Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/184

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2307000000235 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ний өдөр Улаанбаатар хот, ******* дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, , *******, хамт дүүрэг, дугаар хороо, тоот хаягт оршин суух бүртгэлтэй боловч , , , тоотод түр оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******гийн ******* /РД: /.

            Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 0 сарын 10-ны өдрийн 21 цагийн орчим ******* дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын хоолны зааланд байсан Дэлл /Dell/ брэндийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “” ХХК-д 1,760,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

           

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 0 сарын 10-ны өдрийн 21 цагийн орчим ******* дүүргийн хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” амралтын газрын хоолны зааланд байсан Дэлл /Dell/ брэндийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “” ХХК-д 1,760,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • “” ХХК-ийн захиргаа, хүний нөөцийн менежер Э.аас гаргасан гэмт хэргийн талаарх гомдол (хавтаст хэргийн 2 дахь тал),

 

  • Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2023 оны 0 сарын 10-ны өдөр ******* дүүргийн хороо, “” амралтын газарт борлуулалтын сургалт зохион байгуулагдсан тухайн сургалт 18 цагт дуусаж сургалт зохион байгуулсан зааланд Дэлл i7 нөүтбүүкийг үлдээсэн. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 0 сарын 18-ны өдөр тухайн сургалт зохион байгуулсан нөүтбүүк хулгайд алдагдчихсан байсан. Тухайн үед нөүтбүүкээ хайгаад өмнөх өдөр нь явсан 5 ажилтан руу залгаж асуухад Н.******* аваад явчихсан, мөнгөгүй ломбардад тавьчихсан байгаа удаахгүй аваад өгөх болно гэж хэлээд өнөөдрийг хүртэл огт авч өгөөгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5 дахь тал),

 

  • Гэрч Э.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манай компани 2023 оны 0 сарын 10-ны өдөр “” амралтын газар сургалтын үйл ажиллагаа зохион байгуулсан. Тухайн үед сургалтын үйл ажиллагааг “” амралтын газрын хоолны зааланд зохион байгуулсан. Сургалтыг проектор ашиглан манай компанийн нэр дээр байдаг Dell брэндийн i7 нөүтбүүкийг ашиглан зохион байгуулсан. Сургалт дуусаад бид нар хоолоо идэж дуусаад орой 21 цагийн үед галын наадам зохион байгуулсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан болохоор шууд гэртээ харьсан. Тухайн үед намайг манай ажлын ******* хүргэж өгсөн. Маргааш өглөө нь манай ажлын надаас сургалт зохион байгуулсан нөүтбүүк байна уу гэж асуусан. Юу болсон талаар асуухад нөүтбүүк алга болсон гэж байсан. Тэгээд бид нар алга болсон нөүтбүүкийг хайж байгаад амралтаас хамт явсан. ******* гэнэт явахаар болсон учир бид нар хардаад манай ажлын *******гаас “Чи нөүтбүүк ломбардад тавьсан юм уу, одоо авч ирээд өг” гэтэл “за аваад ирнэ” гээд гараад явсан. Авч байхыг харж байсан хүн байхгүй. Галын наадам болж байх үед ******* уртасгагч залгуур авах гээд нэлээн удсан. Тухайн үед уртасгагчаас нөүтбүүк залгаатай байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-11 дэх тал),

 

  • “Дамно” ХХК-ийн 2023 оны 07 дугаар сарын *******-ний өдрийн НД-23-120 дугаартай болон 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн НД-23-188 дугаартай “...Dell 11th gen 16 gb ram SSD hard 256 gb нөүтбүүк 1,760,000 төгрөг” гэх хөрөнгийн үнэлгээний хоёр тайлан (хавтаст хэргийн 12-14, 94-98 дахь тал),

 

  • Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би “” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээг 2023 оны 03 дугаар сараас хойш зогсож ажиллуулж байна. Н.******* гэх хүн манай ломбардад 2023 оны 0 сард Dell i7 11th gen загварын нөүтбүүкийг 1,200,000 төгрөгөөр барьцаалан зээлдүүлсэн байна, хоёр удаа сунгалт хийгээд 2023 оны 07 дугаар сарын 21-нээс хойш сунгалт хийгээгүй тул барьцаалан зээлдүүлэх гэрээний дагуу 20 хоног хүлээгээд 2023 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 1,400,000 төгрөгөөр худалдан борлуулсан байна. Одоо тус нөүтбүүк манай ломбардад байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 102 дахь тал),  

 

  • Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 90-91 дэх тал)

 

  •  “” ХХК-ийн “” нэртэй ломбардад 2023 оны 0 сарын 12-ны өдөр *******гийн ******* нь Dell i7 11th gen загварын нөүтбүүкийг 1,200,000 төгрөгөөр барьцаалан зээлдсэн талаарх барьцаат зээлийн гэрээний хуулбар (хавтаст хэргийн 92 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

            Шүүгдэгч нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүх хуралдаан дээр илэрхийлсэн тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан идэвхитэй үйлдэл байдаг. Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулснаар эсхүл захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

            Хэргийн үйл баримтаар “” ХХК нь 2023 оны 0 сарын 10-ны өдөр “” амралтын газрын хоолны зааланд ажилтнууддаа зориулсан сургалт зохион байгуулсан байх бөгөөд тус компанид ээр ажиллаж байсан шүүгдэгч Н.******* нь сургалт дуусч үргэлжлүүлэн 21 цагийн үед галын наадам зохион байгуулагдах үеэр сургалт зохион байгуулсан тоног төхөөрөмжийг хурааж байхдаа “” амралтын газрын хоолны зааланд үлдээсэн байсан “” ХХК-ийн Дэлл брэндийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, улмаар 2023 оны 0 сарын 12-ны өдөр “” ХХК-ийн “” нэртэй ломбардад уг зөөврийн компьютерыг барьцаалан, 1,200,000 төгрөг зээлж, захиран зарцуулсан байх тул түүний үйлдэл хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

 

            Шүүгдэгч Н.******* нь бусдын эд хөрөнгийг авах үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр атал хүсэж үйлдсэн, уг үйлдлээрээ хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул шүүгдэгчийн хийсэн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзнэ.

 

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Хохирогч “” ХХК-ийн хулгайд алдагдсан Дэлл брэндийн нөүтбүүкийг 1,760,000 төгрөгөөр хөрөнгийн үнэлгээний байгууллага тогтоосон байна.

 

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т. нь “хулгайд алдагдсан нөүтбүүк нь 6,500,000 төгрөгийн үнэтэй болох нь НӨАТ-ын падаанаар тогтоогдож байна, нөүтбүүкийн үнэлгээг багаар тогтоосон байна” гэж маргасан ба “” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчоор тогтоогдсон, тухайн зөөврийн компьютерын эд хариуцагч байсан Д. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “нөүтбүүкийг 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр РС малл дэлгүүрээс 3,250,000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэж, тус компанийн захиргаа, хүний нөөцийн менежер, гэрч Э. мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “тухайн нөүтбүүк нь 3,200,000 төгрөгийн үнэлгээтэй шинэ нөүтбүүк байсан” гэж, шүүгдэгч Н.******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “намайг тус компанид ажиллаж байхад РС малл дэлгүүрээс 3,250,000 төгрөгийн үнэтэй 2 ширхэг нөүтбүүк авч байсан, НӨАТ-ын баримтад нийлүүлж бичсэн байх” гэж тус тус мэдүүлсэн, мөн хоёр удаагийн шинжээчийн дүгнэлтээр зөөврийн компьютерын үнэлгээний үнийн дүн өөрчлөгдөөгүй тул 1,760,000 төгрөгөөр тогтоосон үнэлгээг үндэслэлтэй гэж үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Н.*******г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэр гарсны дараа шүүгдэгч “хохирол нөхөн төлөх үндэслэлээр 5 хоногийн завсарлага авах” хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэл завсарлуулсан ба энэхүү хугацаанд шүүгдэгч нь хохирогч “” ХХК-д хохирол төлбөрийг төлөөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******гаас 1,760,000 төгрөгийг гаргуулж, хохирогч “” ХХК-д олгохоор шийдвэрлэв.

 

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Н.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлт гаргасан ба уг ялын дүгнэлттэй холбогдуулан шүүгдэгч санал, тайлбар гаргаагүй болно.

           

            Шүүгдэгч Н.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. 

 

Шүүх шүүгдэгч Н.*******дд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (ажиллаж буй газрынхаа эд зүйлийг хулгайлсан байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (гэмт хэргийн улмаас 1,760,000 төгрөгийн хохирол учирсан, хохирол төлөгдөөгүй байдал), хувийн байдал (анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, зөөврийн компьютерыг ломбардаас аваад буцаад өгөх боломж байсан ч өгөөгүй) зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

            Яллах дүгнэлтэд болон мөрдөн шалгах ажиллагааны явцад уг хулгайлах гэмт хэргийг 2023 оны 0 сарын 17-ны өдөр гарсан гэж тогтоосон байсан боловч шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар нэмэлт ажиллагаа хийлгэхэд шүүгдэгч Н.******* нь хулгайд алдагдсан зөөврийн компьютерыг 2023 оны 0 сарын 12-ны өдөр “” ХХК-ийн “” нэртэй ломбардад барьцаалсан болох нь баримтаар тогтоогдсон тул шүүх гэмт хэрэг гарсан байдал буюу үйл баримт болсон огноог 2023 оны 0 сарын 10-ны өдөр гэж зөвтгөсөн болохыг тэмдэглэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******г 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******д оногдуулсан 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй үлдсэн нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 (найм) цагийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******гаас 1,760,000 (нэг сая долоон зуун жаран мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч “” ХХК-д олгосугай.

 

  1. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын  хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Э.ЭНХЖАРГАЛ