| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 108/2024/0007/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/03 |
| Огноо | 2023-12-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Лхагваа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/03
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч А.Лхагваа,
шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Лхагваагаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2307 00305 0402 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, *******-ний өдөр ******* суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилтэй, “*******” ХХК-ийн ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт *******, ******* тоотод оршин суух,
Урьд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 193 дугаар зүйлийн 193.2 дахь хэсэгт зааснаар, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн шүүхийн 2000 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн №1 дугаартай тогтоолоор 3 жил тэнсэн харгалзах ялаар шийтгүүлж, уг ялыг эдэлж дууссан,
******* овгийн *******ын ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.******* нь 2023 оны 10 дугаар сарын 20-ний өдөр *******, ******* тоотод хамтран амьдрагч Ч. хувийн таарамжгүй харилцааны улмаас хэрүүл маргаан үүсгэж, гадуур хувцасны захаар боож, байшингийн хана хэсэгт шахан зүүн хацар, эрүү, зүүн дал, баруун бугалгад цус хуралт гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгч Ц. хэргээ хүлээн мэдүүлсэн: “...2023 оны 10 дугаар сарын 20-ний өдөр манай хамтран амьдрагч өглөө 07 цагт Улаанбаатар хот руу ажилдаа явсан. Өглөө ажилдаа явахдаа намайг гэрийнхээ ажлыг хийгээрэй гэж хэлээд явсан. Би тухайн өдөр гэртээ байж байгаад орой 19 цагийн үед гэрээсээ гараад гудамжны үзүүрийн дэлгүүр орж 2.5 литрийн Боргио нэртэй пиво аваад буцаад гэр лүүгээ явах замдаа өмнө нь цуг ажиллаж байсан гэх хүүхэнтэй таараад гэр лүүгээ хамт дагуулаад орсон. Гэрт ороод би гэж дуудаг хүүхэнд аяга цай хийж өгөөд байж байхад гэрийн хаалга тогшихоор нь очоод онгойлгоход манай эхнэр орж ирсэн. Орж ирээд намайг жаахан архи үнэртүүлчихсэн байсан учраас уурлаад нөгөө гэх хүүхнийг янхан минь зайл, надад хандаж ямар янхан авчраад гэр орон бузарлаад байгаа юм гээд хашиграад байхаар нь би гэрээс дагуулж гараад дуугай бай гэж хэлээд өмсөж байсан куртикных нь захаар боогоод байшин руу нуруугаар нь шахсан болохоор гарыг маань тавиулах гээд гараараа эсэргүүцэл үзүүлсэн тэгээд дуугай болчихоор нь би гараа тавьсан. Тэгсэн цагдаа дуудсан...” гэх мэдүүлгүүдээс гадна хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 371 дугаартай шинжээч эмчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 22-23 дахь тал/, Шинжээчээс мэдүүлэг авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 27 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Мөрдөн шалгах ажиллагаанд прокурорын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан яллагдагч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 470 нэгж буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал болгож, шүүгдэгч нь хүлээн зөвшөөрсөн нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүхээс торгох ялыг оногдуулах нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ц.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 470 нэгж буюу 470.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус
дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
4. Шүүгдэгч Ц.******* нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх
хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.ГАНБОЛД