| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2023/0166/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/173 |
| Огноо | 2023-11-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 2023/ШЦТ/173
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч П.Ганбаатар /томилолтоор/,
хохирогч О.,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2307 00000 0278 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Урьд: Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/1312 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,
******* овогт *******ийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн үед Налайх дүүргийн хороо, “” ийн зүүн талд байрлах ын гадаа тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас О.ын нүүр хэсэгт цохиж, баруун чихний дэлбэнг хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “...“Болсон хэрэгтээ гэмшиж байна. Өөр тайлбар байхгүй” гэв.
Хохирогч О. шүүхийн хэлэлцүүлэгт: “Машин дотор сууж байхад намайг бээлий аваад ир гэсэн. Тэгээд бээлийг нь аваачиж өгөөд чи өөрөө бээлийгээ авахад яадаг юм гэсэн. Надаас уучлалт гуйсан. Би ч уучлалт гуйсан. Тэгсэн аавынхаа гадаа ирээд намайг цохисон. Би 2 гарыг нь барьсан чинь миний чихнээс хазсан. Нэхэмжилж байгаа зүйл гэвэл эм тариа, ажилгүй байсан үеийнхээ мөнгийг нэхэмжилж байгаа” гэв.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын зүгээс гэмт хэргийн талаар дараах байдлаар нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Хохирогч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 11 цагийн Налайх дүүргийн хороо, тоосгоны үйлдвэрийн ойролцоо ажил хийхээр гэж дууддаг хамт ажилладаг залуутайгаа очсон. Тухайн үед бид хоёр хоорондоо жаахан муудалцаад хэрэлдсэн. Тэгэхдээ хоорондоо зодолдохгүй зүгээр л хэрэлдээд л салсан. Тэгээд машиндаа суугаад хэсэг явж байгаап очих газраа ирэнгүүтээ машинаа зогсоож унтраангуутаа шууд нүүр лүү гараараа цохьсон. Тэгэхээр нь би түүний хоёр гарыг барьж аваад тэвэртэл шууд миний баруун талын чихнээс хазчихсан. Хазчихаад тавихгүй зуугаад байхаар нь би чанга орилсон тэгтэл аав нь болох ******* гэх хүрч ирээд машин дотор ороод салгасан. Тэгээд салангуутаа дахиж над руу дайраад миний нүүр лүү 2-3 удаа цохьсон асуудал болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Хохирогч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн: “...Би өмнө нь намайг цохисон залуугийн нэрийг гэх хэлсэн. Тухайн үед нэрийг нь мэдэхгүй байсан. Манай ажлынхан гэж дуудаад байсан. Намайг цохисон залууг ******* гэдэг. Харин аавыг нь ******* гэдэг Тухайн үйл явдал 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн үед Налайх дүүргийн хороо, “” ийн зүүн талд байх ад болсон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 7 дахь тал/,
Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Налайх дүүргийн хороонд байрлах “” ийн ойролцоо цахилгаан под станцын дотор засал хийдэг. Надтай хамт ажилладаг. Тухайн өдөр 11-12 цагийн үед би дотор замаск хийсэн байсан. Тухайн үед дээвэр цэвэрлэх багаж авч ирэх гээд надтай хамт ажилладаг , /Бүтэн нэрийг мэдэхгүй/ гэх залуу нар хамт явсан. Тухайн үед аав нь юу болов гээд гүйгээд барилгаас гарсан. Тэгэхээр нь би араас нь дагаад гарсан. Барилгаас гараад машин дээр очиход гэх залуу ын чихийг хазсан байдалтай байж байсан. Би болон гийн аав тэр 2-ыг салгатал гэх залуу ын нүүрэнд 2 удаа цохисон. Дээрх асуудал Налайх дүүргийн хороо, “” ийн ойролцоо байх под станцын гадаа болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 11441 дугаартай “О.ын биед баруун чихний дэлбэнд язарсан шарх, чихний дэлбэн болон чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 14-15 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр би аав *******ийн хамт Налайх дүүргийн хороо завхан ийн ойролцоох станцад дээврийн ажил хийж байсан. Тухайн өдөр хүн байхгүй болоод аав бид 2 цагийн 2 ажилтан зараар авсан. Тухайн өдөр ажлаа хийж байгаад /хэдэн цаг болж байсныг санахгүй байна/ аав гэх сүүлд ажиллахаар ирсэн залуутай хамт намайг дээврийн тосонд явуулсан. Би ын хамт тос авч ирэхээр зэргэлдээх барилгад очиход г машиндаа үлдсэн. Би түрүүлж буугаад ыг бээлий аваад өгөөч хөгшөөн гэтэл араас орж ирээд уурлаад байсан. Тухайн үед “Би чиний бээлийг зөөж өгөх ёстой юм уу" гээд уурлаад хараагаад байсан. Би тухайн үед уучлалт гуйсан. Тэгээд тосоо аваад машиндаа суугаад буцаж явахдаа намайг ална шүү гэж дарамталсан. Тэгээд барилгын гадаа ирээд хоорондоо маргалдаж ноцолдож нэг нэгнээ боосон. Би боож байх явцдаа ын чихнээс хазсан. Мөн 1-2 удаа Толгой руу нь цохисон. Тэгээд машин дотор ноцолдож байхад аав болон хамт ажилладаг ах ирж салгасан. Тэгээд би урагшаа бие засах гээд явж байх хооронд цагдаад өргөдөл өгнө гээд алхаад яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40 дахь тал/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бичгэн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******т холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар улсын яллагчаас: “...шүүгдэгч Б.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Шүүх шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн үед Налайх дүүргийн хороо, “” ийн зүүн талд байрлах ын гадаа тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас О.ын нүүр хэсэгт цохиж, баруун чихний дэлбэнг хазаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :
Хохирогч О.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 09 дүгээр сарын 06-ний өдрийн 11 цагийн Налайх дүүргийн хороо, тоосгоны үйлдвэрийн ойролцоо ажил хийхээр гэж дууддаг хамт ажилладаг залуутайгаа очсон. Тухайн үед бид хоёр хоорондоо жаахан муудалцаад хэрэлдсэн. Тэгэхдээ хоорондоо зодолдохгүй зүгээр л хэрэлдээд л салсан. Тэгээд машиндаа суугаад хэсэг явж байгаап очих газраа ирэнгүүтээ машинаа зогсоож унтраангуутаа шууд нүүр лүү гараараа цохьсон. Тэгэхээр нь би түүний хоёр гарыг барьж аваад тэвэртэл шууд миний баруун талын чихнээс хазчихсан. Хазчихаад тавихгүй зуугаад байхаар нь би чанга орилсон тэгтэл аав нь болох ******* гэх хүрч ирээд машин дотор ороод салгасан. Тэгээд салангуутаа дахиж над руу дайраад миний нүүр лүү 2-3 удаа цохьсон асуудал болсон...Манай ажлынхан гэж дуудаад байсан. Намайг цохисон залууг ******* гэдэг. Харин аавыг нь ******* гэдэг Тухайн үйл явдал 2023 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 11 цагийн үед Налайх дүүргийн хороо, “” ийн зүүн талд байх ад болсон...” гэх мэдүүлэг,
Гэрч М.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Барилгаас гараад машин дээр очиход гэх залуу ын чихийг хазсан байдалтай байж байсан. Би болон гийн аав тэр 2-ыг салгатал гэх залуу ын нүүрэнд 2 удаа цохисон. Дээрх асуудал Налайх дүүргийн хороо, “” ийн ойролцоо байх под станцын гадаа болсон...” гэсэн мэдүүлэг,
Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн №11441 дугаартай “О.ын биед баруун чихний дэлбэнд язарсан шарх, чихний дэлбэн болон чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт,
Шүүгдэгч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... Тэгээд барилгын гадаа ирээд хоорондоо маргалдаж ноцолдож нэг нэгнээ боосон. Би боож байх явцдаа ын чихнээс хазсан. Мөн 1-2 удаа Толгой руу нь цохисон. Тэгээд машин дотор ноцолдож байхад аав болон хамт ажилладаг ах ирж салгасан.” гэх мэдүүлэг , Яаралтай тусламжийн хуудас, зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.*******т холбогдох эрүүгийн хэрэгт дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, цугларсан бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзлээ.
Энэхүү гэмт хэргийн шалтгаан нөхцөл нь хэргийн оролцогч нар нь ажил үүрэг гүйцэтгэж байх үедээ бие биеэ харилцан үл хүндэтгэсэн харилцаа хандлагатай хамааралтай гэж үзлээ.
Иймд шүүхээс шүүгдэгч ******* овгийн ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгч Б.*******т холбогдох гэмт хэрэгт гэм буруутайд тооцсонтой холбогдуулан эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас: “шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсонтой холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хянаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 , 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн удаа дараа гэмт хэрэг үйлдэн ял шийтгүүлсэн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Б.*******т тухайн зүйл ангид зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Хохирогч О. нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор бичгэн баримтаар 414200 төгрөг, олох ёстой орлого гэж хор уршигтай холбоотой 1 120 000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд шүүх бичгэн баримтуудаас давхардуулан нэхэмжилсэн шинжилгээний үнэ болох 140000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 274200 төгрөгийн эмчилгээ, шинжилгээтэй холбоотой шаардлагыг хангаж шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.
Мөн ажилгүй байсан хугацааны цалин гэх 1120 000 төгрөгийн баримт нь энэ нэхэмжлэлийг шийдвэрлэхэд хангалттгүй, ямар ажил хийж тухайн орлогыг олдог, ажилгүй байсан хугацааны цалинг олгоогүй зэрэг хор уршигийг тогтооход шаардлагатай баримтгүй байх тул хохирогчийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчид холбогдуулан дээрх нэхэмжлэл дахин гаргах эрхтэйг дурдлаа.
Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийг 300 / гурван зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.*******оос 274200 төгрөгийг гаргуулж хохирогч О.т олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас 140000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-д зааснаар хохирогч О. нь хор уршигтай холбоотой 1120000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД