболт үүсэж гал түймэр гарсан байх ба цахилгаан дамжуулагчийн гадна бүрээс шатаж, шатах материал дээр унаж гал түймэр гарах, тархан дэлгэрэх нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлт гарсан ба нийт 6 асуултанд хариулсан. Ахлах мөрдөн байцаагчийн шинжээч томилсон тогтоолд нийт 13 асуулт тавьсан байсан ба сүүлийн 6, 7, 8, 9, 10,11, 12, 13 дугаар асуултуудыг хариулах тогтоох боломжгүй, мөрдөн байцаалтаар тогтоовол зохих асуудлууд байсан”…/25хх-50/ гэх мэдүүлэг,

             -Шинжээч П.Соронзонболдын өгсөн:…“2016 оны 5 сарын 12-ны өдөр 257/613 дугаартай дүгнэлтийг МШУТ-ын 101, 105-ын хэлтсийн галын шинжээч Мөнхбатын хамт бүрэлдэхүүнтэйгээр гаргасан. Ахлах мөрдөн байцаагч ахмад Г.Баасанжавын шинжилгээ хийх, шинжээч томилсон тогтоолыг үндэслэн, тогтоолд дурдсан асуултуудын дагуу дүгнэлт гаргасан. Дүгнэлтийг эрүүгийн 201625010784 дугаартай хэрэгт цугларсан мэдүүлгүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зураг, гэрч, хохирогч нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд, камерын бичлэг, Онцгой байдлын Ерөнхий газрын харъяа Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын гаргасан дүгнэлтүүд, Геологийн төв лабораторийн гаргасан дүгнэлтүүд, “Нарантуул” захын ажилчдын өгсөн мэдүүлэг, Гал унтрааж ажилласан аврах ангийн ажилчдын мэдүүлэг, галын нотломж гэх мэт баримтуудыг уншиж танилцаж, судалж дүгнэлтийг гаргасан. “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хашаан дотор байрлах гадна саравчны торго, бөс барааны захын баруун талын 2 дахь баганаар дамнуулан татсан гэрэлтүүлгийн цахилгаан дамжуулагч утсанд масс үүссэний улмаас богино холболт үүсэж гал түймэр гарсан байх ба цахилгаан дамжуулагчийн гадна бүрээс шатаж, шатах материал дээр унаж гал түймэр гарах, тархан дэлгэрэх нөхцөл бүрдсэн байна гэсэн дүгнэлт гаргасан ба нийт 6 асуултанд хариулсан. Ахлах мөрдөн байцаагчийн шинжээч томилсон тогтоолд нийт 13 асуулт тавьсан байсан ба сүүлийн 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13 дугаар асуултуудыг хариулах боломжгүй, мөрдөн байцаалтаар тогтоовол зохих асуудлууд байсан”…/25хх-51/ гэх мэдүүлэг,

           -Гамшгийн туршилт шинжилгээний төвийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Баян-Эрдэнийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн ¹9/78 дугаартай дүгнэлт: “Дээрх геологийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан дээжид зэс, зэсийн исэл, цайр, цайрын исэл илэрсэн байна. Шинжилгээний үр дүнгээс харахад: 5.1 дугаартай дээжид хүчилтөрөгчийн агууламж 0,27% /Cu2, Zn, ZnO/, 5.3 дугаартай дээжид хүчилтөрөгчийн агууламж 0,34% /Cu2, Zn, ZnO, Cu2O/ байгаа нь тухайн зэс утсанд үүссэн бөмбөлөг нь хүчилтөрөгчийн хангалтгүй орчинд үүссэн бөмбөлөгүүд байна. Өөрөөр хэлбэл дээрх цахилгааны утсанд үүссэн бөмбөлөг нь гал түймрийн дараа буюу дөлний нөлөөгөөр цахилгаан дамжуулагчийн тусгаарлагч хайлж улмаар богино холбоо үүсгэсэн эсвэл галын дөлны нөлөөгөөр зэс дамжуулагч хайлж бөмбөлөг хэлбэрт орсон байна.

         5.2 дугаартай дээжид Cu2, Zn, ZnO, Cu2O гэх мэт бодис илэрч бөмбөлөгт агуулагдах хүчилтөрөгчийн агууламж 1,34% байгаа нь хүчилтөрөгчийн хангалттай орчинд буюу цахилгаан байгууламжийн дүрэм зөрчсөнөөс (богино холболт, шилжилтийн эсэргүүцэл, хэт ачаалал гэх мэт) үүдэн богино холбоо үүсэж улмаар гал гаргасан байх үндэслэлтэй байна”…./4хх-243-244/ гэх дүгнэлт, 

          -Гамшгийн туршилт шинжилгээний төвийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Баян-Эрдэнийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ¹9/83 дугаартай дүгнэлт: “Дээрх геологийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан дээжид цэвэр зэс Cu2, цайр Zn, цайрын исэл ZnO илэрсэн байна.

           7.1 дугаартай дээжид агуулагдах хүчилтөрөгчийн хэмжээ 0.92% байгаа нь тухайн зэс утсанд үүссэн бөмбөлөг нь хүчилтөрөгчийн хангалттай орчинд үүссэн бөмбөлөгүүд байна. Цахилгааны зэс утсанд үүссэн бөмбөлөг нь хүчилтөрөгчийн хангалттай орчинд үүссэн боловч гал түймрийн нөлөөгөөр дамжуулагч зэс утас хайлж бөмбөлөг хэлбэрт орсон нь тухайн дээжид зэсийн исэл үүсэлгүй зөвхөн цэвэр зэс Cu2, цайр Zn, цайрын исэл ZnO (цайрын ислийг дамжуулагчийн тусгаарлагчид ашигладаг болно) байгаагаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл гал түймрийн дараа тухайн дээжид бөмбөлөг үүссэн байна” …../5хх-3-4/ гэх дүгнэлт, 

            -Гамшгийн туршилт шинжилгээний төвийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Баян-Эрдэнийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн ¹9/82 дугаартай дүгнэлт: “Дээрх геологийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан дээжид цэвэр зэс Cu2, цайр Zn, цайрын исэл ZnO илэрсэн байна.

           Шинжилгээний үр дүнгээс харахад дээжид хүчилтөрөгчийн агууламж 0,92% байгаа нь тухайн зэс утсанд үүссэн бөмбөлөг нь хүчилтөрөгчийн хангалттай орчинд үүссэн бөмбөлөгүүд байна. Цахилгааны зэс утсанд үүссэн бөмбөлөг нь хүчилтөрөгчийн хангалттай орчинд үүссэн боловч гал түймрийн нөлөөгөөр дамжуулагч зэс утас хайлж бөмбөлөг хэлбэрт орсон нь тухайн дээжид зэсийн исэл үүсэлгүй зөвхөн цэвэр зэс Cu2, цайр Zn, цайрын исэл ZnO (цайрын ислийг дамжуулагчийн тусгаарлагчид ашигладаг болно) байгаагаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл гал түймрийн дараа тухайн дээжид бөмбөлөг үүссэн байна”…/5хх-18-19/ гэх дүгнэлт, 

            -Гамшгийн туршилт шинжилгээний төвийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Баян-Эрдэнийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн ¹9/80 дугаартай дүгнэлт: “Дээрх геологийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан дээжид цэвэр зэс Cu2, цайр Zn, цайрын исэл ZnO илэрсэн байна.

           Шинжилгээний үр дүнгээс харахад 2.1 дугаартай дээжид хүчилтөрөгчийн агууламж 0,53% байгаа нь тухайн зэс утсанд үүссэн бөмбөлөг нь хүчилтөрөгчийн хангалттай орчинд үүссэн бөмбөлөгүүд байна. Цахилгааны зэс утсанд үүссэн бөмбөлөг нь хүчилтөрөгчийн хангалттай орчинд үүссэн боловч гал түймрийн нөлөөгөөр дамжуулагч зэс утас хайлж бөмбөлөг хэлбэрт орсон нь тухайн дээжид зэсийн исэл үүсэлгүй зөвхөн цэвэр зэс Cu2, цайр Zn, цайрын исэл ZnO (цайрын ислийг дамжуулагчийн тусгаарлагчид ашигладаг болно) байгаагаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл гал түймрийн дараа тухайн дээжид бөмбөлөг үүссэн байна. 2.2 дугаартай дээжид хүчилтөрөгчийн агууламж 0,26% байгаа нь хүчилтөрөгчийн хангалтгүй орчинд буюу гал түймэр гарсаны дараа үүссэн байна” …. /5хх-24-25/ гэх дүгнэлт,

             -Гамшгийн туршилт шинжилгээний төвийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Баян-Эрдэнийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн ¹9/79 дугаартай дүгнэлт: “Дээрх геологийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан дээжид зэс, зэсийн исэл, цайр, цайрын исэл илэрсэн байна.

           Шинжилгээний үр дүнгээс харахад 6.1 дугаартай дээжид хүчилтөрөгчийн агууламж 0,33%, 6.2 дугаартай дээжид хүчилтөрөгчийн агууламж 0,26%, 6.3 дугаартай дээжид хүчилтөрөгчийн агууламж 0,21%, 6.4 дугаартай дээжид хүчилтөрөгчийн агууламж 0,22%, 6.5 дугаартай дээжид хүчилтөрөгчийн агууламж 0,23% байгаа нь тухайн зэс утсанд үүссэн бөмбөлөг нь хүчилтөрөгчийн хангалтгүй орчинд үүссэн бөмбөлөгүүд байна. Өөрөөр хэлбэл дээрх цахилгааны утсанд үүссэн бөмбөлөг нь гал түймрийн дараа буюу дөлний нөлөөгөөр цахилгаан дамжуулагчийн тусгаарлагч хайлж улмаар богино холбоо үүссэн эсвэл галын дөлний нөлөөгөөр зэс дамжуулагч хайлж бөмбөлөг хэлбэрт орсон байна”…/5хх-38-39/ гэх дүгнэлт,

            -Гамшгийн туршилт шинжилгээний төвийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Баян-Эрдэнийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн ¹9/76 дугаартай дүгнэлт: “Дээрх геологийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан дээжид цэвэр зэс Cu2, цайр Zn, цайрын исэл ZnO илэрсэн байна.

           Шинжилгээний үр дүнгээс харахад 1.1 дугаартай дээжид хүчилтөрөгчийн агууламж 0,42%, 1.2 дугаартай дээжид хүчилтөрөгчийн агууламж 0,94% байгаа нь тухайн зэс утсанд үүссэн бөмбөлөг нь хүчилтөрөгчийн хангалттай орчинд үүссэн бөмбөлөгүүд боловч гал түймрийн нөлөөгөөр дамжуулагч зэс утас хайлж бөмбөлөг хэлбэрт орсон нь шинжилгээгээр зэсийн исэл илрэлгүй зөвхөн цэвэр зэс Cu2, цайр Zn, цайрын исэл ZnO (цайрын ислийг дамжуулагчийн тусгаарлагчид ашигладаг болно) байгаагаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл гал түймрийн дараа тухайн дээжид бөмбөлөг үүссэн байна.”…/5хх-49-50/ гэх дүгнэлт, 

             -Гамшгийн туршилт шинжилгээний төвийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Баян-Эрдэнийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн ¹9/77 дугаартай дүгнэлт: “Дээрх геологийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан дээжид зэс Cu2, цайр Zn, цайрын исэл ZnO илэрсэн байна.

           Шинжилгээний үр дүнгээс харахад 4.1 дугаартай дээжид хүчилтөрөгчийн агууламж 0,23% байгаа нь тухайн зэс утсанд үүссэн бөмбөлөг нь хүчилтөрөгчийн хангалтгүй орчинд үүссэн бөмбөлөгүүд байна. Өөрөөр хэлбэл дээрх цахилгааны утсанд үүссэн бөмбөлөг нь гал түймрийн дараа буюу дөлний нөлөөгөөр цахилгаан дамжуулагчийн тусгаарлагч хайлж улмаар богино холбоо үүсгэсэн эсвэл галын дөлний нөлөөгөөр зэс дамжуулагч хайлж бөмбөлөг хэлбэрт орсон байна. 0,39%-иас дээш хүчилтөрөгч илэрвэл хангалттай орчин буюу цахилгааны богино холбооноос болж гал гарсан гэж үзнэ” … /5хх-59-60/ гэх дүгнэлт,

              -Гамшгийн туршилт шинжилгээний төвийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Баян-Эрдэнийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн ¹9/75 дугаартай дүгнэлт: “Дээрх геологийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтэд тусгагдсан дээжид цэвэр зэс Cu2, цайр Zn, цайрын исэл ZnO илэрсэн байна.

                Шинжилгээний үр дүнгээс харахад 3.1 дугаартай дээжид хүчилтөрөгчийн агууламж 0,96%, 3.2 дугаартай дээжид хүчилтөрөгчийн агууламж 0,93% байгаа нь тухайн зэс утсанд үүссэн бөмбөлөг нь хүчилтөрөгчийн хангалттай орчинд үүссэн бөмбөлөгүүд байна. Дээрх цахилгааны зэс утсанд үүссэн бөмбөлөг нь хүчилтөрөгчийн хангалттай орчинд үүссэн боловч гал түймрийн нөлөөгөөр дамжуулагч зэс утас хайлж бөмбөлөг хэлбэрт орсон нь тухайн дээжид зэсийн исэл үүсэлгүй цэвэр зэс Cu2, цайр Zn, цайрын исэл ZnO (цайрын ислийг дамжуулагчийн тусгаарлагчид ашигладаг болно) байгаагаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл гал түймрийн дараа тухайн дээжид бөмбөлөг үүссэн байна. Цайрын ислийг дамжуулагчийн тусгаарлагчид ашигладаг болно”…/5хх-70-71/ гэх дүгнэлт,

           -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ц.Болор-Эрдэнийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ¹1714 дугаартай дүгнэлт: “1. Шинжилгээнд ирүүлсэн хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжүүд нь дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн CUPOR маркийн n7516D /20140900000000238/ хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжөөс 2016 оны 3 дугаар сарын 1-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрүүд, CUPOR маркийн n7516D /20140900000000272/ хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжид 2016 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр хүртэлх дүрс бичлэгүүд хуулбарлан хүргүүлэв.

            3. 2016 оны 3 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө 03 цагийн үед “Нарантуул” ОУХТ-ийн торго, бөс барааны хэсэгт гарсан галыг хүн тавьсан дүрс бичлэг байхгүй байна.

            4. Шинжилгээнд ирүүлсэн №1 дугаартай хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн 9 дугаартай камерийн, дэлгэцийн цагаар 2016 оны 3 дугаар сарын 3-ны 04:17:36 секунд, 15 дугаартай камерийн дэлгэцийн цагаар 2016 оны 3 дугаар сарын 3-ны 04:17:36 секундэд дэлгэцийн баруун дээд буланд байрлах гэрлийн орчмоос цахилгааны утастай төстэй зүйл унаж, утас унаснаас хойш галтай зүйл доош унаж байна.

            5. Шинжилгээнд ирүүлсэн №2 дугаартай хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн 6 дугаартай камерийн, дэлгэцийн цагаар 2016 оны 3 дугаар сарын 3-ны 01:13:54 секундэд дэлгэцийн дээд хэсэгт баруунаас зүүн чиглэлтэй хүн явж байгаа, 6 дугаартай камерын дэлгэцийн цагаар 2016 оны 3 дугаар сарын 3-ны 02:00:27 секундэд дэлгэцийн дээд хэсэгт зүүнээс баруун чиглэлтэй хүн явж байна.

            6. Шинжилгээнд ирүүлсэн №1  гэж дугаарласан хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн системийн цаг нь Улаанбаатарын цагаас 00:07:00 минутаар түрүүлж, №2 гэж дугаарласан хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн системийн цаг нь Улаанбаатарын цагаас 00:16:00 минутаар хоцорч байна” …. /5хх-107-117/ гэх дүгнэлт,

           -Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Батхуягийн 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн 1715 дугаартай дүгнэлт: “1. Шинжилгээнд ирүүлсэн “1L03945PAMSF924”, “1L03945PAMKP06K” серийн дугаартай хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжүүдэд асуултад дурдсан цагуудын дүрс бичлэг хадгалагдаж байх тул дүрс бичлэгийн шинжилгээнд тэнцэнэ.

            2. Шинжилгээнд ирүүлсэн 1L03945PAMSF924 серийн дугаартай хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн 24 дугаартай хяналтын камерын дүрс бичлэгт 2016 оны 3 дугаар сарын 2-ны 22:43:14 цагт дэлгэцийн зүүн зах хэсэгт байх хашааны гадна 3 хүн торго, бөс барааны хэсэг рүү чиглэлтэй явж буй дүрс дүрслэгдэж байна. Дээрх цагуудад дүрслэгдсэн хүмүүсийн дүрс нь хэт жижиг хэмжээтэй, дүрс бичлэгийн гэрэлтүүлэггүй хэсэгт дүрслэгдсэн зэргээс өмссөн хувцас биеийн ерөнхий байдал, зүс царай зэргийг тодруулах боломжгүй байна.

            3. Шинжилгээнд ирүүлсэн  1L03945PAMSF924 серийн дугаартай хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн 27-р камерт: 2016 оны 3 дугаар сарын 2-ны 23:32:36 секундэд дэлгэцийн баруун доод хэсэгт байрлах хашаанаас өнгө тодорхойгүй Тоёота приус NHW20 маркийн авто машин гарч жижүүрийн байрны хажуугийн төв хаалгаар гарч байгаа дүрс дүрслэгдсэн байна.

            4. Шинжилгээнд ирүүлсэн 1L03945PAMSF924 серийн дугаартай хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжийн 24-р камерт 2016.03.02-ны 22:41:30 секундэд дүрслэгдсэн хүн, 2016 оны 3 дугаар сарын 2-ны 22:43:14 цагт дүрслэгдсэн 3 хүний үйл хөдлөлийг удаашруулан шинжилж үзэхэд тамхи татах, гал асаах, гэрэл гаргах, эд зүйл хаях, цахилгааны утсаар оролдох зэрэг гал тавьсан байж болох сэжигтэй үйл хөдлөл хийгээгүй байна.

            5. Шинжилгээнд ирүүлсэн 1L03945PAMKP06K серийн дугаартай хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжид нийт 31 байрлалын хяналтын камераас “Нарантуул” ОУХТ-ийн бөс барааны хэсэг рүү чиглэлтэй хяналтын камер байхгүй байна.

            6. Шинжилгээнд ирүүлсэн 1L03945PAMKP06K  сериал дугаартай дүрс бичлэгийн төхөөрөмжийн 20, 22, 23, 24, 27, 30 дугаартай камеруудын 2016 оны 2 дугаар сарын 20-ны 06:00 цагаас 2016.03.03-ны 12:40 цаг хүртэлх нийт 2,13ТВ хэмжээтэй дүрс бичлэгийн файл, 1L03945PAMSF924 сериал дугаартай дүрс бичлэгийн төхөөрөмжийн 21, 22, 24, 25, 27, 30 дугаартай камеруудын 2016 оны 2 дугаар сарын 20-ны 06:00 цагаас 2016 оны 3 дугаар сарын 3-ны 12:40 цаг хүртэлх нийт 2,485 ТВ хэмжээтэй тус тус дүрс бичлэгийн файлыг хөрвүүлэн авч хатуу дискэнд хуулбарлан хүргүүлэв”... /5хх-120-149/ гэх дүгнэлт,

         -Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн шинжээч П.Мөнхбат, П.Соронзонболд нарын 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн ¹257/613 дугаартай галын дүгнэлт:  “1-р хэргийн хавтас: 30 дугаар хуудас ар тал иргэн Ц.Батхуягын тайлбар, сэжигтэн Э.Бямбаа, Ж.Даваасүрэн, Б.Отгонбаяр, Г.Балдан, Б.Баянжаргал нарын өгсөн тайлбар, 2-р хэргийн хавтасны 239 дүгээр хуудас Геологийн төв лабораторийн шинжилгээний дүн: Захиалгын дугаар: МИН 2016/0064 Дүгнэлтэд шинжилгээнд хүргүүлсэн 5,2 дугаартай цахилгааны утсанд /Cu2, Zn, ZnO, Cu2O/ гэх бодис илэрч хүчилтөрөгчийн агууламж 1,34% хүчилтөрөгчийн хангалттай орчинд үүссэн байх ба зэсийн исэл илэрсэн байна. Мөн 244 дүгээр хуудас Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт шинжилгээний төвийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Баян-Эрдэнийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн ¹9/78 дугаартай Шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн ¹1714 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэн Дээрх шинжилгээний дүн, хэргийн газрын үзлэг, гал түймрийн шаталт, тархан дэлгэрэлт, тайлбар зэргээс гарсан гал түймрийн шалтгаан нь цахилгааны дамжуулагчид хүчилтөрөгч гал түймэр гарахаас өмнө үүсэн байх ба “Нарантуул” олон улсын худалдааны төвийн хашаан дотор байрлах гадна саравчны торго, бөс барааны захын /ертөнцийн зүгээр/ баруун талын 2 дахь баганаар дамнуулан татсан гэрэлтүүлгийн цахилгаан дамжуулагч утсанд масс үүссэний улмаас богино холболт үүсэж гал түймэр гарсан байх ба цахилгаан дамжуулагчийн гадна бүрээс шатаж, шатах материал дээр унаж /уг хэсгийг галын голомт гэж тогтоов/ гал түймэр гарах тархан дэлгэрэх нөхцөл бүрдсэн байна.

            Цахилгаан тоног төхөөрөмжийн байгууламжийн дүрэм БД 43-101-03 бүлэг 1.3.2, 1.3.3-д заасан Дамжуулах утасны огтлолыг халалтаар сонгох, 2.1. Цахилгаан дамжуулах утас 2.1.4, 2.1.8, 6. Цахилгаан гэрэлтүүлэг ба тусгай зориулалтын цахилгаан тоног төхөөрөмж 6.1.7, 6.1.8-д заасныг, МУ-ын “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуй, цахилгааны, галын аюулгүй байдал. Ерөнхий шаардлага” MNS 5390:2004 стандартын 5.1, 5.3, 5.4, 5.5, 5.6, 5.7  дахь хэсэг, 6-д заасан заалтуудыг мөрдөөгүй байна.

            2 дугаар хэргийн хавтас: хэргийн газрын үзлэгээр хураан авч шинжилгээнд хүргүүлсэн цахилгаан дамжуулах утаснуудад үүссэн бөмбөлөгүүдэд хийсэн геологийн төв лабораторийн дүгнэлт, Гамшиг судлалын хүрээлэнгийн Гамшгийн туршилт шинжилгээний төвийн дарга, онцгой байдлын дэд хурандаа Д.Баян-Эрдэнийн 2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн ¹9/75, ¹9/76, ¹9/80, 2016 оны 4 дүгээр сарын   12-ны өдрийн ¹9/82, ¹9/83 дугаартай дүгнэлтүүдэд тусгагдсан хэргийн газраас бэхжүүлэн авсан бөмбөлөг үүссэн зэс голчтой утаснуудад хүчилтөрөгчийн хэмжээ 0.39%-иас их байгаа боловч зэсийн исэл /Cu2O/ илрээгүй байх тул гал түймэр анх үүсвэрлэн гарснаас хойш үүссэн богино холбоонууд байна.

            -Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /1хх-6-8/,

            -Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-9/,

            -Хураан авсан хяналтын дүрс бичлэгийн төхөөрөмжинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх- 10-12/,

            -Эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1хх-13-14/,

            -Гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх-15-16/,

            -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-17-19/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-20-24/,

            -Хэрэг учралын газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-25-26/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-27-28/,

            -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-29-36/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-37-45/,

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-46-54/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-55-73/,

            -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-74-78/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-79-86/,

            -Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-87-93/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-94-108/,

            -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-109-112/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-113-122/,

            -Хэсэгчилсэн үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-123-140/,

            -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-141-143/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-144-159/,

            -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-160-165/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-166-180/,

            -Хэрэг учралын газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-181-189/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-190-231/,

            -Хэрэг учралын газарт давтан үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-232-237/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-238-243/,

            -Гал түймэрт өртсөн объектыг буулгасан тухай тэмдэглэл /1хх-244-246/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /1хх-247-251/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-1-27/,

            -Хэргийн газарт 3 дахь удаа давтан үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-28-32/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-33-38/,

            -Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-39-42/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-43-69/,

            -Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-70-73/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-74-98/,

            -Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-99-105/,

            -Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-115-116/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-117-123/, 

            -Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-124-126/,

            -Гэрэл зургийн үзүүлэлт /2хх-127-152/,

            -Хэргийн газарт хэсэгчилсэн үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-154-158/,

            -Хэргийн газарт хэсэгчилсэн үзлэг хийсэн тэмдэглэл /2хх-154-158/ гэх зэрэг тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Амгаланбаатар, Б.Отгонбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт,

          шүүгдэгч Ж.Пүрэв-Очир, Ч.Энхбаяр, С.Ганбат, Д.Цогтбаатар, Ц.Батхуяг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ш.Амгаланбаатар, Б.Отгонбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт заасан галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн,

шүүгдэгч Ж.Пүрэв-Очир, Ч.Энхбаяр, С.Ганбат, Д.Цогтбаатар, Ц.Батхуяг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээсэн этгээд уг үүрэгтээ хайнга хандсаны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Шүүхээс шүүгдэгч Ш.Амгаланбаатар, Б.Отгонбаяр, Ж.Пүрэв-Очир, Ч.Энхбаяр, С.Ганбат, Д.Цогтбаатар, Ц.Батхуяг нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов. Харин шүүгдэгч нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Шүүгдэгч Ш.Амгаланбаатар нь 2003 оны 5 дугаар сарын 30-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 7 дугаар сарын 4-нд өршөөлөөр суллагдсан,

Шүүгдэгч Д.Цогтбаатар нь 2006 оны 5 дугаар сарын 10-ний өдрийн Архангай аймгийн Сум дундын шүүхийн 80 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 200 цаг албадан ажил хийлгэх ялаар, 2006 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Булган аймгийн Сум дундын шүүхийн  ¹135 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2008 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн ¹6 дугаартай Ерөнхий шүүгчийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллах захирамжаар 7 сар 6 хоногийн өмнө тэнсэн суллагдаж байсан байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч Ш.Амгаланбаатар, Д.Цогтбаатар нарыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх үзэв.

Нэр бүхий 101 хохирогч болон иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

            Шүүгдэгч Ш.Амгаланбаатар, Б.Отгонбаяр, Ж.Пүрэв-Очир, Ч.Энхбаяр, С.Ганбат, Д.Цогтбаатар, Ц.Батхуяг нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан гэмт хэргийн улмаас төлөх төлбөргүй байх тул тэдэнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.Амгаланбаатар, Б.Отгонбаяр, Ж.Пүрэв-Очир, Ч.Энхбаяр, С.Ганбат, Д.Цогтбаатар, Ц.Батхуяг нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлж авсан фото зураг, камерын бичлэгийг хуулбарласан сиди, дивиди нийт 43 ширхэг, камерын хяналтын бичлэгийг хуулбарласан Z305KFE8, Z305KAH5, Z305KK9M, Z305GJ5G сериал дугаартай 4000 GB багтаамжтай 4 ширхэг хатуу диск, 84UPTF90T1ZB сериал дугаартай Toshiba маркийн 500 GB багтаамжтай 1 ширхэг зөөврийн хард зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэлээ.

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Тайжууд овогт Шаарийбуугийн Амгаланбаатар, Шарнууд овогт Будын Отгонбаяр нарыг аж ахуйн нэгж, байгууллагад галын аюулгүй байдлыг хангуулах үүрэг хүлээсэн этгээд галын аюулгүй байдлын хууль тогтоомж зөрчсөний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Монгол овогт Жадамбын Пүрэв-Очир, Ханд овогт Чимэдрэгзэнгийн Энхбаяр, Боржгон овгийн Сундуйн Ганбат, Өөлд овгийн Доржийн Цогтбаатар, Шавь овогт Цэрэнсангийн Батхуяг нарыг хууль болон гэрээгээр бусдын эд хөрөнгийг хамгаалах үүрэг хүлээсэн этгээд уг үүрэгтээ хайнга хандсаны улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Ш.Амгаланбаатар, Б.Отгонбаяр нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 189 дүгээр зүйлийн 189.2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Ж.Пүрэв-Очир, Ч.Энхбаяр, С.Ганбат, Д.Цогтбаатар, Ц.Батхуяг нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэгт зааснаар тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ш.Амгаланбаатар, Б.Отгонбаяр нарт тус бүрт оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг, Ж.Пүрэв-Очир, Ч.Энхбаяр, С.Ганбат, Д.Цогтбаатар, Ц.Батхуяг нарт тус бүрт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хэргийн газрын үзлэгийн явцад бэхжүүлж авсан фото зураг, камерын бичлэгийг хуулбарласан сиди, дивиди нийт 43 ширхэг, камерын хяналтын бичлэгийг хуулбарласан Z305KFE8, Z305KAH5, Z305KK9M, Z305GJ5G сериал дугаартай 4000 GB багтаамжтай 4 ширхэг хатуу диск, 84UPTF90T1ZB сериал дугаартай Toshiba маркийн 500 GB багтаамжтай 1 ширхэг зөөврийн хард зэргийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээсүгэй.

5. Ш.Амгаланбаатар, Б.Отгонбаяр, Ж.Пүрэв-Очир, Ч.Энхбаяр, С.Ганбат, Д.Цогтбаатар, Ц.Батхуяг нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Ш.Амгаланбаатар, Б.Отгонбаяр нарт тус бүрт оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хугацаагаар хорих ялыг, биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, тус бүрийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзахаар,

Ж.Пүрэв-Очир, Ч.Энхбаяр, С.Ганбат, Д.Цогтбаатар, Ц.Батхуяг нарт тус бүрт оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хүн тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэдэнд хяналт тавихыг Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн хэлтсүүдэд даалгасугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Ш.Амгаланбаатар, Б.Отгонбаяр, Ж.Пүрэв-Очир, Ч.Энхбаяр, С.Ганбат, Д.Цогтбаатар, Ц.Батхуяг нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч нар, тэдний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.        

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ш.Амгаланбаатар, Б.Отгонбаяр, Ж.Пүрэв-Очир, Ч.Энхбаяр, С.Ганбат, Д.Цогтбаатар, Ц.Батхуяг нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       ДАРГАЛАГЧ,                           Э.ЧИНГИС

                                ШҮҮГЧ