Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/225

 

 

2023          12            11                                  2023/ШЦТ/225

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Сувд-Эрдэнэ даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбулган,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн, Г.Эрдэнэчимэг,

шүүгдэгч *******,******* нарыг оролцуулан

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн *******,******* нарт холбогдох 2315000000213 дугаартай, 163/2023/0201/Э индекстэй хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт Содном-Ишийн Баярхүү, Өвөрхангай аймгийн Бүрд суманд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар баг “Аман ус” гэх газарт оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт амьдардаг,

-урьд Өвөрхангай аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 27 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, 2 жилийн хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэсэн, 35 настай, эрэгтэй, РД:ЙЕ88080115.

Монгол Улсын иргэн, ******* овогт Гэлэгбаатарын Очирсүрэн, ******* аймгийн Эрдэнэсант суманд 1993 оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, ******* аймгийн Эрдэнэсант сумын 1 дүгээр баг “Баян-Уул” гэх газарт оршин суух бүртгэлтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, 30 настай, эрэгтэй, өмнө ял шийтгэлгүй, РД: *******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 17-ны орой Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас хохирогч ын өмчлөлийн 2 тооны нас бие гүйцсэн сувай үнээ буюу олон тооны бод малыг хулгайлж 3,000,000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг бусдын олон тооны мал, бүлэглэж, машин механизм ашиглаж гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2315000000213 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэж 2023 оны 08 дугаар сарын 17-ны орой Булган аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “*******” гэх газраас хохирогч ын өмчлөлийн 2 тооны нас бие гүйцсэн сувай үнээ буюу олон тооны бод малыг хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулж, мал хулгайлах гэмт хэргийг бусдын олон тооны мал, бүлэглэж, машин механизм ашиглаж гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Дээрх нөхцөл байдал нь хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан  хохирогч ын өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 30-31, 34 дэх тал, гэрч Ж.Батбаяр, Ч.Мягмар, Ц.Сүрэнмандах, О.Буянтогтох нарын өгсөн мэдүүлэг, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 230903 дугаартай дүгнэлт, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 23/10/118 дугаартай дүгнэлт, “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 08-ний өдрийн 23/10/09 дугаартай дүгнэлтүүд хавтаст хэргийн 63-68, 70-74, 101-105 дахь тал, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл хавтаст хэргийн 25-26 дахь тал, иргэний нэхэмжлэгч Д.Наранцэцэгийн өгсөн мэдүүлэг хавтаст хэргийн 38-399 дэх тал, автотээврийн үндэсний төвийн лавлагаа хавтаст хэргийн 175 дахь тал зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “Мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч нар бусдын малыг дур мэдэн авч нядалсан үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор  уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, Монгол Улсын эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд санаатай халдаж хохирол учруулсан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл гэж үзэх бөгөөд гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэх шинжийг хангаж байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******,******* нарын гэмт үйлдэл хийсний үр дүнд хохирол хор уршиг учирсан шалтгаант холбоотой, тэдний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт тус тус заасан бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн шинжийг хангасан байх тул хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч *******,******* нарын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулахаар хохирогч Д,Энхбат 3.000.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* 1.500.000 төгрөг,******* нь 1.900.000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгч хохирлыг төлж барагдуулсан тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн *******,*******  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т  хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар 1/ нэг/ жил 10 /арав/хоногийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх заалтад зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч  нар тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх хэсэгт тус тус зааснаар 1/ нэг/ жил 10 /арав/ хоногийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,*******  нарт оногдуулсан 1/ нэг/ жил 10 /арав/хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Наранцэцэгийн өмчлөлд бүртгэлтэй 2.816.685 төгрөгийн үнэлгээ бүхий 84-02 ӨВО улсын дугаартай Хюндай Портер маркын тээврийн хэрэгслийн бүтүүмжлэлийг хүчингүй болгож, Д.Наранцэцэгийн өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ болох 2.816.685 төгрөгийг шүүгдэгч *******,******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 1.408.342.5 /нэг сая дөрвөн зуун найман мянга гурван зуун дөчин хоёр төгрөг тавин мөнгө/ тус тус гаргуулж улсын орлогод, мөн 1.341.00 төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй улаан өнгийн Хайрхан нэртэй мотоциклыг бүтүүмжлэлийг тус бүр хүчингүй болгож, улсын орлого болгож, шүүгдэгч нар нь энэ хэрэгтээ 6 хоног цагдан хоригдсон бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт Содном-Ишийн Баярхүү, ******* овогт Гэлэгбаатарын Очирсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад  заасан бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч *******,******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалтад зааснаар  1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарт оногдуулсан 1 /нэг/ жил, 10 /арав/ хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Д.Наранцэцэгийн өмчлөлд бүртгэлтэй 2.816.685  /хоёр сая найман зуун арван зургаа мянга зургаан зуун наян таван/ төгрөгийн үнэлгээ бүхий 84-02 ӨВО улсын дугаартай “Хюндай портер”, маркын битүүмжлэлийг тус бүр хүчингүй болгож, Д.Наранцэцэгийн өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ болох 2.816.685 /хоёр сая найман зуун арван зургаа мянга зургаан зуун наян таван/ төгрөгийг шүүгдэгч *******,******* нараас хувь тэнцүүлэн тус бүр 1,408,342.5 /нэг сая дөрвөн зуун найман мянга гурван зуун дөчин хоёр төгрөг тавин мөнгө/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгуулах,  шүүгдэгч*******гийн  1.341.00 /нэг сая гурван зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий  улсын дугааргүй улаан өнгийн “Хайрхан” нэртэй мотоциклыг хураан авч улсын орлого болгосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******,******* нарын цагдан хоригдсон 6 /зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч *******,******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн Булган аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд үргэлжлүүлэн цагдан хорьсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Б.СУВД-ЭРДЭНЭ