| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Сувд-эрдэнэ |
| Хэргийн индекс | 163/2022/00175/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/218 |
| Огноо | 2023-12-01 |
| Зүйл хэсэг | 108.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/218
2023 12 01 2023/ШЦТ/218
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж, Ерөнхий шүүгч Э.Энэрэл, шүүгч С.Ёндонсамбуу нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,
улсын яллагч Э.Гантулга,
иргэдийн төлөөлөгч Б.Батцогоо,
амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Баярмагнай,
түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгалмаа, Р.Цэрэнханд, Д.Оюун-Эрдэнэ, Б.Тулга,
шүүгдэгч *******,*******,******* нарыг оролцуулан Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******,*******,******* нарт холбогдох эрүүгийн 2315000000101 дугаартай, 163/2022/00175/Э индекстэй хэргийг 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* овогтой Батжаргалын Адарсүрэн,******* аймгийн ******* суманд 1995 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн,******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, Цац согоот гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, 28 настай, эрэгтэй,
-урьд******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 179 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил, 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан /*******/.
Монгол Улсын иргэн, ******* овогт Далхаасүрэнгийн Дамдинсугар, ******* аймгийн Дэлгэр суманд 1996 оны 05 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн Бумбат гэх газарт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, 28 настай, эрэгтэй,
-урьд сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар,
- Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоолоор 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан, /РД*******/.
Монгол Улсын иргэн, овогт Мягмарын Балжинням, аймгийн Алдархаан суманд 1991 оны 12 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, Булган аймгийн Бугат сумын Даваат булаг 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг, 32 настай, эрэгтэй, урьд ял шийтгэлгүй, //,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *******,*******,******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Орхон аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газрын таксины зогсоолоос 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр такси үйлчилгээнд явж байсан Б.ийг хөлсөлж улмаар Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “” гэх газарт очиж, Б.ийн хоолойг олсоор боон алж, түүний эзэмшлийн загварын тээврийн хэрэгслийн арын багажинд 2 гарыг нь хүлж, аманд нь алчуур хийж үлдээсэн,
Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн Орхон аймгийн сумын багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр такси үйлчилгээнд явж байсан Д.Баярмагнайг хөлсөлж улмаар******* аймгийн Өлзийт сум орох хүртэлх зам болох Булган аймгийн Бугат сумын нутаг “Тал булаг” гэх газарт автомашин, 290.000 төгрөгийг тус тус дээрэмдэж, уг үйлдлийг гүйцэлдүүлэхийн тулд хүч хэрэглэн бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулж, гарыг нь хүлж, аманд нь алчуур хийж тээврийн хэрэгслийн багажинд авч явж бусдаас тусламж эрэх боломжийг хязгаарласан,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс Налайх дүүрэг рүү хохирогч Н.н тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ авч хүргүүлэхдээ хохирогч Н.н эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг “би тус цэргийн ангид ажилладаг, таны гар утсаар зураг дараад ангийн даргадаа үзүүлнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч залилсан,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 13 дугаар гудамжны 259 тоотод оршин суух иргэн Э.ы эзэмшлийн загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ./ Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2315000000101 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч *******,*******,******* нар нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн Орхон аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газрын таксины зогсоолоос 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр такси үйлчилгээнд явж байсан Б.ийг хөлсөлж улмаар Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “” гэх газарт очиж, Б.ийн хоолойг олсоор боон амьсгал бүтээлтэд оруулж алж, түүний эзэмшлийн загварын тээврийн хэрэгслийн арын багажинд 2 гарыг нь хүлж, аманд нь алчуур хийж үлдээсэн,
Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн Орхон аймгийн сумын багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр такси үйлчилгээнд явж байсан Д.Баярмагнайг хөлсөлж улмаар******* аймгийн Өлзийт сум орох хүртэлх зам болох Булган аймгийн Бугат сумын нутаг “Тал булаг” гэх газарт автомашин, 290.000 төгрөгийг тус тус дээрэмдэж, уг үйлдлийг гүйцэлдүүлэхийн тулд хүч хэрэглэн бие эрх чөлөөнд нь халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатайгаар учруулж, гарыг нь хүлж, аманд нь алчуур хийж тээврийн хэрэгслийн багажинд авч явж бусдаас тусламж эрэх боломжийг хязгаарласан,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс Налайх дүүрэг рүү хохирогч Н.н тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ авч хүргүүлэхдээ хохирогч Н.н эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг “би тус цэргийн ангид ажилладаг, таны гар утсаар зураг дараад ангийн даргадаа үзүүлнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч залилсан,
Шүүгдэгч ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 13 дугаар гудамжны 259 тоотод оршин суух иргэн Э.ы эзэмшлийн загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.500,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2 дахь, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тус тус тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь:
1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******гийн өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бид гурав Эрдэнэт хотод архи ууцгааж байгаад такси бариад гарсан. Уг таксыг******* очиж авчирсан. Явж байгаад Уушийн гарам гэх газарт машины батерей нураад айлын гадаа очсон. Айлд очоод би жолоочийг машинаас гаргаж ирээд машин чинь болохоо байлаа гэж хэлээд үзүүлтэл машинаа асааж чадаагүй. Жолооч машинаас бууж ирээд айлаас тусламж дуудаж орилсон. Тэр айлаас хоёр ах эгч хоёр гарч ирээд айлын гадаа ирээд зодолдоод маргалдаад байх юм, юу болоод байгаа юм, битгий зодолдоод бай гэж хэлсэн. Тэгэхэд*******,******* бид гурав гурвуулаа барьж байсан. Бид гурав амь хохирогчийг машин руу оруулахаар ноцолдсон. Харин******* болохоор айлын хүмүүст манай аав байгаа юм, согтохоороо ингээд байдаг юм гэж хэлсэн. Тэр айлын ах, эгч хоёр гэртээ орсон. Ноцолдож байгаад амь хохирогчийг машин руу оруулчихаад аккуммуляторыг цэнэглээдхэе гээд айл руу яваад орсон. Тэгэхэд тэр айлын хүмүүс манайх цэнэг муутай байна, ямар ч байсан аккуммулятораа аваад ир, уяад өгье гэж хэлэхээр нь машинаас очиж аккумуляторыг нь аваад айл руу оруулж өгөөд цэнэглүүлсэн. Тэгээд буцаж гараад иртэл*******,******* хоёр урд суудал дээрээс хохирогчийн хоолойг боочихсон байсан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хүний алтан амь эрсдсэн. Уучлаарай гэж хохирогч нараас хүсмээр байна. Би амь хохирогчийг цохисон гэх мэдүүлэг,
2.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ын өгсөн: Мэдүүлэг өгнө. Би ийм хэрэг хийсэндээ их гэмшиж байна. 2023 оны 03 дугаар сарын 21-ний үед Адарсүрэн манай гэрт ирсэн. Гэхдээ манайд ирээд өөрийн нэрээ Адъяасүрэн гэж танилцуулсан. Манайд ирээд 7-8 хоног болоод аймаг хүргээд өг гэхээр нь явсан. 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Балжиннямын гэрт очоод Балжиннямыг аваад Эрдэнэт хот руу орж архи уусан. Тэгээд байж байтал Адарсүрэн нэг тийшээ юманд яваад ирье гээд такси бариад явсан. Уг таксинд Балжинням бид хоёр суугаад явсан. Явсаар байгаад айлын гадаа машин эвдрээд зогссон байсан. Адарсүрэн амь хохирогчийг машинаас буулгаад машиныг янзлуулна гээд айл руу орсон. Энэ үед Балжинням бид хоёр хашааны үзүүрт архи уугаад сууж байсан. Удалгүй Адарсүрэн амь хохирогчийг зодсон. Би салгая гэж бодсон боловч их согтсон байсан учраас салгаж чадаагүйдээ их харамсаж байна. Тэгээд амь хохирогчийг Адарсүрэн машин руу авч ороод хоолойг нь боосон. Би салгая гэж бодтол амжаагүй. Ийм хэрэг болсонд их харамсалтай байна гэх мэдүүлэг,
3.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч*******ын өгсөн: Мэдүүлэг өгнө. Би ийм хэрэг үйлдсэндээ их харамсаж гэмшиж байна. Тухайн үед энэ хоёр намайг ирж авч яваагүй бол би ийм хэрэгт орооцолдохгүй байх байсан. Би энэ хоёрыг боль гэж хэлж, салгаагүйдээ их харамсаж байна гэх мэдүүлэг,
4.Шүүхийн хэлэлцүүлэгт амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Баярмагнайгийн өгсөн: 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өглөө манай аав 07 цагт гэрээсээ гарсан. Би тэр өдөр машины дугуйгаа солих гээд 09 цагт гэртээ харьсан байсан. Би хагас сайн өдөр Улаанбаатар хот руу яваад бүтэн сайн өдөр гэртээ ирэхэд ээж аав чинь өчигдрөөс хойш ирээгүй, алга болчихлоо гэж хэлэхээр нь багийн хэсгийнхээ цагдаа дээр очсон. Тэгэхэд хэсгийн цагдаа Цагдаагийн газар очиж мэдүүлэг өг гэсэн. Тэгэхээр нь би Цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн. Тэгээд аавыг минь цагдаагаас эрэн сурвалжилж зургийг нь олон нийтийн сүлжээнд байршуулсан. Нас барсан асуудлын тухайд Булган аймгийн Цагдаагийн газраас энгийн хувцастай хоёр албан хаагч ирж мэдэгдсэн. Тэгэхээр нь би гэртээ буцаж ороод ээждээ болон ар гэрийнхэндээ мэдэгдсэн. Хохирол хор уршгийн талаар өмгөөлөгч маань хэлнэ гэх мэдүүлэг,
5.Мөрдөн шалгах ажиллагаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Баярмагнайгийн өгсөн "...Манай аав Б. нь Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд тракторын жолоочоор ажилладаг юм. Тэгээд амь хохирогч нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр ажлаасаа буугаад Эрдэнэт хотод байрлах гэртээ ирсэн. Амь хохирогч ажлаасаа буугаад ирсэн өдөр такси үйлчилгээнд хувиараа явдаг. Амь хохирогч нь 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өглөөний 07 цагийн үед гэрээсээ таксинд явлаа гээд гарсан юм байна лээ. Би амь хохирогч руу тухайн өдрийн 09 цаг 50 минутад утас руу нь залгахад холбогдох боломжгүй байсан. Тэгээд би тэндээсээ Улаанбаатар хот руу яваад буцаад Эрдэнэт хотод 2023 оны 04 дүгээр сарын 02-ны шөнө ирсэн. 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 12 цагийн үед ээж Эрдэнэчимэг над руу залгаад аав чинь байхгүй ирэхгүй байна, утас нь холбогдохгүй байна гэж хэлэхээр би аавын утас руу нь залгахад бас холбогдохгүй байсан. Тэгээд ээж бид 2 удахгүй ирэх байх гэж бодсон. Аав хааяа хонож өнжөөд тоглочихдог болохоор тэгээд явсан байх гэж бодсон. Тухайн өдрөө хараад аав ирэхгүй болохоор нь 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цагт Орхон аймгийн Цагдаагийн газарт очиж аавыг алга болсон талаар өргөдөл гаргаж алга болсон хүнээр зарлуулсан... Би амь хохирогчийн автомашин байсан гэх Булган аймгийн Орхон сумын нутагт байрлах Халиун бригадын урд талын голын тэнд айлын гадна талд очсон. Би тухайн айлын настай эрэгтэй хүнээс юу болсон асуудлын талаар асуухад тэр эрэгтэй "2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 11 цагийн үед автомашинтай хүмүүс ирээд зам асуугаад байсан, удалгүй нөгөө хүмүүс хоорондоо ноцолдоод байсан. Тэгээд нэг харсан чинь 3 эрэгтэй хүн хойно алхаж байхаар нь 4 эрэгтэй хүн байсан, яагаад 3 хүн болсон юм бол гэж гайхаад цагдаад мэдэгдсэн гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал/,
6. Гэрч О.Эрдэнэбатын өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн үед Орхон сумын Халиун багийн нутаг "" гэх газарт хаваржаан дээр буюу хонины хашааны дэргэд зогсож байтал урд хойноо улсын дугааргүй “Тоёота Приус”-11 маркийн автомашин ирээд жолоочийн зүүн талд сууж явсан 30 гаран насны дээл өмссөн эрэгтэй хүн цонхоо онгойлгоод Эрдэнэтийн зам яаж явах вэ гэж асуухаар нь зөөлөн хөндийгөөр өгсөөд явбал зам нь дөт гэж хэлсэн. Тэгээд би гэрийнхээ баруун зүгт хонинд яваад 20 минутын дараа эргэж ирээд гэртээ ороод байж байтал гадаа хүмүүс орилолдоод байхаар нь гэрээс гарахад нөгөө машинаас 4 хүн буугаад зогсож байсан... Гэтэл цаанаас Түмэнжаргал эгч ирээд та нар юугаа орилолдоод байгаа юм гэж загнаад би тухайн үед гэр рүүгээ ороод цай уучихаад хониндоо явсан. Гэрээс гараад 500 метрийн зайд гэрийн баруун зүгт алхаж байтал 3 эрэгтэй хүн тариа бригадын талбайгаар хойшоо нэвт гараад уул руу алхаж байхыг харсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал/,
7. Гэрч Б.Оюунсанаагийн өгсөн: ".... 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр 11 цагийн үед Орхон сум Халиун баг /Местийн даваа/ гэх манай хаваржаан дээр улсын дугааргүй мөнгөлөг саарал өнгийн приус маркийн автомашин ирсэн байсан ба хонины хашааны дэргэд 4 эрэгтэй хүн зогсож байсан. Тухайн үед Түмэнжаргал эгч бид 2 урд байдаг Эрдэнэбаасан гэдэг айлд очоод буцаад гэр рүүгээ алхаж ирэхдээ харсан юм. Тэгээд хар өнгийн куртик хар өнгийн түрүүтэй гутал өмссөн эрэгтэй 50 орчим насны хүн хонины хашаа налаад зогсож байсан ба цэнхэр дээлтэй хоёр эрэгтэй дээгүүрээ улбар шар өнгийн урт хүрэм өмссөн эрэгтэй хүн гурвуулаа нийлээд талийгаач эрэгтэйг машины хойд хаалга руу оруулах гээд хувцаснаас нь татахад авраарай наадуул чинь хүн алах гээд байна шүү гэж хэлээд орсон. Тэгээд Түмэнжаргал эгч бид 2 очиход солир нүдтэй цэнхэр өнгийн дээл өмссөн эрэгтэй нь манай аав байгаа юм гэхэд хажуунаас нь талийгаач наад чинь худал шүү би аав нь биш шүү гэж хэлсэн. Би тэгээд гэрийнхээ баруун тал руу хонинд яваад 30 орчим минутын дараагаар эргээд иртэл 2 цэнхэр дээлтэй эрэгтэй, урт хүрэм өмссөн эрэгтэй нар тариа бригадын талбайгаар хойд зүгт уул руу алхаж явж байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 52-54 дэх тал/,
8. Гэрч Л.Түмэнжаргалын өгсөн: "...хүүгийнхээсээ ирж явахад манай гэрийн хажуу айлын хашааны урд суудлын автомашин байсан.Тухайн автомашинаас дээлгүй орос хувцастай /холоос тэгж харагдсан/ хөл муутай 1 эрэгтэй хүн хашаа налаад урагшаа хараад зогсож байсан чинь цайвар ногоон дээлтэй эрэгтэй очоод цохиж байгаа харагдсан мөн араас нь автомашинаас цэнхэр дээлтэй эрэгтэй баруун талаас нь хоёулаа хоёр гараас нь чирээд нөгөө эрэгтэйг автомашин руу оруулах гээд ноцолдоод байгаа харагдсан.......орос хувцастай эрэгтэй хүн "намайг алах гээд байна авраач ээ" гэж орилж байсан. Тэгэхээр нь Оюунсанаа бид 2 гэр лүүгээ орохгүйгээр яваад очоод би юун хүмүүс вэ хаанаас явж байгаан юм гэхэд манай аав байгаа юм архи уухаараа агсан тавиад байдаг юм гэж хэлэхэд цэнхэр дээлтэй эрэгтэй нь хажуу талаас нь наад хүний аав нь байгаа юм эгчээ зүгээр гэж хэлэхээр нь би гэр лүүгээ алхаж явахад нөгөө эрэгтэй "би аав нь биш шүү" гэж хэлэх шиг болсон миний чихэнд сулхан дуулдсан. Тэгээд би гэртээ орж ирээд галаа түлээд дулаацаад сууж байхад цайвар ногоон дээлтэй эрэгтэй нь орж ирээд "эгч ээ аккуммулятор цэнэглээд өгчих" гэхээр нь би өнөөдөр нар муутай байна гээд та нар хаанаас явж байгаа юм гэхэд тэр залуу хорихын наанаас айлаас хоёр найзыгаа авч явж байна гэхээр нь яагаад энүүгээр явж байгаа юм за аккуммулятороо аваад ир цэнэглэх юм болов уу гээд хэлсэн. Тэр залуу гарч яваад удалгүй аккуммулятор аваад ороод ирсэн. Аккуммулятор цэнэглүүлчихээд тэр эрэгтэй эргээд гараад явсан. Тэгсэн 20- 30 минут орчим болоод авахгүй болохоор нь гадаа автомашиндаа сууж байгаа юм болов уу гэж бодоод би аккуммуляторыг нь аваад автомашин дээр очиход хүн байхгүй байсан..." гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 56-58 дахь тал/,
9.Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 2-13 дахь тал/,
10.Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 14-17 дахь тал/,
11. Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл түүнийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 22-25 дахь тал/.
12.Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №36 дугаартай дүгнэлт: “… Талийгаач Б.ийн цогцост хүзүүнд дарагдлын ором, дух, баруун чамархай, дагзны хуйх, баруун чих, зүүн шанаа, баруун, зүүн алга, баруун нүдний зовхи, баруун өвдөг, баруун тохойд цус хуралт, хүзүү, баруун шанаа, баруун чих, дух, бугуй, баруун тохой, баруун зүүн өвдөг, зүүн шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хүзүүнд дарагдлын ором гэмтэл нь талийгаачийг шууд үхэлд хүргэсэн байна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь 2023.04.04-ний өдрийн 20 цаг 23 минутын цогцсын гадна үзлэгээр нас бараад 48-с дээш цаг болсон байна. Талийгаач нь зүрхний булчингийн эмгэгшил, бөөрний тэвшинцэрийн архаг үрэвсэл, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байсан нь үхэлд нөлөөлөөгүй байна. Талийгаач нь хүзүүний боолтын улмаас амьсгал бүтэж нас баржээ..." гэх дүгнэлт / 2 дугаар хавтаст хэргийн 134-138 дахь тал/,
13.Сүлд үнэлгээ ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн №615 дугаартай "... загварын 96-23 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээг нийт 945,000 төгрөгөөр үнэлсэн..." гэх шинжээчийн дүгнэлт / 2 дугаар хавтаст хэргийн 152 дахь тал/,
Хохирогч Д.Баярмагнайн эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийн талаар:
14. Хохирогч Д.Баярмагнайгийн өгсөн: "... Би 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Эрдэнэт хотын т Тоёота Приус 20 маркийн автомашинтай такси үйлчилгээнд яваад зогсож байсан. Тэгтэл хоёр залуу ирээд Хар модтын даваан дээр очиж портертой мод тосно, хэдэн төгрөгөөр явах уу? гэхээр нь би 5000 төгрөгөөр явна гэж хэлсэн чинь тэр хоёр залуу миний автомашинд орж ирээд нэг залуу нь урд талын суудал дээр, нөгөө залуу нь ар талын суудал дээр суусан. Тэгээд тэндээсээ хөдлөөд хар модтын Даваа руу очиход Портер автомашин байхгүй байсан, тэгсэн нөгөө хоёр залуу мөнгө нэмээд өгчихье доошоо уруудаад явъя гэж хэлэхээр нь тэндээс цаашаа тал булаг руу уруудсан. Тэгээд тал булгийн тэнд явж байхад нэг залуу нь бие засъя гэж хэлэхээр нь автомашинаа зогсоосон чинь хойд талын суудалд сууж явсан залуу буугаад автомашины ард очоод байж байгаад хүрч ирээд жолооч талын хаалган дээр ирээд зогсохоор нь би хаалгаа онгойлгосон чинь намайг гараад ир гэхээр нь би юу болсон бэ? гэсэн чинь хуцаад байлгүй буугаад ир гээд намайг заамдаж аваад татсан чинь урд талын суудалд сууж байсан залуу нь хүрч ирээд цуг заамдалцаж аваад намайг автомашинаас татаж гаргасан. Намайг автомашины гадна талд дарж аваад үдээс гаргаж ирээд хөл, гар хүлээд нүүр ам руу 2 уулаа ээлжилж гараараа цохиод, багааж руу ор гээд улаан куртиктэй залуу нь автомашины ард байсан пүрш авч ирээд цээж хэсэг рүү цохисон. Би багааж руу орохгүй байсан чинь шар куртиктэй залуу нь данхараадаар зүүн талын мөр хэсэг рүү цохихоор нь би багааж руу орсон. Тэгсэн шар куртиктэй залуу нь ард талын суудалд суугаад, улаан куртиктэй залуу нь автомашин бариад явахаар нь би өндийх гэсэн чинь ард сууж явсан залуу нь өндийх юм бол ална шүү гэж хэлсэн. Тэгээд тэндээс хөдлөөд нохой хуцаад айлд очих шиг болсон, тэндээс нэг хүн суулгаад жаахан явж байгаад буулгаад цаашаа явсан. Тэр хэд хоорондоо юу ярьж байсан нь надад сонсогдоогүй. Цаашаа модон дундуур яваад байх шиг байсан, мод л надад харагдаад байсан. Тэгээд явж байгаад нилээн харанхуй болсон байхад Булган аймагт орж ирсэн байсан, тэр хоёр залуу надад хандаж "та 2.000.000 төгрөг өгчихвөл автомашиныг чинь өгөөд явуулна" гэхээр нь "надад тийм мөнгө байхгүй, ах нь таксинд явдаг" гэсэн чинь тэгүүл 500.000 төгрөг шилжүүл, тэгээд явуулна, хүүхэд юм уу найз нөхөд рүүгээ утсаар ярь, автомашин мөргөчихлөө гэж ярь" гэхээр нь би том хүү Энх-Амгалан /99005545/-руу яриад ".... аав нь жийп автомашины хажуу тал руу мөргөчихлөө, 500.000 төгрөг өгөөд цагдаа дуудахгүйгээр сал гээд байна..." гэхэд Энх- Амгалан "юу хаана, ямар автомашин мөргөсөн юм, би яваад очьё" гэсэн чинь хоёулаа гараараа хоёр гэж 200.000 төгрөг гэж дохио өгөхөөр нь би дахиад Энх-Амгалан руу яриад 200.000 төгрөг өгчихвөл болно гэнээ гэсэн чинь хүү Энх-Амгалан тэр жолоочийн чинь данс руу шилжүүлнэ, тэрийгээ явуулчих гэсэн чинь нөгөө 2 хоёр залуу карт байхгүй гээд цаашаа яваад хүнсний дэлгүүрийн гадаа зогсоод худалдагчийн дансны дугаарыг авч 200.000 төгрөг хүү Энх-Амгалангаас шилжүүлж аваад худалдагч бэлнээр 200.000 төгрөг өгөхгүй гэхээр нь буцаагаад миний Хаан банкны 5096083310 тоот данс руу шилжүүлсэн. Тэгснээ миний хоёр ширхэг гар утсыг унтраагаад байсан. Тэгээд миний картыг авч код асуугаад АТМ-ээс мөнгө аваад байсан. Миний дансанд 60.000 төгрөг байсан. Нийт 260.000 төгрөг авсан байсан. Мөн бэлнээр надад 30.000 төгрөг байсныг түрүүвчнээс авсан.....Тэндээсээ наашаа хөдлөөд******* аймгийн ******* сум руу орж ирээд сумаас зайтай газар зогсоод дахиад 500.000 төгрөг гэхээр нь би үнэхээр авах хүн алга гэсэн чинь 300.000 төгрөг гэхээр нь найз Баярсайхан /99368646/-руу яриад "300.000 төгрөг аргалаад наашаа өгөөдөх, автомашины хроп болохгүй болчихлоо, би Хялганатад байна" гэж хэлсэн чинь Баярсайхан надад мөнгө байхгүй гэхээр нь би Баярцэцэг дээр очоод хэлээдэх гэсэн чинь за гэж хэлсэн чинь утас шууд унтраачихсан... Тэгээд******* аймгийн Өлзийт сум руу ирээд дугуй засварт дугуйгаа нөхүүлэх гэсэн чинь хүн нь байгаагүй, тэгээд автомашин барьж явсан залуу нь буугаад хүнийг нь олоод ирье гэж хэлээд буугаад дугуй засварын айл руу ороод гарч ирээгүй... Тэгээд Булган аймгийн Сайхан сум хүртэл яваад би тэндээс жолоо бариад наашаа явсан. Би тэр явж байх хоорондоо "би хэнд ч хэлэхгүй, шаварт сууж байгаад ирлээ" гэж хэлнэ гэж хэлсэн. Мөн энийгээ өмнө ч хоёуланд нь хэлж байсан. Тэгээд наашаа автомашинаа бариад явж байтал Түлүүгийн даваан доор цагдаагийн автомашин зогсоод дохихоор нь замаа чөлөөлөөд зогссон. Тухайн үед нөгөө залуу урд суудал дээр унтаж явсан...Намайг тухайн хоёр залуу зодож, цохисон, гар, хөлийг үдээсээр хүлсэн, мөн хэсэг хугацаанд нүдийг автомашины алчуураар боосон. Замдаа явж байгаад улаан куртиктэй Өлзийт сум дээр буусан залуу нь нөгөө залуудаа "намайг модонд хүлээд хаячихъя" гэхээр нь нөгөө залуу нь "хөгшин хүнийг яах гэсэн юм бэ" гэж хэлээд болиулсан гэж надад хэлсэн. Тэгээд замд явж байхад миний гар утаснуудыг авсан, намайг байнга заналхийлж, мөнгө олж өг, ална шүү гэж хэлж байсан. Мөнгө олж өгвөл эндээс явуулна гэж хэлж байсан. Мөн дэлгүүр, колонк зогсохдоо дотроосоо арын суудлаас дээлээр бүтээгээд байсан. Би колонк дээр очоод хашхиръя гэж бодсоноо дутуу хашхираад тэр хүн нь сонсохгүй бол намайг алчихна гэж бодоод орилж чадахгүй байсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал/,
15. Таньж олуулах ажиллагаа явуулсан "... Би хүлүүлж байхдаа ахад нь мөнгө байхгүй бэлэн 30,000 төгрөг, картанд 60,000 төгрөг байгаа гэдгээ хэлсэн. Тэгэхэд намхан шар царайтай залуу нь 2 сая төгрөг ар гэрээсээ авч өгөх юм бол машинтай чинь явуулж болно гэж хэлж байсан. Би ахад нь 2 сая төгрөг өгчих хүүхэд байхгүй гэсэн тэгж хэлээд нилээн явж байгаад харанхуй болсон байхад шар намхан залуу нь 500.000 төгрөг өгчих гэсэн. Тэгээд миний утсыг асаагаад миний чихэн дээр бариад янз бүрийн юм ярьвал ална шүү гэж хоёулаа тэгж хэлээд байсан. Тэр хоёр залуу гарч юм ярьчихаад л орж ирээд утсаар яриулаад байсан... Яллагдагч нарыг таньж олуулахаар гэрч нарын хамт 1-5 гэж дугаар бариулан мэдүүлэг авах өрөөний эсрэг талын өрөөнд оруулж ирэв. 1 дугаарыг яллагдагч*******, 2 дугаарыг яллагдагч*******, 3 дугаарыг гэрч Ө.Энхбаяр, 4 дугаарыг яллагдагч *******, 5 дугаарыг гэрч Г.Ариунболд нарт бариулж хохирогч Д.Баярмагнайгаар зориулалтын толины наанаас харуулахад 1 номер барьсан залуу миний тээврийн хэрэгслийн арын суудал дээр сууж явсан залуу мөн намайг анх буулгаж нүүр рүү цохисон залуу мөн байна. Харин 4 номер барьсан залуу нь миний хажууд сууж явсан сүүлд хамт намайг машинаас буулгаж пүрш болон домакратаар цохисон залуу мөн байна. Би бусад дугаар барьсан хүмүүсийг танихгүй байна гэв..." гэх тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 229 дэх тал/,
16. Гэрч Б.Энх-Амгалангийн өгсөн: "...2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 11 цаг 30 минутын орчимд манай аав Баярмагнай манай гэрт ирж хоол идчихээд гараад явсан. Манай аав хувиараа такси үйлчилгээнд явдаг юм... орой 21 цаг 20 минутын орчимд аав өөрийнхөө утаснаас над руу залгаад аав нь Булганд байна хүний машин мөргөчихлөө 500,000 төгрөг байвал өгөөч гэсэн. Тэгэхээр нь би ямар машин юм ямар ажлаар наанаа яваа юм бэ? гэхэд хүн хүргэж өгч явсан Лексус 470 загварын тээврийн хэрэгслийн жолоочийн хойд хаалгыг мөргөсөн гэж хэлсэн. Би ер нь бол анхнаас нь итгээгүй мөнгө аваад яваад очъё гэхээр манай аав миний хүү энэ мөнгийг нь өгчих юм бол аавыг нь явуулна гэж байна гэсэн тэгэхээр нь надад сэжигтэй санагдаад жолоочтойгоо яриулчих гэхэд утсаа тасалсан. Би эргүүлээд залгахад утсаа авахгүй байж байгаад 10 орчим минутын дараа над руу буцаагаад залгаад миний хүү ядаж 200,000 төгрөг өгчих энэ яриад тохирчихлоо гэж хэлсэн би мөн л жолоочтой нь яръя гээд нэг залуутай ярьсан..." гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 234 дэх тал/,
17. Гэрч М.Лхамхишигийн өгсөн: "...Би Орхон аймгийн сумын Яргуйт багийн нутаг дэвсгэрт байх "Номин" хүнсний дэлгүүрт худалдагч хийдэг. Би тухайн өдөр дэлгүүр дээрээ сууж байхад гаднаас үл таних 25-30 орчим насны хөдөөний гэмээр эрэгтэй орж ирээд данс руу чинь мөнгө хийе бэлнээр гаргаад өгөх боломж байна уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би бэлэн тийм их мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэгээд хэд хэдэн удаа гарч ороод сүүлд орж ирэхдээ миний 99824736 дугаарын утаснаас нэг дугаар руу залгаад миний дансыг өгөөд энэ дугаарын данс руу мөнгөө шилжүүлчих гээд байсан. Тэгээд удалгүй миний дансанд дээрх данснаас 200,000 төгрөг орж ирсэн. Тухайн мөнгийг би буцаагаад тэр эрэгтэйн хэлсэн Хаан банкны 5096083310 дугаарын данс руу 199,600 төгрөг шилжүүлж өгсөн..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 117-118 дахь тал/,
18. Гэрч М.Баярсайханы өгсөн: "...найз Д.Баярмагнай нь хорооллын эцсийн зогсоол дээр зогсож байсан. Манай найз хорооллын эцсээс хувиараа такси үйлчилгээнд явдаг юм. Тэрнээс хойш би 1 цаг орчмын дараа залгахад манай найз Булган аймгийн Бугат явах замд байдаг Бухын даваа дээр явж байна гэж хэлсэн тэрнээс хойш дахин холбоо бариагүй..." гэсэн мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 122 дахь тал/,
Хохирогч Д.Баярмагнайн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэргийн талаар:
19. Хохирогч Д.Баярмагнайн өгсөн: "...Би 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 16 цагийн үед Эрдэнэт хотын т приус 20 маркийн автомашинтай такси үйлчилгээнд яваад зогсож байсан. Тэгтэл 2 залуу ирээд Хар модтын даваан дээр очиж портертой мод тосно, хэдэн төгрөгөөр явах уу? гэхээр нь би 5000 төгрөгөөр явна гэж хэлсэн чинь тэр 2 залуу миний автомашинд орж ирээд 1 залуу нь урд талын суудал дээр, нөгөө залуу нь ар талын суудал дээр суусан. Тэгээд тэндээсээ хөдлөөд хар модтын Даваа руу очиход портер автомашин байхгүй байсан, тэгсэн нөгөө 2 залуу мөнгө нэмээд өгчихье доошоо уруудаад явъя гэж хэлэхээр нь тэндээс цаашаа тал булаг руу уруудсан. Тэгээд тал Булгын тэнд явж байхад 1 залуу нь бие засъя гэж хэлэхээр нь автомашинаа зогсоосон чинь хойд талын суудалд сууж явсан залуу буугаад автомашины ард очоод байж байгаад хүрч ирээд жолооч талын хаалган дээр ирээд зогсохоор нь би хаалгаа онгойлгосон чинь намайг гараад ир гэхээр нь би юу болсон бэ? гэсэн чинь хуцаад байлгүй буугаад ир гээд намайг заамдаж аваад татсан чинь урд талын суудалд сууж байсан залуу нь хүрч ирээд цуг заамдалцаж аваад намайг автомашинаас татаж гаргасан. Намайг автомашины гадна талд дарж аваад үдээс гаргаж ирээд хөл, гар хүлээд нүүр ам руу 2 уулаа ээлжилж гараараа цохиод, багаж руу ор гээд улаан куртиктэй залуу нь автомашины ард байсан пүрш авч ирээд цээж хэсэг рүү цохисон. Би багаж руу орохгүй байсан чинь шар куртиктэй залуу нь данхраадаар зүүн талын мөр хэсэг рүү цохихоор нь би багаж руу орсон. Тэгсэн шар куртиктэй залуу нь ард талын суудалд суугаад, улаан куртиктэй залуу нь автомашин бариад явахаар нь би өндийх гэсэн чинь ард сууж явсан залуу нь өндийх юм бол ална шүү гэж хэлсэн. Тэгээд тэндээс хөдлөөд нохой хуцаад айлд очих шиг болсон, тэндээс 1 хүн суулгаад жаахан явж байгаад буулгаад цаашаа явсан..." гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал/,
20. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №101 дугаартай дүгнэлт: “...Д.Баярмагнайн биед баруун дал, баруун тохой, зүүн өвдөг, баруун өгзөгт цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шилбэ, дух баруун хөмсөг, баруун хацарт зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх баруун даланд цус хуралт гэмтэл нь хэрэг болохоос 72 цагийн өмнө үүссэн байх боломжтой бусад гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй" гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дахь тал/,
Залилах гэмт хэргийн талаар:
21. Хохирогч Н.н өгсөн: "... Би 2023 оны 02 дугаар сарын 16-ны шөнө 20 цагийн үед Улаанбаатар хотод таксинд явж байгаад 5 шарын автобусны буудал дээрээс дүүгийнхээ гуйлтаар нэг эрэгтэйг авч суулгаад таксинд явсан юм. Тэгсэн тэр залуу эхлээд Орбит ороод нэг хүнтэй уулзаад мөнгөн аяга аваад, цаашаагаа Арцатын ам руу очоод хүнээс авсан мөнгөн аягаа бас нэг хүнд өгчих шиг болсон. Тэгснээ налайх явъя гэхээр нь би зөвшөөрөөд түүнийг Налайх руу хүргэж ирээд Налайх дүүргийн 1 дүгээр хороо Цэргийн ангийн урд зогсоод "ахаа би энд ажилладаг юм манай цэргийн анги энэ би таны гар утсаар таны машины зургийг дараад даргадаа үзүүлээд би ийм машинаар Улаанбаатар хотоос ирлээ гээд үзүүлье, миний өөрийн гар утас цэнэггүй болоод унтарчихлаа" гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд итгээд өөрийнхөө Самсунг Галакси А52 загварын гар утсаа өгөөд машинаасаа буулгасан. Тэгтэл тэр залуу цэргийн анги руугаа биш нэг гудамж руу ороод алга болчихсон юм. Тэгээд тухайн үедээ миний машины баттерэй нь нураад цагдаа гэж явж чадаагүй..." гэх мэдүүлэг / 2 дугаар хавтаст хэргийн 10 дахь тал/,
22.Таньж олуулах ажиллагаа явуулсан "... Миний гар утсыг мэхэлж авч явсан хүний зураг болон биеийн төрхийг шууд хараад танина.... таньж олуулах ажиллагааг Цагдаагийн хэлтсийн 108 тоот өрөөнд цаасан дээр 1 дэх хуудсанд 1,2,3,4,5 гэсэн дугаар бүхий тэмдэглэгээ хийж 4 гэсэн дугаарт ******* зургийг байрлуулав. Би 1-5 хүртэл дугаарласан зургуудыг харж үзлээ. Энэ зурагнуудаас зураг байгаа хүн миний гар утсыг аваад явсан хүн мөн байна. Би энэ хүний онигор нүд, өргөн шанаа, улаан хацраар нь хараад таньж байна. Нүдний хэлбэр яг мөн байна..." гэх тэмдэглэл /2 дугаар хавтаст хэргийн 5-7 дахь тал/,
23. "Дамно" ХХК-ийн шинжээчийн №23-12 дугаартай: "...Самсунг А-52 загварын гар утсыг 475,000 төгрөгөөр үнэлсэн..." гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 12 дахь тал/,
Хулгайлах гэмт хэргийн талаар:
24.Хохирогч Э.ы өгсөн: "...2023 оны 01 дүгээр сарын 30-ны орой Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо тоосгоны 13-259 тоот гэртээ ажлаасаа тарж ирээд амарч байсан чинь фэйсбүүк хаягаар хуучин зүс таних найз Бааска Бааска гэх хаягтай найз залгаад танайд таксидаад яваад очих уу гэхээр нь за гээд манайд ирж хоноод өглөө нь бид хоёр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хоолны газар орж надад хоол авч өгөөд бид хоёр манай гэр болох Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо тоосгоны 13-259 тоот гэрт ирээд утсаа цэнэглээд найз гэрт ганцаараа үлдсэн. Тэгээд би гадагшаа гараад хуучин байшингийн гадна талаа янзалж байсан чинь найз Бааска гэрч ирээд би АТМ орчихоод ирнэ гээд явсан. Тэгсэн би удалгүй гэр рүүгээ ороод гар утсаа харсан чинь
байхгүй болсон байсан. Тэгээд би араас нь хайгаад олоогүй..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 54 дэх тал/,
25.Гэрч М.Мягмарсүрэнгийн өгсөн: "...2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр 17 цагийн орчимд ногоон цоохор өнгийн цэргийн хувцас шиг хувцастай ******* /АА95083013/ гэх бичиг баримттай залуу загварын гар утсыг барьцаанд тавьсан байсан ба тухайн утас нь 2022 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хураагдаад тэр өдрөө зарагдсан..." гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 56 дахь тал/,
26."Мастер үнэлгээ" ХХК-ийн №23/005 дугаартай шинжээчийн дүгнэлт: "... Самсунг галакси А53 загварын гар утсыг 1,500,000 төгрөгөөр үнэлсэн ..." гэх дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 61 дэх тал/ болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлийг таниулж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд нотлох баримтууд нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Хоёр. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Б.Батцогоо гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч *******,*******,******* нарыг гэм буруутай байна гэжээ.
Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлан эх сурвалжийг сэргээн тогтоох замаар шалгахад,
Шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэн “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн талаар
Шүүгдэгч *******,*******,******* нар нь Орхон аймгийн сумын багийн нутаг дэвсгэр “” гэх газрын таксины зогсоолоос 2023 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр такси үйлчилгээнд явж байсан Б.ийг хөлсөлж улмаар Булган аймгийн Орхон сумын Халиун багийн нутаг “” гэх газарт Б.ийн хоолойг олсоор боон алж, түүний эзэмшлийн загварын тээврийн хэрэгслийн арын багажинд 2 гарыг нь хүлж, аманд нь алчуур хийж үлдээсэн үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярмагнай, гэрч Б.Оюунсанаа, Л.Түмэнжаргал,цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй,үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгааны эх сурвалж, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч *******,*******,******* нар үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн амь хохирогчийн хоолойн тус газар олсоор бооход үхэлд хүргэх гэмтэл учирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд тэрхүү гэмтлийг учруулах үйлдлийг шууд санаатай хийснээрээ ухамсарласан үр дагавартаа өөрийн хүслээр хүргэж, уг үр дагаврын улмаас хохирогчийн амь нас хохирсон нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх хууль зүйн үндэслэл болсон болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.
Шүүгдэгч *******,*******,******* нар нь бүлэглэн хүний амьд явах эрхэд хууль бусаар халдсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, хүний амь нас хохирсон хор уршгаараа хүнийг алах гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн хүч хэрэглэн дээрэмдэх, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн талаар
Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн Орхон аймгийн сумын багийн нутаг дэвсгэрээс 2023 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр такси үйлчилгээнд явж байсан Д.Баярмагнайг хөлсөлж улмаар******* аймгийн Өлзийт сум орох нэрийдлээр Булган аймгийн Бугат сумын нутаг “Тал булаг” гэх газарт автомашин, 290.000 төгрөгийг тус тус хүч хэрэглэж дээрэмдсэн,
Мөн бүлэглэн хохирогч Д.Баярмагнайг зодож эрүүл мэндэд нь баруун дал, баруун тохой, зүүн өвдөг, баруун өгзөгт цус хуралт, баруун гарын сарвуунд цус хуралт,зөөлөн эдийн няцрал,баруун шилбэ,дух баруун хөмсөг,баруун хацарт зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан хохирогч Д.Баярмагнайгийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Б.Амгаланбаатар, М.Лхамхишиг, М.Баярсайхан нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, Хаан банкны дансны хуулга, “Номин” хүнсний дэлгүүрийн хяналтын камер зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгааны эх сурвалж, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгч *******,******* нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн хохирогч Д.Баярмагнайг хүнээс мөнгө олж өг гэж заналхийлж, хүч хэрэглэсэн, уг үйлдлээ гүйцэлдүүлэхийн тулд түүнийг зодсон, уг үйлдлүүдээ энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлаж ойлгох боломжтой бөгөөд хууль бус үйлдлийг шууд санаатай хийсэн, үйлдэл хохирол шууд шалтгаант холбоотой байна.
Мөн шүүгдэгч ******* нь ганцаараа 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс Налайх дүүрэг рүү хохирогч Н.н тээврийн хэрэгслээр такси үйлчилгээ авч хүргүүлэхдээ хохирогч Н.н эзэмшлийн Самсунг А52 загварын гар утсыг “би тус цэргийн ангид ажилладаг, таны гар утсаар зураг дараад ангийн даргадаа үзүүлнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон авч залилсан,
2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, Тоосгоны 13 дугаар гудамжны 259 тоотод оршин суух иргэн Э.ы эзэмшлийн загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 1.500,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдсон байна.
Дээрх үйл баримт нь хохирогч Н., Э., гэрч М.Мягмарсүрэн нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй, дээрх нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн сэдэлт шалтгааны эх сурвалж, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн хэрэгт ач холбогдол бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ хэрэгт гаргасан шинжээчийн дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан бөгөөд уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч,гэрч,яллагдагч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон прокурорын зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: Шүүгдэгч *******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11, 11.6 дугаар зүйлийн 2, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч *******,*******,******* нарын өмгөөлөгчид үйлдсэн гэмт хэрэг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир гэм буруугийн тал дээр маргахгүй гэж,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн: Гэм буруутайд тооцуулах прокурорын дүгнэлтийг дэмжиж тус тус шүүх хуралдаанд оролцсон болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу
Шүүгдэгч *******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч *******,******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус,
Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Улсын яллагч яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэхдээ бүлэглэж үйлдсэн гэх мөн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлаагүй орхигдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан зөвтгөж мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Э.Баярмагнай болон түүний өмгөөлөгч Э.Цэнгүүн нар нь мөрдөн байцаалтын шатанд талийгаачийг оршуулах зан үйл болон бусад зардалд 25.727.623 төгрөгийг, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр шүүх хуралд ирж очих зардалд 200.940 төгрөгийн нийт 25.936.663 төгрөгийн,
Хохирогч Д.Баярмагнай нь шүүгдэгч *******,******* нараас 870.000 төгрөг,
Хохирогч Н. нь шүүгдэгч *******гээс 475.000 төгрөг, Э. нь шүүгдэгч *******гээс 1.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэсний дагуу хохирлыг дараах байдлаар тооцов.
Шүүхийн шатанд шүүгдэгч*******, Э.Балжинням нар тус бүр 8.600.000 төгрөг, шүүгдэгч ******* 1.265.000 төгрөгийг амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярмагнайд,
Шүүгдэгч*******, ******* нар нь тус бүр 435.000 төгрөгийг хохирогч Д.Баярмагнайд,
Шүүгдэгч ******* нь хохирогч Н.д 475.000 төгрөгийг тус тус төлсөн талаархи баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч*******, Э.Балжинням нарыг бусдад төлөх төлбөргүйг дурдаж,
Шүүгдэгч *******гээс 7.272.221 төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярмагнайд, 1.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Э. нарт олгохоор шийдвэрлэв.
Талийгаачийн оршуулах зан үйлтэй холбоотой баримттай зардалд 15.074.623 төгрөг, түлээ нүүрс 400.000 төгрөг, буяны ажилд явсан жолоочийн хөлс 400.000 төгрөг, ламын зардалд 1.300.000 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэл шинжээчийн зардалд 1.003.000 төгрөг, амь хохирогчийн гар утасны төлбөрт нэхэмжилсэн 669.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас үнэлгээгээр тогтоогдсон үнэ болох 200.000 төгрөг, үнэлгээний хөлсөнд 50000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 325.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сэтгэл санааны хохирол 5.000.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөг, шинээр гаргаж өгсөн бензиний баримт 209.400 төгрөг нийт 25.611.663 төгрөгийг нэр бүхий гурван шүүгдэгчээс тэнцүү хэмжээгээр буюу 8.537.221 төгрөгийг тус бүр гаргуулж амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баярмагнайд олгохоор,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа учраас оршуулах зан үйлтэй холбоотой гарсан зардал, түүнчлэн сэтгэл санааны хохирол болон өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотойгоор нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргахгүй талаар байр сууриа тус тус илэрхийлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Гурав.Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******,*******,******* нарын үйлдсэн бүлэглэж хүнийг алах, шүүгдэгч *******,******* нарын үйлдсэн хүч хэрэглэн дээрэмдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч *******гийн үйлдсэн залилах, хулгайлах гэмт хэрэг нотлогдож, шүүх гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч *******,*******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дахь хэсэгт зааснаар,
Шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг,
Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тэдний хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон шүүгдэгч *******гийн 1 дүгээр хавтаст хэргийн 175-197 талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны 179 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хэрэгт холбогдохын өмнө******* аймгийн ******* сумын 5 дугаар баг, Цац согоот гэх газарт оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, урьд 1 удаа ял шийтгүүлж байсан,
Шүүгдэгч*******ын 1 дүгээр хавтаст хэргийн 175-206 талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, урьд сум дундын 4 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоол, Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 112 дугаартай шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь хэрэгт холбогдохын өмнө Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн Бумбат гэх газарт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд 2 удаа ял шийтгүүлж байсан,
Шүүгдэгч*******ын 1 дүгээр хавтаст хэргийн 175-197 талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч******* нь хэрэгт холбогдохын өмнө Булган аймгийн Бугат сумын Даваат булаг 1 дүгээр багт оршин суух бүртгэлтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг тэдний хувийн байдал тус тус тогтоогдсон байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч:
Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заасан гэмт хэрэгт 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг бүх насаар нь хорих ялаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэх саналыг,
Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.11-т заасан гэмт хэрэгт 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэх саналыг,
Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 20 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналыг тус тус,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Байгальмаа: Шүүгдэгч ******* гэм буруугийн талаар маргаагүй, гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрдөг, зарим хохирол төлбөрийг төлсөн, үлдэх хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэргийн нөхцөл байдалд тохирох эрүүгийн хариуцлагыг оногдуулж бүх насаар нь биш хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд: Шүүгдэгч******* нь эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлсөн тул ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байна гэж үзэж байгаа мөн бага насны 2 насны хүүхэдтэй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 14 жилээс дээшгүй хугацаагаар хорих ял оногдуулах, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ялын доод хэмжээний дундаас дээшгүй хорих ялыг тус тус оноож хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тулга: Р.Цэрэнханд өмгөөлөгчтэй санал нэг байна, шүүгдэгч*******т хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Оюун-Эрдэнэ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирол төлбөр төлсөн, ар гэрийн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар ялын доод хэмжээ буюу 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэх саналыг,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн: Эрүүгийн хариуцлагын тухайд тусгайлан гаргах санал хүсэлтгүй гэдгийг тус тус шүүх бүрэлдэхүүнд илэрхийлсэн байна.
Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан,
Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар******* аймгийн ******* сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 15 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлйн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 сарын хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 жилийн хугацаагаар тогтоож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хаалттай хорин ангид эдлүүлэхээр,
Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Булган аймгийн Бугат сумаас гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 15 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлйн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 жилийн хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэхээр,
Шүүгдэгч*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, мөн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих ангид эдлүүлэх нь тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Энэ хэрэгт шүүгдэгч *******,******* нар нь 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдаж, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 241 хоног,
Шүүгдэгч ******* 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 01-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 240 хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч *******,*******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан LD гэсэн бичиглэлтэй нарийн тамхи 1 ширхэг, Мevius гэсэн бичиглэлтэй тамхи 1 ширхэг, LD гэсэн бичиглэлтэй тамхины иш 1 ширхэг, Unitel гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн ар талд нь 88550444 гэсэн тоотой сим картны үүр 1 ширхэг, хар хөх өнгийн алчуур 1 ширхэг, Sansar Royalty гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн карт 1 ширхэг, хар хөх өнгийн алчуур 1 ширхэг, хар хөх өнгийн нүдний шил 1 ширхэг, уяа 1 ширхэг, ягаан өнгийн алчуур 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд тус тус даалгаж, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД, хэргийн газрын тэмдэглэл бүхий 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалахаар шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт Батжаргалын Адарсүрэн, ******* овогт Далхаасүрэнгийн Дамдинсугар, овогт Мягмарын Балжинням нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-т заасан хүнийг алах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овогт Батжаргалын Адарсүрэн, ******* овогт Далхаасүрэнгийн Дамдинсугар нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан бүлэглэж гэх /хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн/ гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овогт Батжаргалын Адарсүрэн, ******* овогт Далхаасүрэнгийн Дамдинсугар нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэж мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч ******* овогт Батжаргалын Адарсүрэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хохирогчийг хуурч, эзэмшигч, өмчлөгчийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад заааснаар шүүгдэгч *******,*******,******* нарыг тус бүр 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарыг тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар******* аймгийн ******* сумаас, Булган аймгийн Бугат сумаас тус тус гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар 15 жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 /зургаа/ сарын хорих ял, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 /зургаа/ сарын хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 20 /хорь/ жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтанд зааснаар 15 /арван тав/ жилийн хугацаагаар оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч*******т оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 19 /арван ес/ жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д оногдуулсан 20 /хорь/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч*******т оногдуулсан 19 /арван ес/ жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч*******т оногдуулсан 15 /арван тав/ жилийн хугацаагаар хорих ялыг тус тус хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон 240 /хоёр зуун дөч/************** нарын цагдан хоригдсон 241 /хоёр зуун дөчин нэг/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,*******,******* нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорьсугай.
8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******гээс 7.272.221 /долоон сая хоёр зуун далан хоёр мянга хоёр зуун хорин нэгэн/ төгрөгийг гаргуулж, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Орхон аймаг, сум, Бүрэнбус баг, 5-10-2 тоотод оршин суух, Алаг адуу овогт Эрдэнэчимэгийн Баярмагнай /РД:ИЦ84102771/-д, 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, Тосгоны 13-259 тоотод оршин суух, ******* овогт Элбэгзаяагийн /РД:НЫ00252917/-д тус тус олгож, шүүгдэгч*******,******* нар нь бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
9. Шүүгдэгч нараас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан LD гэсэн бичиглэлтэй нарийн тамхи 1 ширхэг, Мevius гэсэн бичиглэлтэй тамхи 1 ширхэг, LD гэсэн бичиглэлтэй тамхины иш 1 ширхэг, Unitel гэсэн бичиглэлтэй ногоон өнгийн ар талд нь 88550444 гэсэн тоотой сим картны үүр 1 ширхэг, хар хөх өнгийн алчуур 1 ширхэг, Sansar Royalty гэсэн бичиглэлтэй цэнхэр өнгийн карт 1 ширхэг, хар хөх өнгийн алчуур 1 ширхэг, хар хөх өнгийн нүдний шил 1 ширхэг, уяа 1 ширхэг, ягаан өнгийн алчуур 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Т.Батсайханд тус тус даалгаж, хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД, хэргийн газрын тэмдэглэл бүхий 1 ширхэг СД-г хэргийг хадгалах хугацаанд хэрэгт хавсарган хадгалсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.СУВД-ЭРДЭНЭ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЭНЭРЭЛ
ШҮҮГЧ С.ЁНДОНСАМБУУ