Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/19

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Эликай,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307002840344 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, дүүгийн хамт ******* тоотод оршин суух,

Урьд Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 5 хоногийн хугацаагаар хорих ялаар,

Урьд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан

******* овогт *******ийн ******* /РД:*******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч А.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******,******* тоот гэрийн гаднаас иргэн М.гийн өмчлөлийн 780,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси А14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.******* нь 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******,******* тоот гэрийн гаднаас иргэн М.гийн өмчлөлийн 780,000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси А14 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээж авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 5 дахь хуудас),

хохирогч М.гийн өгсөн: “ 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн үед ******* тоот гэртээ нөхөр ирсэн. 19 цагийн үед манай нөхөр ыд ороод ирье гээд явсан. Гэртээ ирэхгүй байхаар нь би араас нь орсон чинь , , , манай нөхөр нар архи ууж байсан. Би хэд архийг нь ууж дуусгаад нөхөртэйгөө гэртээ орох гээд гудамжинд явж байсан чинь *******, , нартай таарсан. Манай нөхөр гэрт орох уу гэж хэлсэн чинь за гээд манай гэрт орсон. Тэгсэн чинь чи *******тай хамт дэлгүүр яваад архи аваад ирээч гэж хэлсэн. Би *******ын хамт 23 цагийн үед явсан. Тэгээд бид хоёр дэлгүүрээс Quali нэртэй 0.75 литрийн 2 архи аваад гэр рүүгээ явж байхдаа гар утасныхаа гэрлийг тусгаж байсан. Гэрийнхээ гадаа ирээд дотор муухай оргиод байхаар нь *******ыг орж бай гээд хэлсэн чинь ******* гэр рүү орсон. Би бөөлжиж байсан чинь гарч ирээд зүгээр үү гээд асуухаар нь би зүгээр гэж хэлсэн. Миний хажууд байсан гар утсыг аваад гэр рүү орсон. Би нэлээн байж байгаад ороход манай нөхөр, , *******, /хэзээ орж ирснийг мэдэхгүй/ нар архи уугаад сууж байхаар нь гар утсаа яалаа гээд асуусан. мэдэхгүй гээд хэлсэн. ******* ыг чи утсыг нь гаргаад өгөөч гээд хэлсэн чинь би утсыг нь аваагүй гэж хэлсэн. Би нөхрийнхөө гар утсаар залгатал дуудаад байгаа боловч авахгүй байсан. Удалгүй *******, нар үлдсэн 1 шил архийг аваад гараад явсан. манай гэрт газраар унтсан. Өглөө босоод гэрээс гарсан чинь миний гар утасны кейс гэрийн гадаа байж байсан. Би нэлээн согтуу байсан. Гэрээс гарч ирсэн санагдаад байна. Самсунг Галакси А14 маркийн хар өнгийн утас. Сайн электроникоос 789,900 төгрөгөөр авсан. Имей1:351429920536485, Имей2:352148600536487 гэсэн дугаартай...” гэх мэдүүлэг /хавтас хэргийн 6 дугаар хуудас/,

-“Мобиком Корпораци” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 4/8091 дугаартай албан бичиг, хавсралт “85206220 Чойжилжав , ” гэх мэдээлэл /хавтас хэргийн 32-33 дугаар хуудас/,

-гэрч Ч.ийн “...2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 15 цагийн үед гэрээсээ гараад хадам ээжийнхээ гэр рүү явж байсан чинь 3 дугаар байрны урд манай нөхрийн төрсөн дүү А.******* тараад Самсунг А-14 гар утас байна. д байгаа 50,000 мянган төгрөгт тавьсан юм гэхээр нь би юун утас юм бэ гээд асуусан чинь би хүнээс худалдаж авсан гэсэн. д очоод танихгүй хүүхэнтэй ******* уулзаад ах нь тавьсан гар утсаа авъя гэсэн чинь 50,000 мянган төгрөг болсон гэхээр би картаа уншуулаад хар өнгөтэй Самсунг А14 маркийн гар утас авсан. Гэртээ ирээд асаасан чинь кодтой байхаар нь буцааж унтраагаад далд хийсэн. 4 хоногийн дараа Улаанбаатар хот явах ажил гарахаар нь гар утсаны код гаргах газар очиж 40,000 мянган төгрөгөөр гаргуулсан. Тэгээд би ирээд энэ хэний гар утас бэ кодтой юм байна лээ янз янзын юм болох юм бол би хэлдэг газар нь хэлнэ шүү гэж *******т хэлсэн чинь асуудал байхгүй гэсэн...” гэсэн мэдүүлэг / хавтас хэргийн 9 дүгээр хуудас/,

-гэрч Т.ын “...2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 02 цагийн үед гаднаас халамцуу танихгүй хүн орж ирсэн. Хоолоо идэж дуусгаад архиа задалж ууж байхаар нь та тооцоогоо хийх үү гээд асуусан чинь мөигө байхгүй түр гар утас авчих гэсэн. Би болохгүй гэсэн чинь маргааш ирээд авна гээд гуйгаад байхаар нь хар өнгийн гар утсыг нь түр 45,000 төгрөгийн тооцоонд авсан. Би кодоо хийгээд өгөөч гэсэн чинь ах нь мэдэхгүй манай хүүхдийн гар утас гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг / хавтас хэргийн 16 дугаар хуудас/,

-гэрч Д.ы “... эхнэрээ дэлгүүр яваад архи аваад ир гэж
хэлсэн. *******тай хамт явъя гээд дагуулаад явсан. Удалгүй гаднаас ******* уутанд хийчихсэн 2 шил 0.75 литрийн архи гаргаж ирсэн. яасан бэ гэхэд гадаа байгаа гэхээр нь гийн хажууд очоод зүгээр үү гэсэн чинь зүгээр гэхээр нь дагуулаад гэрт орж ирсэн. Бид хэд архиа уугаад юм ярьж байсан чинь би утсаа яалаа гээд асуухаар нь би мэдэхгүй гэж хэлсэн. гийн утсыг аваад залгасан чинь дуудаад байсан. унтлаа зайл гэхээр нь ******* бид хоёр гараад гэр рүүгээ ирсэн. Би гэрээс гараад гийн хажууд очиход утас байгаагүй...” гэсэн мэдүүлэг / хавтас хэргийн 19-20 дугаар хуудас/,

-“Хөрөнгө Эстимейт” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн №01/05 дугаартай “...780,000 төгрөг...” гэсэн хөрөнгийн үнэлгээний дүгнэлт /хавтас хэргийн 29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч А.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч М. нь учирсан хохирлоо биет байдлаар нь буцаан авсан бөгөөд цаашид гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн тул байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******ыг 360 /гурван зуун жар/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

            3. Нийтэд тустай ажил хийлгэх ялыг Налайх дүүрэг дэх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс биелүүлсүгэй.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг А.*******т сануулсугай.

            5. Шүүгдэгч А.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт иргэний бичиг баримт ирүүлээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Эрдэнэболдод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                      П.БАЯСГАЛАН