Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2023/ШЦТ/191

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Номин-Эрдэнэ,

улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

шүүгдэгч Д.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2307 00000 0320 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг /тэтгэвэрт/, ам бүл 2, эхнэрийн хамт *******, ******* тоотод оршин суух

Урьд Нийслэлийн шүүхийн 1979 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 35а дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 168.б-д зааснаар 2 жилийн хорих ялаар,

Улаанбаатар хотын Октябрын районы ардын шүүхийн 1989 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 52 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж ашиглан шамшигдуулах/ зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.******* зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан,

******* овогт *******гийн ******* /РД:*******/

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч Д.******* нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн үед Налайх дүүргийн ******* хороо, ******* тоотод хохирогч Т.г өөрийн эхнэртэй хардсаны улмаас толгой, цээж хэсэгт нь цохиж, нуруу хэсэгт нь өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  Д.*******  шүүхийн  хэлэлцүүлэгт: “Тухайн өдөр тэдний гэрээс тохиролцоод гарах гэж байхад намайг “жогорхой минь, шээс минь” гэж хэлсэн би айлд оронгуутаа хүн цохидог хүн биш. Эхлээд миний хөл рүү дайрсан, өөрийгөө хамгаалах явцад дотуур хувцаснаас нь барихад урагдсан. Тэр хүн “жогорхой минь” гэхэд би шээсээ цацсан нь үнэн. Тухайн үед хүнд гэмтэл учруулахаар зүйл болоогүй” гэв.  

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

Хохирогч  Т.гийн мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 06 цагийн үед гэртээ унтаж байтал манай гэрийн хаалгыг цохисон би хаалга онгойлготол ******* ирчихсэн байсан гэрт орж ирээд миний биед ямар нэгэн үгийн зөрүүгүй намайг цохиж газарт унагааж миний дотоожийг урж намайг нүцгэн болгож байгаад газраар чирсэн миний толгой хэсэгт цохиж  ар нуруу руу хөлөөрөө цохиж хэд хэдэн удаа элэг  рүү гараараа цохисон. Тэгээд би яагаад зодож байгаа талаар асуутал намайг өөрийн эхнэр тай хардаж байна гэсэн. Тэгээд манай гэрийн ширээн байсан шингэн сүү , цагаан будаа бусад зүйлсийг над руу цацаад өөрийн гарын алган дээр шээж миний нүүр рүү шээсээ “энэ шээсийг уугаарай “ гээд цацсан.  Манай гэрийн вакум цонх хагалсан учир үнэлгээнд заагдсан 40,000 төгрөгийг нэхэмжилнэ. Эмчилгээний төлбөр болон өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 356 дугаартай “Т.гийн биед цээжинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 21-22 дахь тал/

Шинжээч Р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Т.гийн цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд 4*1 см хэмжээтэй , хоёр шуунд 1.5 -1 см хэмжээтэй цайвар ягаан өнгийн зулгаралттай, ойр орчимд хавдартай , баруун мөрний ар хэсэг, цээжний урд хэсгээр хаван хавдартай байсан бөгөөд тухайн тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байсан гэсэн мэдүүлэг, /хавтаст хэргийн 18 р тал/,

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... орноосоо босож ирээд миний хөл рүү дайрахаар нь дотоожноос нь таттал газар унасан. Тэгэхээр нь дээрээс нь би гартаа шээж байгаад цацсан. Мөн ширээн дээр байсан шингэн сүү, будаа зэргийг цацсан. Өөр бол зодож цохисон зүйл байхгүй. Гэрээс нь гарахдаа нэг жижиг вакум цонхыг гараараа цохиод хагалчихсан юм. Өөр эд зүйл эвдээгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/, 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 03 дахь тал/,

Яаралтай тусламжийн хуудас№9072 /хавтаст хэргийн 21 р тал/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.*******д холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах”  гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Шүүх шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны  журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.

Шүүгдэгч Д.******* нь  2023 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 06 цагийн үед Налайх дүүргийн ******* хороо, ******* тоот хашаанд байрлах вагончикт хохирогч Т.г өөрийн эхнэртэй хардсаны улмаас толгой, цээж хэсэгт нь цохиж, нуруу хэсэгт нь өшиглөж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

Хохирогч  Т.гийн мөрдөн  шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 06 цагийн үед гэртээ унтаж байтал манай гэрийн хаалгыг цохисон би хаалга онгойлготол ******* ирчихсэн байсан гэрт орж ирээд миний биед ямар нэгэн үгийн зөрүүгүй намайг цохиж газарт унагааж миний дотоожийг урж намайг нүцгэн болгож байгаад газраар чирсэн миний толгой хэсэгт цохиж  ар нуруу руу хөлөөрөө цохиж хэд хэдэн удаа элэг  рүү гараараа цохисон. Тэгээд би яагаад зодож байгаа талаар асуутал намайг өөрийн эхнэр тай хардаж байна гэсэн...” гэх мэдүүлэг,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 356 дугаартай “Т.гийн биед цээжинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун мөр, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт,

Шинжээч Р.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Т.гийн цээжний зүүн талд 5-6 дугаар хавирганы түвшинд 4*1 см хэмжээтэй , хоёр шуунд 1.5 -1 см хэмжээтэй цайвар ягаан өнгийн зулгаралттай, ойр орчимд хавдартай , баруун мөрний ар хэсэг, цээжний урд хэсгээр хаван хавдартай байсан бөгөөд тухайн тогтоолд дурдсан хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон шинэ гэмтэл байсан гэсэн мэдүүлэг,

Шүүгдэгч Д.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... орноосоо босож ирээд миний хөл рүү дайрахаар нь дотоожноос нь таттал газар унасан. Тэгэхээр нь дээрээс нь би гартаа шээж байгаад цацсан. Мөн ширээн дээр байсан шингэн сүү, будаа зэргийг цацсан. Өөр бол зодож цохисон зүйл байхгүй. Гэрээс нь гарахдаа нэг жижиг вакум цонхыг гараараа цохиод хагалчихсан юм. Өөр эд зүйл эвдээгүй.” гэх мэдүүлэг ,  Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Яаралтай тусламжийн хуудас №9072 зэрэг нотлох баримтуудаар  тогтоогдож байна гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Д.*******д холбогдох эрүүгийн хэрэгт дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан бөгөөд  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч Д.*******гийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаарх улсын яллагчийн дүгнэлттэй шүүгдэгчийн зүгээс маргаагүй болно.

Шүүгдэгч нь  хохирогчийн биед махбодид халдаж, ёс бус үйлдэл гаргаж дээрэнгүй харьцсан нь хуулиар хамгаалагдсан хүний нэр төр, эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл  нь шүүгдэгч нь урьдын таарамжгүй харьцаанаас үүдэлтэй хохирогчийн эрүүл мэндэд зориуд халдах сэдэлт зорилготой холбоотой гэж үзлээ.

 

Иймд шүүхээс шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч Д.*******д холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас:  “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох буюу уг торгуулийг 4 сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх” гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргажээ.

 

Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 , 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй бөгөөд гэмт   хэргийн   шинж, хувийн байдлыг харгалзан   шүүгдэгч   Д.*******д   тухайн  зүйл  ангид зааснаар 500,000 төгрөгөөр торгох хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

    Хохирогч Т. нь гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн хохиролтой холбоотойгоор 40,000 төгрөгийг нэхэмжилснийг хангаж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******гаас 40,000 төгрөгийг гаргуулж хохирогч Т.д олгосугай.

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                                                                                                                                                                  

             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Х.ГАНБОЛД