Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/192

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.*******,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Жаргалсайхан,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогтой *******ийн *******т холбогдох эрүүгийн 2307002530316 дугаартай хэргийг 2023 оны 11 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, *******-ний өдөр, Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*******” д ажилтай, ам бүл 3, эх дүүгийн хамт амьдардаг, *******, *******  тоотод оршин суудаг, урьд шийтгүүлж байгаагүй, 

******* овогтой *******ийн ******* /РД: *******/,

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч Б.******* нь дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар ангийн ийн оор той алба хааж байхдаа 2023 оны 03 дугаар сарын 28-ний өдөр чөлөөний хугацаа дууссаны дараа эргэж ирээгүй цэргийн албанаас зайлсхийх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч  Б.******* нь шүүхийн  хэлэлцүүлэгт: “... миний бие дугаар ангид алба хааж байх үедээ хариуцлагагүй үйлдэл гаргасан нь үнэн. Тухайн үед банкны зээлтэй, мөнгөний асуудалтай байсан учраас ажлаа зайлшгүй шалтгаанаар орхиж явсан. Дээрээс нь сэтгэл санааны байдал тогтворгүй байсан. Өөрийн хийсэн хэрэгтэй гэмшиж байна” гэв.  

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “...хил хамгаалах байгууллагын хүний нөөцийн дүрэм болон дотоод журамд зааж өгснөөр Хил хамгаалах Ерөнхий газрын дарга 1 сар хүртэлх чөлөөг олгоно, ангийн захирагч 14 хоног хүртэл чөлөөг олгохоор заасан байдаг. *******т сарын чөлөө олгох боломжгүй бөгөөд 1 сарын чөлөө авах хүсэлтэй байгаа бол хил хамгаалах ерөнхий газрын даргад албан ёсоор чөлөө авах хэрэгтэй гэсэн хариу өгсөн. Ангийн захирагч хүлээн аваагүй гэх асуудал дээр бол ******* нь 07 дугаар сард хил хамгаалах байгууллагын 90 жилийн ойн баярын цэргийн ёслолын жагсаалын үер ирж уулзсан. Ирж уулзах үед *******ын асуудлыг хууль хяналтын холбогдох байгууллагад шилжүүлчихсэн байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Хохирогч Ш.ын мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 11 цагийн Налайх дүүргийн 3 дугаар Б.******* нь цэргийн ангиас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр жолоочоор томилогдон ирсэн. Түүнийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн жолооны ангилал ахиулах сургалтад явуулах чөлөө олгож, уг хугацаа 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл шалтгаан тодорхойгүйгээр ажилдаа ирээгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-25 дахь тал/,

 

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр миний 10 хоногийн чөлөөний хугацаа дуусч 03 дугаар сарын 21-ний өдөр дахин 30 хоногийн чөлөө авах гээд цэргийн ангийн албад, тасгуудын зөвлөгөөн, хуралтай байсан учир ангийн захирагч болон дарга нартай уулзаагүй шууд хаяад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/, 

Хил хамгаалах Ерөнхий газрын харьяа Хилийн дугаар ангийн 2023 оны 08 дугаар сарын 30 ны өдрийн 2/97 дугаартай гомдол мэдээлэл хүргүүлэх албан бичиг /хх-01/,

Дэд ахлагч *******ийн *******ын ажил байдлын тодорхойлолт /хх-07р тал/,

 Хил хамгаалах Ерөнхий газрын даргын  2023 оны 02 дугаар сарын 28 ны өдрийн   дугаартай “ Б.*******ын шилжүүлэн томилох тухай” тушаал /хх-08 р тал/,

дугаар ангийн захирагчийн “ Б.*******ыг цалинжуулах тухай” 2023 оны 03 дугаар сарын 17 ны өдрийн дугаартай тушаал /хх-09 р тал/,

 

дугаар ангийн захирагчийн “ Б.*******ыг шилжүүлэн томилох тухай” 2023 оны 07 дугаар сарын 31 ны өдрийн дугаартай тушаал /хх-10 р тал/,

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******т холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар цэргийн албанаас зайлсхийх зорилгоор чөлөөний хугацаа дууссаны дараа эргэж ирээгүй гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс ” ...Б.******* нь дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар ангид алба хааж байхдаа захиргааны чөлөөг хүссэн. Улсын яллагчийн зүгээс чөлөөний хугацааг хэтрүүлсэн, анги байдалдаа эргэж ирээгүй гэх үндэслэлээр гэмт хэрэгт зүйлчилж оруулж ирсэнтэй нь Б.*******ын зүгээс ямар нэгэн маргаан байхгүй ба гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа” гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүх шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Шүүгдэгч Б.******* нь дүгээр хороо, дугаар ангийн ийн оор той алба хааж байхдаа цэргийн албанаас зайлсхийх зорилгоор 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр чөлөөний хугацаа дууссаны дараа эргэж ирээгүй  болох нь :

Хохирогч Ш.ын мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 11 цагийн Налайх дүүргийн 3 дугаар Б.******* нь цэргийн ангиас 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдөр жолоочоор томилогдон ирсэн. Түүнийг 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн жолооны ангилал ахиулах сургалтад явуулах чөлөө олгож, уг хугацаа 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр дууссан боловч өнөөдрийг хүртэл шалтгаан тодорхойгүйгээр ажилдаа ирээгүй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-25 дахь тал/,

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 20-ны өдөр миний 10 хоногийн чөлөөний хугацаа дуусч 03 дугаар сарын 21-ний өдөр дахин 30 хоногийн чөлөө авах гээд цэргийн ангийн албад, тасгуудын зөвлөгөөн, хуралтай байсан учир ангийн захирагч болон дарга нартай уулзаагүй шууд хаяад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүгдэгч нь дугаар ангид ийн оор той алба хааж байсан болох нь Хил хамгаалах Ерөнхий газрын даргын  2023 оны 02 дугаар сарын 28 ны өдрийн   дугаартай “ Б.*******ын шилжүүлэн томилох тухай” тушаал , дугаар ангийн захирагчийн “ Б.*******ыг цалинжуулах тухай” 2023 оны 03 дугаар сарын 17 ны өдрийн дугаартай тушаал , дугаар ангийн захирагчийн “ Б.*******ыг шилжүүлэн томилох тухай” 2023 оны 07 дугаар сарын 31 ны өдрийн дугаартай тушаалаар тогтоогдож байх ба Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэгт "цэргийн жинхэнэ алба хаагч" гэж цэргийн байгууллагад цэргийн алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг” , 3.1.7 дахь хэсэгт "ахлагчийн алба" гэж Монгол Улсын иргэн цэрэгт бүртгэлтэй мэргэжлээр цэргийн байгууллагад ахлагчийн албан тушаалд цэргийн жинхэнэ алба хаахыг “ гэсэн хуулийн зохицуулалтад хамаарч байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад “Цэргийн албан хаагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор цэргийн анги, байгууллагад алба хааж байгаа газраа амралтын чөлөө дууссаны  дараа эргэж ирээгүй” гэж үндсэн шинжийг заасан бөгөөд уг гэмт хэргийн  хүндрүүлэх шинжийг “офицер, ахлагч үйлдсэн бол” гэж зохицуулжээ.

Шүүгдэгч  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэрэгт дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “цэргийн албанаас зайлсхийх зорилгоор чөлөөний хугацаа дууссаны дараа эргэж ирээгүй” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагын зүгээс шийдвэрлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.*******т холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь зааснаар  1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулах”,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял хөнгөрүүлэх нөхцөл шүүх хуралдаан дээр судлагдсан баримт болон шүүгдэгчийн хувийн байдлаар тогтоогдож байгаа тул шүүхийн шийдвэр гаргахдаа харгалзаж үзнэ үү” гэсэн дүгнэлтийг тус тус шүүхэд гаргажээ.

Шүүх талуудын эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” нөхцөлийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож мөн хуулийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй дурдан  гэмт   хэргийн   шинж, шүүгдэгчийн ар гэрийн болон хувийн байдлыг харгалзан   шүүгдэгч   Б.*******т   тухайн  зүйл  ангид зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаанд тэнсэж  оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авахаар шийдвэрлэлээ.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ******* овогт Баатарзоригийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “Цэргийн алба хаагч, дэд ахлагч цэргийн албанаас зайлсхийх зорилгоор чөлөөний хугацаа дуусахад эргэж ирээгүй” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 28.5 дугаар зүйлийн 2 дэх хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Б.*******т хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн, уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
  5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
  6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
  9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Х.ГАНБОЛД