| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2023/0172/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/185 |
| Огноо | 2023-12-01 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Аянагүл |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/185
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
Улсын яллагч Д.Аянагүл,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх, А.Ганзориг,
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Аянагүлийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 141 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох эрүүгийн 2307000460210 дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЗ/352 дугаар захирамжаар прокурорт буцаасан,
Мөн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 182 дугаартай хялбаршуулсан журмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2307000460210 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЗ/429 дугаар захирамжаар ердийн журмаар хянан шийдвэрлэхээр тогтоож хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* суманд төрсөн, 50 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт *******,*******,******* тоотод оршин суух хаягтай,
урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/489 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн,
мөн шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 6 сарын хугцаагаар хорих ял оногдуулж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 2022/ШЦТ/489 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн ялыг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
******* овогт *******ын ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Б.******* нь фейсбүүк цахим хэрэгсэл ашиглан, амралтын газар ажиллуулдаггүй атлаа “*******” амралтын газарт захиалга авч эхэллээ” гэх зарыг фейсбүүкт байршуулж, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Ч.*******аас “урьдчилгаа мөнгө яаралтай шилжүүл” хэмээн 185,000 төгрөгийг иргэн Б.ээс дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;
Улсын яллагчийн зүгээс: Хохирогч н.*******ын мэдүүлэг /хх-12-14/, насанд хүрээгүй гэрч н.ын мэдүүлэг /хх-27-28/, Банкны лавлагаа /хх-67-69/, гэрч н.ын мэдүүлэг /хх-30/, гэрч Б.ийн мэдүүлэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батмөнхийн зүгээс: *******ын дансны хуулга, банкнаас авсан дансны хуулга, Хаан банкны тодорхойлолт зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзориг нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.
Шүүгдэгч Б.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...2023 01 дүгээр сарын 20-ны өдөр н.аас 135.000 төгрөг Атм-ээс мөнгө авсан...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд Б.*******т холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.******* нь Амралтын газар жуулчны баазын нэгдсэн грүпт “фейсбүүк” цахим хэрэгсэл ашиглан, амралтын газар ажиллуулдаггүй атлаа “*******” амралтын газарт захиалга авч эхэллээ” гэх зарыг зурагтай байршуулж, 2023 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хохирогч Ч.*******аас “урьдчилгаа мөнгө яаралтай шилжүүл” хэмээн 185,000 төгрөгийг иргэн Б.ээс дансаар шилжүүлэн авч залилсан болох нь:
/хх-16-17 дугаар тал/
/хх-19-21, 24-25 дугаар тал/
/хх-37, 207-208 дугаар тал/
/хх-50-57, 59-65 дугаар тал/
/хх-67-77 дугаар тал/
/хх-79-82 дугаар тал/
/хх-84-89 дүгээр тал/
/хх-39 дүгээр тал/
Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар
Улсын яллагч “...Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүхийн шатанд шинжлэн судалсан нотлох баримт, насанд хүрээгүй гэрч н.ын мэдүүлэг, хохирогч н., н.*******ын мэдүүлэг, гэрч Б.ийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.******* нь зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим орчинд амралтын газрын үйл ажиллагаа явуулдаг гэж зар тавьж бусдаас мөнгө залилсан буюу 185.000 төгрөг залилж уг мөнгийг н.ын эзэмшлийн хаан банкны дугаар дансаар дамжуулж авсан нөхцөл байдал тогтоогддог. Энэхүү үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна гэж үзэж байна. Энэ төрлийн гэмт хэргийг үйлдсэн тохиолдолд торгуулийн ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, хорих ялын төрлүүдтэй байдаг. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн шинж чанар, хувийн байдал, учирсан хор уршгийн шинж чанараар хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэх ёстой байдаг. Шүүгдэгч Ө.*******ын хувьд өмнө энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож эхний удаа шүүх түүнд боломж олгож 1 сарын хугацаатай тэнсэх ял авч байсан. Дараа нь 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр мөн адил дээрх зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээхдээ 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өмнө тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож нийтдээ 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэж байсан. Үүнээс дүгнэхэд шүүгдэгчид ялын төрөл хэмжээний хувьд хорих ял оногдуулах нь үндэслэлтэй байна гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 7 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын дүгнэлттэй холбогдуулаад шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүнд 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд нийт 3 сар 2 хоногийн хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байна гэж үзэж байна. Шүүгдэгч оногдуулсан 7 сарын хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1.2 дах хэсэгт заасны дагуу өмнө эдэлж дуусаагүй байгаа ялуудыг нэмж нэгтгэн нийт 8 сар 24 хоногийн хугацаанд хорих ял оногдуулах дүгнэлтийг тус тус гаргаж байна” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батмөнх: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргаагүй, хийсэн хэгээ хүлээн зөвшөөрч байгаа. Гэмт хэргээс учирсан хохирлыг нөхөн төлсөн. Нөхөн төлсөн баримт нь хавтас хэргийн 26 дугаар хуудсанд хавсаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, үйлдсэн хүний хувийн байдал, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзаж үзнэ гэж заасан байдаг. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг дордуулахгүйн тулд торгох ялын санал гаргах гэж байна. Утасны хохирлын хэмжээ бага, учирсан хохирлыг нөхөн төлсөн учраас эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2.000.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж өгнө үү...” гэх,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ганзориг: “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан байдаг. Цээрлүүлэх асуудлын хувьд шүүгдэгч Б.******* нь өөрөө цээрлүүлэгдээд явж байгаа. Зөрчигдсөн эрхийг сэргээх хохиролтой холбоотойгоор яривал учирсан хохирлыг нөхөн төлсөн мөн тэр утгаараа эрүүгийн хариуцлагын зорилго утгаар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хууль эрх зүйн зөвлөгөө өгч дахин гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлж ажиллаж байгаа, торгох ялын асуудлын хувьд манай өмгөөлөгч хэлсэн шүүх ялтны хөрөнгө цалин, хөлс олох орлогыг харгалзан үзэж торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд заасны дагуу 3 жил хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр хуульчилсан байдаг. Иймээс шинээр гаргаж өгсөн нотлох баримтыг яагаад тодотгож ярьж байна вэ гэхээр биеийн байцаалтдаа ажилгүй гэсэн байгаа, Б.*******ын аавтай уулзаад ярилцахаар өөрийг нь дагаж ажилладаг тухайн ажлын газар нь бүртгэлгүй байгаа учраас ажилгүй гэдэг утгаараа тодорхойлогдоод байгаа юм. Торгох ялын асуудлын хувьд манай өмгөөлөгч хэлсэн Хөлсийг нь тухайн байгууллагаас өөрийн дансаар шилжүүлж цалин, хөлс өгдөг. Шилжүүлсэн мөнгөө аавтайгаа ярилцаад хохирлыг аав нь төлсөн бөгөөд хүүхдийнхээ 5.000.000 төгрөгийг буцаагаад байршуулсан байгаа юм. Өөрөөр хэлбэл торгуулаа төлөх чадвартай гэдэг утгаараа хэлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9. дүгээр зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан журмаар нэгтгэх эсвэл тусад нь эдлүүлэхийг шийдвэрлэх талаар хуульчилсан байдаг. Иймээс шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 5 хоног үүнийг шийтгэх тогтоолоор оногдуулах торгох ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна. Мөн үүн дээр шийтгэгдэж байгаа асуудлын хувьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэхэд тэрнээс өмнө үйлдэгдсэн байсан. Тухайн үед энэ хүүхдээс мөрдөгч нь асуугаад эсвэл өөрөө хэргээ илчлээд хэлсэн байсан бол эрх зүйн байдал нь одоо ингэж дордохгүйгээр нэгтгэх бүрэн бололцоо боломж байсан. Эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс гэмт хэрэг үйлдэгдсэн шинж чанар, хохирлын хор уршгийн хэмжээ, зэргийг харгалзан үзээд торгох ялаар шийтгүүлэх тус тус саналтай байна. Иймээс шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй ял буюу одоо оногдуулах торгох ялыг тус тусад нь эдлүүлэх саналтай байна...” гэх дүгнэлт, тайлбарыг тус тус гаргав.
Шүүгдэгч Б.*******ыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбар зэргийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ч.*******т 185,000 төгрөгийн хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчид 185,000 төгрөгийг төлсөн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ
Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд /хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, шүүгдэгчийн зүгээс тухайн үйл явдал, санаа зорилго, үйлдэлдээ хандаж байгаа хандлага/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэв.
Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,
Учирсан хохиролд: хохирол, хор уршигт хандаж буй хандлага,
Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа байдал зэргийг харгалзсан.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Иймд шүүх шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Түүнчлэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/489 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн,
мөн шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 6 сарын хугцаагаар хорих ял оногдуулж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрийн 2022/ШЦТ/489 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн ялыг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийдвэрлэжээ.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж зааснаар Шүүгдэгч Б.*******т хорих ял оногдуулсан шийдвэр, энэ гэмт хэрэгт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.3 дүгээр зүйлийн 1-д “Прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай даруй танилцаж, дараахь нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг хянана:” мөн 1.1-т “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх” хянахаар хуульд заасан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.*******ын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр гэрчээр, 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр яллагдагчаар өгсөн “...намайг яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би уг хэргийг үйлдээгүй, э миний утасны сим картыг өөрийнхөө утсанд хийж фейсбүүкийг оруулж ашиглан дээрх хэргийг үйлдсэн. Надад ямар ч хамааралгүй би анх гэрчийн мэдүүлэг өгөхдөө бүгдийг үнэн зөвөөр хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-37, 24-25 дугаар тал/, мөн шүүгдэгчийн өмгөөлөгч М.Батмөнх нь тус шүүхийн шүүгчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 2023/ЦХШЗ/34 дугаар яллагдагчийг цагдан хорьж, цагдан хорих байрыг шилжүүлэх тухай захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргасан байхад хяналгүй “Хялбаршуулсан” журмаар тогтоол үйлдэж яллах дүгнэлт үйлдсэнийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзэн хуулийн 6-д “Шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах, эсхүл буцаахгүйгээр ердийн журмаар шийдвэрлэнэ.” гэж зааснаар хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэсэнийг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудлаар:
Энэ хэрэгт шүүгдэгч Х.Сэлэнгэ нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл ирээгүй, цагдан хоригдсон 93 хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдыг хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж мөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т 720 /долоон зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 2023/ШЦТ/111 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/489 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн ялыг хүчингүй болгож, 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу 1 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ялыг шүүгдэгч Б.*******ыг биеэр эдэлж дууссаны дараа нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******ын цагдан хоригдсон 93 /ерэн гурав/ хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч нь эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ